news
stringlengths 2
65.4k
| label
stringclasses 9
values |
---|---|
Өнгөрсөн бямба гарагт Чингисийн талбайд болсон“Best of Classics-Open air” тоглолтын дараа дэлхийн сонгодог хөгжмийн үдэшийг анх удаа үзсэн нийслэлийн нэгэн иргэн “Сонгодог урлаг хол биш юм байна” хэмээн Дуурь, бүжгийн эрдмийн театрын уранбүтээлчдийнхүч хөдөлмөрийг гайхан бишрэхтэй таарсан юм. 21.30 цагт эхэлж гурван цаг үргэлжлэн шөнө дунд тарсан уг тоглолтын дараа үзэгчид өөрхоорондооам булаалдан “ЧиАмартүвшингавьяатын дуулахыг харсан уу, ямар мундаг юм бэ, яах аргагүй л дэлхийн хүн байна” хэмээн ярилцах ньчихнээсонстоно. 500 гаруй жилийн тэртээ Италид анх сонгодог урлаг, дуурийн урлагийн өлгийдөжавсанхүн төрөлхтөндид шидтэй үлгэрийн, дурлалын хотоор хүний хэлнээс хөгжмийн хэлрүүшилжин хил хязгааргүй аялах боломжийг олгосон билээ. Тэгвэл хагас зуун жилийн түүхтмонголынсонгодог урлаг энэ үдэш дэлхийн чихийг дэлдийлгээд буй сонгодог урлагийн мастеруудынямарханбааз суурийг түшиглэн уран бүтээлээ туурвижбайгаагард түмэнд нээлттэйгээр толилуулсан юм. Үүл хураад, салхи сэвэлзээд, хоёр гурваар бороо дуслаад сонгодог үдшийн хэмнэл чихээр дамжин зүрхэнд эгшиглэсэн гайхалтай үдэш байлаа. Нийслэлчүүд сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдтэй“Найрсаг Улаанбаатар”аяны хүрээнд хоёр дахь жилдээ эгшиглэсэнсонгодог урлагийн“Best of Classics- Open air” тоглолтоордамжуулан танилцлаа.“СаундофМонголиа” компанийнсанаачилгаарөнгөрсөн жилээс эхлэнДуурь, бүжгийн эрдмийн театр,НЗДТГ, Нийслэлийн соёл урлагийн газартайхамтран уламжлал болгон зохион байгуулж буй гайхалтай тоглолт Чингисийн талбайд үнэ төлбөргүй болж, 2500 хүн зэхсэн суудал дүүрэн, түүнийг тойрон 3000гаруйхүн уг цэнгүүнийг үзэж сонирхжээ. Өнгөрсөн жил 3000 гаруй хүнд хүрсэнэнэхүүсонгодог үдэш энэ жил хүрээгээ тэлэн хэн хүний хүсэн хүлээдэг цэнгүүн болжээ. “Best of Classics- Open air”тоглолтнь хэн хүнд холын мэт санагддаг сонгодог урлагийг таны амьдралд ойр, нээлттэй гэдгийг мэдрүүлэхээр дэлхийн сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдээр дамжуулан хүргэж буй соёлын гүүр болохуйц цэнгүүнхэмээн албаныхан онцлон хэлсэн нь энэ үдэшбиеллээолсон. Тиймээс бямба гарагт эгшиглэсэнсонгодог аялгуу, бүжгүүдүзэгчдэд дэлхийн шилдэг кинобүтээлээр дамжинхэдийнээхүрсэн учрааснийслэлчүүдэдтанилсонстожхолын биш санагдсан болов уу. Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид буюу балет анги, хөгжим анги, найрал дуу, гоцлол дуучидтайзнааИтали, Орос, Францын сор болсон бүтээлийг түүвэрлэн хүргэж, үзэгчдийг зуун дамнуулан цаг хугацаагаар аялуулан сонгодог тансаг орчинд тайз дэлгэцээрээ дамжуулан урьсан гээд энэ үдшийн онцлог олон байлаа. Дэлхийн суут хөгжмийн зохиолчЖ.Верди“Аида” дуурийнхүндэтгэлийнмарш хөгжмийгсимфони найрал хөгжимэгшиглүүлэннайрал дуучиддуулах нь сэвэлзсэн салхитай хамт цээж дүүргэн тэр агуу хөгжмийн хэмнэлд улам бүр хүч оруулна. Мөн балетын үзэсгэлэнт охид “Хунт нуур”, “Цөмөөхэй”, “Жизель” балетын алдартпа-де –де буюуголцолбүжгүүдийг өд мэт дүүлэн эрчүүд нь эрч хүчийг гайхуулан бүжнэ. Дуурийн гоцлол дуучид дуулахаас гадна жүжиглэн өөрийн дүрээтайзнааамилуулан хоёр цаг нэг л бүтээлд дуулах ч тохиолдол бий. Хоолойнцараагаа гайхуулах дуурийн дуучдаарбахархахгүйбайхын аргагүй. Италиастүүчээлсэндэлхийн сонгодог урлагт өрнийн томоохон бүтээл ховорхон бөгөөдЖ.Пуччини “ЧиоЧиоСан”дуурь нь Япон бүсгүйЧиоЧиоСан Америк цэрэгт өгсөн үнэнч хайр сэтгэлийг илэрхийллийг дэлгэн харуулдаг билээ. Тэр чутгаарааэнэ үдэш үе үеийнЧиоЧиоСанбуюу МУГЖӨ.Уянга,СТАБ.Эрдэнэтуяа, Ш.Наранчимэгнар удирдаач,УГЗН.Туулайхүүгийнудирдлагандор нутаг буцсан хайртай хүнээ санан буйЭрвээхэйхатагтайн сэтгэлийг гуниг, зөвхөн тэрхайрандааүнэнч байгаа зүрхнийөчлийгхайлан дуулсан юм. Өнгөрсөн сард дэлхийн дуурийн урлагийнханд өөрийгөө дахин харуулж “Дэлхийн хүн” гэдгээ баталж,Кардиффийнхоолой уралдааны үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн болсон дуурийн гоцлол дуучинЭ.Амартүвшингтайзнаагарахыг үзэгчид тэсэн ядан хүлээж байлаа. ТэрээрЖ.Верди“Риголетто” дуурийн Риголеттогийнариг эрч хүчтэйгээр талбай дүүргэн цуурайтуулан дуулсан юм. Сонгодог үдшийг “СаундофМонголиа” компанийнзалуус санаачилж,НЗДТГ, ДБЭТхамтран зохион байгуулж хоёр дахь жилдээ нийслэлчүүдийн мэлмий, сонорыг баясган цангаагнь тайллаа. Угүдшийнхөтлөгчөөр театрын урансайхны удирдагч А.Дашпэлжээ, концертын найруулагч Е.Сарантуяа, Ерөнхий зураач Г.Ганбаатар, Ерөнхий удирдаач Н.Туулайхүү, удирдаач Ж.Бүрэнбэх, Ерөнхий балетмейстер Д.Дашлхагванар бусад уран бүтээлчдийн хамт ажиллаж дэлхийнсонгодогуудтай биднийгуулзууллаа. Г.Даша | Гэрэл зургийг Ц.Баярбаатаp Эх сурвалж: http://entertainment.eagle.mn | урлаг соёл |
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанаар П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гран при шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагнах санал оруулж, батлуулжээ. Мөн Английн BBC агентлагаас зохион байгуулсан “Gardiff singer of the world” уралдаанд Данн Иохаан Сатерландын нэрэмжит буюу үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн Э.Амартүвшинг 20 сая төгрөгөөр шагнахаар болсон байна. Үүний өмнө “Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцон дэд байр эзэлсэн “Хөсөгтөн” хамтлагт 24 сая төгрөг олгох шийдвэр гараад байсан юм. Монгол авьяасыг дэлхийд мэдүүлсэн дуучдын шагналыг маргааш гардуулахаар боллоо. Г.Ариунбаатар Э.Амартүвшин Д.УУДАМ | урлаг соёл |
Үндэсний ууган бүтээл Б.Дамдинсүрэн, Б.Смирнов "Учиртай гурван толгой" дуурийг өнөөдөр буюу 07-р сарын-10 ны өдөр Чингисийн талбайд 22.00 цагаас тоглоно. Гол дүрүүд: ЮНДЭН - Э.Амартүвшин МУГЖ НАНСАЛМАА- Ш.Наранчимэг СТА ХОРОЛМАА - С.Мөнгөнцэцэг МУГЖ БАЛГАН - Ж.Бямбажав ХУДАЛДААЧИН - М.Болд МУГЖ ДУУЧ - Б.Мөнхбаатар ХУУРЧ - Ц.Мөнхболд УГЗ АРД ӨВГӨН - Ч.Түмэндэмбэрэл СТА ЗАМЫН ТОСУУЛ - Б.Гомбо-Очир, СТА Б.Алтанхуяг БҮҮВЭЙЧ - Р.Доржхорол СТА СОГТУУ НОЁН - Э.Бумхүү СТА БАЛГАНЫ ДАГУУЛ - А.Сайнбаяр СТА, Э.Бумхүү СТА, Г.Шижирболд, Б.Алтанхуяг СТА, О.Хүрэлбаатар СТА, Ч.Энхтайван СТА, Б.Гомбо-Очир, Д.Эрдэнэ-Очир, Э.Анхбаяр СТА, М.Даваадорж, Б.Батжаргал, С.Бат-Эрдэнэ ХАТАД- Г.Энхцэцэг ЛАМ- Н.Төмөрсүх ЮНДЭНГИЙН ДАГУУЛ - М.Намнанбаатар, Б.Лхагвасүрэн Найрал дуучид,балетын жүжигчид оролцон,симфони найрал хөгжим хөгжимдөнө. Удирдаач - Ж.Бүрэнбэх УГЗ Тоглолтын найруулагч - А.Дашпэлжээ АЖ Хөтлөх найруулагч - Б.Цэрэндаваа | урлаг соёл |
"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд анх удаа “Учиртай гурван толгой” дуурийг анх удаа задгай талбайд тоглоно. Үндэсний, ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурь 65 дахь жилдээ үзэгч түмэндээ хүрч байгаа бөгөөд анх 1934 онд драмын жүжиг, 1942 онд хөгжимт жүжиг, 1950 онд дуурь болсноосоо хойш 2415 дахь удаагаа тоглогдох гэж байна. “Чингисийн талбайд” тоглох “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг НЗДТГ-ын санаачлагаар 2015 оны 06-р сарын 24, 25-ны өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа нээлтэй зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтаар Б.Дамдинсүрэн Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд: УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, Нансалмаад: СТА Ш.Наранчимэг, Хоролмаад: МУГЖ С.Мөнгөнцэцэг, Балганд: СТА Ж.Бямбажав нар тоглож, симфони найрал хөгжмийг МУГЗ Ж.Бүрэнбэх удирдахаар болжээ. Тайзны уран бүтээлийг задгай талбайд тоглох хүндтэй бөгөөд хэцүү үүргийг биелүүлэхээр УДБЭТ-ын хамт олон бэлтгэл ажилдаа шамдан ороод байна. Зохион байгуулагчдын зүгээс Үндэсний их баяр наадмын үеэр тоглох тус тоглолтод оролцогчид болон үзэгчид нь үндэсний хувцас монгол дээлтэй, гадаадын иргэн бол Монголын үндэсний хувцасны хэрэглэгдэхүүн орсон хувцастай, эсвэл өөрийн орны үндэсний хувцастай хүрэлцэх ирэхийг уриалж байгаа юм. Тоглолт 2015 оны 07-р сарын 10-ны өдрийн 21:00 цагт “Чингисийн талбайд” болно. Энэ үеэр Чингисийн талбай орчмын байгууллагуудын өмнөх авто зогсоолуудыг үнэ төлбөргүй болгож чөлөөлнө гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ. | урлаг соёл |
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын “Сонгодог пүрэв гариг”-ийн хөтөлбөр үргэлжилж байна. Өнөөдөр буюу долдугаар сарын 16-ны 20.00 цагаас та тус театрыг зорьсноор “Балетын үдэш” өвөрмөц гала концертыг үзэх юм. Энэхүү гала тоглолтод орчин үеийн сонгодог бүжгүүдээс гадна дэлхийд алдартай балетын хэсгүүдээс тусгайлан бэлтгэсэн байна. УДБЭТ-аас энэ сарыг дуустал Монгол орныг зорин ирж буй гадаадын жуулчдад болон орон нутгаас Улаанбаатарыг хотыг зорих дотоодын жуулчдад зориулсан “Сонгодог пүрэв гариг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ өдрийн “Балетын үдэш” өвөрмөц гала концертын үнэ 8000-15.000 төгрөгийн үнэтэй. Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn -р худалдаалж байна. Утас: 70110389, 99196609, 88044508, 99024933, 99194570 Ч.БОЛ | урлаг соёл |
Монголын дуурийн урлагийн хөшгийг анх нээн тайзнаа 80 гаруй жил эгшиглэж байгаа сонгодог урлагийн сор болсон бүтээл нэрт зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг энэ сарын 10-нд буюу өнөөдр 21.00 цагт Чингисийн талбайд үнэ төлбөргүй эгшиглэх гэж байна. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлчүүдэд наадмын бэлэг болон эгшиглэх энэхүү сонгодог бүтээлд ДБЭТ-ын голцол, найрал дуучид, симфони оркестр, балет ангийн бүжигчид оролцон тоглож, Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх дохих нь ээ. Нэрт зохиолч Д.Нацагдорж Орос, Герман улсад зорчиж, өрнийн соёлыг үзэж ирээд “тийм л зохиол” /сонгодог бүтээл/ бичихийг хүссэн байж энэхүү бүтээлээ “Үйлийн гурван толгой” нэрээр анх бичиж байжээ. Анх “Учиртай гурван толгой” жүжгийг хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэн бичсэн эмгэнэлт жүжиг байсан гэдэг. “Учиртай гурван толгой” анх бичигдэхдээ Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт явдлын тухай зохиол байжээ. Гэхдээ амар сайхандаа жаргадаг үлгэр шиг “Учиртай гурван толгой” дуулалт жүжиг хурим найраар төгсдөг. Тиймээс их зохиолч Д.Нацагдорж монгол хүний билэг дэмбэрэл, ашдын ерөөл гэдэг зүйлийг бодоод ингэж эерүүлсэн аж. Угаасаа ч монгол заншил ёсоор сайн санаат хүн ялж төгсдөг учиртай. Үүнийгээ “Гандий мод”, “Хулсан ташуур”, “Цэнхэрлэн харагдана”, “Гунан хар” дуугаар тайзнаа амилуулан буулгаж нэрт зохиолч Д.Намдаг гуай найруулсан түүхтэй. 1934 онд анх Бөмбөгөр ногоон театрт “Учиртай гурван толгой” хөгжимт жүжгийг дан ардын дуугаар тоглодог байсан бол 1944 онд Б.Дамдинсүрэн ая зохиосноор “Учиртай гурван толгой” өөрийн гэсэн ая, үгтэй болсон. Энэ дуурь Монголын театр урлагт их олон шинэчлэлийг дагуулсан. Жишээлэхэд ардын найрал дуу байна. Урьд нь байгаагүй зүйлсийг тайзнаа амилуулсан нь энэ. Монголын сонгодог урлагийн сор болсон уг дуурь 1997 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган зайлшгүй тодорхой хэмжээний засвар хийх шаардлага байна хэмээн үзэж шинэчлэн найруулан тавьснаар өнөөдрийг хүртэл тайзнаа эгшиглэсээр байгаа билээ. “Учиртай гурван толгой” дуурь тайзнаа найраар эхэлж, найраар өндөрлөдөг байсан бөгөөд дөрвөн цаг эшиглэдэг байжээ. Харин өдгөө театрын тайзнаа хоёр цаг гаран эгшиглэдэг юм. “Учиртай гурван толгой” дуурийн 80 жилийн ой 2014 онд тохиосон бөгөөд энэ удаад Чингисийн талбайд хугацаанд 2415 дахь удаа эгшиглэнэ. Тус дуурьт олны дунд халхын сайхан Юндэн гэж алдаршсан Төрийн соёрхолт, ардын жүжигчин Ц.Цэгмид, А.Цэрэндэндэв, Ц.Дагванамдал, Монголын сайхан Нансалмаа гэхээр Ардын жүжигчин Л.Цогзолмаа Д.Пүрэвсүрэн А.Загдсүрэн П.Цэвэлсүрэн А.Бүтэд, Х.Уртнасан гээд л үе үеийн гайхамшигтай дуучид дуулж байсан. Харин өнөөдөр Юндэнд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Нансалмаад Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Балганд Ж.Бямбажав, Хоролмаад Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг нарын залуу дуучид тоглоно. - Учиртай гурван толгой дуурь бүтсэн түүх - “Учиртай гурван толгой" дуурийн хэрхэн зохиогдсон тухай түүхээс сонирхуулахад, Төрийн хошой шагналт Донровын Намдаг сэрvvн тунгалаг ахуйдаа ийн дурсан бичжээ. Тэрбээр “1934 оны хавар, гудамжны шороо дээр дороо орон бужигнасан нэгэн зэврvvн өдөр би Улсын төв театрын “Бөмбөгөр ногоон” гэж алдаршсан байшингаас гарангуутаа нөхөр Нацагдоржийнх руу явлаа. Уг нь би Нацагдоржийнхоор бишгvй ордог байсан атал сүүлийн бүтэн жил ер ороогvй аж. Энэ зуур Нацагдорж Нина гэдэг орос хүүхэнтэй ханилж, өөр газар шилжин суусан байлаа. Нацагдорж ном дэвтрүүд ба бичиг цаас овоолсон хоолны ширээний хажууд юм бичиж сууснаа орхин “Наяа” гэж намайг дуудан угтаж ширээнийхээ нөгөөтэй суулгав. Тасалгаан дахь өөр бусад сав шургуулга мэт дээр мөн л ном судар, бичиг цаас овоолгоостой. Yзтэл орон сууц багадаж, үзэх судлах, хийж бvтээх зэрэгт дарагдаад байгаа нь илэрхий. Гэтэл би бас өөрт нь ажил нэмэх санаатай яваа. Зохиолгvй байгаа зовлонгоо тоочсоныг Нацагдорж маань анхааралтайгаар сонсож, сэтгэл хуваалцав. Дараа нь гаргах жүжигтэй болгож өгөхийг гуйсны минь хариуд үгүй гэж хэлж чадахгvй хvлээн авлаа. Иймд бид тэр дорхноо чухам юун тухай хэрхэн бичих рvvгээ яаран оров. Нацагдоржид нэгэн аялгуутай эмгэнэлт зvйл бичих сэдэв бий аж. Тэгээд автономатын үед үзэсгэлэн сайхнаараа дуунд гарсан Юндэн гөөгөө гэдэг хүний бодит амьдралд тохиолдсон зvйлсийг ярив. Yvнийг нь би сонирхон тайзан дээр хэрхэн тохируулах талаар арга ухаан сийлэхийг бодно. Юу юуны урьд эмх замбараатай, маш цөөн хvмvvсийн дунд эргэлдvvлэхийг л эрхэмлэнэ. Энэ бодлыг Нацагдорж зөвшөөрөхийнхөө зэрэгцээгээр, үндэсний аялгуут жvжгийг бий болгох явдалд зохистой шинэ хэлбэр бий болгохыг эрмэлзэв. Гэтэл энэ үед ая дуу зохиох мэргэжлийн хүн байтугай нот мэдэх хүн бараг байхгvй шахам байсан цаг. Гэлээ ч бид оролдох нь чухал гэж үзэн хоёр цаг хэртэй харилцан ярилцсаны үр дvнд, нэгэн жvжгийн төлөвлөгөөг бvрэн боловсруулан гаргаж амжив. Энэ бол анхны “Учиртай гурван толгой”. Бvх vйл явдал Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт явдал бөгөөд үүнээ бид хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэв” хэмээх дурсан бичиж байжээ. - “Учиртай гурван толгой” гадаадад тоглогдсон нь - “ Учиртай гурван толгой” дуурь нь гадаад орнуудад болсон хүндэтгэлийн концерт, Монголын соёлын өдрүүдийн тоглолт, олон улсын наадам тэмцээнд Монголын уламжлалт ба одоогийн урлагийн төлөөлөл болж байв. 1947 онд Чехословак улсад болсон Дэлхийн залуучуудын анхдугаар фестивальд А.Цэрэндэндэв, Л.Цогзолмаа нар уг дуурийн хэсгээс дуулж оролцжээ. Улсын төв театрт ажиллаж байсан Оросын мэргэжилтэн Н.Бельский уг жүжгийн V үзэгдлээс орос хэл дээр хэсэгчлэн орчуулсан байна. Хятад хэл дээр уг жүжгийн танилцуулгыг анх 1958 онд хэвлэжээ. 1959 онд Хятадын хувьсгалын 10 жилийн ойгоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод уг дуурийг тоглоход ардын жүжигчин С.Гэндэн туслах найруулагчаар ажилласан байна. Уг тавилт нь хятад дуурьтай төстэй болсон бөгөөд тайз, хувцасны эскизийг Л.Гаваа, Ц.Доржпалам нар хийж явуулжээ. “Учиртай гурван толгой” дуурийг 1955 онд Тагна Тувад бүрэн бүрэлдэхүүнээр нь тоглосон бол 1988 онд Казахстаны Алма-Ата хотод “Ламбугайн нулимс” дуурийн хамт тогложээ. Мөн 1999 онд Монгол Японы соёлын харилцааны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Японы дуучин Окуяма Юми Улсын дуурь бүжгийн академик театрын тайзнаа уг дуурийн нэгдүгээр үзэгдэлд Нансалмаагийн дүрд тоглосон байдаг. 1970-1980 онд ЗХУ-ын Их театрын тайзнаа, Болгар, Польш улсын театрт, 1986 онд Япон улсад болсон “Чио-Чио-Сан”-ы олон улсын уралдаанд, мөн Юндэн, Нансалмаагийн дуэтийг дуулснаар дэлхийн алдартай олон тайзнаа энэ дуурийн ая дуу монгол дуурийн төлөөлөл болон цуурайтсан. Харин өнөөдөр “Учиртай гурван толгой” дуурь Чингисийн талбайд дуурийн тайзнаа эгшиглэж байсан тэр л хувилбараараа бүрэн эхээрээ тайз нь хэдэнтээ солигдон тоглогдох юм. Г.ДАША Эх сурвалж: http://entertainment.eagle.mn | урлаг соёл |
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд болох соёл урлагийн арга хэмжээний хөтөлбөр Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дараахь соёл урлагийн үйл ажиллагаанууд болно. Үүнд: 7 дугаар сарын 10 "Дээлтэй монгол наадам" - Чингисийн талбайд 7 дугаар сарын 10 "Учиртай гурван толгой" - Чингисийн талбайд 7 дугаар сарын 11 "Улаанбаатарын үдэш" - Чингисийн талбайд 7 дугаар сарын 12 “Сайланс вайт” дижи урлагийн шоу - Үндэсний Соёл амралтын хүрээлэнд 7 дугаар сарын 12 "Монгол дэнс фестиваль" - Чингисийн талбайд 7 дугаар сарын 13 Морин хуурын олон улсын фестиваль - Чингисийн талбайд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд - 10.00-18.00 Урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/ 07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд - 09.00-17.00 “Монгол хуушуур – 2015” фестиваль Хүй долоон худагт 07 дугаар сарын 11-нд - 16.00-19.00 Холч морьдын уралдаан 07 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд - 10.00-18.00 “Сэрсэн тал” Соёлын наадам /тусгай хөтөлбөрөөр/ 07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд - 09.00-17.00 “Монгол хуушуур - 2015” фестиваль 07 дугаар сарын 11-нд - 14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэрүүд тус тус болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | урлаг соёл |
"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд анх удаа “Учиртай гурван толгой” дуурийг өчигдөр задгай талбайд тоглолоо. Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Улсын Дуу Бүжгийн Эрдмийн Теартын Ерөнхий захирал Ч.Мөнхзул нар оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө Та бүхэнд Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Нийслэлийн ИТХ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатарыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлалын зангилаа, Монгол туургатны аялал жуулчлалын төв, соёлын олон талт үйлчилгээ бүхий хот болгон хөгжүүлэх зорилгоор “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд анх удаа Монголын үндэсний сонгодог ууган дуурь болох “Учиртай гурван толгой” бүтээлийг Их хотынхоо төв талбайд тоглож, баяр наадмын өмнө нийслэлчүүд Та бүхэндээ толилуулж байгаадаа баяртай байна” гэлээ. Энэ үеэр Монгол Улсын дуурийн дууллыг дэлхийд сурталчилж байгаа үнэтэй хувь нэмрийг нь үнэлж МУГЖ, Дэлхийн дуурийн дуулаачийн тэмцээний тэргүүн байр, Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын тэмцээний хоёрдугаар байрын шагналт Э.Амартүвшин, МУГЖ, Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналт дуучин Г.Ариунбаатар нарыг “Нийслэлийн Хангарди одон”-гоор шагналаа. Үндэсний, ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурь 65 дахь жилдээ үзэгч түмэндээ хүрч байгаа бөгөөд анх 1934 онд драмын жүжиг, 1942 онд хөгжимт жүжиг, 1950 онд дуурь болсноосоо хойш 2415 дахь удаагаа тоглов. “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг нийслэлийн ЗДТГ-ын санаачлагаар 2015 оны 06-р сарын 24, 25-ны өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа нээлтэй зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтаар Б.Дамдинсүрэн Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд: УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, Нансалмаад: СТА Ш.Наранчимэг, Хоролмаад: МУГЖ С.Мөнгөнцэцэг, Балганд: СТА Ж.Бямбажав нар тоглож, симфони найрал хөгжмийг МУГЗ Ж.Бүрэнбэх удирдлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | урлаг соёл |
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр мянган хүүхдийг баярлуулах арга хэмжээг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад зохион байгуулах гэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү өрх толгойлсон эхчүүдийн 1000 хүүхдэд зургадугаар сарын 1, 2-ны өдрүүдэд “Ишиг хөөрхөн” үндэсний дуулалт бүжгэн жүжгийг үнэгүй үзүүлэхээр болжээ. Харин зургадугаар сарын 3, 4, 5-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь нутгийнхаа 5000 хүүхдэд “Ишиг хөөрхөн” дуулалт жүжгийг үзүүлж, баярлуулах аж. Ер нь хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тэдэнд чихэр, шоколад, бэлэг сэлт өгч баярлуулахдаа гол нь биш, оюунд нь хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэдгийг тэрбээр онцолж байсан юм. Б.ЗАЯА | урлаг соёл |
УДБЭТ-аас энэ сарыг дуустал Монгол орныг зорин ирж буй гадаадын жуулчдад болон орон нутгаас Улаанбаатарыг хотыг зорих дотоодын жуулчдад зориулсан “Сонгодог пүрэв гариг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Австри, Монголын уран бүтээлчдийн тоглолтоор эхэлсэн цуврал өнгөрсөн долоо хоногт “Балетын үдэш” сонгодог өвөрмөц тоглолтоор үргэлжилсэн. Тэгвэл ирэх пүрэв гаригт буюу долдугаар сарын 23-ны өдөр гоцлол дуучдын сонгодог тоглолтоор үргэлжлэх аж. Тоглолтод УДБЭТ-ын шилдэг уран бүтээлчид болох МУГЖ Э.Амартүвшин, МУГЖ С.Мөнгөнцэцэг, МУГЖ Ө.Уянга болон бусад гоцлол дуучид оролцож дэлхийн шилдэг уран бүтээлүүдийг та бүхэнд хүргэх болно. Тасалбарыг УДБЭТ-ын кассаар худалдаалж байна. Утас: 70110389, 99196609, 88044508, 99024933, 99194570 Ч.БОЛ | урлаг соёл |
Улсын драмын эрдмийн театрын хамт олон эх үрсийн баярт зориулан "Онц сурлагатнууд орохыг хориглоно" хүүхдийн мюзикл драмын жүжгийг тоглох гэж байна. Мөн "Бүүвэй" уянгын драмын жүжгийг ганцхан удаа тоглох юм. Зургадугаар сарын 1. 10.00, 12.00 цагт "Онц сурлагатнууд орохыг хориглоно" хүүхдийн мюзикл драмын жүжиг Зургадугаар сарын 1. 20.00 цагт. “Бүүвэй” уянгын драмын жүжиг “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийнорчин үеийн мюзиклжүжиг Энэхүү бүтээл нь Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 280 дугаар тогтоол дагуу БСШУЯамнаас зарласан хүүхдийн уран бүтээлийн улсын хоёрдугаар уралдаанд шалгарсан шилдэг бүтээл юм. Жүжгийн орчуулгыг Ц.Нямсүрэн хийж, Ерөнхий найруулагчаар Б.Хишигзаяа, Хөгжмийн зохиолчоор С.Алтан-Уяа, Ерөнхий зураачаар С.Энхсайхан нар ажиллажээ. “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгийн гол дүр буюу эмээгийн дүрд СТА жүжигчин Б.Нармандах, Ану охинд СТА жүжигчин М.Тогтохжаргалнар тоглох юм байна. Уран бүтээлчид хүүхдийн хүмүүжлийн асуудал чухлаар тавигдаж буй энэ үед энэхүү уран бүтээлээр дамжуулан ахмад настнаа хайрлан хүндлэх, байгаль эх, хүн хоорондын уялдаа холбоо шүтэлцээг ойлгох, хайрлан хамгаалах, тэд бидний нэгэн адил амьд гэдгийг ухааруулахыг зорьжээ. Жүжгийн зохиол нь орчин үеийн үлгэрийн төрлөөр бичигдсэн учир тайз дикорацийг хүүхдийн сэтгэлгээнд тааруулан үлгэрийн оронд сууж буй мэт сэтгэгдэл төрөхүйц хоёр өгөгдсөн нөхцлийг бүрдүүлсэн байна. Тус жүжиг нь хөгжимлөг, дуутай, бүжигтэй драмын жүжиг ажээ. Уран бүтээлчид хэлэхдээ “Үзэгч хүүхдүүд, жүжигчид харилцан тоглож амьд харьцааг бий болгосноор тэд өөрсдийгөө жүжгийн нэг баатар хэмээн бодох болно. Жүжгийн явцад үзэгч хүүхдүүдээр түргэн хэллэг хэлүүлж, тэдний хэл ярианы чадварыг хөгжүүлэхийн дээр хурдан сэтгэж, нээлттэй чөлөөтэй харьцах харилцааны соёлд сургана. Дэлгэрэнгүй мэдээллийг: 70128999, 99026929 Байгууллага анги хамт олноороо үзвэл 50%-ын хөнгөлөлттэй. Театрын ертөнцөөр хамтдаа аялцгаая! Эх сурвалж: www.drama.mn | урлаг соёл |
Ирэх амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд та ямар үзвэр үзэхээ төлөвлөсөн үү. УДБЭТ, Түмэн эх чуулга, ҮДБЭЧуулгын тоглолтын хуваарийг хүргэж байна. Монгол оронд ирсэн жуулчид, монголчууддаа ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж зан заншил, ардын урлагаа сурталчилах, Монголын түүхийг харуулсан "Wonder of Mongolian Art" тоглолтыг ҮДБЭЧ-ын тайзнаа тоглож байна. Энэхүү тоглолт ирэх аравдугаар сарыг хүртэл өдөр бүр тоглогдох аж. Бямба гариг: (VII.18) УДБЭТеатрт 17.00 цагт Б.Шарав "Чингис хаан" дуурь. Түмэн эх чуулга 18.00 цагт Ардын урлагийн тоглолт ҮДБЭЧуулга 18.00 цагт ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагийн тоглолт. "Crocus event hall"-д "Хип хоп цэнэг" тоглолт. Ням гариг: (VII.19) УДБЭТ-т 17.00 цагаас "Хөхөө Намжил" дуурь Түмэн эх чуулга 18.00 цагт Ардын урлагийн тоглолт ҮДБЭЧуулга 18.00 цагт ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагийн тоглолт тус тус тоглогдох нээ. Мөн Монголын уран зургийн галерейд энэ сарын 24-ны өдрийг хүртэл "Монголын сайхан орон" Уран зургийн үзэсгэлэн 10.00-22.00 цагийн хооронд сонирхож болно. УДБЭТ-т ирэх ням гаригт Л.Мөрдорж "Хөхөө Намжил" дуурийг 17.00 цагаас тоглоно. Гол дүрүүд: Хөхөө Намжил - Б.Батжаргал Уянга - Ш.Наранчимэг СТА Галдан - А.Сайнбаяр СТА Түшмэл - Э.Амартүвшин МУГЖ Хувилгаан - О.Хүрэлбаатар СТА Алтайн Дагина - М.Дариймаа СТА Дуганч - Д.Эрдэнэ-Очир Их хатан - Б.Эрдэнэтуяа СТА УДБЭТ-ын найрал дуучид, балетын жүжигчид оролцон, симфони найрал хөгжим хөгжимдөнө. Удирдаач - Ц.Мөнхболд УГЗ Найруулагч - А.Дашпэлжээ АЖ Туслах найруулагч - Б.Цэрэндаваа Гол дүрүүд: Хөхөө Намжил - Б.Батжаргал Уянга - Ш.Наранчимэг СТА Галдан - А.Сайнбаяр СТА Түшмэл - Э.Амартүвшин МУГЖ Хувилгаан - О.Хүрэлбаатар СТА Алтайн Дагина - М.Дариймаа СТА Дуганч - Д.Эрдэнэ-Очир Их хатан - Б.Эрдэнэтуяа СТА УДБЭТ-ын найрал дуучид, балетын жүжигчид оролцон, симфони найрал хөгжим хөгжимдөнө. Удирдаач - Ц.Мөнхболд УГЗ Найруулагч - А.Дашпэлжээ АЖ Туслах найруулагч - Б.Цэрэндаваа Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn -р худалдаалж байна. Утас : 99196609, 88044508, 99024933, 99194570 | урлаг соёл |
Монголын театрын хөрсөнд абсурд жүжгүүдийг дэглэн тавьж буй өөрийн гэсэн өнгө төрхийг нээсэн “Блайк бокс” театрын найруулагч М.Боролдойтой театрынх нь тухай ярилцлаа. -Блайк бокс театр Монголын анхны хувийн театр энэ тухайд дэлгэрэнгүй ярьвал? -Блайк бокс Монголын хамгийн анхны хувийн, гэр бүлийн театр. Гэрийнхэн маань ч бүгд урлагийн хүмүүс, анх үүсгэн байгуулсан хүн нь аав маань. Харин дууны инженер, тайзны зураач гээд энэ бүгдийг хийж театраа авч явах гэж хичээж яваа хүн би. -Театрыг ариун сүм гэж хүндэтгэдэг бөгөөд хамгийн зөв энергийг авах боломжтой гэдэг, танай театр үзэгчиддээ абсурд жүжгээрээ ямар энерги түгээж байна вэ? -Манайхаас янз бүрийн энерги авч болно. Театр болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Онцлог нь юундаа байдаг вэ гэхээр нэг жүжиг тавигдах хоёр цаг хүрэхгүй богино хугацаанд үзэгчдэд тодорхой мэдрэмж өгч байдаг. Мэдээж энэ мэдрэмж бүр өөр. Манай театрын абсурд гэдэг чиглэлээр хүний амьдралын чиг хандлага, хүн төрөлхтөн юу хийж бүтээсэн юм , ер нь юу хийж бүтээх гээд байгаа юм юуны төлөө амьдрах ёстой амьдралын утга учир нууц юунд байдаг юм гэсэн асуултуудад бага ч гэсэн хариулт өгөхийн тулд үзэгчдэд өөрийг нь өөрт нь харуулдаг. -Манай үзэгчид сэтгэлгээний хувьд их ядуурсан, гижигдхээс нааш инээхээ больсон гэж аав тань нэг удаа хэлж байсан. Гэтэл “Блайк бокс” театрт тавигдаж буй абсурд гэх жүжгүүд аль 1920-иод онд Европын зарим оронд тавигдаж байсан шүү дээ. Тэгэхээр манай театр хоцроод байна уу театр үзэгчид хоцроод байна уу? Үнэндээ аль алин хоцрогдолтой байгаа. Өөрөөр хэлбэл стандарт хуучны суурь үзлээс манайхан салаагүй байгаа. Бидний хувьд нэг алхам ч болтугай урагшлуулах болов уу гэж боддог хичээдэг. Яагаад гэвэл абсурд жүжиг 1920-иод оноос Англи, Францад үүсч эхэлсэн зүйл. Харин тэр үед Монголд юу болж байсан билээ дээ. -Танай театрын үзэгч хэр байна. Массын хувьд авч үзвэл? -Яахав масстай харьцуулахад жижиг сигмент байна л даа. Гэхдээ, бидэнд харамсах юм байхгүй. Яагаад гэвэл 1990- ээд оноос хойш монголчуудын тархи урлаг тал дээр алжаалаа тайлах тухайд их муу болсон. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Олигтой кино ч сонгож үзэж чадахаа байж. Гэртээ нөгөө л солонгос сериалаа үзээд суудаг. Манай театрын хувьд үйл ажиллагаа явуулаад хоёр жил гаруй болж байна . Анхны тоглолтуудаа тавихад яг зорьж ирж үзсэн арваад л хүн байсан. Мэдээж үзэгчдийн тоо өсөж байгаа. -Танайх театраа мини гэж тодорхойлдог. Гадаадын орнуудад арван хүн үзэх зориулалттай театр хүртэл байдаг харин монголд энэ ойлголт сул нь нууц биш. Мини театрыг сонгодог урлагийн тэр дундаа театрынхан хэрхэн хүлээж авсан бэ? -Мэдээж тодорхой хэмжээний цочрол өгсөн байх. Хэрэв тэр хүмүүст цочрол өгч нээрээ л өөрөөр харж өөр юм руу орох цаг нь болсон бол юм байна гэж хүлээн зөвшөөрч чадвал бидний зорилго биелэх нь тэр. Урлагт өрсөлдөгч гэж байх ёсгүй. Манайхан л өрсөлдөөд байдгаас урлагт өрсөлдөөн гэж байхгүй. Болж өгвөл бие биенээ дэмжих ёстой, ялангуяа ийм жижигхэн улсад. Гуравхан сая хүнээс хэд нь жүжигчин юм , 100-гаад мянга нь сургууль төгссөн . Түүнээм хэд нь яг тайзан дээр гарч байгаа юм. Цөөхөн шүү. Тэгэхээр энэ хүмүүс харилцан биенээ дэмжиж илүү сайн, өөр бүтээл хийх вэ, цаашид хэрхэн ахиж дэвших вэ гэдэг талаас нь л ажиллах ёстой. -Театрууд моно драм гэж их ярьж, тоглох боллоо? -Моно драмыг бид эхлүүлсэн юм биш. Гэхдээ аль болох өргөн дэлгэр байлгахын тулд хувь нэмэр оруулж байгаа. Ийм жижигхэн улсад бага зардлаар жүжиг тавин гэдэг хүнд. Моно жүжиг юун дээр тогтдог вэ гэвэл жүжигчин дээр. Одоо моно жүжиг тоглосон жүжигчид ямар ч байсан ганц хоёр алхам илүү ахисан байгаа. -“Гэгээн муза” энэ жилээс олон улсын наадам болж цар хүрээгээ тэлж байна. Танай театрын хувьд “Гэгээн муза”-гийн тухай санал, үнэлгээ? -Мэдээж хэрэг улс болгон өөрийн гэсэн фестивальтай. “Гэгээн муза” академи мундаг том ажил хийж байгаа. Үүнй төлөө жил бүр тодорхой ажил зохион байгуулж түүнийгээ өргөжүүлж байгаа нь магтууштай . Яахав ,анхандаа ямар байсныг би мэдэхгүй ч янз бүрийн л юм ярих юм билээ. Гэхдээ ерөнхийд нь хараад байхад Монголыг дэлхийн театрын ертөнцөд танилцуулах маш том боломж гүүр болж өгөх юм. Мэдээж өөгүй зүйл гэж юу байхав сайн, муу тал бий. -Энэ жилийн “Гэгээн муза” –д хоёр хүн нэр дэвшиж байгаа гэсэн энэ тухайд? -Энэ жил хоёр жүжигчин нэр дэвшиж байна . Баасанжаргал маань “Ялаа” жүжгээр, Оюунзул нь “Хүний дуу хоолой” жүжгээ дэвшүүлсэн. Түрүү жил дэвшсэн уран бүтээлчид маань энэ хоёртойгоо өрсөлдөөд яахав гээд уран бүтээл хийгээгүй , юм бий. Энэ нь монголын жүжигчид, уран бүтээлчид бие биетэйгээ өрсөлдөх биш хүч хавсарч ажиллавал илүү дээр гэдгийн нэг илэрхийлэл юм. Г.ТУНГАЛАГ | урлаг соёл |
“Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунаа анхныхаа бие даасан “One Moment” нэртэй цомгоо гаргажээ. Энэхүү цомог нь нийт таван дуунаас бүрдсэн бөгөөд “Ocean Grey” продакшнтай хамтран ажилласан байна. Тус цомгийн дизайныг дуучин Намуунаа өөрөө санаачлан хийсэн бөгөөд бүх дууныхаа нэрийг мөн өөрөө өгчээ. Дуучин Намуунаа “One Moment” нэртэй анхныхаа цомгоор жижиг хэмжээний тоглолт хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Түүний дараагийн уран бүтээлийн цомог нь төгөлдөр хуурийн цомог байх ажээ. “Киви" хамтлаг өнгөрсөн 2014 оны хамгийн шилдэг хамтлагаар шалгарсан байна. Түүнчлэн “Киви” хамтлаг 10 жилийн хугацаанд нийт 28 оронд айлчлан, нийт 1125 удаагийн тоглолт хийж байсныг түүний өвөө Д.Ухнаа сонирхуулан ярилаа. “One Moment” цомгийн өдөрлөг маргааш буюу /IV.30/ өдөр 13.00 цагаас "Hi-Fi рекордс"-д болно. Анхныхаа бие даасан цомгоо гаргасан дуучин Ц.Намуунтай ярилцлаа. -Та анхны бие даасан цомгоо гаргалаа. Цомгоо гар дээрээ авсан сэтгэгдэл ямар байна вэ? -Цомгоо гар дээрээ авсан эхний өдрөө шууд сонсоогүй . Харин хоёрдахь өдөр нь гаргаж сонссон. Сэтгэл маш их хөдөлж цаанаасаа огшоод ирсэн. Өмнө нь бичүүлж байхдаа дуунуудаа сонсч байсан ч цомог болоод гарч ирсний дараа сонсоход маш гоё санагдсан. Өөрөөрөө бахархах сэтгэгдэл бас төрсөн. -Өөрийг чинь дуучин болоход өвөө чинь нөлөөлсөн үү? Ер нь багадаа ямар мэргэжилтэй хүн болохыг мөрөөддөг байсан бэ? -Би багадаа дөрвөн мэргэжилтэй болно гэж бодож байсан. Энэ дөрөв нь дуучин, хөгжимчин, загвар өмсөгч, бүжигчин юм. Одоог эргээд харахад би мэргэжлийн төгөлдөр хуурч болсон, дуучин болсон зэрэг таван настайдаа бодож явсан бүх мөрөөдлөө биелүүлсэн байна. Хүн мөрөөдөл, зорилгоо санаж бодож явбал биелдэг гэдэг . Урлагийн хүн болсны хувьд өвөө маань намайг анх энэ зам руу хөтөлсөн. Манай ээж, эгч хоёрыг төгөлдөр хуурч болгож чадаагүй тул намайг төгөлдөр хуурч болгосон юм. Би өвөөгийнхөө хөтөлж оруулсан энэ замаар явж байгаадаа бахархдаг. -Киви хамтлагийн дуунаас харахад Намуунаа халуухан өнгө төрхийг илүүд гаргадаг. Энэ цомгийн хувьд ямархуу өнгө төрхийг гаргахыг зорьсон бэ? -Киви хамтлагт бүрдүүлсэн байсан өнгө төрхөөсөө өөр дүр төрх гаргасан. Цомгийнхоо өнгө төрх зураг авалтыг яг өөрийнхөө буюу Намуунаа гэж хэн бэ? ямар хүн бэ? гэдгийг илүү хүмүүст харуулахыг зорьсон. Зохихгүй стилийг өөртөө наагаагүй гэж хэлэхэд болно. -Сүүлийн үед дуучдын цомог өмнөх үеийнхийг бодвол борлуулалт нь буурсан. Энэ тал дээр ямар менежмент барих вэ? -Энэхүү цомгоо тун цөөхөн хувь хэвлүүлсэн. Таван дуунаас бүрдсэн цомхон цомог учир дизайны хувьд авч явахад амар, хялбар шийдэж өгсөн байгаа . Кивигийн Намуунаа биш дуучин Намуунаагийн уран бүтээлийг сонсохыг хүссэн хүмүүс авч сонсох боломжтой. -Намуунаагийн хувийн амьдралд хэр өөрчлөлт гарсан бэ? Гэр бүлтэй болох төлөвлөгөө байгаа юу? -Хамтлагийн ахлагч Ука маань ээж болсон. Гэхдээ Ука надаас хэд эгч учраас надад бас гэр бүл зохиоход нэлээдгүй хугацаа шаардагдах байх. Тэр болтол урлагтаа өөрийгөө зориулан ажиллах болно. -Анхны цомгийг чинь хамтлагийн найзууд чинь хэр хүлээн авч тусалсан бэ? -Би цомогтоо бусад гишүүдээ оролцуулалгүй цэвэр дангаараа ажилласан байгаа. Миний дуунуудыг сонсоогүй байж байгаад цомог гарахад л сонссон. Цомгийн анхны сэтгэгдэл тэдэнд маш их таалагдсан. Мөн найз нөхөд маань дуунуудыг сонсон “чи ийм хоолойтой байсан юм уу” гэж их асуусан. Хамтлагаараа дуулах биш ганцаараа дуулахад миний дуу хоолой илүү өөрөөр сонсогддог мэт санагдсан. Б.БИЛГЭЭ | урлаг соёл |
