title
stringlengths
4
194
content
stringlengths
5
342k
ФОТО: Гандантэгчэнлин хийдэд шинийн 4-ний Их Ерөөл хурж байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав XVII Жарны "Хилэнт-Эх" хэмээх модон луу жилийн Цагаан сарын шинийн 4-ний "Их Ерөөл"-ийг Гандантэгчэнлин хийдэд айлдаж байна.  Энэ үеэр мөн Алтан ганжуур, Гурван гүрэм номыг хурж байгаа билээ.   Их ерөөл буюу Лхасын ерөөлийг шинийн 1-15-нд хурдаг уламжлалтай. Энэ өдрүүдэд таны буян, ерөөл асар их хүчтэй болж бүтэх нь дамжиггүй, цаг хугацааны хувьд гайхамшигтай адис жанлавтай юм. Иймд буянд сайтар хичээж, ерөөл талбиж энэ нас, жилийн засал ном гэдэг горилоор бус алсыг харж, ашдын ерөөлийг сайтар талбиж буян ном хийх хэрэгтэй гэж тайлбарласан байдаг аж. Лхасын ерөөл хурсан орон хийдүүд сор залсны маргааш буюу шинийн 17-нд Майдар эргэх ёслолыг үйлддэг. Сонирхуулахад сүсэгтэн олны хүсэлтээр цахим айлтгал, шашны нэвтэрхий толь бүхий мэдээ мэдээллээр бүрэн хангагдсан Гандантэгчэнлин аппликэйшн ашиглалтад оруулсан билээ.
"Жолооч найман цаг ажиллачхаад шууд орон нутгийн замд гарахад самбаачлах хурд нь алдагддаг"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Тээврийн Цагдаагийн Албаны Урьдчилан сэргийлэх Хэлтсийн зохицуулагч ахлах дэслэгч н.Тэлмэн жолооч нарт дараах зөвлөгөөг өглөө.  Тэрбээр "Ойрын өдрүүдэд нийт нутгаар цас орох мэдээтэй байна. Иймд жолоочид орон нутгийн замд гарахдаа тухайн замд цас хэр их орж байгаа талаар цаг агаарын мэдээллийг урьдчилж харсан байх хэрэгтэй.  Мөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж дулаан хувцас авч явах шаардлагатай байна. Иргэд орон нутгийн замд гарахаасаа өмнө цагаа тооцоолоогүйгээс осол ихээр гардаг.  Хүний идэвхтэй байх хугацаа найман цаг байдаг. Жолооч найман цаг ажиллачхаад шууд орон нутгийн замд гарахад самбаачлах хурд нь алдагддаг. Жолооч аливаа саадыг хараад самбаачлах хурд 0.8 секунд байдаг бол ядарсан үед энэ нь 2 секунд болох жишээтэй" гэв.  Тээврийн цагдаагийн албанаас цас, халтиргаа гулгаатай хэсгүүдийг тухайн зам арчлалт хариуцсан байгууллагуудаар цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм байна.
6-17 насныхан сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ зэрэг зургаан үзлэг, оношилгоонд хамрагдах боломжтой
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн хүүхдийн багц-2 буюу 6-17 насныхан дараах үзлэг, оношилгоонд хамрагдах боломжтой. Үүнд    Уг багцын үзлэг, шинжилгээний зардлын төлбөрийг Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас бүрэн хариуцах бөгөөд товлолын дагуу зөвхөн Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийлгэнэ. Сургуулийн насны хүүхэд энэхүү багцад багтсан тусламж, үйлчилгээнд хоёр жилд нэг удаа хамрагдана. Түүнчлэн анхан шатны Эрүүл мэндийн байгууллагууд доор тусламж, үйлчилгээг боловсролын байгууллагын удирдлагуудтай тохиролцсоны дагуу сургуулиудад очиж хэрэгжүүлж болно.    Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам
Нийслэлийн хоёрдугаар сургуулийн сурагчид 108 баринтаг урлан Үндэсний номын санд хандивлажээ
Монгол Улсын Үндэсний Номын Сан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн багш, сурагчид уламжлал ёсоор 108 баринтаг урлаж, Монгол Улсын Үндэсний номын санд хандивлалаа. Хоёрдугаар сургуулийн багш, сурагчид өөрсдийн урласан баринтгийг Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй хуучин судар номыг баринтаглуулахаар 2007 оноос хойш 18 жилийн турш Цагаан сарын баярын сар шинийн өдрүүдэд өргөн хандивлаж ирсэн юм. Энэ удаагийн 108 баринтгийг тус сургуулийн захирал, доктор Л.Цэнгэлмаа, нийгмийн ажилтан н.Одмаа, 11 дүгээр ангийн сурагч н.Есөнхүсэл, н.Эрдэнэ-Очир нар Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоод гардуулан өгч, ном судрын дээжээс өөрийн гараар баринтаглажээ.   Эх сурвалж: Монгол Улсын Үндэсний Номын Сан
Extension to Vacancy Announcement/ Зөвлөх үйлчилгээний зарын сунгалт
PIN Mongolia is looking for a “Consultant on the model program of the eco-labeling and green certification system in Mongolia” to join our team of "Switching on the Green Economy Project". Please refer to the following link for the detailed information bit.ly/3SbYN8Q   Deadline: 11:30 pm, 15th February 2024, local time (GMT+8) Submission: procurement.mongolia@peopleinneed.net Пипл ин Нийд ОУТББ нь “Эдийн засгийн ногоон шилжилт төсөл”-ийн хүрээнд “Эко тэмдэг, ногоон баталгаажуулалтын тогтолцооны үндсэн загвар, хөтөлбөрийн зөвлөх” сонгон шалгаруулна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр авна уу bit.ly/3SbYN8Q  Анкет болон холбогдох материалыг 2024 оны 2-р сарын 15-ны 23:30 цаг хүртэл (GMT+8) procurement.mongolia@peopleinneed.net хаягаар хүлээж авна.
Италийн сэргэн мандалтын үеийн алдартай уран зураачдын бүтээлийг Монгол Улсад дэлгэн үзүүлнэ
Бүгд Найрамдах Итали улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа ороод буй. Элчин сайд Жованна Пиккаррэта Итали улсын сэргэн мандалтын үеийн алдартай уран зураачдын бүтээлийг Монгол Улсад дэлгэн үзүүлэх саналтай байгаагаа илэрхийлж, энэ чиглэлээр Соёлын яамтай хамтран ажиллахаар тохиролцжээ.   Мөн хоёр улсын “Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2022-2025 онд хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөр”-ийг баталсан байна. Ингэснээр мэргэжлийн дуулаач, хувцас загвар, уран зураг сэргээн засварлах чиглэлд Итали улсаас мэргэжилтнүүдийг урьж, мастер класс сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.
"Эхийн алдар" одонгоор шагнуулах ээжүүдийн материалыг харьяаллын дагуух баг, хороод нь хүлээн авч байна
Гэрэл зургийг mpa.mn "Эхийн алдар" одонг шинээр авах ээжүүдийн материалыг харьяа хороо, баг нь хүлээн авч байна.  Харин хүлээж авах эцсийн хугацаа нь харилцан адилгүй байгаа тул хороо, багийнхаа нийгмийн ажилтнаас тодруулахыг зөвлөе. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн дагуу "Эхийн алдар II" одонг дөрөв, "Эхийн алдар I" одонг зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд олгодог. "Эхийн алдар" одонг олгохдоо бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх шаардлагыг баримталдаг. Бүрдүүлэх материал: "Эхийн алдар" I, II зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан өргөдөл Шагнагдах эхийн иргэний үнэмлэхний хуулбар, Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний баталгаажсан хуулбар (хэрэв хүүхэд нас барсан бол нас барсны гэрчилгээ эсвэл архивын лавлагаа) Хүүхэд өргөж авсан, овог нэр сольсон бол гэрчилгээ, хуулбарын хамт "Эхийн алдар I" одон авах эхчүүдийн II одонгийн үнэмлэхний баталгаажсан хуулбар, Хэрэв хүүхдийн тоонд 16 нас хүрсэн хүүхэд байвал тухайн хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний баталгаажсан хуулбар, Анкетад хүүхдийн овог нэр, төрсөн он, сар өдөр, төрсний гэрчилгээний дугаар одоо хаана амьдарч байгааг тодорхой бичнэ, Эхийн хоёр хувь цээж зураг.
Blackpink хамтлагийн Лиза HBO цувралд дүр бүтээхээр сонгогджээ
HBO компанийн “The White Lotus” цувралын гуравдугаар бүлэгт Өмнөд Солонгосын Blackpink хамтлагийн гишүүн Лиза дүр бүтээхээр сонгогджээ. Түүнийг ямар дүрд тоглох талаар HBO мэдээлээгүй ч Лализа Манобал хэмээх жинхэнэ нэрээрээ цувралын танилцуулгад дурдагдах болсныг баталсан байна. Цувралын зургийг энэ сард Тайландын нийслэл Бангкок хот, Пукет, Ко Самуй арлуудад авч эхлэх юм. HBO шинэ жүжигчдийн нэрсийг зарлахдаа Лизагаас гадна бас Скотт Гленн, Жюлиан Костов нарын нэрсийг зарлажээ. Лиза нь HBO компанийн уран бүтээлд оролцсон Blackpink хамтлагийн хоёр дахь гишүүн болж байна. Түүнээс өмнө өөр нэг гишүүн Женни “The Idol” цувралд дүр бүтээсэн юм. HBO компани дүр сонголтыг зарлахдаа Сербийн жүжигчин Милош Биковичийг “The White House” цувралаас хасах болсныг мэдэгджээ.   ОХУ-д ажиллаж, амьдардаг түүнийг Украины эзлэн түрэмгийлэх дайныг зөвтгөж, дэмжсэн шалтгаанаар хассан байна. Цувралаас хасагдах болсноо мэдсэний дараа Бикович “Би дайнд нэрвэгдсэн улс оронд өссөн хүн. Төрсөн эх орон, төрөлх хот маань бөмбөгдүүлж байсан тул миний 11 насны өдөр хоногууд хоргодох байранд өнгөрсөн юм. Тиймээс би хэзээ ч ийм гамшиг сүйрэл бусдад тохиолдоосой гэж хүсэх хүн биш” гэж өөрийгөө өмгөөлсөн байна.     Эх сурвалж: Business Insider
НАТО-гийн талаар Трампын хийсэн мэдэгдлийг Байден хурцаар шүүмжлэв
Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ирэх сонгуульд өөртэй нь өрсөлдөх магадлалтай байгаа Дональд Трампын саяхан хийсэн НАТО-гийн талаарх мэдэгдлийг хурцаар шүүмжилжээ. Бямба гарагт Өмнөд Каролинад болсон сонгуулийн кампанит ажилд оролцохдоо Трамп дээрх мэдэгдлээ хийсэн юм. “Нэг томоохон улсын ерөнхийлөгч надаас ‘Хэрвээ бид өөрт ногдох зардлаа төлөөгүй тохиолдолд Оросын түрэмгийллээс танай улс биднийг хамгаалах уу?’ гэж асуухад би ‘Үгүй ээ. Чи үүргээ биелүүлээгүй бол бид хамгаалахгүй’ гэж хариулсан” гэж Трамп энэ үеэр сэтгүүлчдэд ярьсан юм. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ НАТО-гийн нэг арга хэмжээний үеэр тус байгууллагын аль нэг гишүүн улсын ерөнхийлөгчтэй ингэж ярилцсанаа дурссан байна. Өөрөөр хэлбэл тэр НАТО-гийн зарим гишүүн улсыг өөрийн үзэмжээр Оросын түрэмгийллийн золиос болгохоос буцахгүй гэдгээ ийнхүү илэрхийлжээ. Сүүлд Трамп энэ байр сууриа хамгаалахдаа гишүүн орнуудын хариуцлагыг дээшлүүлж, НАТО-г улам хүчирхэг байгууллага болгох зорилгоор ингэж ярьсан гэж тайлбарласан юм. Трампын энэ мэдэгдэл АНУ-ын холбоотнуудыг нэлээд бухимдуулж, заримыг нь харамсал илэрхийлэхэд хүргэсэн. Дональд Трамп 2016-2020 онд ерөнхийлөгчөөр ажиллахдаа НАТО-г байнга шүүмжилж, хамтын батлан хамгаалах зардлын ихэнх хэсгийг АНУ гаргаж буйг шүүмжилдэг байсан юм. Жо Байден өчигдөр ярихдаа “Энэ бол ичгүүртэй, аюултай, Америк бус байр суурь. АНУ-ын ерөнхийлөгч асан хүн ингэж хэлж байна гэж та нар төсөөлж чадах уу? Дэлхий нийт үүнийг сонссон” гэжээ. Тэрбээр цааш нь “Манай түүхэнд өөр ямар ч ерөнхийлөгч Оросын дарангуйлагчийн өмнө бөхийж байгаагүй. Тодорхой хэлье: Би хэзээ ч тэгэхгүй” гэж мэдэгдсэн юм. Байден экс ерөнхийлөгчийн НАТО-д хандах хандлагыг “зохион байгуулалттай гэмт хэргийн байгууллагын толгойлогчийн арга барил” гэж шүүмжилсэн байна. “Тэр НАТО-г АНУ болон дэлхий нийтийг хамгаалж буй эвсэл гэж харахгүй байна. Тэр үүнийг мөнгө нэхэх (рекэт) сүрдүүлгийн арга хэрэгсэл гэж үзэж байна” гэж Байден шүүмжилжээ. Өчигдөр АНУ-ын сенатын танхим Украин, Израиль, Тайвань зэрэг холбоотнуудад $95 тэрбумын зэр зэвсгийн тусламж үзүүлэх хуулийн төслийг баталсан юм. Одоо уг төсөл Конгрессын төлөөлөгчдийн танхимаар хэлэлцүүлэгдэх юм. Сенаттай харьцуулахад төлөөлөгчдийн танхимд энэ хуулийн төсөл илүү их саад бэрхшээлтэй тулгарах нь тодорхой байгаа. Тухайлбал Трампын холбоотон Бүгд Найрамдах Намын зарим төлөөлөгчид Украинд нэмж тусламж үзүүлэхийг эсэргүүцдэг. Байден өчигдөр Цагаан ордноос хийсэн мэдэгдэлдээ хуулийн төслийг шуурхай хэлэлцэж, батлахыг Конгрессын төлөөлөгчдийн танхимд уриалжээ.   Эх сурвалж: AFP
Т.Нямжаргал UFC-д тулалдах хоёр дахь монгол тамирчин боллоо
Эх сурвалж: Sportskeeda Холимог тулааны хамгийн алдартай холбоо болох UFC-гийн өдөн жинд Түмэндэмбэрэлийн Нямжаргал хэмээх монгол залуу олон жилийн гэрээ байгуулжээ. Энэ жил 25 настай Т.Нямжаргал 2020 оноос холимог тулаанаар хичээллэж дөрвөн жилийн хугацаанд найман ялалт байгуулсан юм.  Японы Гладитор холбоонд анхны тулаанаа Масаюки Ватанабэгийн эсрэг хийж эхний үед л хүнд цохилтоор буулгаж авснаар аваргын бүс эзэмших болсноор Т.Нямжаргал олны хараанд өртөж UFC холбооны өмнөх "Road to Asian"-д нударга зөрүүлэх боломжтой болсон. Энэ боломжийг залуу тулаанч чадмаг ашиглаж өнгөрсөн онд хийсэн хоёр тулаандаа дараалан ялснаар UFC холбоонд гэрээ байгуулах сууриа тавьсан юм. Тэрбээр нийт найман тулааныхаа долоог нь үндсэн цагаас өмнө дуусгасан Т.Нямжаргал UFC холбоонд хөл тавьж буй хоёр дахь монгол тулаанч боллоо.   Эх сурвалж: Youtube Түүнээс өмнө Д.Батгэрэл UFC холбоонд долоон тулаан хийж гуравт нь ялсан түүхтэй. Харамсалтай нь сүүлийн гурван тулаандаа дараалан ялагдсан тул UFC холбооны бүрэлдэхүүнээс хасагдсан юм. Өдгөө 34 настай Д.Батгэрэл одоо Каратэ-Комбат холбоонд эхний тулаанаа хийж Фрэди Массабог хүнд цохилтоор буулгаж авсан билээ.
Хийдүүдэд X Богдын шүтээн дүрийг залах уриалга гаргажээ
Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж тушаал буулгажээ. Тэрбээр Монголын бурхны шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүн хийдүүдэд X Богд Жэвзүндамба хутагтын шүтээн дүрийг залж, нийт дацан хийдүүдэд "Богд Гэгээний өлмий бататгахын залбирал"-ыг өдөр тутам уншихыг уриалсан байна.    "X Богд гэгээн бол Дэлхийн Бурхны шашинд чухал үүрэг гүйцэтгэх гэгээнтэн юм. Дэлхийн Бурхны шашны томоохон төлөөлөл яах аргагүй мөн. Богд маань монгол ээжээс төрсөн, монгол аавын хүүхэд. Удам гарлын хувьд эцэг эхийн тал хуучнаар Түшээт Ханыхан. Ээжийнх нь аав Өмнөговийн Ханбогдын хүн. Монголын төлөө гэсэн сэтгэлтэй, монгол хүн бүхэн дотроо Богд гэгээнээ сүсэглэн дээдэлж байгаа биз ээ" хэмээн Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам асан, Хамба номун хан, гавж Д.Чойжамц ярилцлагадаа дурджээ.
Зөвлөлтийн үеийн хөшөөг буулгасан Эстонийн удирдагчийг ОХУ эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнээр зарлав
Эстони улсын ерөнхий сайд Каяа Каллас Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалуудыг буулгах шийдвэр гаргасан Эстони улсын ерөнхий сайдыг эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад нэмж байгааг ОХУ-ын эрх баригчид өчигдөр мэдэгджээ. Тухайлбал Эстони улсын ерөнхий сайд Каяа Калласын нэр ОХУ-ын дотоод хэргийн яамнаас гаргадаг уг жагсаалтад нэмэгдсэн байна. Жагсаалтад Балтийн тэнгис орчмын бусад орнуудын хэд хэдэн албаны хүн, хууль тогтоогчдын нэрс бас оржээ. НАТО-гийн гишүүн Эстони, Латви, Литва улсууд сүүлийн үед Дэлхийн Хоёрдугаар дайнтай холбоотой хөшөө дурсгалуудаа буулгасан нь Зөвлөлтийн үеийн өв уламжлалаасаа салах зорилготой арга хэмжээ байв. Украины дайн эхэлснээс хойш Чех, Польш зэрэг бусад зүүн Европын улсууд ч бас ийм арга хэмжээгээ эрчимжүүлсэн. Оросын эрх баригчид үүнийг Германы Нацизмтай тэмцсэн Зөвлөлтийн цэргүүдийн нэр хүндийг сэвтүүлсэн үйлдэл гэж үзэж байгаа. ОХУ-ын дотоод хэргийн яам анх удаагаа гадаад улсын төрийн тэргүүнийг эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад нэмсэн тохиолдол энэ болж байна. Жагсаалтад бас Эстони улсын төрийн нарийн бичгийн дарга Таймар Питеркоп, Литвийн соёлын сайд Симонас Кайрис нарын нэр нэмэгджээ. ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова жагсаалтад Эстонийн удирдагчийн нэр орсныг өчигдөр баталсан байна. “Манай улсын эсрэг, түүх дурсгалын эсрэг дайсагнасан үйлдэл” гаргасныхаа төлөө тэд жагсаалтад орсныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков бас тайлбарлажээ.   Эх сурвалж: Associated Press
"Шадар гурван цэрэг" физикл драмын жүжиг ирэх сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болно
Про театрын уран бүтээлчид Францын алдарт зохиолч Александр Дюмагийн романаас сэдэвлэн "Шадар гурван цэрэг" физикл драмын жүжгийг 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Шадар гурван цэрэг роман нь Александр Дюмагийн бичсэн түүхэн сонгодог роман бөгөөд олон хэл дээр орчуулагдан гарч үүнээс сэдэвлэсэн бүрэн хэмжээний болон олон ангит уран сайхны кино, тайзны жүжиг дэлхийн өнцөг булан бүрд туурвигдсанаар үзэгчдийн танил болсон бүтээл билээ. Тус жүжгийг Улсын хүүхэлдэйн театр, Сити их сургууль дэмжин хамтран ажиллаж байна. Жүжгийн уран бүтээлчид Ерөнхий найруулагч: СТА О.Итгэл Ерөнхий продюсер: СТА З.Нямзул Ерөнхий зураач: Б.Золбоот Хөдөлгөөний найруулагч: СТА Г.Ган-Очир Туслах найруулагч: Г.Хонгорзул Хувцасны зураач: Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан М.Баярмаа Дүрүүдэд: Д’Артаньян- О.Самданпүрэв Атос- С.Баянмөнх Портос – СТА З.Булган Арамис - Б.Анхбаатар Де Тревил - Д.Эрдэнэзаяа Де Ришилье - М.Төгөлдөр Миледи - Б.Ариунхишиг Бекингем гүн – СТА Б.Билгүүн Анна хатан - Б.Даваасүрэн Констанция Бонасье – СТА Т.Энэрэл Рошфорт - Б.Батзолбоо
2024 оны эхний улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдрөөс эхэллээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар хуульчилсны дагуу энэ онд авах дөрвөн удаагийн шалгалтын хуваарийг 2023 онд баталсан байдаг.  Хуваарийн дагуу 2024 оны эхний улирлын шалгалтын цахим бүртгэл хоёрдугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагаас эхэллээ. Хоёрдугаар сарын 29-ний өдрийн 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/ цахим хуудсаар дамжуулан хүлээн авна.  Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэж, байршуулжээ. Шалгалт энэхүү цахим номын хүрээнд явагдана. Харин Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгаврын ном одоогоор хэвлэгдэн гараагүй байна.   Эх сурвалж: Монгол Улсын Төрийн албаны Зөвлөл
ВАЛЕНТИН: Гэртээ ЗҮРХЭН ШОКОЛАД хийх амархан арга
erincooks.com Гэгээн хайрын баяраар хайртай залуудаа, нөхөртөө зүрхэн шоколад хийж өгөхөөр төлөвлөж байна уу? Тэгвэл танд зориулан гэрийн нөхцөлд зүрхэн хэлбэртэй шоколад хэрхэн хийх талаар зөвлөе. Танд хэрэгтэй зүйлс: Шоколад 100 грамм (30 гаруй ширхэг хийх боломжтой) Сүүн крем 50 грамм  Какао (хүссэн хэмжээгээрээ хийх) Хэв оруулагч (зүрхэн хэлбэр)  ​Хийх арга: 1. Эхлээд шоколадаа маш жижигхэн болгож хэрчинэ. 2. Дараа нь сүүн кремээ саванд хийж, хайлуулна. (буцлахаас нь өмнө галаа унтраагаарай) 3. Үүний дараа нь сүүн кремэндээ жижиглэсэн шоколадаа хийж, хутгана. Бэлэн болсон зуурмагаа саванд хийгээд гялгар уутаар бүрсний дараа хөлдөөгчид нэг шөнө хонуулаарай. Түүнчлэн 3-4 цаг тутамд хөлдсөн эсэхийг шалгаж үзээрэй. 4. Хөргөгчөөс гаргаад хүссэн хэмжээгээрээ какао цацаарай. 5. Сүүлд нь хэвээ ашиглан зүрх бий болгосноор "ЗҮРХЭН ШОКОЛАД" бэлэн болно. Жич: Хэрвээ нэмж чимэглэхийг хүсвэл шоколадаа хатуурахаас өмнө чимэглээрэй.   Эх сурвалж: cookpad.com
Эрэлтээ дийлэхгүй болсны улмаас Францын эрх баригчид түрээсийн цахилгаан автомашины хямд үйлчилгээгээ зогсоожээ
Францын засгийн газар бага орлоготой айл өрхүүдийг дэмжих, хүрээлэн байгаа орчны бохирдлыг бууруулах зорилгоор өнгөрсөн арванхоёрдугаар сард түрээсийн цахилгаан автомашины үйлчилгээ нэвтрүүлж байжээ. Гэвч хамгийн багадаа сарын 100 еврогийн хураамжтай энэ үйлчилгээний эрэлтийг дийлэхгүй болсон тул зургаан долоо хоногийн дараа зогсооход хүрсэн байна. Эрх баригчид анх Европын орнуудад үйлдвэрлэсэн 25,000 цахилгаан автомашинтайгаар үйлчилгээгээ эхлүүлж байжээ. Гэтэл нэгдүгээр сарын сүүлийн байдлаар иргэдээс 90,000 давсан хүсэлт хүлээж авсан байна. “Энэ үйлчилгээ Францын байгаль орчныг хамгаалах бодлогын бэлгэдэл, бодит амжилтын түүх болж чадлаа” гэж ерөнхийлөгч Эммануэл Макроны зөвлөх мэдэгджээ. Сар бүр 100-150 евро төлөөд шинэ цахилгаан автомашин хэрэглэх нь францчуудын хувьд тун таатай боломж юм. Түрээслэгчдэд Франц улсад оршин суудаг байх, 18-аас дээш настай байх, жилийн орлого нь 15,400 хүртэл евро байх, ажил, сургуулиасаа 15 км-ээс дээш зайд амьдардаг байх зэрэг нөхцөл тавигдаж байжээ. Түрээсийн гэрээг гурван жилийн хугацаатай байгуулж, гэрээ дууссаны дараа үргэлжлүүлэх, эсвэл худалдаж авах хувилбар санал болгож байв. Ингэхдээ түрээсийн автомашин тус бүрд Францын засгийн газар 13,000 еврогийн татаас олгож байжээ. Түрээсийн үйлчилгээний ачааллыг автомашин үйлдвэрлэгчид хангаж дийлэхгүй байгааг Францын аж үйлдвэр, эрчим хүчний сайд Роланд Лескюр мэдээлсэн байна. “Эрэлтийг хангах хэмжээний автомашиныг Франц улс үйлдвэрлэж чадахгүй байгаа. Францын үйлдвэрлэгчид хурдаа нэмэгдүүлэх шаардлагатай нь эндээс харагдаж байна” гэж тэр хэвлэлд ярьжээ. Түрээсийн үйлчилгээг түр завсарласны дараа энэ оны сүүлээр дахин нэвтрүүлэхээр төлөвлөснийг Лескюр энэ үеэр мэдээлсэн байна.   Эх сурвалж: The Guardian
Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
null
Төөрсөн, сураггүй болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд олов
Сар шинийн баярын өдрүүдэд гамшиг, осол, аюулт үзэгдлийн нийт 84  удаагийн дуудлага, мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1,041 иргэний аюулгүй байдлыг хангаж, 288 автомашиныг татан гаргаж, төөрсөн, сураггүй болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд олсон байна.  Харин зам тээврийн ослын улмаас хоёр хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.   Баяр амралтын өдрүүдэд Онцгой байдлын байгууллага гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж давхардсан тоогоор 1,540 орчим алба хаагч, 640 гаруй нэгж тусгай зориулалтын автомашинтайгаар үүрэг гүйцэтгэжээ.   Эх сурвалж: ОБЕГ
Балтийн тэнгисийн ёроолоос олдсон хана хэрэм Чулуун зэвсгийн үед хүний гараар бүтээгдсэнийг тогтоожээ
Балтийн тэнгисийн ёроолоос олдсон чулуун хана хэрэм хүн төрөлхтний хамгийн эртний ан агнуурын зориулалттай байгууламжуудын нэг байж болзошгүйг судлаачид тогтоожээ. Тухайлбал одоогоос 11,000 орчим жилийн өмнө буюу Чулуун зэвсгийн үед байгуулсан гэж дүгнэсэн байна. Анх 2021 оны намар Германы Киелийн их сургуулийн багш, оюутнууд Мекленбургийн булангийн ёроолд геофизикийн судалгаа явуулж байхдаа тэнгисийн мандлаас 21 метрийн гүнд энэ байгууламжийг илрүүлж байжээ. Рерик хотын эргээс 10 км орчим зайд олдсон энэ байгууламж 1,670 ширхэг чулуунаас бүтсэн, нэг километр орчим урт үргэлжилж байсан байна. Чулуунууд бараг төгс гэж хэлж болохоор тэгшхэн шугамд байрлаж байсан тул үүнийг байгалийн тогтоц биш, хүний гараар бүтсэн зүйл байж болзошгүй гэж үзээд судалгаа эхэлж байжээ. Ингээд энэ байгууламжийг хүмүүс Чулуун зэвсгийн үед цаа буга агнах зориулалтаар босгосон гэж дүгнэсэн байна. Судалгааны тайлан Даваа гарагт “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгджээ. “Бидний явуулсан судалгаагаар усан доорх чулуун байгууламж нь байгалийн гаралтай биш, шумбагч онгоцны кабель татагч гэх мэт орчин үеийн байгууламж ч биш болох нь тогтоогдлоо. Хөдөлгөөнгүй том чулуунуудыг олон жижиг чулуунуудаар холбосон зохион байгуулалт, бүтэц нь үүнийг няцааж байна” гэж судалгааг ахалсан Германы Балтийн Тэнгисийн Судалгааны Лейбницийн Хүрээлэнгийн доктор Якоб Гирсен мэдэгдэлдээ өгүүлсэн байна. Одоогоос 11,000 жилийн өмнө ямар нэг нуур, тэнгисийн эрэг дагуу босгосон энэ байгууламж 8,500 орчим жилийн өмнө буюу сүүлчийн мөстлөгийн төгсгөл үед усан дор оржээ. “Тухайн үед Европ тивийн хойд хэсгээр нийтдээ 5,000 хүрэхгүй хүн амьдарч байсан гэж үздэг. Тэдний хоол хүнсний нэг гол эх үүсвэр нь цаа буга байсан. Энэ амьтан мөстлөгийн дараах сийрэг ургамалтай газрыг даган улирлын чанартай нүүдэллэдэг байсан бололтой. Чулуун ханыг цаа бугуудыг урхинд оруулах зорилгоор хашихад ашиглаж байсан гэж үзэж байна” гэж судалгаанд оролцсон Германы Ростокын их сургуулийн эртний түүх судлаач Марсел Брадтмюллер бичжээ. Урхинд орсон цаа бугуудыг хүмүүс жад, нум сум зэргээр агнадаг байсан гэх таамгийг тэр дэвшүүлсэн байна.   Хана хоёр зэрэгцээ хэсэгтэй, хоорондын зай нь нэг тал руугаа алгуур нарийсаж, ойртож байснаас үүний зориулалт тодорхой  харагдаж байгаа ажээ. “Хэдийгээр 0.5 метр өндөртэй ч амьтад ийм шугаман байгууламжийг давах гэж оролдохын оронд дагаж давхисаар урхинд ордог байсан бололтой” гэж Гирсен ярьж байна. Балтийн тэнгисийн сав газраас Чулуун зэвсгийн үеийн анхны ан агнуурын байгууламж олдсон нь энэ юм. АНУ, Гринланд, Саудын Араб, Йордан зэрэг улсуудын нутаг дэвсгэрээс үүнтэй төстэй байгууламжууд өмнө нь олдож байжээ.   Эх сурвалж: CNN
ҮЙЛ ЯВДАЛ: Сар шинийн өдрүүдийн гэмт хэрэг, зөрчил, авто замын нөхцөл байдлын талаар НЦУГ-аас мэдээлнэ
Төрийн ордонд  09:00 цагт Засгийн газрын хуралдаан болж байна.  Хангарди ордны 14 давхарт 11:00 цагт Халиа тошин, шар усны үерээс сэргийлэх талаар Нийслэлийн Онцгой Комисс (НОК) болон бусад холбогдох албаныхан мэдээлэл өгнө. Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ)-т  14:00 цагт Сар шинийн өдрүүдийн гэмт хэрэг, зөрчил, эрүү, хэв журам, авто замын нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээлэл хийнэ.