“Гэгээн муза-12” наадмын шилдэг зохиолчоор шалгарсан МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Н.Сүхдоржтой ярилцлаа. -Танд “Гэгээн муза” наадмын шилдэг зохиолч болсонд баяр хүргэе. Шагнал авна гэдэгтээ хэр итгэлтэй байв? -Маш их баярлалаа. Олон түмний минь буян юм даа. “Галдан бошгит хаан” зохиол маань надад өмнө нь “Алтан өд” шагнал авчирсан. Зохиолыг минь мэргэжлийн уран бүтээлчид үнэлээд байсан болохоор юмыг яаж мэдэх вэ, юм дуулгаж магад гэж бодож байлаа. Хөгжимт жүжгийн төрөлд дөрвөн зохиол өрсөлдсөн юм. Би жүжгийн зохиолчийн хувьд өрсөлдөж буй жүжгүүдээ үзсэн. Минийх түүхэн зохиол гэдгээрээ онцлог байсан болов уу. Энэ наадамд бүтээлээ сойсон олон уран бүтээлч “Гэгээн муза” гардчихаад хөөрч, догдолж байхыг хараад бахархаж суудаг үзэгч байлаа. Энэ том наадамд зохиолоо сойгоод бүр шилдэг болно гэж төсөөлж явсангүй. Гэтэл улаан хивсэн дээгүүр алхаад, уран бүтээлээрээ өрсөлдөөд, шилдгээр шалгарчихаад нижигнэсэн алга ташилтан дунд зогсч байхдаа аргагүй баярласан даа. Намайг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан ивээсэн байх. -Уран бүтээлчид танд урмын ямар үгс хэлсэн бэ? -Та өөрөө баярлаад зогсохгүй олон хүнийг баярлууллаа. Яагаад гэвэл “Галдан бошгит хаан” жүжгийг хийсэн хүмүүс, үзэгчид, Ховд нутгийнхан баярласан. Энэ жүжиг маань “Гранпри” шагнал авч олон хүнийг баярлуулсан. Энэ том наадамд хөдөө орон нутгийн уран бүтээл шалгарна гэдэг маш сайхан зүйл. Нутгийнхан төдийгүй газар шороо ч баярлаж байгаа гэх зэрэг олон сайхан урмын үгс сонссон. Б.Мөнхдорж найруулагч маань “Сүхдоржоо цомнол сайхан байсан учир жүжиг тавихад амар байлаа. Уран бүтээлчид маань ч дуртай тоглосон. Хоёулаа гар нийлж сайхан ажиллалаа. Цаашид ч олон сайхан уран бүтээл дээр хамтарна” гэж хэлсэн. -Та яагаад Галдан бошгит хааны түүхийг сонгож зохиол бичсэн юм бэ? -Монголын зүүн гарын эзэнт гүрний Галдан бошгит хааны 370 жилийн ой өнгөрсөн онд болсон юм. Түүний уугуул нутаг болох Ховд аймгийнхан ойг тэмдэглэх хөтөлбөр гаргахдаа Галдан бошгит хаанд зориулсан театр урлагийн бүтээл хийе гэж ярилцсан юм билээ. Ховд аймгийн хөгжимт драмын театр дуулалт жүжиг тавихаар болж надад зохиолын захиалга өгсөн. -Олон зохиолч дундаас таныг онцолсон нь учиртай байх? -Хоёр том шалтгаан байсан болов уу. Нэгт, би өмнө нь Ховдын уран бүтээлчидтэй хамтран “Ану хатан” жүжгийн зохиолыг бичиж тоглуулж байсан. Тиймээс бид бие биенээ мэддэг болсон. Хоёрт, Галдан бошгит хаан, Ану хатан хоёр бол салгаж ойлгож болохгүй нэгэн амь, түүхэн хүмүүс шүү дээ. Нэгэнтээ Ану хатны талаас зохиол бичсэн юм чинь уялдуулаад Галдан хааныг бичих нь илүү боломжтой гэж надад захиалга өгсөн байх. Би захиалгыг баяртай хүлээж аваад бичсэн. 3-4 сар архивын материал ухаж, түүхийг судалж, түүхчид, эрдэмтэдтэй уулзаж, ярилцсан. Энэ жүжгийн найруулагч, зураач, хөгжмийн зохиолчидтой хамтран нэгэн баг болж ярилцаж хийсэн дээ. -Уран бүтээл гэдэг үр хүүхэдтэй адил гэдэг. Та хэр удаан дуншиж бичив? -Ер нь даруу бусаар хэлэхэд би Галдан бошгит хааны түүхээр зохиол бичих захиалга авсан өдрөөс эхлээд тархиндаа бодож, дуншиж эхэлсэн. Зүүдэнд минь хүртэл Галдан хаан орж ирсэн. Цагаан саарал морь унаж, урт сэлэм зүүсэн сүрлэг хаантан давхиж ирээд “Ерөө голын эхэнд орд цагаан өргөөгөө барьж, оч улаан галаа асаана” гээд л сэлмээ сугалаад дүүхэлзэж байсан. Тэгээд л би бичих ёстой юм байна гээд улам хурцлагдаж байсан даа. На.Сүхбаатар, Х.Шагдар, Ө.Бавуу зэрэг түүхч, эрдэмтэн, докторууд надад маш үнэтэй зөвлөгөө өгсөн. -Та Галдан хааныг ямар талаас нь харуулахыг зорив? -Энэ бол Галдан гэдэг хувь хүний тухай зохиол биш юм. XVII зууны үеийн Монголын түүхийн нэг үеийг эзэгнэсэн Галдан бошгит, Чахуундорж нарын түүх юм. Түүхийг бид эргэж харахгүй байхын аргагүй. Хаадын түүхийг шүүх эрх бидэнд байхгүй. Гэхдээ түүхийг үнэн мөнөөр хойч үедээ үзүүлэх ёстой. Өнгөрсөн тэр үйл явдал өнөөдөр ч хэрэгтэй байна. Хэрэв ойрд, халх хоёрын хооронд ийм том зөрчилдөөн гараагүй бол өнөөдрийн Монголын газрын зураг өөрөөр зурагдаж хилийн цаана байгаа олон ах дүүс бидэнтэй гар барьж, ганзага нийлж, ижил морьтой, ихэр заяатай явах байсан. Гэтэл түүхэн хоёр хүний болчимгүй явдлаас болж Монголд ийм эмгэнэл ирсэн гэдгийг энэ зохиолоор харуулыг зорьсон. -Та зохиолоороо өнөөдрийн залууст ямар санаа бодол өгөхийг хүсэв? -Нүүдэлчдийн түүхээс Хүннүгийн хаан Атила, Чингис хаан, Галдан хаан гурвыг дэлхийн эрдэмтэд судалдаг юм билээ. Нүүдэлчдийн хамгийн сүүлчийн эзэнт улсыг байгуулсан хаан бол Галдан гэж барууны судлаачид үздэг. Энх-Амгалан хаан, Галдан хаан хоёрыг эзэмшиж буй нутаг эн тэнцүү байсан. Урд Энх-Амгалан хаан, хойно оросууд Галдангаас айж байсан гэдэг. Үүнээсээ болоод ойрд халх хоёрыг хагаралдуулах хортой бодлого явуулсан. Энэ бодлого нь маш хортой хэрэгжиж монголчуудыг дайтуулсан юм. Одоо ч тийм хор явуулж л байна. Гадны хорт явуулгаар эх орон газар шороо минь ямар болж байгаа билээ. Тиймээс монгол хүн бүр үзэж өнөө цагийн үйл явдлыг ч эргэцүүлэн дэнслэх хэрэгтэй. Энэ бол зөвхөн Галдангийнх биш Монголын түүх юм. Энэ бол цаг үеийн эмгэлэнт явдал болохоос хоёр хааны хагаралдаан төдий биш. Төр нэг л алдаатай бодлого гаргахад улс орон хэрхэн сүйдэж болдгийг мартах ёсгүй түүхэн гашуун сургамж юм. Галдан Монголын газар нутгийн төлөө тууштай тэмцсэн эх оронч гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Энэ талыг ч тод томруун гаргасан. -Жүжгийн баг тендерт ялж санхүүжилтээ авч байсан байх аа? -2013 онд би зохиолоо бичиж өгсөн. Соёлын яамнаас орон нутгийн театр, чуулгыг дэмжих тендер зарлаад манай жүжгийн баг оролцож ялаад 66 сая төгрөгийн санхүүжилт авч хийсэн. Манай баг зөвхөн жүжиг тавих бодлого бариагүй. Орон нутгийн театрын жүжигчдэд сургалт явуулахын тулд жүжгийн, хөгжмийн, найрал дууны багш нартай очсон. Шавь сургалт явуулангаа жүжгээ тависан. Энэ нь Ховдын уран бүтээлчид чадваржихаас гадна тухайн театрын урын санд том уран бүтээл болон үлдэж байна. Үндэсний хэмжээний том дуулал жүжигт ажиллахаар театрынхан суралцаж, хөгжиж, ийм бүтээл дээр ажиллах урам зориг нэмэгдэнэ шүү дээ. -Нутагтаа хэдэн удаа тоглосон юм бол. Бусад аймаг сумдаар тоглосон уу? -Өнгөрсөн намар “Галдан бошгит хаан” хөгжимт жүжгээ нээгээд дөрвөн удаа тоглоход үзэгчид дүүрэн сайхан хүлээж авсан гэсэн. Сая бас наашаа гарахын өмнө дөрвөн удаа тоглосон. Замаараа Говь-Алтай, Баянхонгор, Өвө рхангай аймгуудаар тоглоод ирсэн. Хотод УДЭТ-т нэг л удаа тоглосон. Буцахдаа Дархан, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Завханд тоглоно. Ховдоос 55 хүний бүрэлдэхүүнтэй би ирээд “Гранпри” атгаад буцаж байна. -“Гэгээн муза” атгасан хүнд дараагийн уран бүтээлийн эрч хүч дүүрэн байгаа биз? -Би өнгөрсөн гуравдугаар сард Өвөрмонголын Хөх хотод захиалгаар дуулалт жүжиг бичиж өгөөд ирсэн. Н.Жанцанноров гуай хөгжмийг нь бичиж байгаа юм билээ. Ирэх есдүгээр сард тоглохоор бэлтгэл ажилдаа орсон гэсэн. Энэ бүтээлийг хятад хэлэнд орчуулаад тоглоно гэж байна лээ. Мөн эх орон, газар шорооны төлөө тэмцэж байсан домогноос сэдэвлээд кино хийхээр ярьж байна. Санхүүжилт шийдэгдвэл удахгүй хийх байх. Х.МОНГОЛХАТАН Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин | урлаг соёл |
Ницще нэг өдөр гэрээсээ гараад “Бурхан үхчихэж” гэж хэлжээ. Бурхантай байсан үеийн ертөнцөд хүн бурханд л таалагдахын тулд амьдарч байлаа. Эстетикийн гурван гол төлөөлөгчдийн нэг И.Кант “Critique of Judgement”номондоо: “Гоо сайхан гэдэг хувь хүний үнэлэмж биш, түүнд дүрэм журам бий, дуртай хүн нь муухай эсвэл сайн гэхгүй” гэжээ. Дуртай хүн нь “сайхан”, “муухай”-г ялгаад, шүүгээд эхэлвэл бусдын “сайхан”-ыг уландаа гишгэж байгаа хэрэг болно. Нэгэнт бид аналитик байдлаар шүүлт хийвэл, шүүгчийн туулж өнгөрүүлсэн амьдрал, амьдралд нь юу тохиолдож тэр юунд дургүй болов, харин юунд сэтгэл нь хөдөлдөг болов? яагаад уйлдаг болчихов, юунаас айдаг юм? гээд олон дурсамжуудад нь шүүгдэнэ гэсэн үг. Нэг ёсондоо шүүгч өөрөө ч мэдэлгүй, өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн шүүлт хийдэг.Гэтэл урлаг олонд хамаатай болохоос ганц шүүгчид биш. Тиймээс л Монголын урлагт мэргэжлийн “кртиткчид”-ийн баг байх ёстой. Энэ нь Монголын урлаг бас л энэ хэдэн хүний тархинд багтана гэсэн үг биш. Критикчид нь онолчид байх ёстой, онолчид деаликтик хийх хэрэгтэй. Деаликтик нь тодорхой нэг ойлголт нөгөөтэй зөрчилдөх үед түүнээс шинээр гарч ирэх нэгдсэн нэг ойлголтыг аргументлах, хуучнаасаа салах, шинийг эрэлхийлэх, шийдэлд хүрэх явц юм. Гэтэл өнөөдөр Монголын урлагийг хэн шүүж байгаа юм бэ? Монголд мэргэжлийн критикч бий юу? гэвэл, байж магадгүй л юм.Тэд хаана байгаа юм бэ? Критикчид өөрсдөө уран бүтээлч байж, бусдын бүтээлийг шүүх нь утгатай юу?Шүүж байгаа бүтээлээ өөрийнхөө бүтээлээс илүүд үнэлэх үү? тэгвэл, бүтээл хийхийн хэрэг юу? эсвэл бусдын бүтээлийг өөрийнхөөсөө дор үнэлэх үү? тэгвэл,“маргаангүй” таны ашиг сонирхол энд нөлөөлсөн. И.Кант нэгэнтээ “Мэдрэмж бол сэтгэгдэлийн сонголтууд” гэдгийг баталжээ. Тэгэхээр л,гадаадын критикч ирж шүүлээ ч та хажууд нь өөрийнхөө бүтээлийн талаар байтугай, өөрийн амьдралын талаар бусдаасаа илүү ярьж, цагийг хамт өнгөрөөх эрхгүй. Учир нь тэр үед, тэр газарт тэгш эрх “булшлагдана”. Нээрэн, өнөөдөр Монголын урлагийг хэн шүүж байгаа юм бэ? Улс лав биш. Төр лав биш. Монголын урлагийн бодлого хариуцсан яам, ядаж л хэлтэс бий билүү? Үгүй, тэгсэн хирнээ “Монгол улсын гавъяат жүжигчид”, “Төрийн соёрхолтууд”-ыг хэн шүүгээд, хэн үнэлээд, хэн ялгаж чадаад байгаа юм бэ? Эдийн засагчид? Улс төрчид? Бизнесмэнүүд? Эсвэл урлагийн бид өөрөө бүтээл хийгээд, өөрийнхөө бүтээлд шагнал өгөөд “хөөрөөд” байдаг юм уу? Монголын урлагт деаликтик хийж дүрэм журамтай болгох критикчид, онолчид хэрэгтэй болохоос өөрөө өөрсдийгөө шүүдэг уран бүтээлчид биш. Монголын урлагийн их наадмуудаас Драмын урлагийн шилдгийг шалгаруулах“Гэгээн муза” наадам уран бүтээлчдийн чадвар, чансааг сорьж, бүтээлч өрсөлдөөнийг бий болгосноор драмын урлаг жилээс жилд хөгжих, шинэ шатанд гарах нэгэн түүчээ болж өгдөг гэдгийг бид мэднэ, маргахгүй. Энэ 12 жилийн хугацаанд хүнд хэцүүтэй нүүр тулж, төр засаг нь ч хийж чадаагүйг бодитоор бүтээн, наадмаа олон улсын хэмжээнд хүртэл өндөрт хүргэж чаджээ. 2006 оноос эхлэн “Улаан хивс”-ний ёслол, 2010 оноос “Хүүхдийн оролцоотой шилдэг бүтээл”, 2013 оноос “Нэг хүний жүжгийн төрөл” гээд Гэгээн муза наадам жилээс жилд хөгжиж л байна, үгүйсгэхгүй. Гэхдээ, шүүмжлэл бол “доромжлол” биш, бас нэгэн уран бүтээл юм. 2015 онд Гэгээн муза наадам 12 дахь жилдээ зохиогдож байна. УДЭТ-ын дэргэдэх “Драмын мэргэжлийн жүжигчдийн төв” нэрээ “Гэгээн муза” академи болгон өөрчилсөн энэ байгууллага Гэгээн муза наадмыг анх санаачилж байжээ. Энэ жилийн наадмыг өмнөх жилүүдийн адил “Гэгээн муза” академи зохион байгуулаж,“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Улсын драмын эрдмийн театр хамтран, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагч, Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүүхэлдэйн театр, Монголын урлагийн ажилтны холбоо зэрэг байгууллагууд ажиллаж байгаа. Тэгвэл, эдгээр байгууллагуудаас чухам аль нь Монголын ард түмнийг төлөөлөөд урлагийг шүүх, нэг ёсондоо Кантын хэлсэнчлэн “критик” хийх эрхтэй, мэдлэгтэй юм?Нэг ёсондоо аль нь тэгээд онолч, аль нь тэгээд урлаг мөн эсвэл биш эсэхийг мэдэх юм..? Хэн нь ч мэдэхгүй..! За яахав, 2013 онд олон улсын наадам болон өргөжсөнөөс хойш Монгол, Орос, Канад, Серби, Македон, Косово, БНХАУ, Уганда, Эстони гээд олон орны уран бүтээлчид наадамд “маань” оролцож, тэр хирээрээ олон улсын мэргэжилтнүүд шүүх бүрэлдэхүүнд орж ажиллах болж. Тухайлбал, АНУ-ын төрийн департментийн харъяа Олон улсын театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч, жүжигчин, продьюсер Элизабет Хесс, ОХУ-ын шилдэг 10 найруулагчийн нэг Тува улсын нэрт найруулагч Сюзанна Ооржик, ОХУ-ын иргэн Татъяана Николаевна нарыг дурьдаж болно. Гэхдээ, эдгээр шүүгчдэд Монголын уран бүтээлчдийн бүтээлүүдийн тайлбар, танилцуулга мэдээлэл, хамгийн чухал нь тайзан дээр тоглогдож байгаа жүжиг “тэгш” хүрч чадаж байна уу? Тухайлбал, Гэгээн муза академийн “Нэр дэвшүүлэх комисс” бүтээлүүдийг үзэж наадамд нэр дэвших бүтээлүүдийг сонгоно. Хөдөө орон нутгийн театрууд бүтээлээ бичлэгээр явуулна гэсэн удирдамж байдаг. Хамгийн чухал шатны энэ шалгаруулалтыг бичлэгээр үзнэ гэж үү? Театрын урлагийн их наадам байж бичлэгээр үзээд шүүчихдэг хэрэг үү? Театр бол тайз, кино бол дэлгэц баймаар. Театрын урлагийг би дэлгэцээр үзээд “мэдэрчихдэг” бол тайз гэж байгаад яах юм?, Тийм л юм бол, алтан тайзыг “маань” хэмхчээд “хаячих”.Дэлгэцийн бүтээлд коллаж, монтаж хийдэг, тэр хэмжээгээрээ кино урлаг техник технологоос хараат, харин театр бол тасралтгүй үргэлжлэх давтагдашгүй процесс гэж театрыг зүглэдэг бидний “урам” удирдамжинд бичигдсэн энэ үгээр “навс” унав.Хөдөө орон нутгийн театрынхан обшый план тавьчихаад тасралтгүй үргэлжилнэ гээд, нүүрний хувирал эмоцуудын деталиа хөсөр хаях уу? эсвэл эдгээр деталийг харуулна гээд тасралтгүй амьд үргэлжлэх дүрмээ зөрчих үү? Театрын тайз дэлгэцэн дотор багтана гэж үү? Цаашилбал, Гэгээн муза наадамд оролцох уран бүтээлчдийн мэдүүлэг гэсэн хуудас дээр Театр продакшний нэр, жүжгийн нэр, жүжгийн төрөл, бүтээсэн он, мэдүүлэг бөглөсөн найруулагч гэх асуултууд байна. Жүжгийн автор Музад “маань” нэг ёсондоо хэрэггүй. Гэтэл театрын урлагтавторын тусламжтайгаар жинхэнэ герменевтик явах ёстой шиг. “Танихгүйн эмэгтэйн захидал” /Монгол/ гэсэн тодотголтойгоор нэг хүний жүжгийн төрөлд дэвшжээ. Батаагийн зохиосон зохиол юм уу? Баяраагийн зохиосон зохиол юм уу? эсвэл Стефан Цвейг зохиочихсон юм уу? Би хэнийх нь зохиолыг уншиж байж, жүжигчин зохиолоо хэрхэн ойлгож, хэрхэн уусаж нэгдсэн байна гэдгийг олж үзэх вэ? Нэмээд, энэ жилийн наадамд дөрвөн төрлийн шагнал байна, үүнд: БСШУ-ын сайдын нэрэмжит “Шилдэг залуу” уран бүтээлч гэдэг шагнал байх юм. Боловсролыг нь үнэлж шилдэг залуу болгов уу? соёлыг нь үнэлж шилдэг залуу болгов уу? шинжлэх ухаанч байдлыг нь үнэлж шилдэг залуу болгов уу? ямартай ч “сайхан” урлаг хийснийг нь биш бололтой. Урлагтай огт хамаагүй яамнаас урлагийн шагнал, цол хэргэм өгөхгүй байлгүй. Эсвэл өгдөг гэвэл, урлагийн ямар эрх мэдэлтэн, ямар мэдлэгтэн дураараа урлагт критик хийж байна вэ? Ингээд л “Гэгээн муза”-гийн шүүлт, шагналууд маргаантай. Наадамд өрсөлдөж байгаа уран бүтээлч өөрөө шүүгч хийнэ. Нэг ёсондоо өөрөө өөрийгөө шүүнэ. Хэвлэлийн бага хурлын үеэр өгсөн тайлбар нь: “ Наадамд шүүгч хийж байгаа уран бүтээлчид өөрийнхөө өрсөлдөөгүй төрөлд шүүгч хийсэн” гэх. Тэгвэл хажуу ширээнийхээ хамтран ажиллагчийг шүүнэ, бүүр үгүй гэвэл жүжгийн бэлтгэлийн үеэр “совет” өгсөн найзыгаа шүүнэ. Энэ жинхэнэ урлагийн критик мөн үү..? Мэдээж биш..! Социологич, философич, хөгжмийн урлаг судлаач Теодор Адорно “Нийгмийн шүүмжийн онол” номондоо: “Хүмүүс хэт ашиг хөөж /үүнд зөвхөн матери бус, идей ч багтана / жинхэнэ хүн төрхөө алдсан. Тэдний хүсэл мөрөөдөл буруу, алдаатай. Тиймээс урлаг түүний эсрэг тэмцэнэ” гэжээ. “Тэмцэгч” урлаг Монголд үгүйрчээ. Жинхэнэ “критик” байхгүй, жинхэнэ “критикчид” байхгүй л юм болурлагийг бид шударгаар шүүж чадахгүй, Муза аль хэдий нь “үхчихэж”. Ницше “Бурхан үхчихэж” гэж хэлсэн тэр өдөр л “яваад өгчихөж”.Өнөөг хүртэл Музагийн дүрд хэн нэгнүүд л тоглож, өөрийн мэдрэмжийг бусдад тулгадаг байж. Одоо тэгвэл Муза-д таалагдахын тулд амьдрахгүй. Музагийн гоо сайхан Хегелийн эстетикийн зарчмаар дээдийн дээд байх ёстой, абсолют. Яагаад гэвэл Муза бол Гэгээн бурхан. Бурхан мөн л бол абсолют байх учиртай. Театрт зөвхөн бурхад л цугладаг юм. В.Высоцкий Бурхан чинь аль хэдий нь үхчихсэн шүү дээ. Ф.Ницще Б.ГЭРЭЛМАА Эх сурвалж: “ТОЙМ” сэтгүүл | урлаг соёл |
Монголчууд өнө эртнээс эсгийг гэр ахуйдаа хэрэглэж ирсэн ард түмэн. Харин эсгийгээр урлагийн бүтээл хийж, түүгээрээ дамжуулан өвөг дээдсээс өвлөж ирсэн өнө эртний үүх түүх соёлоо сурталчилж буй нэгэн эрхэм хүнийг онцолж байна. Эсгий урлал, эсгий хүүхэлдэйн урлагийн төлөөх хийсэн ажлаараа Юнескогоос талархал дурсамжаар шагнуулж явсан чимэг зураач, уран сийлбэрч СТА Ж.Оюунбилэгтэй ярилцлаа. -Та өөрийгөө танилцуулаач. Таныг монгол эсгий сийлбэрийн урлагийг үндэслэж, амжилттай хөгжүүлж яваа хүн гэдэг юм билээ? -Би уг нь Хөдөө аж ахуйн дээд сургуулийг зоотехникч, малын эмч мэргэжлээр төгссөн юм. Гэхдээ мэргэжлээрээ ажиллаж байсангүй. Учир нь багаасаа гар урлал сонирхдог байлаа. 1983-1986 оны хооронд МҮЭСТО-нд нэрт уран барималч Л.Чуваамэд, С.Дамдинжав нарын шавь болж алтан гартай тэднээсээ урлахуйн ухааныг өвлөсөн азтай хүн. Уран сийлбэрч болоод Геодези Зурагзүйн газрын Зургийн товчоонд чимэглэх уран зураачаар 13 жил ажилласан. Энэ хугацаанд газрын зураг сүүдэртүүлэх, олон өнгөөр хэвлэх, ретушийг хийж, нийт 2000 гаруй газрын зургийг бүтээлцсэн байдаг. -Газрын зураг зурахад ур чадвар, авьяас, уйгагүй хөдөлмөр шаарддаг байх? -Тэгэлгүй яахав. Оршин суугаа газар нутгийн дэвсгэр суурийг, ашигт малтмалын орд газрыг, уул ус төрсөн нутгийг минь хил хязгаартай нь мөнхлөн үйлдэж байгаагаараа хариуцлагатай бахархууштай ажил юм. -Эсгий сийлбэрийн урлалын бүтээлээ хэзээнээс хийж эхэлсэн бэ? -1990-ээд оноос эсгий урлалын бүтээлүүд хийж эхлээд, 2000 оноос хүмүүсийн захиалгаар гадагшаа борлуулдаг болсон. Миний бүтээл бол эсгий урлалын шинэ урсгал “Оюу Монгол” юм. Эсгийн дээр хүний хөрөг, морины зургийг товойлгон, гарт баригдаж нүдэнд харагдахаар урладаг. Морь байлаа гэхэд түүний биеийн хөдөлгөөн, сүүлийг яг л бодит мэт харагдуулдгаараа миний бүтээлүүд онцлог. Манай монголчууд төдийгүй гадаадын хүмүүс их сонирхож худалдан авдаг юм. Захиалга ер нь тасардаггүй дээ. -Шинэ урсгал “Оюу монгол” гэдгээ тайлбарлаж өгөөч? -Би “Бүтээлч иргэдийн нэгдсэн холбоо”-нд харьяалагддаг. Энэ холбоо нь Монголын анхдагчдыг тодруулж бүртгэдэг юм. Миний хийж буй бүтээлүүд бол монголд анхдагч шинэ урсгал юм. “Оюу Монгол” шинэ урсгалыг бий болгоод 15 жил болж байна. Хэдийгээр би одоо урлагийн бүтээл болгон гаргаж ирсэн ч монголчуудын эрт дээр үеэс хэрэглэж ирсэн арга юм. Адуу мал тамгалах, толгой шийрээ хярвасладаг шүү дээ. Тэр техникийг урлаг болгочихоод байгаа юм. Нэг ёсондоо эсгийгээ зургийн дагуу түлж, товойлгож гаргадаг. -Бүтээлээ хаагуур борлуулдаг вэ, захиалга их ирдэг үү? -Эсгийгээр хийхгүй юм гэж байдаггүй. Хүний захиалсан зургийн дагуу хөрөг зураг, нутаг усны зураг, морь, эмээл гээд бүх л зүйлийг хийдэг. УИД, Ачлал, Баянгол дэлгүүрүүдээр борлуулдаг. Гадаад улс орнууд руу бол хүмүүсийн захиалгаар хийж өгдөг. Захиалга тасардаггүй. Миний нэг бүтээлийг Хонконгийн өндөр зиндааны тэрбумтан хулалдан авч байсан. -Та бүтээлээ ямар үнээр зардаг вэ? -Монголчууддаа бол үнэрхдэггүй. Харин гадныханд нэлээд өндөр үнээр өгчихдөг юм. /инээв/ -Та өөрийн бүтээлүүдээрээ тэмцээн уралдаануудад оролцож байв уу? -Анх 1995 онд “Оюу монгол” эсгий сийлбэрийн бүтээлүүдээрээ “Аялал жуулчлалын үзэсгэлэн”-д оролцож шилдэг 99 бүтээлийн нэгээр шалгарч байсан. Тэндээс л хүмүүс миний бүтээлийг сонирхож байгаад урамшин мод, төмрөөр сийлбэрлэсэн мэт болгохоор ажилласан. Эсгийгээр ч сийлбэр хийж болдгийг харуулахыг зорьсон. 2005 онд Францын Парис хотод болсон Азийн олон улсын хүүхэлдэйн урлагийн үзэсгэлэнд уригдан оролцож, эсгий хүүхэлдэй болон бусад урлалаар оролцсон. тэнд Монгол урлаг, монгол урлалын гайхамшгийг дэлхий нийтэд гайхуулж, Юнескогийн тусгай талархал хүртэж, эсгий урлаг, эсгий хүүхэлдэйн урлагийн төлөөх дурсамжийн эзэн болсон. Мөн Эсгий урлаг, “Оюу Монгол” төрлийн бүтээлийг анх үүсгэн бий болгосон гэдгээрээ “Шилдэг бүтээл”-ийн батламж авсан. -Бие даасан үзэсгэлэнгээ гаргасан уу? -Удахгүй бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар бэлдэж байна. Харин гадаад дотоодод зохиогддог үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцдог. -Гэр бүлийнхэн чинь таны ажилд тусалж байна уу? -Би гурван хүүхэдтэй. Бүгд л эрвийх дэрвийхээрээ тусладаг. Охин маань миний менежерээр ажилладаг. Эхнэр маань банкны салбарт насаараа ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн бий. Алтны дэргэд гууль шарлана гэдэг шиг миний хажууд байж, тусалж дэмжсээр одоо зарим нэг бүтээлийг бие дааж хийдэг болчихоод байна. Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин | урлаг соёл |
"Авьяаслаг Азиуд” тэмцээнд амжилттай оролцож дэд байр эзэлсэн “Хөсөгтөн” хамтлагийн хөгжмийн зохиолч, их хуурч Д.Ариунболдыг зочноор урилаа. Түүнтэй тэмцээний тухай ярилцсан юм. -Сүүлчийн шатны шалгаруулалтын үеэр үзэгчид “Монгол, монгол” гэж хашгираад л. Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч байлаа? -Бид бүр их догдолж байлаа. Дэлхий нийт, ялангуяа эх орны минь үзэгчид биднийг харж, найдвар тавьж байгаа гэж бодохоор л алдах эрх байхгүй юм шиг санагдсан. -Аливаа тэмцээнд хожигдоно гэж ордоггүй. Харин хоёрдугаар байрт ороход юу бодогдож байв? -Үнэнийг хэлэхэд жаахан харамссан. Бид түрүүлнэ гэдэгтээ дэндүү итгэлтэй байсан юм. Гэхдээ юм үүгээр дуусахгүй шүү дээ. Дараа, дараагийн тэмцээн биднийг хүлээж байна. Үүнээс илүү амжилт гаргахын төлөө бид улам илүү хөдөлмөрлөх болно. -Монголчууд их идэвхитэй дэмжсэн шүү дээ? -Тийм учраас л харамсах сэтгэл төрсөн юм. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд биднийг сэтгэлээрээ дэмжсэн. Харин тэднийхээ урмыг жаахан хугаллаа гэж бодогдсон. Бид миссийн тэмцээнд яаж Монголынхоо бүсгүйг дэмжлээ. Яг түүн шиг биднийг дэмжиж чадсанд баярласан. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үнэн юм билээ. -Гэхдээ “Хөсөгтөн” хамтлаг дэлхийн олон тайзан дээр гарсан туршлагатай. Энэ нь ч үзүүлбэрийн үеэр харагдаж байсан шүү? -Энэ шоуны тайз бидний гарсан хамгийн том тайз биш л дээ. Өмнө дэлхийн олон алдартай тайзнаа тоглосон туршлага бидэнд бий. Харин тэмцээн гэдэг утгаараа шууд сэтгэл зүйтэй холбогдчихдог юм билээ. Уралдаанд түрүүлэхэд олон хүчин зүйл хамаардаг гэдгийг энэ наадам ойлгууллаа. -Өрсөлдөгчид хэр ширүүн байв. Бусад хамтлагийнхантай хэр ойрхон нөхөрлөсөн бэ? -Муу өрсөлдөгч гэж байхгүй. Ялангуяа сүүлчийн шатанд үлдсэн 24 хамтлаг бол үнэхээр гайхалтай байсан. Тэднээс Азийн урлаг хэрхэн хөгжиж байгааг харж болохоор. Бид үзүүлбэр бүртээ бие биенээсээ суралцсан гэж бодож байна. Хэдийгээр үзүүлбэрүүд нууцлаг байсан ч дараа нь бичлэгийг нь үзэхэд тэднээс суралцах юм олон байгааг олж харсан. -Тэмцээний үеэр гадны хамтлаг, продюсеруудаас хамтран ажиллах санал ирсэн гэж сонссон? -Бидэнд тэмцээний дараа хамтарч ажиллах санал ирсэн. Одоо зөвхөн яриа төдий л байна. Хэрэв харилцан тохиролцож, зөв шийдэлд хүрч чадвал удахгүй албан ёсоор мэдээлэх болно. Харин тэмцээний гала тоглолтын үед биднийг тоглолтын нууцлалыг задруулахгүй байж, өөр хүмүүстэй ярилцаж, ажлын санал хүлээж авахыг зөвшөөрдөггүй юм билээ. -Шүүгчид Монголын тухай их сонирхож байх шиг байсан? -Монголын тухай их сонирхож байна лээ. Ялангуяа үндэсний урлагийг. Бидний өвөг дээдэс хойч үедээ үлдээсэн хамгийн том өв хөрөнгө нь үндэсний урлаг юм. Ямар ч нөлөөнд автаагүй, онгон байгалаараа юм гэж бишрэх хүмүүс олон байна. Шүүгчид ч үүнийг онцолж байлаа. -Тэмцээнд явахад яамнаас дэмжлэг үзүүлсэн үү? -Бидэнд яамнаас тусалсан зүйл байхгүй. Бидний зардлыг шоу зохион байгуулагчид даасан. Уг нь ардын урлагаа төр засгаас тусгай бодлогоор дэмждэг бол уран бүтээлчид маань дэлхийд өрсөлдөх чадвар, боломж ойрхон байна. Бид анх байгуулагдахдаа мартагдсан ардын дуунуудыг өөрсдийн уран бүтээлдээ тусгаж сэргээе, залуу үедээ уламжлан үлдээе гэсэн зорилгыг өвөртөлсөн. Гэвч манайхан Монголоос илүү гадны урлаг руу хошуураад байх юм. Харин манай үндэсний урлаг дэлхийн хаана ч давтагдахгүй, үнэ цэнэтэй шүү дээ. Ч.ГАНТУЛГА Эх сурвалж: www.polit.mn | урлаг соёл |
“Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболортой хэсэг хором ярилцлаа. -Sweetymotion хамтлагийнхан энэ зуныг хэрхэн өнгөрүүлж байна вэ? -Юуны өмнө Монголын ард түмэндээ баяр наадмын мэнд хүргье. Манай хамтлагийн хувьд энэ зун амарч байна. Ц.Сарнай маань шинэ хүнээ хүлээж авсан. Г.Сүндэрээ бид хоёрын хувьд ч мөн хувийн ажилдаа анхаарч байна. Г.Сүндэрээгийн хувьд 10 гаруй жил фитнесээр явж биеэ хөгжүүлсэн туршлага дээрээ үндэслээд нэвтрүүлэг бэлдэж эхэлсэн. Фитнес нэвтрүүлгийг гаргахаар шаргуу ажиллаж байгаа. Миний хувьд “Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирлын ажлаа аваад удаагүй. Өөрийнхөө хэмжээнд дахин нэг урлагийн салбар руу шилжиж орсон. -Дуучин хүн яагаад телевизийн салбарыг сонгох болов? -Миний хувьд дуулахын хажуугаар ток шоуны хөтлөхийг битүүхэндээ мөрөөддөг байсан. Хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн ток шоутай болно гэж битүүхэндээ бодсоор ирсэн. Энэ мөрөөдөл минь 2015 онд биелэх гэж байна. Он гарсаар телевизийн салбарын найз нөхөд, хамтран ажиллагсдаас багагүй санал ирсэн. Урлагийн хажуугаар хуулийн мэргэжил эзэмшиж байна. Тэр дундаа оюуны өмчийн асуудлаар мэргэших чиглэлтэй. Оюуны өмч гэдэг телевиз, дуу хөгжим гээд урлагийн бүх салбарт хамааралтай. Тиймээс өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийг хослуулан энэ салбарт хүч үзэхийг хүссэн. Миний хувьд багагүй хугацаанд бодсоны эцэст энэ ажлыг авсан. Гэхдээ цаашид уран бүтээлээ ч гэсэн хийнэ. Намраас хамтлагийн шинэ уран бүтээлээ гаргаж, сонсогчиддоо бэлэг барих болно. -Хамтлагийн хувьд хамгийн сүүлд ямар уран бүтээл хийгээд амралтаа авсан бэ? -Цагаан сарын өмнө “Зүрхэн аялгуу” гэх хос цомгоо гаргасан. 1960, 1970 оны үеийн ардын дууны цуглуулгыг шинэчлэн дуулсан. Алтан үеийн болоод ардын дууны түүх тасрахгүй байгаасай, залуу үе маань амандаа аялдаг болоосой гэх үүднээс шинэчлэн дуулж сонсогчиддоо хүргэсэн. Мөн алтан үеийн тэр сайхан дууны түүх, дуучдых нь талаар баримтат кино хийж үзэгчиддээ хүргэсэн. Шүлэг, ая зохиогч, дуучин гээд тухайн дуу бүтэхэд оролцсон уран бүтээлчдээр түүхийг нь яриулж баримтат кино хийсэн юм. Энэ хос цомгоо гаргаад Sweetymotion хамтлагийн маань э зуны амралт эхэлсэн. -Ирэх намраас стиль жанраа өөрчилнө гэх сураг сонсогдоод байгаа? -Sweetymotion хамтлагийн хувьд АНУ-аас ирснээс хойш таван жил өнгөрчээ. Энэ хугацаанд АНУ-д сурсан мэдсэнээ ард түмэндээ тайлагнах жилүүд өнгөрлөө. Сүүлийн нэг жилээ ардын урлагийн чиглэлээр суралцах, уран бүтээл хийхэд чиглүүллээ. Бидний үндэсний урлаг, ардын дуу, орчин үеийн дуу хаанаас үүдэлтэй, ямар замыг туулж бидэнд ирсэн бэ гэдгийг суралцаж, ухаж ойлгоход багагүй хугацаа зарцууллаа. Ингээд сурсан мэдсэнээ өөрсдийн стильдээ зохицуулан уран бүтээл туурвисан. Харин ирэх намраас хамтлагийн маань хувьд шинэ үе эхлэх гэж байна. Намраас илүү эрч хүчтэй, шинэлэг, орчин үеийн дуунуудыг сонсогчиддоо хүргэнэ. Зуны цагт амрахын хажуугаар шинэлэг санаа, орчин үеийн хэмнэлийн талаар судалгаа хийсээр л байна. Тиймээс сонсогчид маань намраас Sweetymotion хамтлагийг шинээр харах болно. -Удахгүй Үндэсний их баяр наадам болох гэж байна. Өөрийн чинь хувьд баяр наадмыг хэрхэн өнгөрүүлдэг вэ? -Наадмын эхний өдөр Төв цэнгэлдэх орж нээлтийн үйл ажиллагааг заавал үздэг. 12-ндоо Хүй долоон худагт соёолонгийн тоосонд дарагдахыг хичээдэг. Өнгөрсөн жил хүй долоон худаг нэлээн чийгэй байсан болохоор тоос төдийлөн гараагүй. Энэ жил соёолонгийн тоосонд дарагдана аа. Тэгээд 13-нд уяачдын наадмаар очно. Хамаатнууд маань морь уядаг учраас уяачдын наадамд очих дуртай. Миний хувьд нэлээн идэвхтэй, маршруттай наадамладаг хүн шүү. -Сүүлийн жилүүдэд баяр наадам гэлтгүй энгийн үед ч залуус үндэсний хувцсаа өмсөхийг эрмэлздэг болжээ. Таны хувьд наадмын гоёлоо сонгосон уу? -Загвар зохион бүтээгч Ү.Юмжирийнхээ дан дээлээр гоёно. Одоогоор урлаж байгаа. Сүүлийн үед монгол дээлийг орчин үеийн загвартай хослуулж өмсөхийг илүүд үздэг болсон. Бидний хувьд “Зүрхэн аялгуу” цомгийн клипэндээ үндэсний дээлийг орчин үеийн хэв маягт оруулсан загвараар гоёсон. Өөрсдөө санаагаа хэлэхээс гадна загвар зохион бүтээгчийнхээ өөрийнх нь өнгө аясыг шингээгээд үндэсний хувцсаар гоёх дуртай. Ер нь үндэсний хувцас маань монголчуудад сайхан зохидог. Ялангуяа эмэгтэйчүүд маань монгол дээлээрээ гоёх хэрэгтэй. Энэ үзэл дээр бат зогсдог шүү. Энэ ч үүднээсээ миний хувьд энгийн загвартай монгол цамцыг өвөл зунгүй өмсөнө. Костьюм пиджак дээр жижигхэн хантааз өмсөх зэргээр өдөр тутамдаа ч үндэсний хувцсаар гоёх дуртай. Тиймээс ч сүүлийн жилүүдэд хувцасны загварт монголжуу хэв маягийг оруулахаар багагүй сэлгээ хийсэн. Б.ЗАЯА | урлаг соёл |
Монгол Улсад гэрэл зураг, дуу дүрсний албыг үүсгэн байгуулсны 80 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхэн ойн хүрээнд өрнүүлж байгаа олон төрлийн ажлын нэг нь Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос зохион байгуулсан мэргэжлийн эмэгтэй гэрэл зурагчдын “Бүсгүй мэлмий” үзэсгэлэн. “Blue moon” арт галерейд энэ сарын 23-нд “хөшгөө нээсэн” тус үзэсгэлэнд залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл болсон соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Нина, соёлын тэргүүний ажилтан Д.Цэрэннадмид, С.Туяа, С.Бадамханд, гэрэл зурагчин Б.Улятайхүү, Т.Чимгээ, Г.Эрдэнэтуяа, Ш.Отгонжаргал, Л.Номингэрэл, Х.Хашиймаа, Д.Бямбадорж, Ж.Үермаа, Д.Эрдэнэцэцэг нарын 13 бүсгүй гэрэл зурагчийн туурвил бүтээлийн дээж 80 зураг дэлгэгдэж, олны нүд, сэтгэлийг хужирлаж байна. Тэдний нэг Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан, дэслэгч Лхагвасүрэнгийн Номингэрэлтэй ярилцлаа. Италийн Венецид очиж үзэхсэн -Яагаад гэрэл зураг сонирхох болоо вэ. Багш, эдийн засагч ч юм уу, инженер... гээд өөр сайхан мэргэжил зөндөө байхад. Түүнээс сонгоогүйн учир юу вэ? -Багаасаа хувцасны загвар зохион бүтээгч болох юмсан гэж хүсдэг байсан минь нөлөөлсөн байх. Аравдугаар ангиа төгсөөд тэр чиглэлийн мэргэжлийн сургуульд орох бодолтой байсан ч чадаагүй. Тэгээд хотод ирж сонины газарт ажиллах болсон. Түүнээс хойш хориод жил хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байна. Эхлээд хянагч, дараа нь бичээч, тэгээд эх бэлтгэгч болж байв. Загвар сонирхдог болохоор сонины хуудсан дээр загвар гаргах сонирхол ихтэй байсан, нууцгүй үнэнийг хэлэхэд. Сонины нэгдүгээр нүүр, арын нүүрийн макетыг ихэвчлэн хийдэг байлаа. Нэгдүгээр нүүрт гол үйл явдал, материалын, харин арын нүүрт чөлөөт сэдвийн хамгийн сайн зураг ордог шүү дээ. Тийм болохоор гэрэл зургийг жаахан мэдэрч сурсан даа. Тэр маань л гэрэл зураг авах сонирхлыг төрүүлсэн хэрэг. -Анх ямар аппаратаар зураг авч эхэлсэн бэ? -Би хэдэн найзынхаа хамт 2008 онд “Улаанбаатарын сонин”-г байгуулж анхны дугаараа тавдугаар сард гаргасан юм. Тэгээд бид цөөхүүлээ нэг хүн хэд хэдэн ажил давхар хариуцаж ажиллахаар болсон. Би мэдээж хэрэг сонины дизайн, макетыг хариуцна. Дээрээс нь гэрэл зурагчны үүрэг надад ногдсон. Энэ нь надад сонирхдог зүйлээ бодитоор хийх боломж олдсон гэсэн үг. Манай сонины хамгийн анхны аппарат “Nikon D200” гээд тэр үедээ хамгийн сүүлийн үеийн мундаг эд. Бидний найз Х.Энхжаргал ах маань аппаратны сонголтыг хийж, гадаадаас захиж авчруулсан. Тэгээд яаж ажиллуулах, тохируулах гээд зааж өгч билээ. Тэр аппаратаа Хилийн цэрэгт ирсэн хойноо ч барьж байсан даа. -Тэр мундаг “амьтан”-аар эхэлж авсан зургаа санадаг уу. Юун тухай байсан бол? -Өө, инээдтэй. Х.Энхжаргал ахын зургийг авч таарсан. Нэг л сүрхий хүн баахан дарж дарж харуултал шоолуулаад. “Ингэж авдаггүй юм, тэгж барь, аппаратаа” гэхчилэн баахан зөвлөгөө өгсөн. Түүнээс хойш хот, хотынхны тухай олон ч зураг авсан даа. Хотын нэгэн үеийн хөгжил дэвшил, хүн зоны аж амьдралыг харуулсан бүхэл бүтэн архив надад бий шүү. -Улаанбаатар гэдэг нэрийг сонсоод санаанд чинь юун тухай эхэлж бодогддог вэ? -Сүхбаатарын талбай. Одоогийн Чингисийн талбай. -Өөрийгөө хотын хүн гэж бардам хэлж чадах уу? -Хотын хүн байхыг хичээдэг. Хотын хүн болно гэдэг хаана төрж өссөн, боловсрол эзэмшсэнээс шалтгаалахгүй. Хотоо хайрладаг, цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг, хогоо хаядаггүй, тарьсан зүлгэн дээгүүр гишгэдэггүй байх гээд энгийн зүйлсээс хотын хүн мөн эсэх нь шалтгаална гэж боддог. Би ч тэр бүгдийг дагаж амьдрахыг хичээдэг учраас өөрийгөө хотын хүн гэхэд буруудахгүй л байх. -Хотын гудамжаар айвуу тайвуу алхах боломж хэр гардаг вэ? -Хотын гэрэлтэй гудамжаар бороо орсны дараа алхах дуртай. Гэхдээ миний ажлын онцлогоос болоод тэр бүр алхаад байхгүй л дээ. Үргэлж л цагтай уралдан яарч, бас хөдөө гадаа их явдаг болохоор. Нэг удаа багынхаа хэдэн найзтай “Өргөө”-д кино үзчихээд гараад ирсэн чинь бороо орчихсон, агаар цэнгэг сайхан, дулаахан байхаар нь сэтгэл хөдлөөд Зайсан хүртэл алхчихаж билээ. Даанч гутал хөл холгоод баларсан болохоос. -Нийслэлийн хүмүүсийн таалагддаг зан юу вэ. Бас таалагддаггүй нь..? -Гудамжаар өвөө, эмээ нар тайван алхалж явдаг даа. -За...? -Харахад нэг л сайхан, нүдэнд дулаахан. Учиргүй яриа хөөрөө дэлгээд унахгүй ч тийм сайхан хүмүүсийг харахаар үнэхээр л хотын хүмүүс байна даа гэж бодогддог. Харин гудамжинд нулимж байгаа хүн ёстой муухай. Ганган машин уначихаад цонхоороо бохь, чихрийн цаас, ундааны лаазаа хаяж байгаа хүмүүст ясны дургүй. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг л тэр. -Нийслэлийн хүнд байх хамгийн гол, нандин чанар юу вэ? -Хотын хүн гэдгээ л мэдэрдэг байх ёстой. Хотын хүн гэдэг ерөнхий энгийн нэр боловч асар их соёлтой байхыг хэлнэ байх. Боловсрол мэдлэг тааруу байж болно, мөнгө төгрөгөөр гачигддаг байж болно. Гэвч хотын хүн цэвэр цэмцгэр, гудамж талбайгаа бохирдуулдаггүй, хотоо хайрладаг л байх ёстой. -Дөрвөн уулын дундаас, Улаанбаатар хотоос явах юмсан, өөр газар амьдрах юмсан гэж бодох үе тохиодог уу? -Ажил маань тэр юм. Голцуу хилээр явчихдаг. Өвлөөр явж явж байгаад хот руу орж ирэх л жаахан хэцүү. Ийм газар амьдрах гэж дээ гэсэн бодол төрдөг л юм. Юугаар ч амьсгалаад байгаа юм, бүү мэд. Нэг их утаа уугисан уурын зуух руу л яваад орчихож байгаа аятай... -Дунд сургуулиа төгсөөд л хотод ирсэн гэхээр та Улаанбаатарт нэлээд удсанд тооцогдох байх. Энэ хугацаанд их хоттой холбоотой сэтгэлээс гардаагүй гоё дурсамж олныг хадгалаа байлгүй. Санаанд хамгийн ойр байдаг дурсамжаасаа хуваалцаач? -1995 онд юмдаг. Өлзийжаргал гэж найзтайгаа хамт дэлгүүр орж үзэмтэй үрэл аваад Хүүхдийн паркад очоод буга харж суугаад л иддэг байж билээ. Богд уулнаас буга буугаад ирчихдэг, айж цочсон шинжгүй хотын гудамжаар явж л байдаг сан. Ер нь бол зун борооны дараах Улаанбаатар ч бас гоё шүү. Улаанбаатарын зун, намар л хамгийн гоё. -Хамгийн сүүлд, хэзээ, ямар дэлгүүрээр оров доо? -Хүнсний дэлгүүр бол “Номин супермаркет”-аар ихэвчлэн үйлчлүүлдэг. Бас “Good price” гоё дэлгүүр байна билээ. -Улаанбаатарын тухай олон дуу, шүлэг байдаг. Санаанаасаа гардаггүй дууг нэрлэнэ үү. Шүлгийн ямар мөрүүд цээжинд тань бэлэн байна вэ? -Мишээсэн дагина шиг Миний Улаанбаатар Зүг зүгийн хүний Зүрхэнд нь гэрэлтэнэ ээ... Энэ сайхан мөрүүд ганц надад ч биш улаанбаатарчуудын бүгдийнх нь сэтгэлд ойрхон байдаг биз ээ. -Шинэ мянган, шинэ зуун гарснаас хойш Улаанбаатарт хийсэн хамгийн том бүтээн байгуулалт юу вэ? -Мэдээж, зам, гүүр. -Очиж үзэхсэн гэж хорхойсч мөрөөддөг хот байдаг уу? -Би Италийн Венецийг үзэхсэн гэж мөрөөддөг. -Яагаад...? -Хотын гудамжаар нь завиар яваад л. Хүмүүс нь завиа яг л манайхан орцныхоо үүдэнд машинаа зогсоогоод орхидог шиг тун сонин юм билээ. Бас байшин барилгууд нь эртний. Нэг л эрхэмсэг гоё санагдаад байдаг юм. Тийм болохоор заавал очиж үзнэ дээ гэж боддог. Гэхдээ их усархаг борооны дараа ч манай Улаанбаатарын зарим гудамж Венецийнхээс ялгарах юмгүй л болчихдог. Завиар биш гуталтай л “хөвдөг” болохоос биш. Хүн муулж байгаа эрэгтэй хүнд дургүй -Хамгийн их яршиг төвөг удаж байж авсан зураг чинь юу вэ? -Олон хүн эгнүүлэн зогсоож байгаад авсан зураг л. Тийм зураг олныг авсаан. -Дуртай өнгө? -Цэнхэр, номин ногоон. -Дуртай хоол? -Хоол голдоггүй ээ. -Хобби? -Үзсэн жүжиг, киноныхоо тасалбар, оролцсон арга хэмжээнийхээ урилгыг цуглуулдаг. -Хэлэх дуртай үг? -... -Хамгийн дургүй зан чанар? -Худлаа ярих. Болж өгвөл худлаа хэлэхгүй байхыг хичээдэг. -Хамгийн сүүлд уншсан ном чинь юу вэ? -Г.Аюурзанын “Улаан, цагаан хар”-ыг уншсан. -Сонирхдог спорт...? -Багадаа сагс тоглодог байсан болохоор сагсан бөмбөгийн тэмцээн үзэх дуртай. -Аялах дуртай дуу...? -Хил хамгаалах газарт ажиллаж байгаа болохоор одоо ч хилийнхээ тухай дууг л дуулах дуртай болжээ. ...Далай орон минь дархан хилтэй Дархан хил минь дайчин харуултай Харуулын цэрэг хонгор чамтайгаа Хамт л байдаг шүү сэтгэл минь Хилийн тэнгэр цэлмэг байгаасай Холын дуу минь чамд хүрээсэй... Ямар нэг найр наадамд дуу дуул гэвэл энэ дуу л хамгийн түрүүнд аманд орж ирдэг юм. -Харамсч явдаг зүйл? -Заримдаа бодлогогүй хэлсэн үгэндээ харамсах үе гардаг. -Хамгийн үнэт баялаг чинь? -Би өөрөө. -Хүндэлдэг гэрэл зурагчин чинь хэн бэ? -Олоон олон. Тэр дундаа Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралт ах. Мөн Д.Цэрэннадмид эгч. Сая үзэсгэлэнгийн зурагнууд гээд цуглуулж байхад миний бүр сурагч байхдаа харж яаж ингэж авдаг байна аа гэж гайхаж байсан кадрууд Цэрэннадмид эгчийн бүтээлүүд дунд олон байсан. -Дуртай амттан? -Цэвэр хар шоколад. Бас сайн чанарын кофеноос татгалздаггүй. -Дургүйцлийг тань төрүүлдэг зүйл? -Хүн муулаад сууж байгаа эрэгтэй хүнийг харахаар дургүй хүрдэг. -Сайн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? -Ямар ч үед өөрөө өөрийнхөөрөө л байдаг хүнийг. Тийм хүнийг ойлгоход амархан. Бас тэгсэн болов уу гэж хардах юмгүй. -Уурлахаараа...? -Ер нь хөмсөг зангидаад л дуугүй болчихдог болов уу. -Ямар үед сэтгэл тань хамгийн ихээр хөдөлдөг вэ? -Миний сэтгэлийг хөдөлгөхөд цагийг нь олоод хэлсэн хэдхэн сайхан үг л хангалттай. Заримдаа олон хоногоор томлолтоор явж байхдаа авсан зургийн ганц нэг кадраа хараад сэтгэл хангалуун болох үе бий. -Бусдыг дийлэхийн тулд яах ёстой вэ? -Заавал дийлэх албагүй. Нөгөө хүн маань заавал дийлэх гээд зүтгээд байвал зүгээр л орхичихно. Харин хийж байгаа ажил үүргийнхээ хувьд бол дийлдэхгүй ялахын төлөө л зүтгэнэ. -Юунд илүүтэй итгэдэг вэ, хувь заяандаа юу, өөртөө юү, мэргэжилдээ юү? -Өөртөө. -Маргаантай байдлаас гарах оновчтой гарц? -Дуугүй байх л юм билээ. Уг нь би дуугүй байж чаддаггүй хүн. Гэхдээ одоо сурч байгаа. -Эмэгтэй хүний эрхэмлэх чанар? -Олон хүнд таалагдах албагүй ч гэсэн өөрийн гэсэн зөв зарчимтай байх. -Бахархал чинь...? -Миний найз нөхөд. -Эдэлж хэрэглэдэг зүйлээс чинь хамгийн чанартай нь юу байх ёстой вэ? -Гутал. -Хэзээ хийсэн, ямар сонголт чинь хамгийн зөв байсан бол? -Анх Улаанбаатарт ирэхэд ах маань “Сонины газарт ажиллах уу” гэхэд нь юугаа ч мэдэхгүй байж “Тэгье” гэж хэлсэн үг. -Хүнд сонгож болдоггүй зүйл гэж байдаг болов уу? -Байдаг. -Өөрөө хувь төөргөөрөө амьдарч байна уу, эсвэл хичээл зүтгэлээрээ амьдарч байна уу? -Хувь төөргийг хүн хичээл зүтгэлээрээ зурдаг. Гэхдээ хувь тавилан гэж байдаг юм байна гэж сүүлийн үед боддог болсон. -Ямар брэндийн цаг зүүдэг вэ? -Цаг зүүдэггүй. -Яруу найргийн СD сонсдог уу? -Л.Өлзийтөгсийн шүлгүүдэд дуртай. Намуухан, уянгалаг хөгжим сонсох сайхан. -Муу зуршил чинь...? -Зөрүүд. -Мэргэжлийнхээ хаан нь уу, эсвэл боол нь уу? -Хүн ямар ч мэргэжлийг, ямар ч ажлыг сайн эзэмшиж сурлаа гээд түүнийхээ хаан нь байж хэзээ ч чаддаггүй. Би тэгж боддог. Бүхий л юм өсч хөгжиж, боловсронгуй болж байна. Бид эзэмшсэн мэргэжил, хийж байгаа ажилдаа “Би чадна” гэсэн итгэл үнэмшилтэйгээр л хандах ёстой байх. -Өөрийгөө амьтантай зүйрлэвэл ямар амьтан байх бол? -Нохой л байх. Эзэндээ үнэнч, бас уурлуулаад байвал өмнөөс нь архирна. -Шидтэн гурван хүслийг чинь биелүүлье гэвэл юу хүсэх вэ? -Төр улсыг минь түвшин сайхан байлгаасай гэж хүснэ. Түмэн олныг маань амгалан байлгаасай гэж хүснэ. Дараа нь гэр бүлийнхнийг маань өвчин зовлонгүй, эрүүл энх байлгаарай гэнэ. Төр түвшин, түмэн олон амгалан, гэр бүлийнхэн маань эрүүл энх байх юм бол миний ажил, амьдрал сайн, тайван сайхан амьдарна. Жинхэнэ эх орончид бол хилчид -Гэрэл зураг авахын юу нь аз жаргал бэлэглэдэг вэ? -Гэрэл зурах авч байгаа хүн хэзээ ч муу, муухай бодолтой байдаггүй. Яавал гоё сайхан харагдуулах вэ, юуг нь онцолж харуулах вэ гээд дандаа эерэг бодол тээж байдаг. Тийм болохоор маш тайван амгалан болгодог. Зураг авахад амьсгаа авах гаргах хүртэл нөлөөлдөг учраас тайвшруулдаг. Тэгээд ч би сөрөг, муу, бараан талын зураг авах дургүй. -Хил хамгаалах ерөнхий газарт очоод хэр удаж байгаа билээ? -Зургаан жил болж байна. Энэ байгууллагатай, хилтэй хувь заяагаа холбоход минь маш их тусалсан хүн бол хурандаа, сэтгүүлч Д.Баасанжаргал ах. Тэр хүнд би үргэлж баярлаж явдаг. -Хил, хилчдийн үнэ цэнийн тухай өөрийн чинь бодлыг сонсмоор байна...? -Ямар ч хүн хилтэй, хилийн цэрэгтэй амьдралаа холбосон бол эргээд гарах аргагүй. Өөрийн эрхгүй л хилийн албанд нь дурладаг. Хилд алба хааж, ажиллаж байгаа хилчид болоод хувь хүн өөрийнхөө төлөө биш эх орныхоо төлөө зүтгэж, хамгаалж байдаг жинхэнэ эх орончид. Хилчдэд өөрийгөө байнга сурталчлаад байх ямар ч шаардлага байхгүй. Хилчин хүн бүр цусан гавьяаны одонг энгэртээ биш сэтгэлдээ тээж явдаг. Хилд ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүд хүртэл эх орныхоо ширхэг чулууны үнэ цэнийг мэдэрдэг болохоор баатар гэж цоллуулахгүй ч эгэл баатрууд гэж нэрлэгдэх хүмүүс. -Хил хамгаалах газарт очихоосоо өмнө хаана хаана ажилласан бэ? -“Засгийн газрын мэдээ” сониноос эхэлсэн. Өндөр хэвлэлээс офсетод шилжих яг тэр үед тэнд ажиллаж байлаа. Сонины эхээ компьютер дээр бэлтгэдэг болно гэхэд эхэндээ тун ч сонин санагдаж байж билээ. Тэгээд “Засгийн газрын мэдээ” маань “Зууны мэдээ” болоход ч ажиллаж л байлаа. Дараа нь “Монголын мэдээ” сонинд очсон. Тэнд бас нэлээн хэдэн жил ажилласан даа. Тэгж байгаад бид хэд “Улаанбаатарын сонин” гэж гаргахаар болоод. Бас сэтгүүл хэлбэрээр ч гаргаж байлаа. Энэ сонинд ажиллаж байхдаа Монголын хэвлэлийн салбарт анхны гэх олон зүйлийг найз нартайгаа хамтдаа хийсэндээ баяртай байдаг. -Хотын сэдвээр дагнадаг анхны долоо хоног тутмын сонин гээд л үү? -Тухайн үед Монголд нарийн форматаар гардаг сонин байгаагүй. Тийм сонин хэвлэдэг үйлдвэр ч байгаагүй. Бүгд өргөн форматтай байсан. Барууны стандартыг бид Монголдоо анх нэвтрүүлж, тэр үеийн сонин хэвлэх ханшаас өндөр үнэтэйгээр “Мөнхийн үсэг”-ээр сониноо нарийн форматаар хэвлүүлж байлаа. “Мөнхийн үсэг” сонины хэвлэх шиг нугалаа, холио хийдэггүй болохоор сониноо үйлдвэрээс авчраад өөрсдөө гараараа нугалж эвхэн уншигчдадаа хүргэдэг байж билээ. -Одоо бол бүгд нарийн форматтай болсон. -Манайхыг тэгж гарсны дараахан нь тэр нарийн форматыг бүхий л сонин сонирхож “Өнөөдөр”, “Монголын мэдээ”-гээс өгсүүлээд тэгж хэвлэдэг болсон юмдаг. “Чөлөөт хэвлэл сан” үйлдвэртээ шинэчлэл хийгээд нарийн форматаар хэвлэдэг болсон. Одоо “Зууны мэдээ”-гээс бусад нь бүгд нарийн форматаар хэвлэгддэг болжээ. Тэгэхээр манай “Улаанбаатарын сонин” Монголын хэвлэлийн түүхэнд анхдагч үйл эхлүүлсэн байгаа биз дээ. Бас бид зөвхөн мэдээлэл түгээдэг биш, нийслэлд хэрэгтэй гэж үзсэн хэд хэдэн асуудлыг хөндсөн үйл ажиллагаа явуулдаг байсан. -Тухайлбал? -Нимгэн гялгар уутыг “жагсаалаас гаргаж” байгальд ямар ч хор хөнөөлгүй цаасан уутыг өргөнөөр хэрэглэх тухай уриалга гаргаж, хотын удирдлагуудад танилцуулж, Иргэдийн хурлаар 0,25 мм-ээс нимгэн гялгар уутыг хүнсний зориулалтаар хэрэглэхийг хориглох шийдвэр гаргуулан, түүнийгээ сурталчлах томоохон хэмжээний шоуг Эрх чөлөөний талбайд хийж байсан юм. Мөн Замын цагдаагийн газартай хамтран авто зогсоолын асуудлыг хөндөж, үйлчилгээний газруудын гадаах зогсоол үйлчлүүлэгчид зориулсан нэртэй ч ажилтнуудынхаар нь дүүрч буйг өөрчлөх цуврал арга хэмжээг зохион байгуулж байлаа. Томоохон худалдааны төвүүдийн гадна цагдаа, Хөдөлгөөний аюулгүй байдлын нийгэмлэгээс хүмүүс ажиллууллан шаардлага тавиад ирэхээр өөрчлөгддөг л юм билээ. Хотын замын түгжрэлийн дийлэнх нь жолооч нарын соёлоос шалтгаалдаг. Тиймээс жолоочийн соёл, замын хөдөлгөөний дүрэм журмын талаар сурталчилдаг “Авто сонин”-г хавсралтаар гаргадаг байлаа гээд тоочвол олон зүйл байгаа. Хэдийгээр одоо энд ажиллахаа больсон ч сэтгэл минь үргэлж “Улаанбаатарын сонин”-той хамт байдаг юм. Ц.БОЛОР Эх сурвалж: "УЛААНБААТАР СОНИН" | урлаг соёл |
ҮДБЭЧ-ын уран нугараач, “Монголжингоо” уран нугараачдын холбооны тэргүүн, Соёлын тэргүүний ажилтан О.Цэцэглэн ирэх долдугаар сарын 4-д “Могойн чуулган” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Ингээд уран нугараач О.Цэцэглэнтэй ярилцлаа. МОНГОЛ УРАН НУГАРАЛТ ЯМАР ГАЙХАМШИГТАЙ ЮМ БЭ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ -Яагаад тайлан тоглолтоо “Могойн чуулган” гэж нэрлэх болсон бэ ? - Могойн чуулган аз дагуулдаг гэж монголчууд бэлэгшээдэг учраас тоглолтоо ийн нэрлэсэн . Могойн чуулгантай тааралдвал нар гарах талаас нь хормойгоо дэвсэн мөргөнө үү гэхээс биш айж цочоож болохгүй гэдгийг манай өвгөчүүд ярьдаг. -Тоглолтын хөтөлбөрөөс сонирхоё ? -“ Могойн чуулган” тоглолт долдугаар сарын 4-ны 20.00 цагаас УДБЭЧ-ын тайзнаа тоглогдох юм. Тоглолт хоёр хэсгээс бүрдэнэ. Эхлээд хөөмий, морин хуур, монгол бүжиг зэрэг ардын урлагтай хослуулж уран нугаралтын үүслийг илэрхийлнэ. Дараагийн хэсэгт орчин үеийн нугаралт орох бөгөөд жааз, амьд хөгжим, дуучидтай хамтран эмэгтэй хүний гоо биеийг тодотгон харуулах юм. Уран нугаралт өөрөө ардын урлаг. Тэр утгаараа ардын урлагтай хоршсон бие биелэгээ эсвэл могой амтнаас үүсэлтэй гэдэг ч юм уу өгүүлэмжүүдийг тодотгож өгсөн. Тиймээс тоглолтын найруулгыг бид нилээн өгүүлэмжтэй хийж байна. -Урьд нь манай уран нугараачдаас өөрийн тайлан тоглолтоо хийсэн түүх байхгүй гэж сонслоо. Тэгэхээр таны тоглолт анхных болж байна гэж ойлгож болох уу ? -Монголд эмэгтэй уран нугараач өөрийн тайлан тоглолтоо хийсэн түүх байхгүй. Миний хийх гэж байгаа энэхүү тоглолт анхдагч гэсэн үг. Тиймээс би монголд анх удаа тоглогдох “Могойн чуулган” бие даасан тоглолтыг хийх гэж маш эртнээс бэлдсэн юм. Мэдээж энэхүү тоглолт шинэлэг байж, анхаарал татам, онцгой болгохын тулд багаараа их хичээж байна. Мөн Монголынхоо чадварлаг уран нугараачдыг багтаасан байгаа. Миний бие уран нугараач болоод 17 жил болжээ. -Тэгэхээр 17 жил нэг мэргэжлээр дагнана гэдэг их урт хугацаа мэт санагдлаа. -Тиймээ одоо эргээд харахад өнгөрсөн хугацаанд би дуртай зүйлдээ цагаа зарцуулжээ. Бас үндэснийхээ урлагийг өөртөө маш сайн шингээж чадсаныг харлаа. 17 жил нэг зүйлийг хийнэ гэдэг урт хугацаа. Би Монгол Улсын нэрийг олон улсад гаргаж, олон шагналуудыг авлаа. Үүнийгээ би ард түмэндээ тайлагнах ёстой. Мөн үүгээр дамжуулаад монгол уран нугаралт ямар гайхамшигтай юм бэ гэдгийг харуулах зорилготой. Яагаад гэхээр бид гадаадын улс орнуудад очоод үнэхээр бишрүүлж, алмайруулдаг. Дэлхийд монгол нугаралт бол тэргүүнд явдаг. Гэтэл дэлхий дахинаа энэхүү урлагийг магтаад, бишрээд байхад монголчуудын үнэлэмж бага. Одоо нугараач гэхээр биднийг танихгүй шүү дээ. Манай улсад энэхүү урлаг хөгжин цэцэглэж байсан үе буюу 1960-70 онуудад Б.Норовсамбуу гуайгаар уран нугаралтыг мэдэрч байсан. Энэ хүн 18 настайдаа Гавьяат цол авч байсан. Харин түүнийг ийм том цолонд хүрсний дараа уран нугаралт манай улсад эрчимтэй хөгжсөн байдаг. Б.Норовсамбууг монгол даяар мэддэг болж, хүндэтгэж ирсэн нь одоогийн урлаг, соёлын одууд шиг том бахархлыг төрүүлж байсан түүхтэй. Гэтэл одоо дэлхийд магтагдаж байсан уран нугаралт маань зогсонги байдалд орчихлоо. Тиймээс би нэгэн шинэлэг тоглолтыг хийж, үзэгч түмэндээ хүргэх зорилгыг тавьсан юм. -Тэгэхээр бусад урлагаас уран нугаралт хожуу хөгжсөн байх нээ ? -Хэдийгээр уран нугаралт бусад урлагийг бодвол манай улсад хожуу хөгжсөн ч Монголын нэрийг дэлхийд өргөж ирсэн төрөл. Энэхүү урлагийг хөгжүүлэхэд манай ахмад олон уран бүтээлчид өөрийн хувь нэмрийг оруулж ирсэн түүхтэй. Монголын уран нугаралтын анхны уран нугараач Ардын жүжигчин Цэнд-Аюуш, гадаадад сурталчлахад их үүрэг гүйцэтгэсэн Гавьяат жүжигчин Мажигсүрэн, уран нугаралтын сонгодог дүрийг биеэрээ бий болгосон Ардын жүжигчин Б.Норовсамбуу нараар үе үеийн уран нугараачид бахархдаг. Тэд бүгд Төрийн соёрхол хүртсэн байдаг. Эдгээр алдартнуудын гавьяа зүтгэлээр дэлхийн дахинаа Монгол Улсын нэрийг гаргасан түүхтэй. -Одоо уран нугараачдын хувьд ажлын байр хэр байдаг бол. Магадгүй манай ардын урлагийг өдгөө дэлхийд мэддэг боллоо. Тэр утгаараа гадаадад гарч тоглох уран бүтээлчид олширч байгаа нь ажиглагдаж байна. Энэ тал дээр таны бодлыг сонсоё. -Уран нугараачдын хувьд Монголд ажлын байр маш бага. ҮДБЭЧ-т би ажиллаж байна. “Түмэн эх” чуулгад хоёр уран бүтээлч байгаа. Ингээд цааш тоолох гэхээр харамсалтай тоо гарах гээд байдаг. Одоо нэг багш дээр 20-30 хүүхэд хичээллэж байна. Зарим багш дээр 50-60 хүүхэд байдаг. Гэтэл үүн дээр анхлан хичээллэж байгаа уран нугараач охидыг тоолвол хэдэн мянгад хүрнэ шүү дээ. Харин эргээд бодоход тэдэнд ажлын байр бага, үнэлэмж бага гээд асуудал их байна. Үнэхээр тэд сурсан зүйлээрээ монголдоо байя гэхээр хэцүү зүйл угтах учраас гадаадад гарч тоглохоос өөр аргагүй болж байна. Зарим гадаадын оронд Монголд тоглож байгаа үнэлэмжээс арав дахин хөлсийг өгч байна . Тийм болохоор уран бүтээлчид гадагшаа гарч нугаралт хийх сонголтыг буруутгах аргагүй юм. Бас нэг харамсалтай зүйлийг хэлэхэд бидний үеийн залуус гадаадад гарч маш ихээр багшилж байна. Гэтэл манай үндэсний уран нугаралт маань дэлхий даяар тарчихлаа. Зохиогчийн эрх гэж байдаг шиг бидний техник бусад орнуудад үлдчихлээ. Гэтэл бид түүнийгээ авч үлдэх хэрэгтэй. Монголчууд бид өөрсдөө дэлхийн номер 1 болоод байгаа энэхүү урлагаа үеийн үед авч яваасай гэдэг үүднээс энэхүү тайлан тоглолтыг хийхээр миний бие зорьсон юм. ТАВАН НАСТАЙ ОХИНЫ МӨРӨӨДӨЛ МОНТЕ КАРЛОГИЙН ФЕСТИВАЛЬД ГАРСАН ДАА -Таны хувьд хэдэн настайдаа анх уран нугаралтаар хичээллэж байсан бэ ? Танай гэр бүлд урлагийн хүн байдаг уу ? - Анх таван настайдаа телевизээр хоёр эмэгтэй нугараачийг нугарч байхыг хараад “би нугараач болно” гэж хэлж байсан. Тэгээд найман настайдаа анх нугарч эхэлсэн. Миний анхны багш Цэсэнхүү гээд эрэгтэй багш байсан. Энэ багш дээрээ би нэг жил гаран бэлтгэл хийсэн. Дараа нь Соёлын тэргүүний ажилтан Энхцэцэг багш дээр хоёр жил явсан. Тэгээд 1980 онд уран нугаралтаараа алдаршиж байсан Гавьяат багш Энхцэцэг багшийн шавь болсон. Гавьяат багш дээрээ таван жил гаран бэлтгэл хийсний дараа өөрөө бие даан бэлтгэл сургуулилалтаа хийж эхэлсэн. Манай багш 18 настай Гавьяат цолыг авч байсан юм билээ. Харин манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Ээжийн маань эгч 15-16 насандаа уран нугаралтаар хичээллэж байсан гэж сонсож байсан. Миний хувьд яах аргагүй өөрийнхөө сонирхлоор энэ урлагт орсон. Таван настай жаахан охин би уран нугараач болно гэж гэр бүлийнхнийгээ алмайруулж байсан ч энэ хүсэл мөрөөдөлдөө хүрч чадсанаа тайлагнах гэж байна. -Гэр бүлтэй болчихоод уран бүтээлээсээ нэг хэсэг завсарласан байх. Магадгүй охинтой болсны дараа эргээд бэлтгэлээ хийхэд хэр байсан бэ ? -Гэр бүлийн маань хүн урлагтай хайртай, урлагийн чиглэлээр ажилладаг. Би охиноо төрүүлчихээд 21 хоногийн дараа бэлтгэл хийж үзсэн. Тухайн үед их хэцүү байсныг санаж байна. Гэхдээ жирэмсэн байхдаа тэмцээнд явна гэдэг шийдвэрийг гаргачихсан байсан болохоор удалгүй бэлтгэлдээ орсондоо. Тэгээд төрөөд гурван сарын дараа хоёр хос нугаралтаар ОХУ-д тэмцээнд оролцож байсан . Үнэхээр нугарахгүй бол болохгүй гэдэг тийм хүсэл өөрийн эрхгүй төрдөг. Энэ урлагаас гарч чадахгүй юм байна гэдгээ жирэмсэн байх үедээ илүү их мэдэрч байсан. Одоо охин маань нэг нас, хоёр сартай. Манай нугараачдын хувьд нугарахаа болих хэрэгтэй юм байна гэж ярьдаг. Гэвч удалгүй тэд нугаралтаа хийчихсэн л явдаг. Тэгэхээр уран нугараач хүний бие махбодид шингэчихсэн мэдрэмж байдаг нь анзаарагдсан. -Анхны уралдаан болон хамгийн том шагналын тухайд ? -2001 онд 11 настайдаа улсын хэмжээнд болдог “Цэцгэн шүүдэр” өсвөрийн уран нугаралтын тэмцээнээс хүрэл медаль авсан. Тэгээд дараа нь энэхүү тэмцээнээс алтан медаль авч байсан юм. Олон улсын тэмцээнээс хамгийн том нь гэвэл 2010 онд Монакогийн Вант улсын Монте Карло хотод зохиогдсон олон улсын циркчдийн тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Энэхүү фестиваль бол циркчдийн хувьд дөрвөн жилд нэг удаа болдог спортын олимпийн их наадам гэсэн үг. Бид энэхүү фестивальд Ариунтуяа багшийн удирдлагад оролцож, 9 хос нугаралтаар хүрэл медаль авсан. Тэр жилдээ БНХАУ-д болсон “А” зэрэглэлийн тэмцээнээс мөн хүрэл цомтой ирж байсан. Харин 2013 онд би хос нугаралтаар Итали улсад болсон Олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. -Циркийн олимпийн хүрэл цом хүртэж байсан багийн гишүүдээ танилцуулаач. Тэрхүү цом та бүхнийг гайхшруулж байсан гэдэг. - Дэлхийн том фестивальд 9 хос нугаралт маань шилдэг байж чадсан. Багийн бүрэлдэхүүнд Н.Номинтуяа, С.Үүрийнтуяа, М.Оюунсүрэн, Б.Пүрэвдулам, Г.Нямгэрэл, Ж.Цэрэндулам, Ц.Хонгорзул, О.Уугантуяа нар багтсан. Энэхүү шагнал бол бидэнд их урам өгөөд зогсохгүй Монголын циркийн урлагийг дэлхийд өндөр байгааг харуулсан. Бид ийм шагнал авна гэж бодоогүй. Магадгүй тэрхүү том наадамд оролцох боломж олдсонд итгэж ядан байсан шүү дээ. Үнэхээр Монте Карлогийн фестивальд оролцох эрхийг авчихаад уран нугараачаар хичээллэсэний минь үр дүн гарлаа гэж тухайн үед бодож байсан. Яагаад гэхээр энэхүү фестиваль цирк бүрийн оролцохыг хүсдэг “олимпийн наадам” шүү дээ. Тийм болохоор дэлхийн тэр шилэгдсэн номеруудтай өрсөлдөнө гэдэг бол итгэхийн аргагүй байсан. Тэнд циркийн бүх төрлүүд өрсөлддөг. Илбэ, агаарын нисэлт, цагираг гээд шилдэг үзүүлбэрээ авчирсан 40-өөд орны 70-аад номер байсан. Тэгээд бид 9 хос үзүүлбэрээ үзүүлсэн. Наадмын шилдгүүдийг зарлахын өмнө парти дээр бид хүрэл цом авснаа мэдсэн. Тухайн үед бидэнд менежер маань хүрч ирээд бид хүрэл авсан байна гэхэд үнэхээр итгээгүй шүү. Тэгээд тэрхүү наадмаас хүрэл цом аваад зогсохгүй тусгай шагнал хүртэж байсан. Тэр мөч бол үнэхээр гайхамшигтай. -ҮДБЭЧ-д хэдэн жил ажиллаж байна вэ ? Мөн та “Монголжингоо” уран нугараачдын холбооны тэргүүнээр ажилладаг юм байна. Нягтан бодогч мэргэжилтэй гэж сонслоо. -Би 2009-10 онуудад чуулгад гэрээгээр ажиллаж байсан. 2011 оноос чуулгын үндсэн ажилтнаар ажиллаж эхэлсэн. “Мандах бүртгэл” дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Уран нугараачдынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс “Монголжингоо” холбооны тэргүүнээр ажилладаг. Энэхүү холбоог 2013 онд байгуулж байсан. Уран нугараачдын эрх ашгийг хамгаалах, тэдний нэр хүндийг өсгөх, олон түмэнд энэхүү урлагийг таниулья гэдэг үүднээс ажиллаж байна. Дотоод болон гадаадад уран нугараачдыг ажлын байраар зуучлах, тэдний эрх ашгийг хамгаалахгүй бол уран бүтээлчид маань нүүдлийн шувууд шиг амьдралтай болчихлоо гэдэг эмзэглэл төрснийг нуух юун. -Ингээд Монголд анх удаа уран нугаралтын тайлан тоглолтыг хийх гэж байгаа таньд амжилт хүсье. - Уран нугараач хүн бүх үе мөчөөрөө нугардаг. Энэ урлаг бол маш амаргүй. Хувь хүнд нугарах авьяас байхад түүнийг хөгжүүлэх хөдөлмөр байх ёстой. Уран нугараач хүн маш их ачааллыг давж, энерги гаргасны үр дүнд гайхалтай бүтээлийг тавьдаг. Тэр бүтээл маань эргээд Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинаа таниулж чаддаг. Тиймээс энэ урлагаар хичээллэж байгаа уран бүтээлчийн хувьд Монголд анх удаа “Могойн чуулган” тайлан тоглолтыг хийх гэж байна. Энэхүү тоглолт долдугаар сарын 4-ний 20.00 цагаас ҮДБЭЧ-ын тайзнаа тоглогдох юм. Та бүгдийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Ч.БОЛОРЧУЛУУН | урлаг соёл |
Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дараахь соёл урлагийн үйл ажиллагаанууд болно. Үүнд: 7 дугаар сарын 10 "Дээлтэй монгол наадам" – Чингисийн талбайд 7 дугаар сарын 10 "Учиртай гурван толгой" – Чингисийн талбайд 7 дугаар сарын 10 “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл 7 дугаар сарын 11 “Ариун хаврын тахилга” этно балет 7 дугаар сарын 11 "Улаанбаатарын үдэш" – Чингисийн талбайд 7 дугаар сарын 12 “Сайланс вайт” дижи урлагийн шоу – Үндэсний Соёл амралтын хүрээлэнд 7 дугаар сарын 12 “Colors of Mongolia” хүндэтгэлийн тоглолт 7 дугаар сарын 12 "Монгол дэнс фестиваль" - Драмын эрдмийн театрт 7 дугаар сарын 13 Морин хуурын олон улсын фестиваль – Чингисийн талбайд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд - 10.00-18.00 Урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/ 07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд - 09.00-17.00 “ Монгол хуушуур – 2015” фестиваль Хүй долоон худагт 07 дугаар сарын 11-нд - 16.00-19.00 Холч морьдын уралдаан 07 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд - 10.00-18.00 “Сэрсэн тал” Соёлын наадам /тусгай хөтөлбөрөөр/ 07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд - 09.00-17.00 “Монгол хуушуур - 2015” фестиваль 07 дугаар сарын 11-нд - 14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэрүүд тус тус болно гэж Нийслэлийн ЗДТ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | урлаг соёл |
“Монголын гайхамшигт урлаг” тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд анх удаагаа боллоо. Энэ тоглолтонд нийслэлийн найман дүүрэг, Налайх хотын уран бүтээлчид болон эх орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөж яваа “Хөсөгтөн” хамтлагийнхан оролцсон юм. “Авьяаслаг Азичууд” шоунд эх орныхоо нэрийг дуурсгасан “Хөсөгтөн” хамтлаг Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтэнд уран бүтээлээ толилуулсан юм. Харин “Хөсөгтөн” хамтлагийнхан баяр наадмын нээлтийн тоглолтыг үзэж чадаагүй наадамчин олондоо зориулж, гадаа 38 хэм хүртэл халж байгаа ч цэнгэлдэхийн урд талын задгай талбайд уран бүтээлээ дахин толилуулав. Энэхүү “Монголын гайхамшигт урлаг” тоглолт маргааш цэнгэлдэхийн урд талбайд болон нийслэлээс хойд зүгийн зуслан явах замд байрлах Зунжин худалдааны төвийн гадна талбайд тоглохоор төлөвлөжээ. Мөн нийслэлийн найман дүүрэг, Налайх хотын 300 гаруй уран бүтээлчид тус тоглолтонд оролцож байна. Д.ӨЛЗИЙ | урлаг соёл |
Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд цөөнгүй соёл урлагийн үйл ажиллагаанууд зохигдож байгаа билээ. Өнөөдөр буюу долдугаар сарын 14-ний 21.00 цагаас Чингисийн талбайд "Ulaanbaatar swing night" фестиваль болно. Ч.БОЛ | урлаг соёл |
Сонсогчдын дунд хит болсон "Love the Way You Lie" дуун дээр хамтарч ажилласан рэппэр Эминем, дуучин Рианна нар дахин шинэ цомог гаргажээ. Тэдний шинэ уран бүтээл нь "The Monster" нэртэй бөгөөд өчигдрөөс /2013.10.28/ цацаж эхэлсэн байна. "The Monster" сингл нь Эминемийн “The Marshall Mathers LP 2” цомгийн дөрөв дэх дуу аж. Эминем, Рианна нарын шинэ уран бүтээл өмнөх шигээ сонсогчдын таашаалд нийцэх буйза. Эминем “The Marshall Mathers LP 2” цомгоо ирэх арваннэгдүгээр сарын 5-нд хип хоп сонсогчдын гарт хүргэхээр ажиллаж байгаа билээ. Б.АНХТУЯА | урлаг соёл |
Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд цөөнгүй соёл урлагийн үйл ажиллагаанууд зохигдож байгаа. Өчигдөр буюу долдугаар сарын 11-ний үдэш монголын рок попын бүх одод Чингисийн талбайд чуулж, наадамчин олонд баярын мэндчилгээг хүргэсэн юм. Урлагийн тоглолтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх “Манай Улаанбаатар жил ирэх тусам хөгжиж байна. Монгол наадмыг үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирж саатжээ. Энэ өдөр бол монголчууд бид түүх, өвөг дээдсээрээ бахархаж үндэсний соёл, хувцасаараа гоёж дэлхий дахинаа эх орноо сурталчилдаг өдөр юм” гэлээ. Мөн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатрын үдэш” арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтсон. Энэ жилийн тухайд “Эх орноо магтан дуулъя” сэдвийн дор зохион байгуулагдаж байна” гэсэн юм. Мөн төв талбайд уран бүтээлээ хүргэх бүх уран бүтээлчид “амьдаар” дуулж, наадамчин олныг хүндэтгэж байгаа тухай НИТХ-ын дарга Д.Баттулга онцоллоо. “Эх орноо магтан дуулъя” бүх оддын нэгдсэн тоглолтод оролцох уран бүтээлч, хамтлаг, дуучдыг сонгон шалгаруулахдаа твиттер, фэйсбүүк гээд сошиал ертөнцөөр хамгийн их санал авсан, уран бүтээл нь хамгийн олон давтамжтайгаар сонсогч, иргэдэд хүрсэн уран бүтээлчдийг сонгосон байна. Наадмын өдрүүдэд соёл уралагийн ямар тоглолт, үзүүлбэрүүд наадмчдын хүртээл болох талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Батцэнгэлээс тодруулахад “Үндэсний соёл амралтын хүрээлэнд долдугаар сарын 12-нд “Сайланс вайт” дижи урлагийн шоу, Чингисийн талбайд монгол туургатны бүжгийн их наадам болох “Талын бүжиг” фестиваль болно. Энэхүү арга хэмжээнд Өвөрмонгол, Халимаг, Улаан-Үдэ, Тува зэрэг улсын бүжгийн чуулгын 100 бүжигчин монгол бүжгийн гайхамшгийг гайхуулах юм. Мөн маргааш буюу долдугаар сарын 13-нд Морин хуурын фестиваль болох юм. Үүнд Өвөрмонголын Хөх хотоос “Тахь” чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж манай морин хуурын чуулга, ардын урлагийн шилдэг хамтлагууд хамтран морин хуурыг гайхамшгийг мэдрүүлнэ. Долдугаар сарын 14-нд “Swing night” жазз хамтлагийн тоглолт болох юм” гэж хариуллаа. Д.ЖАРГАЛ Эх сурвалж: http://ulaanbaatar.mn | урлаг соёл |
Дарсаар хөрөг зураг зурдаг зураач Э.Мягмардоржийн бүтээл сүүлийн үед уран зураг сонирхогчдын анхаарлыг татаж байгаа гэнэ.Тэрбээр хөрөг зургийгтухайн хүний орд болон ивээл цэцэг зэрэг бусадбэлгэдлүүдтэйнь хамтатган зурдаг байна. Ингээд түүний хөтлөн явуулдаг "Wine art"хуудсаасзургуудыг хүргэе. | урлаг соёл |
Уран бүтээлч, гэрэл зурагчин Д.Амараагийн “Дарьганга нутгийн өнгө” номын нээлт, гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Занабазарын музейд дэлгэгдлээ. Тэрбээр төрж өссөн Дарьганга нутгийнхаа үзэсгэлэнт байгаль, хүмүүсийн аж амьдрал, түүх соёл, зан заншлыг харуулсан хоёр жилийн турш авсан гэрэл зургуудаа дэлгэж байгаа нь энэ юм. Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэр, Асгат суманд зургуудаа авчээ. Нийтдээ 70 орчим гэрэл зураг тавигдсан байна. Мөн энэ үеэр “Дарьганга нутгийн өнгө” номыг дэлгэсэн юм. Үзэсгэлэн энэ сарын долооныг дуустал Занабазарын музейд гарна. Б.ЗАЯА | урлаг соёл |
АСЕМ-ын 20 жилд зориулсан гэрэл зургийн олон улсын уралдааны талаар АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа. -Гэрэл зургийн уралдаан хэзээ эхлэх юм бэ? -Ази, Европын дээд хэмжээний уулзалтын гишүүн орны мэргэжлийн гэрэл зурагчдын дунд АСЕМ-ын 20 жилийн ойд зориулсан фото зургийн уралдааныг Ази, Европын сангаас 2015 оны 7 дугаар сарын 7-ноос 9 дүгээр сарын 6-ны хооронд хоёр сарын хугацаанд зарлаж байгаа юм. -Уралдааныг хэрхэн шалгаруулж, дүнг хэзээ гаргах бол? -Уралдаанд оролцох гэрэл зургууд нь Ази, Европын амьдрал, хөгжлийг харуулсан “Урагшлах замд” (On the Go) сэдвийн хүрээнд болох юм. Бүтээлүүдийг цахим санал хураалтад үндэслэн гурван ялагчийг олон улсын шүүгчид тодруулна. Люксенбургийн Вант Улсад ирэх 11 дүгээр сард болох АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр нээгдэх гэрэл зургийн үзэсгэлэн дээр ялагчаар тодорсон гурван бүтээлийг тодруулж, тэдний бүтээлээр цомог гарган олон нийтэд сурталчилна. -Мэргэжлийн гэрэл зурагчид энэ уралдаанд яаж оролцох вэ? -Уралдааны талаар холбогдох мэдээллийг Ази, Европын сангийн цахим хуудас болох http://www.asef.org/onthego хаягаар орж бүртгүүлэн оролцох боломжтой. Эх сурвалж: www.president.mn | урлаг соёл |
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хотын өнгө үзэмжийг зурган тохижилтоор гоёх зорилготойгоор 127 метр квадрат талбайд 3D зургууд зурж байна. Төв шуудангийн баруун тал, Чингис хааны талбайн баруун урд цэцэрлэг, талбайн баруун тал Төв шуудангийн хана, Талбайн зүүн урд цэцэрлэг, Чингис хааны талбайн баруун урд цэцэрлэг, Циркийн баруун тал, 13 дугаар хороолол автобусны буудал, Бага тойрог 5 дугаар сургуулийн баруун урд, Циркийн баруун тал, Зориг сангийн баруун тал, Төв шуудангийн баруун тал,Мэдээлэл технологийн үндэсний парк, Талбайн зүүн урд цэцэрлэг, Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг 16 байршилд 3D зургууд зурах юм. Урлаг дизайны академийн уран бүтээлчид эдгээр зургийг зурж, олны хүртээл болгож байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. | урлаг соёл |
Улаанбаатар хотын цагдаагийн газраас “НАЙРСАГ УЛААНБААТАР-ИНЭЭМСЭГЛЭХ МОНГОЛ” аяны хүрээнд “JCI” Монгол байгууллагатай хамтран “ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” сэдэвт фото зургийн уралдааныг иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд 1 сарын хугацаатай зарлаж байна. Фото зургийн уралдаан нь цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажил үйлчилгээг цахим сүлжээгээр иргэдэд сурталчлах зорилготой юм. Уралдаан 2015 оны 07 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд явагдана. Уралдаанд оролцох сонирхолтой иргэд, цагдаагийн алба хаагчид өөрсдийн авсан фото зургийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Facebook, twitter олон нийтийн сүлжээ хуудас / www.facebook.com/ubcitypolice , www.twitter.com/ubcitypolice /, "Инээмсэглэх Монгол" үндэсний хөдөлгөөний www.facebook.com/SmilingMongoliaMN хуудсанд ирүүлнэ үү. Уралдаанд шалгарсан эхний гурван байрыг зөөврийн компьютерээр шагнаж урамшуулна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ. | урлаг соёл |
Улаанбаатар хотын цагдаагийн газраас “НАЙРСАГ УЛААНБААТАР-ИНЭЭМСЭГЛЭХ МОНГОЛ” аяны хүрээнд JCI Монгол байгууллагатай хамтран “ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” сэдэвт фото зургийн уралдааныг иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд 1 сарын хугацаатай зарлаж байна. Фото зургийн уралдааныг зохион байгуулснаар цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг иргэд, олон нийтэд эерэгээр сурталчлах, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх цагдаагийн байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг цахим сүлжээгээр иргэд, олон нийтэд сурталчлах юм. Уралдаан 2015 оны 07 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд явагдана. Уралдаанд оролцох сонирхолтой иргэд, цагдаагийн алба хаагчид өөрсдийн авсан фото зургийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Facebook, twitter олон нийтийн сүлжээ хуудас /https://www.facebook.com/ubcitypolice , https://twitter.com/ubcitypolice/ хуудсад ирүүлнэ үү. Уралдаанд шалгарсан эхний гурван байрыг зөөврийн компьютерээр шагнаж урамшуулах юм байна. | урлаг соёл |
Чавесын Twitter дэхь хуудас Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесын Twitter дэхь хуудасны 3 сая дахь захиалагч болсон 19 настай Наталиа Вальдивьесод байшин бэлэглэжээ. Азтай эмэгтэй өөрийн төрсөн Маргарита арал дээрх байшингийн эзэн болсон байна. Бүсгүй ерөнхийлөгчийн микроблогт 5 сарын 28-нд бүртгүүлснээс хойш тун удалгүй Чавес түүнд хуудсан дээрээ баяр хүргэсэн байна. 5 сарын 30-нд бүсгүйд баяр хүргэхээр батлан хамгаалахын сайд болон арлын захирагчид нэр дэвшигч Карлос Мато тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Наталиад өгсөн бэлэг бол Чавесын ард түмэндээ хайртайн илрэл гэж Мата мэдэгдсэн байна. Мөн захирагчид нэр дэвшигч бээр бүсгүйг анх удаа засгийн ивээл хүртэж байгаа хэрэг биш гээд хөлний өвчтэй төрсөн түүнийг “ерөнхийлөгчийн дэмжлэгээр” 7 жилийн туршид эмчилж эдгээсэн тухай мөн нэмж хэлжээ. Наталиа харин өөрт өгсөн бүх зүйлийн төлөө Чавест талархаж байгаагаа мэдэгдээд ерөнхийлөгчийг эдгэхэд туслах үнсэлтийг илгээж байгаагаа хэлсэн байна. Венесуэлийн тэргүүн 2011 оноос эхлэн хорт хавдартай тэмцэж байгаа билээ. Чавес Twitter дэхь хуудсаа 2010 оны 4 сард нээснээс хойш ердөө сарын дараа Венесуэлийн хамгийн алдартай микроблогч болжээ. 2011 оны 8 сарын 31-нд түүний захиалагчдын тоо 2 саяд хүрсэн байна. Тэр үед “тэмдэглэлт” фолловерт Чавес компьютер бэлэглэж байсан билээ. Эх сурвалж: news.sky.com | урлаг соёл |