Б.Жаргалан: Энэ сарын 16-нд нутгийн хойд хэсгээр 17-нд ихэнх нутгаар цасаар шуурч огцом хүйтрэх төлөв ажиглагдсан
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Цаг уурын эрс тэрс өөрчлөлттэй холбоотойгоор халиа тошин, шар усны үерээс сэргийлэх талаар Нийслэлийн Онцгой Комисс (НОК) болон бусад албаныхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер Б.Жаргалан "Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн үед нэмэгдсэн. Тодруулбал зуны цагт ердийн борооноос илүү ус ихтэй аадар борооны давтамж нэмэгдсэнээр өнгөрсөн 7-8 дугаар сард үерийн давтамж нэг бус удаа ажиглагдсанаас Сэлбэ голын усны түвшин ихсэж, хөрсний чийгийн хэмжээ өссөн. Ингэснээр өвлийн улиралд хөрсний чийгийн ус Сэлбэ голд үүссэн мөсийг цөмлөж гарч ирэх үзэгдлийг халиа тошин гэж нэрлэдэг. Дэлхийн дулаарлын улмаас манай оронд өвлийн улиралд уур амьсгалын эрс өөрчлөлт ажиглагдах болсон.  Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд говийн бүс нутгаар нэмэх градустай дулаан байсан бол эргээд хүйтрэхээрээ олон жилийн дунджаасаа эрс хүйтэрч зарим уулархаг бүс нутгаар -50 градус хүрч байна.  Мөн энэ өвөл их хэмжээний цас орж нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтсон. Улаанбаатар хотод ч цасан бүрхүүлийн хэмжээ урьдынхаас их байна. Халиа тошин үүссэн ийм үед цасны хэмжээ их байгаа нь гэнэт дулаарвал шар усны үер буух магадлалыг өндөрсгөж байгааг анхааруулъя. Энэ сарын 15-16-нд Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймагт огцом дулаарах төлөвтэй байна. Ингээд 16-нд нутгийн хойд хэсгээр 17-нд ихэнх нутгаар цасан шуургатай огцом хүйтрэх төлөв ажиглагдсан. Үүнээс болж одоо үүсээд буй асуудал улам хүндрэх эрсдэлтэй" гэж ярилаа.
Оросын поп од Киркоров гэм нүглээ цайруулах зорилгоор Украины эзлэгдсэн нутагт очжээ
Оросын поп хөгжмийн од Филипп Киркоров хоёр сар орчмын өмнө Москвагийн урлагийнхны хүрээнд зохион байгуулагдсан “нүцгэн” үдэшлэгт оролцсоныхоо дараа эрх баригчдын дарамт шахалтад ороод байгаа. Үүний улмаас тэр 50 уран бүтээлчийн хамт “хар жагсаалт”-д орж, үйл ажиллагаагаа хязгаарлуулсан юм. Тэгвэл Киркоров энэ гэм нүглээ цайруулах зорилгоор Украины эзлэгдсэн Донецк мужийн Горливка хотод очиж, шархадсан цэргүүдтэй уулзсаныг өчигдөр Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Ингэхдээ тэр дуугаа дуулснаас гадна шархадсан цэргүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргэж, хиймэл эд эрхтэн хийлгэх зардлыг гаргахаа амласан гэнэ. “Би хаашаа ч явахгүй. Би энд амьдардаг, амьдарч байсан, амьдарсаар ч байх болно” гэж үзэгчдэд хэлснээс үзвэл Киркоров гадаадад дүрвэх санаагүйгээ илэрхийлсэн бололтой. Филипп Киркоров съездил в аннексированную Донецкую область. Согласно сообщениям пророссийских пабликов, певец посетил больницу №2 в Горловке. Туда он привез подарки раненым военнослужащим, выступил перед ними с речью и спел несколько песенhttps://t.co/L05I2lNYae pic.twitter.com/1CJtge0Kwy — Холод (@holodmedia) February 13, 2024 Арванхоёрдугаар сарын дундуур Киркоров болон Оросын өөр олон алдартнууд Москва хотын нэгэн шөнийн клубт зохион байгуулагдсан “Бараг л нүцгэн” нэртэй үдэшлэгт оролцож байв. Хагас нүцгэн зургууд нь онлайн орчинд тарсны дараа тэд нийгмийн болон эрх баригчдын дарамт шахалтад орсон юм. Улс орон нь дайны байдалд байгаа хүнд цаг үед зугаа цэнгэл хөөсөн гэж тэднийг олон хүн буруутгаж байв. Энэ үдэшлэгт оролцсон Оросын нэг алдартай рэппер хэсэг хугацаанд хоригдсоны дараа Украины фронт руу ачигдсан юм. Бэлэг эрхтэндээ оймс угласнаас өөр хувцасгүй түүний гэрэл зураг, дүрс бичлэг сошиал сүлжээнд тарсан байна. Үдэшлэгийг зохион байгуулсан олны танил эмэгтэй их хэмжээний мөнгөн торгууль хүлээсэн юм. Киркоров энэ явдлын дараа олон нийтээс уучлал гуйсан видео мэдэгдэл тарааж байжээ. Тэр бас Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковтой биечлэн уулзаж, уучлал гуйсан юм. Хэдий тэгсэн ч шинэ жилийн үеэр цацагдсан төв телевизийн баярын хөтөлбөрүүдээс Киркоровын үзүүлбэрүүд хасагдаж байжээ. Киркоров нь 2022 онд Оросын хамгийн өндөр орлоготой уран бүтээлчээр тодорч байсан юм. Түүний нийт хөрөнгийн хэмжээ $4.9 сая гэсэн мэдээлэл байдаг.   Эх сурвалж: The Moscow Times
Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зарим хороонд гамшгийн шар түвшин тогтоолоо
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Халиа тошин, шар усны үерээс сэргийлэх талаар Нийслэлийн Онцгой Комиссоос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө. НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат "Халиа тошинд өртсөн айл өрх, иргэний аюулгүй байдлыг хангах, мөсийг нэн даруй зөөж тээвэрлэх, түр далан босгох, шуудуу татах, лаг хагшаас хогийг цэвэрлэж ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх, үерийн хамгаалалтын байгууламжийн найдвартай ажиллагааг хангах, хаврын шар усны үер, зуны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай гэж үзэж гамшгийн шар түвшин тогтоосон байгаа. Гамшгийн шар түвшнийг тогтоож, 2024 оны хоёрдугаар сарын 8-нд НОК-ын даргын гаргасан тогтоолын агуулгыг танилцуулъя. Нийслэлийн үерийн хамгаалалтын барилга, байгууламж, Сэлбэ гол дагуух халиа тошингийн хор уршгийг арилгах хариу арга хэмжээг зохион байгуулах Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн хороодод хэсэгчлэн гамшгийн шар түвшнийг тогтоосугай Халиа тошин, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг дүүргийн Онцгой комиссын дарга, гамшгаас хамгаалах алба, нутгийн захиргааны байгууллагын дарга нарт даалгасан байна" хэмээн тогтоолыг уншлаа.
"Халиа, тошин үүссэн байршлуудад далан босгож, мөсийг зөөж байгаа"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Халиа тошин, шар усны үерээс сэргийлэх талаар Нийслэлийн Онцгой Комиссоос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө. Геодези, усны барилга байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан "Улаанбаатар хотод үүссэн халиа тошингийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх, үзлэг шалгалт хийж байна. Сэлбэ гол, Баянзүрх дүүргийн 1, 2, 23 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, АНУ-ын Элчингийн байрны зүүн тал, 100 айлын гүүрний урд хэсэгт халиа, тошингоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Дэнжийн мянгын нэг болон гуравдугаар суваг, Толгойт, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны халиа тошин үүссэн хэсэгт 3,000 метр куб суваг татсанаар далан босгож, гарсан 1,200 метр куб мөсийг зөөж байна. Уг сувгуудад 9,000 метр куб мөс үүсжээ. Нийслэлд 33 байршилд халиа, тошин үүссэн. Гүнжийн булаг, Баянгол, Улиастай зэрэг голын сав дагасан халиа тошинтой хэсгүүдэд дүүргийн онцгой байдлын алба, тохижилт үйлчилгээний хэлтсүүд суваг татах, далан босгох, мөсийг зөөж шилжүүлэх ажлыг хийж байна. Энэ жилийн хувьд зуны улиралд их бороо орсноос орой буюу 12 дугаар сард халиа үүсэж, голын доод хэсэг рүү түрж орж ирснээс хотын төв хэсэг рүү халиатай байна. 3,000 метр куб суваг татсан хэсгүүдэд халиа багассан. Хөрсний усны түвшин дээшилсэнтэй холбоотойгоор халиа, тошин үүсэж, хахаж хөлдөх, голын ус дээшээ түрж хөлдөх эрсдэлд хамтарсан үзлэг хийснээр НОК-оос шар түвшин тогтоосон. Улаанбаатар хотод халиа, тошинд өртөх эрсдэлтэй 2,316 нэгж талбар, 341 хашаа, байшин бий. Халиа, тошинд өртөх эрсдэлтэй 2,316 нэгж талбарын 544 нь захирамжгүй, 1,729 нь захирамжтай. Голын хамгаалалтын бүс, инженерийн хийцлэлтэй барилга байгууламжийн хамгаалалтын зурвас, хаврын шар ус, зуны улиралд хур борооны үер болдог байршлуудад буухгүй байхыг иргэд анхаарах хэрэгтэй.  Голын савд байгаа гүүрэн байгууламж, голын голдиролд буусан айл өрх, хашаа байшин, барилгыг буулгах, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна" хэмээн ярилаа.
СТАТИСТИК: 25-34 насны эрчүүдийн 53%, эмэгтэйчүүдийн 41% нь огт гэрлээгүй
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2024 оны хоёрдугаар сарын 14-ний байдлаар "Валентин" нэртэй гурван хүн байгааг Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.  Мөн ижил нэртэй 348 хос, ижил сар, өдөр төрсөн 2,121 хос байна. Гэгээн хайрын баярын өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд төрсөн 9,866 хүн одоогийн байдлаар манай улсад байна. Түүнчлэн 25-34 насны эрэгтэйчүүдийн 52.7 хувь нь эмэгтэйчүүдийн 41.4 хувь нь огт гэрлээгүй.
Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргалын санаачилгаар “Бүх нийтийн эерэг сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих төсөл”-ийг орон нутагт анх удаа хэрэгжүүлж байна
“Бүх нийтийн эерэг сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих төсөл”-ийг Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргалын ивээл дор өнгөрсөн оны 7 дугаар сараас энэ оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд Монгол, Тайвань, Австрали улсад клиник болон зөвлөгөө өгөх сэтгэл зүй, эерэг сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжлээр суралцаж төгссөн Б.Энхтал удирдан, “Эерэг сэтгэцийн эрүүл мэндийн цогц хөтөлбөр”-ийг орон нутагт анх удаа үнэ төлбөргүйгээр хэрэгжүүлж байна. Төсөл нь сэтгэл заслын хөтөлбөр, ганцаарчилсан зөвлөгөө оношилгоо, сэтгэл зүйн болон сэтгэцийн эрүүл мэндийн сургалт, ном гарын авлагаас бүрдэнэ.   Уг төсөл “Жирэмсэн болон төрсний дараах сэтгэл гутралтай ээж нарт зориулсан хөтөлбөр”, “Mindfulness буюу төгс одоодоо төвлөрөх хөтөлбөр”, “Аав нар болон эрчүүдэд зориулсан хөтөлбөр”, “Байгаль дээрх сэтгэл заслын хөтөлбөр” зэрэг цогц хөтөлбөрүүдтэй. Дээрх төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн бүх шатны төрийн албан хаагчид болон иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийг сурталчлан таниулах, сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах, чанартай амьдралыг бий болгоход чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг үнэ төлбөргүйгээр олгож байгаа бөгөөд иргэдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд цогц байдлаар анхаарсан анхны аймаг болж байгаагаараа онцлог юм.
Ц.Төрхүү: Шүүхийн шийдвэр эцэслэгдэхээр "Aqua garden" хорооллын барилгыг буулгана
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Халиа тошин, шар усны үерээс сэргийлэх талаар Нийслэлийн Онцгой Комиссоос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр голын голдиролд баригдаж буй "Aqua garden" хорооллын барилгыг нураах эсэх талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Aqua garden хорооллын асуудал шүүхийн маргаантай байгаа. Шүүхийн шийдвэр нэг талдаа эцэслэн гарвал тус хорооллын барилгыг буулгана. “S’Outlet” төвийн барилгыг буулгаад эхэлсэн. Тус барилга нь үерийн далан сувгийг хаагаагүй, шуудууг нарийсгаж барьсан байгаа. Шуудууг нарийсгасан хэсгийг сэтэлж, голын урсцыг нэмэгдүүлэх арга хэмжээг авахаар ажиллаж байна" хэмээн сэтгүүлчийн асуултад хариуллаа. Сануулахад 2023 оны долдугаар сарын 5-ны өдөр Сэлбэ голын үерийн далан сэтэрч ойр орчмын орон сууцны хотхонууд усанд автсан. Энэ үеэр Улсын Онцгой Комисс "Aqua garden" хорооллын барилгын талбай Дунд голын урсцыг сааруулж байна гэж мэдээлсэн юм.
"Энэ жилийн сар шинийн баяраар баривчлагдсан хүний тоо өмнөх онтой харьцуулахад 70% буурсан"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Сар шинийн өдрүүдийн гэмт хэрэг, зөрчил, эрүү, хэв журам, авто замын нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээллийг Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ)-аас өнөөдөр өглөө. Баярын гурван өдрийн хугацаанд нийт 299 хүн эрүүлжүүлэгджээ. Иргэд архи, дарс хэрэглэхээ больж, хэрэглэсэн ч биеэ зохистой авч явдаг болсон ахиц гарсан хэмээн цагдаагийн байгууллагаас дүгнэж байгаа аж. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг хэлэхдээ "Энэ жилийн сар шинийн баяр амралтын өдрүүдээр нийт 6,525 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 246 нь гэмт хэргийн шинжтэй 5,136  нь зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл байсан. Энэ жил мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой буюу хүрээлэн буй орчны гэмт хэрэг өмнөх оны түвшинд байв. Залилах гэмт хэрэг буурсан. Хүнийг алах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдэх, хууль сахиулагчийг эсэргүүцэх зэрэг гэмт хэргийн шинжтэй дуудлага 25-66 орчим хувиар буурсан байсан.  Харин хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг халдашгүй байдлын гэмт хэрэг 2-60 орчим хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Бусад үзүүлэлтийг харвал: Энэ жилийн сар шинийн баяр амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зөрчил өнгөрсөн оны мөн үеэс долоо орчим хувиар буурав. Гэмт хэрэг, зөрчил үйлдэж баривчлагдаж саатуулагдсан хүн 70 хувиар буурав. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих буюу Зөрчлийн тухай хуулийн 5.4-т заасан гэр бүлийнхээ хамаарал бүхий этгээдүүдийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл 10 орчим хувиар буурсан" гэлээ.
Б.Энхбаяр: Хятад улсын иргэний өмч хөрөнгийг манай улсын хууль хүчнийхэн үгсэн хуйвалдаж, дээрэмдсэн нь тогтоогдсон
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гадаадын иргэний хөрөнгийг хууль бусаар өмчлөлдөө шилжүүлсэн асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ.  Монголын хуулийн байгууллагын олон албан хаагч үгсэн хуйвалдаж, БНХАУ-ын иргэний хөрөнгийг нь дээрэмдсэн гэх асуудал хяналт шалгалтаар тогтоогдсоныг тэрбээр хэлэв.  Энэ талаар "Миний бие тайлбар хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон. Хотын төвийн А зэрэглэлд, Сүхбаатарын талбайн урд байрлах 14,000 метр квадрат "Ayud tower" гэх оффисын барилгыг БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай барьжээ. Гэвч энэхүү оффисын барилгыг зарим албан тушаалтан өөрсдийн өмчлөлд хууль бусаар шилжүүлж авсан гэх гомдол ирсэн. Дээрх гомдлын хүрээнд Засгийн газраас хоёр удаа тогтоол гаргаж, нэр бүхий компанийн асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцаж шийдвэрлэх үүрэг чиглэлийг өгсөн байдаг. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд Ажлын хэсэг гаргаж тухайн асуудлыг шалгаж авч үзсэн. Улмаар энэ асуудлаар шалгалтын Ажлын хэсэг илтгэх хуудас дүгнэлтээ гаргаж, надад танилцууллаа.  Хяналт шалгалтын дүнгээр олон ноцтой асуудал тогтоогдлоо. Тухайн өмчийн эзэн Хятад улсын иргэн гарын үсэг зураагүй байхад гарын үсгийг нь хуурамчаар зурсныг нотариат баталгаажуулж, өмчлөлийг шилжүүлсэн нь тогтоогдов.  Нотариатч дээрх үйлдлийг хийснийхээ дараа АНУ руу зугтаж, алга болсон нөхцөл байдал мөн тогтоогдсон. Хуурамч гарын үсгийг нотариатч гэрчилсэн үйлдэл гарч, тэр хөрөнгийг шилжүүлэхдээ Улсын бүртгэлийн байгууллага холбогдох хуульд заасан 11 шаардлага хангах асуудлын найм нь хангагдаагүй байхад бүртгэл хийж, бусдын хөрөнгийг шилжүүлсэн. Энэ бүх асуудлаар Улсын бүртгэлийн байгууллагад олон удаагийн гомдол гаргахад тэдгээр гомдлыг тухай бүрд нь хангалттай хянаж, шалгалгүйгээр эрх зүйн бүрэн бус дүгнэлт хийж, татгалзсан хариуг өгч байсан" гэлээ.  "Олон хуулийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоотой, зохион байгуулалттай хийгдсэн ажиллагаа" Үргэлжлүүлэн "Бусдын өмч хөрөнгийг шилжүүлсэн энэ асуудлаар БНХАУ-ын иргэнийг саатуулах ямар ч байгууллагын шийдвэр гараагүй байхад бүртгэлд оруулсан. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт олон этгээд оролцсон байна.  Энэ асуудлаар тухайн компани Авлигатай Тэмцэх Газар, цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, нийт найман удаагийн эрүүгийн хэрэг үүсгэгдэж, дөрвөн удаагийн эрүүгийн хэрэгт хэрэг үүсгэхээс татгалзаж, хааж шийдвэрлэсэн нөхцөл байдал мөн тогтоогдсон. Манай маш олон хуулийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоотой цаанаа эрх бүхий хүний нөлөөтэйгөөр зохион байгуулалттай хийгдсэн ажиллагаа гэж үзэж байна. Иймээс албан даалгавар гаргаж, Улсын бүртгэлийн байгууллага, Хил хамгаалах байгууллага, нотариатын байгууллагын албан хаагчдад хариуцлага тооцсон" хэмээв.  "Улаан цагаан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгахгүй олон удаа хааж байсан" Мөн "Намайг Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай журам гаргаж, тэр хүмүүст хариуцлага тооцлоо, Хятадын талд үйлчиллээ гэдэг байдлаар гүтгэлэг тарааж байгаа. Үүнийг хүний хөрөнгийг дээрэмдсэн тэр этгээдүүд явуулж байна. Улаан цагаан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгахгүй олон удаа хааж байсан. Хуулийн байгууллагууд нь өөрсдөө оролцоотой байна гэсэн үг. Тийм учраас энэ асуудлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд анхааралдаа авч, хяналт шалгалтаар илэрсэн асуудлыг бүгдийг нь шилжүүлсэн. 10-аад жилийн өмнөх ханшаар бараг 10 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалттай асуудлыг хуулийн байгууллагын олон албан хаагч үгсэн хуйвалдаж, хөрөнгийг нь дээрэмдсэн байх боломжтой асуудал тогтоогдоод байна" гэлээ.
Валентины баяраар хайртай хүндээ өгөх хамгийн үнэ цэнтэй бэлгийг санал болгож байна
Жилийн хамгийн романтик уур амьсгалтай баяр болох Гэгээн хайрын баяраар хосууд нэг нэгэндээ хайр халамжаа илэрхийлж сэтгэл шингэсэн бэлгийн эрэлд гардаг. Тэгвэл энэ удаад уламжлал болсон цэцгийн баглаа, шоколад чихмэл тоглоом зэргийг мартаад, хайртай хүнд таны гарцаагүй таалагдах бэлгийг санал болгож байна.   Жилд ганцхан өдөр тохиох энэ баяраар түүндээ хэчнээн чухал хүн болохыг нь мэдрүүлэх өдөр юм. Олон жил болж буй гэр бүлийн хувьд ч харилцаагаа сэргээж нэг нэгэндээ хайраа илэрхийлэх боломж болно. Иймээс хайртдаа өгч болох хамгийн чухал бэлэг бол урт удаан, бат бөх амьдралыг бэлгэдсэн гал голомтоо бадраах орон сууц юм.   Тэгвэл бид хайртай хүний тань шалгуурыг давах River Castle Business Apertment-ийг санал болгож байна.   Энэхүү тансаг зэрэглэлийн апартмент нь төлбөрийн хамгийн бага зээлийн хувийг болон төлбөрийн олон боломжийг санал болгож буйгаараа давуу талтай. Дэлхийд алдартай брэндүүдээр тоноглосон. River castle тансаг зэрэглэлийн орон сууц нь 1-3 давхартаа хүний бүхий л хэрэгцээг хангах томоохон супермаркет, урлаг соёл, гоо сайхан, банк гэх мэт үйлчилгээний төвүүд нэг дор төвлөрснөөс гадна, чөлөөт цагаа өнгөрүүлэх мини кино театр, тансаг зэрэглэлийн ресторан, фитнесс, усан хүрхрээ бүхий усан парктай. Мөн үйлчилгээний хэсэгт архитектурын гоёмсог шийдэл бүхий өдөр шөнийн тэнгэрийг тольдон харах Skylight хэсэгтэй. RIVER CASTLE: ЗОХИОН БАЙГУУЛАЛТ /Хотын төвийн үнэ цэнтэй байршил болох Сүхбаатар дүүргийн 8-р хороо “ЧИНГИС ХААН” ЗОЧИД БУУДЛЫН БАРУУН ТАЛД БАЙРЛАЛТАЙ./   /Загварын байр өдөр бүр өглөө 09:00-19:00 цагийн хооронд ажиллаж байна/ Вэб сайт: www.ubproperties.mn Facebook: Ulaanbaatarproperties RIVER CASTLE: Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 77009919 Загварын байр: СБД 8-р хороо Чингис хаан зочид буудлын баруун талд Захиалга авах оффис: ЧД, 5-р хороо, MN TOWER, Улаанбаатар пропертиз ХХК
НОБГ: Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах гараашинд гарсан галыг унтраахаар ажиллаж байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Баянгол дүүргийн 22 дугаар хороонд гарааш автомашин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 14:02 цагт Нийслэлийн Онцгой Байдлын Газар(НОБГ)-т иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид унтраахаар ажиллаж байна. Албаны эх сурвалжийн хэлснээр бэртэж гэмтсэн хүн байхгүй аж.
Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргажээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.  Хуралдааны үеэр өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан танилцуулсан байна. Тухайлбал Ус, Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн мэдээгээр энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд цасны нягт 0.35-1.05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна. Улсын хэмжээнд энэ өдрийн байдлаар 508,039 толгой мал хорогдсон, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байна гэв. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Засгийн газрын хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Мөн шар усны үерт өртөж болзошгүй айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, цасанд боогдсон зам, давааг чөлөөлөх, малчдад туслах аяныг аж ахуйн нэгж болон олон улсын байгууллага, гадаадын төсөл хөтөлбөртэй хамтран зохион байгуулж, олон нийтэд уриалга гаргах, малчдыг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд бүрэн хамруулах, амьжиргааны эх үүсвэрээ алдаж, малгүй болсон малчдын судалгааг гаргаж, малжуулах, нийгмийн хамгаалал болон халамжийн төсөл, хөтөлбөрүүдэд хамруулах, орон нутгийн төсвийн давсан орлогыг малчдад туслах арга хэмжээнд зарцуулах зэрэг ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.  Түүнчлэн импортын зарим барааг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгасан аж.    Эх сурвалж: Засгийн Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Сүхбаатар өртөөн дээр хүн дайрсан галт тэрэгний хоёр машинчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Прокурорын байгууллага 2024 оны хоёрдугаар сарын 5-9-ний өдрүүдэд 203 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 112, өмчлөх эрхийн эсрэг 59, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16, хүний амьд явах эрхийн эсрэг 7, авлига, албан тушаалын 5, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, хүрээлэн байгаа орчны эсрэг 4, мөрийтэй тоглоом зохион байгуулах болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр хоёр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал: Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын дарга Х.Э, ерөнхий нягтлан бодогч Х.Ц нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан нэр бүхий компаниудтай “Бэлтгэн нийлүүлэх” гэрээ байгуулж давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 2.3 /Мөнгө угаах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд; Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бүлэглэн, цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан нэр бүхий 7 иргэнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Тээврийн прокурорын газраас “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн галт тэрэгний машинч мэргэжилтэй И.А, туслах машинч Б.Л нар нь галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөлийг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймагт байрлах Сүхбаатар депогийн хөдлөх бүсийн замд хүн дайрч, амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 /Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Р.З, Л.В нар нь Монгол Улсын соёлын дурсгалт зүйл болох 4 багц 249 хуудас бичвэрийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төмөр замын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын засаг дарга Б.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан эхнэр Э.Э-ийн үүсгэн байгуулсан “Э” ХХК болон иргэн Д.Г, М.У нарт хууль бусаар газар эзэмшүүлэх захирамж гаргаж давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сайхан сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Хуурамч архи зарж байсан Фэйсбүүкийн 96 хаяг, 74 группт шалгалт хийн 5,500 орчим архи хураан авсан байна
Цагдаагийн байгууллагаас сар шинийн өдрүүдийн гэмт хэрэг, зөрчил, эрүү, хэв журам, авто замын нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээллийг өнөөдөр хийлээ.  Энэ үеэр Нийтийн хэв журам хамгаалах албаны дэд бөгөөд захиргаа удирдлагын хэлтсийн дарга хурандаа Н.Амарсанаа хуурамч архины талаар дараах мэдээллийг өгөв.  Сар шинийн өмнөх өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулж иргэдэд хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй хуурамч архи хууль бусаар худалдах хэрэг нэмэгдсэн байна.  Иймд цагдаагийн байгууллагаас уг хэрэгтэй холбоотой 96 фэйсбүүк хаяг, худалдан борлуулах зорилгоор нээсэн 74 группийг илрүүлж хяналт шалгалтын ажил зохион байгуулжээ.  Шалгалтын үр дүнд 250 орчим зөрчлийг илрүүлж 5,500 орчим шил архийг хураан авсан байна.  Иргэд хувиараа хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй ямар нэгэн акц байхгүй, татвар төлөөгүй согтууруулах ундааг хөрш орнуудаас оруулж ирсэн зөрчлүүд ихээр илэрчээ.  Мөн хэт доогуур хямд үнээр архи зарж байсан нэр бүхий зургаан архины үйлдвэрийн 10 нэр төрлийн архины татварын акцад шалгалт хийж зарим зөрчлийг илрүүлжээ.  Иймд иргэдийг хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй согтууруулах ундаа худалдаж авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөв.
Ж.Соронзонд холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй шүүх хурал энэ сарын 6-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон байна. Тус шүүх хуралдаанаар Ж.Соронзонд холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шаардлагатай нотлох баримтыг дутуу цуглуулсан. Тиймээс нотлох баримтыг гүйцэд цуглуулж хэргийг шийдэх ёстой хэмээн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үзжээ. Ж.Соронзон нь шүүхэд БШУ-ны сайдын тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна. Харин Нийслэл дэх захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхээс түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, БШУЯ-ны шийдвэрийг үндэслэлтэй хэмээн шийдвэрлэсэн аж.   Түүнийг Үндсэн хуулийг үл хүндэтгэн хүний эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаргаж, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2022 оны есдүгээр сарын 7-ны өдөр олон нийтэд танилцуулж байсан юм.
Б.Төрхүү: Халиа, тошин үүссэн 10 байршлын мөсийг Туул гол руу зөөнө
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Цаг уурын эрс тэрс өөрчлөлттэй холбоотойгоор халиа, тошин, шар усны үерээс сэргийлэх талаар Нийслэлийн Онцгой Комисс (НОК) болон бусад албаныхан хэвлэлийн бага хурал хийсэн юм.  Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү "Цаг уурын эрс тэрс уур амьсгалтай зохицож ажиллахаас өөр аргагүй. Идэр есийн хүйтэн эхэлж байх ёстой арваннэгдүгээр сарын сүүлч арванхоёрдугаар сарын эхээр цаг агаар эрс дулаан байсныг иргэд санаж байгаа байх. Цаг агаарын тогтворгүй байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгааг албаныхан ярьсан. 10 хоногийн дотор нэг нэмэх градустай дулаарснаа эргээд огцом хүйтэрч байгаа энэ үзэгдэл өмнө нь олон давтагдаж байгаагүй. Байгалийн гамшгийг дийлсэн түүх хүмүүст байхгүй. Гэхдээ урьдчилсан байдлаар сэргийлэх арга хэмжээг авах бүрэн боломжтой. Тиймээс зарим нутгаар шар түвшинд хүрсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх нь зөв. Цаашлаад улаан түвшинд хүрэхийг ч үгүйсгэхгүй. НОК боломжийнхоо хэрээр арга хэмжээг авч гамшгийн түвшинг арилгах зорилго тавьсан. Үүний тулд Сэлбэ гол дагуух инженерийн байгууламжийг сэргээн засварлах, халиа тошин үүссэн 10 байршилд тогтсон мөсний зарим хэсгийг Туул гол руу болон бусад сувагчлал руу зөөхөөр бэлдэж байна. Ингэснээр дулаарах үед уулын шар усны үер орж ирэх магадлалыг бууруулах юм. Зарим хариуцлагагүй байгууллага хөрсний усаа ус сувагчлал руу дураараа хийснээс болж асуудал үүссэн. Үүнийг экологийн цагдаагийн байгууллага шалгаж буй. Шалгаж дууссаных нь дараа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэж ярилаа.
"Замын хөдөлгөөний зөрчлийн талаар мэдээлсэн иргэд урамшуулал авах боломжтой болно"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Цагдаагийн байгууллагаас сар шинийн өдрүүдийн замын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өгөв.  Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат "Сар шинийн өдрүүдэд Яармаг, Нисэх, Сонсголон, Баянхошуу чиглэлд нэлээд ачаалал үүслээ. Уг түгжрэлийг арилгахын тулд биет зохицуулалтыг ихээр хийсэн. Цагаан сарын өмнөх өдрүүдэд ачаалал үүссэн зах худалдааны төвүүд дээр алба хаагчид зохицуулалт хийж ажиллалаа. Иргэд бие биеийнхээ урдуур дайрдаг, урсгал сөрдөг байдал нь харьцангуй багассан нь харагдсан. Цаашид аль болох цагдаагийн алба хаагчийн оролцоог багасгаж хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслүүдийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа.  Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд аливаа зөрчлийг мэдээлсэн иргэдийг урамшуулах заалт байгаа. Үүнтэй холбоотой урамшууллын журам 2023 онд батлагдсан. Технологийн хувьд хийгдэж байгаа ажлууд бүрэн дууссаны дараа зөрчлийн талаар мэдээлсэн иргэд урамшуулал авах боломжтой болно" гэв.  ТЦА-наас сар шинийн өдрүүдэд: Эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 81  Зөвшөөрөгдсөн хурдыг 50 хүртэл хувиар хэтрүүлсэн 77 Зөвшөөрөгдсөн хурдыг 50 хувиас дээш хэтрүүлсэн 53  Техник бүрэн бус хөдөлгөөнд оролцсон 217 Зорчигч тээвэрлэх журам зөрчсөн 43  Ачаа тээвэрлэх журам зөрчсөн 29 Хамгаалах малгай хэрэглээгүй долоо Хамгаалах бүс хэрэглээгүй 75 зөрчил болон эрэн сурвалжлагдаж байгаа 41 эд зүйлсийг илрүүлж ажилласан байна.  Мөн Герман улсын төрийн тэргүүний манай улсад хийсэн айлчлал нь иргэд сар шинийн баярт бэлдэж байх үе буюу хөдөлгөөний эрчим нэмэгдсэн үед таарсан. Иймд цагдаагийн байгууллагаас аль болох иргэддээ хүндрэл учруулахгүйгээр хамгаалалтыг зохион байгуулсан гэв. Тодруулбал замаа богино хугацаанд хааж, хүн хүчээ 30 хувиар багасган хяналтын камер, хашлага хаалтыг түлхүү ашиглаж хамгаалалтыг зохион байгуулж ажилласан байна.
Улсын филармонийн Морин хуур найрал хөгжмийг 61 хүний орон тоотой байхаар тогтоож, дүрмийг шинэчлэн баталжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх тогтоол гаргасан байна.  Тодруулбал Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлэхтэй холбогдуулан Улсын филармонийн Морин хуур найрал хөгжмийн орон тооны бүтцийг 61 байхаар тогтоож, дүрэм, бүтцийг шинэчлэн баталжээ. Мөн Улсын филармонийн орон тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэхийг Соёлын сайд Ч.Номинд даалгасан аж.  Морин хуур найрал хөгжим болсонтой холбогдуулан уран бүтээлчдийн хувцас, хөгжмийн зэмсэг шинэчлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтоосон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Х.Түвшинбаяр: Гамшиг, осол, гэмт хэрэг, эмнэлгийн дуудлага өгөхөд тухайн иргэний зөвшөөрлөөр байршлыг нь тогтоодог болсон
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Цагдаагийн байгууллагаас өнөөдөр сар шинийн баярын гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой мэдээллийг өгөх үеэр тус байгууллага шинээр нэвтрүүлж буй туршлагуудаа танилцууллаа.  Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Х.Түвшинбаяр хэлэхдээ "Дуудлага мэдээлэл өгөөд хаяг байршлаа тодорхойлж чаддаггүй иргэдэд хэрхэн түргэн шуурхай очиж үйлчилгээ үзүүлэх вэ гээд гаднын орны туршлагыг судалж үзсэн.  Тухайлбал Сингапур улсад дүрст дуудлагын үеэр тухайн иргэн өөрөө зөвшөөрсөн тохиолдолд хаяг, байршлын мэдээллийг цагдаагийн байгууллагад өгдөг. Ингэснээр цагдаагийн байгууллага түргэн шуурхай очдог туршлага байсан юм.  Энэ нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж, хэрэгжүүлэх боломжтой тул иргэд гамшиг, осол, гэмт хэрэг зөрчлийн, эмнэлгийн дуудлага мэдээлэл өгөх үед байршил тогтоох энэхүү туршлагыг нэвтрүүлээд байна. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлж хийсэн" гэлээ.  Дуудлага өгч байгаа иргэн хаяг байршлаа тодорхойлж чадахгүй байгаа тохиолдолд дуудлага хүлээн авагчаас дүрст линк явуулж холбогдоно. Холбогдсоны дараа хаяг байршил өгөхийг зөвшөөрсөн эсэхийг нь асууна. "Тийм" гэсэн товчлуур дарсан тохиолдолд хаягийн байршил гарч ирнэ. Түүнчлэн цагдаагийн байгууллагын police.gov.mn сайтын өргөдөл гомдол хүлээн авах хэсгийг E-Mongolia системтэй холбосон байна. Өөрөөр хэлбэр иргэд E-Mongolia системээр нэвтэрч цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргах боломж нээгджээ. Одоогийн байдлаар дөрвөн гомдол мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд холбогдох газарт нь шилжүүлсэн аж.
2023 онд дотоод худалдааны борлуулалтын орлого ₮44 их наяд болж өмнөх жилээсээ 18 хувь өсөв
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Худалдааны салбарын борлуулалтын орлого 2023 онд 44 их наяд төгрөг болж, өмнөх оноос 6.6 их наяд төгрөгөөр буюу 17.6 хувь өслөө. Уг салбарын борлуулалтын орлогын 22.7 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 77.3 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлжээ. Хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 2023 онд 10 их наяд төгрөгт хүрч, өмнөх өмнөх оноос 23.2 хувиар, хүнсний бус бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 34 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 16.1 хувиар тус тус өссөн байна. Харин хүнсний бус бүтээгдэхүүний өсөлтөд моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдаа 5.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 2.1 их наяд төгрөг буюу 68.3 хувь, шатахууны бөөний худалдаа 6.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 25.6 хувь тус тус өссөн нь нөлөөлжээ.     Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
ФОТО: Элчин сайд нар болон олон улсын байгууллагын төлөөллүүд монгол дээлээр гоёжээ
XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нарт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон яамны удирдлагууд сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, золголт хийв. Манай уламжлалт баяр Цагаан сарын ёслол, зан заншил нь монголчууд бидний эв эе, эрхэм ёс, тусгаар тогтнолын бэлгэдэл, өв соёл, оюун санааны дархлаа юм. Түүнчлэн үндэсний соёл, өвөрмөц өв уламжлалаа сурталчлан таниулах, дэлхийн соёлын нийтлэг ололттой хослуулан хөгжүүлэх нь гадаад харилцааны бодлогын нэг үндсэн зорилго бөгөөд үүний хүрээнд  үндэсний баяр Цагаан сарын ёслол хүндэтгэл, зан үйл, онцлогийг  улс орноо төлөөлөн суугаа гадаадын Элчин сайд нарт танилцууллаа. Энэ үеэр язгуур урлагийн тоглолт, ястан үндэстний хувцас хэрэгсэл, тоглоом наадгай, бичиг үсгийн соёлыг танилцуулах арга хэмжээ болов.   НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан: Монголд байх хугацаандаа та бүхэнтэй Цагаан сарын баярыг хамтдаа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Ялангуяа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр биднийг хүлээн авч, нэгэн гэр бүл болж Цагаан сараа хамтдаа тэмдэглэж байгаа нь эв санааны нэгдлийг харуулж байгаагаараа онцлог юм. Энэ нь гэр бүл, төрөл төрөгсдөөрөө нэгдэж, тэмдэглэж ирсэн Цагаан сарын уламжлалыг мөн харуулж байна гэж ойлгож байна. Өнөөдөр надаас гадна хүн бүр өнгөлөг сайхан дээлээрээ гангарч ирснийг харахад сайхан байна. Та бүхэнд Цагаан сарын мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.   БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюань: Анх удаа Цагаан сарын баярыг Монголд тэмдэглэж байгаадаа баяртай байна. Ялангуяа, энэ онд Монгол, Хятадын цагаан сар давхцаж байгаа нь бүр ч олзуурхууштай юм. Энэхүү Модон луу жил нь манай хоёр орны ард түмэн, хоёр улсын харилцаанд өлзийтэй сайн байна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд Цагаан сарын мэндийг дэвшүүлэхийн хамт сайхан шинэлээрэй хэмээн хүсье.   АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган: Хоёр дахь удаагаа Цагаан сарын баярыг тэмдэглэж байна. Энэхүү баяраар дамжуулан Монголын ёс заншил, үнэт зүйлсийг ойлгон суралцаж байгаадаа хувьдаа талархаж байдаг. Гэр бүлийн гишүүд халуун бүлээрээ цугларч, амттай бууз, хоолоо хамтдаа хийж, баяр баяслаар дүүрэн сар шинээ угтдаг нь сайхан санагддаг. Монголчуудын зочломтгой, халуун дулаан занг цаг ямагт мэдэрч ирсэн бол Цагаан сараар улам их мэдэрч байна. Та бүхэн сайхан шинэлээрэй.   Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара: Цагаан сарыг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхээр биднийг урьсанд Гадаад харилцааны сайдад баярлалаа. Монголд ирээд төдийлөн удаагүй байгаа тул гэргий бид хоёр анх удаа Цагаан сарын баярын тэмдэглэлт үйл, ёс заншил зэргээс суралцаж байна. Ялангуяа, өнөөдрийн арга хэмжээнээс их зүйлийг мэдэж авсандаа баяртай байна. Цагаан сараар олон Монгол айлд зочилж, гэр бүлээрээ хамтдаа хэрхэн энэ сайхан баярыг тэмдэглэдэг болохыг мэдэж авсан. Мөн биднийг найрсгаар хүлээн авч зочилсонд сэтгэл их хөдөллөө. Би хараахан Монгол хэл сурч авжаагүй байгаа. Дараа жилийн Цагаан сар гэхэд Монгол хэлээ сайжруулж, монголчуудтай илүү ойр дотно ярилцана гэж бодож байна.   ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Элизабет Блайт: Цагаан сарын мэндийг дэвшүүлье. Миний хувьд анх удаагаа Цагаан сар тэмдэглэж байна. Британийн ард түмний өмнөөс Монголчууддаа сар шинийн мэндийг дэвшүүлж, ирж буй модон луу жилдээ бүгд аз жаргалтай байхыг ерөөе. Миний бие Цагаан сарын баяраар дамжуулан Монголчуудын уламжлалт баяр, зан заншил, зочлох хүндлэх ёс зэргийг суралцаж байгаадаа туйлын их баяртай байна. Ирж буй Модон луу жил Монгол Улс өлзийтэй сайн байж, энх тунх, хөгжил дэвшлийг дуудсан ерөөлтэй сайхан жил болно гэдэгт илтгэлтэй байна. Энэхүү бэлэг дэмбэрэлтэй модон Луу жилийг та бүхэнтэй хамтдаа туулахдаа таатай байх болно.                               Эх сурвалж: ГХЯ
Манай улс энэ оны эхний нэг сарын байдлаар $69.9 мянгын 127,205 ширхэг сарнай цэцэг импортолжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Манай улс энэ оны эхний нэг сарын байдлаар 175 мянган ам.долларын 317,270 ширхэг амьд цэцэг импортолсон байна.  Үүнээс 69.9 мянган ам.долларын 127,205 ширхэг сарнай цэцэг импортолсон бөгөөд гарал үүслийг улсаар задалж үзвэл: БНХАУ-аас 64.7 мянган ам.долларын 124,054 ширхэг Эквадор улсаас 2.7 мянган ам.долларын 1,850 ширхэг Нидерланд улсаас 2.4 мянган ам.долларын 1,280 ширхэг БНСУ-аас 0.08 мянган ам.долларын 21 ширхэг сарнай цэцэг тус тус худалдан авчээ.  Харин өнгөрсөн оны мөн үед нийт 165 мянган ам.долларын 251,576 ширхэг амьд цэцэг импортолсноос 71.7 мянган ам.долларын 114,583 ширхэг сарнай байжээ.      Эх сурвалж: Гаалийн Ерөнхий газар
2024 оны хөрөнгийн зах зээлийн салхийг Ард Кредит хагална
Тун удахгүй нэмэлт хувьцаагаа олон нийтэд санал болгох гэж буй Ард Кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Тэлмэнтэй ярилцсаныг хүргэе. - 2023 онд Хөрөнгийн зах зээлд нэлээд халуун буцалсан жил байсан. Банкууд болон төлбөрийн системийн компаниуд IPO буюу хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгосон. Энэ бүхэн нээлттэй хувьцаат компанийн захирлын нүдээр ямар байсан бэ? - 2023 онд системийн банкууд IPO хийж, олон нийтэд нээлттэй болсон. Мөн төлбөрийн системд оролцогч компаниуд буюу qPay, Most зэрэг компаниуд оны өмнөхөн олон нийтэд нээлттэй компани боллоо. Санхүүгийн үйлчилгээ бидний өдөр тутмын амьдралд ойр байдаг, тэр дундаа алганд багтах хэмжээнд очсон тул харилцагч өөрийн өдөр тутмын хэрэглээндээ эзэн нь болох боломж бүрдсэн болов уу гэж харж байна. Нөгөө талаар Хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлоох эрхэм зорилготой байгууллагын хувьд ийм үйл явдлыг алга ташин хүлээж авч байгаа. - Тэгвэл Ард Кредит 2024 оны салхийг хагалж нэмэлт хувьцаагаа олон нийтэд санал болгохоор боллоо. Энэ талаар товч мэдээлэл өгвөл? - Ард Кредит ББСБ ХК нь 2019 онд IPO буюу анх удаа олон нийтэд хувьцаагаа нээлттэй санал болгож 5.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Түүнээс хойш 5 дахь жилдээ дараалан жил бүр Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекс, I ангилалд багтаж ирсэн. Мөн одоогоор хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй ББСБ болоод байна. Нэмэлт хувьцаа гаргана гэдэг нь компанийн түүхэнд хөгжлийн дараагийн шатанд гарсныг тодорхойлж буй явдал. Бид өнгөрсөн 5 жилийн хугацаа Монгол улсын финтекийн хөгжилд нэлээдгүй өндөр хувь нэмэр оруулсан. Бид финтек гэхээр зөвхөн онлайн зээл олгодог гэдэг ойлголтыг халж, финтек бол түүнээс илүү боломж гэдгийг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ харуулж ирсэн. Тэр ч үүднээсээ компани дараагийн шатанд гарах алхмаа хийж байна гэж ойлгож болно. - Ард Кредитын Финтекийн хөгжилд оруулсан хувь нэмрийг юуны түрүүнд асуумаар байна. Та компаниа салбартаа хэр хэмжээний үнэ цэнийг бүтээсэн гэж үзэх вэ? - Өмнө хэлсэнчлэн Финтек гэхээр зөвхөн онлайнаар зээл олгодог гэсэн ойлголт ард хоцорсон. Ард Кредит нь барьцаатай болон барьцаагүй зээлийн үйлчилгээ, төлбөр тооцоо (харилцах данс, хуваан төлөх үйлчилгээ), кредит карт, итгэлцэл зэрэг санхүүгийн үйлчилгээг салбартаа манлайлан зах зээлд нэвтрүүлсэн. Ард Аппыг 2018 онд нэвтрүүлсэн нь мөн л финтек аппликейшнуудын анхдагч болсон. Ард Аппаас төлбөр тооцоо, зээл, даатгал, хадгаламж, хөрөнгө оруулалт зэрэг санхүүгийн бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтой бөгөөд Ард Апп өдгөө 1.2 сая харилцагчийн өдөр тутмын хэрэглээ болж чадсан. Ингэснээр бид санхүүгийн үйлчилгээг технологийн тусламжтайгаар Монгол орны өнцөг булан бүрд хүртээмжтэй, хурдан шуурхай хүргэн ажиллаж байна. - Ард Кредит компанийн хувьд салбартаа олон ажил үйлсээрээ анхдагч байж ирсэн гэлээ. Тэгвэл ойрын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд, нэмэлт хувьцааны санхүүжилтийн дараах цаашдын зорилгын талаар асуумаар байна. - Бид салбартаа анхлан ХХБ-тай хамтран ко-брэнд кредит картыг гаргаж байсан бол 2022 онд Монголбанкнаас карт гаргагчийн зөвшөөрөл авч, ББСБ салбарын анхны бие даасан кредит картыг гаргалаа. Бид өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага, өөрт байгаа давуу тал буюу биет болон биет бус салбараар (үүнийг бид physical + digital буюу phygital гэж нэрлэж байгаа юм ) дамжуулан эргэлтийн хөрөнгийн дутагдалд ордог бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилготой ажиллаж байна. Ингэснээр иргэдийн гар дээр эцсийн хэрэглэгчийн үнийг багасгах, үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангах тал дээр хувьсал хийхийг зорьж байна. Энэ ажлын эхлэл, суурь болгож 2022 онд нийлүүлэлтийн гинжин хэлхээний төсөл болох СКОПА төсөлд хөрөнгө оруулалт хийснийг дурдах нь зүйтэй болов уу. - Хөрөнгө оруулагчид яагаад танай компанийн хувьцаа эзэмшигч болох ёстой вэ, юу тэднийг татах вэ? Үүнийг та хэрхэн тайлбарлах вэ? Хөрөнгө оруулагчид аливаа компанид хөрөнгө оруулахдаа тухайн компанийн үйл ажиллагааны тогтвортой байдал, нийгэмд хэрхэн эерэг нөлөөлөл үзүүлж буйг илүүтэй хардаг болж. Хэрэв та илүү их үйл хэрэг бүтээлцэхэд гар бие оролцож, богино биш дунд, урт хугацааны туршид хөрөнгө оруулалтын өгөөжөө өндөр байлгахыг хүсвэл Хөрөнгө Оруулагч Үндэстнийг цогцлоох эрхэм зорилготой манай хамт олонтой нэгдээрэй гэж хэлмээр байна. - Баярлалаа.
Нэгдүгээр хороололд байрлах худалдааны төвд гал гарчээ
ОБЕГ Нэгдүгээр хорооллын 32 дугаар байрны автобусны буудлын хажуугийн худалдааны төвд өнөөдөр гал гарчээ. Энэ талаар "Баянгол дүүргийн 29-р хороо, 32-ын автобусны буудлын хажуугийн худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 16:04 цагт НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байгаа"-г ОБЕГ-аас мэдээллээ. Цагдаагийн байгууллагаас гал түймэр гарсан хэсэгт хамгаалалт зохицуулалт хийгдэж байгаа аж.
Монгол Улсын иргэд гуравдугаар сарын 7-ноос Вьетнам руу визгүй зорчихоор болжээ
Вьетнам улс, Ханой хот Ханой хотноо 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр болно. Ингэснээр Вьетнам руу Монгол Улсын иргэд 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна хэмээн ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ. Вьетнам улсаас ноот бичгийг хүлээж байгаа, энгийн гадаад паспорттой монгол иргэд тус улс руу визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр болохоор мэдээлнэ гэж байсан юм.