mamiverse.com Америкийн конгрессын гишүүн, ардчилсан намын Эдвард Марки болон бүгд найрамдахын Жо Бартон нар Facebook нийгмийн сүлжээний тэргүүн Марк Цукербергт хандсан захидлаа нийтэлжээ. Үүнд тэд дээрх үйлчилгээ 13-аас доош насны хэрэглэгчдэд нээлттэй болж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Захиаг төлөөлөгчдийн танхимын сайтан дээрээс харж болно. Хүүхдүүд эцэг эхийнхээ хяналтан дор нийгмийн сүлжээг ашиглаж болох технологийг Facebook боловсруулж байгаа тухай 6 сарын 3-нд The Wall Street Journal мэдээлсэн байна. Нэрийг нь нууцалсан эх сурвалжид тулгуурлан дээрх хэвлэл өсвөрийн хэрэглэгчдийн аккаунт эцэг эхийнх нь хуудсанд холбоотой байх тухай мэдээлсэн юм. Чухам эцэг эхчүүд хүүхэд нь хэнтэй “найзалж”, ямар программ ажиллуулж болохыг шийдэх юм байна. Конгрессменүүд 13-аас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээг ашиглах нь улам бүр нэмэгдсээр байгаад санаа зовж байгаагаа захиандаа илэрхийлжээ. Тэд Хүүхдийн хувийн мэдээллийг сүлжээнд хамгаалах тухай хуулиар бол ийм хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зөвхөн эцэг эхийнх нь зөвшөөрлөөр цуглуулж, боловсруулах ёстойг сануулсан байна. Эдвард Марки, Жо Барто Үүнтэй зэрэгцэн, хууль тогтоогчид нийгмийн сүлжээ өсвөрийн хэрэглэгчдийн өгөгдэхүүнийг ашиг хожноо олохын тулд ашиглаж болохгүй гэж үзэж байгаа юм. Учир нь The Wall Street Journal-д мэдээлснээр сүлжээний дээрх шинэчлэл нь Facebook болон тэдний түншүүдийг тоглоом болон хүүхдэд зориулсан бусад үйлчилгээнээс төлбөр авах боломжтой болгох юм байна. Конгрессменүүд захиандаа нийт 14 заалт бүхий асуулга тавьсанд Цукерберг 6 сарын 25-ны дотор хариулт өгөх ёстой. Үүнд жишээ нь, нийгмийн сүлжээгээр хүүхдүүдэд реклам үзүүлэх эсэх, тэдний мэдээллийг хөндлөнгийн байгууллагад худалдах эсэх зэрэг асуулт байгаа юм. WSJ-д мэдээлж байгаагаар, хүүхдүүдээ сүлжээнд аюулгүй байлгахад эцэг эхчүүдэд хэрхэн туслах талаар сонирхогч талууд, хууль тогтоогчид, сахиулагчидтай Facebook яриа хэлцэл хийж байгаа юм байна. Бага насны хүүхдийг сүлжээгээр дамжуулан заналхийлэх, айлган сүрдүүлэх, дарамтлах, хүчирхийлэх оролдлогууд цөөнгүй гарч байсан бөгөөд энэ нь сүлжээний аюулгүй байдлын нэгэн ноцтой сэдэв байсаар байгаа билээ. Эх сурвалж: markey.house.gov | урлаг соёл |
Фото © Shanghaiist БНХАУ-ын эрх баригчид бээжингийн төв талбай Тянь Ань Минд 23 жилийн өмнө болсон үйл явдалтай холбоотой хайлтын үр дүнг бүхэлд нь хаасан байна. 1989 онд яг 23 жилийн өмнө энэ талбайд хятадын зэвсэгт хүчин оюутны жагсаалыг галт зэвсгээр нухчин дарсан билээ. Жишээ нь, “64” (6 сар, 4), “23”, “лаа”, “хэзээ ч мартахгүй” гэсэн хайлтаар хятадын хайлтын машинуудаас 23 жилийн өмнөхтэй холбоотой ямар ч үр дүн гарахгүй байна. Иймэрхүү асуулга тавихад Тянь Ань Мин болон эргэн тойрны барилгын аялал жуулчлалын зургууд гарч ирж байгаа юм. Sina Weibo сервисийн (хятадын Twitter) захиргаа үй гашуудлын бэлгэ тэмдэг болсон асч буй лаан смайлыг хэрэглээнээс хассан байна. Тэгэхээр нь хэрэглэгчид олимпийн бамбар бүхий смайлыг солилцож эхэлсэн ч тун удалгүй түүнийг нь ч хаажээ. Тянь Ань Мин талбай дээр болсон хядлагыг нээлттэй хэлэцэх бүхий л оролдлого Хятадад хориотой ч гэсэн Sina Weibo-гийн хэрэглэгчид өмнө нь хэвлэгдэж байгаагүй хэд хэдэн зургийг сүлжээнд тавьж амжжээ. 1989 оны 6 сарын 4-нд армийн анги нэгтгэлүүд Тянь Ань Мин талбай дээр эсэргүүцэл илэрхийлж байсан оюутнуудыг тараахдаа янз бүрийн мэдээгээр хэдэн зуугаас хэдэн мянга хүртэлх хүнийг буудан хороосон билээ. Цэргүүд талбайгаас зугатаж байсан хүмүүсийг хөөж, ойр орчмын гудажинд ч хөнөөсөөр байсан юм. Энэ жил дээрх аллагын сэдвийг чандлан дарах нь тун чухал гэдгийг шинжээчид онцолж байна. Учир нь энэ жил хятадын удирдлага солигдох билээ. Тянь Ань Мин талбайн үйл явдлаас гадна Хятадад Төвдийн эрх чөлөөний тэмцэл, Шинжаан Уйгурын автономит мужийн байдал, мөн Хятадын Коммунист намын шүүмжлэлтэй холбоотой мэдээллүүд хайлтнаас хаалттай байдаг юм. Хэдийгээр дэлхийн хамгийн том хайлтын систем Google--ийг БНХАУ-д албан ёсоор хориглоогүй ч бүх асуулгууд Хонгконг дахь сервер рүү шилждэг байна. Саяхан хятадын Google шинэ үйлдэлтэй болсон байна. Үүнд, “таагүй” үг оруулахад хэрэглэгч бодит цаг хугацаанд зохих “анхааруулга” –ыг хүлээн авдаг юм. Эх сурвалж: BBC | урлаг соёл |
Apple 1-ийн эх хавтан. Фото venturebeat.com Apple компанийн анхны компьютер Нью Йорк дахь Sothеbey’s-ийн дуудлага худалдаагаар 374 мянган ам долларт зарагдсан нь анхны үнэлгээнээсээ хоёр дахин их үнэд хүрсэн хэрэг юм Энэ загварыг анх 1976 онд худалдаанд гаргаж байсан билээ. Худалдаанд тавигдсан багцад эх хавтан, процессор, видео терминал, гар, санах ойн хэсэг, тэжээл, бэхлэх хүрээ, хөргүүр, холбогч зэрэг эд ангиуд болон программ хангамж багтаж байгаа юм. Нэрээ нууцлахыг хүссэн худалдан авагч наймаанд утсаар оролцжээ. Компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс, Стив Возняк нарын боловсруулсан Apple-ийн анхны компьютерийн цувралаас ойролцоогоор 50 ширхэг үлдсэн гэж үздэг юм. Тэднээс 6 нь л ажиллагаатай юм. Sothеbey’s-ийн зарсан төхөөрөмж ажилладаг гэж Sothеbey’s-ийн сайтан дээрх барааны танилцуулгад бичсэн байна. Худалдаанд тавигдсан Apple 1. Фото Andrew Burton / Getty Images Эх сурвалж: msnbc.com | урлаг соёл |
Samsung-гийн албан сайтаас Калифорнийн шүүгч Люси Кох АНУ-д Samsung Galaxy Nexus смартфоны худалдаанд түр хориг тавьсан тухай AP мэдээллээ. Ингэснээр энэ төхөөрөмж нь iPhone-ийг хуулбарласан гэсэн Apple компанийн шаардлага биелэгдсэн гэсэн үг. Энэ нь Apple-ийн Samsung-тай хийсэн зохиогчийн эрхийн дайнд зөвхөн долоо хоногийн дотор хийсэн шүүхийн хоёр дахь ялалт юм. 6 сарын 26-нд мөнөөх Кох бээр iPad-ыг дууриасан гэж нэхэмжлэгчийн үзэж байгаа Galaxy Tab таблетын худалдааг мөн хориглосон билээ. Samsung-ийн таблет, смартфоны худалдаанд тавьсан хориг зохиогчийн эрхийн зөрчлийн тухай үндсэн шүүх хурал дуустал үргэлжлэнэ. Өмнөд солонгосын компани энэ шийдвэрт харамсаж байгаа бөгөөд америкийн худалдан авагчдад бүтээгдэхүүнээ эргүүлэн олгохын тулд бүхий л аргыг, тэр дотроо, шүүхийг ашиглах болно гэж мэдэгдлээ. Apple, Samsung хоёр 2011 оны 4 сараас эхлэн дэлхийн олон оронд шүүхдэлцэж байгаа билээ. Apple болохоор Galaxy цувралын бараа нь тэдний бүтээгдэхүүнийг сохроор хуулбарласан гэж үзэж байгаа юм. Өнгөрсөн намар гэхэд Galaxy Tab 10.1-ийг Германд хориглосон бөгөөд Samsung энэ улсад зориулж бага зэрэг өөрчилсөн Galaxy Tab 10.1N-ийг нийлүүлж байгаа билээ. | урлаг соёл |
Фото ©AFP Хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг рекламны зорилгод ашигласан талаарх шүүх ажиллагаанд Facebook ялагдсан тухай Reuters мэдээллээ. Шүүхийн шийдвэрээр нийгмийн сүлжээ буяны зориулалтаар 10 сая доллар зарцуулах юм байна. 2012 оны 5 сард Калифорнийн шүүх хувийн мэдээллийг нь “Ивээн тэтгэгчтэй мэдээ” (Sponsored Stories) үйлчилгээнд зөвшөөрөлгүй ашигласан хэмээн Facebook-ийг буруутгасан 5 хэрэглэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн билээ. “Ивээн тэтгэгчтэй мэдээ” үйлчилгээ 2011 онд анх эхэлсэн юм. Энэ нь хэрэглэгчдийн мэдээллийг брэндийн нэртэй хамт багтаасан, эсвэл хэн нэгний “Like” тэмдэглэгээ бүхий реклам захиалагчдийн мөнгийг нь төлсөн зарлалууд билээ. Үүн дотор, нэр, овог, фото зэрэг хэрэглэгчийн аккаунтын мэдээллийг иш татсан байдаг юм. Калифорнийн нэхэмжлэгчид Facebook-т нийгмийн сүлжээн дэхь өөрсдийн үйлдлийн талаарх мэдээллийг ашиглах зөвшөөрөл өгөөгүй гэдгээ мэдэгдээд, ийм мэдээлэл түгээх нь тэдэнд эдийн засгийн хохирол учруулж байгааг баталж чадсан байна. “Ивээн тэтгэгчтэй мэдээ”-нд хувийн мэдээллийг нь ашигласан талаарх хэрэгт хэрэглэгчид ялалт байгуулсан нь Facebook-ийн энэ төрлийн рекламын хөгжлийн цаашдын төлөвт эргэлзээ төрүүлж байгаа юм. Сүлжээнийхэн хэрэглэгчийн өгөгдэхүүнийг ашиглах асуудлын эрх зүйн шийдлийг олох хэрэгтэй болж байна гэсэн үг. “Ивээн тэтгэгчтэй мэдээ” гэсэн рекламын төрөл нь реклам захиалагчдийн хувьд дэлгэцийн бусад энгийн рекламаас 2-3 дахин илүү үнэтэй тусч байгаа юм. Чухам реклам Facebook-ийн хувьд орлогын үндсэн эх үүсвэр билээ. 2011 онд компанийн нийт орлого 3,7 тэрбум доллар, харин цэвэр ашиг нь 1 тэрбумд хүрсэн нь 2010 онтой харьцуулахад 65 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Эх сурвалж: technology.newsplurk.com | урлаг соёл |
Поп хатагтай Б.Сарантуяа цахим хуудастай болжээ. Фенүүдтэйгээ үргэлж хамт байхын тулд шинэ мэдээ мэдээлэл, шинэ цомог, уран бүтээлийн мэдээллийг багтаасан энэхүү цахим хуудсандаа тэрбээр удахгүй Америкт хийх тоглолтын хуваариа нийтэлжээ. Б.Сарантуяагийн хуучны хитүүд болоод шинэ содон бүхнээ хуваалцах www.sarantuya.mn сайтад мэдээлснээр тэрбээр аравдугаар сарын 26-29-нд Америкт “Unforgettable evening” буюу “Сэтгэл догдлуулсан үдэш” аялан тоглолтоо хийх юм. Тэрээр Америк дахь Монголчуудын холбооны урилгаар энэ сарын 26-нд Лос Анжелос, 27-нд Сан Франциско, 28-нд Вашингтон ДиСи, 29-нд Чикаго хотноо тоглохоор болжээ. Ш.ЧИМЭГ | урлаг соёл |
Монголын нүүдэлчдийн үндэсний сонгодог, уламжлалт соёлын биет бус өвийн ховор хосгүй төрөл, зүйл болох Монгол Алтайн Урианхайн цуур хөгжим, цуурдах урлаг нь үеэс үед өвлөгдөн уламжлагдсаар ирсэн боловч, өнөө цагт өвлөн уламжлагч эзэнтэйгээ хамт мартагдан алга болж, устах нөхцөл байдалд хүрээд байгаа. Өнөөдрийн байдлаар Монголоос ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 5 өв бүртгэгдээд байгаагийн нэг нь цуур хөгжим юм. Энэхүү өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд хүнсний манлай үйлдвэр АПУ компани Монгол цуур төслийг санаачлан Хан-уул дүүрэгтэй хамтран зохион байгуулахаар боллоо. АПУ компани нь нийгэмд бүтээж буй баялаг, түүнээс хүртсэн үр шимийг нийгэм, ирээдүйдээ зориулах эрмэлзэл, хариуцлагыг ухамсарлаж, нийгмийн хариуцлагаараа үлгэр жишээ байгууллага болох зорилт тавин ажилсаар ирсэн. Энэхүү зорилтынхоо хүрээнд Үндэсний соёл, өв сангаас судлах, судалгааны ажлыг идэвхижүүлэх, өвөг дээдсийн бидэнд үлдээсэн соёл уламжлалыг хайрлан хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, залуу судлаачдын чадавхийг бэхжүүлэх, олон улсад Монгол соёл урлагийн талаар таниулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Монгол цуур төслийн хүрээнд олон зууны тэртээгээс өвлөн уламжилж ирсэн цуурын урлаг, цуурдах эрдэм, уламжлалт урын сан, цуурын урлал, холбогдох зан үйлийг сэргээж, орчин цагийн сургалтын тогтолцоог төлөвшүүлэн залгамж чанарыг хадгалах чиглэлээр олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. "Монгол цуур төсөл" нь Хан-Уул дүүрэгт долдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 6 -ны өдрийг хүртэл хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн хэмжээнд язгуур урлагаар хичээллэж буй болон хичээллэх сонирхолтой суралцагчийг хамарсан үнэ төлбөргүй сургалт зохион байгуулагдахаас гадна, "Монгол өв уламжлал болон соёлын боловсрол олгох аялал", дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 20 ЕБС, Их дээд сургуулийн сурагчид, оюутнуудад "Соёлын өв - Монгол цуур" сэдвээр 2000 хүүхдийг хамарсан танилцуулах сургалт зохион байгуулагдах юм. | урлаг соёл |
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Жамъяны нэрэмжит “Мэргэжлийн морин хуурчдын олон улсын IV уралдаан”-ыг зохион байгуулж байна. Уралдаан 07 дугаар сарын 06-наас 09-ний өдрүүдэд Соёл, урлагийн их сургуулийн Оюутан театрт болно. Харин уралдааны шилдгүүд болон монголын морин хуурын шилдэг тоглолтыг наадамчин олондоо 2015 оны 07 сарын 13-ны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд анх удаа зохион байгуулна гэж Нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ. | урлаг соёл |
Монголын сонгодог урлагийн түүхэнд тодоор бичигдэн үлдэх үйл явдал энэ жил тохиож байна Дөрвөн жилд нэг удаа зохиогддогтоо ч бус, цар хүрээ үнэлэмжээрээ “Дэлхийн сонгодог урлагийн олимп” гэгдсэн ОХУ-ын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын сонгодог урлагийн наадамд Монгол Улсын гавьяат жүжигчин, гоцлол дуучин Г.Ариунбаатар амжилттай оролцож, алтан медаль, Гран при шагналын эзэн болсон. Харин Э.Амартүвшин П.Чайковскийн нэрэмжит наадамд үзүүрлэж байсан бол энэ жил Плачидо Домингогийн нэрэмжит уралдаанд тэргүүлж, ВВС телевизийн зохион байгуулдаг “Кардиффын дуу хоолой” опера дуучдын тэмцээнд “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг хүртсэн. Монголын сонгодог урлагаас Э.Амартүвшин, Г.Ариунбаатар гэсэн хоёр од нэгэн гялалзаж, үзэгч олон ч хоёр дуучин залууд төр гавьяа шагналаа өгөөсэй гэж хүсч байгаа. БСШУ-ы сайд Л.Гантөмөр хоёр гавьяатыг Хөдөлмөрийн баатарт тодорхойлжээ. Тиймээс Наадмаар Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нарт төрийн өндөр дээд шагналыг хүртээх буйзаа. Т.АНУ | урлаг соёл |
“Авъяаслаг Азичууд” (Asian’s got talent) тэмцээнд оролцож дэлхий дахинаа монгол ардын урлагаа болоод эх орныхоо нэрийг цуурайтуулж шүүгчид,үзэгчдийг бишрүүлж чадсан "Хөсөгтөн" хамтлагийн залуус Чойжин ламын сүм музейтэй хамтран“Шөнийн музейд-Хөсөгтөн” үдшийн цэнгүүнийгөнөөдөр зохион байгуулахаар болжээ. Энэхүү “Шөнийн музей”арга хэмжээ нь2011 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөдзорилго ньМонгол улсын түүх соёлын өвийг гадаад, дотоодын үзэгчдэд сонирхолтой хэлбэрээр таниулан сурталчлах, эдийн засгийн эргэлтэнд оруулах, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой юм. Та бүхэнҮдшийн цэнгүүнд хүрэлцэн ирсэнээр музейд хадгалагдан буй түүх соёлын дахин давтагдашгүй арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг сонирхон мэлмий баясгахын зэрэгцээ музейн уран барилга, зун цагийн ногоон байгаль хосолсон өвөрмөц тансаг орчинд тухлан ардын урлагийн гайхалтай тоглолтыг таалан соёрхож нэгэн үдшийг тав тухтай дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой юм. “Шөнийн сүм музейд Хөсөгтөн” үдшийн цэнгүүний тасалбарын үнэ 80,000 төгрөг байна. Хөтөлбөр: 21:00-22:00 Чойжин ламын сүм музейтэй танилцах 22:00-23:30 “Хөсөгтөн” хамтлагийн ардын урлагийн тоглолт 23:30-01:00 Шөнийн сүм музей үзэх Т.АНУ | урлаг соёл |
Соёл Урлагийн Их сургууль (СУИС), БНСУ-ын МЕТАА компани, Монголын урлагийн зөвлөл (МУЗ), хамтран Монголын үндэсний соёл урлагийг гадаад дотоодод сурталчилах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой “Соёлын наадам” нүүдэлчний наадмыг найм дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Хүй долоо худагт болох “Соёлын наадам” долдугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Тодруулбал, 11-ны 10.00-18.00, 12, 13-ны 10.00-15.00 цагийн хооронд болно. “Соёлын наадам”-ыг Зүүн Өмнөд Азийн урлагийн шилдэг наадмуудын нэг хэмээн үзэж байгаа бөгөөд цаашид нүүдэлчний соёл, өв уламжлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор олон улсын түвшинд өргөжүүлэхээр зорьж байна. Соёлын наадамд хүрэлцэн ирснээр, “Сэрсэн тал” үндэсний урлагийн тоглолтыг үзэж сонирхох, “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхоноор аялах, үндэсний урлалын бүтээлээс суралцах болон “Морины гайхамшиг” зэрэг үзүүлбэрийг үнэ төлбөргүй үзэх боломжтой. Мөн эсгий олбог, ширлэг урлал, ардын аман зохиол, үндэсний тоглоом наадгай, монгол сийлбэр, хээ угалз, монгол гэр барьж сурах, сур элдэх, ноос савах зэрэг Монгол үндэсний өв соёл, уламжлалыг наадамчин олонд таниулан сурталчилах юм байна. Соёлын наадмын ерөнхий найруулагчаар СУИС-ийн багш Ц.Батнайрамдал, хамтран зохион байгуулагчаар СУИС, БНСУ-ын МЕТАА компани, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) ерөнхий ивээн тэтгэгчээр ХААН банк, Улсын их баяр наадмыг зохион байгуулах хороо ажиллах юм. Утаc/Факс: 976-11-319015, 976-11-319017 Б.НАМУУН | урлаг соёл |
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд болох соёл урлагийн арга хэмжээний хөтөлбөр Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дараахь соёл урлагийн үйл ажиллагаанууд болно. Үүнд: 7 дугаар сарын 10 "Дээлтэй монгол наадам" - Чингисийн талбайд 7 дугаар сарын 10 "Учиртай гурван толгой" - Чингисийн талбайд 7 дугаар сарын 11 "Улаанбаатарын үдэш" - Чингисийн талбайд 7 дугаар сарын 12 “Сайланс вайт” дижи урлагийн шоу - Үндэсний Соёл амралтын хүрээлэнд 7 дугаар сарын 12 "Монгол дэнс фестиваль" - Чингисийн талбайд 7 дугаар сарын 13 Морин хуурын олон улсын фестиваль - Чингисийн талбайд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд - 10.00-18.00 Урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/ 07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд - 09.00-17.00 “Монгол хуушуур – 2015” фестиваль Хүй долоон худагт 07 дугаар сарын 11-нд - 16.00-19.00 Холч морьдын уралдаан 07 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд - 10.00-18.00 “Сэрсэн тал” Соёлын наадам /тусгай хөтөлбөрөөр/ 07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд - 09.00-17.00 “Монгол хуушуур - 2015” фестиваль 07 дугаар сарын 11-нд - 14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэрүүд тус тус болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. | урлаг соёл |
Ховд нутгаараа овоглодог дөрвөн залуу дуучид болох СТА Б.Мөнхтөр, Н.Төмөрсүх, Б.Гомбо-Очир, Ц.Бизъяа нар П.Даваасамбуугийн шүлэг УГЗ Ц.Пүрэвхүүгийн хөгжим “Ховдын бүсгүй” дууныхаа клипийг наадмын бэлэг болгон нутгийн бүсгүйчүүддээ зориулан өргөн барьжээ. Мөн тэд хамтран Ш.Гүрбазарын шүлэг Т.Сэр-Одын хөгжим “Ховд нутгийн дуулал” дууныхаа ажилд орсон гэнэ. Т.АНУ | урлаг соёл |
Энэ долоо хоногт Увс аймагт баруун бүсийн наадам, Сүхбаатар аймагт зүүн бүсийн даншиг, Өвөрхангайд Занабазарын 380 жилийн ой, Өмнөговьд говийн бүсийн наадам болох билээ. Тэгвэл Увс аймгийн ойн баяр наадмын арга хэмжээнд Улсын Филармонийн уран бүтээлчид “Увс нутагт өргөх эгшгэн цацал” хүндэтгэлийн тоглолтыг толилуулах аж. Тус аймгийн бөхийн өргөөнд болох энэхүү тоглолт долдугаар сарын 23, 24-ний 19.00 цагаас тоглогдох юм. Тоглолтод Улсын Филармони бүрэн бүрэлдэхүүнээрээ Филармонийн удирдаачид, Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баянмонгол чуулга дуучин С.Баттулга (МУСТА), Д.Бурмаа (МУСТА), Н.Наранбаатар (МУСТА), Ц.Хулан (МУСТА), Т.Амина (МУСТА), П.Өнөржаргал (МУСТА), Л.Насанбуян (МУСТА) зэрэг уран бүтээлч оролцоно. Тоглолтын тасалбарыг Ойрад театрын кассаар болон Увс аймгийн бөхийн өргөөний кассаар худалдаалж байгаа аж. 1686 онд Ойрадын их хаан Галданбошигт Увс аймгийн анхны суурийг тавьж байсан түүхтэй. Олон үндэстний өлгий нутаг Увс аймагт дөрвөд, баяд, хотон, халх, казах гээд олон үндэстэн амьдарч байна. Энэ нутгийн түүхт 90 жилийн ойн баяр наадмын арга хэмжээ долдугаар сарын 22-25-нд Улаангом хотноо болох юм. Өнөөдрөөс шатар, сагсан бөмбөг, хөлбөмбөгийн тэмцээнээр баярын арга хэмжээ эхэлжээ. Ч.БОЛ | урлаг соёл |
Монголд “Дэлхийн мисс 2008” тэмцээний дэд байрны шагналт Энэтхэг улсын мисс Парвати Омакуттан зочлоод байна. Нуруулаг, хар өнгийн хувцасаар гоёсон бага зэргийн биеэ барьсан шинжтэй тэр зогсоно. Дэлхийн миссийн дэд байрны шагналт Энэтхэгийн гоо бүсгүй, жүжигчин эмэгтэйтээ уулзаж ярилцахад сонирхолтой байсан шүү. Ингээд олон зүйл нуршилгүй түүнтэй ярилцсанаа уншигчиддаа хүргэе. -Энэтхэг их халуун орон шүү дээ. Монголд ирээд даарч байна уу? -Миний хувьд таатай байна. Хэдийгээр жаахан хүйтэн ч надад таалагдсан. Хамгийн сонирхолтой нь энд ирээд цас үзсэн. Өөр соёл, цаг агаартай танилцах надад гайхалтай байна шүү. Бага зэргийн хүндрэлтэй байсан ч одоо дажгүй ээ. -Анх яагаад хүчирхийллийн эсрэг тэмцэх болсон бэ. Хүчирхийллээс өөр олон тулгамдсан асуудлууд нийгэмд байдаг шүү дээ? -Би хүчтэй Ази эмэгтэй. Гэхдээ тэр болгон эмэгтэйчүүд тийм боломж байдаггүй шүү дээ. Бүх эмэгтэйчүүд биеэ даасан хүчтэй байгаасай гэж би хүсдэг. Хэн нэгэн гэрээсээ гарахдаа айх айдасгүй, найз залуу маань ч юм уу нөхөр маань намайг хүчирхийлэх вий гэсэн айдасгүй байх ёстой гэж боддог. Яагаад хүчирхийлэлийн эсрэг дуугарах болсон нь манай гэр бүлийн орчин шууд нөлөөлсөн болов уу. Бага байхаас маань манай аав надтай энэ сэдвээр маш их ярилцдаг байсан. Эмэгтэйчүүдийг яаж хамгаалах, хүндлэх талаар тиймээс өсвөр насанд маань ч надтай яг л бяцхан гүнж шиг харьцдаг байсан учраас эмэгтэйчүүд эмэгтэй хүн бүр тэгэж хайрлагдаасай гэж хүсдэг. Эрчүүд ч гэсэн энэ талаар сайн бодолцоосой. -Энэтхэгт эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх магадлал өндөр байдаг гэж сонссон. Монголд гэхээсээ илүү Энэтхэгт хүчирхийллийн асуудал ямар байна вэ? -Энэтхэг улсын эмэгтэйчүүдийн хувьд хүчирхийлэлд өртөх магадлал өссөөр байна. Дэлхийн олон оронд өөрийнхөө хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргье гэж бодож байгаа. Тэр дундаа найзынхаа урилгаар Монголд ирсэн. Энэ завшааныг далимдуулаад хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргье гэж бодсон. Энэ чиглэлээрээ цаашаа ч олон оронд дуу хоолойгоо өргөх болно. Мөн манай оронд надаас гадна энэ чиглэлээр олон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Миний хамгийн гол уриалаад байгаа зүйл юу вэ гэхлээр бүх насны эмэгтэйчүүд, оюутнууд хүчирхийлэлд өртөх маш өндөр магадлалтай байгаад байгаа юм. Эмэгтэйчүүд маань ч хүчирхийлэлд өртсөн бол ил гаргаж хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөөсэй. Зохих төвшинд нь асуудлуудаа шийдүүлдэг байгаасай гэж хүсч байна. Тэгэж байж л хүчирхийлэл багасна шүү дээ. -Таны манай оронд өрнүүлж байгаа ажил хэр үр дүнтэй байна гэж бодож байна вэ? -Монголд хийж байгаа миний аялал дөнгөж дундаа орж байна шүү дээ. Одоогийн байдлаар дүгнэхэд хараахан болоогүй. Ямартай ч гэртээ харихдаа би маш сэтгэл хангалуун буцна. Ямартай ч миний хамгийн гол зорилго бол энэ асуудлыг улс төрийн төвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсоосой, төрийн дээд удирдлагууд эмэгтэйчүүдийн дуу хоолой болоосой л гэж бодож байна даа. -Мисс гэхээсээ илүү та бол урлагийн хүн шүү дээ, жүжигчин. Таны дараагийн уран бүтээл юу вэ? -Би яг одоогийн байдлаар “Pizza” хэмээх “Bollywood”-ын уран бүтээлд ажиллаж байгаа. Кино маань хараахан бэлэн болоогүй байгаа. Хэрвээ бэлэн болвол тун удахгүй Монголын үзэгчдийн хүртээл болно гэж найдаж байна. “Pizza” уран бүтээл ер нь юуны тухай өгүүлэх бол? -Маш хүчтэй зохиолч эмэгтэйн тухай өгүүлэх болно. Уг киноны гол дүр дээр ажиллаж байна. Гэхдээ киноны трейлэр маань сонирхолтой, хөгжилтэй хэлбэрээр цацагдсан. -Та найз залуутай юу, мэдээж мисс хүнд олон залуучууд үерхэх санал тавьдаг байх? -Одоогоор найз залуугүй ээ./ Инээв / -“Bollywood”-д жилд 6000 кино гардаг боловч 80 хувь нь цацагддаггүй гэж байсан. Ер нь Энэтхэгийн кино ертөнц хэр өрсөлдөөнтэй байдаг вэ? -Энэтхэг хүмүүс кинонд их дуртай учраас манай кино зах зээл маш эрчимтэй хөгжиж байгаа. Кино зах зээлийн дийлэнх хувь нь “Bollywood”-ад хийгддэг. Гэхдээ энэтхэгчүүд бид нар дотроо олон хэлтэй. Хинди, малаяа гэх мэт дөрөв таван хэлээр ярьдаг учраас тэр болгон зах зээлд олноороо гараад байдаггүй. -Монголд ирэхээсээ өмнө Монголын талаар хэр мэдээлэлтэй байсан бэ? Монгол кино үзсэн үү? -Анх 2008 онд “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээнд оролцсоноосоо хойш Монголын талаар судлах болсон шүү. “Дэлхийн мисс 2008”-д Монгол бүсгүй оролцож байсан. Түүнээс маш олон талын мэдээлэл авсан. Үүнээс гадна Энэтхэгт бага сургуульд, дунд сургуульд Монгол Улсын түүхийн тухай тэр дундаа Чингис хаан дэлхийн талыг хэрхэн эзэлж байсан талаар судалж байсан. Энэ их түүхтэй оронд өөрийн биеэр ирчихсэн байгаадаа баяртай байгаа. -Монголын ямар түүхэн газар очиж үзэхийг хүсч байна вэ? -Түүх гэдэг зүйл бидний хэн болохыг гэрчилж өгдөг хамгийн чухал зүйл юм. Би ялангуяа Монголын хөдөө талаар явж, нүүдэлчин ахуй соёлтой танилцах, онгон дагшин газруудыг өөрийн нүдээр харна гэж найдаж байгаа. -Энэ асуултын өмнө таниас асуусан даа. Та Монгол кино үзэж байсан уу? -Би Монголын кино урлаг эрчимтэй хөгжиж байгаа гэж сонссон л доо. Яг өчигдрийн байдлаар Эх орноо хамгаалж байгаа цэргүүдийн тухай хар цагаан кино үзсэн. Эх орноо яаж хамгаалж байгааг үзүүлсэн кино байсан учраас маш их бахархах сэтгэл төрсөн. Энэ удаагийн төлөвлөгөөнд шинэ гарсан кинонуудыг үзэх сонирхол бий. -Таныг манай шинэ кинонуудыг үзсэний дараагаар тухайн киног үзсэн сэтгэгдлийг сонсох боломжтой болов уу? -Тэгэлгүй яах вэ. Болно. -Хэзээ таны сэтгэгдлийг сонсох боломжтой вэ? -Төлөвлөгөө бага зэрэг шахуу байгаа учраас яг хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. E-mail-ээр харилцаж байгаад үзчихээд сэтгэгдлээ хэлье. Ерөнхийдөө кино театрт үзэхээсээ илүү CD, DVD-ээр нь худалдаж аваад үзчих байх аа. -Одоогоор хэчнээн уран бүтээл дээр ажилласан байна вэ? -Одоогийн байдлаар дөрвөн уран бүтээл дээр ажилчихсан байна. Дээр хэлсэнчилэн олон хэлтэй байдаг. Үүний хоёр кино нь хинди хэл дээр бүтсэн бол нөгөө хоёр нь мөн өөр хэл дээр бүтсэн байгаа. -Таны дараагийн зочлох орон ямар орон бэ? -Одоогоор төлөвлөгөө байхгүй байна. Ер нь олон орноор аялсан. Хамгийн анхны орон маань Дубай байсан. Гэхдээ миний дараагийн зочлох орон Европын орнууд болох байх. Э.ТЭКҮ | урлаг соёл |
“Гоодаль” сэтгүүлийн зурагчин Н.Галбадрах сэтгүүлийнхээ есөн жилийн ойг угтан бие даасан “Fashion” үзэсгэлэнгээ гаргах гэнэ. Загварын зургаар дагнасан үзэсгэлэн урьд нь гарч байгаагүй бөгөөд энэ төрөлдөө анхдөгч болж байгаа юм. Гэрэл зурагчин Н.Галбадрах мөн тус үзэсгэлэнгийнхээ дараа хөрөг зургийн үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Н.Галбадрах есөн жилийн хугацаанд авсан бүх сор болсон бүтээлүүдээ тус үзэсгэлэнгийнхээ үеэр нээх юм. Үзэсгэлэн “Blue moon art” галерейд дөрөвдүгээр сарын 18-22-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болох ажээ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Урин дулаан цаг ирж, Монгол орныг зорих жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тэгвэл тэдэнд зориулсан үзвэрүүдээ Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон эхлүүлэхэд бэлэн болжээ. “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт нь Монгол ёс, зан заншил, өв соёлын гайхамшгийг урлагаар дамжуулан сурталчилахыг зорьж буй. Уг тоглолтонд Дуу бүжгийн эрдмийн чуулгын шинэ уран бүтээлүүд болох найруулагч Д.Ганболд “Нүүдэлчдийн аялгуу” тоглолт, Н.Болд найруулагчийн “Салхины дууль” тоглолт, Д.Баярбаатар найруулагчийн “Монголын их хатад” бүжгэн туульс зэрэг тогрлолтуудын шилдэг номер болон ардын урлагийн төрлүүд болох уртын дуу, морин хуур, хөөмий, ардын бүжиг, үндэсний хөгжмийн үзүүлбэрүүдийг ч тус тоглолтондоо оруулсан байна. “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт нь зургадугаар сарын 15-нд 18.00 цагаас Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгат нээлтээ хийх нь ээ. Сонирхуулахад долдугаар сарын 5-аас эхлэн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярт зориулан “Дэлхийд гайхагдсан Монгол ураг” гэх баярын тусгай тоглолтоо долдугаар сарын 15 хүртэл толилуулах юм байна. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Үүдээр ороход зураач Б.Содномдаржаа “Хөх салхи” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ зочдод тайлбарлаж, цаашилбал үндсэн зааланд хөгжим эгшиглэн, зочдыг хөнгөн зууш, халуун дарсаар дайлж байлаа. “Ethnosphere” үндэсний соёл урлагийн нэгдсэн төслийн нээлт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-нд МҮХАҮТ-д болсон нь энэ. “Ethnosphere” нь “Алтан ураг” хамтлагийн 10 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон урлагийн томоохон төсөл юм. “Ethnosphere”-ийг хамгийн энгийнээр тодорхойлбол гурван урлагийн нэгдэл. Хөгжим, уран зураг болоод хувцас дизайн. Хэдийгээр товлосон цагаасаа бүтэн цаг хагас хоцорч эхэлсэн ч зохион байгуулалтыг онцгой анхаарч, хүч хөдөлмөр шингээсэн нь илт харагдаж байлаа. Дуучин Маралжингоо, Наран нар урьд өмнө үзэгчдийн хүртээлд хүрээгүй шинэ бүтээлээр сонор мялааж, хөгжим, дуучид, бүжигчид, загвар өмсөгчид гээд бүхэлдээ тун өвөрмөц шийдэл агуулсан, өнгө будаг, хэв маягийн хувьд ердийн бус байлаа. Төслийн нээлт гэхээсээ илүү урлагийн гайхамшгийг мэдрүүлсэн таатай үдэшлэг гэж тодотгомоор тийм нэгэн үдэш байв. “Ethnosphere”-ийн үеэр чадварлаг дизайнеруудын ур шингэсэн бүтээлийн “Монгол модель”-ийн моделиуд тайзнаа амьдруулсан. Дизайнеруудын хувьд Герман улсад ажилладаг Л.Болор, “Торго” салоны дизайнер О.Болд болон залуу дизайнер Б.Биндэръяа нарын бүтээл үзэгчдэд хүрсэн юм. Зураач Б.Содномдаржаагийн хувьд үзэсгэлэнд 20 гаруй бүтээлээ дэлгэжээ. “Монголчуудын мөн чанар бусдаас юугаараа онцлог юм бэ гэдгийг харуулахыг хичээсэн, жаахан орчин үеийн хэллэгтэй” хэмээн тэрбээр бүтээлүүдээ тодотгосон юм. Түүнчлэн “Ethnosphere”-ийн гол эзэд болох “Алтан ураг”-ийнхан “Ethnosphere” гэх шинэ цомгоо танилцуулсан. Үндэсний онцлогийг ethno, electro, dub-step, chillout, house, classic жанртай хослуулсан өвөрмөц бүтээлүүд уг цомогт багтжээ. Э.ТЭМЛҮҮН | урлаг соёл |
“Сайхан бие” гэрэл зургийн үзэсгэлэн тун удахгүй урлаг сонирхогчдын хүртээл болох аж. Уг үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь урлаг сонирхогчдод өөрийн болон бусдын гоо сайхныг дахин шинээр харах боломжыг олгож, эмэгтэй хүний байгалийн өнгийг харуулах гэнэ. Тус гэрэл зургийн үзэсгэлэн нь зургадугаар сарын 14-22-ны хүртэл олны хүртээл болох бөгөөд 10-18 цагуудын хооронд “Grand Art Exclusive” галерейн “Art House center”-т болох юм байна. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Италийн жүжигчин Моника Белуччиг манай гаригийн хамгийн гоо үзэсгэлэн төгс бүсгүй гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Өдгөө 50 настай ч кино, загварын ертөнцөд гялалзсаар яваа Моника Белуччиг үзэгчид “The Apartment”, “Малена” зэрэг киноны дүрээр сайн мэднэ. Тоглосон кино нь шүүмжлэл дагуулж, папаррациуд хаа явсан газар нь мөшгиж байдаг үзэсгэлэнт бүсгүйн “The Talks”-д өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. -Хатагтай Белуччи, Таны амжилтанд гоо үзэсгэлэн нөлөөлсөн үү? -Гоо үзэсгэлэн хүний сониуч занг хөдөлгөдөг гэдгийг би мэднэ. Гэхдээ Оскар Вайлд нэгэнтээ ингэж хэлсэн байдаг юм. Хэрэв сониуч занг хөдөлгөхөөс цаашгүй бол гоо үзэсгэлэн ердөө таван хормын л үзэгдэл гэж. Хэрэв би хөөрхнөөс цаашгүй байсан бол өнөөдрийнх шиг амжилтанд хүрэхгүй байх байсан гэж боддог юм. Найруулагчид хөөрхөн болохоор нь биш, авьяастай л бол дуудна шүү дээ. -Сайхан төрх чинь гай болж байсан удаа бий юу? -Тийм үе байдаг. Ялангуяа загварын бизнестэй холбоотой болохоор. Ийм амжилтанд хүрэхэд загварын ажилтай, дээр нь хөөрхөн байх үнэхээр хэцүү. Хөөрхөн хүүхнийг хүмүүс тэнэг гэж боддог. Энэ төрх маань заримдаа надад яг л баг шиг санагддаг. Тиймээс багаа хуулж хаяад хэн бэ гэдгээ харуулмаар санагддаг юм. Хүмүүст хэн гэдгээ мэдрүүлэх ёстой шүү дээ. -Эсрэг тэсрэг дүрд тоглодогтой чинь холбоотой юу? -Магадгүй тийм биз. -Та одоо ч гэсэн өөрийгөө хэн гэдгийг харуулах ёстой гэж бодож байна уу? -Бусдад биш, зөвхөн өөртөө. -Тийм гэж үү? - Тэгэлгүй яахав, Хүн өөрийгөө нээх хэрэгтэй шүү дээ. Хэн нэгэн шинэ содон санаа бодож олох юмуу эсвэл эрсдэлтэй зүйл хийе гээд тэр нь сонирхолтой санагдвал би үзээд л алдана. Би шүүмжлэл дагуулах кинонд дуртай. Миний тоглосон зарим кинонууд асар их шүүмжлэл дагуулсан. Тухайлбал “Irréversible”, “Христийн шаналал”, “Малена” байна. Үнэхээр сонирхолтой. Би хүний мөн чанар, дотоод сэтгэлийг олж нээх дуртай. Тэгээд л би жүжигчин болсон юм. - Та тоглосон тэдгээр кинонуудаа үзэх дуртай юу? - Үгүй, би киног дахин үзэх дургүй. “Малена”-д тоглосноос хойш хэдэн жилийн дараа дахиж үзэж байсан. Киногоо дахиж үзэхэд хөгжилтэй юм олон байдаг. Өөрийнхөө тоглосон киног дахин дахин үзэх уйтгартай шүү дээ. - Таны нөхөр Винсент Кассел ч бас жүжигчин хүн. Дэлгэцэнд түүнийг хэн нэгний дүрд хувирахыг харах ямар байдаг вэ? -Би түүнийг “Мезрин”-д яаж хувирсныг хараад бүр алмайрч хоцорсон. Үнэхээр чадварлаг тоглосон учраас би түүнийг эр нөхрөө гэдэгт итгэж ч чадахгүй байсан. Кинонд Мезрин шоронгоос хүүхдүүдтэйгээ ярилцдаг хэсгээс л түүнийг миний эр нөхөр, хүүхдүүдийн минь аав мөн гэдгийг харсан. Бусад зураг авалтын турш тэр огт өөр хүн болж “хувирсан”. Зураг авалт ч, кино ч тэр маш сайн болсон. -Та хоёр уран бүтээл, ажлынхаа талаар ярилцдаг уу? - Бид хоёр ажлынхаа талаар, киноны талаар юу ч ярилцдагггүй. Винсент бид хоёр тэс өөр хоёр ертөнц шүү. Би түүний нэг ч найзыг танихгүй. Тэр ч бас миний нэг ч найзын нэрийг мэдэхгүй. Би түүний хэрэгт хутгалддаггүй. Бид хоёр өөр өөр амьдралтай. Яг л хоёр өөр амьтан шиг. Би хэнээс ч хамааралгүй хүн, тэр ч бас туйлын бие даасан хүн. Энэ л бидний хамт байх цорын ганц зам. - Ийм байдалтай хүүхдүүдээ өсгөх хэцүү юу? -Үгүй. - Охид чинь та хоёрын ийм амьдрал, ажлыг ойлгодог уу? - Үгүй. Саяхан охин маань надад “Ээж, би тань шиг ээж болмоор байна. Би ажил хиймээргүй байна. Тэгээд охиноо том болохоор ажил хийлгэнэ ” гэж хэлсэн. Сайн нь гэвэл охин маань намайг ажил хийдэггүй гэж боддог. Би хаашаа ч явсан хүүхдүүдээ байнга авч явдаг. Үүнд л би баяртай байна. - Тэр нэг л өдөр тань шиг жүжигчин болно гэх болов уу? -Үгүй байгаасай л гэж бодож байна. -Яагаад? - Жүжигчин болно гэдэг ердийн ажил биш. Гэхдээ хэрэв охин маань жүжигчин болно гэвэл би татгалзахгүй. Амьдралд хайртай байна гэдэг гайхалтай зүйл гэж би боддог. Хэрэв энэ түүний хүсэл сонирхол мөн бол тэр түүнийгээ л дагах ёстой. -Та хоёр ямар гэр бүлээс гаралтай вэ? -Би жирийн л гэр бүлээс гаралтай. Урлагийн гэр бүлээс гаралтай хүнийг бусадтай харьцуулах гээд байдаг зовлон байдаг. Харин нөхрийн маань аав жүжигчин байсан болохоор тэр өнөөдрийнх шиг амжилтанд хүрч, өөрийн гэсэн байр сууриа олж авах гэж их тэмцсэн юм шүү. Орчуулсан Н.ЭНХТУЯА | урлаг соёл |
Монголын утга зохиол судлаач, нэрт орчуулагч Саймон Вэкхам Смит Монголын модернист яруу найрагч Ц.Ойдовын "Хар галавын төгсгөл" хэмээх яруу найргийн номын орчуулгаараа Пэн байгууллагын Орчуулгын Сангийн шагналыг хүртсэн тухай Америкийн Пэн байгууллага албан ёсны сайтдаа мэдээлжээ. Сонирхолтой нь1970-д онд утга зохиолын "Гал" хэмээх бүлгэмийг нөхдийн хамт үүсгэн байгуулж тухайн үед хориотой байсан авангард модернист шүлгүүд бичиж байсан зураач Ц.Ойдов нь үзэл суртлын нөхцөлбайдлаас болоод яруу найргийн түүвэрээ хэвлүүлээгүй байжээ. Америкийн уран зохиолын мэргэжлийн өндөр шалгуурын түвшинд үнэлэгдсэн Ц.Ойдовын модернист яруу найргийн ном 40-д жилийн дараахэвлэгдэж Монголын модернист уран зохиолын түүхийг урагшлуулахын хамт шинэ үеийн утга зохиолын түүхэнд цоо шинэ хуудас нээх гэж байгаа ажээ. Дашрамд сонирхуулахад Саймон Вэкхам Смит нь О.Дашбалбарын "Газрын төлөө тулалдаан эхэллээ" бүтээлийн орчуулгаараа 2008 онд мөн энэ шагналыг хүртэж байсан бөгөөд ийнхүү монголын уран зохиолын орчуулгын бүтээлээрээ хоёр дахь удаагаа уг шагналыг авчээ. Ч.БОЛ | урлаг соёл |
Монголын хамгийн анхны киноны төрөлжсөн Moviebox суваг нь өнгөрсөн 7 хоногийн даваа гарагаас буюу 2-р сарын 23-ны өдрөөс эхлэн шинэ хөтөлбөрийн дагуу үзэгч та бүхэнд хүрч эхэлсэн билээ. Шинэчлэлийн хүрээнд дэлхийд нэр хүндтэй кино продакшнууд болох АНУ-ын Warner Bros, Канадын CBS, Английн ITV, Оросын Централь Партнершип, Украйны Film U.A, Солонгосын KBS телевизийн дэлгэцийн шилдэг бүтээлүүдийг хүргэж эхлээд байна. Тэгвэл телевиз үзэгчийн судалгааг тусгай төхөөрөмж ашиглан олон улсын стандартын дагуу хийдэг “Максима медиа” төвийн өнгөрсөн 7 хоногийн судалгааны тайлан мэдээгээр бүтэн өдрийн хамгийн олон үзэгчтэй телевиз нь “Moviebox” суваг болжээ. Тухайлбал телевизийн оргил цаг болох 19:00-22:00 цагийн хооронд “Moviebox” сувгаар гарч буй “Найзууд”, “Гурван найз”, “Хөхөөний үүр”, “Миний бяцхан муужгай” зэрэг олон ангит киног нийт үзэгчдийн 40-51% буюу хоёр хүн тутмын нэг нь үзсэн байна. Түүнчлэн “Moviebox” суваг тун удахгүй үзэгч та бүхэнд холливуудын уран сайхны болон олон ангит кинонуудыг албан ёсны эрхтэйгээр хүргэхээр бэлтгээд байна. Харин кино сонирхогч үзэгч та бүхэн “Moviebox” сувгийн фэйсбүүк хаягаар зочлон кинотой холбоотой, танин мэдэхүйн мэдээ, мэдээллийн хүлээн авах боломжтой юм. Мөн www.onair.mn сайтаар “Moviebox” сувгийн шууд эфир гарч эхэлсэн бөгөөд үзэж амжаагүй хөтөлбөрөө ухрааж үзэх боломжтой болжээ. | урлаг соёл |
Эзэн Чингис хааны намтар оршоосон монгол тулгатны түүхэн их туурвил “Монголын Нууц Товчоо” хөлгөн судрыг түүхч, уран бүтээлчид олон янз хувилбараар толилуулсаар байгаа билээ. Дэлхий даяар тархан суурьшсан монголчууд “Монголын Нууц Товчоо”-г төрөл бүрийн цаасан дээр хэвлэхээс гадна мод, чулуу, даавуу, торго, үнэт метал дээр сийлж сийлбэрлэн дэлхийн хүн ардад толилуулж, эл эрхэм бүтээлийн үнэ цэнийг улам өсгөсөөр байгаа юм. Гүн гүнзгий утга агуулгын сацуу олон янз хийц загвар гэдэг тухайн бүтээлээ улам алдаршуулахаас гадна бэлгэдлийн их ач холбогдолтой. Өдийг хүртэл монгол тулгатны түүхэнд “Монголын Нууц Товчоо” хөлгөн туурвилыг зөвхөн ном хэлбэрээр түгээн толилуулж байснаас биш бэлгэдэл зүй, энерги мэдээллийн агуулгаар дэлгэрүүлж байсан нь үгүй юм. Тэгвэл Их хаадын үзэл санааг дэлгэрүүлж, түүх соёлын ном бүтээлийн салбарт тэргүүлэгч “Төрт Ёс, Хаадын Сан” “Монголын Нууц Товчоо”-г энерги мэдээлэл, бэлгэдэл зүйн агуулгаар анхлан сэдэж туурвижээ. Өөрөөр хэлбэл нэгэн дэлгэмэл их хуудаснаа “Монголын Нууц Товчоо”-г багтаан толилуулж, нар, сар, тэнгэр үзлийн цөм болсон хас хээний олон хэлбэр загвараар гэрэлтүүлэн талбисан нь Монголд анхдагч бүтээл болжээ. Энэхүү бэлгэдэлт бүтээлийг Монгол Улсын Оюуны өмчийн газраас баталгаажуулан соёрхсон байна. “Монголын Нууц Товчоо”-г нэгэн дэлгэмэл хуудаснаа толилуулсан бэлгэдлийн энэхүү хосгүй бүтээлийг номынх нь хамт цогц болгон төрийн түшээд, Улсын Их Хурлын гишүүдийн Их хурилдайн ширээнээ дэлгэн тавихаар болсон нь олон түмний түүхэн мэдрэмж суларсан өнөө үед цагаа олсон үйл явдал болох нь эргэлзээгүй. “Монголын Нууц Товчоо”-г үл ойшоох нь эх орноо эх орон биш, тэнгэрийг тэнгэр биш гэсэнтэй агаар нэгэн болох тул судсаар нь монгол цус гүйж, цээжинд нь монгол зүрх лугшин буй хэн бүхний эрхэмлэх бэлгэдэл мөн гэдгийг УИХ-ын эрхэм гишүүд биеэрээ үлгэрлэхшаардлага тулгарч байна. Төрийн түшээдийн түүчээлэх энэ арга хэмжээг удаалан өрнүүлэхээр олон байгууллага саналаа ирүүлээд байгаа бөгөөд Монгол түүхийн хүчирхэг үеийн бэлгэдэл болсон дэлгэмэл “Монголын Нууц Товчоо” айл өрх, албан өргөө бүхэнд залагдах нь монголчуудыг оюун санаагаар нэгтгэж, хөгжлийн шинэ үед дэвшүүлэх нь эргэлзээгүй буй за. “Төрт Ёс, Хаадын Сан” | урлаг соёл |
Энгийн бөгөөд өөртөө итгэлтэй, омог бардам хүмүүс бол зохиолчид. Яагаад гэхээр тэд дандаа бусдын өмнөөс уйлж, баярлаж, шатаж, шаналж явдаг атлаа тэрэндээ огтхон ч харамсдаггүй харин ч урамшаад явдаг. Үнэндээ хүмүүс уран зохиолгүйгээр амьдарч чаддаггүй гэдгээ огтхон ч ойлгодоггүй. Талхгүй бол хэд хонож болдог юм бүү мэд. Харин уран зохиолгүйгээр лав нэг их удаан тэсэхгүй. Энэ учрыг л одоо би ярих гээд байна. “Зохиолч гэж гажигтай нөхдүүд. Тэдний бичсэн хэнд хэрэгтэй юм. Яршиг л байна...” ийм үгийг хоёр хүний нэг нь хэлнэ гэхэд мөрийцсэн ч бэлэн байна. Ном уншихгүйгээр болдог л юм байгаа биз. Харин дуу дуулахгүй, театрт очихгүй байх боломжгүй. Эгэл жирийн хүн бол номоо ч уншина, театрт очиж дуурь, жүжиг, кино, концертоо ч үзнэ. (энд зөвхөн зохиол сценарын дагуу хийгддэг урлагийн төрлийг оруулав) Урлагийн энэ олон төрлүүдийн эцэг нь уран зохиол юм. Тэгэхээр нөгөө гажигтай нөхдүүд чинь хүнд хэрэгтэй юм хийдэг л улс болж таарах нь. Ууж согтохоороо шүлэг найраг уншдаг, уйлж шаналахаараа шүлэг тэрлэж тайтгарах явдал бараг л хүн болгонд тохиолддог байх. Үнэндээ хөөрхий тэр хэдэн зохиолчид л хөөрч баярлахаараа энийг уншаарай, хөгшидөө дурсвал ингэж дуулаарай, театрт очвол энийг үзээрэй, тал нутгаа санагалзвал ингэж тайтгараарай гээд хүний өмнөөс л бичээд явдаг улс. Зохиолчид бүгд өөр өөр ажил хийгээд уран зохиолыг хаявал хаяж чадна шүү дээ. Бусдын өмнөөс сэтгэж чаддаг хүмүүс өөрийнхөө төлөө юуг ч хийж чадна. Тэр тусмаа манайх шиг уншигчдын зах зээл бага улс оронд ном бичиж борлуулаад зөвхөн түүгээрээ амьдрах нөхцөл хомс, бараг л байхгүйтэй адил. Гэхдээ л хөөрхий хэдэн зохиолчид маань үзээд л байгаа юм даа. Аугаа Д.Нацагдоржоосоо эхлээд амьддаа жаргасан нь ховор доо.Энэ нэг шүлэг зохиол бичдэг архинд дуртай нөхөр гэж адлагдавч алдар хүндийг өнгөрсөн хойноо л хүртдэг гашуун тавилантай хүмүүс. Тэдний оюун тархиар сэтгэлээ тэжээж амьдардагаа хүмүүс ойлгодог ч үгүй цаашдаа ойлгохгүй биз.Ер нь ойлгоод ч яах юм. Энэ дэлхий ертөнцийн хаана ч адилхан даа бүх л зохиолчид, арай ойроор нь сонин хэвлэлийн газрын хаяа бараадан амьдарч нөгөө л уран бүтээлийнхээ ажлаа хийнэ.Шууд үндсэн ажилдаа орвол турж үхэх нигууртай учраас л тэр.Олон ч зохиолчийн намтар түүхийг харж байхад одоо ч манай нийгмийн байдал тийм л байна.Өнгөрсөн нийгмийн бүх л зүйлийг харлуулж, шарлуулах хэрэггүй. Тэр нийгэм ямар ч гэсэн уран зохиолчдыг ойлгодог мэргэжлийн чадварлаг байгууллагатай байлгаж чадсан байдаг.Цалин аваад уран бүтээлээ хийдэг “мэргэжлийн зохиолч” хүртэл байлаа шүү дээ. За тэр ч энэ цаг үед арай дэндэнэ. Гол нь өнөөгийн төр засаг уран зохиолыг холын хол хогийн саванд чихэх шахуу байгааг гайхаад баршгүй. Улс орны тусгаар тогтнолын баталгаа болсон бичиг соёлын үүх түүх, зан заншилаас эхлээд үндэстний арвин баялаг өв уламжлал дархлаа зохиолчид хийгээд уран зохиолын сан хөмрөгт хадгалагдаж байдаг. Номоо зараад өөрсдөө амьдар гээд орхиж боломгүй. Ч.Лодойдамба, Д.Намдаг, С.Эрдэнэ нарын аврагуудын ном ч хагас зуун жил 500 мянган хувь борлогдож чадсан уу, үгүй юу бүү мэд. Хэдхэн жилийн өмнө Хятадын нэгэн зохиолч манай зохиолчдын байгууллагын удирдлагуудаас танайхан ер нь хэдэн хувиар номоо хэвлүүлдэг вэ?гэж асууж, Манайхан бодож бодож бодит тоогоо хэдэн арав дахин өсгөөд 50 мянга гээд аваад хаяж гэтэл нөгөөхийн нүд орой дээрээ гарч Хайяа! Та энэ уран зохиолынхоо ажлыг түргэн орхи гэсэн гэдэг.Гэтэл тэр нөхөр жилдээ нэг номыг тус бүр нэг сая хувиар хэвлүүлдэг гэнэ.Зохиолчийн хувьд айхтар мундагтаа орохгүй л нөхөр тэгэхээр аваргууд нь хэдэн саяар хэвлүүлдэг байж таарах нь.Зохиолч хүн тэнд уран бүтээлээ туурвиад сайхан амьдарч болохоор байгаа юм.Номыг дор хаяж арван доллараар тооцож тус бүрээс нэг доллар авахад л долларын саятан болно.Гэтэл манайд ямар байна.Нөгөө “ардын” хэдээс эхлээд цөмөөрөө ивээн тэтгэгч олж хэдэн номоо мянга мянгахан хувиар хэвлүүлнэ.Дахин мянгаар ганц нэг удаа хэвлүүлбэл дээдийн заяа.Дордуулж хэлбэл тамхи ширхэглэн зардаг хүмүүстэй яг адил.Үндэсний сэхээтнүүд чинь ийм л түвшинд явна. Алдар нэр нь түгсэн авъяас билэг нь ундарсан, чихтэй болгон сонсож, амтай болгон дуулж, нүдтэй бүхэн уншсан сайхан сайхан уран бүтээлийн эзэд аль 60, 70 оныхоо пүрштэй цагаан орон дээр хажуулсан шигээ уран бүтээлээ туурвиж суугаа. Бас нэгэн бодлын гоё шүү. Сүүлийн үед жүжиг киноны сайн зохиол алга гэх зэргээр шүүмжлэх явдал бишгүй л гарах юм. Энийг би тогтолцоондоо л байгаа гажуудал гэж ойлгодог. Түүнээс Монголд жүжиг, кино бичих авъяастай зохиолчид хэдэн арваар бий. Энэ тал дээр зохиолчид нь учраа олохгүй, зохиол хэрэглэдэг уран бүтээлчид тэдний авъяас чадварыг бүрэн ашиглаж чадахгүй юм.Тийм учраас зохиолыг хэн дуртай нь “эрээчээд” утга зохиолын болон зохиолчдын нэр хүндийг унагаад байна.Гадаадын гэсэн бүхнийг шүтдэг гажиг тогтолцоо уран зохиолын салбарыг бас тойроогүй. Монголын уран зохиолыг “үнэрлэж” ч үзээгүй хэрнээ гялгар хавтастай гадаадын зохиолчийн ядмагхан бүтээлийг сохроор шүтнэ.Ийм үзэгдэл хамгийн сүүлд “Чонон сүлд” роман дээр ажиглагдана лээ. Харин манай зохиолч Ц.Буянзаяа “Чонон сүлд ба хонин сэтгэлгээ” нийтлэл бичиж дорвитойхон хариу өгсөн дөө. Сүүлийн таван жил “Чонон сүлд” роман хэдэн мянган хувь борлогдсон билээ. Гэтэл Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” туужийг уншсан хүн хэд хичнээн бол... Хүн юугаа уншина, ямар номоо авна хүний эрх бас сонголт гэж ихэнх хүмүүс бодож байгаа.Тэр тийм, би ч санал нэг байна. Гэхдээ л сэтгэл хөндүүрлээд, харамсал төрөөд байдаг юм.Гэрийнх нь хаяанд шижир алт хэвтэж байхад түүний дээгүүр харайж түрхэц түрхсэн төмөр өндөр үнээр худалдан авахтай л агаар нэгэн юм даа. Цөөхөн уншигчтай учраас Монгол уран зохиол дэлхийд гарахгүй байгаа юм.Түүнээс Монгол зохиолчийн ур ухаан хүрэхгүй байгаадаа огтхон ч биш юм.Жишээлбэл зохиолч Ч.Галсан Герман хэл дээр зохиолоо бичээд европыг байлдан дагуулж байна.Францын номын санд Монголын уран зохиолын ямар бүтээл байна гэхэд ганцхан Ч.Галсангийн хэд хэдэн бүтээл байдаг тухай тэнд сурдаг оюутан ярьж байсан.Ч.Галсангаар бахархмаар байгаа биз.Гэхдээ Ч.Галсан бол жирийн л сайхан монгол зохиолчдын нэг. Ер нь дэлхийд ахуй амьдрал болоод сэтгэлгээний онцлогтой арвин баялаг түүх намтартай Монгол уран зохиолыг орчуулж гадаад зах зээлд гаргах боломж маш хомс.Ганцхан гарц нь Монгол зохиолч өөрөө л тухайн хэл дээр зохиол бүтээлээ туурвих явдал юм.Үүний тод жишээ бол дээр өгүүлсэн Ч.Галсан зохиолч.Манай зарим зохиолчид нэг их олон хэл дээр зохиол бүтээлээ орчуулсан юм ярьж байх юм.Би л хувьдаа эргэлздэг.Их л эмзэг зүйл.Монголын уран зохиолыг дэлхийтэй холбох ажилд түүчээлэн оролцдог Г.Мэнд-Ооёо зохиолчийн “Ээж минь ширдэгээ ширж байна” гэсэн сайхан монгол шүлгийг яаж орчуулах вэ?Утгачилж орчуулах байх л даа харин амтыг нь яах вэ?Амт нь үгүй бол энэ шүлэг хэнд хэрэгтэй вэ?гэх зэрэг асуудал бий. Өөр олон жишээ хэлж болно.Мөнгөн хазаарын чимээ, мөнгөн аяга шиг гар, саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаас гэх зэрэг зөвхөн Б.Явуухулангийн эдгээр мөрүүдийг яаж орчуулах вэ?Гол нь уран зохиолынх нь үнэ цэнэ, үнэр амтыг нь яахав гэдэг л гол асуудал.Тэгэхээр монгол зохиолч өөрөө л тухайн хэлээр бичиж байж энэ үнэр амтыг уншигчдад өгч чадна.Мянган сайн орчуулагч ч тус болохгүй. Гэхдээ одоо яахав. Нөхцөл байдал иймийн тул орчуулагчиддаа найдаад орхихоос өөр замгүй. Монголын төр хэрэв ухаалаг бол уул уурхайгаас орж ирж буй энэ их мөнгөнөөс өчүүхнийг л монгол хүний оюун тархинд хөрөнгө оруулалт хийж байна гэж бодоод хэд хэдэн сайн зохиолч гадаадад сургах юмсан. Яг өнгөрсөн нийгмийн үед сайн зохиолчдоо тэр үеийн ЗХУ-д Горькийн сургуульд явуулдаг байсан шиг. Ямар ч улсад сайн зохиолчид нь үндэсний бахархал нь болж тэднийгээ ихэд хүндэтгэн дээдэлж уран бүтээлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалсаар ирсэн.Түүний илрэл нь зохиолчидынх нь гэр музей зэргээс харагддаг. Миний бие л гэхэд газар газар очиж Шекспир, Горький, Есенин, Тургенев, Жек Лондон зэрэг хүн төрөлхтөний бахархал болсон зохиолчдын гэр музейг үзэж, Д.Нацагдорж, Б.Явуухулан, Ч.Лодойдамба, М.Цэдэндорж зэрэг зохиолчдынхоо төрсөн бууцанд нь очиж хүндэтгэл үзүүлж явлаа. Монголчууд ч зохиолчдоо хүндэтгэн хайрладаг ард түмэн. Мэдээж монгол хүний онцлог тэр үеийн гэр бариатай байна гэх биш, эх орны минь үзэсгэлэнт сайхан нэгэн уулын ам суга, нөмөр дулаахан өвөлжөө, хаваржаа байдаг.Эх нутаг нь тэр чигтээ байгалийн музей болохоор тэр.Өнөөдөртөө төрсөн газарт нь л лав гэр музей байгуулах боломжгүй. Ямар ч гэсэн нэг самбар мэтхэн л байдаг даа.Төрөөс анхаараад хойч үедээ үлдэхүйц урт настай дурсгалын хөшөө зэргийг босгомоор юм. 2009 онд Б.Явуухулангийн 80 насны ойгоор төрсөн бууцан дээр нь 100 гаруй яруу найрагч нэгэн зэрэг “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би” хэмээн уншихад бүртийх ч үүлгүй байсан тэнгэрт гэв гэнэтхэн үүлс хуралдаж бороо ганц нэг дусагнан баярын нулимс унагаж байсныг тэнд байсан бүх хүн гэрчилнэ. Тэр мөчид Монгол зохиолч байгальтайгаа үнэнхүү хүйн холбоотой юм байна гэсэн сэтгэгдэл надад төрсөн. Гэвч одоо зохиолчидын минь хүй цөглөсөн уул ус, бууц хонд нь байна уу, үгүй юу?Аль хэзээний ашигт малтмалын ашиглалтын талбайд ороод үгүй болж байгаа юу бүү мэд. Эцэст нь хэлэхэд зохиолчид өөрсдөө “зохиолч” гэсэн нэрээ өндөрт өргөмөөр байна.“Энэ нэртэй зохиолч болтолоо мөн ч их бичлээ, авъяасгүйгээ мэдтэлээ мөн ч их бичнэ дээ” гэж хэлсэн Япон зохиолчийн үгийг тодхон санаж байна.Хаа газрын зохиолчид адилхан.Тэд л ийм мундаг үгийг хэлж чадна. М.ЭРДЭНЭБАТ | урлаг соёл |
Ласло Краснахоркаи. Фото : Matt Dunham / AP Унгарын зохиолч Ласло Краснлхоркаи ( Laslo Krasznahorkai) Букерийн олон улсын шагналд ялжээ гэж тавдугаар сарын 20-нд Reuters мэдээлжээ. Өдгөө 61 настай зохиолч “Эсэргүүцлийн меланхоли”, “Си-ван-му энд бидний дунд байна”, “Шулмын танго” нэртэй романуудаараа уг шагналыг авлаа. Нийт арван нэр дэвшигчтэй шорт-жагсаалтаас түүний нэр шилэгдэв. Зохиол нь өгүүлэмж сайтай, утгын найруулгын хувьд сонгодог, үйл явдлын ээдрээг маш сонирхолтой хэлбэрээр үзүүлдэг гэж шүүгчид дүгнэв. “Тэрээр аймшигтай, аймаар инээдэмтэй, заримдраа дэндүү сайхан үйлдлүүдийг” тэр зохиодог хэмээн зохиогчийн уран бүтээлийг шүүгчдийн тэргүүн Марина Уорнер үнэлэв.. Зохиогчдын нэр хүндтэй шагналын эзэн бэлэн мөнгөөр 60 мянган фунт буюу 90 орчим мянган долларыг гардан авна. Зохиогч анхныхаа зохиолыг 1977 онд хэвлүүлжээ. Үүнээс найман жилийн дараа бичсэн “Шулмын танго” гэдэг роман нь түүнийг алдаршуулсан юм. Краснохоркаин үндсэн сэдэв нь хүний амьдралыг ёжлосон үл гүйэгдэх үзслийн эсрэг үлгэр домгийн шинжийг агуулдаг бөгөөд түүний ертөнц нь тусгаарлагдмал, ирээдүйгүй байдаг. Олон улсын Букерийн шагналыг өөр нэг зөвхөн англи хэлтнүүдэд гардуулдаг Букерийн шагналтай хольж хутгаж болохгүй. Олон улсын Букерийг 2005 онд бий болгоод хоёр жилд нэг удаа эзнийг нь тодруулан гардуулдаг. Шагналыг англи хэлээр бичдэг зохиолчид мөн ном нь англи хэлнээ орчуулагдсан зохиолчид гардуулна. Ийнхүү Краснахоркаи энэ нэр хүндтэй шагналын зураа дахь эзэн нь болж байна. Бэлтгэсэн Ш.МЯГМАР | урлаг соёл |
Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-аас “Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан “Нисэх хүчин-90 жил” сэдэвт утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг нэг сарын хугацаанд зарлаж, дүнгээ гаргалаа. Уралдааны зорилго нь Нисэхийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн түүхэндээ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, улс орны бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг товойлгон үзүүлэх, нисэхийн амьдрал, амжилт бүтээлийг алдаршуулах, олон нийтэд түгээн таниулахад оршиж байсан юм. Уралдаанд нийт 40 орчим уран бүтээлч, утга зохиол сонирхогчдын 80 гаруй бүтээл ирсэн байна. Уралдааны шүлгийн төрөлд яруу найрагч А.Эрдэнэ-Очирын “Тэнгэрийн зам” шалгарсан бол, Б.Амартүвшин/ХӨТ-ийн инженер/-гийн “Тэнгэр эзэгнэгч”, Б.Дашзэвэг/СГЗ, сэтгүүлч, яруу найрагч/ “Буянт-Ухаа нэрийг буцааж гуйсан шүлэг” удаах байруудыг эзэлжээ. НАЙРАГЛАЛ Д.Төрбат /СГЗ, Төрийн шагналт, зохиолч, яруу найрагч/- “Өлзий хээтэй хорвоо” Б.Цогнэмэх/Зохиолч, сэтгүүлч, яруу найрагч/ -“Монгол нисгэгч” найраглал Н.Пүрэвбат-“Аэродрамын алба” ӨГҮҮЛЛЭГ С.Пүрэв /СГЗ, зохиолч/ “Өндөрт нисэх томилолт” өгүүллэг Б.Цэрэнжамц/МЗЭ-ийн шагналт, зохиолч, сэтгүүлч/ “Мөнгөн жигүүр” Б.Норов/СГЗ, зохиолч/ -“Дурсамж өтөлдөггүй” ТУУЖ С.Оюун/СГЗ, яруу найрагч/ “Нисэх хүчний жанжин” Б.Энхтуяа/сэтгүүлч, яруу найрагч/ “Тэнгэрийн гүүний унага” Д.Баатаржав/МЗЭ, МСНЭ-ийн гишүүн/ “Тэнгэрийн зам” ХӨРӨГ НАЙРУУЛАЛ Т.Батжаргал/Д.Жамбаа судлаач/ “Шонхрын зориг мохохгүй” Ж.Чойжилжав/Ан-24, Ан-26 онгоцны багш, нисэн хянагч/ “Тэнгэр заяатай тэнгэрлэг нисгэгчид” Г.Сонинбаяр/сэтгүүлч/ - “Бүдрэх чулуугүй тэнгэр буюу Төгсийн Сугарын төгсөөгүй төгсөөгүй амьдрал” ЭССЭ Г.Баатарнум/МЗЭ-ийн болон МСНЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч, дэд хурандаа/ “Эх орон, эх нутаг нь мартах учиргүй хүн” О.Намбат -“Нисэхийнхэндээ үнэнч байхын учир Д.Цэнд-Аюуш/нисэхийн ахмад ажилтан/ -“Нисэхийн итгэл зүтгэл” нар шалгарчээ. М.СУРА | урлаг соёл |
Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн шинэ бүтээл “Үүлэн хээтэй орчлон” роман хэвлэгдэж, Интерном их дэлгүүрт нээлтээ хийлээ. Энэ нь 2010 онд хэвлүүлсэн “Домогт Ану хатан”-ы дараа хэвлэгдэж буй томоохон бүтээл, зохиогчийн хоёр дахь роман нь юм. Интерном дэлгүүрийн үүднээс эхлээд хоёрдугаар давхрыг хүртэл шинэ номын зурагт хуудсаар битүү чимж, олны танил хүмүүс, сэхээтнүүд, уншигчид нь багтаж ядсан “Үүлэн хээтэй орчлон” номын нээлт хөлтэй болсон юм. Нээлтэд анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа, АУЗ, Төрийн шагналт П.Бадарч, АУЗ, СГЗ Ш.Дулмаа, СГЗ С.Оюун, МУГЖ Г.Эрдэнэбат, Пэрэнлэйлан хийдийн тэргүүн Д.Тайвансайхан, АЖ8 УГЗ найруулагч Г.Жигжидсүрэн, МУГЖ Г.Равдан, МУСТА жүжигчин А.Цэгмид, Ану хатанд тоглосон МУСТА Д.Отгонжаргал, зохиолч Б.Пүрэвдорж, Dior хатагтай Т.Батчулуун нарын зочид хүрэлцэн ирж зохиолч Б.Шүүдэрцэцэгийн баярыг хувцаалцжээ. АУЗ П.Бадарч, СГЗ С.Оюун, АУЗ Ш.Дулмаа нарын “аваргууд” мялаалгын үг хэлсний дотор С.Оюун “С.Удвал гуайн араас том түүхэн роман бичиж гарч ирсэн Б.Шүүдэрцэцэг маань уран зохиолд олон олон шинэ зүйл нэвтрүүлж яваагаас бид суралцаж байна. Цаашдаа улам том уран бүтээлүүдийн ард гарч түүчээлж яваарай” хэмээсэн нь том үнэлгээ байлаа. 1900-гаад оны эхэн үеийн Монголын амьдралыг хөндсөн энэ романдаа зохиогч Бурханы сургаалийн үндэс болсон үйлийн үрийн тухай хөнджээ. “...Үйлийн үрээс зугтах газар үгүй юм байна. Хүн орчлонд ирэхдээ амьдралын түмэн салаа замаар замнадаг ч буцахдаа ганцхан л зам дээр ирдэг... Охин минь, хүмүүний амьдрал гэж дэндүү ахархан байдаг юм шүү. Алт мөнгөтэй хүн жаргадаггүй. Амар тайван амьдарна гэдэг тэр л аз жаргал. Зовлонгийнхоо шалтгааныг хүн өөрийн гараараа л тарьдаг юм байна. Жаргалын үрээ л тарьж яваарай” хэмээн зохиолын нэгэн баатар Дулам захидаг нь энэхүү зохиолын үндсэн санаа ажээ. “Үүлэн хээтэй орчлон” хэмээх нэрнээсээ эхлээд сонирхол татам энэ романаа зохиолч үе үе өөрийнхөө хувийн хуудсанд хэсэгчлэн тавьж, бүтэн жил бичсэн учраас уншигчдад хэдийн хүлээлт үүсчээ. Зохиогч 20-р зууны эхэн үеийн нийслэл хүрээ, хөдөөгийн монголчуудын аж амьдрал, Манжийн дарлалын сүүлч-Цү ши хатны явуулсан шинэ засгийн бодлого, Үндэсний эрхчөлөөний хөдөлгөөний үр боловсорч байсан үеийн суурин дээр хүн чанар, нинжин сэтгэл, үйлийн үрийн сэдвийг, хайр сэтгэл, олон ээдрээт явдлуудыг сүлэлдүүлэн бичсэн ажээ. “Үүлэн хээтэй орчлон”-г “Адмон”-нд хэвлэж, номын хавтасны зургийг Тайваний Соёлын их сургууль төгсч ирсэн залуу бүтээлч, “Содура” киноны хувцасны зураач Л.Батбилэг зуржээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэг нь 2003 оноос эхлэн зохиол бичиж “Хулан” тууж, “Үйсэн дээрх бичээс”, “Сэтгэлийн анир”, “Тоорын өнгөт уруул”, “Хүслийн цахлай”, “Чимээгүй хашгираан” зэрэг арав гаруй ном, “Хайр”, “Хайрын тухай зүүд”, “Цасан ширхэг” зэрэг 4 сонсдог ном, “Ану хатан” түүхэн жүжиг бүтээж, түүхэн уран сайхны кино, “Шүрэнбугуйвч, “Улаан пальто” зэрэг кино зохиол бичжээ. “Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан” УСК нь “Эрэлхэг гүнж” буюу Warrior Princess нэрээр Америк, Канад, Солонгос, Хятадад DVD-ээр худалдаалагдаж буй монголын кино урлагт нэгэн шинэ алхам болж байгаа билээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэг энэхүү романаа хэвлэгдэхийн өмнө 8 настай Б.Ундрал охинд туслах “Гэрэлт зүрх” аяныг санаачлан зохиож хагалгааны зардлыг нь цуглуулж өгсөн билээ. | урлаг соёл |
Уран бүтээлчид болон уран бүтээлийн тухай шүүн тунгааж бичнэ гэдэг миний хувьд зүгээр өөрийнхөө эрхээр уран бүтээл туурвихаас илүү бэрхтэй санагддаг юм. Үүний учир нь юу вэ хэмээвээс хүмүүний оюун ухааны дээд нь шинжлэх ухааны үүднээс авч үзвэл тооны ухаан байдаг бол урлаг, утга зохиол талаасаа хүний оюун ухааны мэргэн цэцний туйл, хүмүүний сэтгэл зүрхийг “байлдан дагуулж” уяруулж уясуулж чаддаг яруу найраг бол нэг талаас “тооны ухаан” хэмээн хэлж болмоор нарийн бүтэцтэй бөгөөд утга зохиол талдаа нэг сүндэр оргил нь бүлгээ. Энэ утгаар авч үзвээс тэрхүү бурхны хишигтэй агуу бүтээлчдийн оюун ухаандаа алтыгшигшиж шилж бүтээсэн уран тансаг, ухаан эрдэм, билэг ерөөл халгисан бүтээлүүдийг зүгээр нэг учир үл мэдэх амьтан өөрийнхөө санаан зоргоор зомгол мэт хэрчээд байвал юу болох билээ. Өөрөөр хэлбэл шүүмжлэгч, судлаач хүмүүн наад зах нь урлаг, утга зохиол, түүхийн асар их мэдлэгтэйгээс гадна тэрхүү урлаг, уран зохиолынхоо зовлон жаргалыг мэддэг мэдэрдэг, тэр тусмаа сайжруулж, дээшлүүлэх хэмээсэн чин үнэн санаатай нэгэн бээр байдаг билээ. Тийм агуу хүмүүс дэвэн дэлхийд олон байсныг хуудас хэмнэх үүднээс дурдалгүй түр орхиё. Та бүхэн мэднэм зэ. Урлаг хэмээх нь хүмүүнд бурхны хүртээсэн агуу их хишиг бөгөөд түүний дотроос уран бүтээлчдийн урласан мөнхийн туурвил нь тэдний сэтгэл зүрх, оюун ухаанд гэнэт хуйлран шуугисаар орж ирдэг шударга үнэний их шуурганы “илтэс” төдий зүйл бүлгээ. Тэрхүү “алтны нэгэн тоос” хүн бүхэнд янз бүрээр ухагдан ойлгогддог учраас хүмүүн төрөлхтөн урлагийн аливаа бүтээлийг ухааныхаа “шанаганы” хэмжээгээр уудалж авдаг юм. Зарим нь таашаан хүлээж авдаг бол зарим нь ухаан мулгуугийн гайгаар үзэн ядах ч тохиолдол гардаг ажээ. Жишээ нь: агуу их Н.В.Гоголь “Байцаагч түшмэл” жүжгийнхээ нээлтэд оролцож, жүжгийнхээ эцэст тайзан дээр зогсож ахуйдаа ихэд хөөрөн баясан инээлдэж буй усан тэнэг түшмэлүүдийг хараад үзэн ядахдаа тэсч чадалгүй “Энэ чинь та нар өөрсдөө шүү дээ” хэмээн хэлснийхээ “шанд” амьдаараа оршуулагдсан түүх байдаг юм. Гэтэл тэр цаг үеэс хойш гурван зуун жил өнгөрсөн боловч үе үеийн ихэрхэг зантай усан тэнэг амьтад байсаар л байгаа нь олон зүйлээс одоо хүртэл харагдсаар байна. Хүмүүний оюун ухаан цэлмэн гийж, ундран цалгиж, гэгээрэн гэрэлтсээр авч усан тэнэг луйварчдын хорлол мөн л адилхан нарийссаар буйг сануулан хэлэхэд буруутах юун билээ. Үүнийг эс өгүүлэн өгүүлэхэд дээр хүүрнэсэнчлэн монголын дэлгэцийн урлагт гэнэт “цоорон” гарч ирсэн найруулагч, зураглаач Бэгзийн Балжиннямын тухай бичнэ гэдэг өчүүхэн бичээч миний хувьд бас л хүндхэн байсныг өгүүлэх юун. Учир нь энэ давтагдашгүй уран бүтээлч өвөрмөц арга барилтай, хөдөлшгүй, нугаршгүй үзэл бодолтой, бас яггүй ааш араншинтай, тэр тусмаа өөрийнх нь тухай гадаад дотоодын олон судлаач, шүүмжлэгчид, эрдэмтэд, жирийн үзэгчид сайлж, муулж есөн зуун өнгө төрхөөр өгүүлэн “үйл тамыг” нь барчихсан болохоор тэрбээр хир баргийн юмнаас залхчихсан юм шиг санагддаг юм. Нэрт найруулагч, зураглаач Бэгзийн Балжинням 1943 онд Ховд аймгийн Чандмань сумнаа мэндэлжээ. Тэрбээр аав, ээждээ тусалж хонь хариулж явахдаа бага насны гэнэн боловч цэлмэг оюун ухаанаараа элдвийг эргэцүүлэн бодож, зарим зүйлийг уран санааны үүднээс ургуулан сэтгэж явсан нь тэнгэр бурхан түүнд урлагийн чиглэлээр багагүй хишиг хүртээсний хувь ерөөл байлаа. Түүний амьдрал амар амгалан, тайван дөлгөөн байгаагүй нь тэр цаг үеийн Монгол орны нийгмийн хямралын ширүүн шуурга түүний ахуй амьдрал, тунгалаг ариун сэтгэл зүрхэнд нь хортон суулгасантай холбоотой юм. Эцэг Дэрэм нь тухайн төр засгийн аймшигт дайсны нэг хэмээгддэг асанодоо зөвдсөн Дамбийжаагийн хөтөч хэмээх албыг хашиж явсны учир “ардын засгийн эсрэг этгээд “ хэмээгдэн хилс хэргээр шийтгэгдсэний улбаагаар бага сургуулийн сурагч бяцхан Балжинням давхар хэлмэгдэн нэг гунигт , муу ёрын өдөр хичээл дээрээсээ сурах эрхээ хасуулан шууд хөөгдөж байжээ. Гэвч бурхан харж ах Бэгз нь түүний дараа жил 1952 онд Говь-Алтай аймаг руу бараг зугтан гэрээрээ нүүж, Балжиннямыг өөрөөрөө овоглон сургуульд оруулсны ач буянаар түүний хувь заяа тэс өөрөөр 180 градус эргэжээ. Орчлон хорвоогийн амьдрал эргэж хургаж байдаг хойно доо. Балжинням нэг удаа амьдралынхаа зурвас зүйлсийг надад дурсаж ярьсан төдийгүй 2007 онд нийтийн хүртээл болгосон номынхоо “Амьдрал, уран бүтээлийн бодрол” хэмээх дурсамжийн өгүүлэлдээ бичсэнээс үзэхэд кино урлагт дурлаж, бүхий л амьдралаа зориулахаар шийдэхэд нь монголын ахмад кино найруулагч Д.Жигжид гуайтай учирсан нэгэн азтай сайхан тохиолдол ихэд нөлөөлсөн ажээ. Тэрбээр бичихдээ “...Намайг долоон настай байхад манайд нэг хачин хүмүүс очсон юм. “Полу” нэртэй машинд янз бүрийн хайрцаг сав, майхан тогоо шанага есөн шидийн зүйл ачсан хэдэн хүн байсан юм...” гээд ямар кино авч байсан юм бүү мэд нэг киноны зургийг яаж авч байсныг бахдан харж гайхан бахархаж байснаа өгүүлээд “ ... Нөгөө ах \Харж бахархсан хүн нь Д.Жигжид гуай байж.Д.М.\ их л сайхан зантай байх бөгөөд миний хажуугаар өнгөрөхдөө гартаа барьж явсан хачин юмыг нь ЗАЛГИЧИХ ШАХАН харж байсан миний толгой дээр гараа тавиад: - Гоё эд байгаа биз дээ, кино зургийн аппарат гэдэг юм. Чи харж үзсэн үү? гээд дуран шиг нүхээр нь намайг харуулсансан...” \ дээр дурьдсан номын 9-р тал\ хэмээн бичжээ. Эндээс үзэхэд нэрт найруулагч Д.Жигжид гуай түүний ирээдүйн мэргэжлийг заагаад өгч орхисон хэрэг байжээ. Тэрбээр 1962 онд дунд сургуулиа төгсөөд ЗХУ-ын БХКУДС-д суралцан 1969 онд зураглаачийн мэргэжлээр төгсөж ирээд “Монгол кино” үйлдвэрт мэргэжлээрээ ажиллан, 1982 оноос ерөнхий найруулагч, 1990 оноос Соёлын яамны сайд, 1993 оноос “Чингис фильм” ХХК-ны ерөнхий захирлаар ажиллажээ. Нийт 80 гаруй баримтат кино, 15 уран сайхны киноны зургийг авч, есөн уран сайхны киног найруулан, долоо кино зохиолыг дангаараа болон бусадтай бичжээ. Б.Балжинням 1970 онд “Улаан дарцаг” киноны зургийг авснаар уран сайхны бүтээлийнхээ ирмүүн гарааг анх эхэлсэн юм. Тэрбээр энэ кинонд Батын улаан дарцаг дэрвүүлэн давхиж яваа үйл явдлыг нэлээд урт дагуулал зураг \панорамм\ аар авч уг киноны бадрангуй аяс, ардын хувьсгалын утга учрыг билэгдэж харуулсан бол, хувьсгалч цэрэг Жамхүүг дайсан гэнэдүүлэн буудахад хүмүүс битүү тойрог болон очиж буй хэсгийг дээд цэгээс \ракурсаар\ зураглаж ард түмэн хувьсгалчдаа дээдлэн хүрээлж байсныг илтгэж харуулсан зэрэг уран дүрслэлийн олон өвөрмөц аргуудыг дүүрэн ашигласан бөгөөд ялангуяа гол баатар Батын зүүдний хэсгийг өнгөт хальсаар зураглахдаа өнгө,гэрлийг сонин арга хэлбэрээр шийджээ. 1972 онд тэрбээр “Ичээнд нь” киноны зургийг авахдаа мөн дээд цэгийг утга төгөлдөр хэрэглэсэн байдаг. “Улаан дарцаг” кинонд ард түмэн хувьсгалчдаа тойрон хүрээлж дэмжиж буйг дээд цэгээс дүрслэн утга учиртай харуулсан бол “Ичээнд нь” кинонд дээд цэгээр Жа лам гэгч Дамбийжаагийн үхширсэн хорон санаа, аминч үзлийг ерөнхий зураач Л.Махбалын ур, ухаанаар бүтээгдсэн олон давхар хүрээгээр тойруулж цогцлоосон хашаа, түүний доторх гэр өргөөг дээрээс нь тодруулж харуулсан зураглалаар илэрхийлсэн байдаг. 1975 онд “Хань “ киноны зургийг авахдаа Б.Балжинням гэрлийн утгачилсан шийдлийн уран сайхны арга хэлбэрийг Монгол кино урлагт жинхэнэ утгаар нь оруулж ирсэн юм. Энэ нь уг киноны гол дүр Наран /Н.Сувд/-гийн төрөхөөр хэвтэж буй үеийн хэсэгт харагддаг. Эргэн тойрон цав цагаан, гэрэл уужуу амьсгаа /Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн найруулагч/ авмаар цэлмүүн, зураглал нь ч маш оновчтой, уран зураг шиг тодорхой зураглалтай байсан нь зураглаач Б.Балжинням, зураач Н.Сосорбурам нарын хамтын гайхамшигтай уран бүтээл болсон билээ. Мөн 1975 онд “Эх бүрдийн домог” киноны зургийг Балжинням авахдаа олон сонирхолтой аргыг хэрэглэсэн юм. Догшин харынхан ирж буй хэсэгт тэднийг цус урсах мэт час улаан тэнгэрийн наана силуэт хэлбэрээр хар дурс болгож авсан нь тэдний цусан санаа, хар муу хэрэг тарихаар ирсэнийг үзэгчдэд ойлгогдохоор харуулсан уран сайхны олзуурхууштай шийдэл болжээ. Мөн олон хэсэгт нэгж дүрсийн зохиомжийг өвөрмөцөөр бүтээжээ. Жишээ нь: ургаж буй нарны наагуур сүүдэрлэн алхаж буй тэмээдийн хөл нэгж дүрсийн зохиомжийн хувьд шинэлэг болсон төдийгүй цаг хугацаа, орчлон хорвоогийн үргэлжлэлийг дүрсийн хэлээр өгүүлсэн гүнзгий санаатай уран дүрслэл болсон байдаг. Энэ мэтээр түүний зураглан бүтээсэн олон бүтээлүүдийг нэг бүрчлэн задлан шинжлэн өгүүлэх аваас үл дуусах тул түүний найруулж туурвисан бүтээлүүдээс нь авч үзье. Б.Балжинням найруулагч И.Нямгаваатай хамтран 1982 онд анх нэрт зохиолч Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” зохиолоор дэлгэцийн бүтээл туурвисан юм. Энэ кино нь уран сайхны өндөр төвшинд бүтээгдсэн бөгөөд мөн тэр жил Москва хотноо болсон Олон улсын кино наадмаас хүндэт диплом хүртжээ. Энэ киноны нэг онцлог нь жижиг зүйлээр том санаа илэрхийлж, билэгдлийн дүрслэлүүдийг оновчтой бөгөөд урнаар “шигтгэсэн”, бүх талаараа жигд сайн болсонд оршино. Киноны эхэнд байшингийнхаа дээвэр дээр сууж буй хүүхдүүдийг харуулсан нь энэ хүүхдүүдийн хувь заяа хаашаа эргэх бол хэмээх ноцтой асуултыг тавьсан уран дүрслэл болжээ. "Гарын таван хуруу” кинонд дуу чимээний “тоглолт”, дуу чимээний жинхэнэ драматургийг монголын кинонд анх удаа хурц тодоор уран сайхны хэрэглүүр болгосон нь томоохон ололт болсон юм. Сүрэнгийн эхийг оршуулахаар бэлдэж буй үед ямар ч хөгжим, яриа үл сонсогдох бөгөөд хар, улаан даавуу урах, мод хөрөөдөх, хөрөөний хяхтнах гаслантай чимээнүүд уг үйл явдлыг улам эмгэнэлтэй, сэтгэл шимшрэм дүрслэл болгосон байдаг. Тэрчлэн хашаагий нь авсан хүн том сүхээр балбан нурааж буй дуу чимээ, дүрслэл нь хүн чанарын нуралтыг илэрхийлжээ. Энэ мэт урнаар дүрсэлсэн олон зүйлийг өгүүлж болохсон билээ. Ийнхүү "Гарын таван хуруу” кино монголын дэлгэцийн урлагт нэг өвөрмөц өнгө аяс оруулж, хэсэг бүрээр утга агуулга илэрхийлж, жижиг зүйлээр том санааг дэвшүүлснээрээ үндэсний кино урлагийн цаашдын хөгжилд томоохон нөлөө үзүүлжээ. Б.Балжинням “Тань руу нүүж явна”, “Ацаг шүдний зөрөө”, “Сүүдэр”, “Хачин хүн” зэрэг бүтээлүүдийг туурвихдаа сэдвийн шинэчлэл хийгээд зогсохгүй хүний дотоод сэтгэлийг нээж харуулахад гол анхаарлаа хандуулдаг өөрийн “гарын үсгийг” тод зурсан өвөрмөц арга барилтай уран бүтээлч болохоо тунхаглан зарласан юм. Түүний бүтээлийн оргил нь “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” хэмээх туульсынхоёр том бүтээл билээ. Тэрээр уг бүтээлүүдийнхээ туульсын хэв шинжийг нарийн баримтаа дүрслэл, хэллэг, драмтургийн учир зүйг хэсэг бүрт анхаарахын хамт билэгдэл, зүйрлэлийг чолон газар оновчтой шигтгэсэн нь өнгө донжоо ихэд олсон байдаг. Тийм учраас найруулагч Б.Балжинням монголын түүхэн туульсын кино бүтээлийн гол төлөөлөгч болон тодорчээ. Дээрх бүтээлүүдэд монгол сэтгэлгээ хурц тод цогцлон жигдэрсэн нь мөнөөх найруулагчийн үндэс язгуураа дээдлэн эрхэмлэж, бүтээл болговдоо гүн гүнзгий шингээж ирсэний баримт болой. Монгол киноны хэв шинж нь бүтээл бүрийн дүр дүрслэлээр баяжин тэлж, хэвшин тогтож ирсэн нь үнэн боловч дээрхбүтээлүүдэд жинхэнэ өнгө төрхөө олсон хэмээн хэлж болно. Энэ бол монголын киноурлагт оруулсан томоохон хувь нэмэр, томоохон амжилт юм. Туульсын энэ бүтээлүүдийг нэг өгүүлэлд дэлгэрэнгүй авч үзэх боломжгүй нь тодорхой бөгөөд энэ талаар даацтай судалгаа хиймээр гоочтой бүтээлүүд байдаг юм. Зөвхөн найруулагч Б.Балжиннямын уран бүтээлээр зогсохгүй монгол киноныхоо жинхэнэ одод болох уран бүтээлчдийн талаар гүнзгий судалгаа хийх цаг нэгэнт болжээ. Хөгжим, дүрслэх урлаг гээд манай урлагийн олон төрлүүдээр хэчнээн их бүтээл туурвил гарч, хэчнээн олон доктор төрсөн билээ. Гэтэл кино урлагаар ганц хоёр ном, хааяа нэг гардаг шүүмжнээс өөр юм алга. Үүнийг тогтолцоотой хөгжүүлмээр байна. Төр засгаас гуйлгүй өөрснөө ч ухааран судалж бичих цаг болжээ. Энэ чиглэлд анхны атрын шанг татаж хувь хандив оруулах үүднээс миний бие монголын кино урлагийн онолын анхны ном болох “Дэлхийн болон монголын кино урлагийн чиг хандлага” хэмээх бүтээлийг туурвисан бөгөөд энэ бүтээлийг минь Монголын кино урлагийн академи ивээн тэтгэж, олон нийтийн хүртээл болгосон юм. Үүний дараа мөхөс миний бичиглэсэн”Мандухай сэцэн хатан” киноны нууцхэмээх нэг бүтээлийн дагнасан судалгааны монголын анхны номыг мөн дээрхакадеми Монголын кино урлагийн 80 жилийн ойд зориулан хэвлүүлэх гэж байна. Үүнийг эс өгүүлэн өгүүлэхүйд орчлонт ертөнцийн урган төлжиж, өсч өндийж шинэчлэгдэж байдаг хуулиар монголын нэрт найруулагч, зураглаач Б.Балжиннямын хүү Амарсанаа бас л аав шигээ монголын кино урлагийн тэнгэрт гэнэт “цоорон" гарч “Хоёр шөнө, гурван өдөр” хэмээх бүтээл туурвиж, монголын кино урлагийн нэртэй наадмын шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн юм. Энэ бол том амжилт. Эл кино нь түүний авьяас билэг, сэтгэлгээ, ур чадварын тэнхээг нэгэн жигд харуулж билээ. Тэрбээр дараа нь уран бүтээлийн “солио” тусч хэд хэдэн кино бүтээсний “Хүний хүүхэд” кино нь дээрхнаадмаас хоёр шагнал хүртсэн гэж бодохоор бас ч хоосонгүй авьяаслаг уран бүтээлч болохыг харуулдаг билээ. Найруулагч Б.Амарсанаа хэдийгээр эдүгээ төрийн алба хашиж зав чөлөөгүй яваа боловч “уран бүтээлээ хийнэ” хэмээн надад ярьдаг юм. “Үг олдож, үхэр холдоно” гэдэг шиг мөхөс миний үг дэндүү олдчих шиг боллоо. Эцэст нь хэлэхэд аав, хүү хоёр “цоорсон” уран бүтээлчдийн цаашдын бүтээж туурвих зам мөр үргэлж гэгээ гэрэлтэй байж, сэтгэл санаа нь тэнгэр мэт агуу, урлаж бүтээх сэтгэл оюун нь үргэлж сацран гэрэлтэж байх болтугай хэмээх ерөөлийн хадаг өргөмүү. Кино зохиолч, судлаач ДҮЙНХОРЫН МЯГМАРСҮРЭН Эх сурвалж: "Монголын мэдээ" | урлаг соёл |