Э.Гэрэлжаргал: Бид 2020 оноос хойш нэг ч удаа үнээ өсгөөгүй
Beauty Expo 2024 олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэнгийн мөнгөн ивээн тэтгэгчээр ажиллаж буй Фламм Продуктс ХХК-ийн захирал Э.Гэрэлжаргалтай ярилцлаа.   - Танай компанийн хувьд Beauty Expo үзэсгэлэнд жил бүр оролцсон. Харин өнөө жил мөнгөн ивээн тэтгэгч байгууллагаар оролцох гэж байгаа гэж сонссон. Та арга хэмжээний ач холбогдлын талаар ярихгүй юу? - Beauty expo үзэсгэлэн нь гоо сайхны салбарынхны хувьд улсын түвшинд зохиогдож буй хамгийн том үзэсгэлэн учраас хүн бүрд хүрдэг их ач холбогдолтой арга хэмжээ болдог. Хүмүүс тэр тусмаа манай эмэгтэйчүүд хүрэлцэн ирснээр хямдралтай бэлэгтэй худалдаа хийх, олон мэргэжлийн хүмүүсийн илтгэл, хэлэлцүүлгийг сонсох, арьс, үсээ оношлуулах, мэргэжлийн гоо сайханч, арьсны эмч зэргээс зөвлөгөө авах гээд маш олон  үйлчилгээг нэг дороос авах  боломжтой. Албан ёсны эрхтэй гоо сайхны бүтээгдэхүүний брэнд дэлгүүрүүд оролцохоос гадна олонд танигдсан эмнэлэг, гоо сайхны салонууд нэг дор 3 өдрийн турш цугларч бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулдаг учраас  маш авууштай, сонирхолтой арга хэмжээ юм. Тиймээс ч гоо сайхны салбарт 8 дахь жилдээ ажиллаж буйн хувьд энэ сайхан арга хэмжээг ивээн тэтгэхийг хүсэж мөнгөн ивээн тэтгэгчээр анх удаа оролцож байна. Манай Монгол эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд маань ч гэсэн гоо сайхандаа анхаардаг болоод байна. Тиймээс энэхүү үзэсгэлэнгээс хэрэглэхийг хүсэж буй бүх гоо сайхны хэрэгцээт бүтээгдэхүүнээ нэг дор авах боломжийг бүү алдаарай. - Танай бүтээгдэхүүн олон нийтэд танигдсан төдийгүй салбартаа томоохон байр суурийг хэдийн эзэлсэн. Та байгууллагынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл? - Манайх Biobalance брэндээ 2020 оноос эхлэн Монгол улсад оруулж ирэн хэрэглэгч нартаа таниулж байгаа бөгөөд 40 жилийн түүхтэй Турк улсын ALPAYA компанийн европын зах зээл рүү гаргадаг өндөр чанартай брэнд л дээ. Туркүүд өөрсдөө гоо сайхны бүтээгдэхүүн тал дээр маш том үйлдвэрлэгч орон бөгөөд өөрсдөө ч гоо сайхны салбарын үзэсгэлэнг өндөр түвшинд зохион байгуулдаг. Өнгөрсөн оны намар хүртэл Истанбул хотод байрлах ALPAYA компани дээр зорьж очин уулзаж  Biobalance брэндийн үйлдвэртэй танилцахын сацуу BEAUTY ISTANBUL 2023 экспод оролцож олон брэндүүдтэй танилцсан. Bio balance брэнд нь арьс арчилгаа болон үс арчилгааны бүтээгдэхүүнтэй бөгөөд бид илүү Монгол хүмүүсийн арьсны асуудлыг шийдэх арчилгааны бүтээгдэхүүн рүү төвлөрөн ажилладаг. Өдгөө 100 орчим нэр төрлийн үнэртүүлэгч болон өнгө оруулагч бодис ашиглаагүй арьсны эмчээр баталгаажсан бүтээгдэхүүнтэй. Арьсны асуудлыг шийдэх бүхий л орц найрлагуудыг агуулсан гэдгээрээ онцлог, давуу талтай. Мөн бид 2020 оноос хойш нэг ч бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй хэрэглэгч нартаа хүргэж байгаа бөгөөд боломжит үнээр чанартай бүтээгдэхүүн хэрэглүүлэхийг эрмэлзэж байна. - Сүүлийн жилүүдэд манай улсад гоо сайхны салбар зах зээлийн хувьд өрсөлдөөн ихтэй байна. Танай байгууллагын бүтээгдэхүүний онцлог давуу тал юу вэ? - Дэлхий нийтэд сүүлийн жилүүдэд гоо сайхны шинэ брэндүүд маш их дэлгэрч, хүчийг авч байна. Ялангуяа Солонгос брэндүүдийн хувьд бүр илүү байгаа юм. Европ бүтээгдэхүүн нь өөрийн гэсэн онцлогтой бөгөөд олон төрлийн идэвхтэй орц найрлагыг нэг нэг серум, ампул хэлбэрээр гаргаж ирсэн байдаг нь арьсны асуудлыг тухайн найрлагаар шийдэх боломжийг олгодог. Мөн бүтцийн хувьд хэт өтгөн биш, харьцангуй хурдан шингэлттэй учраас бидний хэлж сурснаас усан суурьтай бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой хүмүүст тун тохиромжтой байх болно. Нас насанд тохирсон арьс арчилгааны бүтээгдэхүүнтэй бөгөөд бид өөр хооронд нь хослуулан хэрэглэж эрүүл гэрэлтсэн арьсыг бий болгож чадна. Мөн манай брэнд үргэлж хөгжүүлэлт хийж жил бүр л шинэ шинэ бүтээгдэхүүнийг гарган танилцуулж байдаг. - Энэ жилийн хувьд үзэсгэлэнгийн үеэр ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч нартаа танилцуулах вэ? - Бид Biobalance брэндийн 2020 оноос хойш хамгийн өндөр борлуулалттай, шалгарсан топ гэсэн 20 төрлийн бүтээгдэхүүнээрээ арга хэмжээндээ оролцох болно. Хэрэглэгч нарт танил болсон, хэрэглээд сурсан нүхжилтийн серум, чийгшүүлэх серум ампул, тос, цэвэрлэгч балм гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа. Мөн 3 өдрийн турш 20% хямдралтай худалдааг хийх болно. Тиймээс та бүхнийг өргөнөөр ирж үйлчлүүлэхийг урьж байна.
СТАТИСТИК: Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх жилээс 9% өслөө
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав 2024 оны нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өсжээ. Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.9 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.2 сая төгрөгийн үнэтэй байна.   Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.7 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.4 сая төгрөг. Сонгинохайрхан дүүрэгт шинэ, хуучин орон сууцны үнэ хамгийн хямд байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Украины зэвсэгт хүчин Хар тэнгист Оросын бас нэг байлдааны хөлгийг живүүлжээ
Өчигдөр буюу Лхагва гарагт Украины зэвсэгт хүчин Оросын Хар тэнгисийн флотын бас нэг хөлөг онгоцыг живүүлснээ мэдээллээ. “Украины зэвсэгт хүчин, батлан хамгаалах яамны тагнуулын албатай хамтран Цезарь Куников десантын том хөлөг онгоцыг устгалаа. Хөлөг Алупка орчмын Украины нутаг дэвсгэрийн усанд живсэн” гэж Киевийн албаны эх сурвалж сошиал хуудсаараа мэдээлсэн байна. Алупка нь Крымийн хойгийн өмнөд эрэгт оршдог хот юм. Хөлөг онгоц живсэн талаар Оросын талаас ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна. Украины цэргийн тагнуулын алба шөнийн цагаар хэд хэдэн дрон хөлөг онгоц руу довтолсны дараа томоохон дэлбэрэлт болж буйг  харуулсан дүрс бичлэг тараажээ. “Хөлгийн зүүн бөөрөнд том нүх үүссэний дараа живж эхэлсэн” гэж уг дүрс бичлэгийг тайлбарласан байна. Украины зэвсэгт хүчин Хар тэнгист өөрийн байлдааны том хөлөггүй юм. Дайн эхлэх үед байсан гол хөлгөө Оросын талд олзлуулахгүйн тулд зориуд живүүлж байжээ. Харин сүүлийн үед тэнгисийн дрон хөгжүүлэлт нь хурдтай сайжирч, Оросын байлдааны хөлгүүдийг дараалан живүүлээд байна. Үүний үр дүнд Оросын Хар тэнгисийн флот ихэнх хөлгүүдээ Крымээс өөрийн эх газрын боомт руу татаж, Украины тал Хар тэнгисээр үр тариа экспортлох замаа чөлөөлсөн юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Украины албаны эх сурвалж ярихдаа Оросын Хар тэнгисийн флотын хөлгүүдийн 20 хувийг устгаад байгаа тухай мэдээлж байв. “Хугацаа өнгөрөх тусам Хар тэнгисийн флотын байлдааны хүч суларч, Украины довтолгоог няцаах чадваргүй болж байна” гэж Оросын батлан хамгаалахын томоохон блог Рыбарь Телеграм суваг мэдээлжээ.   Өнгөрсөн долоо хоногт Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар томилогдсон генерал Олександр Сирський өчигдөр анх удаа фронтын шугамд хүрэлцэн очсон байна. Тэрбээр батлан хамгаалахын сайд Рустем Умеровтой хамт зүүн фронтын Авдеевка хотын дэргэд тулалдаж буй цэргүүдээ эргэж, нөхцөл байдалтай танилцжээ. “Нөхцөл байдал маш хүнд хэцүү байна. Оросын эзлэн түрэмгийлэгчид хүчин чармайлтаа улам нэмэгдүүлж, хүний тоогоор давамгайлж байна” гэж Сирський энэ үеэр хэлсэн байна. Оросын 50,000 орчим цэрэг Авдеевка хотын орчимд тулалдаж буйг Украины зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Дмитро Лиховий мэдээлжээ. Өрнөдийн зэвсгийн нийлүүлэлт тасалдсаны улмаас Украины арми сумаа хэмнэх горимд тулалдаж байгаа тухай Оросын цэрэг дайны блогчид бичиж байна. АНУ-ын Сенат саяхан Украинд үзүүлэх $60 тэрбумын тусламжийг дэмжсэн шийдвэр гаргасан ч Конгрессын төлөөлөгчдийн танхимаар хэр хурдан батлагдах нь тодорхойгүй байгаа. Гэхдээ Киевийн эрх баригчид тулаанаа үргэлжлүүлэх итгэл төгс байгаагаа илэрхийлсэн байна. “Нөхцөл байдал хүнд байгаа ч Украины зэвсэгт хүчин дайсанд их хэмжээний хохирол учруулсаар байна” гэж генерал Сирський өчигдөр мэдэгджээ.   Эх сурвалж: Reuters
ҮЙЛ ЯВДАЛ: Хотын дарга Х.Нямбаатар халиа, тошингийн нөхцөл байдалтай холбоотойгоор Сэлбэ гол дагуу ажиллана
Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн халиа, тошин үүссэн цэгүүдэд 09:00 цагт Улаанбаатарын халиа, тошин үүссэн зарим цэгт очиж, Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлнэ.  Сүхбаатарын талбайд 11:00 цагт Арилжааны 18 телевиз иргэдээс сар бүр хураамж авч буй үйлдлийг зогсоох, хуульд өөрчлөлт оруулах санаачилга бүхий иргэдийн гарын үсэг цуглуулахаар болсон талаар мэдээлэл өгнө. “Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудлаар эрх зүйч Э.Эрдэнэжамъяан Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргаж буй талаараа хэвлэлийн хурал хийнэ.  Сэлбэ гол дагуу 14:00 цагт Хотын дарга Х.Нямбаатар, Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү нар АНУ-ын элчин сайдын яамны эсрэг талд Сэлбэ гол дагуу ажиллана. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд 16:00 цагт "Your valentine" тоглолтод оролцох Солонгосын дуучин MC Sniper, Kim Hyung Joong нар Монгол Улсад ирнэ. Энэ үеэр мэдээлэл өгөх боломжтой.
Бакугийн Их Дуулгад Б.Сүхбат өрсөлдөнө
Эх сурвалж: IJF Энэ сарын 16-18-нд Азербайжаны Баку хотод жүдо бөхийн Их Дуулга тэмцээн болно. Тус тэмцээнд 64 орны 410 жүдоч өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Монголоос эрэгтэйчүүдийн 60 кг-д Бямбасүрэнгийн Сүхбат зодоглох юм. Өдгөө 23 настай Б.Сүхбат 60 кг-д сүүлийн хоёр жил дараалан улсын аварга болсон нэгэн. Хэдийгээр дотоодын тэмцээнд түүнийг зогсоох жүдоч тодроогүй ч сүүлийн таван Их Дуулга, Гранпри ангиллын тэмцээнд ялж чадаагүй явна. Эрэгтэйчүүдийн 60 кг-д 29 жүдоч өрсөлдөхөөр нэрээ өгсөн. Дэлхийн чансааны №5-д жагсаж буй олимпын хүрэл медальт Францын Лука Мхейдзе чансаагаар манлайлах юм.  Эрчүүдийн 73 кг-д хамгийн олон буюу 40, эмэгтэйчүүдийн 63 кг-д 33 жүдоч барилдана.
ГРАФИК: Дэлхийн ураны нөөцийг улс орноор харуулбал
Цөмийн эрчим хүч чухал ач холбогдолтой, их зардалтай, янз бүрийн үр дагавартай гэх мэт ойлголтуудаас болоод ураныг ховор элемент гэж үзэх хандлага бий.  Гэхдээ уран нь үнэндээ нэлээд элбэг. Жишээлбэл, алт, мөнгөнөөс ч илүү элбэг бөгөөд олдцоороо дэлхийн царцдас дахь цагаан тугалгатай адил юм. Дэлхийн цөмийн холбооноос хамгийн сүүлд 2023 оны наймдугаар сард ураны нөөцийн тархалтыг 2021 оны өгөгдлөөр боловсруулж, улс орон тус бүрээр нь гаргажээ.  Австрали, Казахстан, Канад улсууд хамгийн их буюу дэлхийн нийт ураны нөөцийн 50 гаруй хувийг эзэмшиж байна. Гэхдээ эдгээр гурвын дотроос Австрали хамгийн том нь бөгөөд одоогоор 1.7 сая гаруй тонн ураны (дэлхийн нөөцийн 28%) нөөц илэрсэн байна. Аделаида хотоос хойд зүгт 600 километрийн зайд орших Olympic Dam уурхай дэлхийн хамгийн том ураны орд бөгөөд сонирхолтой нь  бас зэсийн дөрөв дэх том орд юм. Дэлхийн хамгийн том ордыг эзэмшдэг хэдий ч Австрали нь одоогоор ураны үйлдвэрлэлээрээ дөрөвдүгээрт, бүх цаг үеийн ураны олборлолтоороо тавдугаарт жагсдаг. Эхний гурваас гадна Орос, Намиби хоёр улс ижил хэмжээний буюу тус бүр 470,000 тонн ураны нөөцтэй байгаа нь нийт нөөцийн 8% орчим хувийг бүрдүүлж байна. Өмнөд Африк, Бразил, Нижер улсууд тус бүрдээ нийт нөөцийн 5%-ийг эзэмшдэг бол Хятад улс 3% буюу 224,000 тонн, Монгол Улс 2% буюу 145,000 тонн ураны нөөцтэй эхний аравт бичигдэж байна. Дэлхий дээрх ураны нийт нөөц тодорхойгүй бөгөөд шинэ ордууд цаг үргэлж нээгдсээр байдаг. Хайгуулын ажлыг сайжруулах технологийн ачаар дэлхийн ураны нөөц сүүлийн арван жилд л гэхэд 25 орчим хувиар өсжээ.   Эх сурвалж: visualcapitalist.com
ЕБС-ийн хүүхэд бүрийн сурах бичгийн хүртээмжгүй байдлыг бүрэн шийдэх боломжтой боллоо
Сүүлийн жилүүдэд дэлхий даяар цахим шилжилт хийж, цахимжуулах үйл явц хурдацтай өрнөж байна. Манай улсын хувьд ч “Цахим үндэстэн” болох зорилго тавьж, төрийн ихэнх үйлчилгээ хялбар болоод байгаа.    Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Гэрэгэ эдтек ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Энхзаяа, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир Жил болгон олон зуун мянган сурах бичиг сургуулиудад хуваарилагддаг, тэр сурах бичгүүд 3-4 хүүхдийн гар дамждаг, 6-12-р ангийн сурагчид сурах бичгийг 2019 оноос хойш түрээсийн төлбөр төлж ашиглаж ирсэн. Сурах бичгийн аливаа бүртгэл 100% гараар хийгдэж тухайн нэг номын санч дээр бэлэн мөнгө хураагддаг, тодорхой хугацаанд хуримтлуулж байж нэг удаагийн гүйлгээг төрийн санд хийгддэг байсан нь сургуулийн номын санч, багш нарын болон эцэг эхчүүдийн бухимдах шалтгааны нэг болж улмаар 2019 оноос хойш түрээсийн сурах бичгийн олон тэрбум төгрөгийн төлбөр тооцооны асуудал үүсэж хянахад хүндрэлтэй болсоор ирсэн.  Ийнхүү сурах бичигтэй холбоотой боловсролын шат шатны нэгж, байгууллагад үүсдэг байсан асуудлуудыг төр,  хувийн  хэвшлийн хамтын  ажиллагааны  хүрээнд Боловсрол Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан санаачлан БШУЯ, Боловсролын Ерөнхий Газар болон  Гэрэгэ Эдтек ХХК нар 2020 оноос эхлэн шийдвэрлэхээр хамтран ажилласан билээ. Уг хамтын ажиллагааны хүрээнд БоловсролМН төслийг эхлүүлэн "Сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын систем“ болох www.library.gerege.mn - ийг 2 жилийн хугацаанд Гэрэгэ Эдтек ХХК хийж гүйцэтгэн, 2022-2023 оны хичээлийн бүтэн жилд Нийслэлийн 47 сургуульд амжилттайгаар туршин, 2023-2024 оны хичээлийн жилийн I улиралд орон  даяар амжилттай нэвтрүүлж, өнөөдрийн байдлаар 840 гаруй сургууль, 860-н номын санч системийн тусламжтайгаар сурах бичгийн үйлчилгээг үзүүлж, 800 гаруй сургуулийн удирдлага болон санхүү хянаж 66’000 сурагчид бодитоор хүрч ажиллаж байна.   Баян-Өлгий аймгийн сургалтын үеэр Цахим бүртгэлийн систем нэвтэрснээр өдөр тутамдаа, бодит цагийн төлөв дээр сурах бичиг хаана, хэн дээр хуваарилагдаж байна вэ, хаана илүүдэл, дутагдал үүссэн эсэх, түрээсийн сурах бичгийн төлбөр төлөгдсөн эсэхийг бүгдийг нь БШУЯ, БЕГ, БШУГ-ынхан, сургуулийн захирал, санхүү нар шат шатандаа хянаж, ЕБС-ийн номын санч нар сурах бичгийн бүртгэлийг хийж түрээсийн сурах бичгийн төлбөрийг төрийн санд шууд төвлөрүүлж байна.  Монгол улсын хэмжээнд 6-12-р ангийн түрээсийн сурах бичгийн түрээсийн төлбөрийн төвлөрүүлэлт нь 2019-2023 оны 7-р сарын байдлаар 30-88 хувийн гүйцэтгэлтэй буюу улсын хэмжээнд дунджаар 57 хувийн гүйцэтгэлтэй байсан. Энэ нь 6-12-р түрээсийн сурах бичгийг дахин хэвлэхэд хүндрэлтэй байсан нь сурах бичгийн хомсдол үүссэн гол шалтгааны нэг юм. Харин түрээсийн сурах бичгийн төлбөрийн гүйцэтгэл нь 80-с дээш хувьтай төвлөрч байж тухайн сургууль нөхөн хангалтаар сурах бичиг захиалах боломж үүснэ. "Сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын систем“-г нэвтрүүлснээр энэхүү төлбөр тооцооны асуудлууд хяналттай болсноор Монгол Улсын боловсролын салбарын томоохон шинэчлэлийн эхлэл болж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишиг болж байна. Боловсролын салбарт цахим технологийг үндэсний хэмжээнд нэвтрүүлж  эхлээд  байгаа  Гэрэгэ эдтек  ХХК-ийн Сургуулийн удирдлагын нэгдсэн системийн БоловсролМН платформын эхний ажил нь ЕБС-ийн сурах бичгийн хүртээмжийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж байгаа нь маш том дэвшилт юм.   2023-2024 оны хичээлийн жилийн бүх шинэ сурах бичгүүд системд бүртгэгдэж, төлбөр тооцоо нь ”Сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын систем” бүтээгдэхүүний нэр дамжиж байгаа бол, тус компани 2024-2025 оны хичээлийн жилийн сурах бичгийн захиалгыг 100% платформоор дамжуулж улс орны өнцөг булан бүрээс авч эхэлсэн бөгөөд “Сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын систем” сурах бичгийн үйл ажиллагаатай хамааралтай оролцогч талууд болох хэвлэлийн компани, түгээлтийн компани мөн сурах бичгийн худалдааны компанитай холболт хийж хамтран ажилласнаар сурах бичгийн захиалга, хэвлэл, түгээлт, худалдаа зэрэг процессууд бүгд автоматчилагдаж, төлбөр тооцооны ямар ч асуудал үүсэхгүйгээр номын санчийн ажлыг хөнгөвчилж, сурах бичигтэй холбоотой асуудлууд ахин сурагч болон эцэг эхчүүдэд үүсэхээргүй болж байна.
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэлийг ирэх долоо хоногийн Даваа гараг хүртэл хойшлуулжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд 11:48 2024/02/15 Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн Фэйсбүүк дэх албан ёсны цахим хуудсанд өнөөдөр өглөө 09:00 цагийн орчимд 2024 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын бүртгэл эхэлж байгаа тухай мэдээлэл орсон боловч төд удалгүй устгагдсан юм. Мөн цахим системд нь бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-ний 09:00 цагт эхэлнэ гэж шинэчлэгджээ. Энэ талаар тус төвийн захирал Л.Ганбатаас тодруулахад "ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр эхлэхээр байсан ч Даваа гарагийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан. Бид Даваа гарагт ЭЕШ-ын бүртгэлийн талаар хэвлэлийн хурал хийж, мэдээлэл хүргэх болно" гэсэн тайлбарыг өглөө. 09:17 2024/02/15 2024 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын бүртгэл өнөөдөр Улаанбаатарын цагаар 09:00 цагт орон даяар эхэллээ. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах юм.  Шалгуулагчид ЭЕШ-д бүртгүүлэхдээ: Зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана. ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ. ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй. Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид ЭЕШ-д бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт (өргөдөл, эмчийн магадалгаа, сургуулийн тодорхойлолт)-ыг бүртгэлийн хугацаанд Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-д ирүүлнэ. ЭЕШ-ын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн лавлах утас 7011-9498 утсанд хандаарай.     Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв 11:48 2024/02/15 Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн Фэйсбүүк дэх албан ёсны цахим хуудсанд өнөөдөр өглөө 09:00 цагийн орчимд 2024 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын бүртгэл эхэлж байгаа тухай мэдээлэл орсон боловч төд удалгүй устгагдсан юм. Мөн цахим системд нь бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-ний 09:00 цагт эхэлнэ гэж шинэчлэгджээ. Энэ талаар тус төвийн захирал Л.Ганбатаас тодруулахад "ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр эхлэхээр байсан ч Даваа гарагийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан. Бид Даваа гарагт ЭЕШ-ын бүртгэлийн талаар хэвлэлийн хурал хийж, мэдээлэл хүргэх болно" гэсэн тайлбарыг өглөө.
Монгол иргэд Дубайд үйл ажиллагаа явуулдаг ААН-тэй ажил үйлчилгээний чиглэлээр тохирсон ч хохирсон тохиолдол гарчээ
Сүүлийн үед манай улсын иргэд төрөл бүрийн үйлчилгээ авах зорилгоор Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо үйл ажиллагаа явуулдаг тус улсын болон гуравдагч орны аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүстэй тохиролцож, зарим үед төлбөрийн тодорхой хувийг эсхүл бүтнээр нь урьдчилж шилжүүлснээс болж хохирох тохиолдол гарч байна. Манай иргэд ихэвчлэн аман тохиролцоо хийх, хууль, эрх зүйн мэдлэг дутуугаас шалтгаалан шаардлагад нийцэхгүй гэрээ байгуулах, гэрээ байгуулж буй айлын талын байгууллага, хувь хүмүүсийг сайтар судлахгүй байх зэрэг нь хохирох шалтгаан болжээ. Иймд иргэд АНЭУ-ын Дубай хотод тодорхой салбарын үйл ажиллагаа явуулдаг хэмээн өөрсдийгөө танилцуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүстэй ямар нэгэн ажил үйлчилгээний чиглэлээр тохиролцоо хийхээсээ өмнө цаад байгууллага, хувь хүн нь тухайн салбарт ажил, үйлчилгээ эрхлэх албан ёсны зөвшөөрөлтэй эсэхийг сайтар нягтлах,  мөн аливаа ажил, үйлчилгээг авахдаа албан ёсны гэрээ байгуулах, төлбөр тооцоогоо хийхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн хэрэгслийг ашиглаж, төлбөрийн баримтын эх хувийг заавал авч байхыг анхаарууллаа.   Эх сурвалж: ГХЯ
Нэгдүгээр хорооллын худалдааны төвд гарсан галыг таван цаг ажиллаж унтраажээ
Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 32-ын автобусны буудлын хажуугийн худалдааны төвд гарсан галыг таван цаг ажиллаж унтраажээ. Тодруулбал өчигдөр 32-ын автобусны буудлын хажууд худалдааны төвд гал гарсан тухай дуудлага 16:04 цагт Онцгой байдлын байгууллагад ирж, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийнхан ажилласан ч хүч нэмэгдүүлэн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажилласан байна. Түймрийн тархалтыг 17:00 цагт зогсоож, 21:10 цагт бүрэн унтраажээ. Гал гарсан шалтгаан болон хохирлын хэмжээг холбогдох албаныхан тогтооно.           Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх Аж ахуйн, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгохыг ОБЕГ-аас зөвлөлөө.   Эх сурвалж: ОБЕГ
Умард Солонгосын уламжлалт холбоотон Куба улс Өмнөд Солонгостой дипломат харилцаа тогтоолоо
Кубын ерөнхийлөгч Пёньянд айлчлах үеэр Өмнөд Солонгос улс өчигдөр Куба улстай дипломат харилцаа тогтоосноо зарласан нь ховор сонин үйл явдал байлаа. Өчигдөр Нью-Йорк хотод хоёр улсын НҮБ дахь элч төлөөлөгчид дипломат харилцаа тогтоох баримт бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр Куба нь Өмнөд Солонгостой дипломат харилцаа тогтоосон дэлхийн 193 дахь улс болж байгаа юм байна. Энэ үйл явдал Кубатай уламжлалт ах дүүгийн харилцаатай Умард Солонгосын дэглэмд том цохилт болж буйг ажиглагчид дүгнэжээ. Тухайлбал Пёньяныг олон улсын тавцанд улам ганцаардуулах нэг чухал алхам болсон гэж үзэж байна. Куба улс 1949 онд Өмнөд Солонгосыг хүлээн зөвшөөрч байжээ. Гэвч 1959 онд Фидель Кастро засгийн эрхийг авсны дараа харилцаагаа тасалсан байна. Эсрэгээрээ Куба, Умард Солонгос улсууд 1960 онд дипломат харилцаа тогтоож, коммунист холбоотнууд болсон юм. Эдийн засгийн гүн хямралтай байгаа Куба улсад Азийн дөрөв дэх том эдийн засагтай Өмнөд Солонгос худалдааны чухал түнш болж байна. Өмнөд Солонгосын засгийн газрын Куба улстай харилцаагаа сайжруулах хүчин чармайлт сүүлийн 20 гаруй жил үргэлжилжээ. 1999 онд Куба улсын эсрэг худалдааны хоригийг цуцлах НҮБ-ын тогтоолыг Өмнөд Солонгос дэмжсэн нь хоёр улсын харилцааны эхлэл болж байв. 2016 онд Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд анх удаа Хавана хотод айлчлан очиж байжээ. Кубад өнөөдөр солонгос гаралтай 1,100 хүн оршин суудаг гэсэн тоо баримт бий. Цар тахлаас өмнө Өмнөд Солонгосоос жил бүр дунджаар 14,000 орчим хүн Кубад зорчдог байжээ. Сүүлийн жилүүдэд хоёр орны соёлын харилцаа улам эрчимжсэн байна. Тухайлбал Солонгосын поп урлагийг сонирхогч 10,000 гишүүнтэй “ArtCor” клуб Кубад байгуулагдсан нь үүнийг харуулж байна. 2022 онд Сөүл хотод Кубын киноны наадам зохион байгуулагдаж байжээ. Одоо Өмнөд Солонгостой дипломат харилцаагүй НҮБ-ын гишүүн ганцхан улс үлдсэн нь Сири юм.   Эх сурвалж: Yonhap News
Путин "урьдчилан таамаглах боломжтой" Байденыг Трампаас илүүд үзэв
Энэ оны сүүлээр болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялбал ОХУ-д ашигтай талаар өчигдөр Путин сэтгүүлчийн асуултад хариулжээ. Путин уг асуултад “Байден. Тэр бол илүү туршлагатай, урьдчилан таамаглах боломжтой, уламжлалт хэв шинжтэй улс төрч” гэж хариулсан байна. Тэр бас сонгуулийн дараа нас сүүдэр 82 хүрэх Байдены сэтгэцийн эрүүл мэнд, ой санамжийн талаар байр сууриа илэрхийлжээ. “Гурван жилийн өмнө ноён Байдентай намайг уулзахад хүмүүс түүний чадамжийн талаар нэгэнт яриад эхэлсэн байсан. Гэхдээ би тийм зүйл олж хараагүй” гэж Женевт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр төрсөн сэтгэгдлээ Путин илэрхийлсэн байна. АНУ-ын олон нийт Байдены өндөр насанд санаа зовж буй нь сүүлийн үеийн санал асуулгуудаас харагдаж байгаа. Тэрбээр сүүлийн үед яриандаа хэд хэдэн удаа гадаадын төрийн тэргүүнүүдийн нэрийг андуурч, будилж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт Байдены төрийн нууц бичиг баримттай буруу харьцсан асуудлыг мөрдөн шалгасан тусгай прокурор тайландаа түүнийг “ой санамж нь муудсан өндөр настай хүн” гэж тодорхойлсон нь дуулиан дэгдээсэн юм. Байдентай өрсөлдөх өндөр магадлалтай байгаа ерөнхийлөгч асан Дональд Трамп ч бас сүүлийн үед хүмүүсийн нэрийг сольж ярьсан тохиолдол бий. Трамп энэ жил 78 нас хүрч байгаа. Путин өчигдөр ярихдаа бас Байдены засаг захиргааны гадаад бодлогод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. “Одоогийн засаг захиргааны гадаад бодлого, байр суурь маш их хор уршигтай, маш буруу байгаа” гэж тэр хэлжээ. Гэхдээ Кремлийн эрх баригчид энэ оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэн ч ялсан, аль ч тохиолдолд бэлтгэлтэй байгааг Путин баталсан юм.   Эх сурвалж: AFP
Өчигдөр 157 хүн эрүүлжүүлэгдэж, 63 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Валентины баяраар буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2,114 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1,765, гэмт хэргийн шинжтэй 101 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Хүний биед халдах 91  Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 120 Хулгайлах гэмт хэрэг 49  157 хүн эрүүлжүүлэгдэж 63 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болохыг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.  Дээрх гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээллийг өмнөх өдөр буюу хоёрдугаар сарын 13-ныхтай харьцуулбал:  Эрүүлжүүлэгдсэн хүний тоо 38-аар илүү  Хулгайлах гэмт хэрэг 25-аар илүү  Хүний биед халдах гэмт хэрэг 31-ээр илүү бүртгэгдсэн байна.
Супер боулын баярын жагсаалын үеэр 21 хүн буудууллаа
Эх сурвалж: CNN Америк хөлбөмбөгийн дээд лиг NFL-ийн аварга болсон "Канзас Сити Чифс" багийн баярын парадын үеэр гал нээж багадаа 21 хүн шархадсан байна. Одоогоор нэг хүн нас барж гурван иргэний бие хүнд байгааг Канзас хотын цагдаагийн газраас мэдээллээ. Энэ хэрэгт албаныхан гурван хүнийг сэжиглэж байгааг зарласан. Нэг сэжигтнийг нь иргэний хувийн дүрс бичлэгийн тусламжтайгаар баривчилсан гэдгийг тус хотын цагдаагийн дарга Стаси Гравес сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө ярьжээ. Орон нутгийн дөрвөн эмнэлэгт халдлагын үеэр хохирсон гэх 29 хүн байгааг CNN тодруулжээ. Тэдгээрийн 19 нь бууны суманд өртөж хохирсон иргэд бөгөөд гурвынх нь биеийн байдал хүнд байгааг эмнэлгийн зүгээс баталсан юм. Супер боулд сүүлийн хоёр жил дараалан түрүүлсэн "Канзас Сити Чифс" багийн баярын парадыг Канзас хотын нэг сая хүн тэмдэглэхээр төв талбайдаа цугларчээ. Энэ үеэр Канзас хотын төвөөр явдаг метроны шугам дагуу байрласан улсын сургуулийг амрааж иргэдэд баяраа тэмдэглэх боломж олгосон юм. Халдлагын үеэр "Канзас Сити Чифс" багийн тоглогч, дасгалжуулагч, арын албаныхан өртөөгүйг хотын захирагч Куинтон Лукас хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.   Эх сурвалж: CNN "Чифс"-ийн Патрик Махомес, Травис Келси нар нэг автобусанд байрлаж байсан бол олны анхаарлыг татаж буй Т.Келсигийн найз бүсгүй поп од Тэйлор Свифт баярын жагсаалд оролцоогүй аж. Т.Свифт энэ долоо хоногийн сүүлээр Австралид аялан тоглолттой тул найз залуугийнхаа баярыг хуваалцаж чадаагүй юм. 2013 онд Миссури мужид олныг хамарсан халдлага гарснаас хойш ийм төрлийн халдлагын улмаас 582 хүн бэртэж 156 иргэн нас барсан харамсалтай баримт бий. Сүүлийн таван жилийн хугацаанд зөвхөн Канзас хотын ойролцоо гарч буй 25 дахь халдлага болж байна.  Өнгөрсөн нэгдүгээр сарын 17-нд орон нутгийн нэгэн худалдааны төвд халдлага гарч зургаан хүн бэртсэн. Одоогоор гэмт этгээдийг олоогүй байна. 2020 оны нэгдүгээр сард тус хотын нэгэн шөнийн клубт буутай этгээд цугларсан олон руу гал нээсний улмаас нэг хүн нас барж 15 хүн бэртсэн билээ.     Эх сурвалж: CNN
Оффис гэдэг таны бизнесийг амжилттай байлгах гол хөшүүрэг
Бизнесээ өргөжүүлэн амжилттай авч явах тийм ч хялбар биш. Шинээр бизнес эхлэхэд болон хуучин бизнесээ амжилтай авч явахад ажилчид албан хаагчаа манлайлж, зохион байгуулах, үйл ажиллагаагаа тогтворжуулах, зах зээлээ мэдрэхээс эхлүүлээд өндөр ур чадвар алсын хараа зэргийг шаарддаг. Хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн орчинд амжилттай яваа бизнесүүдээс суралцаж үйл ажиллагаандаа тусгаж суралцах нь сайн туршлага болж чадна. Судалгаанаас үзэхэд амжилттай яваа бизнесийн 99% нь ажлын байрны орчин байдаг байна.    Тиймээс бизнес эрхлэгч танд зориулан  бизнесээ амжилттай болгох гол зүйл болох өндөр зэрэглэлийн оффисыг санал болгож байна.   Та ажил хэргийн уулзалт гэрээ хэлэлцээрийг заавал өөр газар хийх шаардлагагүй Европ стандартын өндөр зэрэглэлийн оффис нь таны бизнесийн нүүр царай болж танай байгууллагын амжилтыг илтгэнэ.   Ажилчдын сэтгэл ханамж тав тухтай байдлыг бүрдүүлснээр ажлын бүтээмж нэмэгдэнэ.   Бизнесийн түншүүдийн хувьд цаг баримтлах нь тухайн хийж буй ажилдаа анхаарч, хүндэлж буйн шинж байдаг. Амжилт, бүтэлгүйтэл 2-уулаа зөвхөн цаг хугацааны хуваарилалтаас хамаардаг гэсэн үг ч бий.  Хотын A зэрэглэлд байрлалтай учраас та Улаанбаатар хотын түгжрэлд алхаад л ажлаа амжуулах боломжтой.  1-6 давхартаа таны цаг завыг хэмнэх үйлчилгээний газрууд болон ресторан, хүүхдийн тоглоомын төвтэй. Мэдээж төлбөрийн уян хатан боломжууд Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны таатай нөхцөлтэй зээлээр болон 100% бэлэн төлөлтөд онцгой хөнгөлөлттэй. Хаяг: ЧД, 5-р хороо, MN TOWER, 20 давхар, Улаанбаатар пропертиз ХХК Facebook: www.facebook.com/Ubpropertiesll/ Утас: 77009919-2 Web site: https://mntower.mn/
ОХУ-ын Чита хот шинэ гудамжнуудаа Хятад, Монгол, Буриадын хотуудаар нэрлэнэ
ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын засаг захиргааны төв Чита хот шинээр байгуулагдах бичил дүүргийнхээ гудамжнуудыг Хятад, Монгол, Буриадын хотуудаар нэрлэхээр болжээ. Хотын захирагч Евгений Ярилов холбогдох албаныханд ийм даалгавар өгсөн тухай тус хотын захиргааны Телеграм хуудас өчигдөр мэдээлсэн байна. Тухайлбал захирагчийн саналаар Чита хотод Улаан-Үд, Бээжин, Хайлаар, Манжуур, Чойбалсангийн нэрэмжит гудамжнууд байгуулагдахаар болжээ. Түүхэн болон ах дүү хотуудын хэлхээ холбоотой гэсэн үндэслэлээр дээрх хотуудын нэртэй гудамжнууд байгуулах болсныг захирагч Ярилов тайлбарласан байна. Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод, Монгол улсын Дорнод аймгийн төв Чойбалсан хотод бас Читийн нэрэмжит гудамжнууд байдгийг захирагч тайлбартаа дурджээ.   Эх сурвалж: chita.ru
О.Батсайхан: Х Богдыг ярихдаа эмээг нь яриад байх юм. Алтан ураг аавын талаас ирдэг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Монгол Улсын Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Оохнойн Батсайхантай ярилцлаа. - Х Богдын шүтээн дүрийг бүх хийдэд залахыг уриалсан. Үүний учир жанцан нь юу байдаг бол. Монголчууд бид энэхүү шийдвэрийг яаж ойлгож, хэрхэн хүлээж авбал зохилтой вэ? - Юуны өмнө ирж буй сар шинийн мэнд өргөн дэвшүүлье. Монгол нутагт маань цагийн эхэн, хаврын тэргүүн сар гарч, хавар ирлээ. Монголын Цагаан сар болж байна. Бүгдээрээ л монголоороо байхыг хүсэж, монгол соёл, үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн дээдлэхийг эрмэлзэж байгаа нь харагдаж байна. Энэ бол сайн зүйл. Хаврын тэргүүн сарын шинийн эл өдрүүдэд Монголын Бурхан шашны төв, Гандантэгчэнлин хийдээс Х Богд Жавзандамба хутагтынхаа шүтээн хөргийг Монголынхоо бүх сүм хийдүүдэд залах шийдвэр гаргасан нь бас л зөв шийдвэр байлаа гэж бодож байна. Цаг хугацааны хувьд жаахан оройтож гарч байна уу л гэж бодож байлаа. - Үүнээс өмнө Богдынхоо дүрийг залах ёстой байсан гэж хэлэх гэж байна уу? - Тэгэлгүй яах вэ. Үнэндээ бараг жилийн өмнө шахуу гуравдугаар сарын 8-ны өдөр Дээрхийн гэгээн Далай багш Х Богд Жавзандамба хутагтыг дэлхий нийтэд ил тодоор зарлаж, Аврал итгэлт Данзан Жамбал Чойжи Ванчүг хэмээх алдар хүртэл хайрлаж, лүн авшиг хүртээсэн тухай хэвлэл мэдээллээр түгсэн биз дээ. Уламжлалт бурхны шашинтай Монгол Улсад үндэсний шашныхаа тэргүүнийг лам хувраг, сүсэгтэн олон бүгдээр л харж сүсэглэж, итгэлийн найдвар оч хэмээн хүлээж байгаа шүү дээ. Бурхны шашны тэргүүн гэдэг бол оюун санааны удирдагч. Эв нэгдлийн оргил. Хар барааныг цайруулдаг, эвдрэл тэмцлийг эвлүүлдэг. Энэрэл, хайр, хүнлэгийн илэрхийлэл болдог. Монголчууд үе үеийн Богдыг Алтан ургаас хувилж ирж байна гэж хүлээн авч хүрээлж ирсэн байдаг. - Одоогийн хүмүүс тэгж хүлээн авч чадах болов уу? - Хэрэв монгол хүн бол, Монголынхоо түүх, соёлыг мэддэг бол үе үеийн Богдуудад монголчууд хүндэтгэлтэй хандах учиртай. Учир нь өнөөгийн Монгол Улсын үндэс 1911 онд Богд хааны удирдлага дор нэгдэж чадсан монголчуудын үндэсний тэмцлийн үр дүнд тавигдсан юм. ХХ зууны эхээр монголчуудыг нэгтгэсэн том хүчин зүйл бол бурхны шашин байсан хэрэг. Тиймээс л Бурхны шашны тэргүүн Богдыгоо тойрч хүрээлж амжилт олсон хэрэг. Хан ван ноёд, ар, өвөр олон Монголын төлөөлөл тэрхүү түүхэн үйл явдлыг Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомт сэргэж байна хэмээн ойлгож хүлээж авсан юм. Монголчууд бид үндэсний түүх, соёлоосоо дэндүү их холдсон болохоор л Богдын асуудлын ач холбогдлыг сайтар ухахгүй байна. - Х Богд алтан ургийн хүн болох уу? - Х Богдыг ярихдаа эмээг нь яриад байх юм. Алтан ураг гэдэг бол аавын талаас үе дамжин ирдэг биз дээ. Одоо олон монголчууд тэгвэл яах гэж боржигин овогтон болох гээд байдаг юм бэ? Эзэн Чингис хааны уг удамтай холбоотой болох гэсэн санаа мөн биз дээ. Богдын тухайд Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар болон хоёрдугаар Богд хоёул Чингис хааны алтан ургийн хүмүүс мөн билээ. Түүний дараа тодорсон Богдууд цөм л Анхдугаар Богдын хувилгаан дүр мөн тул алтан урагтай шижим холбогдсон хэмээн үзэх учиртай. Тиймээс Х Богд бол Өндөр гэгээний хувилгаан дүр гэж хүлээн авах нь зөв юм. Х Богдын аав нь сайхан монгол эр хүн байна лээ. Булган аймгийн жолоочийн хүү юм гэсэн. МУИС-ийн сайхан сэхээтэн, профессор, Төрийн шагналт математикч гэж дуулсан. Тиймээс лам хувраг сүсэгтэн олон бүхий л монголчууд Богдыгоо Чингис хааны алтан ургийн удам, Өндөр Гэгээн Занабазарын хувилсан дүр гэж хүлээн авч, бишрэн шүтэж хүндэтгэвэл түүхэндээ болон Богдууддаа хүндэтгэлтэй хандаж байгаа нэг хэлбэр болно гэж бодож байна. Түүх болон уран зохиол, уран сайхны кинонд Богд хааныг сөргөөр үзүүлж байсны уршгаар бурхны шашин, Богдын дүр монголчуудад нэг л буухгүй байх шиг байна. Онцгойлон хэлэхэд монголчууд бид Х богдын асуудалд өнгөц хандмааргүй байна. Энэ бол монголчуудын хувьд амин асуудал шүү. 267 жилийн дараа бурхны шашны тэргүүнээр Монгол нутгаас, монгол хүн тодорлоо. Энэ магадгүй дахиад 200, 300 жил бурхны шашны тэргүүн монгол хүн байх түүхэн эхлэл гэж ойлгож хүлээн авбал зохилтой. Хүний сүсэг бишрэл, шашин шүтлэг гэдэг нэн эмзэг. Монгол үндэсний, монгол хүний зүрхэндээ тээж яваа гэрлийн очийг асаасан энэ эмзэг зүйлийг арилжаа наймаа, авах өгөхийн өнцгөөр харж, хандах нь зохимжгүй. Уламжлалыг харвал өмнөх есөн Богдын асуудал яригдах учиртай. Архивын сурвалжид бичсэнийг үзвэл үе үеийн Богд ямар ч маргаан, мадаггүй тодордог нь тодорхой харагдаг. Тэгээд ч Богдын үйл хөдлөлөөр ямар ч маргаан, мадаггүй байсан гэдэг нь нотлогдож байдаг тийм жамтай. - Х Богдын асуудал Монголын геополитикт хэрхэн нөлөөлөх бол? - Монголчууд өөрийн шашны тэргүүнээ тодруулах нь Монголын дотоод асуудал. Тиймээс ямар нэгэн гадаад улсын эрх ашгийг хөндөхгүй байх гэж бодож байна. Тиймээс нэн тэргүүнд монголчууд дотооддоо Богдыгоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголчууд Богдоо хүрээлэх хэрэгтэй. Тойрч нэгдэх хэрэгтэй. 1911 онд Богдыгоо тойрч нэгдэж байж тусгаар тогтнол эрх чөлөөгөө сэргээн мандуулж, энэ газар нутагтаа эзэн болж чадсан юм. 100 гаруй жилийн дараа бид хэн болсон билээ дээ. Түүх соёлын хувьд оюун санааны удирдагч нь Богд байх учиртай шүү. Даяаршиж буй эл эрин үед Монгол гэдгээ таньсан, Богдыгоо хүрээлж, эвлэлдэн нэгдсэн Монгол болох нь бидний хүсэл юм байгаа биз дээ. Хэрэв тэгж чадах аваас бурхны шашинтай орнуудтай харилцах харилцаа өргөжнө. Тухайлбал БНХАУ, Япон, Түвд, Тайланд, ОХУ-ын бурхан шашин шүтдэг хүмүүстэй өргөн харилцаатай байх боломж нээгдэнэ. - Шашнаар дамжуулж үндэсний соёл уламжлагдаж ирсэн үү? - Бурхны шашин монголчуудын үндэсний шашин болтлоо бидний амьдрал, зан заншил, соёлд нэвт шингэсэн байгаа. Хэдийгээр социализмын жилүүдэд шашингүй үзлийг номлож, бурхны шашны олон лам хуврагийг хөнөөж, сүм хийдийг устгасан ч гэсэн монголчуудын амьдралын хэв маягт хадгалагдсаар өнөө цагтай золгосон байна. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа бурхны шашин сэргэх замд орж настан буурлууд сүсэгтэн олон ихээр баярлацгаасан байдаг. Яагаад гэвэл бурхны шашин монголчуудын үндэсний уламжлалт шашин тул бидний оршихуйн дархлаа болон тогтнож иржээ. Тиймээс эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуай “Бурхны шашин цагаан хэрмийн хойгуур татсан шар хэрэм шүү” гэж хэлсэн удаатай байна. Өөрөөр хэлбэл маш олон хүн амтай хятад соёлоос Монголыг хамгаалсан шар хэрэм гэсэн утгатай үг юм. Бичиг үсгээр соёл дамжиж ирдэг. Тиймээс бид ийм шар хэрэм байсан шүү, байгаа шүү гэдгийг мөнхөд санаж байх хэрэгтэй. Түүхээ мэддэг хүн үндэснийхээ эсрэг шийдвэр гаргадаггүй юм гэнэ лээ. Түүхээ мэддэг хүн эх орноосоо урвадаггүй юм гэнэ лээ. Монголын сүүлийн 300, 400 жилийн түүх бол Бурхны шашны түүх юм шүү. Богд түүхээр уламжлагдаж ирсэн хүн юм. Тиймээс түүхэндээ, Богддоо хүндэтгэлтэй хандаарай, монголчууд аа. - Цагаан сарын тухайд тодруулж хэлэхгүй юу? - Цагаан сар бол бурхны шашинтай орны тэмдэглэдэг баяр. Монголчууд бурхны шашинтай учраас Цагаан сар бидний үндэсний баяр болсон юм. 1911 оны дараа Богд хааны зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичигт Цагаан сар бол үндэсний баяр тул бүх монголчуудыг Шинийн нэгний өглөө Хүрээний зүг хандан мөргөж байхыг хуульчилсан байдаг юм. Энэ бол Хаан аавын цахиж асаасан хатан ээжийн үлээж хөгжөөсөн Монголынхоо гал голомтод хүндэтгэл илэрхийлж байгаарай гэсэн утгатай юм. Тиймээс монгол хүн бүр суугаа газраасаа Монголынхоо гал голомт, үндэс угсаа, өвөг дээдэс, өрлөг түүх, төр, шашин, түүх соёл, үнэт зүйлсээ дээдлэн Нийслэл Хүрээний зүг харан мөргөж, сүү цагааныхаа дээжийг өргөж иржээ. Охид хөвгүүддээ үндэснийхээ түүхийг үнэн мөнөөр нь мэдүүлэх нь чухал байна.
НЬЮ ПРОГРЕСС ГРУППИЙН 149 АЖИЛТАН ТАЙЛАНД, ВЬЕТНАМ, ХАЙНАНЬ АРЛААР АЯЛЛАА
Үндэсний бүтээн байгуулагч-Нью Прогресс Группийн 2023 онд идэвх санаачилгатай ажилласан 149 ажилтан Тайланд Пукет арал, Вьетнам Фукуок арал, Хайнань арлаар амжилттай, дурсамж дүүрэн өдрүүдийг өнгөрүүлэн аялаад ирлээ.      Байгууллагын үнэт зүйлсийн нэг бол ажилтан болон түүний ур чадвар, карьерын хөгжил дэвшил билээ. Иймд ажилтнуудаа тогтвортой ажиллуулах, бүтээлч  байдлыг нэмэгдүүлэхийн тулд тэдэнд хөгжих бүрэн боломж олгоход чиглэн ажилладаг. Иймээс жил бүр бусдыгаа манлайлан ажилласан ажилтнуудаа аялуулдаг уламжлалтай. Аялал өөрөө шинэ зүйлийг үзэж харж, туршиж үзэж, бусад улс орнуудаас туршлага солилцох зэрэг  өндөр ач холбогдолтой. Цаашид бүтээмжээ нэмэгдүүлж, хамтын хүчээ улам батжуулж илүү олон ажилтнуудаа урамшуулах аялуулах зорилготой байна.     Нью прогресс групп нь ажилчдадаа ажиллах урам зориг, тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх ажлыг үе шаттайгаар хийдэг бөгөөд, тав тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж, эрүүл сэтгэл зүйтэй ажилтныг бий болгохыг зорин ажиллаж байна. Бидэнд итгэл хүлээлгэж, бидэнтэй үргэлж хамт байдаг хэрэглэгч, харилцагч, хамтран ажиллагч байгууллага та бүхэндээ ТАЛАРХАЛ илэрхийлье.   ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ - НЬЮ ПРОГРЕСС ГРУПП
ТАНИН МЭДЭХҮЙ: Халиа, тошин нэр томьёоны утга юу вэ?
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Сүүлийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд 33 байршилд халиа, тошин үүссэн, Сэлбэ голын халиа нь шар усны үер болох эрсдэлтэй болсон гэх зэрэг мэдээллүүд үргэлжилж байна. Мэдээлэлд дурдагдаж байгаа халиа, тошин гэдэг үг ямар утгатайг тодрууллаа. Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан тольд халиа, тошин гэдэг нь хоёр өөр үзэгдлийг илэрхийлсэн үг болохыг тайлбарлажээ. Тодруулбал халиа нь мөсөн дээгүүр урссан усыг хэлдэг бол мөсний доогуур болон завсраар гүйлгэнэх усыг тошин гэдэг байна. Сануулахад Улаанбаатар хотод халиа, тошинд өртөх эрсдэлтэй 2,316 нэгж талбар, 341 хашаа, байшин байгааг албаны эх сурвалж мэдээлжээ.
ГССҮТ: Дэлбэрэлтийн улмаас түлэгдэн эмчлүүлж байсан иргэдээс дөрөв нь нас барж, хоёр хүн гадаадад эмчлүүлэхээр явсан
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Дүнжингаравын уулзварт өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө болсон дэлбэрэлтийн улмаас түлэгдэж, бэртэж гэмтсэн 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан билээ. Тус иргэдийн биеийн байдал, эмчилгээний явцын талаарх мэдээллийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-өөс өнөөдөр тодрууллаа. Эмнэлгийн зүгээс хэлэхдээ “ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Түлэнхийн төвийн тасагт одоо хоёр үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаа ба биеийн байдал тогтвортой. Нэг үйлчлүүлэгчид нэг мэс засал, нөгөөд нь хоёр мэс засал хийгдсэн. Мэс заслын эмчилгээ амжилттай болж, эмчилгээ үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна. Мөн тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан хоёр үйлчлүүлэгч эмнэлгээс гарсан бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа. Эрчимт эмчилгээний тасагт зургаан үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байсан. Үүнээс Хоёр нь ар гэрийнхний хүсэлтээр гадаад улс руу эмчилгээнд явсан. Дөрвөн үйлчлүүлэгч харамсалтайгаар нас барсан.  Дөрөв дэх үйлчлүүлэгч Битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 10-нд, гурав дахь үйлчлүүлэгч 4-5 хоногийн өмнө нас барсан. Нас барсан иргэдийн түлэгдэлтийн зэрэг нь 80-95 хувь буюу амь нас насны заалттай, амьсгалын аппаратын тусламжтайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан юм. Одоо Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй" гэв.  Нэгдүгээр сарын 27-нд нэг иргэн Нэгдүгээр сарын 31-нд нэг иргэн Хоёрдугаар сарын эхээр нэг иргэн Хоёрдугаар сарын 10-нд нэг иргэн нас баржээ. Мөн ослын үеэр гурван гал сөнөөгч амиа алдсан харамсалтай үйл явдал боллоо.