“Киви”-гийн халуухан бүсгүйчүүд фенүүдээ баярлууллаа. Багагүй хугацаанд шинэ уран бүтээлээр фенүүдтэйгээ мэндчилээгүй байсан тэд “Хайр нь арыг нь даана” нэртэй шинэ клипээ саяхнаас цацлаа. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Шинжлэх ухааны академтэй хамтран БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаевын “Цаг үе ба бодрол” хэмээх номын нээлт өнөөдөр боллоо. Энэхүү номыг академич, доктор, професор М.Шагдарсүрэн монгол хэлнээ орчуулсан байна. Тус арга хэмужээнд УИХ-ын гишүүд, Монгол Улсад байгаа дипломат төлөөлөгчид, яамд болон агентлагууд, казах үндэсний болон монголын шинжлэх ухаан, бизнесийн төлөөлөгчид оролцов. БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Кобландин номыг нээж хэлсэн үгэндээ ”Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевын номнууд нь дэлхийн олон өнцөгт хэвлэгдэн гарсан бөгөөд тус бүтээлд түүний бусад ном, нийтлэл болон хэлсэн үгнүүдээс түүвэрлэсэн бодлууд болон ишлэлүүдийг багтааснаараа онцлогтой” гэдгийг тэмдэглэв. Харин монголын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшиний бодлоор, Казахстан Улсын төрийн тэргүүний улс төрийн, шинжлэх ухааны болон нийтлэлүүдийн анализ тулгуурлагдсан тус ном нь нийгмийн чухал ач холбогдолтой бөгөөд хөгжүүлэх, шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх, боловсрол, хүмүүжүүлэхийн функцийг тээх зорилттой гэв. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Казахстаны тэргүүн Н.Назарбаевын улсынхаа хөгжилд оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэв. Түүний бодлоор, сүүлийн жилүүдэд хийгдсэн бүх бүтээн байгуулалтууд БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаевын алсын хараа, тусгаар тогтносон Казахстаны эрх ашигт нийцсэн улс төрийн бодлого болон туршлагатай салшгүй холбоотой хэмээлээ. Мөн УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлсэн үгэндээ “ Тус ном нь Казахстаны төрийн тэргүүний тусгаар тогтносон залуу улсыг байгуулах хэцүү бөгөөд олон талт ажил хөдөлмөрийн тухай тодорхой мэдээлэл өгч чадлаа” хэмээн онцолсон юм. Энэхүү ном нь ердөө 500 хувь л хэвлэгдсэн бөгөөд борлуулалт сайтай байгаа учир дахин хэвлэгдэх магадлалтай гэнэ. | урлаг соёл |
-“Алтан өд” наадмын шагналт, “Дайсику”, “Амуль” роман, туужаараа уншигчдын танил болж, “Дурлалын золиос” киногоороо “Улаанбаатар” кино наадмын шилдэг кино зохиолч шагнал хүртэж байсан зохиолч, сэтгүүлч Н.Бадамжавын “Диваажингийн зун” өгүүллэгийг хүргэж байна- -Ганцхан зоосоор шүү. Юуг ч ганцхан зоосоор худалдана гэнэ -Цаадах чинь галзуурчихаж -Галзуурах ч энүүхэнд ээ. Үхэх нь дөхөөд урьдийн нүглээ цайруулж байгаа нь тэр. Тэглээ гээд ямар нимгэрэх биш дээ -Манууст л зол завшаантай хэрэг боллоо. Сав суулгаа бүгдийг нь аваарай. Сезам сезам баялаг нээгд. Бас дахиад сезам сезам… Ийм яриа багахан суурингийн өнцөг булан бүрт хоромхон зуурт хүрчээ. Гайхаж алмайрсан, эргэлзэж тээнэглзэсэн, итгэж ядсан хүнэн урсгал зээлийн талбай тийш чиглэв. Зээл төдхөн хүнээр дүүрлээ. Нэрэлхүү захирагч, мөнгөний авдар болсон дэлгүүрийн эзэдээс өгсүүлээд өлсгөлөнгийн энэ жилүүдэд хамгаа алдсан ядуус гээд хүн толгойтой болгон ирцгээжээ. Гурван сар болж баймааж нь сая л нэг ирж хүнс голдуу бараагаа тэнгэрт тулсан үнээр арилжаалж орхиод дараагийн суурин руу талийж өгдөг наймаа эмгэнийг эндхийнхэн Айшхи гэж хочлоно. Хэнбугайд чиг өр зээлээр бараагаа өгнө гэсэн ойлголт түүнд байхгүй. Үмх мах, талхны үртэс ч гэсэн түүнд аминаас нь илүү үнэтэй. Үнэндээ замбуулинд түүнээс өөр хахир харамч, хүйтэн цэвдэг сэтгэлтэн гэж даанч үгүй. Гэзар даахааргүй ашиг орлого олж байвч хөгцөрч хатсан талхны зах, аяга төдийхөн усаар шидмэсэн голоо зогооно. Тэр байтугай зуд турхнаар өлдөж, хөлдөж үхсэн амьтны сэг зэмээр хүртэл хооллож байсан гэдэг. -Тэртэй тэргүй энүүнд зовлого нь хэрэггүй болсон. Харин маньд бол хэрэгтэй гэж нэг ч шүдгүй улаан буйлаараа зулгалан идэж инээж суусан, харсаар байтал өлсч харангадаж унасан эхэд зүсэм талх, балга усаа харамлан, -Үхэх заяа нь ирсэн хүнд өглөг хэрэггүй гээд жишим ч үгүй явчихсан гэх жихүүдэс яриа өч төчнөөн. Улирал бүрийн шинэдээр болзсон мэт ирэх айшхийн гурил будаа, бал дарс, чихэр давсгүй бол энэ бөглүү хязгаарынхан амьдрах арга даанч хомсхон. -Ердөө нэг зоос. Ганцхан зоос.. гэж хамаг сүнс сүлдээ гээж орхисон зэвхий эмгэн уйлагнах шахам шивнэнэ. Олноос төвөгшөөсөндөө байсхийгээд л уухчин орилох луусынхаа гэдсэн дор бэмбэгнэтлээ чичрэн суух түүний өвөр дээр хүмүүс ганц зоос шидчихээд л сав суулганыхаа багтах чинээгээр гурил будаа, бал дарс, амтат боов жигнэмэг савлан авцгааж байлаа. Уртаас урт дараалал багасч шингэрэхгүйтэй адил жижигхэн хавчиг тэргэн дээрх хүнс тэжээл хорж дундарна гэж үгүй. Саяхан л байдгаа дүүргээд буцсан нэгэн олны дундаас, -Хурдлаач ээ. Баялаг гэж хэзээ ч хорогдоно. Бүгдээрээ л тэгшхэн хүртэцгээе л дээ гэж хашгична. -Ердөө ганц зоос. Хэчнээнийг л авсан нэг л зоос гэж эмгэн үнсэн хөх гэзгээ базлан улам бүр цааш орж буй хоолойгоо хяхтнуулан арай ядан шивнэнэ. Суурингийхан хамаг л сав суулгаа хоол хүнсээр дүүргэсэндээ сэтгэл ханасангүй. Усны ган, үр тариа нөөцлөх торхоо ч дүүргэж авцгаалаа. Эцэстээ гахай тахианы хонуурь, малын хашаа саравч үр тариа, гурил будааны агуулах болж хувирав. Тэр байтугай нохойны идүүр хүртэл зөгийн бал, улаан буудай, жимсгэнээр бялхжээ. Одоо дүүргэе гэсэн ч багтааж шингээх онгорхой цоорхой зай завсар үлдсэнгүй. Үдэш гэхэд авгай хүүхнүүд гэр гэрээсээ тогоо шанагаа барьсаар зээл дээр эргэн ирж тэр даруйхнаа хоол унд хийж, ширээ засч, эрчүүд торх торхоор дүүргэсэн архи дарсаа сөгнөж найр наадам үүсгэлээ. Дарсны торх дундраад ирэхээр л эмгэний өвөр дээр ганц зоос шидчихээд л ахиад дүүргэчихнэ. Архи дарс гудамжаар гол горхи шиг урсч, нарийн боов жигнэмэгээр байшин барих нь холгүй аягалцгаана. ...Үдшийн гэгээ тасарч зуны богинохон шөнө ирэхэд айшхи эмгэн орилоо луусаа чарлуулсаар хэдийн явчихсан байлаа. Дуу хууртаа хөөрч, дарсанд халамцсан суурингийнхны хэн нь ч түүнийг явсныг мэдсэнгүй. Хожим сонсох нь ээ энэ найр наадам зээлийн талбайд хэдэн хоногийн турш үргэлжилсэн гэдэг юм. Гэхдээ хэний ч хөрөнгө зоорь барагдсангүй. Бүх зүйл нь элбэг хангалуун, өдөр хоногууд нь дуу хуур инээд наргиан, наадам цэнгүүнээр үл тасрах диваажингийн зун цаг байлаа. Хэн ч тариа ногоо тарьж, мал сүргээ адгуулах гэж зовсонгүй. Хураасан баялаг нь энэ жилдээ байтугай ойрын хэдэн жилдээ хүрэлцэхүйц байсан болохоор хэн ч санаа зовсонгүй. Ингэж санаагаа зовоосон нэгнийгээ хамгийн тэнэг хүнээр шалгаруулж түүнд нь зориулсан найр наадам зохиох далим шалтаг хүртэл гаргаж байлаа. Ердөө ганцхан зоосны үнэтэй диваажин хүмүүст хумсын толион чинээ сүүдэргүй аз жаргал авчирчээ. ...Дөнгөж цас унах үесд өргөн тайга, өндөр уулсын цаадах нийслэлээс тэргүүн татвар хураагч бараа бологчдынхоо хамт гэнэтхэн ирцгээв. Улсад тушаах 300 зоосны татвараа л нэхэх гэж тэр шүү дээ. Хүмүүсийн хөх инээд хүрэв. Зарим нь 10 нугалаад өгье гэж байхад нөгөө нэг нь 100 ч байсан яахав гэж таахалзав. Харин тэргүүн татвар хураагч тавласан янзтай муухан инээмсэглэн, -Айшхийн гурил будаа, бал дарсаар уу гэх нь тэр. Бага зэрэг гайхсан хүмүүс ч тийм ээ л гэцгээв. Тэгсэн татвар хураагч, -Айшхи аль түрүү хавар л үхчихсэн. Нөгөө гайтай сүнс нь танайхыг хүртэл чаджээ дээ янз нь. Гэр гэртээ очоод хурааж цуглуулсан болгоноо үз. Үнс болсон байх вий хэмээн нуг нуг хөхрөв. Үнэхээр айшхийн худалдаалсан бүхэн элс болон хувирчихсан байлаа. Зуны турш гэрэлтсэн мөнөөх гал цог бүхний нүднээс ул мөргүй замхран арилжээ. Авгай хүүхнүүд орь дуу болон уйлалдаж, эрчүүд үг хэлэх ч тэнхэлгүй болж хөмсөг зангидан хөмхий зуусан амьд сүгнүүд болжээ. Уртаас урт хахир хүйтэн өвөл уул овоо шиг элсэнд дарагдсан энэ сууринг хүссэн хүсээгүй ч өршөөлгүй арчиж хаяхаар анаж байв. Одоо тэдний сэтгэлийг цайруулж, тайвшруулж байгаа ганцхан зүйл нь айшхи эмгэний үхлийг мэдсэн хязгаарын суурин болгон ийм гамшгийн өмнө тулж ирчихсэн, бид ганцаархнаа биш гэх бодол л байв. | урлаг соёл |
-Бид Монголоос Нобелийн шагналтан төрүүлэхийн төлөө ажиллах ёстой- Гайгүй боловсролтой, соёлтой гэж харагддаг, төрд ч, хувийн хэвшилд ч ажилладаг хэд хэдэн хүн “Соёлоо хамгаалалгүй яах вэ. Харин урлагт төрөөс хөрөнгө зарна гэж юу байдаг юм бэ. Дуулж, хуурдаж, бүжиглэж, кино хийж, эсвэл зураг зурж өөрөөр хэлбэл маш амархнаар амьдралаа залгуулдаг уран бүтээлчид гэх хүмүүс яаж зах зээлээ олно, төрд хамаатай юм уу. Тэдний өгсөх, уруудах ер нь хэнд хамаатай юм. Дуртайдаа л ийм мэргэжилтэй болоо биз дээ” гэсэн утгатай үг хэлж байхыг хэдэнтээ сонссон. Зарим нь яг ийм утгаар жиргэж бусдыг хэлэлцүүлэгт дуудаж ч байв. Энэ бол зөвхөн зах зух нь. Соёл урлагийн салбарт ажиллагсдын талаарх нийгэм дэх ойлголт бараг л энэ. Соёл урлагийн салбарынхан олон түмэнд яагаад ингэж харагдах, ойлгогдох болов. Тэдний хөдөлмөрийн үр өгөөж зөвхөн өөрсдөд нь очдог уу. Нийгмийн хөгжилд ямар ч хувь нэмэр оруулдаггүй салбар уу. Үүнд тайлбар хийхийн тулд нэлээд “урт зам” туулах гээд байсан юм. Гэтэл ердөө саяхан буюу энэ оны тавдугаар сарын 20,21-нд болсон “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” олон улсын чуулганд оролцох боломж олдов. БСШУЯ, СУИС санаачлан МУЗ-тай хамтран зохион байгуулсан уг чуулганаар дэвшүүлсэн, хэлэлцсэн асуудлууд, өгсөн, авсан хариулт бүр дээрх боловсролтой, соёлтой нөхдийн асуултад хариу болов. Соёл, урлагийн чиглэлээр жижиг, дунд үйлдвэрлэл явуулдаг байгууллагууд, хувь уран бүтээлчдийг олноор хамруулсан, гадаадаас энэ чиглэлд мэргэшсэн зөвлөхүүдийг урьж үгийг нь сонссон тус чуулган үр дүнтэй болсон юм. Чуулганы явцад төрсөн бодол юу вэ гэвэл урлаг гэдэг хүмүүсийг баясаан хөгжөөх хэрэгсэл эсвэл үзэл суртлын зэвсэг бус харин эдийн засгийн үр өгөөжтэй салбар, хөгжлийн хөшүүрэг ажгуу. Энэ талаар илтгэл тавьж, үг хэлсэн хүмүүс юу ярив. СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэн: -Бид соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэх тухай байнга ярьдаг. Монгол соёлын өвөө хамгаалъя, үндэсний соёлоо аваръя, өөрийн хэл соёлтойгоо үлдэе гэж. Бүтээлч үйлдвэрлэл, соёлын үйлдвэрлэл гэж хэлэх ялгаагүй. Нэг л утга юм. Бүтээлч гэдэг нь тодотгол бөгөөд өргөн утгаараа бол бүтээлч хүнийг бий болгох соёлын үйлдвэрлэл юм. Олон улсын чуулган зохион байгуулдаг нь хөгжлийн энэ чиг хандлагыг олон хүнд мэдрүүлэх зорилготой юм. Өнөөдөр бид соёлын үйлдвэрлэл хөгжүүлье гэж байгаа л бол хүн өөрөө өөрчлөгдөх шаардлагатай. Сэтгэлгээгээ, хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрөө өөртөө, өөрийнхөө амьдралд, ажилдаа, нийгэмд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хүнийг ингэж өөрчилнө гэдэг нь бүтээлч хүн бий болгоно оо гэсэн үг. Бүтээлч бус сүйтгэгч үйлдвэрлэлүүд байна. Соёлын буюу бүтээлч (creative) үйлдвэрлэл гэхээр оюуны өндөр чадамжтай, уран бүтээлчийн онцгой авьяас, сэтгэлийн эерүү, энэрэхүй шинжийг гүн гүнзгий тээсэн, байгальд болон хүн төрөлхтний нийтлэг эрх ашигт хор хөнөөлгүй, хүний эрх зөрчихгүй, хувь хүнд, тухайн үндэстэн, угсаатны бүлэгт болоод нийгэмд үр өгөөжтэй үйлдвэрлэл, үйлчилгээг хэлж байгаа юм. Хүний эрх, зохиогчийн эрх хангагдсан, хадгалагдсан, урлагийн мэргэжлийн өндөр ур, түвшинд хийгдсэн, үндэсний гоц гойд шинжийг хадгалсан, дахин давтагдашгүй шинжтэй үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээг соёлын бүтээлч үйлдвэрлэл гээд байгаа юм. Зөвхөн ашгийн төлөө явж байгаа бизнес, эдийн засаг ардаа нийгмийн сөрөг үр дагавартай байдгыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрсөн. Хэдэн зуу, мянга, сая, тэрбумаар үйлдвэрлээд ашиг хөөгөөд байтал эцэс сүүлд нь үйлдвэрлэгч хүн хүртэл өөрөө “хог” болох боллоо. Хүний оронд машин ажил хийж, хэдэн тэрбум долларын ашиг олох болсны хэрээр хэдэн сая хүн ажилгүй болж амьдрал, амжиргаа нь хүндэрч байна. Энэ бол бүтээгч бус “сөнөөгч” үйлдвэрлэл. Тэгэхээр өнөөдөр хүн төрөлхтөн аливаа шинэ мэдлэг, оюуны нөөц бололцоон дээр суурилсан үйлдвэрлэл, хөгжлийг дагадаг болъё гэх болсон. Хувь хүний хөгжил гэдэг нийгмийн хөгжил, үндэстний хөгжил. Тэгэхээр эцсийн дүнд бүтээлч үйлдвэрлэл гэдэг бол бүтээлч хүнийг бий болгох тухай л бодлого юм. Бүтээлч монгол хүнийг бий болгож чадвал Монгол хөгжинө. МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь: -Бүтээлч үйлдвэрлэл гэдгийг “Урлагийн бүтээл, санаа+Зохиогчийн эрх+Үйлдвэрлэл+Борлуулалт”-ын нийлбэр гэж томъёолж болно. Монголд зөвхөн урлагийн салбар тэртээ социализмын үед үүссэн тэр л хэв загвараараа оршин тогтнож ирснээс өнөөдөр манай улсад бүтээлч үйлдвэрлэл гэдэг мэдлэг болон авьяасд суурилсан эдийн засгийн салбар огт бий болоогүй. Нийгмийн сэтгэлгээний уналтыг материаллаг бүтээн байгуулалтаар сэргээх боломжгүй. Үүнийг зөвхөн оюуны талх болсон урлаг соёлоор л тэжээн тэнхрүүлдэг. Тэр талх нь монгол толгойг олборлож олох монгол агуулга, түүнийг чанартай эцсийн бүтээгдэхүүн болгох бүтээлч үйлдвэрлэл, түүнийг эдийн засгийн аргаар тэжээн тэтгэх кластер буюу БӨӨН-ий хэв загвар байна. Ийм ч учраас энэ салбарын хөгжилд санаа зовогсод “Бөөн”-ийг “Бүтээлч үйлдвэрлэл” гэсэн нэр томъёотой ёс юм шиг хамт хэлээд байгаа юм. Бидний хэсэг хүн төр засгаас энэ чиглэлд бодлого боловсруулж, БӨӨН барьж байгуулахыг хүлээх зуурт түүний жижигсгэсэн хувилбарыг МҮОНРТ-ийн байранд туршиж үзэх санаачилга гаргасан. “Кино инкубатор” хэмээн нэрлэгдэх энэхүү төсөл бол бүтээлч үйлдвэрлэлийн БӨӨН-д хүрэх хамгийн наад захын практик алхам юм. Жүжигчин Б.Амарсайхан: -Монголчууд бид маш олон төрлөөр соёлын үйлдвэрлэл эрхлэх боломжтой. Бид зоривол хүрч чаддаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Хөсөгтөн” хамтлаг ямар амжилт гаргасныг бүгд харлаа. Би өөрийн ажилладаг киноны салбарыг аваад үзье л дээ. Би СУИС төгссөн, Монгол Улсын нэг бүтээгдэхүүн. Манай сургуульд гадаад хэл дээр байтугай киноны тухай юу ч заадаггүй. Зөвхөн драмын тухай заадаг. Гэтэл би өөрөө зүтгэж яваад америкийн агентлагтай гэрээ хийгээд дэлхийн кинонд тоглолоо. Өөртөө зам нээж, түүгээрээ урагшилж байна. Очих гэж харсан цэгтээ очдог болж байна. Үүнийг би хувьдаа бүтээлчээр ажиллаж байгаа гэж ойлгодог. Кино бол маш өргөн хүрээний үйлдвэрлэл бөгөөд тухайн үндэстний хөгжлийн нөлөө бүхий зэвсэг. Өнөөдөр би энэ үйлдвэрлэлийн нэг эрэг, шураг нь болоод явж байгаагийнх энэ чиглэлийн үйлдвэрлэлийг явуулахад юу хэрэгтэй байгааг сайн мэднэ. Сая “Марко Поло” киноны зураг авалтыг казахстанд хийхэд нэг сарын дотор 26 сая доллар төлж байна билээ. Хэрвээ энэ зураг авалтыг Монголд хийсэн бол манай улсын бүх продакшнууд хөл дээрээ босох байсан. Казахстан юугаар илүү байсан, тэнд кино үйлдвэр байсан. Тэгэхээр бид үйлдвэрээ барих ёстой байгаа биз. Дэд бүтцээ хөгжүүлэх ёстой. Татвар зэргээ хуулийн орчинд нь зохицуулах ёстой. Үйлдвэртэй, өөрөөр хэлбэл байр, тоног төхөөрөмжтэй болчих юм бол тэнд зураг авалт, эвлүүлэг, пост продакшн гээд бүгдийг хийж болно. Кино үйлдвэрлэлийн хөгжил эндээс л эхэлнэ. Киноны тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн, кино найруулагч, зураглаач Д.Баярсайхан: -Манай улс өнөөдөр кино урлагийн талд нэгдсэн бодлогогүй байна. Гэхдээ 1990-ээд оноос хойш тавиад туучихсан энэ салбараа өөд нь татахын төлөө байгаа. Ихэнх улс орнууд Киноны тухай тусгайлсан хуультай байдагчлан манайх ч гэсэн Киноны тухай хуультай болохоор ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Киноны салбарын үйл ажиллагаа, киноны эрх зүйн байдлыг хуульчлах” нь чухал байгааг тодорхойлсон. Хуулийн төсөл батлагдвал кино урлагийн салбарт баримтлах бодлого, чиглэл тодорхой болж, улмаар үзэгчдийн оюун санааны эрэлт хэрэгцээ, хүүхэд залуусын уран сайхан, гоо зүйн боловсрол хүмүүжилд дорвитой ахиц гарах ба уг хуулийг баталснаар киноны салбарт тулгамдаж байгаа асуудлыг цогцоор нь шийдэх таатай боломж бүрдэх юм. Загвар зохион бүтээгч Сүрэнжавын Ариунаа (Ариунаа Сүри): -“Made in Mongolia” гэсэн брэнд нэр шинэ соргог, онцлог, байгалийн гаралтай, цэвэр бүтээгдэхүүн байдаг. Монгол брэнд нь цаг уур, байгалийн шалгарлаас бий болсон түүхий эдээс бүтсэн байх нь элбэг, бүтээгдэхүүн олон улсад экспортын татваргүй гардаг. Манайх ноос, ноолуур, арьс шир, нэхий зэрэг түүхий эдийн шавхагдашгүй нөөцтэй. Сүүлийн жилүүдэд монгол дизайнерууд өөр өөрийн чиглэлд урагшлахын тулд эрч хүчтэй ажиллаж байгаа. Гэсэн ч бидний өмнө тулгамдсан асуудал олон хэвээр байна. Зөвхөн загварын салбарын мэргэшсэн менежмент, борлуулалт, маркетингийн боловсон хүчин байдаггүй. Нарийн мэргэжлийн инженер, техникийн залуу үе бэлтгэгдэхгүй байна. Орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж хангалтгүй, санхүүгийн эх үүсвэр, хөрөнгийн чадамж байхгүй. Уг нь үндэсний брэнд хөгжүүлэх нь олимпийн аварга бэлтгэхээс дутахгүй эдийн засгийн үр өгөөжтэй гэдгийг ойлгож төр засгаас хөрөнгөөр дэмжих шаардлагатай байна. Монголын брэндийг дэлхийн зах зээлд гаргаснаар түүхий эд материал үнэгүй шахам гадагш гарах биш, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болж гарах нь хаа хаанаа ашигтай, Монгол Улсын эдийн засагт өндөр үр өгөөжтэй нөөц болон үлдэнэ гэж үзэж байна. АНУ-ын Сиэтл хотын Урлагийн Сангийн дэд ерөнхийлэгч асан, эрдэмтэн Двайт Жи: -Би 20 гаруй жилийн турш урлагийн эдийн засгийн үр нөлөөг олон талаар судалж байна. Урлаг гэдэг өөрөө бизнес. Эдийн засгийн судалгаагаар урлаг бол зочид буудал, ресторан, аяллын компани, банкууд шиг маш их ач холбогдолтой, эдийн засгийн нөлөө бүхий үйлдвэрлэл юм гэсэн дүгнэлт гардаг. Энэ судалгаагаар ажиллагсдын тоо, цалингийн хэмжээ, хотын болон улс орны эдийн засагт оруулж буй хувь нэмэр, татвар төлсөн хэмжээ гээд олон талаас нь авч үздэг. Ингэж судлахад урлаг бол өсөлт сайтай, эрүүл эдийн засгийн хамгийн чухал хэсэг юм гэсэн дүгнэлт гардаг. Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн олон улсын зөвлөх Том Флэминг: -Дэлхий шинэ зүйлийг хүлээж авахад бэлэн байна. Монгол шиг улс шинэ зүйлсийг хийж чадна. Хүн ам цөөтэй хэрнээ хүн ам олонтой зах зээлд ойр байна гэдэг бол боломж. Дани, Исланд, Финланд зэрэг улсын дотоод зах зээл жижигхэн ч гэсэн газар зүйн байрлал тэдэнд давуу талыг олгож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж салбартаа тэргүүлсээр байна. Монголд ч гэсэн үүн шиг боломж байгаа гэж харж байна. БСШУ-ы сайд Л.Гантөмөр: -Монголчууд бусдад өөрийнхөө соёлыг харуулах чиглэлд үйлдвэрлэл эрхэлснээр ирээдүйд дэлхийд хүчээ авах соёлын үйлдвэрлэлийн тэр том талбарт өөрийн гэсэн орон зайтай болно. Үүний тулд нэгдүгээрт тийм үйлдвэрлэл эрхлэх хүн бэлтгэхэд боловсролын асуудал хариуцсан яам онцгой анхаарах ёстой, хоёрдугаарт монгол соёлыг хүн төрөлхтөнд хүргэж, таниулах бизнесийг төрийн хүчтэй бодлогоор дэмжих ёстой. Ийм хоёр тулгуурт бодлогын дүнд Монголд соёлын үйлдвэрлэл хөгжинө. СУИС-ийн захирал, чуулганыг зохион байгуулагч Э.Сонинтогос: -Өнөөдөр бүтээлч хүнийг бэлтгэх, төлөвшүүлэх, хөгжүүлэх тухай яриа зөвхөн Монголд төдийгүй олон улсад ид өрнөж байна. Саяхан би Европын урлагийн их дээд сургуулиудын удирдах зөвлөлийн хуралд оролцоход тэнд хэлэлцүүлсэн нэг гол илтгэл нь Бүтээлч үйлдвэрлэлийг урлагийн боловсролтой хэрхэн холбох тухай байсан. Тэгэхээр энэ сэдэв бол дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Хөтөлбөрөө энэ үүднээс харж бид сургалтынхаа шинэчлэлийг хийж байгаа. Соёл урлагийн салбарынхан баялгийг бүтээдэг нэмүү өртгийг бий болгоход онцгой үүрэгтэй гэдэг ойлголтыг өөрсөддөө болон өөр бусад салбарынханд баттай бий болгох нь бидний зорьсон нэг санаа юм. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлснээр төгсөгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэдэг үүднээс СУИС дайчин, идэвх санаачилгатай ажиллах болно. Урьсан уран бүтээлч, шинжээч, судлаачид маань бидний хамтран ажилладаг их дээд сургуулийн багш, судлаачид болохоор чуулганыг зохион байгуулахад дөхөмтэй байлаа. Чуулганд Монголын олон залуу уран бүтээлч оролцож байгаа нь итгэл найдвар төрүүлж байна. Хамтын оролцоо их чухал. БСШУЯ-ны газрын дарга, чуулганыг зохион байгуулагч Д.Гантөмөр: -Хүн өөрөө оршин байж, хүн хүнээрээ байх, нийгэм хөгжин дэвших гол түлхүүр нь соёлын салбарт байна. Энэ бодлогыг бодитой болгоход соёлын бүтээлч үйлдвэрлэл гүүр болно гэдгийг манайхан ярьж байна. Яам Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний хөтөлбөрийг эхний боловсруулсан байдлаар сая чуулганд танилцууллаа. Үүнд соёл урлагийн салбарын менежментийг бүхэлд нь өөрчлөх, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтийг өөр түвшинд гаргах үндэслэл орсон. Мөн монгол хүний давтагдашгүй санаа, авьяас, бүтээлийг дэлхийн зах зээлийн эрэлттэй хэрхэн уялдуулах, түүнд чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг хөнгөвчлөх, ашиглахад ойлгомжтой болгохын тулд ямар шийдэл байгааг тусгахыг хичээсэн. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн олон улсын чуулганаар кино, дизайн урлагийг сонгон авч тэргүүлэх чиглэл болгон ярьж байгаа нь эдгээр салбарын бүтээлч үйлдвэрлэлийг дагаад бусад салбар нь давхар хөгжиж байдаг онцлогтой нь холбоотой юм. Энэхүү чуулганы хүрээнд бид киноны дэлхийн томоохон уран бүтээлчидтэй уулзаж ярилцлаа, тэд манайд олон чухал санал тавьж байна. Дэлхийн соёл урлагийн хөгжлийн чиг хандлага, сэдэв, агуулга нэлээд хумигдаж харин ч хүн байгалийн зохицлыг эрхэм болгосон натур амьдралын сэдэв рүү эргэн ирж байгаа юм байна. Монгол бол аль ч талаараа үүний жинхэнэ уул уурхай болсон орон. Дахин давтагдашгүй задгай, танхай сэтгэлгээгээ бид суурь язгуураар нь хөгжүүлэх шаардлагатай. Өөрт байгаа давтагдашгүй ганц зүйлээ гарган ирж уран бүтээл болгоход орон нутаг ч анхаарах хэрэгтэй юм. Бид Монголоос Нобелийн шагналтан төрүүлэхийн төлөө ажиллах ёстой. Нэг сайн зохиол олон сайн бүтээлийн үндэс болдог юм байна. Хятадын кино найруулагч Жан Жак Ано сайн зохиол, сайн санаа байхад мөнгөтэй хэсэгтэй холбон дэлхийн зах зээлд гаргаад ирэх боломж их байдаг тухай ярьсан. Тэгэхээр бидний гол зорилго бол монгол сэдэв, монгол агуулгыг инноваци шингэсэн шинэ бүтээл болгон оюуны өмчийн эрхийн дагуу дэлхийн зах зээлд гаргах явдал. Зах зээлийн үе шат бүхэнд байгууллагуудаа хуулийн дагуу дэмжиж, татварын хөнгөлөлт бий болгож, НӨТ-өөс чөлөөлж, хөгжлийн тодорхой орон зай, цаг хугацаанд нь БӨӨН бий болгон, гадаад зах зээлд гарах маркетингийн дэмжлэг, эрх зүйн зохицуулалт, эдийн засгийн урамшууллын агуулгыг бодитойгоор бий болгохыг бид зорьж байна. Хоёр өдөр танхим дүүрэн хүнтэй, маш их ажил хэрэгч уур амьсгалд болсон “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” олон улсын чуулганыг зохион байгуулахад идэвхтэй хамтран ажиллаж, бодит үйл хэрэг болгохын төлөө бүтээлчээр хандсан соёл, боловсрол аль ч талаасаа манай яамны байнгын түшиг СУИС-ийн хамт олонд болон хамтран ажилласан Монголын урлагийн зөвлөл, ШУТИС, ХАҮТ, МҮОНРТ, нийт уран бүтээлчдэд БСШУЯ-ны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” чуулганд оролцсон, илтгэл тавьж, үг хэлсэн хүмүүс ийн ярьж байна. Салбар бүртээ мэргэшсэн эдгээр мэргэжилтний үзэж байгаагаар болон соёлын чиглэлээр үйлдвэрлэл явуулж буй хүмүүсийн хэлж байгаагаар соёл урлаг нь сөнөөгч бус бүтээгч, эрүүл эдийн засгийг тэтгэгч амин чухал салбар болох нь харагдаж байна. Гагцхүү энэ чиглэлд олон нийтийн болоод төр засгийн анхаарлыг илүүтэй хандуулах, сэтгэлгээ төлөвшүүлж, хандлага бий болгож чадах аваас соёлын бүтээлч үйлдвэрлэл хүчээ авна. Тэгвэл 2050 он гэхэд олон улсад 350 их наяд ам.доллараар хэмжигдэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зах зээлд Монгол Улс өөрийн гэсэн орон зайтай байж байх нь ээ. Энэ бол хөгжил бөгөөд монголчуудын хувьд соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг хоосон мөрөөдөл бус харин бодитоор биелэх зорилго, зорилт гэж харагдаж байна. Гагцхүү үүнд төрийн алсын хараатай дэмжлэг хэрэгтэй. ДЭЛГЭРЭНГҮЙ МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЦАХИМ ХАЯГААС УНШИНА УУ! | урлаг соёл |
Саяхан болж өнгөрсөн Венецийн биеннальд манайхаас анх удаа хоёр зураач оролцов. Энэ тухай би замын тэмдэглэл хийж МҮОНТВ-ээр гаргасан. Олон хүн манай дүрслэх урлаг дэлхийн хаанааявна? гэж их асуух юм. Харж л байя! Энэ үг их гүн , тайвантулахтайүг санагддаг. Нэгэн эр, эр хүн болж эсгий сунаад эхнэр болох хүнээ дагуулан аав дээрээ очжээ. Тэгээд учирбайдлаахэлэхэдаав нь ганцхан үгээр хариу хэлсэн гэдэг. -Харж л байя ! Тэхээр эхлээд бид 11 сар хүртэл, ер нь бол энд тэнд үзүүлээд харж л байх хэрэгтэй юм. Урлаг угаасаа спорт биш болохоор яг хэдэн кгөргөчхөв? Хэдэн метртхирхурдангүйчихэвгэдгээр байр эзлүүлж болдоггүй. Энэ удаад Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо санаачлан зохион байгуулж, ерөнхий дэмжигчээр НЗДТГ-ын дарга Э.Бат-Үүл, ерөнхий ивээн тэтгэгчээр Мон Уран болон Алтай Констракшн, Эко Констракшн, Онч Деллойт Аудит, Туушин, Макс групп, Turkish Airlines, Петровис, Хас Банк, Steppe Link, Мөнхийн үсэг, Terrazzа Lounge, Отгон Холдинг, Төгөлдөр сан гэх мэт олон байгууллага хувь хүний хандиваарМонголынуран бүтээлчид анх удаагаа Венецийн уран зургийн биеннальд оролцсон билээ. Энэ хот Венецийн багт наадам, Венецийн кино наадмаараа дэлхийд алдартай бөгөөдбиднийанх удаа оролцож байгааВенецийн биенналь 100 гаруй жилийн түүхтэй. Хоёр жилд нэг удаа болдог. Энэ жил 56 дахь нь гээд бодохоор хэдэн жилийн өмнө анхны наадам болсон нь тодорхой. Энэ наадмаас бидний сайн мэдэх ГуставКлимт,СалвадорДали, ЖоржБрак, Антонио Тапиез,Пикассо,ЙокоОно, АйВейВейзэрэг зураачид анх дэлхийд танигдах гараагаа эхэлж байжээ. Энэхүү наадамд манайхаас Тогмидшийрэвийн Энхболд, Х.Үнэн-Энх нар оролцсон билээ. Гэхдээ энэ наадам нэг арга хэмжээ болоод өнгөрдөггүй11-р сарын 22-ныгхүртэл манай үзэсгэлэн дэлгээтэй байх болохоор бүтээлчид нь Венецээс буцсан ч энд үлдэж байгаа уран бүтээлийн хувьд бол үгүй юм. Мөн Монголын албан ёсны павильоноос гадна биенналийн дагалдах арга хэмжээний хүрээнд Монгол уран бүтээлч Ж.Мөнхцэцэг “Personal Structures” олон улсын үзэсгэлэнд өөрийн бие даасан үзэсгэлэнгээр оролцсон байв. Манай эрэгтэй зураачид бид хэд хамтдаа хэд хоног хамт амьдарч байсан маш хуучны бүр арван зургадугаар зууны хуучин тавилга, жараад оны улаан хүрэн ширэн буйдан, тэгснээ дэргэд нь дөчөөд онд Мусолины хэлэх үгийг сонсож байсантэр үеийн тухайкинондээрээсолонтоохарсан бор мебель радио гэх мэт элдэв он цагийн тавилгатай яг л “театрын тайз” шиг өрөөнөөсөө гарчПаолаРоссахэмээхкураторитали залуутай бас өөр хэдэн зураачидтай хамт түүний завинд суунхөдөллөө. Паола Росса Жардини хэмээх гол төвд байрлах павильoнд ажилдаг бөгөөд түүний үзүүлсэн бүтээлүүд их анхаарал татаж байсан юм. Чулуунд тусгай мэдрэгч байрлуулаад түүндээ чанга яригч залгасан нь хөдлөж байх бөгөөд мөн хөрөөдөж зүссэн чулууг яг пянз тоглуулагч мэт мэдрэгчээр уншуулаад юу дуугарч байгааг үзүүлсэн, мөн түүнчлэн энэ олон фэйсбүүк, форум цуглаан гэх мэт зүйлс хүмүүс хоорондын амьд харьцааг устаад дууслаа гэсэн утга санаа бүхий олон үзмэртэй залуу билээ. Завьхөдлөөдманай байрлаж буй газрааснэлээдявахадмаш харанхуй яг л бүр мянган жилийн өмнө байгаа мэт сэтгэгдэл төрөхөөр ажээ. Шөнө болохоор хотын төв хэсэг буюу СанМаркогийнталбай, Грандканалынэрэгхавийнгазрууд гэрэлтэй ч бусад газар тэр дундаа нарийн усангудамжнууд бараг тас харанхуй ажээ. Хаашаа лхарнавус,нарийн гудамж шиг хонгил тэр аяараа ус, түүн дундаассүүмийххуучин бүр өгөрч муудсан барилгууд ихэнх нь гэрэлгүй байх нь огт хүн амьдардаггүй мэтнүдэнд баяргүй тусахажээ. Гэтэл хожиммэдэхнээайл бүр цонхоо банзан хаалтаар хааж унтдагтай холбоотой аж. Энэ хот анх байгуулагдахдаа л манай өвөг дээдэсАтиллахаан европыг эзэлж эхлэх үед энэ намагт газарт нуугдаж ирсэн хүмүүс ийм хотбарьсанюмсанж. Мөн энэ хот Чингис хааны байгуулсан торгоны замын нөгөө үзүүр билээ. Энэ хотоос Марко Поло гарчМонголд16 жил их хааны хажууд суусан. Энэ мэтээр энэ хотМонголтойтүүхэн нягт холбоотой нь сонин. Гэхдээ энэ нууцлаг хот 13-р зуунаас 17-р зуун хүртэл дэлхийн хамгийн баян чинээлэг хот байсан ажээ. Бидний завь нарийвтар гудмаар явж байснаа нэг их цэлийсэн усан дунд орж ирэхэд -ХахаСүхбаатарын талбай нь гэжзураачГанзүгхашхираад инээж байлаа. Тэр их талбай дүүрсэн усан дундуур гарч ирэхэд хойд талдАриун Маркийн талбай гэрэл чийдэн дунд харагдаж байлаа. Энэ талбай 56 метр өргөн 175 метр урттай, талбайн голд 882 онд баригдсан Ариун МаркийнБазиликсүм сүндэрлэнэ. Хотыг ивээлдээ авч байсан евангилист лам Маркийн дурсгалыг хүндэтгэж нэрлэсэн, голд нь байгаа өндөрбаганындээр байгаа далавчтай арслангаар билэгдэж хийсэн гэдэг, ер нь ийм арслантай багана хот дотор олон тааралдах бөгөөд Венецийн биенналийн дээд шагнал арслангийн дүрстэй байдгийг та нар андахгүй. Бид эрэгт бууж АриунМарко-гийнталбайг зүглэналхацгаалаа. Энэ хотод машин байхгүй, мотоцикль, унадаг дугуй алийг ч зөвшөөрдөггүй бөгөөд явган хотоор гүүр дамжин алхах эсвэл завиар явах ийм л хоёр сонголттой газар.Тэр ч бүү хэл бидний оролцож байгаа наадмын танилцуулга сурталчилгаахогийнсаван дээр байрлажээ. Энэ хотод хананд нь хадаас хатгах ч хуультай бөгөөд дэлхийн хаа сайгүй байдаг том томбилбордхэмээх зарлалын самбарыг эндээс харахгүй. Гагцхүүхогийнсавандээр ийм реклам хаддаг ажээ. Харин Азербайжан улс бүр бүхэл бүтэнбайшингийнханыг даавуугаар бүрсэн сурталчилгаа хадсан харагдлаа. Мэдээж асар их өндөрөртгөөрбайрлуулсан нь маргаангүй юм. Биднэлээддээш алхаж явталбиднийхажууд сүмийн үүдэнд зассан чулуун талбайд гэрлийн дор хоёр настайвтар хос инээлдэн баян хуур хөгжмийнэгшигт бүжиглэж байх нь нэг л хачин үлгэрийн орон мэт харагдаж байлаа. Шөнө дунд аль хэдийнээ өнгөрсөн байхад энэ хоёр хөгшин хоорондоо бүжиглэж байх ажээ. Тэр хоёр хөгшний хажуугаар гарахдаа сайтар ажвал үнэхээр л баяр цэнгэлд умбан бүжиж байх нь нэг л ер бус санагдаж билээ. Бид бүгд багадаа харж өссөн эмээгийнхээ гэрт хананд өлгөсөн байдаг хивсэн дээр бүхий бүжигчид самбареро малгайтайиспаничуудбайсан нь зэрвэссанаанд бууж, гайхан харсаар өнгөрөхөд өнөөх хоёр хөгшин инээмсэглэн настай эмгэн бүжиглэх зуураа нэг гараараа даллаж хоцорлоо. Венец гэдэг нэр МЭӨ 10-р зуунаас тэр намгархаг арлын дунд оршин суусан эртний Veneti хэмээх ард түмнээс үүсэлтэй юм байна. Усны хот, бага хот, хөвөгч хот, гүүрэн хот гэх мэтээр янз бүрээр нэрлэж байсан энэ хотыг Нью-ЙоркТаймс2003 онд Европын хамгийн романтик хотуудын нэг хэмээн зарлажээ. Энэ хот өөрөө удирдах ёс бүхий зургаан хэсэг районтой,хүн ам 264, 534 гэсэн тоо байх ч бараг оршин суугчгүй хот болоод уджээ. Хотынхон байраа буудал маягаар түрээслээд өөрсдөөЛидогэх усан завиар 20 минут яваад хүрэх эх газарт буюу бүр өөр газарт ч амьдардаг юм байна. Өөрөөрхэлвэлхот тэрчигээрэйдалайн эргийн амралтын газар, олон улсын аялал жуулчлалын төв, олон улсын кино наадам, урлаг, архитектурын үзэсгэлэн нэг дор цугларсан үзвэрийн газар бөгөөд иргэдийн ихэнх нь байраатүрээслээдөөр газарт нүүцгээсэн оршин суугчгүй зөвхөн жуулчдадүйлчлэхгазруудтай урлагийн музей хот ажээ. Харамсалтай нь мянга орчим жилийн урт түүхтэй энэ музей хот маш хурдтай доош суусаар байгаа бөгөөд 2008 оны үерээр хот бараг л усанд автсан, ийм байдлаараа бол 2028 онд бүрэн усанд автаж 2100 онд бүрэн живж алга болно гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ мэдээж энэ талаар маш олон удаагийн олон улсын зөвлөгөөн болж арга хэмжээ хайж байгаа. Энэ хотын хамгийн нам цэг бол ГэгээнМаркогийнталбай билээ. 2008 оны үерээр энэ талбай усаар дүүрч байсан юм. Бид алхсаар 1987 ондЮНЕСКО-дбусад өвийн хамтбүртгэгдсэнСанМаркогийнталбайд ирж, гадна сууж тухалсан юм. Тэр талбайд нэгэн зоогийн газар байх бөгөөд тэнд өдөр бүр гадаа сонгодог хөгжим тоглож байдаг ажээ. Сан Маркогийн талбай Венец13-р зуунаас 17-р зууны эцэс хүртэлх түүхэн дэх дэлхийн хамгийн чинээлэг хот байжээ.Венецнь симфони болон дуурийн урлагийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн газар бөгөөд Антонио Вивалди энд төржээ. КаналГрандегол сувгийн хоёр эргээр хамгийнгоёмсогорд харшууд сүндэрлэж байдгаас хамгийн нэртэйд орох 15-р зууны үеийн нүүрэн талдаа модон сийлбэр чимэглэлтэй К ДОтозүй ёсоор орно. Одоо тэнд дүрслэх урлагийн музей байгаа ба мөн сэргэн мандалтын үеийн Вендролын ордонд одооказиноажиллаж байгаа,ГотикстилийнПлазаДариозэрэг байдаг. Хамгийн нэр хүндтэй музейн тоонд ГалерейАкадемикаорно. Энд Венецийн зураачдын гайхамшигт бүтээлүүд, түүхийн нэрт хүмүүсийн хөргүүд, хотыг харуулсан зургуудыг тавьсан байдаг. Венец хотыг ер нь дэлхийн урлагийн төв гэдэг бөгөөд олон улсын соёлын арга хэмжээнүүд байнга явагдаж байдаг. Энэ бүх арга хэмжээнүүд 5 сараас эхлээд 8 сард өндөрлөдөг бөгөөд өвлийн цагт энд ирвэл буудал түрээсийн байр маш хямд болдог гэж ярилцана. Энэ хотод хамгийн үнэтэй юм мэдээж байр. Энэ түрээсийн хотын далдэздийнтоо хятадуудаар хүчтэй түрж байгаа тухай ч яриа байгаа юм билээ. Харин өвлийн улиралд бүр хоногийн 20 еврогийн байр олдох бөгөөдуртханхугацаатай бол бүр ч хямдардаг байна. Мэдээж энэ хотод ирсэн хүн Гугенхаймынмузейгүзэх хэрэгтэй. Венецийн 56 дахь биенналиас миний хувьд анхаарал татсан бүтээлүүд гэвэл японы Шихору Шиоёотагын “Гар дахь түлхүүр” нэрийн дор гаргасан улаан өнгөтэй завь түүнийг бүтээж буй 35 мянган түлхүүрээр хийсэн бүтээл байлаа. Японы павильон, Шихору Шиоёотагын “Гар дахь түлхүүр” Энэ бүтээлийн тухай японы куратор Хироши Накано тайлбарлахдаа: "Бидний өдөр тутмын амьдрал түлхүүртэй холбоотой байдаг , бидний байшин, эд хөрөнгө, хувь хүний аюулгүй байдал гэх мэт үнэт зүйлийг хамгаалдаг түлхүүр бидний гараас гарт дулаан дамжуулж итгэл дунд явж байдаг. Өдөр тутам хүмүүс бидний харьцаа түлхүүртэй холбоотой тоо томшгүй олон дурсамж агуулж байдаг. Шитао бидний үнэнч сэтгэлийн холбоо халуун дулаан итгэлийн далайгаар л энэ хоёр завь урагшаа явах юм...” гэв. Мөн эмэгтэй уран бүтээлчийг анх удаа сонгосон Оросын павильон их анхаарал татаж байлаа. Зураач Ирина Наховагийн “Ногоон павильон” хэмээх энэ бүтээлээрээ өнгөрсөн ба үүрд мөнхийг, амьдрал болон үхлийн тухай орон зай, архитектурын гайхалтай шийдлээр илэрхийлсэн байсан. Зааны хошууг санагдуулам хорт утааны баг өмссөн сансрын нисгэгчийн хаая хаая хөдлөх нүдний харц онцгой содон, мэдрэмж өгч байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Ирина Наховагийн “Ногоон павильон” Мөнгөн арслан шагнал авсан Солонгосын павильон техник технологийн давуу талыг илт харуулсан медиа, видео бүтээлээр дамжуулан хүн төрөлөхтөний ирээдүйн тухай өгүүлж байв. Ер нь дэлхийн орчин үеийн урлаг видео, фото, дуу авиа, компьтер график зэрэг нийлмэл илэрхийллийн хэл рүү явж байгаа нь энэ биеннальд харагдаж байв. Харин нэг их хүмүүс анзаараагүй ч манай үзэсгэлэнгээ дэлгэсэн Европын соёлын төвийн хашаанд байсан хоёр барималыг хийсэн АНУ-ын барималч Кэрол Феэрман хэмээх бүсгүйн ажлууд содон байлаа. Нью-Йоркт амьдрах тэр эмэгтэй яагаад ч юм бэ Энди Вархолыг надаа санагдуулж байлаа. Түүний ажлууд өмнө нь Бээжин биеннальд 1-р байр, Австрийн биеннальд 1-р байр, Пийбоди нэрэмжит шагналын 1-р байр хүртсэн бөгөөд түүний гипер бодит барималын бүтээлүүдийг нь АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Хенри Киссинжер, Японы эзэн хаан, Оросын Михаил Горбачёв... зэрэг хүмүүс ивээн тэтгэж дэмждэг ажээ. АНУ-ын барималч Кэрол Феэрманы бүтээл Монголын дүрслэх урлаг хаана явааг энэ наадамтодорхойлногэсэн ойлголттой хүмүүс олон байх юм. Үүнд хариулах маш хэцүү. Хэцүү нь юундаа байна вэ гэвэл урлаг өөрөө уралдаант спорт биш болохоор дугаарлан байр эзлүүлэх арга байхгүй. Харин эхлээд олны хүртээл болгохоос л бүх зүйлэхэлнэ. Мэдээж энэ наадам байр эзлүүлдэг бөгөөд АНУ эхний байрыг Өмнөд Солонгос удаах байрыг эзэлсэн. Тэр бүтээлчдийн хувьд бол дэлхий өмнө нь нээлттэй боллоо. Гэвч манайх тэргүүтэй жар орчим орны 100 орчим бүтээл 11-р сархүртэлтэнд дэлгээтэй байх болно. Манайх дүрслэх урлагийн арвин уламжлалтай бөгөөд одоо ч гэлээ төрийн соёрхолт С.СаранцацралтИх Британийн хатан хаанаас 21-р зууны 500 шилдэг бүтээлч гэсэн хэргэмцомавсан байдаг. Дахин давтан хэлчхэд урлаг бол үзүүлдэг, шинжлэх ухаан нотолдог гэдэг. Эхлээд хийснээ дэлхийд үзүүлэх хэрэгтэй. Ийм ажлыг дэмжээд үзүүлж байгаа дээр нэр дурдсан ивээнтэтгэгчидэд баярлалаа. Харж л байя! ДЭЛГЭРЭНГҮЙ МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЦАХИМ ХАЯГААС УНШИНА УУ! | урлаг соёл |
Талд унасан дөрвөн бэрх, аавынх юмуу гэмээр том гутал, өнгөрснийг сануулж, хэн нэгнийг харуулдах “Самгалдай”. Энэ бол Хүй долоон худагт найм дахь жилдээ буудалласан Соёлын наадмын гурван өнгө. Гар урлал, аман урлаг, уран бичлэг, үндэсний өв соёлын өртөөгөөр наадамчид зочилж, зарим нь анх удаа шагайн харваатай танилцаж, нөгөө хэсэг нь монгол гэр хэрхэн барьдгийг үзэж байв. Хүйн дэнжид өв соёлоор солонго татуулж, гандсан тал, тааруу зуншлагыг мартуулсан Соёлын наадам энэ байв. Хурдан ажнайгаа уралдаанд үдчихээд хүлээх зуураа соёлын наадмын өртөөгөөр аялан уран бичлэг бичүүлж, зүймэл даавуугаар урласан бүтээлүүдээс худалдан авч, чаддаг нэг нь дэмбээдэж, бас оньсон тоглоом сонжин дор бүрнээ зугаатай байгаа нь илэрхий. Талбайн төв хэсэгт байрлуулсан сур элддэг бул болон “Их Монгол” хэмээх аварга монгол гутал, цоож, авдар, домбо, дөрвөн бэрхийн дэргэд үзэгчид зургаа татуулахаар дугаарлаж байлаа. Сур элдэх гэж хэд хэд дараад л гар нь цуцаж, “Шаггүй ажил байна шүү” хэмээн уулга алдсан булиа залуу дараа нь эх түүх, өв соёлынхоо нэг хэсгийг зүрхэндээ илүү гүн гүнзгий тусгаж авах нь дамжиггүй. Түүний гарыг цуцаасан энэ хөдөлмөрийг өвөг дээдэс минь, өнөөгийн зарим малчид өдөр тутамдаа л эрхэлдэг. Суурин соёлтой сүлэлдэж, бэлэн хэрэглээнд дадсан бидний үеийн монголчуудад түүхээ, бас дэргэд хэдий ч холдсоор байгаа ахуй соёлоо тольдох боломж олгодог нь соёлын наадмын давуу тал билээ. Энэ наадам найман жилийн түүхтэй. Хурдан морь харж, хүүхдийн гийнгоо сонсохоор Хүй долоон худагт ирдэг байсан наадамчид найман жилийн өмнөөс соёлын наадамд зочилж, өдрийг зугаатай, баярыг дурсамжтай өнгөрүүлдэг болсон юм. Энэ наадмыг Соёл урлагийн их сургууль, Солонгосын МЕТАА компани, Монголын урлагийн зөвлөл хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад, дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготойгоор хийх болжээ. Энэ жил ч гэсэн баярын өдрүүдэд “Сэрсэн тал” үндэсний урлагийн тоглолт зохион байгуулж, соёлын биет бус өв тээгчдээ урьж тууль хайлуулж, “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын өртөөгөөр наадамчдаа аялуулан, “Морьтны гайхамшиг” шоуг үзэгчдийн хүртээл болголоо. Цаашдаа нүүдэлчний соёл, өв уламжлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор соёлын наадмыг олон улсын хэмжээнд хүргэж өргөжүүлэхээр зорьж буйгаа зохион байгуулагчид ярьж байлаа. Өдөрт гурван удаа урлагийн тоглолт хийж, өглөөнөөс үдшийн бүрий хүртэл өртөөгөө наадамчин олны өмнө нээлттэй байлгаж байсан соёлын наадмыг зохион байгуулагч Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа “Хүний насаар тооцвол соёлын наадам маань эрдэм ном сурч, өөрийн гэсэн нүүр царай, гарын үсэгтэй болсон найман настай хүүхэд болжээ. Ямар утга учиртай наадам болохыг ч хүмүүс мэддэг боллоо. Монголын соёлын өв дундаршгүй баялаг болохоор шинэ агуулга гаргаж ирсэн ч нээж таниулаагүй олон ч өв соёл байсаар байна” хэмээн ярилаа. Жил бүр өөр өөр өнгө аястайгаар наадамчин олноо баярлуулж, шинээр танин мэдүүлж, өнөө цаг болон уламжлалын зааг дээр амьд оршин байгаа соёлыг харуулж, таниулж буй тэдний үйлсийг энэ жил ХААН банк, Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хороо ивээн тэтгэж, “Арвайн үндэс” компанийнхан дэмжжээ. Өмнөх жилүүдэд Соёл урлагийг хөгжүүлэх сан болон Үндэсний их баяр наадмын комиссоос олгосон дэмжлэгтэйгээр эл наадмыг хийдэг байсан бол энэ жил эдгээр санхүүжилт байсангүй. Харин соёл, урлагийн аливаа арга хэмжээнд сэтгэл гаргаж, дэмжлэг үзүүлдэг ХААН банк ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, соёлын наадмыг дэмжсэн байна. Энэ наадамд жил бүр 350-400 уран бүтээлч, сайн дурын ажилтан, гар урчууд нэгддэг тухай СУИС-ийн захирал Э.Сонинтогос ярьсан. Түүнчлэн хоёр жилийн өмнө хийгдсэн “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалт тэдний ажилд үр дүнгээ өгч, илүү цэгцтэй, зохион байгуулалттай байх боломж бүрдүүлжээ. Соёлын наадмын ивээн тэтгэгч, ХААН банкны Бизнес инкубатор төвийн захирал М.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр өртөө бүрээр аялж, шагайн харваанд оролцож, нэрээ уран бичээчээр бичүүлж, монгол оньсон тоглоомуудыг үзэж сонирхсон юм. -Баяр наадмын нэг тод өнгө нь соёлын наадам болжээ. Та бүхэн ч бас энэ арга хэмжээг ивээн тэтгэн, хамтран ажиллаж байгаа нь түмэндээ заавал хүргэх ёстой чухал зүйл гэж дүгнэснийх биз ээ. Хэд дэх жилдээ Соёлын наадмыг ивээн тэтгэж байна вэ? -Соёлын наадмыг ХААН банк гурав дахь жилдээ ивээн тэтгэж байна. Монгол түмний соёлыг дэлхийд таниулж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, олон түмэнд түгээх ажлыг бид эрхэм зорилгодоо тусган, МУЗ, СУИС-тай хамтран ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна. -Танд аль өртөө хамгийн их таалагдсан бэ? -Бүх өртөө өөр өөрийн онцлогтой байсан. Тэр дундаа зүймэл даавуун урлал илүү анхаарал татлаа. Маш их ажиллагаатай урлагийн бүтээл юм. Энэ удаа бид өв соёлыг музейн шилэн хоргоноос биш дэргэдээс нь үзэж, барьж, мэдрэх боломж бүрдүүллээ. Ер нь Хүй долоон худагт зөвхөн хурдан морь үзээд буцах биш өв соёлтойгоо танилцаж байгаа нь сайхан юм. Залуу, өсвөр үеийнхэн маань монгол өв соёлоо мэдэхээ байж, холджээ. Тиймээс зөвхөн наадмаар биш, бусад үед ч ийм соёлын арга хэмжээг тогтмол зохион байгуулж байх нь зөв юм. Хүйн дэнж энэ жил шороо ихтэй, гандуу байсан тухай наадамчид ам уралдан ярьсан. Гэхдээ тэр их шороог сааруулж, сэтгэлд гэгээ татуулж, зуун зууны түүхт соёлоо өдий хүргэн дамжуулсан өв тээгчдээ энэ цагийн үзэгчидтэй уулзуулсан соёлын наадам хойтон жил ч таныг хүлээн буурь зассан байх болно. Монгол өв соёл, музейд биш бидний дэргэд, үргэлж ойр байх болтугай. ДЭЛГЭРЭНГҮЙ МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЦАХИМ ХАЯГААС УНШИНА УУ! | урлаг соёл |
Хүмүүсийн дунд “Энэ сарын 21-нд од гаригийн тохиол болно. Дэлхийг харанхуй нөмөрнө гэсэн цуу яриа тархаад байгаа. Үүнийг няцааж хүмүүст эерэг энерги бэлэглэх зорилгоор Монгол бөө мөргөлийн “Дүнгэр” төвийн тэргүүн зайран, яруу найрагч Д.Бямбадорж “Онгодын дуудлагатай хөөмэйн түрлэг” цэнгүүнийг өнөөдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байна. Түүнтэй уулзаж тус цэнгүүнийх нь талаар тодрууллаа. -“Онгодын дуудлагатай хөөмэйн түрлэг цэнгүүний гол онцлог нь юу байх вэ? -Дэлхий даяар тархаад байгаа цуу яриаг няцаах хүмүүсийн сэтгэлд эерэг энерги бий болгох, өглөөний нарыг баяр баясгалантай угтаж байгаасай. Дэлхий ээжийг баярлуулж байгаарай гэсэн санааг л хүмүүст хүргэх гэж байна. Газар дэлхийгээ баясгаж байвал хүн төрөлхтнийг харж үзнэ шүү дээ. Энэ цэнгүүний нэг зүйл нь галын тахилга. Хүннүгийн үеэс галаа тахиж ирсэн уламжлалтай. Галын тахилга бол бүх тахилгын дээд нь л дээ. Галын хүч бол тэнгэрээс дээшээ гардаг. Бас оюун ухаан сэргээдэг. Муу энерги шингэсэн хүмүүсийг галаар ариусгаж сэтгэл санааг нь гэгээн болгодог учиртай. Арванхоёрдугаар сарын 21-ийг өөдрөгөөр угтах зан үйл хийх юм. -Тэгэхээр энэ сарын 21-ийг угтсан арга хэмжээ гэж ойлгож болох нь ээ? -Хүмүүсийн яриад айгаад байгаа шиг ямар нэг гамшиг тэр өдөр болохгүй л дээ. Цуу яриа тараад хүмүүсийг айдаст автуулаад байхаар зарим нэг даралт ихтэй хүн харвачихаж мэдэх юм. Тиймээс иргэдийн сэтгэл санааг тайвшруулах нь зүйтэй л дээ. Муу юмыг зөгнөөд байвал сэтгэл дагаад байдаг. Хүн бүх юманд сайхан сэтгэлээр хандвал муу юм тойрч өнгөрдөг. Юм бүхэнд сайхан сэтгэлээр хандах учиртай. -Энэ цэнгүүнд яагаад заавал хөөмэйг онцолж багтаасан юм бэ? -Хөөмэй бол уул усны аялгуу, хархираа харгиа л даа. Тодруулбал газрын хэл юм. Тэнгэрийн хэлээр ярьдаг бөө нар газрын хэлээр ярьдаг хөөмэйчидтэй нэг дор цугларч дэлхий ээжийгээ моринхуурын аялгуу, уртын дуугаар аргадах гэж байна. Дэлхий гэдэг агуу зүйлийн дэргэд хүн бол өчүүхэн юм. Тиймээс биднийгээ ивээж хайрла гэж хүсч байгаа нэг илэрхийлэл маань энэ цэнгүүн. -Бөхийн өргөөнд цэнгүүнээ хийнэ гэл үү. Тэгэхээр галаа яаж бадраах юм бэ? -Тулга тавиад асбест хавтангаар хүрээлж байгаад л галаа асаана даа. Галын тахилга дотроо хааны, хамжлагын, харцын гээд ялгаатай. Хааны галыг бол өргөөнд нь л тахидаг байсан шүү дээ. Бөхийн өргөө бол түүнтэй л ижил. Галын тахилга 3-5 цаг үргэлжилдэг. Гэхдээ энэ цэнгүүний үеэр хэдхэн минутад л багтааж хийнэ. Цэнгүүнд ирэхдээ тавгын идээ, хадаг авч ирэхийг зөвлөмөөр байна. -Энэ арга хэмжээнд таниас гадна хэчнээн хүн оролцох вэ? -Нийт есөн бөө оролцоно. Есийн тоо утга учиртай л даа. Энэ тооны утга цагаан сүлдэнд ч байдаг. Монголчууд эртнээс төрийн хар, цагаан сүлдийг дээдэлж цэнгүүлж ирсэн. Бидний сайн сайхан байх үндэс бол хар, цагаан сүлдэнд оршиж байдаг. Хүннүгийн үед найман зүгийн эрдэмтэн мэргэдийг нэгэн тугийн доор нэгтгэх зорилгоор цагаан сүлдийг цэнгүүлж тахидаг байсан. Харин Чингисийн үед хар сүлдийг дээдэлж зөв цэнгүүлдэг байсан учраас монголчууд хүчирхэгжсэн. Хар сүлд бол дөрвөн зүгийн хүчтэнийг нэгэн тэнгэрийн доор нэгтгэж явсан түүхтэй. Бөө бол бүх шашны эцэг учраас үүнээс соёл иргэншил үүссэн гэж үздэг. Гэгээрсэн хүн бол бөө мөргөлийн утга учрыг мэддэг юм билээ. 1999 онд би Д.Чойжамц хамбатай хамт далай ламын урилгаар Энэтхэгт очоод бөөлж өгсөн. Гэгээрсэн хүн агуу шүтлэгийг хүндэлдэг юм байна. Тэр жил дэлхийн шашны хурал болоход Чингис хааны бөө мөргөлийн шашнаас төлөөлөгч авчраарай гэж далай багш хамбад хэлж байсан юм билээ. Тэгээд би тэр хуралд очиж оролцсон. Тухайн шашин нэг нэгнээсээ ёс заншлаар л өөр болохоос зорилго нэгтэй л байх нь чухал гэж далай лам айлдсан байдаг. -Та 2013 он гаргаад шинэ номоо хэвлүүлэх гэж байгаа гэл үү? -“Өргөлийн дуулал” гэсэн тууль бичиж байгаа. Хаадын цадиг, хатдын цадиг, Монгол бахархал гэсэн хэсгүүдтэй. Монгол бахархал хэсэгт ийм зүйл гарах юм. …Уртын дууны шуранхай уулсын оргилд жигүүрлэх Хуурын дууны татлаганд хултай айраг мэлтэлзэх Уулын оройд морьтой гэртэйгээ Усны захад адуутай айрагтайгаа… гээд л шүлэглэсэн байгаа. Энд би сүмогийн их аварга Д.Дагвадоржийн тухай бас багтаасан. …Аархуу омог нь цээжиндээ оволзсон Азийн дэвжээнд ганцаараа тодорсон Дайчин тэнгэрийн элч Дагваа аваргын барилдахыг харсан уу Домогт тэр бөхийн дотоод нууцыг мэдэх үү… гэж түүнийг магтаж бичсэн. Б.ГАНАА Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин | урлаг соёл |
“Нарыг бас Лхагвааг хайрла. Аль аль нь өнөөдөр ч эсэн мэнд байна...” Facebook-т Tayar Bayar ингэж бичжээ. “Харанга”-ын Лхагваа бол фэнүүддээ, өөрийн үнэнч сонсогчдодоо ийм өндрөөр таашаагддаг дуучин. Өнөөдөр түүний төрсөн өдөр. Сэтгүүлч Б.Цацрал: “Сар шиг холын газарт дасахгүй гээд яах вэ” Мөнгө хөөн нутгаа орхин гарсан залуусын нүдэндээ нулимстай, зүрхэндээ гунигтайгаар дуулдаг сүлд дуу. Минийх гэх бүх зүйлээсээ хол мөнгөнд захирагдсан дутуухан амьдралыг дүүргэж өгдөг сэтгэлийн дуу. Цагдаа зодсон тухай мэдээг нь сониноос уншаад дургүй хүрсэн ч “Санана даа”-г нь сонсохоор сахилгагүйтсэнийг нь таг мартаж орхино. “Хаа хүрэхээ мэдэхгүй ч хамтдаа тэмүүлнэ ээ” гэж дуулахыг нь сонсоод тэвэрч аваад үнсмээр санагдана. Хаашаа ч хүн юм бэ дээ, энэ эр. Хэчнээн хэрэг тарьсан ч ижий, аавдаа үргэлж зөвдөж байдаг айлын нандин хүүхэд шиг адармаатай хүн. Алгадмаар санагдсан ч гарыг минь далайлгадаггүй, зэмлэмээр болсон ч үгийг минь дотогш нь залгиулж чаддаг аймшигтай хачин хүн. “Нарыг хайрла”... Тэр энэ дууг өөрөө зохиосон. “Зүрхээ гаргаад, зүсэж тавиад, сэтгэлээ тэгээд сэрээдээд хаямаар” гэсэн дөрвөн мөрийг бодож олсных нь төлөө “Нисванис”-ын Амгаад “Болор цом”-ыг бөөн бөөнөөр нь өгчихмөөр санагддаг шиг “Нарыг хайрла” хэмээх хоёрхон үгийнх нь төлөө түүнд Нобелийн шагнал өгчихсөн ч болохоор санагдана. Түүнээс өөр хэн нарыг хайрла гэж дуулсан бэ? Хүн хүнээ хайрлахын гайхамшгийг шүлэглэн Нобелийн шагналыг хүртсэн агуу Таагүрийн шүлэгт ч ийм холбоо үг бий бил үү? Нарыг хайрла. Энэ хоёрхон үгийг сонсоод танд юу бодогддог вэ? “Тэнгэрийг хайрла, үүлсийг бас хайрла” гэж дуулахыг сонсоод танд ямар мэдрэмж төрдөг вэ? Аялгуу амнаас нь биш сэтгэлээс нь урсдаг болохоор түүний дуунуудад би хайртай. Хар шилнээс салдаггүй ч баг зүүж аж төрдөггүйд нь хайртай. Хайртай хүүгээ өмөлзтөл өмөөрдөг шиг бид түүнд хайртай...” гэж бичиж байсан юм. Тийм ээ, би ч гэсэн түүний чин үнэнч сонсогчдын нэг. “Харанга” хамтлагийн дуучин, бидний хүндэт Лхагваа ахдаа Төрсөн өдрийн мэнд хүргэе. Б.БАДМАА | урлаг соёл |
И.Нарангэрэл: Энэ сумын нутагт байгаа соёлын Өвийг жинхэнэ манаж байгаа хүмүүс бол Оюу Толгойчууд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Соёлын төвийн эрхлэгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ичинхорлоогийн Нарангэрэлтэй уулзаж ярилцлаа. Та хөдөөд соёлын үрийг олон жил тарьсан байх. Одоо ч энэ ажлаа хийсээр яваа юм байна. Соёлын байгууллагад ажилласан түүхээсээ хуучлаач? Соёлын байгууллагад 35 жил тасралтгүй ажилласан. 1981 оны нэгдүгээр сарын 1-нд энэ сумын клубт ОХУ-ын уран бүтээлчдийн бүтээл,тухайн үед Улаанбаатарын “Ард”,“Элдэв-Очир” кино театруудын үүдийг эвдэх шахам олон үзэгчидтэй байсан “Хорьдугаар зууны далайн дээрэмчин” гэдэг уран сайхны киног гаргаж, соёлын амьдралд хөл тавьсан хүн. Тухайн үедээ од болж байсан кино шүү дээ. Бараг л насаараа соёлын төв, клубт ажилласан хүн юмаа даа. Өмнө нь хаана юу хийж байв? Би 1976 онд цэрэгт яваад 1979 ондирээд нэгдэлдээ мужаанаар ажиллаж байгаад, дараа нь сургуулийн хүүхдийн дотуур байранд хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан хүн л дээ. Тухайн үеийн клубын кино механикжуулагч Цэрэнсодном гэж хүн “Би Тавантолгойруу шилжих нь ээ, чи энэ ажлыг хийх үү” гэсэн. Кино гаргана гэдэг миний хувьд хообий байсан юмуу даа. Киног анх сонирхсон үе маань 1971 он юмуудаа. Баян-Уул суманд тавдугаар ангид сурч байлаа. Тэндхийн кино механикжуулагч нь гүзээ Намжил гэж хүн байсан юм. Тэр хүнд тус болж,клубын цонхонд хар хөшиг хадаж өгдөг байлаа. Өдрийн цагаар хүүхдүүдэд кино үзүүлэхийн тулд цонхонд нь хар хөшиг хаддаг байсан юм. Тэр ажлыг нь хийж өгч, хариуд нь кино үздэг байлаа. Кино үзэх их дуртай байсан. Долоо хоног бүр кино гарна. Тэрийг бүгдийг нь үзнэ. Эгч маань киноны билет тасалдаг байсан. Заримдаа ч киноны мөнгө өгнө, заримдаа өгөхгүй. Тэгээд л кино үзэхийн тулд гүзээ Намжилгуайдаа хөшгийг нь хадаж өгч, кино үнэгүй үзчихдэг байлаа. Нэг киног хэд ч үздэг байсан юм. Өвлийн цагт киноны аппарат нь хөлдчихнө. Галладаг клубт аргагүй шүү дээ. Аппаратыг нь гэсгээхийн тулд эргүүлнэ. Моторыг нь гэсгээдэг байснаа асаадаг болж байгаа юм. Тэр үеийн 35 мм-ийн хальсны кино ч одоо ховордоо байлгүй дээ? Яаж байх вэ. Гэхдээ надад жоорны ганц юм бий. Дээхэн үед чинь кино урлагийн юмыг чинь хядаад дууссан шүү дээ. Киноны хальсыг шатаахад мөнгө гардаг болохоор шатаагаад дууссан. Одоо надад тэр үеийн ганц киноны аппарат бий. Музейд тавья гэж бодоод байгаа. Бусад жижиг сажиг зүйлүүдээ акталж байна. Одоо гадаа тооллого хийж байна. Манайх чинь Соёлын төв ч юм шиг, гэр ч юм шиг л байна шүү дээ. Дээхэн үед киногоо хүмүүст үзүүлэх гэж тэмээн тэргэнд аппаратаа ачаад л явдаг байлаа. Ганц хүн байсан ч үзүүлнэ. Эмийн сангаас эм, Ахуйн үйлчилгээний төвөөс ойр зуурын хэрэглээний юм, Худалдаа бэлтгэлийн ангиас лаа шүдэнз, холбооноос марк, захианы конверт авч явна. Малчдад аминдаа үйлчилгээ хүргэж байгаа юм. За тэгээд киногоо үзүүлнэ, хажуугаар нь дуулна, ардын аман зохиолыг морин хууртай л үзнэ дээ. Одоо ярихадч ичмээр. 15 минут хэртэй концерт тоглоно. Дараа нь ухуулга хийнэ. Гадаад, дотоодын сонин хэвлэл, дарга нарын хэлсэн үгийг сонсгоно. Дараа нь10-15 минутын баримтат кино үзүүлнэ. Соёлын бүхий л зүйлээр үйлчилдэг байлаа. Бид заримдаа гурвуулаа явна. Одоо манай эндхийн Ахмадын хорооны дарга Амбаа гэж номын санч хүн бас хамт явна аа. Амбаа маань их олон хүүхэдтэй л дээ. Өнөөдөр бол байдал шал өөр болсон. Айл бүр гэртээ дуртай киногоо үзэж байгаа? Ярих юм биш ээ. Юу дуртайгаа үзэж болно. Одоо киноны бодлого өөрчлөгдөж байна. Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай боллоо. Энийг л бид чинь хүсэн хүлээж байсан юм. Киноны бодлогыг барьдаг нэг залуу байдаг. Одоо хүртэл энэ ажлаа хийсээр байгаа юу? Хийнэ ээ. Одоо дөрвөн жилийн дараа тэтгэвэртээ гарна. Удахгүй шинэ Соёлын төвтэй болохоор ярьж байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Эрдэнэ-Очир гэдэг залуу нэлээд хөөцөлдөж яваа. Зураг төсвийг нь гаргахад л 100 сая төгрөг хэрэгтэй гэнэ лээ. Ирэх жил сумын 90 жилийн ой болно. Тэр ойгоор л шинэ Соёлын төвтэй сууж байх болов уу гэж горьдоод байгаа. Танай суманд Монголын хамгийн том уул уурхайн компани үйл ажиллагаагаа явуулж байна. ОюуТолгой компанийн хаялга бол байна биз дээ? Байна аа байна. Гэхдээ далд уурхайнь хаагдаж, олон мянган хүнийг ажлаас халж байна гэж сонсогдох юм. Арай ч зогсчихгүй байлгүй дээ. Том юмнаас хүмүүс том юм хүлээдэг юм байна. Үгүй ядаж энэ замаа гүйцээгээд тавьчихаж болмоор л санагдах юм. Уурхай нээгдээд 15-16 жил болж байхад төвийн эрчим хүчинд холбож чадаагүй л сууж байна. Одоохондоо Оюу Толгой нэг генератор тавьчихсан байгаа. Хүний шунал барагдах юм биш дээ. Манай энд Ирак, Кувейтийн алтны уурхай нэг хэсэг ажилласан. Тэрнээс ханбогдчууд их алт ухсан. Түүний хүчинд л одоо энэ суманд айл болгон байшинтай, машинтай болоод байгаа юм. Гэхдээ Оюу Толгойг муулахгүй ээ. Хүмүүс ажилтай байна, цалинтай байна гэдэг их юм. Суманд нэг техник сургалтын төв барьсан. Одоо бас оффисын барилгаа барьж байгаа. Хүмүүс “Энержи Ресурс”-тэй Цогтцэций сум хөгжөөд байна гэж яриад байх юм.Тэр компани бол аль хэдийнэ баялгаа гаргаад авчихсан. Гадагш нь гаргаад зараад эхэлчихсэн болохоор аргагүй л дээ. Гэтэл манай “Оюутолгой” чинь одоо л дөнгөж баяжмалаа гаргаж эхэлж байгаа болохоор ойлгож болох талтай. Дандаа зээлээр үйл ажиллагаагаа явуулж байсан болохоор аргагүй. Танай сумаас хэр олон хүн ОюуТолгойд ажилладаг юм бэ? Өнгөрсөн жил би “Гавилууд” бригадад хүн амын тооллогоор явсан. Тэнд 13 айл байсан. Эрчүүд нь гэрээ, малаа сахиад үлдчихсэн. Эхнэрүүд нь Оюу Толгойд ажиллахаар явчихсан байсан. Тэгэхээр нэлээд олон хүн энэ уурхайд ажиллаж байгаа биз дээ. Оюу Толгой компани нөлөөллийн бүсэд байгаа сумдынхаа соёлын өвийг хамгаалах тал дээр нэлээд дорвитой ажил хийсэн санагдаж байна? Тэр тал дээр бол би ёстой магтажөгнө өө. Урьд өмнө нь соёлын өвийгхайрлаж хамгаалах талын юм сонсож байгаагүй хүн. Харин манай Оюу Толгой соёлын өвийг хамгаалах тал дээр ихсайн ажиллаж байгаа. Соёлын өвийн хөтөлбөр гаргасан. Хэдэн хүн байдаг юм. Цэрэннадмид, Батзориг, Амраагээд залуучуудыг хэлмээр байна. Энэсумын нутагт байгаа соёлын өвүүдийг жинхэнэ манаж байгаа хүмүүс байхгүй юу. Хаана ямар соёлын өв, түүх дурсгалт зүйл сүйдэх гэж байна, тэр бүгдийг хадгалж хамгаалж үлдээхийн байнга л ярьж, бидэнтэй хамтарч ажилладаг. Манай эндхийн “Гавилууд” багт ерөөсөө түүх дурсгалын зүйл байдаггүй байсан юм. Илрүүлээгүй л байхгүй юу. Судалгаа явуулж байсан чинь Сэр-Одын Пагма гэдэг хүн уулынорой дээр нэг юм байна гэж хэлээд эртийд Батзоригтой хоёулаа очсон чинь гурван ч газар сүг зураг байж байгаа юм. Саяхан ОюуТолгойгоос надад хэлсэн. Баруун тийшээ хадны сүг зурагтай нэг уул байдаг юм. Гэтэл тэрнээс тавхан метрийн зайтай төмөр замын трасс явж байна шүү гэж. Хаанаас хаа хүртэл тавьж байгаатөмөр зам гэнэ вэ? Тавантолгойгоос Цагаан хад руу тавьж байгаа төмөр зам. Тавхан метрийн зайд трасс орно гэж тэр уул байхгүй болно л гэсэн үг. Шар цав гэдэг газар байдаг үлэг гүрвэлийн мөрийг хашихын тулд 200сая төгрөг гаргаж өгч, хашаа хатгаж,хамгаалалттай болгосон. Оюу Толгой энэ тал дээр бол сайн ажиллаж байгаа. Монголын нэлээд том хоёр археологич, палеонтологичдыг урьж авчирч ажиллуулж байгаа юм. Цогтбаатар, Гүнчинсүрэн нар чинь Монголдоо л номер нэг мэргэжилтнүүд биз дээ. Байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан хүний хувьд сумынсургууль цэцэрлэгийн байрны талдээр ямар нэг асуудал бий юу? Сургууль, цэцэрлэгийн багтаамжтун муу. 350 хүүхдийн хүчин чадалтайсургуульд 800 гаруй хүүхэд гурван ээлжээр хичээллэж байна. Хэдэн муусайн багш нар амралт чөлөөгүй л ажиллах юм. Цалин нь бахь байдгаараа л байх юм. Гэхдээ соёлын байгууллагын мань мэтийг бодвол урамшуулалт цалин авчихаад байдаг юм. Та гавьяат боллоо. Цолныхоо найрыг хийсэн үү? Хийсэн. Гавьяат боллоо гээд гийгүүлсэн юм юу байх вэ. Нэг тэмдэг л ирсэн. Найман сая гаруй төгрөгөөр шатсан даа /инээв/. Олон хүн ирсэн байх нь ээ? -Тэгэлгүй яах вэ. Ард түмэнтэйгээ явсных. 350 гаруй хүн ирсэн. Дугуйлангийн хүүхдүүд маань хүртэл ирсэн. Нутаг ус, найз нөхөд, ахдүү хамаатан садан, шавь нараа л баярлуулж байвал болох нь тэр ээ. Намайг гавьяат боллоо гэж тэд маань л их баярласан. Та энэ нутгийн уугуул уу? Тийм ээ. Одоо манай сумын эмнэлгийн цаахантай нэг жижигхэн цагаан тал бий. Тэнд төрсөн. Намайг төрөөд долоо хонож байхад аав маань намайг эмнэлгээс ганцаараа ирээд авч явсан юм гэнэ лээ. Би чинь айлын өргөмөл хүү шүү дээ. Эхээс төрөөд долоо хонож байхад аав маань хөтөлгөө тэмээтэй, жодгортой ирж намайг өвөртөө хийгээд аваад явсан гэдэг. Долоохон хоногтой хүүхдийг өргөж аваад авч яваа нь тэр. Зам зуурт хонохдоо нялх хүүхдийнхээ өлгийг нь ч задалж чадахгүй, хайдаг ингэний сүү хөөрүүлж угжчихаад өглөө нь айлын бараа харсан гэж байгаа юм. Намайг төрүүлсэн ээж маань одоо 87-той хөгшин бий. Төрсөн аав, өргөж авсан ээж, аав хоёр маань бурхан болсон. Төрүүлсэн, үрчилсэн гэснээс сүүлийн үед монголчууд ургийн бичиг их хөтлөх болж. Ургийн баяр ч их хийдэг болж. Төрөл саднаа мэдэлцэнэ гэдэг сайн хэрэг. Ургийн бичгийн бодлогын талаар та юу гэж бодож явдаг вэ? -Манай энд ургийн бичгийн тухай ойлголт бол бараг байхгүй. 1940-1950 оны үеийн манай Засгийн газрын нэг нууц тогтоол байдаг юм. Монгол хүмүүс ургийн бичиг хөтлөхийг зогсоо гэсэн. Өмнө нь бол хөтөлдөг байсан юм аа. Манай энд 1994-1995 он хүртэл ургийн бичгийн талаар ярьдаггүй байсан. Тэрнээс хойш бол эрчимтэй хөөцөлдөж,айл өрх бүр ургийн бичгээ хөтлөхийг боддог болсон. Манай Ханбогдод гэхэд энэ жил анх удаа ургийн баярхийлээ. Ойдов Тойныхон маш сайханзохион байгуулж, их гоё ургийн баяр хийж 2000 гаруй хүн цугласан. Хоёр ч ном гаргасан байна билээ. Өмнөговийн Номгон суманд бол нэг ургийнхан баяраа долоон удаа хийсэн байдаг. Би сумынхаа түрүүчийн Засаг дарга дээр орж, айл бүр ургийн бичиг хөтөлдөг дэвтэртэй болгоё гэж хэлсэн. Дарга ч зөвшөөрч, хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэсэн. Хотод байдаг доктор Энхмаа, Батсуурь гэдэг хоёр хүн Засгийн газрын захиалгаар ургийн бичиг хэрхэн хөтлөх ном хийж, тэрийг нь бид айл болгонд үнэгүй тараасан. Их сайхан ном болсон. Монголчуудын 70-80 хувь нь цус ойртсон байдаг юм билээ. Үнэн юм үнэнээрээ сайхан. Яах аргагүй ах дүү хоёр гэрлэчихсэн тохиолдол байна. Энэ бол эмгэнэл. Ургийн баяр гэдэг ах дүү төрөл саднаа мэднэ, уулзаж учирна,танилцана гэсэн үг шүү дээ. Энэ жил бүх албан байгууллагад самбар гаргаж тавья гэж төлөвлөөд байгаа. Ургийн бичгийг яаж хөтлөх талаар танилцуулга маягийн юм хийе гэж бодож байна. ОюуТолгойгоос ч тусламж хүсье гэж бодоод л явж байна. Та бидний яриа өндөрлөж байна.Танд нутаг усныхандаа хандаж сайхан үг хэлэх боломж олгоё? Оюу Толгой компанийнхан сая миний гавьяатын найрын үеэр нэг сайхан бэлэг барьсан. Манай соёлын төвийнхний урлагийн хувцсыг шинэчилж өгье гэсэн. Ирэх жил сумын 90 жилийнхээ ойгоор урлагийн шинэ хувцастай байх ёстой гээд 12 сая төгрөг өгнө гэж амласан. Бас хөгжим техникээ шинэчлэхэд зориулж 30 гаруй сая төгрөгөөр тусалж дэмжье гэсэн. Үүнээс илүү том бэлэг гэж юу байх вэ дээ. Хэзээ, хэн соёл урлагийг ингэж дэмжиж байлаа даа. Тэр тусмаа орон нутагт. Тийм биз дээ. | урлаг соёл |
Театр урлаг судлаач, яруу найрагч О.Цэцэглэн: -Монголд часхийсэн урлаг судлаач, тэр дундаа кино, театр судлаач байдаггүй юм байхдаа гэж сэтгүүлчийн хувиар сүүлийн жил орчим бодолхийлж, битүүхэн эрж явахдаа тантай санамсаргүй учралаар дайралдсандаа баярлаад ханахгүй нь. Ёстой нөгөө ангасан талд алгын чинээ үүл гарч бороо орохын адил асууж ярилцах зүйл надад даанч их байна. Гэхдээ хоёулаа эхлээд уншигчидтайгаа танилцах ёстой. Бага нас хийгээд хэрхэн театр судлаач болсноо бидэнтэй хуваалцаач? -Уншигчдынхаа амар амгаланг эрье. Би өвөө, эмээгийнхээ дэргэд хөдөө өссөн болохоор, араг шээзгий өнхрүүлж, зүлэг ногоон дээр тормойж суусаард хүн болсон доо. Ирээдүй цогцолбор сургуульд ерөнхий боловсрол эзэмшиж, Москвагийн Горькийн нэрэмжит Утга зохиол дээд сургуульд Уран зохиол, урлаг судлаачийн ангид суралцах мөрөөдлөө атган байлаа... Аргалтай талаас аргал түүж явсан жаахан охин шүлэгч эмэгтэй, урлаг судлаач болохоо тэр үед мэдээгүй явж дээ. -Оюутан нас хамгийн дурсамж дүүрэг байдаг он жилүүд. Ямархан оюутан байсан бол? -Одоо бодоход их л том толгойлсон оюутан байсан даа. Шүлэг бичдэгтээ бардаад ч тэр үү, түүгээрээ дандаа жаргалтай явах юм шиг бардамсаад ч тэр үү, оюутан охин дотоод сэтгэлдээ бага эх орон болж омогшдог байлаа. Заримдаа хичээл дээр дандаа шүлэг бичлээ гэж багш нартаа хөөгдөнө. Ер нь миний амьдралын өдрүүдэд загнах, зэмлэхийн бороо мөн ч их орсон доо. Гудамжинд шүхэр бариад уйлж суудаг байсан үе ч бишгүй. -Шалтгаангүй уйлна гэж байхгүй дээ? -Би чинь Монголдоо, ханьдаа огт танигдаагүй бүсгүй байж, алтан заадас салгаж үрийн зулай үнэрлээгүй ч, бүгдийг туулсан юм шиг бодсон, томхон залуу нас яваад л байсан байгаа юм. Нэг өдөр бодохнээ... Энэ том хорвоо ертөнц дээр би ердөө л нэг бяцхан оюутан байснаа ойлгож эхлэхийн дэргэдээс л уйлсан байхгүй юу даа. Намайг муугаасаа илүү сайн дотор нь багтаж яваасай гэж ерөөж өсгөсөн ээжийгээ бодож зөнтэй ихээр нэмж уйлнаа бас. ...Яагаад яагаад мөнх бус нь байдаг юм бол Яавал би эжийгээ жаргаах уу Ямархан хувь тавилангаар ирж буцдаг юм бол Яг тэнцүүхэн наслаад буцахсан ээжтэйгээ Эрлээр дүүрэн амьдрал минь Ээжээс минь мөнх гэж үү Энэ хорвоод тэгэхлээр Хүний сэтгэл хөлгүй мөрөөддөг гэж үү. Хүлээ хүлээ хорвоо минь Жаргааж амжаагүй явна би Жаргаая жаргаая хорвоо минь Хүний дайтай явах нь би... Ингээд бодохлоор нэг л их ухаантай амьдармаар бодогдож нулимсаа залгисан даа. -Францад театр судлалаар ажиллана гэдэг том даваа, том үнэлэмж. Тэр олон зуун жилийн иргэншил, эрхэмсэг соёл, язгууртан ташаал, торгон нарийн мэдрэмж гээд хөгшин европын энэ улс сонгодог урлагийн хөгжил, соёлоороо тэргүүлэгч байсаар иржээ. Энэ улсад театр судлаачаар ажиллах болсон анхны алхам, хүлээн зөвшөөрөгдсөн тэр үеэ дурсаач. Их сонин байна. Яагаад заавал Франц гэж гэдэг ч юм уу. -Сургуулиа дүүргэчихээд Ломоносовын их сургуульд 2 жил сурлаа. Түүний дараагаар Англи руу "Дэлхийн урлаг судлаачдын шилдэг лектор"-ын наадамд сургуулийнхаа нэрийн өмнөөс оролцож 2-р байр эзэлж "Дэлхийн дэд тэргүүн лектор" цол авсан юм. Эндээс л овоо тоогдсон юм байлгүй дээ. Италийн дуурийн урлагийн театрт шүүмжлэгчээр ажилласан, дараа нь Францын театрт урлаг судлаачаар ажиллах урилга авч, сэтгэлдээ нэг л итгэхгүй, толинд хараад өнөө хэдэн шүлэгтэй бяцхан оюутан охин чинь ямар том болчихсон юм бэ гэж өөрөөсөө асууж байлаа. Тэр үед Францын театр урлаг өөрийгөө тойруулаад улаан бүч татчихсан, хэн дуртай нь сөхөж сэтэлж орж болдоггүй “аюултай” бүс байсан юм. Хэзээ нэгэн өдөр Монголын театр урлагийг Дэлхийн театр урлагт уяж уралдуулна гэсэн ноён мөрөөдөл надад байсан болохоор би тэнд зоригтой ажиллаж эхэлсэн. -Хөгшин европ хөгжлийнхөө амттай, гал эрчтэй үеийг туулаад дуусчихсан учраас уйтгартай ч гэдэг юм уу, нэг л хязгаарлагдмал болчихсон гэх нь бий. Бодит байдал ямар байгааг байлдааны гол шугаманд яваа таны мэтийн хүмүүс голыг нь олж хэлэх байх. Тэндхийн урлаг яаж, ямар түвшинд хөгжиж байна? Шинэ содон зүйл, чиглэл хандлага нь хаашаа явж байгаа нь сонин байна. -Дэлхийн хөгжил бол эв эеийн тойрог юм л даа. Түүнийг сэтэлж сөрөг явагч болж болохгүй юм. Гэвч Европын хөгжлийн үзүүр тэр тойргийг зөв сэтэлж өгснөөрөө, хүн төрөлхтөнд оройгүй тэнгэрт бүргэд дүүлэх шиг, аугаа оюун санааны хурдны замыг нээж өгсөн. Францын театр урлаг хэзээ ч хайрцаглалтанд орж байгаагүй. Уран бүтээлчид нь ч сонгодог, театр нь ч сонгодог, сонгодог чигийг л тэд бүтээдэг. -Ингэхэд хээнцэр, гоёмсог юм бүхэн Франц улстай холбоотой байдаг. Хувцас загварын нийслэл, үнэртний эх орон, язгууртан амьдралын эртний соёлтой гэх мэт. Та тэгтэл сая сонгодог хүнтэй, сонгодог улс гэж тодорхойллоо. Францыг чухам юу нь сонгодог болгосон юм бол? Хүмүүс нь үү, ахуй нь уу? -Тэд аугаа ноён мөрөөдөлтэй ард түмэн. Дэгжин бодолтой ч гэж жигтэйхэн. Ноён мөрөөдлөө хаан бодлоор түлхэж, хатан сэтгэлээр сэнтийлж өгдөг улс юм уу даа. -Манайд театр урлал ямар түвшинд хөгжиж байна гэж та үздэг вэ? Алдаа оноо, ололт, амжилт бас уналт нь хаанаа байгаа бол? -Аливаа улс орон 2 төртэй байдаг. Нэг нь улс төр, нөгөө нь урлаг хэмээх төр. Урлаг хэмээх төр ард түмнээ мөнхийн тогтуун байлгадаг. Монголын театр урлаг бол Монголын хувь заяаг өнөө өглөө зарж явсан цүнхтэй мөнгө биш юм гэдгийг мэргэжлийн хүний хувьд дүгнэж явдаг. Дэлхийн театр урлагийн дэргэд, Монголын театр урлаг унага дааганы настай л явна. Манай ахмад үеийнхэн театрынхаа унага дааганыхаа насыг тэнд уяад уралдуулчихсан шүү дээ. Энэ бол Монголын театрын ололт, харин одоо Монголын театр урлагийн соёолонгийн насыг дэлхийн театр урлагт сойж уралдуулах нэг залуухан уяач бий. Тэр бол Н.Наранбаатар найруулагч. Энэ бол театрын өсөлт. Монголын театр урлагийн алдаа, уналтыг дөрвөн зүйл дээр төвлөрүүлж ярьж болж байна. Нэгдүгээрт, сонгодог бүтээлд сонгодог жүжигчид хомс байгаа нь. Хоёрдугаарт, төр засаг театр урлагаа бүрэн дэмжихгүй байгаа нь. Гуравдугаарт, дэлхийн сонгодог бүтээлүүд Монголд орчуулагдан тавигдах явцад, орчуулагчид чанаржаагүй байгаа нь. Дөрөвдүгээрт, театр урлагийн жинхэнэ үзэгчид нь театраасаа урвасан явдал нь. Энэ бол театрын уналт. -Найруулагч Н.Наранбаатар гэснээс "Гамлет"-ыг мэдээж үзсэн байж таарна. Театр судлаачийн хувиар шүүмж хэлээч? -Арваннэгдүгээр сарын 10-ны үдэш Дэлхийн сонгодог бүтээлүүдийн эд эс болсон Уилям Шекспирийн "Гамлет" жүжгийг УДЭТ-т очиж үзлээ. Шүүмжлэгч хүний зүгээс, сэтгэлийн шүдэндээ хазаж суухад Н.Наранбаатар найруулагч үнэхээр мөлжүүртэй найруулжээ. Гэвч зарим жүжигчдийн хувьд болхи тоглолоо. Сайн найруулагчтай театр, зарим нэг болхи жүжигчдээсээ болж нойрсоод, нойрмоглоод байж болохгүй юм шүү дээ. Жүжигчний мэргэжил гэдэг, шууд утгаараа нэг их сайхан жүжиглээд дуусгачих мэргэжил биш. Энэ бол зүрхний юм гэдгийг ойлгох хэрэгтэй. "Гамлет"-ыг үзэж сууж байхдаа Монголын театр урлагт нэгэн сонгодог найруулагч хүү төржээ гэж бодсон. Энэ хүү идэр залуудаа 32 жүжиг найруулж ямархан тэнхээтэй уран бүтээлч болохоо баталлаа. Төгс төгөлдөржүүхэн, зовлон жаргалтай амьдралын эрэмдэг, зэрэмдэгийн дутуу хөтүүг зөвхөн тайзнаас, найруулагчийн ур чадвараар нөхөн сэлбэснээрээ авьяасын их голыг өөрөөсөө урсгалаа. Ер нь найруулагч хүний дотор хичнээн шаналал асгарч, шаналсан шаналангаа уун байж, нэг амиа хоёр болгож, уран бүтээлдээ хувааж өгдөгийг бид ойлгох ёстой. Говийн тэнхээ, нутгийн тэнхээ гэдэг шиг найруулагч хүний дотор бага эх орон байдаг байх шүү. -Театр урлаг судлаачийн амнаас нэгэн уран бүтээлчийн талаар ийм амттай үгс асгарна гэдэг төрийн дээд шагналаас ч үнэтэй, сайхан санагдана гэдэгт итгэж байна? -Төр гэж... чи дурслаа. Би хатуурхчихъя. "Гамлет" жүжгийг үзэж суухдаа, хорвоод оюун санаат дээдсийн аугаа сохорлол байдгийг олж харлаа. Монголын төр сонгодог уран бүтээлчдээ таньж мэдрээгүй, хангалттай үнэлээгүй байж, урлагаа биширдэг, урлагаа ойлгодог дээдсийн хүрээнийхэн болж театрт сэнтэглэж ирсэн байна шүү дээ, тэр үдэш. Энэ чинь ус, сүү хоёрыг ялгахгүй биеэ угаасантай адилхан хэрэг. Одоо яалгах гээд байгаа юм. Идэр залуудаа 32 жүжиг найруулчихсан найруулагчийгаа уртын дуу, дуурийн дуу дуулахыг нь хүлээгээд байгаа юм уу, эсвэл лууны нулимсыг үзэх аятай юм болж, хурууных нь үзүүрт шалбархай гаргаж өгөөд байгаа юм уу. Монголын ард түмэн Наранбаатар найруулагчийг драмын хүү гэдэг. Энэ хүү "Тэнгэрийн хүү" жүжиг тавьсан. Тэр бол урлаг дотроо "Тэнгэрийн хүү". Төр нь үнэлээгүй юмыг энд би хэлчихье. Монголын ард түмний "Бодлын төрийн соёрхолт" бол Н.