Токио хотын цагдаагийн газар “нинжаг дарамталсан якузаг” шалгаж эхэлжээ
Токио хотын аялал жуулчлалын нэг төв Асакуса гудамжинд гарсан сонирхолтой хэрэг зөрчлийн талаар Японы хэвлэлүүд мэдээлжээ. Жуулчдад янз бүрийн бараа бүтээгдэхүүн зардаг гудамжны худалдаачид Асакусад олон байдаг. Тэдний нэг нь Сэнсожи сүмийн ойролцоо нэг төрлийн хийжүүлсэн ундаа зардаг Ацүши Огава гэгч ажээ. 56 настай Огава олон хүний зам дээр орших энэ худалдааны цэгийг сүүлийн 15 жил дангаар эзэмшиж байгаа гэнэ. Ингэхдээ жуулчдын камерын дуранд олон удаа өртөж, хүмүүст тодорхой хэмжээгээр танигджээ. Түүнийг өдөрт 30,000 иений ($200) ашиг олдог гэсэн мэдээлэл цацагдаж байв. Гэхдээ ашигтай байрлалыг ийм удаан дангаар эзэмшсэний нууц саяхан тайлагдсан байна. Огава нь Сүмиёши-кай якуза байгууллагын Янэяа бүлгийн Катаяама нэртэй дээд зиндааны гишүүдийн нэг ажээ. Өнгөрсөн оны есдүгээр сарын 29-ний өдөр Огавагийн эзэмшил газарт нинжагийн өмсгөлтэй 39 настай эрэгтэй жуулчдад үзүүлбэрийнхээ танилцуулгыг тарааж эхэлсэн нь маргаан үүсгэхэд хүргэсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Огава тухайн үед нинжад “Энэ миний газар. Хэрвээ чи энд ажиллахыг хүсвэл надад сар бүр 10,000 иен төлөх хэрэгтэй. Би Янэяа бүлгийн Катаяама байна” гэж хэлж байжээ. Тухайн үед якуза, нинжа нарын хооронд юу болсон талаар мэдээлэл байхгүй байна. Огавагийн ярьсан зүйл ямар нэг замаар Токио хотын цагдаагийн газрын чихэнд хүрснээр өнгөрсөн долоо хоногт тэр баривчлагджээ. Цагдаа нар Огаваг бусдаас мөнгө нэхэж, сүрдүүлсэн хэрэгт буруутгаж байгаа гэнэ. Харин Огава “Би түүнд зүгээр л эелдэг бус харилцсаных нь төлөө сануулга өгсөн” гэж цагдаад мэдүүлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн байна. Хоёрдугаар сарын 8-нд цагдаа нар түүнийг баривчилсны дараа гэр болон бүлгийнх нь ажлын байранд нэгжлэг явуулжээ. Эх сурвалж: Tokyo Shimbun, Japan Today
Тайванийн Боловсролын яам 13 монгол оюутанд тэтгэлэг олгоно
www.thoughtco.com Тайванийн Боловсролын яамнаас 2024 оны хичээлийн жилд 13 монгол оюутанд тэтгэлэг олгохоор боллоо. Үүнд оюутнуудын сургалтын төлбөр болон бусад зардал багтах бөгөөд дээд хязгаар нь 40,000 тайвань доллар байна. Энэ дүнгээс хэтэрсэн, нэмэгдэл төлбөр гарсан тохиолдолд мөн зуучлалын байгууллагуудын зуучлалын зардал, диплом удирдах ажлын зардал, даатгал, байр, интернэтийн төлбөр зэргийг оюутан өөрөө хариуцах аж. Тавигдах шаардлага:  1. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, онц сайн дүнтэй төгссөн, сахилга бат сайтай байх. 2. Доорх нөхцөлд бүртгүүлэх боломжгүй Цагаач иргэн эсвэл Тайванийн иргэн Тайванийн их дээд сургуульд элссэн, суралцаж буй болон бусад төрлийн тэтгэлэгт хамрагдсан оюутан хамрагдахгүй, гэхдээ төгсөх ангийн оюутан эрдмийн зэрэг ахиулан суралцахаар хүсэлт гаргаж буй тохиолдолд энэ заалтад хамаарагдахгүй. Хүсэлт гаргагч нь өмнө нь Тайваньд боловсролын ижил зэргээр суралцаж байсан оюутан. Тайванийн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургууль хоорондын боловсролын хамтын ажиллагааны гэрээний шугамаар солилцоогоор суралцаж байсан хос (хос дипломтой) эрдмийн зэрэгтэй оюутан. Өмнө нь тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан оюутны нийт тэтгэлэг авсан хугацаа нь таван жилээс хэтэрсэн. Өмнө нь тус тэтгэлэгт хөтөлбөрт эсвэл Тайванийн Боловсролын Яамны Хятад хэлний тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад тэтгэлэг авах эрхээ хасуулсан оюутан. Тайваньд суралцах хугацаандаа Тайванийн төрийн байгууллагууд болон сургуулиудын тэтгэлэгт давхар хамрагдаж байсан бол уг тэтгэлэгт хамрагдахгүй. Гэхдээ уг тэтгэлэгт хамрагдсан боловч тэтгэлгийн хэмжээ сургалтын төлбөрт хүрэлцэхгүйн улмаас сургуулиас сурагчид нэмэлт тэтгэмж олгох нөхцөлийг үүнд хамааруулахгүй. 3. Тайванийн тэтгэлэгт хүсэлт гаргагч нь суралцах сургуулийнхаа журмын дагуу бүртгэлээ хугацаанд нь хийлгэсэн байх шаардлагатай. Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.    Эх сурвалж: Боловсрол, Шинжлэх Ухааны Яам
Олимпын хошой медальт Нам Хён Хигийн экс найз залууд 12 жилийн ял оноолоо
Эх сурвалж: Inside The Games Олимпын хошой медальт, БНСУ-ын туялзуур сэлэмний тамирчин асан Нам Хён Хигийн экс найз залууд залилангийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс 12 жилийн ял оноолоо. Бээжингийн олимпын мөнгө, Лондоны олимпын хүрэлтэй Нам Хён Хитэй сүй тавьсан байсан Жён Чойг өнгөрсөн онд баривчилсан. Түүнийг 2022 оны дөрөвдүгээр сараас хойш 27 хүнээс гурван тэрбум вон залилсан хэргээр саатуулсан юм.  Энэ хэрэг өнгөрсөн оны аравдугаар сард хэвлэлд гарч тухайн үед дуулиан болж байв. Нэрт тамирчин бүсгүй тухайн үед хэвлэлд өгсөн ярилцлагадаа казиногийн бизнес эрхэлдэг залуутай сүй тавьж байгаагаа зарласан. Хожим БНСУ-ын хэвлэлийнхэн түүний сүйт залууг өмнө нь залилангийн хэргээр ял эдэлж байсан эмэгтэй хүн болохыг илчилсэн.   Эх сурвалж: Inside The Games Энэ мэдээ Нам Хён Хиг шоконд оруулсан. Тэрбээр өөрийгөө хууртагдсан гэж мэдэгдээд хуучин хамтрагчаа гэмт этгээд байсныг огт мэдээгүй талаар хэвлэлд ярьсан юм.  Гэхдээ БНСУ-ын цагдаагийн газар Нам Хён Хиг албан ёсоор шалгаж байгаагаа зарласан. 2019 онд их спортоо орхисноос хойш Ганнам дүүрэгт туялзуур сэлэмний клуб байгуулсан Намыг залилангийн мөнгөнөөс хамт хэрэглэсэн байж болзошгүй гэж хууль хяналтынхан үзэж байгаа юм. Тиймээс хилийн хориг тогтоожээ.   Эх сурвалж: Inside The Games
Израилийн хөдөлмөрийн зах зээл палестинчуудаас энэтхэгчүүдэд шилжиж байна
Газын зурваст дайн эхэлсний дараа Израилийн эрх баригчид нутаг дэвсгэртээ палестин хүмүүс ажил хөдөлмөр эрхлэхийг хориглосон юм. Ажиллах хүчний хоосорсон энэ орон зайг Энэтхэгийн иргэдээр нөхөх бодлого барьж эхэлжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард Израилийн барилгын компаниуд палестинчуудыг орлох 100,000 хүртэл ажилчныг Энэтхэгээс авах хүсэлтийг засгийн газартаа гаргасан байна. Хэдийгээр дайны аюул эрсдэл өндөр ч мөнгө олохыг хүссэн олон мянган залуус Энэтхэгийн Харяна, Уттар Прадеш, Пунжаб, Ражастан мужуудаас Израильд ажиллахаар явж эхэлжээ. Гэтэл иргэдийнхээ аюулгүй байдалд санаа зовсон Энэтхэгийн үйлдвэрчний эвлэлүүд үүнийг дуу нэгтэй эсэргүүцэж байна. Арваннэгдүгээр сард тус улсын хамгийн том 10 үйлдвэрчний эвлэл иргэдээ Израильд илгээхгүй байхыг засгийн газартаа уриалж байв. “Энэтхэг улсын хувьд ажиллах хүчээ Израильд экспортлохоос илүү ёс суртахуунгүй, аюултай зүйл гэж байхгүй. Энэ шийдвэр нь Энэтхэгийн ажилчдыг хүн биш, бараа бүтээгдэхүүн болгосныг харуулж байна” гэж тэдний хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ. Бүх Энэтхэгийн Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дэд ерөнхийлөгч Сучета Де ажилчдыг Израильд экспортлох болсон үндэслэлийг судлах, тэдгээрийн аюулгүй байдлын баталгаанд санаа тавихыг эрх баригчдад уриалсан байна. Энэтхэгийн парламентын гишүүн асан, Энэтхэгийн Үйлдвэрчний Эвлэлүүдийн Төвийн ерөнхий нарийн бичгийн дарга Тапан Кумар Сен ажиллах хүч Израильд экспортлохыг зарчмын хувьд эсэргүүцэхгүй ч тэдгээрийн аюулгүй байдалд анхаарал хандуулахыг уриалахын зэрэгцээ ажлын байраа булаалгасан Палестин хүмүүсийн эрх ашгийг бас хүндэтгэх ёстойг анхааруулжээ. “Палестинчуудын ажлын байрыг Энэтхэгийн ажилчид шууд эзлэх нь үйлдвэрчний эвлэлийн үндсэн зарчимтай зөрчилдөж байна” гэж тэр мэдэгдсэн байна. Гэвч ядуурлаас салах хүсэлтэй залуус эрсдэлийг үл хайхран Израиль руу явсаар байгаа юм. Тэдний нэг 32 настай Чандан Кумар “Би нутагтаа ажил олж чадахгүй, цөхрөнгөө барж байна. Израильд очоод хамгийн муу зүйл тохиолдсон ч ядаж ар гэрийнхэн маань өдөр тутмын амьдралаа залгуулах мөнгөтэй үлдэнэ. Израильд ажиллах нь хамаагүй ирээдүйтэй харагдаж байна” гэж ярьжээ.   Эх сурвалж: South China Morning Post
ФОТО: Бэлх орчимд 40 айлын хашаа халиа, тошинд автжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас Улаанбаатарын хэмжээнд халиа, тошин үүссэн зарим цэгт очиж нөхцөл байдал талаар мэдээлэл өгч байна. Өнөөдөр нийт гурван цэгт ажиллах юм.  Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо буюу Бэлх орчмын айл өрхүүдийн хашаанд халиа тошин үүсжээ.  Тус хорооны Засаг дарга хэдэн айл өрх усанд автсан талаар "Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас халиа, тошинтой холбоотой ажлууд эхэлсэн. Дулааны цагт энэ хороонд Сэлбэ гол урсдаг.  Мөсөн далан босгох ажил хамгийн өндөр хэсэгтээ 6-7 метрт хүрсэн. Энэ хорооны 40 айлын хашаа усанд автсан. Харин Сүхбаатар дүүргийн хэмжээнд 200 гаруй айл өрхөд хүндрэлтэй нөхцөл байдал учирсан. Гэхдээ 10 гаруй айлыг нүүлгэсэн. Манай дүүргийн хэмжээнд зургаан хороонд иймэрхүү нөхцөл байдал байгаа" хэмээн ярив.  Мөн тус хороонд байрлах халиа, тошинд автсан гүүрийг онцгой байдлын албан хаагчид цохиж, сэтэлж байгаа аж.  ФОТО:
Ж.Мөнхзориг: Халиа, тошингийн асуудлыг ингэж шийднэ гэж хэлж чадахгүй. Одоогоор мөсөөр түр аргацааж байгаа
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас Улаанбаатарын хэмжээнд халиа, тошин үүссэн зарим цэгт очиж нөхцөл байдал талаар мэдээлэл өгч байна. Өнөөдөр нийт гурван цэгт ажиллах юм.  Тус ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үүсээд буй халиа, тошингийн эсрэг авч буй арга хэмжээний талаар Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа. "Энэ жил цас их орсон учраас шар усны үер мөсөн даланг давах эрсдэлтэй болсон"   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Бригадын генерал Б.Ууганбаяр: Танай дүүргийн хэмжээнд халиа, тошингийн эрсдэлтэй хэдэн газар байгаа вэ?  Сонгинохайрхан дүүргийн дэд бүтэц хөгжлийн албаны орон нутгийн өвөлжилт үйлдвэрийн газрын дарга Ж.Мөнхзориг: Долдугаар хорооны Керамикийн нэгдүгээр гудамжинд нийт 20 айл халиа, тошинд өртсөн. 20 айлаас 14 нь газраа өмчилсөн, зургаа нь эзэмшихийн гэрчилгээтэй. Үүнээс 16 айл нь байшинтай юм.  Энэ хэсэг бол ай сав биш. Сонгинохайрхан дүүргийн үндсэн ай сав гэдэг нь Баруун болон Зүүн салаагаар орж ирээд Монлаагийн уулзвар дээрээс 26 дугаар хорооны дундуур орж Толгойтын гүүр рүү явдаг юм. Дээрээсээ булаг гардаг, мөн далантай.  Одоогоор мөсөөр далан хийж байгаа. 20 айл хашаагаа тулгаад барьчихсан учраас эрсдэлтэй. Энэ жил цас их орсон учраас шар усны үер мөсөн даланг давах эрсдэлтэй болсон. Бригадын генерал Б.Ууганбаяр: Үер ороод ирэхэд та нар ямар арга хэмжээ авах вэ?  Сонгинохайрхан дүүргийн дэд бүтэц хөгжлийн албаны орон нутгийн өвөлжилт үйлдвэрийн газрын дарга Ж.Мөнхзориг: Халиа, тошингийн асуудлыг ингэж шийднэ гэж хэлж чадахгүй. Одоогоор мөсөөр түр аргацааж байгаа. Шар усны үер ороод ирэхэд шийдэл гаргаж чадахгүй байгаа юм. Бригадын генерал Б.Ууганбаяр: Эрсдэлтэй 70 гаруй айл руу шар усны үеэр орж ирэхэд танай дүүрэгт машин, техник төхөөрөмж байгаа юу. Хэрхэн төлөвлөж байгаа вэ. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх: Дүүргийн ажлын хэсэг гурван удаа хуралдсан. Халиа, тошин арваннэгдүгээр сард үүсэхэд бэлтгэл ажлаа хангасан. Халиа, тошин үүсэх газруудад нөөц шороо бэлдэж, шаардлагатай үед техник ашиглаж далан босгодог. Сонгинохайрхан дүүргийн дэд бүтэц хөгжлийн албаны орон нутгийн өвөлжилт үйлдвэрийн газрын дарга Ж.Мөнхзориг: Төгөлдөрийн гүүрний доор 30 машин шороогоор далан хийсэн. Мөсөөр далан хийгээд, доогуур нь халианы ус нэвчиж гарангуут гаднаас нь шороогоор манасан. Үндсэндээ аж ахуйн маягаар амь аргацаасан арга хэмжээг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлж авч байгаа. Төрийн өмчит байгууллага, хувийн хэвшлээс техникээ төлөвлөнө. Гэхдээ өнөөдрийн байдлаар төлөвлөгөө байхгүй байгаа нь үнэн.  "Халиа, тошин үүсэхэд иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж гэр, жорлонгоо доороос нь өндөрлөж барьмаар байна"   Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Бригадын генерал Б.Ууганбаяр: Дүүргийн тамгын газарт инженер байдаг уу.  Сонгинохайрхан дүүргийн дэд бүтэц хөгжлийн албаны орон нутгийн өвөлжилт үйлдвэрийн газрын дарга Ж.Мөнхзориг: Ховор. Бараг байхгүй. Усны геодез үертэй холбоотой төв гүүрнүүдийг хариуцдаг.  Бригадын генерал Б.Ууганбаяр: Халиа, тошин үүсэхэд иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангахад анхаармаар байна. Гэрээ доороос нь өндөрлөж барих, жорлонгоо өндөрлөж барьж, гадна талыг цементлэх гэдэг ч юм уу. Ингэснээр бохирдлыг багасгах боломжтой. ФОТО:
"18-34 насны гэрлээгүй малчдын 88% нь эрэгтэйчүүд"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Жендэрийн үндэсний хорооны 2024 оны ээлжит хуралдаан өнөөдөр болжээ. Хуралдаанаар боловсролын тэгш бус байдал, тэр дундаа их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын 61 хувь нь эмэгтэйчүүд, 39 хувь нь эрэгтэйчүүд, 18-34 насны гэрлээгүй малчдын 88% эрэгтэйчүүд эзэлж байгаа талаар хэлэлцсэн байна.  Иймд хөдөө, орон нутаг дахь малчид, малчин өрхийн гэр бүлийн тогтвортой байдлыг хангах хүрээнд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд тусгайлсан бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Эрүүл Мэндийн Яам, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамдын гишүүдэд тухайлан үүрэг болгожээ.  Мөн “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах” чиглэлээр дараагийн шатны төлөвлөгөөг боловсруулж ажиллахыг хорооны гишүүдэд даалгасан байна.
Ирэх сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар Баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, ногдол ашиг тараана
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав УИХ-ын "отгон" хуралдаан буюу хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлнэ. Энэ удаагийн чуулганаар 40 хуулийн төсөл, дөрвөн тогтоолын төсөл хэлэлцэхээр баталсан байна. Эдгээрээс онцолбол Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр жагсаалтад оруулжээ. Уг хуулийн төслийг хамтран боловсруулахаар МАН, АН, ХҮН намын дарга нар 2024 оны нэгдүгээр сарын 31-нд гарын үсэг зурсан юм.  Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар байгалийн баялгийн төслүүд эрчимжиж, ашигтай ажиллах тусам иргэн бүр хуримтлалын нэрийн дансандаа хадгаламж үүсгэх эрхзүйн орчин бүрдэнэ. Оюутолгой компани болон Эрдэнэт үйлдвэрийн 34%-ийн хувьцаа нь иргэн бүрийн хуримтлалын нэгдсэн санд шилжинэ хэмээн танилцуулж байв. Түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой" компанийн 2023 оны ногдол ашиг татварын дүнг оруулахгүйгээр 286,000 төгрөгийг Баялгийн сангийн тухай хууль батлагдах үед иргэдэд олгох шийдвэр гаргахаа Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд байгаа. Монгол Улсын 3.4 сая иргэн "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1,072 хувьцааны эзэмшигч болсон бөгөөд 2022 оны ногдол ашиг 104,000 төгрөгийг өнгөрсөн сарын 31-нд өгсөн билээ. Тус компани 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 351 тэрбум орчим төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон тараажээ. УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүд /Шинэчилсэн найруулга/; Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл; Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл; Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл; Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын "Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай" хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл; Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл"-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл; Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл; "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл; "Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-ний баримт бичиг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл; "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл; Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл; Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл; Хөдөө аж ахуйн бүсийн тухай хуулийн төсөл; Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл; Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай Юнидруа /Хувийн эрх зүйн нэгтгэх олон улсын хүрээлэн/-ын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл; Хүний эрхийг хангах багц хуулийн төсөл; Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Цусны донорын тухай хуулийн төсөл; Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл; Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл; Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл; Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангийн цонолт, цахилгаан холболтын аюулгүй байдлыг хангаагүйгээс гал гарч байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нийслэлийн хэмжээнд бүртгэгдэж байгаа гал түймрийн 70 гаруй хувийг гэр хорооллын айл өрхийн байшин, гэр шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна. Шалтгаан нөхцөл нь яндангийн цонолт, ил гал, цахилгааны угсралт зэрэг нь ашиглалтын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарч, иргэд эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөөрөө хохирч байгаа юм. Иймд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж Угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж байх Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийж яндангийн цонолт халалтаас хамгаалах Үнс нурмаа ил задгай асгахгүй байх Цогтой үнс нурмаа тагтай саванд хийж хэвших Гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх Ил задгай түлсэн гал, татсан тамхиа бүрэн унтраах Цахилгаан халаагуур /тень/-ын аюулгүй байдлыг хангах Хөгжлийн ялгаатай иргэд, бага насны хүүхэд, өндөр настныг асран хамгаалах хүнтэй үлдээхийг Нийслэлийн Онцгой Байдлын Газар(НОБГ)-аас анхааруулж байна.
"Хөрсний ус соруулах насос байрлуулж, голуудын усыг тохируулдаг усан сан байгуулах ажлуудыг төлөвлөсөн"
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Улаанбаатар хотын гурван байршилд хөрсний ус соруулах насос байрлуулах шийдвэрийн талаар Хотын дарга Х.Нямбаатар танилцууллаа.  Өнгөрсөн зуны бороо, өвлийн хур тунадас Улаанбаатар хотын хөрсний усыг 2-3 дахин нэмэгдүүлсэн байна. Цаашид нийслэлд хөрсний ус соруулдаг томоохон насосыг байршуулахаар Нийслэлийн Онцгой Комисс (НОК)-той хуралдан шийдвэр гарсныг тэрбээр ярив.  Энэ талаар "Баруун дөрвөн замаас Хархорин хүртэлх зайд хөрсний ус зайлуулах насосыг 1987 онд Югославын мэргэжилтнүүд тавьж өгсөн байдаг. Энэ насос өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Одоо бидний тооцоолж байгаагаар Улаанбаатар хотын хойд, урд, баруун, зүүн талд тус тус хөрсний ус зайлуулах насос байрлуулахаар Усны барилга байгууламжийн албаныхан тооцоо судалгаа хийж, удахгүй НОК-т танилцуулах шийдвэр гарсан. Бараг хоёр сая орчим хүн амтай болсон Улаанбаатар хотод голуудын усыг тохируулдаг гадаргын усан сангийн нэг ч тохируулга байхгүй. Сэлбэ голын хэдэн хаалтууд л байгаа. Гадаргын усан санг ашиглах замаар Туул, Сэлбэ голын усыг тохируулдаг тохируулга бүхий таван усан сан байгуулах Техник Эдийн Засгийн Үндэслэл 1987 онд боловсруулагдсан юм билээ. Энэ дагуу Туул голыг Тэрэлжээс нааш таван газарт боож, голын ус тохируулж, улмаар тохируулсан усан сангаас Улаанбаатар хотын ундны усны хэрэгцээг хангах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхээр төлөвлөж байгаа. Голын мөс цохиж, зөөдөг, шороо овоолж далангаа хамгаалдаг нөхцөл байдалтайгаар энэ хот цаашид явахгүй. Усны эрин ирж байгаа цаг үед сан байгуулж ус хуримтлуулж авдаг инженерийн ажлуудыг хийхээр төлөвлөсөн" хэмээн хэллээ.  ВИДЕО:  https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/1067086661214924
МОНГОЛ ХҮНИЙ БҮТЭЭМЖ НЭМЭГДҮҮЛЭХ “АВA” АППЛИКЕЙШН
Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн үйлчилгээг алга эргүүлэхтэй адил өөрчлөх ABA төсөл хариуцсан Грийн Группийн мэдээлэл технологийн газрын захирал Х.Маргад-Эрдэнэтэй ярилцлаа.   - ABA ХӨДӨЛГӨӨНТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДИЖИТАЛ ПЛАТФОРМ ХЭРХЭН БҮТСЭН БЭ? Грийн Группийн Сингапур зөвлөх Chris Cheong Монголд ирж Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдалтай танилцсан юм. Ингэх явцдаа Монголчууд ихэнх цагаа зам дээр өнгөрөөж, Монгол хүн бүтээмжгүй цаг хугацааг өнгөрүүлж байна гэдэг дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтэд үндэслэн МОНГОЛ ХҮНИЙ БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ зорилготой хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Сингапур улс нь Монгол улсын газар нутгийн хэмжээнээс 2,148 дахин жижиг хэмжээтэй ч 1 хүний баялаг бүтээлтээр дэлхийд 5т, азид 1т ордог. Энэхүү НөүХау шингээсэн бүгдийг багтаасан бүгдэд зориулсан ABA хөдөлгөөнт үйлчилгээний дижитал платформыг МОНГОЛ ХҮНИЙ БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ зорилготой бүтээсэн юм. Хотын Зүүн баруун зүгээс ачаа ачих тээврийн үйлчилгээ авах гэж, зам дээр такситай эсвэл хувийн машинтайгаа түгжирдэг, орон нутагт бараа дайж цаг алддаг үе хэдийнээ өнгөрсөн. Хэрэглэгчийн хүссэн бараа хүргэлтийг МУ-ын хаана ч, хэзээ ч 24 цагийн дотор хүргэж өгөх боломжийг АВА АППЛИКЕЙШНИЙ ХЭДХЭН ҮЙЛДЛЭЭР ШИЙДЧИХ боломжтой болж байна. - УЛАМЖЛАЛТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ABA АППЛИКЕЙШН ЯМАР ИННОВАЦИЙГ НЭВТРҮҮЛЖ БАЙГАА ВЭ? Уламжлалт тээврийн хэрэгслийн үйлчилгээтэй харьцуулахад ABA бол ЖОЛООЧ БОЛОН ХЭРЭГЛЭГЧ ТӨВТЭЙ АППЛИКЕЙШН юм. Урамшуулал, нэмэлт орлого, бонус, зах зээлд өрсөлдөхүйц үнэ тариф зэргээр ABA-д нэгдсэн жолооч болон хэрэглэгч нартаа чанартай, найдвартай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн.   ABA Технологи талаасаа: Бүх төрлийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг хэрэгцээндээ багтаасан ABA хөдөлгөөнт үйлчилгээний дижитал платформ /Aba Такси, Aba Түрээс, Aba Хүргэлт, Aba Тээвэр, Aba Үйлчилгээ/ Сүүлийн үеийн дата дээр суурилсан Улаанбаатар хотын бүсчлэл газарзүйн байршил хаягжилт илүү нарийвчлалтай   Аппликейшнаа хаасан байсан ч дуудлага ирдэг горимтой Очих газар хүртэлх төлбөрийг урьдчилан тооцоолох боломжтой   Хэрэглэгч болон жолоочид хандсан нэгдсэн урамшууллын системтэй Такси үйлчилгээгээ хэрэглэгч хоорондоо хувааж ашиглах боломжтой Төлбөрийн олон төрлийн системтэй зэрэг Монголчуудын нөхцөл байдалд тохирсон үйлчилгээг би тайлбарлахаас илүү хэрэглэж үзсэн хэрэглэгчээс асуух нь зөв болов уу. ABA Mongolia App татах линк: onelink.to/fcvtaz ABA Driver App татах линк: onelink.to/pxv8nt   ЦААШДАА ABA VERSION 2.0 ШИНЭЧЛЭЛ хийгдэх бөгөөд Wallet буюу төлбөрийн шинэ шийдлийг нэвтрүүлж хэрэглэгч талдаа төлбөр тооцооны бүхий л систем болон Монгол улсын хэмжээнд бүхий л банк санхүүгийн байгууллагаар дамжуулан хэрэглэгч болон жолоочид цахилгаан автомашиныг зээлийн үйлчилгээгээр авах боломжийг бүрдүүлнэ.   Монгол улсын хэмжээнд ABA Mongolia /Хэрэглэгч/, ABA Driver /Жолооч/ аппликейшн нь зах зээлд нэвтрээд эхний 3 хоногтоо татан авалтын тоогоороо 1т орж App Download Top Charts тэргүүлж эхэлсэн байна. Эх сурвалж: App Download Top Charts in Mongolia   - ABA ХӨДӨЛГӨӨНТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫН 2024 ОНЫ ЗОРИЛТ ЮУ ВЭ? Грийн Групп 2023 онд ABA төслийн эхлэлийг тавьж 50 ширхэг цахилгаан авто машиныг хүнс түгээлтийн салбартаа нэвтрүүлж байсан бол 2024 ОНД БАГТАЖ ABA ТӨСЛӨӨР ДАМЖУУЛАН BYD ҮЙЛДВЭРИЙН 1000 ШИРХЭГ ЦАХИЛГААН АВТО МАШИНЫГ бүх төрлийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Ингэснээр хот хоорондын тээврийн хэрэгслийн үйлчилгээг дараагийн шатанд гаргах, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж байгаль экологид таатай нөлөө үзүүлэх, МОНГОЛ ХҮНИЙ БҮТЭЭМЖ НЭМЭГДҮҮЛЭХ зэрэг стратегийн чухал ач холбогдолтой юм. Тээврийн үйлчилгээний салбарт бий болж буй ололт, амжилтыг хэрэглэгч та БҮҮ ХҮЛЭЭ. ABA хөдөлгөөнт үйлчилгээний дижитал платформыг ашиглаж, цаг алдалгүйгээр бүхий л тээврийн үйлчилгээний асуудлаа шийдвэрлэхийг танд санал болгож байна.    ABA Хөдөлгөөнт үйлчилгээний дижитал Платформ БҮҮ ХҮЛЭЭ! Та дараах холбоосоор ABA Social хаягтай нэгдээрэй ABA Пэйж: shorturl.at/bqGZ6 ABA аравт: shorturl.at/nDRV9 ABA хэрэглэгчид: shorturl.at/wALRT ABA жолоочид: shorturl.at/hnJS8
Х.Нямбаатар: Сэлбэ голын мөсийг зөөж, Сонсголонгийн гүүрний баруун талд буулгаж байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Сэлбэ голын мөсийг зөөж эхэллээ. Хотын дарга Х.Нямбаатар үерийн эрсдэлтэй байршилд ажиллаж байна. Энэ үеэр шар усны үерийн эрсдэлийн талаар тэрбээр дараах мэдээллийг өгч байгаа юм.  Хотын дарга Х.Нямбаатар "Шар усны үерийн бодитой аюул, эрсдэл бий болчихлоо. Халиа, тошин шар усны үерийн аюул “шар” түвшинд байна. Энэ жил 1991 оноос хойших цаг агаарын олон жилийн дунджаас температурын хэлбэлзэл хамгийн өндөр байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа.  Ус цаг уурын Эрдэм шинжилгээний хүрээлэн шар усны үер болох эрсдэл “маш өндөр” гэх бичгийг ирүүлсэн. Иймд тэргүүн ээлжинд Сэлбэ голын ай сав газрын мөсийг зөөж, Сонсголонгийн гүүрнээс баруун тийш гаргаж буулгаж байна. Онцгой Байдлын Ерөнхий Газар, Ус, цаг уурын хүрээлэн болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу Сэлбэ голын сав газрыг чөлөөлнө.  Цаг агаар дулааран температурын өөрчлөлт гарч, шар усны үер бууж ирэхэд энэ сав газарт хоосон урсах урсац нэмэгдүүлэх юм. Сэлбэ голын сав газрыг чөлөөлөх ажил өнөөдөр 10 байршилд зэрэг эхэлж байгаа. Үүнээс гадна Толгойт, Нарангийн ол, Улиастайн гол болон Чингэлтэй, Баянгол дүүргийн үерийн усны байгууламжуудыг чөлөөлөх ажлыг давхар зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэлээ.  ВИВЕО:  https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/1067086661214924
Засгийн газрын тусгай сангуудаас олгосон ₮7.6 тэрбумын хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Прокурорын байгууллага төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллажээ. Ингэснээр 2023 онд 258 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн нь 2022 оноос 3.7 дахин өссөн байна.  Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн байдал: Хөгжлийн Банкнаас олгосон 245.3 тэрбум, Засгийн газрын тусгай сангуудаас олгосон 7.6 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл Төрийн албан хаагчийг хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учруулсан 131 сая төгрөг Гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 1.8 тэрбум төгрөг Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 346.1 сая төгрөг Төрийн байгууллагатай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй 2.4 тэрбум төгрөгийн хохирол, төлбөрийг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэр гаргуулжээ.   Эх сурвалж: УЕПГ
Б.Пүрэв: Улс төрийн ашиг сонирхолтой учраас 18 телевизийг иргэдийн мөнгөөр санхүүжүүлж байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэж нэр бүхий иргэд Үндсэн Хуулийн Цэц (ҮХЦ)-д хандсан. Гэтэл ҮХЦ бидний хамаарах асуудал биш бөгөөд УИХ-ын бүрэн эрхэд хамаарна гэсэн хариуг өгчээ. Иймд Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиуд, ардчиллын суурь зарчмууд болох иргэдийн мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй сонгох, шударга өрсөлдөх зэрэг эрхийг зөрчсөн гэж үзэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг иргэд шаардаж байна. Тодруулбал УИХ-ын 2019 оны арванхоёрдугаар сард баталж 2020 оны долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.7, 4.1.21 дэх заалт, наймдугаар зүйлийн 8.1.1, 8.1.2 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.5.3, 20.5.4 дэх заалтын дагуу иргэд, телевиз үзэгчид IPTV үйлчилгээ эрхлэгчдээр дамжуулан Монголын телевизүүдийн холбоо, түүний гишүүн 18 телевизэд сар бүр 2,500 төгрөгийн хураамж төлдөг юм. Үүнийг эсэргүүцэж хуульч Б.Мэргэн тэргүүтэй иргэд ҮХЦ-д хандсан ч хэлэлцээгүй тул иргэн Б.Пүрэвийн санаачилгаар нийтийн өргөдөл гаргахаар болжээ. Энэ талаар иргэн Б.Пүрэв "Өнөөдөр манай улсад өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөлтэй 243 хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий. Гэтэл Монголын телевизүүдийн холбоо гэх нэрийн дор 18 телевизийг онцолж ийм төлбөр төлдөг нь иргэдийн мэдэх эрх, сонгох эрх чөлөөнд шууд халдаж буй хэрэг юм. Хувийн эзэнтэй уг 18 телевизэд бусад байгууллагад байдаггүй давуу эрх өгч МҮОНРТ-ийг эс тооцвол IPTV-гийн сувгийн эхний 19-д байршуулдаг. Энэ нь монополийн тухай хууль, шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн явдал.  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөөх газарт иргэдийн гомдол удаа дараа ирдэг ч авч хэлэлцдэггүй. Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас дээрх хуулийг өөрчлөхөөр төсөл өргөн барих сураг дуулдсан ч одоог хүртэл хэлэлцэхгүй байгаа тул бидэнд байгаа боломжийнхоо хүрээнд нийтийн өргөдлийг санаачилж байна. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг анх батлахдаа хүүхдэд зориулсан болон үндэсний танин мэдэхүйн контент хийнэ гэж амлалт өгсөн. Гэхдээ үүний хэрэгжилт нь сул эсрэгээрээ хүүхэд залуучуудад сөргөөр нөлөөлөх бүтээл хийдэг нь судалгаагаар тогтоогдсон.  IPTV-ээс энэ хураамжийн талаар тодруулахаар хуульд заасны дагуу телевизүүдийн холбоо авдаг гэж тайлбарладаг. Харин нөгөө талд IPTV-үүд шаардлага тавьдаг гэсэн тайлбар өгдөг.  Сануулахад өргөн нэвтрүүлгийн хуулийн 20.5.3 дахь заалтад "Өргөн нэвтрүүлгийн телевизүүд нь үндсэн багцын телевиз үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээний хөлс авна", мөн хуулийн 20.6 дахь заалтад "Өргөн нэвтрүүлгийн телевиз үйлчилгээний заавал гишүүнчлэлтэй Монголын телевизүүдийн холбоонд төвлөрүүлнэ" гэж заасан байдаг. Хуульд ийм тодорхой заачихсан байхад худлаа тайлбар өгч, иргэдийг төөрөгдүүлдэг явдлаа болих ёстой.  IPTV-үүд иргэдтэй хийсэн гэрээнд ийм төлбөр авна гэж заагаагүй. Гэхдээ хуульд ингээд оруулчихсан тул нэмэлт төлбөр авах нөхцөл нь бүрдчихсэн. Одоогоор 760 мянган өрхийн 82% нь энэ хураамжийг төлдөг гэсэн баримт бий. Зарим өрх хоёр ч IPTV ашигладаг. Жил бүр тэдний орлого өсөж өнгөрсөн жил гэхэд 28 тэрбум төгрөгийг Монголын телевизүүдийн холбоо 18 гишүүн байгууллагадаа тараасан.  Дурын нэг төрийн бус байгууллага мөнгө хурааж эхэлснээр цаашлаад энэ байдал газар авч жишээлбэл Морин спорт уяачдын холбоо хуульд өөрчлөлт оруулаад мөнгө хурааж эхлэхийг үгүйсгэхгүй. Эдгээр 18 телевизийн ард дандаа хувийн компани бий. Тэдгээрийн эзэд нь улс төрийн ашиг сонирхолтой, томоохон бизнес эрхлэгчид бий. Тиймээс намууд өөрсдийгөө хамгаалах зорилгоор энэ хуулийг баталж шагналд нь иргэдийн төлсөн мөнгөөр дээрх телевизүүдийг ивээн тэтгэдэг гэж хардах үндэслэл бий" гэж ярилаа. Өргөн нэвтрүүлгийг дэмжих санд жил бүр иргэдийн татвараар хоёр тэрбум төгрөг цуглардаг. Үүнээс гадна төрийн бус байгууллагын нэр дээр татвар авч байгаа нь хууль зөрчиж байна гэж иргэд үзэж байна тэд үзжээ. Дээрх хуулийг эсэргүүцэж байвал энд дарж саналаа өгөх боломжтой.
Автомашины азын дугаарын ₮12.7 тэрбумын орлогыг "Хүүхдийн төлөө сан"-д төвлөрүүлжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс автомашины “Азын” гэх тодотголтой улсын дугаарыг цахим дуудлага худалдаанд оруулах зөвлөмжийг өгч шийдвэрлүүлсэн. Улмаар одоогийн байдлаар нийт 11,966 ширхэг улсын дугаараас 12.7 тэрбум төгрөг олж, Хүүхдийн төлөө санд төвлөрүүлээд байна. “Азын” гэх 3,000 гаруй дугаарыг бусдад давуу байдал үзүүлж олгосон Автотээврийн Үндэсний Төвийн зарим албан тушаалтныг шалгах явцад 1.5 тэрбум төгрөгийг албан тушаалаа урвуулан ашиглаж завшсан үйлдэл шалгагдан шийдвэрлэгдэж байв.   Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд 2020 онд Зам Тээврийн Яаманд хоёр удаагийн зөвлөмж өгч, авлигын нөхцөл, шалтгаан бүрдүүлсэн журмыг шинэчлэн батлуулсан нь автомашины “азын” гэх дугаарыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан олгох боломжийг бүрдүүлсэн билээ.   Ингэснээр Зам Тээврийн Хөгжлийн сайдын А/222 дугаар тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу азын дугаар олголтыг цэгцлэх зорилгоор цахим дуудлага худалдааг зохион байгуулдаг болов.  Өнөөдрийн байдлаар азын гэх тодотголтой улсын дугааруудын дуудлага худалдааг зохион байгуулж, 2021 онд 1,998 ширхэг дугаарыг нийт 3,630,800,000 төгрөг 2022 онд 2,172 ширхэг улсын дугаарыг 4,728,000,000 төгрөг 2023 онд 7,796 ширхэг улсын дугаарыг 4,376,000,000 төгрөгөөр тус тус худалдаж, сүүлийн гурван жилийн байдлаар нийт 11,966 ширхэг улсын дугаараас 12,734,800,000 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн Хүүхдийн төлөө санд шилжүүлсэн байна. Зардлын хяналтыг эрх бүхий байгууллага хянаж, хүүхдийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагаанд зориулахаар журамд тусгуулсан болно.   Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар
Ц.Төрхүү: Халиа, тошины улаан түвшин зарлахгүй байх. Гэхдээ дэлхийн дулааралтай холбоотойгоор хөрсний ус дээшилж байгаа
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хотын дарга Х.Нямбаатар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү нар өнөөдөр Сэлбэ гол дагуу ажиллаж, голын мөсийг зөөх гэж буйг мэдээлсэн.  Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү хэлэхдээ “Энэ намар аж ахуйн нэгж, байгууллагууд Сэлбэ гол руу хөрсний ус нийлүүлж байна гэх дуудлага мэдээллүүд ирсэн. Тухайн аж ахуйн нэгж байгууллагуудыг Экологийн цагдаагийн албанд хуулийн дагуу хүлээлгэж өгсөн. Зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авч, нийлүүлсэн усныхаа хэмжээгээр улсад мөнгө төлсөн байх. Гэхдээ аж ахуйн нэгж, байгууллагууд хөрсний ус нийлүүлснээр Сэлбэ гол өргөн их устай болоод, халиа, тошин үүслээ гэсэн зүйл байхгүй. Дэлхийн дулаарал, цаг агаарын асуудалтай холбоотойгоор хөрсний ус дээшээ болж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хөрсний ус олон жилийн дунджаас нэг метр 15 см дээшилсэн байна. Иймээс халиа, тошины байдал шар түвшинд шилжсэн. Шар түвшин бол иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулсан түвшин гэсэн үг. Тиймээс мэргэжлийн газраас үнэлэлт дүгнэлт өгөөд энэ мөсийг 10 байршилд зөөх ажлыг хийж байна. Улаан түвшинд хүрвэл авах арга хэмжээ бэлэн бий. Бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Гэхдээ улаан түвшин зарлахгүй байх гэж хувьдаа бодож байна. Улаан түвшинд хүргэхгүйн тулд мөсийг нь зөөж эхэлж байгаа юм. Өдрийн цагаар ажиллахад хүндрэлтэй учраас уртасгасан цагаар буюу оройн 22:00 цагаас хойш ажиллая гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Техник, хүн хүч хангалттай бий. Миний хувьд нэгдүгээр сарын 7-нд энэ ажлыг авсан. Бид шинжлэх ухааны үндэслэлтэй, төлөвлөлттэй ажиллахыг хүсэж байгаа" гэв.  ВИДЕО:  https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/1067086661214924
Ц.Төрхүү: Сонгинохайрхан дүүрэгт хамгийн их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Шинэ цэвэрлэх байгууламжийн ажлын явц, нохой, муурын асрамжийн газар хэзээ нээгдэх болон хотыг тойрсон зарим асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүүгээс тодруулсан юм. -Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажиллаад сар гаруй болж байна. Энэ хугацаанд ямар ажлууд дээр анхаарч ажиллаж байна? -Ажлаа аваад сар гаруй болж байна. Хийж хэрэгжүүлэх нэлээдгүй ажлууд байна. Ус Сувгийн Удирдах Газрын даргаар найман жил ажилласан. Аж ахуйн ажлыг сайн мэднэ. Ажлаа аваад хамгийн түрүүнд иргэдийн дунд олон жилийн хүлээгдэлтэй байсан Урт цагааны барилгыг нураах ажлыг богино хугацаанд хийж дууслаа. Одоо иргэдийн саналыг үндэслэн иргэдэд ээлтэй орчин бий болгохоор төлөвлөлтүүдийг хийж байна. Мөн үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирлыг өөрчлөн барьсан барилга байгууламжийг чөлөөлөх ажлын хүрээнд “S’Outlet” дэлгүүрийн агуулах, гурван давхар барилгыг буулгах ажлыг цагаан сарын өмнө хийж дууслаа. Үргэлжлүүлэн таван давхар барилга түшиц ханыг нурааж даланг тэлэх ажлуудыг хийж, сэлбэ голын голдирлыг хэвийн болгож үерийн эрсдэлийг бууруулах ажлыг хийж байна. Эдгээр ажлууд нь мэргэжлийн байгууллагуудын судалгаан дээр үндэслэн эрсдэлийг хохирол багатай даван туулах асуудлыг урьдчилан тооцоолж ажилласан. Цаашлаад иргэдийн тав тухтай, аюулгүй орчин нөхцөлд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн ажлууд юм. -Нийслэл хот энэ жил нэлээдгүй цас хур орсон жил болж байна. Үүнээс үүдэлтэй зам талбайн халтиргаа гулгаа үүсэж ТҮК-ийн ажилтнуудад ачаалал үүсгэж байх шиг байна. Энэ талаар? - Олон жилийн дундажтай харьцуулбал цас их орсон жил байлаа. Нийслэл хотын бүх зам талбайг цас орсон өдөр болгон ТҮК-ийн ажилчид цэвэрлэнэ гэж байхгүй. Ялангуяа энэ жил 2-3 өдөр дараалж цас орсон өдрүүд цөөнгүй байсан. Дээрээс нь цаг агаарын харьцангуй өөрчлөлт буюу эрс дулаарах, эрс хүйтрэх үзэгдлүүд болж байна. Гэхдээ нийслэл, дүүрэг хотын гол гудамж замуудын цэвэрлэгээг тухай бүр цэвэрлэж бодис цацах зохион байгуулалтын ажлуудыг хийж хэрэгжүүлсээр байна. Үүн дээр техник хэрэгсэл, хүн хүчний дутагдлын асуудлууд бас үүсэж байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа  аж ахуйн нэгж, байгууллагууд 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд цас цэвэрлэгээг хариуцаж ажиллах үүрэг хүлээдэг. Зөвхөн хэн нэгэн цэвэрлэхийг хүлээхгүй үүргээ биелүүлж орчны халтиргаа гулгаа, цэвэрлэгээг тогтмол хийж хэвшмээр байна. Цагаан сарын өмнө “Нэг хот Нэг гэр бүл” аяныг Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулж бөхийн дэвжээд идэвхтэй оролцож, иргэдийн хамгийн их явганаар зорчдог замыг сонгон цэвэрлэж, ард иргэдээ нэг гэр бүл гэсэн сэтгэлээр бүгдээрээ хотоо цэвэрхэн байлгах уриалгыг дэвшүүлсэн ажлуудыг зохион байгуулаад байна. - Шинэ цэвэрлэх байгууламж хэзээ ашиглалтад бол, Улаанбаатарын өмхий үнэр арилах уу? - Шинэ цэвэрлэх байгууламжийн эхний ээлжийн барилга 2024 оны наймдугаар сарын 24-ний өдөр ашиглалтад орно. Эхний нэг жил тохируулгын ажлууд хийгдэж, ажиллах боловсон хүчнүүдийг шат дараатайгаар бэлтгэнэ. Үнэрийн тухайд одоо харьцангуй бага болсон шүү дээ. -2024 оныг “Тохижилт бүтээн байгуулалтын жил” болгон зарласан нийслэлийн есөн дүүргээс хамгийн их бүтээн байгуулалт хийгдсэн дүүрэг аль дүүрэг вэ? -Энэ оныг “Тохижилт бүтээн байгуулалтын жил” болгон зарласан дүүргүүдэд хэрэгжих төсөл арга хэмжээний тоо хэмжээ төсөв тодорхой болсон байгаа. Ажлууд эхлээд явж байна. Сүүлийн найман жилийн байдлаар Сонгинохайрхан дүүрэгт хамгийн их бүтээн байгуулалт хийгдсэн. Дэд бүтэц, сургууль цэцэрлэг, гэр хорооллын дахин төлөвлөлт, тохижилт, гэрэлтүүлэг гэх мэт нийтдээ 900 гаруй төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 1.5 тэрбум төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. - Шувуун фабрикт байгуулагдаж буй нохой, муурын асрамжийн төв хэзээ ашиглалтад орох бол? -2024 оны нэгдүгээр сараас “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль” батлагдсан. Уг хуулийг дагаж мөрдөх журам гэж бас байгаа. Үүний хүрээнд нохой, муурыг түр асран хадгалах байрыг байгуулах ажлыг 2024 оны нэгдүгээр сараас эхлүүлсэн. Дөрөвдүгээр сар гэхэд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Уг байр нь 1,000 орчим нохой, муурыг асрах багтаамжтай байх бөгөөд шаардлагатай үйлчилгээнүүдийг цуг шийдэж байгаа. Устгалын тухайд иргэдэд аюул учруулсан, галзуугийн шинж тэмдэг илэрсэн эзэнгүй нохой, муурын устгалыг дуудлагаар хийж байгаа. Цаашдаа дүүргүүдэд нохой, муур түр асран хадгалах байрыг шат дараатай байгуулснаар устгалын тоо эрс буурна гэсэн судалгаатай байна.
“Үндэсний эвсэл” Ирландын мэргэжилтнүүдтэй ХАА, барилгын салбарт хамтран ажиллах туршлага судлав
“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр хоёрдугаар сарын 13-ны өдөр Бүгд найрамдах Ирланд улсын Засгийн газрын гишүүдтэй уулзаж, хөдөө аж ахуй, барилга болон бусад салбарт хэрэгжүүлж буй бодлогоос туршлага судаллаа. Уулзалтаар Бизнес, үйлдвэрлэлийн сайд Саймон Ковени, Үйлдвэрлэл, худалдаа, хөдөлмөр эрхлэлтийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Деклан Хьюз нар бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр Ирланд улсын хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, туршлагыг танилцуулсан байна. “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярын Ирланд улс дахь томилолт үргэлжилж буй бөгөөд Ирландын парламентын гишүүдийн төлөөлөлтэй уулзаж байна.
Манай улс өнгөрсөн сард 6.8 сая тонн нүүрс экспортолжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Булган, Замын-Үүд, Бичигт, Хавирга, Баянхошуу боомтуудаар энэ оны нэгдүгээр сарын 1-31-нд нийт 6.8 сая тонн нүүрс экспортолсон байна. Үүнд: Гашуунсухайт авто замын боомтоор 3.6 сая тонн, Шивээхүрэн авто замын боомтоор 1.8 сая тонн, Ханги авто замын боомтоор 647 мянган тонн, Замын-Үүд боомтоор авто замаар 69 мянган тонн, Төмөр замаар 192 мянган тонн, Агаарын замаар гурван мянган тонн нүүрс тус тус экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 46.7 хувиар өссөн дүн хэмээн Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээлэв.
Х.Нямбаатар: Сэлбэ голын сав газрыг чөлөөлөхдөө бургасыг зайлуулах юм байна. Нийгмийн сүлжээгээр асуудал үүсэх вий
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор Сэлбэ голын мөсийг зөөж, Сонсголонгийн гүүрний баруун талд буулгаж байгааг Хотын дарга Х.Нямбаатар хэлсэн юм. Түүнчлэн "Температурын зөрүү их байгаатай холбоотойгоор шилэн зуд болж байна. Хоёрдугаар сарын эхний долоо хоногт бид хуралдсан. Тэр үеэр олон жилийн дунджаас 120 хувиар илүү хур тунадас өвлийн улиралд орсон учраас шар усны үер буух эрсдэл өндөр байгааг Ус цаг уурын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүд хэлсэн. Мөн Сэлбэ голын сав газрыг чөлөөлөхдөө хагшаас, бургасыг зайлуулах юм байна. Голын сав газарт байгаа бургасыг зөөсөн гээд манай нийгмийн сүлжээгээр асуудал үүсэх вий. Нийслэлийн Байгаль Орчны Газраас зөвшөөрөл авч, захирагчийн ажлын алба болон холбогдох байгууллагууд хагшаас, лагийг цэвэрлэж, бургаснуудыг өөр газарт шилжүүлэн суулгана" гэв.
Өнөө шөнө болон маргааш өдөр Фён салхины нөлөөгөөр Ховдод салхи секундэд 28-34 метр хүрч ширүүснэ
Гэрэл зургийг mpa.mn Өнөө шөнө болон маргааш өдөр Фён салхины нөлөөгөөр Ховдын нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.  Мөн маргааш өдөр:  Завханы нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.  Говь-Алтайн нутаг Увсын өмнөд  Баянхонгорын баруун хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.  Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр цасан шуурга шуурах юм байна.  Ирэх амралтын өдрүүдэд:  Хоёрдугаар сарын 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр  Хоёрдугаар сарын 17-нд ихэнх нутгаар  Хоёрдугаар сарын 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.  Иймд Онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх Техникийн бүрэн бүтэн байдлыг хангах Цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авах, аюулгүй байдлаа хангах Цасанд суух, төөрөх, осгохоос сэргийлэх Зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгож зорчихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөв.  Мөн үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, цасанд суух, хөлдөх, осгох, төөрөх аюултай тул онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг анхаарууллаа.  Өнөө шөнө:    Маргааш:    Фён буюу халуун нөөлөг салхи гэж юу вэ? https://www.facebook.com/watch/?v=335683982427965&t=5
ТАНИЛЦ: 2025 оны ААШТ-ий урьдчилсан шатанд тоглох Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн
МСБХ Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг бүрэлдэхүүн өнөөдрөөс бэлтгэлдээ гарчээ. FIBA буюу Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулагддаг 2025 оны Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд манай улсын шигшээ баг тоглоно.  Тухайлбал энэ сарын 22-ны 19:30 цагт БНХАУ-ын шигшээ багийн эсрэг Шиан хотод, дараа нь 25-ны 15:00 цагт UG Arena-д Гуамын шигшээ багтай тоглох хуваарь гарсан байна.    ААШТ-ий урьдчилсан шатны хэсгүүд Манай улсын шигшээг Хасын Хүлэгүүд багийн тоглогч Б.Билгүүн ахална. Харин ахлах дасгалжуулагчаар Вассилис Фракиас ажиллах юм. Монголын Сагсан бөмбөгийн холбооноос үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулсныг хүргэж байна. № Овог, нэр, баг 1 М.Өлзий-Орших ( Би Сэй Эйч Гарьд) 4  Т.Ууганбаяр ( Бишрэлт Металл)   Г.Ган-Эрдэнэ ( Эрдэнэт Майнерс) 2 О.Эрдэнэцогт (Би Сэй Эйч Гарьд) 6 Н.Батбаяр ( Ай Эйч Си Эйпс) 3 А.Тэмүүжин (Эрдэнэт Майнерс) 17  С.Төгөлдөр 15 А.Ананд (Хасын Хүлэгүүд) 13 О.Энхбаатар (Эрдэнэт Майнерс) 14 А.Энхбаясгалан (Бишрэлт Металл) 10 Б.Билгүүн (Хасын Хүлэгүүд) 16 О.Тулга (Япон) 19 Х.Оргил (Япон) 20 А.Азбаяр (Хасын Хүлэгүүд)
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-аас ₮1.5 тэрбум, $547,000 гаргуулж БНХАУ-ын иргэнд олгох шийдвэрийг хүчингүй болгожээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 7-нд Г.Буяндорж нарт холбогдох хэргийг шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцжээ. Ингэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, Б.Буяндорж, Д.Батжаргал нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. Тодруулбал “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-аас нэг тэрбум 543 сая төгрөг, 547 мянган ам.долларыг гаргуулж, иргэний нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ш-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгожээ. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн Г.Буяндорж нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 223 оны есдүгээр сарын 29-нд хэлэлцэхдээ шүүгдэгч Ч.У, Э.Х нарыг цагаатгаж, Г.Буяндорж, Д.Батжаргал нарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан.   Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий Прокурорын Ерөнхий Газар
Нийт хоол хүнсний гуравны нэг нь буюу дэлхий даяар жилд 1.3 тэрбум тонн хүнс хаягддаг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хүнсний хог хаягдал гэдэг зөвхөн хөгжингүй орнуудын бус дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна. Өдгөө дэлхий даяар нийт 800 гаруй сая хүн хүнс тэжээлийн дутагдалтай амьдарч байхад үйлдвэрлэн гаргаж буй нийт хоол хүнсний гуравны нэг нь буюу жилд 1.3 тэрбум орчим тонн хүнс хаягдаж байна гэсэн судалгааг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс гаргажээ. Энэ нь 2 тэрбум орчим хүнийг хоол хүнсээр хангах хэмжээний нөөц юм. Бидний амьдралд хугацаа нь дууссан, муудаж хөгцөрсөн, хэтрүүлж бэлтгэсэн хоол хүнс төдийлөн их хохирол учруулахгүй байгаа мэт боловч үүний цаана хүний хүч хөдөлмөрийг дэмий үрсэн, эдийн засгийн болоод байгаль орчны маш олон сөрөг үр дагаврууд бий болдог.   Хаягдал болсон 1.3 тэрбум тонн хоол хүнсийг эдийн засгийн үүднээс авч үзвэл жилдээ $940 тэрбумын хохирол учирч, хүнсний хог хаягдлаас нийт метан хийн ялгарлын 10 орчим хувь нь үүсэж байна гэх тооцоо гарчээ. Хүнсний хаягдлыг гаргаж буй нэгжээр нь авч үзвэл айл өрх хамгийн ихийг буюу нийт хүнсний хаягдлын 61%-ийг үүсгэдэг бол хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, хүнсний худалдаа үйлчилгээ үлдсэн хувийг бүрдүүлж байна. График №1. Хоол хүнсний хаягдал бий болгож буй нэгжүүд График №2. Нийт хаягдаж буй хоол хүнсний төрлүүдийн эзлэх хувь Гэхдээ хүнс зөвхөн эцсийн бүтээгдэхүүн болсон хойноо хаягдах бус үйлдвэрлэгдэн гарах явцдаа буюу хэрэглэгчдийн гарт хүрэхээс өмнө хаягдах тохиолдол элбэг. Ялангуяа хөгжиж буй орнуудад хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалтын горимыг хангаж чадаагүйн улмаас муудах, гэмтэх тохиолдол түгээмэл аж. Манай улсын хувьд ч хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа хэрэглэгчдийн гарт ирэх хүртлээ тээвэрлэлт, хадгалалт, хүргэлт, түгээлтийн явцад 20-30 хувь нь хаягддаг байна. Улаанбаатар хотод зуны улиралд орон сууцны өрхийн нийт хог хаягдлын 41 хувийг, өвлийн улиралд 36.2 хувийг зөвхөн хүнсний хаягдал эзэлдэг гэсэн судалгаа бий. Түүнчлэн дэлхийн хэмжээнд хүнсний хог хаягдал хамгийн ихээр гаргадаг улсыг Хятад улс жилд 92 сая тонн хоол хүнсний хог хаягдал бий болгож буйгаараа тэргүүлж байгаа бол Хятадын дараа хүн амын хувьд ижил тэнцүү Энэтхэг улс жилд 69 сая тонн хүнсний хаягдал гаргадгаараа удаалж байгаа юм. Харин нэг хүнд ногдох хүнсний хаягдлын хэмжээгээр Баруун Африкийн Нигери улс тэргүүлж байна. Нигери улсын нэг хүнд ногдох хүнсний хаягдлын хэмжээ 189 кг. Монгол улсын хувьд бид жилд 250.2 мянган тонн хүнсний хог хаягдал гаргадаг ба нэг хүнд ногдох хүнсний хог хаягдлын хэмжээ 78 кг. График №3. Улс орнуудын нэг жилд гаргаж буй хоол хүнсний хаягдлын хэмжээ /мян.тонн/ Айл өрхийн хүнсний хаягдлыг хэрхэн багасгаж болох талаар НҮБ-ын ХХААБ-аас гаргасан зөвлөмжийг хүргэж байна.  Илүү зүйл худалдан авалгүй зөвхөн хэрэгцээтэй хүнсээ худалдаж авах Амт нь ижил тул хэлбэр дүрс, хальс нь муухай болсон гэж гололгүй жимс, ногоог худалдан авах Өмнө нь авсан бүтээгдэхүүнээ хөргөгчийнхөө урд хийж түрүүлж хэрэглэх Бүтээгдэхүүний хугацаа “best before” гэсэн тэмдэглэгээнээс өнгөрөөд удаагүй бол хэрэглэхэд гэмгүй Хоолоо хэрэгцээнээсээ хэтрүүлэхгүй тохиромжтой хэмжээгээр бэлтгэх Бэлтгэсэн илүүдэл хоолоо хөлдөөх, дараа нь өөр хоол хийхдээ ашиглах Хүнсний хог хаягдлаа бордоо болгох Хоол хүнс үйлдвэрлэх, бэлтгэх талаар мэдлэгээ нэмэгдүүлэх, тэдний ажлыг хүндлэх Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонгох, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих Усгүйгээр ямар ч хүнсийг үйлдвэрлэх боломжгүй тул усаа гамнах Илүү хоол хүнсээ бусадтай хуваалцах
ГОЛОМТ БАНК ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА
Голомт банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 2-р сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлаар 2023 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас хувьцааны ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. 2023 онд Голомт банк 180.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд өмнөх оны мөн үеэс 80 хувиар буюу 80.3 тэрбум төгрөгөөр өсөж, IPO хийх үеийн санхүүгийн төсөөллөөрх цэвэр ашгийн хэмжээг 44 хувиар давуулан биелүүлсэн байна. Иймд Компанийн тухай хууль, Голомт банкны дүрэмд заасны дагуу ТУЗ-ийн шийдвэрээр 2023 оны цэвэр ашгийн 40 хувь буюу нэгж хувьцаанд 90 төгрөг, нийт 72.8 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд мөнгөн хэлбэрээр ногдол ашиг хуваарилахаар тогтлоо. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын өдрөөр тасалбар болгон тогтоох бөгөөд Зохицуулагч байгууллагын зөвшөөрөл ирснээс хойш 60 хоногийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв"-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох болно.
С.Амарсайхан: Малчдадаа туслах, дэмжих үндэсний аяныг УОК, Засгийн газраас зарлаж байна
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Улсын Онцгой Комисс (УОК)-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Тэрбээр "Улсын хэмжээнд малчдадаа дэмжих, туслах үндэсний аяныг Улсын онцгой комисс, Засгийн газраас зарлаж байгаа. Үүнд ААН, иргэд, төрийн бүхий л байгууллагууд хамтарч ажиллах шаардлага байна. Энэ хүрээнд дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:  Аймаг, сумдын онцгой комисст шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, хаврын эрсдэлийг хохирол багатай даван туулахад чиглэсэн ажлыг зохион байгуулах комисс томилж ажиллуулна.  Улсын нөөцөөс өвс тэжээл, бензин шатахууныг хөнгөлөлттэй үнээр аймаг орон нутагт нийлүүлнэ.  Цасанд боогдсон зам давааг гаргах ажлыг зэвсэгт хүчин, хилийн цэргийн албан хаагчдын оролцоотойгоор зохион байгуулна. Зудад нэрвэгдсэн амьжиргааны эх үүсвэрээ алдаж малгүй болсон айл өрхүүдэд нийгмийн халамжийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлнэ. Малчдад туслах аяныг олон улсын байгууллага, ААН-тэй байгуулна.  Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд Мал эмнэлгийн газар, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам, Зооноз өвчин судлалын үндэсний төв, аймаг орон нутгийн удирдлагууд арга хэмжээ авна.  Малчдыг эрүүл мэндийг тусламж үйлчилгээгээр тасралтгүй хангана. Улсын хэмжээнд сумдын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж үйлчилгээний автомашиныг сүүлийн үеийн туулах чадвартай, бүрэн тоноглогдсон тээврийн хэрэгслээр шинэчлэхэд есөн тэрбум төгрөгийг зарцуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ.  Аймаг орон нутгийн удирдлагууд нутагтаа шаардлагатай нөөцийг нэмж бүрдүүлнэ.  Аймаг орон нутагт төсвөөс давсан орлогыг хаврын хохирлыг давахад зориулна.  Хүнсний бараа бүтээгдэхүүний хомсдол үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Импортоор орж ирж буй гурил тэжээл, овьёос зэрэг бараа бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлнэ.  Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах гэсэн шийдвэрүүдийг гаргалаа" хэмээн ярив.
О.Оюунчимэг: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цасан болон шороон шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл болно
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав 2024 оны хоёрдугаар сарын 16-18-ны өдрийн цаг агаарын мэдээллийг танилцууллаа. "Өнөөдөр/2024.02.16/ Фён салхины нөлөөгөөр Ховд аймгийн нутгаар салхи секундэд 28-34 метрийг давж, шороон шуурга шуурна. Завхан аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл болох нөхцөл бүрджээ. Говь-Алтай, Увсын өмнөд Баянхонгорын баруун хойд хэсгээр салхи секундэд 18-24 метрт хүрч, ширүүснэ. Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдсэн байна. Баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, шуурна. Хоёрдугаар сарын 17-нд баруун аймгуудын зарим, төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын хойд, зүүн аймгуудын зарим газраар, 17-18-нд төв, говийн зүүн, зүүн аймгуудын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Хоёрдугаар сарын 17-ноос баруун болон төвийн нутгаар, 18-нд ихэнх нутгаар хүйтний эрч 10-20 градусаар чангарна. Цаг агаарын эрс тэс үзэгдэл болж байгаа тул иргэд болзошгүй эрсдэлээс сэрэмжлэхийг анхааруулж байна" хэмээн ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг мэдээллээ. Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээлснээр хоёрдугаар сарын 15-ны 23:15 цагийн байдлаар Улаангом-Ховд чиглэлийн авто замын Улаангом талаас 35-55 дахь км-т хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Зам хариуцагч “Увс АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг Цасны машин-1, Авто ачигч-1, Автогрейдер-1, Үйлчилгээний машин-1, ИТА-1, Замчин-5 бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж. Өлгий-Цагааннуур-Улсын хил чиглэлийн авто замд маш хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдаж, авто замд цас маш ихээр хунгарлагдаж,тээврийн хэрэгслүүд даваагаар давахад хүндрэлтэй байна. Тус чиглэлийн авто замын 42-43 дах км буюу Зээгтийн даваанд саатсан тээврийн хэрэгслүүдийг даваагаар гаргаж авто замд хунгарласан цасыг зам хариуцагч “Жол” ХХК-ийн шуурхай ажлын хэсэг Авто ачигч-2 бүрэлдэхүүнтэй зорчих хэсэг дээр тогтсон цасыг цэвэрлэхээр уртасгасан цагаар ажиллаж байна. Иймд тус чиглэлүүдэд зорчихгүй байхыг анхаарууллаа. Нийт нутгаар их хэмжээний цас орж, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа, улирлын амралтын хуваарьт уян хатан зохицуулалт хийхээр болжээ.
Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд метроны төслийг санхүүжүүлэхээр тусгажээ
ulaanbaatar.mn Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барив. Тодруулбал, уг төсөлд метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Ташрамд, Нийслэлийн 2024 оны төсвийг батлахдаа төсөвт нийт 2.6 их наяд орчим төгрөгийн орлого төвлөрүүлэхээр, урсгал зардалд 1.1 их наяд орчим төгрөг төсөвлөсөн. Мөн улсын төсөвт 230.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталсан юм.  Төсвийн орлогын 93.1 хувийг татварын орлогоор, үлдсэн хувийг татварын бус орлогоор бүрдүүлнэ.   Хөрөнгө оруулалтын зардалд нийслэлийн нутгийн захиргааны 56 байгууллага болон иргэд, аж ахуйн нэгжээс 3.4 их наяд төгрөгийн хүсэлт бүхий 912 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн. Эдгээрийг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 979 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 19.1 тэрбум, нийт 998.1 тэрбум төгрөгийн 214 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон юм.    Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Л.Цэдэвсүрэн нарын Ёс зүйн хорооны гурван гишүүн үнэмлэхээ авчээ
Төрийн Албаны Зөвлөлийн/ТАЗ/ дарга, Ёс зүйн хорооны гишүүн Л.Цэдэвсүрэн, ТАЗ-ийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Пүрэвдагва, Ёс зүйн хорооны дарга, ТАЗ-ийн гишүүн Ц.Амартөгс нарт Байнгын хорооны дарга Б.Баттөмөр өчигдөр Ёс зүйн хорооны гишүүний үнэмлэхийг гардуулж өгчээ. Ингэснээр Ёс зүйн хорооны гишүүд үүрэгт ажилдаа орж байна. Байнгын хорооноос Ёс зүйн дэд хорооны ажиллах журам болон төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэлэлцэн батлахаар төлөвлөжээ. УИХ-аас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сарын 4-нд баталсан бөгөөд долдугаар сарын 3-ны өдрөөс уг хууль хэрэгжиж эхэлжээ.  Хуулийн дагуу Ёс зүйн хорооны орон тооны гишүүдээр Л.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдагва, Ц.Амартөгс нарыг сонгосон байна. Төрийн Албаны Зөвлөлийн/ТАЗ/ дарга Л.Цэдэвсүрэн нь БШУЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ.   Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Газар
Улсын хэмжээнд 600,000 орчим толгой мал хорогдож, 15,000 айл өрх, цасанд боогджээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Улсын Онцгой Комисс /УОК/ өнөөдөр цаг үеийн асуудлаар хуралдаж өвөлжилтийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө.  Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 600 мянга орчим толгой мал хорогджээ. Малын хорогдлын тоогоороо Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймаг хамгийн өндөр байгаа аж.  Сүхбаатар, Хэнтий аймгийн зарим сумдаар айлууд малынхаа 50 хувийг алдсан. Цөөн тооны малтай байсан айлууд бүх малаа алдсан зэрэг мэдээлэл УОК-т ирсэн байна.  Улсын хэмжээнд 15,000 орчим айл өрх, цасанд боогдсон, зам гаргах шаардлагатай байгаа аж. Иймд УОК-оос 38,000 км зам гаргаж айл өрхүүд рүү зорчих хөдөлгөөнийг нээх төлөвлөлтийг хийжээ.  Улсын хэмжээнд нийт малчин өрхүүдийн бэлтгэсэн өвс, тэжээлийн 80 орчим хувь нь зарцуулагдаад дууссан байгаа юм байна. УОК-оос оны өмнө 9.2 мянган тонн тэжээлийг аймаг, орон нутгуудад хөнгөлөлттэй үнээр олгосон. Ирэх долоо хоногт дахин хөнгөлөлттэй үнээр тэжээл оруулах асуудлыг Засгийн Газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
“Улаанбаатар БҮК компанийн газар дээр дүүжин тээврийн цамхаг байрлуулахыг зөвшөөрвөл жил бүр газрын төлбөрийг 50% чөлөөлнө"
Гэрэл зургийг Mpa.mn Дүүжин тээврийн төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлж байгаа. Барилга угсралтын ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Эхний шугамыг 6-8 сарын хугацаанд барьж дуусах бөгөөд хагас жилийн хугацаанд туршилтаар явуулж байж иргэдэд үйлчлэх юм. Ингэснээр Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой болно хэмээн мэдээлээд буй. Дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэхдээ аль болох нийтийн эзэмшлийн зам, талбайг сонгосон бөгөөд замын нөлөөлөлд “Улаанбаатар БҮК” ХК-ийн газар өртжээ. Тодруулбал тус компанийн газарт дүүжин тээвэр явах цамхаг байрлуулах шаардлагатай байгаа тул ТУЗ-ийн гишүүдэд холбогдох албаныхан төслийн талаар танилцуулав.   Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Төсөл хөтөлбөрийн албаны дарга бөгөөд төслийн ерөнхий менежер Б.Эрдэнэсайхан: Дүүжин тээвэр ашиглалтад орсноор 50-60 автобус явах чиглэлийг нэг шугам л орлоно. Жилийн дөрвөн улирал ашиглах боломжтой. Дуу чимээний бохирдол үүсгэхгүй, эко нийтийн тээвэр гэдгээрээ онцлогтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй. Нэг бүхээгт 10 орчим хүн багтана. Төслийн хүрээнд 15 шинэ стандартыг батлуулж байна. “Пома” групп нь 88 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8,000 дүүжин замын тээврийн системийг байгуулсан туршлагатай юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлд тулгамдаж байгаа асуудал олон бий. Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн зүгээс хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж байгаа. Дүүжин тээврийн төсөл хэрэгжсэнээр хувийн автомашинаар зорчих хөдөлгөөн буурч, түгжрэлд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулна. Мөн Эрчим хүчний гудамжны замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил эхэлж байна. Яармагийн шинэ гүүр зургаадугаар сард ашиглалтад орно” гэлээ. Түүнчлэн “Улаанбаатар БҮК” ХК-ийн газарт цамхаг байрлуулахыг зөвшөөрвөл жил бүр газрын төлбөрийн 50 хувийг чөлөөлж, шаардлагатай тохиолдолд өөр байршилд газар хүсэх боломжтой гэдэг санал тавьж, хамтран ажиллахыг хүссэн юм.   “Улаанбаатар БҮК” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд Хотын дарга ирж, санал тавьж байгаад талархал илэрхийлж, төрийн байгууллагатай улсаа хөгжүүлэхэд хамтран ажиллахаар зорьж байгаагаа хэлж байлаа. Түүнчлэн хүчин чадлаараа Монголд хамгийн томд тооцогдох үйлдвэр бөгөөд өндөр хүчин чадал бүхий зургаан цехтэй гэдгээ тодотгож байв. Тэд дүүжин тээврийн цамхаг тавьсны дараагаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт үүсэх вий гэсэн болгоомжлол байгааг хэлж байлаа. Хотын дарга үйлдвэрлэл эрхлэхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй. Шаардлагатай бол Засгийн газрын тогтоол гаргах эрх зүйн үндэслэл бий гэв. “Улаанбаатар БҮК” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд хуралдаж, Хотын даргын тавьсан саналыг судалж, бичгээр хариу өгөхөөр боллоо.   Эх сурвалж: НЗДТГ-ын ХМОНХХ
Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөн үнэн алдартны шашинтай анхны улс Грек боллоо
Загалмайтны шашны үнэн алдартны урсгалыг хүн амын ихэнх нь шүтдэг улс орнуудаас Грек анх удаагаа ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрдөг боллоо. Өчигдөр тус улсын парламент уг шийдвэрийг 176-76 харьцаатай олонхын саналаар гаргажээ. Энэ шийдвэрийн дагуу бас ижил хүйстэн хосууд хүүхэд үрчлэх боломжтой болсон байна. “Нийгмийн ноцтой тэгш бус байдлыг зоригтойгоор арилгах хууль” гэж шинээр батлагдсан хуулийг Грекийн ерөнхий сайд Кириакос Мицотакис тодорхойлжээ. Шинэ хуулийн төсөл Грекийн нийгэмд томоохон маргаан, хагарал үүсгэсэн юм. Нөлөө бүхий Грекийн Үнэн Алдартны Сүм хийдийнхэн хуулийн төслийг хүчтэй эсэргүүцэж, нийслэл Афин хотод жагсаал зохион байгуулж байв. Сүм хийдийн тэргүүн хамба Иеронимос шинэ хуулийг “нийгмийн эв нэгдлийг сүйтгэх” уршигтай гэж анхааруулж байжээ. Гэвч Грекийн 300 суудалтай парламент шинэ хуулийг ердийн олонхын саналаар баталсан юм. Санал хураалтын өмнө хуулийг санаачилсан ерөнхий сайд Мицотакис “Өмнө нь үзэгддэггүй байсан хүмүүс одоо бидний эргэн тойронд ил гарч эхэлнэ. Олон хүүхэд байх ёстой газартаа очих болно. Энэ шинэчлэлт олон хүний амьдралаас юуг ч хасахгүйгээр өөр нэг хэсэг хүмүүсийн амьдралыг сайжруулах юм” гэж хэлж байжээ. Грекийн бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалагчид шинэ хуулийг талархан хүлээж авсан юм. “Энэ бол түүхэн үйл явдал. Энэ бол баярын өдөр” гэж Rainbow Families байгууллагын тэргүүн Стелла Белиа мэдэгджээ. Өнөөдөр дэлхийн 35 улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөөд байна. Европын Холбооны гишүүн 27 улсын 15 нь эдгээрийн тоонд багтаж байгаа. Грек нь зүүн өмнөд Европын бүс нутагт ийм хуультай анхны улс болж байна.   Эх сурвалж: BBC
Дэлхийн гурав дахь том эдийн засагтай улсын статус Японоос Германд шилжив
Өнгөрсөн оны сүүлийн хоёр улирал дараалан Япон улсын эдийн засаг агшсан нь саяхан нийтлэгдсэн статистик тоо баримтаас ил болжээ. Ийм үр дүнг албан ёсоор эдийн засгийн уналт (recession) гэж үздэг. Тухайлбал 2023 оны сүүлийн улиралд Японы дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ жилийн өмнөх мөн үеэс 0.4 хувиар буурсан нь төсөөлж байснаас муу үзүүлэлт байлаа. Эдийн засагчид энэ улиралд ДНБ-ийг хамгийн багадаа 1 хувиар өсөхөөр төсөөлж байжээ. 2023 оны гуравдугаар улиралд ДНБ мөн 3.3 хувиар буурч байсан юм. Үүнээс гадна Япон нь дэлхийн гурав дахь хүчирхэг эдийн засагтай улсын статусаа Германд алдсан нь шинэ тоо баримтуудаас харагдаж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард Олон Улсын Валютын Сан (ОУВС) ам.доллароор илэрхийлбэл Герман дэлхийн гурав дахь том эдийн засагтай улс болж, Японы байр суурийг булаах магадлалтай болсныг мэдээлж байжээ. Хоёр улсын 2023 оны эдийн засгийн тоо баримт нийтлэгдсэний дараах байдлаар Японы эдийн засгийн хэмжээ $4.2 их наяд, Германых $4.4 их наяд болсон байна. Гэхдээ энэ нь нэг талаас Японы иений ам.доллартой харьцах ханш суларсны нөлөө бөгөөд иений ханш чангарвал гуравдугаар байраа буцааж авах боломжтой гэж эдийн засагчид дүгнэжээ. Өнгөрсөн онд иений ам.доллартой харьцах ханш 9 хувиар суларсныг ОУВС мэдээлсэн юм. Гэхдээ иений сулрал Японд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг гадаад зах зээлд хямд өртөгтэй экспортлох боломжийг үүсгэснээр тус улсын томоохон компаниудын хувьцааны ханшийг өсгөөд байгаа. Энэ долоо хоногт Японы хөрөнгийн зах зээлийн гол индекс Nikkei 225 сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд анх удаагаа 38,000-ын босгыг давсан юм. Уг индекс 1989 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр түүхэн дээд хэмжээндээ (38,915.87) хүрч байжээ.   Эх сурвалж: BBC
Архангай аймгийн Цагаан давааны орчимд машин шатаж, зорчигчид нь бууж амжжээ
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Архангай аймгийн Цагаан даваа орчимд машин шатаж, дотор нь сууж явсан хүмүүс амжиж бууснаар бэртэж, гэмтээгүй байна. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Цагаан даваа орчимд хоёрдугаар сарын 14-ний өдөр автомашин шатсан гэх асуудлыг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Явж байх үед мотор орчмоос утаа, гал гарч зорчигчид нь машинаасаа бууж амжсан байна. Хүн бэртэж гэмтээгүй. Автомашин нь бүрэн даатгалтай. Жолооч нар холын замд гарахдаа тос, тосолгоо гэх мэт үйлчилгээг автомашинд цаг хугацаанд нь хийх, техникийн бүрэн бүтэн байдлыг оношлуулж, шалгуулж байх шаардлагатай байна"  гэсэн мэдээллийг өглөө. "Галын дүгнэлтийг тус аймгийн Онцгой байдлын газрын галын шинжээч гаргана" гэв.
Умард Солонгосын удирдагчийн дүү Япон улстай харилцаагаа сайжруулахад бэлэн байгааг илэрхийллээ
Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны төрсөн дүү Ким Ёо Жон өчигдөр тус улс Япон улстай харилцаагаа сайжруулахад бэлэн байгааг илэрхийлжээ. Бүр Япон улсын ерөнхий сайдыг Пёньянд урих санааг цухуйлгасан байна. Өнгөрсөн долоо хоногт Японы ерөнхий сайд Фүмио Кишида нэгэн арга хэмжээнд үг хэлэхдээ Токио, Пёньяны одоогийн харилцааг өөрчлөх чухал хэрэгцээ шаардлага байгааг хэлж байсан юм. Ким Ёо Жоны мэдэгдэл нь Кишидагийн ярьсан зүйлд өгсөн хариу бололтой. Хэрвээ Японы эрх баригчид иргэдийг нь хулгайлсан асуудлыг “саад тотгор” гэж үзэхгүй бол хоёр улсын харилцааг сайжруулахаас татгалзах шалтгаан байхгүйг Ким Ёо Жон хэлсэн тухай Солонгосын Төв Мэдээний Агентлаг өчигдөр мэдээлжээ. Японы иргэдийг Умард Солонгосын тал хулгайлсан гэх асуудал олон арван жилийн турш хоёр улсын дипломат харилцааг хэвийн болгоход тулгарсан гол саад бэрхшээл болж байв. 1970-аас 1980-аад оны үед Умард Солонгосын тал тагнуулчдынхаа хэлний боловсролыг сайжруулах зорилгоор Японы 17 иргэнийг хулгайлсан гэж Токиогийн эрх баригчид үздэг. Японы ерөнхий сайд хэзээ нэгэн цагт Пёньянд айлчлан ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ким Ёо Жон өчигдөр бас илэрхийлжээ. Гэхдээ тэр Умард Солонгост яг одоо Японтой харилцаагаа сайжруулах ямар нэг төлөвлөгөө байхгүй байгаа, Кишидагийн байр суурийг ажиглах, өөрчлөгдөхийг хүлээх бодлого баримталж байгааг мэдэгдсэн байна. Саяхан Японы хэвлэлүүд ерөнхий сайд Кишида ирэх сарын сүүлээр Өмнөд Солонгост айлчилж, ерөнхийлөгч Юн Сүк Ёлтой уулзах талаар төлөвлөж буйг мэдээлсэн юм. Хэрвээ ингэвэл энэ нь Японы ерөнхий сайд Сөүлд айлчилсан хоёр дахь тохиолдол болно.   Эх сурвалж: Yonhap News