Наранбаатар найруулагч юм. -Төрийн дээд шагнал эзнээ онохоо байсан сохор нийгэмд бид амьдарч байгаа шүү дээ, үнэндээ. Гэвч таны үг төрийн өндөрлөгүүдийн чихэнд хүрнэ гэж итгэж байна. Та театрын үзэгчдийг цухасхан шүүмжлээд авах шиг? -Миний шүүмжлэлд энгийн даруу, төлөв түвшин үзэгчид маань хамаагүй л дээ. Энгийн үзэгчид бол театрт орчихоод биеэ бариад хэлгүй юм шиг суусаар байгаад гардаг. Маажиж болох газар нь загатнасан ч тэвчээд суудаг. Харин Монголын театр урлаг, мөнгө үнэртсэн харгис үзэгчдээр дүүрсэн байна. Харгис үзэгчид л театрт утсаар ярьж, ханиалгаж, урдуур хойгуур босож суудаг... Би хэлье. Та ханиад хүрсэн бол театрт битгий ирээрэй. Эндээс гараад бохир улс төр хийх гэж байгаа бол дахиад битгий театрын босгоор алхаарай. Мөнгө үнэртсэн харгис үзэгчид хүлцэн тэвчих ухаанд суралцах хэрэгтэй. -Н.Наранбаатар найруулагчтай танил найз, ойр дотны хүний хувьд магтах гэж зорьсон юм шиг амьсгаа мэдрэгдэх байх даа, бид хоёрын ярилцлагаас. Та хоёр ямар холбоотой вэ? -Буг шиг бодлыг уншигч цээжиндээ тээсэн дээ, Бурхан шиг хариултыг надаас хүлээж сууна. Би хагарсан үнэн, хагацсан үнэнээ эсгэж хэлье. Бидний дунд дорвитой харилцаа байхгүй. Мэргэжил нэгт уран бүтээлчийнхээ хувьд уран бүтээлийнхээ зулайг л хамт илж явах тавилантай хүмүүс. Дэлхийн театр урлагт Монголын театр урлагийг сойход минь түшиг болох л найруулагч. Хааяа хүсэл болгож боддог юм. Н.Наранбаатар найруулагчаас асар их шаналал асгараад байдаг. Энэ л тэр хүний сонгодог мөн чанар. Би дахиад хэлье, Монголын театр урлагт нэгэн сонгодог найруулагч хүү мэндэлжээ. -Гамлет, Шекспир. Үнэхээр мөнх сэдэв, хуучиршгүй үнэт бүтээлүүд. Шекспир болоод Гамлетын өнө мөнх үнэ цэнэ юундаа оршдог юм бол? -Хүний бүтээл гэж нэг тусдаа. Бурханы бүтээл өөр тусдаа гэж би үздэг. Бурханы бодлоос сэдэвлэгдэж, хүнээр дамжиж ирсэн энэ сонгодог бүтээлийг хүмүүн бид мөнхөд даган дуурайж, доторлон бүтээж явахаас өөр аргагүй. Дэлхийн сонгодогууд тэр чигтээ Бурхан хүний гараар орж ирсэн бүтээлүүд. Сонгодог гэдэг үгийн мөн чанар нь хүн төрөлхтний дотор оршиж буй уй гуниг, нулимс ганцаардал юм шүү дээ. Хүний энэ араншин өөрөөсөө улбаалж, өөрөөсөө ихэрлэж баяр жаргал болдог. Энэ баяр баясгалан цаашлаад хүний амьдралын гол хөшүүрэг болно. Энд л сонгодог бүтээлийн утга учир, үнэ цэнэ оршдог. -Тэгэхээр уй гуниг хүний төрөлхийн мөн чанар байж, энэхүү мөнхийн сэдвийг хөндсөнөөрөө сонгодог урлаг болж таарах нь ээ? -Тэгэлгүй яахав. Хүн уй гуниггүйгээр баяр жаргалыг олно гэж байхгүй шүү дээ. Эхлээд уй гунигийг олж байж дараа нь тайтгарлыг суулгаж, тэндээс баяр баяслыг олно. Үүнийг өгүүлсэн бүтээл сонгодог байлгүй яахав. -Тэгвэл таны дуртай, хэзээ ч үл уйдам, унших тусам, үзэх тусам амтархан шунадаг сонгодог бүтээл гэвэл та алийг нь онцлохсон бол? -Дэлхийн сонгодог "Арляндо" театрын үзэгчид тэр болгон мэдэхгүй ч дэлхийн театр урлагийн шүүмжлэгчид энэ бүтээлийг анддаггүй. Үнэхээр сонгодог бүтээл. Амьдрал бол эрэгцүүллийн эргүүлэг юм гэдгийг энэ бүтээл харуулдаг. "Арляндо"-г би нийтдээ 12 удаа үзсэн. Би эр хүнийг хайрлаад, бүсгүй хүний гунигийн нулимс асгаж, заримдаа шазруун загнахдаа, эмэгтэй хүний зам жимээр бишгүй л жороолсон байх. Харин тэр гайхамшигтай бүтээлийг үзээд сууж байхдаа би хичнээн удаа эмэгтэй хүн болсон гээч. -Аливаа судлаач, шүүмжлэгч гэдэг бол тухайн салбарынхаа үйлдвэрлэгчдээс ядахдаа л тохой илүү байж үнэлэлт дүгнэлт өгөх, сайн мууг нь ялгах эрх бүхий болдог. Жишээ нь театр судлаач бол найруулагч, жүжигчдээс илүү мэдлэгтэй, илүү торгон мэдрэмжтэй байх ёстой гэдэг ч юм уу. Таныхаа харин судлаач хүнд амин чухал нь юу юм шиг санагддаг вэ? -Мэдрэмж талаасаа, хорвоод хагас зуун жил амьдрах ч мянган жил амьдрах юм шиг тийм ганцаардлыг өөртөө тээж байж, дэлхийн сонгодог уран бүтээлийг шүүмжлэх бядтай болно гэж боддог. Ганцаардаж чадахгүй бол би шүүмжлэгч биш. Ганцаардсанаараа, гунигласнаараа, зовж, өвдөж, шаналснаараа, дотоод сэтгэлээ урж тасдсанаараа дахиад нэг цоо шинэ ертөнц бий болж, тухайн сонгодгийг бүтээсэн уран бүтээлчийн амьдралаар хэсэгсэн зуур ч болов амьдарч, мэдэрч, тухайн уран бүтээлчийн уран бүтээлийг шүүмжлэх тэнхээнд хүрдэг. Хааяа дотроо нугдайж, бодролоо эвхэж, боож, зангидаж байж гэмээнэ миний мэдрэмжийн талстууд бүрддэг. -Та эх орондоо ажиллаж болохгүй гэж үү? -/бодлогошров/ Мэргэжил эзэмшсэн, түүнийгээ тээсэн бие махбодь минь Францын театр урлагийн шүүмжлэгчээр очсон ч, миний дотоод сэтгэлээс Монголоо гэх сэтгэл минь нүүгээгүй юм шүү. Хүний нутаг руу орох хаалгандаа цоож зүүгээд, нүгэл түгжсэн тэр түлхүүрээ өөрөө залгиад эх орондоо тогтож суугаад байна. Хүн гэдэг чинь ер нь булган шуба өмсөж, үнэтэй машин уналаа, амттан идэж тансагийг хэрэглэлээ ч, үгүйрэх баяны амьдралаар амьдраад нүцгэн буцдаг хорвоогийн нэг эд эс шүү дээ. Биднийг үхэхэд гэрийн бууринаас бага газар олдоно. Монгол хүн үхэхдээ англиар яриад үхэхгүй шүү дээ. Эх орон хэзээд элэг зүрхэнд оршиж байдаг нандин орон зай юм. Чи энэ асуултаараа гурав дахь Цэцэглэнг төрүүллээ. Нэг дэх Цэцэглэн, хоёр дахь Цэцэглэн, бага нас, оюутан нас, ажил уран бүтээл гээд завгүй явлаа. Гурав дахь Цэцэглэн Монголын театр урлагаа, дэлхийн театр урлагт уяж уралдуулах, ноён мөрөөдөлтэйгээр ирээд байна. -Хөгжим урлагийнхан Чайковский төгссөнөөрөө, утга зохиолынхон Горькийг дүүргэснээрээ, өөр бусад зарим мэргэжлийнхэн Ломоносовын дипломтойгоороо илүүрхдэг нэг бичигдээгүй хууль манайд бий л дээ. Школдоо байна уу, хувь хүндээ байна уу боловсролын үнэ цэнэ гээд боддог л юм. Таны хувьд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль Цэцэглэн гэдэг хүнд юу өгсөн бэ? Энэ сургуулийн төгсөгч байснаараа та амьдралдаа юуг бусдаас илүү олж авсан бол? -Диплом нэр хүнд бол үгүйрэх баяны амьдралын нэг хэсэг юм. Дэлхийн жинхэнэ сонгодог хүмүүст диплом байх албагүй л байсан. Хүн юуг ч авсан байж болно. Гэвч яндашгүй их баялагтай байлаа ч, ямар ч үнээр хоёр эх орон авдаггүй юм шүү дээ. Би тэндээс олон олз олсоон. Салан баавгайн үлгэр шиг гээж явсан, гээснээ мэдээд эргээд түүж явсан ч үе бий. Ер нь бодохнээ надад ажил л олдсон юм байна. Би жинхэнэ амьдралаа Монголоосоо л хайж явсан хүн шүү дээ. -Таныг театр судлаачаас гадна яруу найрагч, бичиж туурвидаг гэж дуулсан. Яруу найрагч төрдөг. Яруу найрагчийн зөн мэдрэмж таны амьдралд бас мэргэжилд ямар гялбаа өгдөг бол? -Чи тун сонин асуулт тавилаа. Шүүмжлэгч нь миний ажил юм даа. Яруу найраг бол миний амьдрал. Төрөхөөс үхэх хүртэлх тэр жамыг тэндээс л би ухаарсан юм чинь дээ... -Шүлэг найраглал бичих нь, хайрлаж дурлах нь таны хүн мөн чанар байх нь? -Миний эргэн тойронд нэг л их цэмцгэр хүмүүс. Хүний хорвоо чинь зовлон жаргалтай болохоороо халтар шүү дээ. Гал шиг дотроо дүрэлзэвч хорвоо гараа сарвайтал ус цацдаг ч үе олон тохионо. Энэ бүхэнд намайг тайтгаруулах ертөнц хэрэгтэй байсан юм. Хүний сайхан нь хүнээсээ дайжсан энэ цагт үргэлж шүүмжлэгчийн мэргэжлээрээ ажиллаад байвал би солиорно биз дээ. Сонгодог юм бүхэн заримдаа солиотой байдаг. Би солиотой болж хувирвал яана. Тийм ч учраас би хайрлаж дурлахын их хүслэнгээр дүүрэн явдаг. -Та яруу найргийн номоо гаргасан уу? -Францад театр урлагийн тухай олон ном гаргаж, Францын соёлын яаманд бүртгүүллээ. Тэнд дэлхийн урдаа барьдаг уран бүтээлчдийг шүүмжилж ч бичлээ, магтаж ч бичлээ. Найргийн номоо хараахан гаргаж амжаагүй явна. Би нэг өдөр Английн Соёлын Яаманд урилгаар очиж жүжигчин Жет Ли-тэй уулзсан юм. Цэцэглэн гэж бүсгүй яруу найргийн номоо гаргасан уу гэж асуусан. Би хариуд нь тэр номнууд чинь бүгд миний зүрхэн дотор байна. Чи нэг ороод гарах юм уу гэж хэлсэн. Жет Ли хариуд нь хэзээ ч уншигдахгүй, уншиж дуусахгүй ном юм шиг санагдлаа, би тэсэн ядан хүлээнэ гэж хариулсан нь санаанд орж байна /инээв/. -Ингэхэд хоёулаа баахан урлаг театр судлал гэх мэт албархуу сэдэв хөндлөө. Илүү ойр дотно танилцмаар байна. Та гадаад төрх байдлаасаа гоо үзэсгэлэнтэй, гоолиг залуухан бүсгүй юм. Анхны харцаар таныг загвар өмсөгч юм уу, мисс ч юм уу тэр хашдаг ажил алба, карьер тань хэдийнэ боловсорсон, насаар бол дөчин насны босго алхсан байхаар. Гэр бүл, үр хүүхэд, хайр дурлал, бүсгүй ертөнц гээд хүн бүрт хамаатай, хүн бүрт сонин сэдвээр хоёулаа яриагаа үргэлжлүүлж болох уу? -Эмэгтэй хүн болж төрөөд хэн байгаад хэн болсон ч эмэгтэй хүний бодлын гоо сайхан, гадаад гоо сайхнаа аварч байдаг юм. Би бодлын гоо сайхнаа л гайхуулж явдаг хүн... /бодол болов/ Гэрлэж амжаагүй л явна би... -Хайрын шүлгээ харамгүй зориулдаг сэтгэлийн баатар байдаг л байж таарна даа. Нууц биш бол та нандин сэтгэлийнхээ гүнээс хуваалцаж болох уу? -Миний бодлын сонгодог эр хүний тухай юу... /чив чимээгүй болов/ Намайг нэхсэн бурхан юм байлгүй дээ чи Надаас төөрч төрсөн хань минь юм байлгүй дээ чи Насны намарт ирсэн намар нь байж дээ чи Нинжин ховор нь байж дээ чи... -Яруу найрагчдын ертөнц их гэгэлгэн, уянгалаг, хайр энэрэл сүлэлдсэн байдгийг мэдэх юм. Тэр тусмаа ийм дурлал найрагч эмэгтэйчүүдийг бүр ч ихээр хөглөж, онгод хайрладаг юм шиг санагддаг. Та санал нийлэх үү? -Нийлнэ. Борхон сэтгэл гижигдсэн болохоор чинь Бороотой хайраар эрхлээд очъё доо Харгуй олон замын гэрлээр Харихаас чинь өмнө уулзъя даа Хажууд минь дасаад инээсэн болохоор чинь Хайраараа чамайгаа аргадаад очъё доо Үймсэн олны амьдрал дундуур Үлгэр шиг жаргаагаад итгүүлье Зүүдэнд минь дасаад хайрладаг болохоор чинь Зүрхээрээ чам руу аргадаад очъё доо Хуурамч өдрүүд зүрхэнд минь шивнэж Хайраараа чамайгаа түшээд очихсон Бороонд дурлаад инээсэн болохоор чинь Бодлоороо хамт шиврээд очъё Харгуй олон замын гэрлээр Харихаас чинь өмнө уулзъя даа -Аргагүй найрагч эмэгтэй шүлэг найргаар хариулт өгч байх чинь. Харихаас чинь өмнө уулзъя гэдэг үгэнд гол зангилаа, гуниг нь оршиж байх шиг. Шулуухан асуучихад та нууц амрагийг хүлээн зөвшөөрдөг үү? -Хүн төрөлхтөн анх үүсэхэд нууц амраг байгаагүй юм. Сайхан гэр бүлийн хаалгыг нэг л өдөр нууц амраг тогшдог. Найз аа, би нууц амраг байна аа, танайд оръё гэхэд... Үгүй чи муухай найз гэсэн ч, нууц амраг хаалганы завсраар орж ирсэн. Зөв үү, буруу юу гээд асуухлаар Бурхан ч дуугардаггүй сонин хайр байлаа тэр чинь. Энэ үед эр хүний хувьд, авсан эхнэр, амраг хоёр яамай болж, алаг үрс өнчирч эхэлсэн шүү дээ. Үүгээрээ хүн төрөлхтөн аугаа оюун санааны мангарлалыг бүтээсэн. Ханилсан ханиасаа илүү амрагтаа тоогдох гэж хөл алдсан. Түүнийгээ нууц амраг гэж нэрлээд түүнээсээ таашаал авсан... Хэдий ийм байлаа ч... Дэлхий чамайг даахгүй болтол өтлөхийн цагт дэргэд чинь хань чинь байвал хичнээн сайхан бэ. Эр хүн бүхэнд нэг л бүсгүй гэж Бурхан ч дуугараагүй Эгзэгтэй агшинд ч эр хүн дурладаг Эмзэг догшин, энхрий ялдамыг ялгаж явсан тоо тэдэнд байхгүй Эр хүн бүхэн олон дурлалынхаа тухай согтуудаа ч хэлж чадахгүй Эхнэртэй эр хүн журамтан болж харагддагаас Эхнэрээ хуурч яваа нь нүдэнд үзэгдэхгүй Эр биеийн шунал тачаалаасаа Эмэгтэй хүнийг огт түлхэж ч үзээгүй Ээжээсээ илүү хайрласан ч яадаг юм гэж Энгэр зөрүүлэхийн төлөө л тэд хэлж мэднэ Аав ээжтэйгээ эр хүнийг дандаа битгий зүйрлүүл Албатай ч биш дээ үнэнч явах Амьдралын бэрх, байгалийн жам хоёр даан ч ойлгогдохгүй Аргыг нь олоорой хүүхнүүдээ Аргалах ухаан тавилан шүү Эрт сэрээрэй хүүхнүүдээ Эр хүнийг амраагаарай... Нөгөө л сонгодог эр хүнд дурлаж байсан үедээ бичсэн шүлэг маань энэ билээ. -Гайхалтай үнэхээр агуу хайр юм. Тэр бүр хүмүүс ингэж хайрлах болов уу. Магадгүй энэ яруу найрагчид байдагч өвөрмөц мэдрэмж юм болов уу? -Бүтсэн ч, бүтээгүй ч хайрлаж дурлана гэдэг хүний хамгийн том сайхан чанар юм. Амьд явна гэдэг түүнээс том хайр. Сонгодог эр хүнийг хайрлахаас би айхгүй. Хайрынхаа үүрэг, хариуцлагыг дааж явах тэнхээтэй эмэгтэй. -Та өөлөх юмгүй сайхан хэрнээ, нүдэндээ гуниг хураачихсан анзаарагдах юм. Энэ юуных юм бол? -Тийм гэж үү? /бодлогошров/. Өөрөө ч мэдэхгүй дэндүү ихээр гунигтай явдаг минь, буруу жаргахаасаа илүү ухаантай явъя гэж бодсоных юм байлгүй дээ. Харцыг минь харсан хүмүүс илүү үнэнийг олж уншина биз дээ. -Хайрлаж дурлаж, гэр бүлтэй болох талаар бодоход эрт байна гэж бодож байна уу? Магадгүй барууны соёлын нөлөө юм болов уу? -Би барууны соёлоос болж гэр бүлтэй болохоо хойшлуулаагүй юм. Амьдралын эрх, байгалийн жамаараа л шүлэгч эмэгтэй Цэцэглэн жороолж, хатирч, цогиж явна даа. Би шүлэг шиг, хүлэг шиг эр хүнийг хүлээдэг ээ. -Францчууд их дурламтгай улс. Болзооны урилга хэр их авч байна вэ? -Үгээгүй хоосон ядуу, үнэхээр баян хоёрыг дурлал ялгадаггүй юм шүү дээ. Би завтай, эрх чөлөөтэй үе гарвал шүлэгт л зориулж амьдарч ирсэн. Завгүй юм бүхний завсарт зав гаргаж болзоонд явах боломж хомс л доо. Тэгээд ч би өөрийгөө олон учрал дунд эвдэхийг хүсэхгүй. Би чинь өөрийгөө ханьдаа хадгална... гэж нэг сайхан бодол надад байна шүү дээ. Бид ийн ярилцлаа. Цаашаа би нэг л явж чадсангүй. Давхраатай алаг нүдэндээ дэндүү их гэмээр гуниг тээчихсэн, сэтгэлээс нь шаналал асгараад байх найрагч бүсгүйг би магадгүй эмэгтэй хүнийх нь хувьд хайрлаад дахин асуулт тавьж зүрхлээгүй байх. Орос школ, франц соёлын нөлөө гэмээр бодлоо нуудаггүй, сэтгэлээ халхалдаггүй чанар нь сэтгүүлчийн хувьд том олз байсан ч... Магадгүй өөрийнх нь хэлсэнчлэн ганцаардал, шаналал, задгай бодол, бүтэхгүй хайрын сүүдэр энэ найрагч эмэгтэйг Францын театрт урлаг судлаачаар ажиллах нөхцөл боломж нь ч юм билүү гэх бодол төрнө. Ямартай ч тэр өөр ертөнц юм. М.УРАНЧИМЭГ Эх сурвалж: www.grandnews.mn | урлаг соёл |
Банзрагчийн Тунгалаг гэж жүжигчнийг Монголын урлагт хөтөлж ирсэн хүн нь гавьяат жүжигчин Ө.Эрэнцэнноров. Тамирын хөвөөнөөс нийслэлд ирж театрын хүн болсон тэрбээр урлагт 40 гаруй жил зүтгэж яваа нэгэн юм. Монголын Урлагийн ажилтны холбооны гүйцэтгэх захирал, гавьяат жүжигчин Б.Тунгалаг дэлхийн сонгодгуудыг, олон сайхан уран бүтээлийг тайзнаа амилуулж байсан нэг үгээр уран бүтээлийн ансамбль бүрдэж, уран бүтээлчдийн хүч жигдэрсэн ид оргил үед нь ажиллаж байснаараа бахархдаг гэсэн. Тэрбээр урлагийн гал тогоонд буцалж явсан цаг үеийнхээ талаар ийн ярьсан юм. ТЕАТРТ ИРЭЭД ХИЙСЭН АНХНЫ АЖИЛ МИНЬ ЗЭРЛЭГ ЗУЛГААХ -Бид Багшийн дээдийн кино драмын ангийн гурав дахь төгсөлтийнхөн. Сургууль төгсөөд яг 40 жил болж байна шүү дээ. Театрт манай ангиас Б.Цэцэгбалжид, Ё.Гантөмөр бид хэд ирсэн. Б.Цэцэгбалжид бид хоёр театр руу хамт очсон. Театрт ороод бид хоёрын хамгийн анх хийсэн ажил нь зэрлэг зулгаах. Тэр зун улсын баяраар Баяжихын Пүрэв гуай, Лха.Долгор гуай хоёр гавьяат авч байсан, 1971 оны долдугаар сард. Театрынхан амраад явчихсан болохоор бид хоёрт хийх ажлыг өдөрт нь боловсон хүчин Дэндэв гуай зааж өгнө. Бид хоёр ромбоо зүүчихсэн, зэрлэг зулгаахаасаа жаахан ичээд байна аа. Зэрлэг зулгааж байхдаа хүн харагдахаар нь бараг нуугдчихна. Залуу байж дээ. Тэгэхэд талийгаач Цээнямбуу эгч, Жигжиддулам гуай, Мэндээ эд нар их хөөрхөн. Мэндээг бүр хараад хараад ханадаггүй байлаа. Ганган дэгжин гэдэг ч жигтэйхэн. Тэр үед “Бөмбөрчин” гэдэг Бейльс багшийн найруулсан жүжигт тоглочихсон. Нэг үгээр жүжигчин болох нь танигдчихсан байсан үе нь. Цээнямбуу эгч “Өглөө” киноны “Сэлэм” Тогмидын хайртай хүүхэнд тоглоод, гадаадад олон улсын кино наадамд яваад ирчихсэн байлаа. Тийм гоё хүмүүс дотор Цэцэгбалжид бид хоёр орсон. Тэднийг ирэхээс өмнө театрын хашаагаар орох гэж, явсан хойно нь гарах гэж өвснийхөө ард суугаад л байдагсан. Бушуухан театр цуглаасай, жүжигт тоглох юмсан гэж бодно. Тэгж тэгж тоглосон дүр нь инээдэмтэй. “Арын албаныхан” жүжигт дүр хуваана гээд жүжигчдийг 17-д цуглууллаа. Та хоёрт дүр өглөө, нэг нь орос, нөгөө нь монгол цэрэг шүү гэж байна. Бид ч цэргийн дүртэй боллоо гээд баярлаад. Шархадсан орос цэргээ монгол нь түшээд тайзны араар явах л үүрэгтэй. Тэгээд шинелиэ очиж аваад нүүрээ будаж будаж тайзны сургууль дээр очтол “За та хоёр одоо ингээд эндээс энэ хүртэл хөшигний араар яв” гээд. Тэрэндээ их баярладаг байлаа. Тэгж л театрын хүн болж байв. Гэхдээ л бид хоёр гол дүрийн жүжигчид шиг хамгийн түрүүнд ирээд будаад, шинель, бакал, малгайгаа өмсөөд зогсчихно. Хөлсөө гоожуулаад л. Би амьдралдаа эрэгтэй хүүхдийн дүрд ганцхан удаа тоглосон юм. Д.Батбаярын анхны зохиол Г.Гомбосүрэн багшийн найруулсан “Дөшин жирмийнхэн” гэдэг жүжигт Д.Оюунцэцэг эмэгтэй хүүхдэд, О.Норолхоо бид хоёр эрэгтэй хүүхдэд тоглосон юм. Би хотоос илгээлт аваад хөдөө очсон амьдрал мэдэхгүй хүүхэд. Тэр жүжигт би О.Норолхоогоос их зүйл сурсан. Яаж зогсох, яавал яг эрэгтэй хүүхэд шиг харагдах, дээлээ яаж бүслэх гээд л. Би дөнгөж сургууль төгсөж ирээд Гомбосүрэн гуайн найруулсан “Тангараг” гэдэг жүжигт Оюун багш гэдэг рольд тоглосон. Нэгдүгээр роль нь Цэрэнпагма, би дублер нь. Тэгэхэд Цэрэнпагмаас их юм сурсан. Цэрэнпагма туршлагажсан, бас тайзан дээр үнэн байж чаддаг, байгаагаараа байдаг, жүжиглэх гээд байдаггүй. МИЧИКО НАМАЙГ ОЛОНД ТАНИЛ БОЛГОСОН 1975 онд “Маш нууц”-ын Мичико гэж япон эмэгтэйд тоглосон. Ч.Чимид гуайн зохиол. Хувьсгалаас зугтаж урагшаа гарсан монголчуудын тухай юм. Бидэнд гол зөвлөгөөг зохиолч З.Баттулга гуай өгдөг байлаа. Тэрбээр тагнуулд явж байсан болохоор урагшаа гарсан монголчууд яаж зовж зүдэрч байгаа тухай ярьдаг байсан юм. “Маш нууц”-ын Мичико намайг жүжигчин болох юм байна гэдгийг харуулсан анхны минь дүр учраас би их хайртай. Э.Оюун багшийн найруулсан С.Удвал гуайн “Бумбат эрдэнэ”-ийн Чимгээ гэж надаас бол тэс өөр характерийн дүрд тоглосон. Эрдэнэтэд эвлэлийн илгээлтээр очсон, танхайгаараа зартай хүүхний дүр. Би тэрийг гаргаж чаддаггйү ээ. Тэгсэн надад О.Норолхоо хоёрхон хөдөлгөөн хэлж өгсөн. Яаж зогсох, яаж явахыг минь. “Чам шиг ингэж бөмбөгнөөд яваад байх юм бол танхай Чимгээ биш болно” гэж байж билээ. Оюун багшид “Гараад л явах юм, гүйгээд л ороод ирэх юм. Буцаад л гарах юм. Торхон дотор хийчихсэн хэрэм биш дээ, чи” гээд л загнуулж байсан болохоор нь О.Норолхоогийнхоо хэлснээр хийгээд үзэхэд болчихсон. Ер нь би уйлсан, унжсан уянгын дүр, хайр дурлалын баатарт их тоглосон, хүн дээ. “Оролмаа”-гийн Хүүхнээгээс эхэлсэн. Инээдмийн дүрд их цөөхөн гарсан. Ч.Чимид гуайн “Эмч нар” жүжгийн Сэмжид, “Худалч эхнэр” жүжгийн Мэжи хоёр л байна даа. Бусад нь бүгд уянгын дүр. Тэр үед улиралд нэг жүжиг гаргадаг байлаа. Зарим жүжиг бүр хагас жил үргэлжилнэ. Тийм учраас мартагдахгүй гүн бат хийж чаддаг үе байсан. МОНГОЛЫН ТЕАТРЫН ТҮҮХЭНД ДӨРӨВХӨН ЛУЙЗА БАЙСАН Намайг төгсөөд ирэхэд алтан үеийнхнээс Цагааны Цэгмид гуай, Бат-Очир гуай нар л байгаагүй. Бусад нь бүгд байсан үе. Бид бие биенээсээ их асууж сурч авдаг байсан. Намайг хүртэл залуу гэж голохгүй урд суугаад хараад өгөөч гэнэ шүү дээ. Р.Доржпалам найруулагч театрт Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл”-ийг тавих гэтэл Луйзад тоглох хүн байдаггүй гэнэ. Тэгээд Цээнямбуу эгчийг авчирч байсан гэдэг. Анхны тоглосон дүрээрээ алдаршсан хүн Нямбуу эгч л байх шүү. Монголын театрын түүхэнд дөрөвхөн хүн Луйзад тоглосон байдаг юм. Хамгийн эхнийх нь Нямбуу эгч, тэгээд Мэндбаяр бид хоёр. Харин сүүлд нь Г.Урнаа тоглосон. Цээнямбуу эгч, Д.Мэндбаяр хоёр сонгодог жүжигт тоглосноороо биднээс хамаагүй илүү. Намайг сонгодог жүжигт тоглоход хамгийн их нөлөөлсөн хүн нь Д.Мэндбаяр. Надад олон сайхан дүрээ дублердэж өгсөн. “Отелло”-г 19 78 онд сэргээхэд тоглосон анхны Дездемон нь би юм. Тэгэхэд Мэндбаяраас их зүйл сурсан. Мэндээ сонгодог дүрд тоглоод сурчихсан байсан, тиймээс надад сонгодогт гарахдаа иймэрхүү янзаар бие авч явж, ийм юмыг баримталж, үгийг илүү дутуу юмгүйгээр хэлдэг гэдгийг заасан нэг үгээр багш минь. Бүр хувцсаа өмсүүлээд тайзан дээр хараад чи тэнд нь буруу хэлчихлээ, ингэчихлээ гээд. Энэ бол жүжигчний нэг сайхан чанар. Дублёроо гаргадаггүй, хувцсаа өгөх байтугай, хэлж заадаггүй хүн ч байдаг. Тийм хүнтэй таарахад нэг сайн тал бий. Цаад хүн нь өрсөж тэмцэж гардаг. Ц.Гантөмөр ах, Г.Гомбосүрэн гуай хоёр “Отелло”-д өрсөлдөж байсныг би мэднэ. Гэхдээ тэд хэн хэн нь өөр өөрийн Отеллог урласан. Эхлээд Г.Гомбосүрэн гуай тоглоод үзэгчдийн сэтгэлд мөнхөлчихсөн хүн. Сүүлд нь Ганаа ах тоглосон. Бид зрительд суучихаад Гомбосүрэн гуай хоолойгоо засахаар Ганаа ах сандраад эхлэхийг харж л суулаа. Ганаа ах их хяналттай жүжигчин. Хаана хэн яахнь нь вэ гээд нүд нь бүлтэгнээд л хараад байдаг юм. ТЕАТР БИДНИЙГ ХҮН БОЛГОСОН ЮМ Одоог бодвол их дэгтэй, театр оволзсон их ажилтай завгүй байж. Зарим үед ямар өдөр болоод өнгөрснийг бүү мэд өнгөрдөгсөн. Өглөө ирэнгүүт улс төрийн сонсголтой. Хүүхдүүдээ цэцэрлэг, яслид нь санд мэнд хүргэж өгчихөөд гүйхээрээ ирнэ, тэгээд л жүжгийн сургууль, мягмар, лхагваас бусад орой болгон тоглолтой. Тоглолтоо тарчихаад гарахад харанхуй болчихсон байна. Тэр үеийн жүжигчид бүгд нийгмийн их идэвхтэй байж. Социалист уралдаанд үүрэг амлалт авна, түрүүлсэн хүн нь нэр хүндтэй. Би дөрвөн жил дараалан социалист уралдаанд түрүүлж байлаа. Жүжигчид бараг бүгд ямар нэг олон нийтийн байгууллагын сонгуультай. Үйлдвэрчний хороо, эвлэл, эмэгтэйчүүд, хянан шалгах, нам, батлан хамгаалахад туслах, Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг, биеийн тамир, улаан загалмай гээд хүн болгон нэг нэг дарга. Биеийн тамир, Батлан хамгаалахын дарга нь С.Дамдин ах. Тэгээд батлан хамгаалахын болзол хангуулна гээд уралдаан тэмцээн зохион байгуулна. Д.Оюунцэцэг бид хоёр лав нэг жилийнх нь буудлагад түрүүлж байв. Ер нь бол Э.Оюун багш театрт байхдаа биднийг юм хийж сур гэдэг байлаа. Э.Оюун багш өөрөө нийгмийн зүтгэлтэн болохоор биднийг нийгэмшүүлж чадсан. Театр биднийг хүн болгосон юм. Н.САРАНГЭРЭЛ Эх сурвалж: "Өдрийн шуудан" | урлаг соёл |
Энэ жил Монголын соёл урлаг тэр дундаа сонгодог урлагийн ертөнцөд хоёр том үйл явдал тохиов. Өнгөрч буй жил хойд хөршийн “Гранд” театруудын буюу дэлхийд балетын урлагаар тэргүүлэгч Оросын балетын “Большой театр”, “Марийнский театр”, В.Гордеевийн “Русский балет”, “В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит театр”, “Новосибирский театр”-ын сор болсон уран бүтээлчдийн нэгдсэн гала тоглолтоо Монголын тайзнаа тоглосон бол манай сонгодгууд БНХАУ-ын “Гранд” театрт бүтээлээ толилуулаад ирлээ.Өнгөрсөн жил олон гайхалтай зочинтой байсан ДБЭТ-ийнхэн ийнхүү өөрсдөө шинэ жилийн өмнө БНХАУ-ын Тяньжины “Grand Theater”-т зочлон П.И.Чайковскийн “Щелкунчик” буюу “Цөмөөхэй” балетаа толилуулав. Тус театрын урилгаар ДБЭТ-ын уран бүтээлчид олон улсын хэмжээнд анх удаа хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй буюу 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Цөмөөхэй” балетаа өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-26-нд Тяньжины “Grand Theater”-ын тайзнаа тоглосон юм. Балетын найрал хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, монголчуудын эртний танил, Стэнфордын их сургуулийн профессор, тус сургуулийн хөгжмийн тэнхмийн эрхлэгч, “Пан Ази” хөгжмийн фестивалийн ерөнхий зохион байгуулагч, хөгжим судлаач, удирдаач ноён Жин Дун Цай нар ээлжлэн удирдаж “Цөмөөхэй” балетын гол дүрүүдэд балетын гоцлооч О.Ганцоож, Ч.Ганчимэг, Г.Батчимэг нар тоглон, туслах найруулагчаар Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг, тайзны зураачаар Д.Ганбаатар нар ажиллажээ. ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэнтэй уулзан урд хөршид тоглоод ирсэн “Цөмөөхэй” балет болон шинэ ондоо үзэгчдэдээ дэлгэхээр зэхээд буй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. -Юуны өмнө News.mn сайтын хамт олонд шинэ оны мэнд хүргэе. Шинэ оны эхний ярилцлагаа сайхан мэдээгээр эхлүүлж байгаадаа таатай байна. ДБЭТ 2012 онд БНХАУ-ын Тяньжины “Grand Theater”-тай хэлэлцээр хийсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тяньжин хот “Grand Theater”-тай болоод хагас жил болж байгаа. Хэдийгээр тус театр одоогоор өөрсдийн гэсэн жүжигчидгүй байгаа ч энэ хагас жилийн дотор олон улсын хэмжээний сонгодог театруудын тоглолтуудыг гэрээ хэлэлцээр хийж, урин уран бүтээлийн эхний улирлаа эхлүүлсэн. -Анх яаж энэ театрынхантай холбоо тогтоосон бэ? -Биднийг Стэнфордын их сургуулийн профессор, тус сургуулийн хөгжмийн тэнхимийн эрхлэгч, “Пан Ази” хөгжмийн фестивалийн ерөнхий зохион байгуулагч, хөгжим судлаач, удирдаач ноён Жин Дун Цай зуучлан холбож өгсөн. Тэрээр АНУ-д 20 гаруй жил ажиллаж, амьдарч байгаа Хятад үндэстэн. Түүнийг АНУ, БНХАУ хоёр улсын соёлын солилцоонд бол маш их үүрэг гүйцэтгэсэн хүн гэж үнэлдэг. Тэрээр БНХАУ-ын бүх симфони, оркесторыг удирдан тоглуулж байсан, Тяньжины “Grand Theater”-ын захиралтай өмнө нь цуг ажиллаж байсан гээд өөрийнхөө хүрээнд дотно хамтын ажиллагаатай байсан нь бидэнд аз болсон. Мэдээж олон улсын хэмжээнд баригдсан мэргэжлийн театр анхны нээлтийн тоглолтуудаа аль болох олон орны театруудаас урьж оролцуулахыг хичээсэн маш сонирхолтой менежмент хийж байгаа. Тиймээс тус театрынхан манайд хандсан. Арванхоёрдугаар сарын 24-26-нд тоглох боломжтой учир, зул сартай холбоотой ямарваа нэгэн уран бүтээл байна уу хэмээн санал асуусан. Мэдээж өнөөдөр хүн төрөлхттний сонгодог урлагт мэргэжлийн өндөр төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц сонгодог бүтээл бол П.И.Чайковскийн “Щелкунчик” буюу “Цөмөөхэй” балет. “Цөмөөхэй” Монголд “мэндлээд” 30 жил болж байгаа. Манай тайзнаа 1982 онд анх тоглосон энэхүү бүтээл маань өнөөдрийг хүртэл бидний урын санд байн тоглогдсоор ирсэн. Би өөрөө XX зуунаас эхлэн буюу 2000 оноос эхлэн “Шин жилийн шилдэг сонголт “Щелкунчик”” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ жил “Цөмөөхэй”-гээ театртаа тоглоогүй. Ер нь бол сүүлийн 11 жил дэлхийн бусад улс орны адил зул сараар “Щелкунчик”-ээр амьсгалдаг. Тиймээс манай театрын хувьд “Щелкунчик” бол зул сар, шинэ жилийн тоглолт гэдгээрээ хүмүүсийн сэтгэл зүйд бэлэн байсан. -Тяньжины театрт зочилсон анхны сэтгэгдэл? -Би өнгөрсөн наймдугаар сард Тяньжин хотын “Grand Theater” анх удаа очсон. Тяньжин хот бол далайд гарцгүй монголчуудын хувьд маш чухал хот. Монголын эдийн засаг, бизнесийн ертөнцийг Тяньжингүйгээр төсөөлөхөд хэцүү. Далайгаар дамжин Монголд ирдэг бизнесийн бүх ачаа Тяньжинээр дамждаг. Тяньжин Улаанбаатар хот ах дүүсийн барилдлагаа тунхаглаад энэ жил 20 жил болж байгаа юм. Ер нь ямарваа нэгэн улс орон, хот хоорондын харилцаа ард түмнийх нь эдийн засаг, найрамдал, улс төрийнх нь харилцааны хамгийн том гүүр нь соёл урлаг болдог. Үүнд нэн ялангуяа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог урлаг чухал. БНХАУ-д 150 хүний бүрэлдэхүүнтэй “Цөмөөхэй” балет тоглох том төслийг бид зориг гарган хамтдаа хэрэгжүүлж чадсан. Би өөрөө менежер хүний хувьд сэтгэл өндөр байгаа. Учир нь бид үүдээ нээгээд удаагүй шинэхэн театрт бүх тайз, хувцас, гэрлтүүлэгч, хувцасны нярав, нарийн бичиг, тайзны ажилтан, балетын гоцлоочид, бүжигчид гээд уран бүтээлд ямар хүн хэрэгтэй бүгдийг нь авч явсан. Энэ бол тийм ч амар байгаагүй. Ердөө л өнгөрсөн наймдугаар сард гэрээгээ хийсэн учраас бидэнд цаг бага байсан. Бид үндсэн ажлаа хийхийн хажуугаар хоёр сар бэлтгэлээ базаасан. -“Щелкунчик” нэлээд амаргүй бүтдэг балет гэж дуулсан юм байна? -“Щелкунчик”-ын бусад балетуудаас хамгийн хэцүү нь балетын ертөнцийн бүх насныхан, балетын урлагийнхан дөрөв, таван үеэрээ ордог. Зул сарын гэр бүлийн нэн ялангуяа хүүхдүүдийн амьдралыг харуулдаг учраас хөгжим, бүжгийн коллежийн сурагчид, ДБЭТ-ын дэргэдэх балетын студийн хүүхдүүд тоглодог. Энэ удаад ч бид хүүхдүүдээ авч явсан. Үүнд театрын уран бүтээлчдийн зүгээс зөвхөн сайн бүжиглэхээс гадна олон зүйлүүд шаардагдаж байсан. -ДБЭТ-ын хувьд 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр буюу ийм том баг анх удаа гадны тайзнаа тоглосон байх аа, тийм үү? -Монголын сонгодог урлаг ийм том бүрэлдэхүүнээр буюу яг дэлхий хүлээн зөвшөөрсөн цогц уран бүтээлийг гадны тайзнаа тавьсан анхных нь. Манай балетынхан өмнө нь буюу XX зуунд гадаадын оронд тоглолтуудаа хийж байсан. Гэхдээ хөгжимчдийн бүрэлдэхүүнгүйгээр хөгжмөө фонаграмаар тавьж байсан. Мөн Улаан-Үд, Казакстанд манай дуурийнхан үндэснийхээ дуурийг толилуулж байсан. Түүнээс яг ингээд тайз, гэрэл хувцас гээд тоглолтын бүх бүрэлдэхүүнээрээ гадаадад тоглож байгаа нь анх удаагийнх юм. Сайн уран бүтээлийг сайн тоглоход хамгийн амаргүй нь танихгүй тайз, үзэгчид байдаг. Тяньжины театр 1600 хүний суудалтай. Бид зул сарын баяраар буюу 24, 25, 26-нд гурван өдөр “Цөмөөхэй” балетаа тоглосон. Тэд биднийг маш сайн хүлээж авсан. Улс орны үзэгч болгон өөр байдаг. Монголчууд илүү сэтгэлийн хөөрөлтэй, өөрийгөө шууд шулуухан, хүчтэй илэрхийлдэг бол манай урд зүгийн үзэгч бол нэлээн хүлээцтэй, тайван хүлээж авдаг. Тэр бол тухайн улс орны соёлын өвөрмөц онцлогууд байдаг. -Мэргэжлийн том театрт багаараа очиж ажиллах ямар байсан бэ? -Үүнд, хамгийн чухал нь бид тэнд тоглолт хийхээс гадна маш том мастер класс болсон. Шинэ акустиктай театрт манай симфони хөгжим хоёр өөр удирдаач буюу Н.Туулайхүү, Жин Дун Цай нарын удирдлаган дор тоглосон. Мөн бүжигчид маань манай театрыг бодвол нэлээн том, шинэ тайзан дээр орон зайг мэдэрч тоглосон бол тайз, гэрлийн ажилчид маань тухайн театрын ажилчид шиг үйл ажиллагааг гартаа авч бүгдийг өөрсдөө хийсэн. Үүгээрээ ч манай уран бүтээлчид олон улсын хэмжээнд бэлтгэгдсэн юм байна гэдгийг харуулсан. Монголын уран бүтээлчид ямар ч мэргэжилнүүдээс илүү туршлага хуримтлуулсан гэдэг нь харагдаж байсан. Тус театр нь байгуулагдаад таван сар болж байгаа бол манайх 50 жилийн түүхтэй. Нэгдмэл нэгэн цул хүчин болж чадсан учраас бидний ажил сайн үр дүнд хүрсэн гэж бодож байгаа. Тэдний тайз нэлээд том байсан. Тиймээс бид 1982 онд Оросын агуу зураач Марозовын бүтээсэн тайзны зохиомжоо томсгосон. Гэхдээ яг тэр эртний эх хубилбарыг нь алдагдуулахгүй хийсэн нь манай зураачдын ур авьяасыг харуулсан. Тус театрт Оросын “Хунт нуур” балет, “Ромео Жульетта” ирж тоглосон юм билээ. Мөн том оркесторын концертууд их тоглогдсон. Гэхдээ манайх шиг бүх тайзаа Машагийнхаа орыг хүртэл аваад очсон газар байгаагүй. Бидэнд бэрхшээлтэй зүйл олон байсан ч түүнийг даван туулж, гурван тоглолтоо мэргэжлийн өндөр төвшинд нэг ч алдаагүй тоглон өндөр үнэлгээ авсан. Үүний үр дүнд “Grand Teatre” театрт 2013, 2014, 2015 онд жилд нэг удаа тоглох хамттын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. -Цаашид ямар бүтээлээ энэ театрт тоглох бол? Тэдний зүгээс ямар нэгэн санал тавьсан уу? -Мэдээж тэдний эхний сонирхож байгаа зүйл бол Дж.Вердийн “Аида” дуурь. Тяньжины “Гранд” театрынхан биднийг ирэх есдүгээр сард ирж тоглооч ээ гэсэн саналыг тавьж байгаа. Бид өнөөдөр “Щелкунчик” балетыг 150 хүний бүрэлдэхүүнтэй авч явсан бол “Аида”-г тавихын тулд 300 хүнийг авч явна. Тэгэхээр үүнийг манай байгууллага ганцаараа хийж дийлэхгүй. Хамгийн түрүүнд “Цөмөөхэй” балетыг Тяньжины театрт тоглоход тусалсан ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлд баярлалаа. Тэрээр биднийг өнгөрсөн наймдугаар сард Тяньжины театрт гэрээ хийгээд ирэхэд 40 сая төгрөгийн санхүүжилтийг олгож өгсөн. “MCS” групп, “Хүннү ресурс”, “МИАТ” ХХК , Улаанбаатар төмөр зам, “Кашмер” хаусынхан бидэнд дэмжлэг үзүүлсэн. Энэ удаа Тяньжины “Гранд” театр, Стэнфордын их сургуультай хамтран тоглолтоо зохион байгуулсан. “Аида” дуурийг тэнд тавихад найз нар маань туслана байх гэж бодож байгаа. Хэрвээ бидэнд Дж.Вердийн “Аида” дуурийг толилуулах санхүүжилт нь олдвол “Реквием”-ыг цуг тоглоно гэж бодож байгаа. Учир нь нэгэнт хүчирхэг найрал дууны байгаа авч явж байгаа тохиолдолд концертын тэр гоё зааланд нь “Реквием”-ыг зэрэг тоглуулах боломж бол нээгдэж байгаа. -“Цөмөөхэй”-г тоглуулах энэ төсөл хэдэн төгрөгөөр бүтсэн бэ? -Ерөнхийдөө энэ төсөлд 100 орчим сая төгрөг шаардагддсан. Бүгдийг нь олсон. -Тэгвэл “Аида” дуурийг БНХАУ-ын театрын тайзнаа тавихад чамгүй хөрөнгө хэрэгтэй болох нь ээ? -Гайгүй дээ, хоёроор л үржүүлчихье л дээ. Гайгүй шүү дээ. Манай Монгол Улсын эдийн засаг өсч байгаа, хүмүүсийн сонгодог урлагт хандах хандлага өндөр болж байгаа. Бидний мэргэжлийн төвшин сайжирч, гадаад харилцаа маань илүү өргөжиж байгаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн учраас бид театртаа зөвхөн гадны уран бүтээлчдийг урин мундаг гэж хэлэх биш бид өөрсдөө өөрсдийгөө зоригтойгоор сурталчлахгүй бол бидний өмнөөс хэн бидний тухай ярьж, ажлыг маань хийхгүй шүү. Ямар ч байсан эхлэл нь маш сайн байсан. Цаашид улам сайжирна гэж бодож байгаа. -“Цөмөөхэй” балетын нээлт, хаалтад олон хүндтэй зочид очсон гэсэн? -Энэ тоглолтод маш их ач холбогдол өгсөн. БНХАУ- д Монгол Улсаас суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар манай нээлтийн үйл ажиллагаанд ирсэн. Бидэнд хүндэтгэл үзүүлж, Монголын соёл урлагийн ертөнцөд болж байгаа түүхт үйл ажиллагаанд бидэнтэй хамтдаа байсан. Төгсгөлийн буюу гурав дахь өдөр Монгол Улсад суугаа БНХАУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Xiaolong Wang ирсэн нь маш том хүндэтгэл гэж үзэж байгаа. Жилийн төгсгөл гээд маш их ажилтай, завгүй байсан ч хоёр эрхэм сайд хоёр улсын найрамдал, соёлын солилцоонд хамгийн том үүрэг гүйцэтгэж байгаа ажлуудын нэг гэж хүндэтгэл үзүүлж ирсэнд бид маш их талархаж байгаа. Мөн Тяньжин хотын өдөр тутмын сонин, сайт, "Нью-Йорк" сонины сурвалжлагч Sheilla M, “Tianjin Daily News” сонины эрхлэгч Han Xiao Jing нар болон Тяньжины балетын сургуулийн захирал ирсэн. Тяньжины балетын сургуулийнхан тоглолтын өмнө хүлээлгийн танхимд яг юуны тухай тоглох гэж байгаа гээд тухайн уран бүтээлийн талаар мэргэжлийн хүмүүс сонирхолтой яриа өрнүүлдэг нь бусад театруудаас онцлог санагдсан. -Тун удахгүй АНУ-ын “Бостон балет”-ын гоцлол бүжигчин Д.Алтанхуяг ДБЭТ-ын тайзнаа “Хунт нуур”-ыг “Winter star 2012” оддын хамт толилуулахаар товоо зарласан. Шинэ ондоо үзэгчдэдээ өөр ямар бэлгүүд задлахаар зэхээд байна? -ДБЭТ Монголын үзэгчдэдээ шинэ оны бэлгээ задлахаар зэхээд байгаа. Энэ сарын 11, 12-нд Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол бүжигчин, АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Д.Алтанхуяг АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Ашли Эллис, Аветик Карапетиан нарын хамт “Хунт нуур” балетад тоглох бол 19-нд тайзнаа тоглох алдарт Дж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийг АНУ-ын удирдаач дохин, 27-нд эгшиглэх Дж.Пуччинийн “Тоска” дуурьт Армяны шилдэг тенор Ованес Айвазян сопрано Б.Эрдэнэтуяатай дахин хоршино гээд олон сонирхолтой тоглолтуудаа үзэгчдэдээ хүргэнэ. -Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. Г.ДАША | урлаг соёл |
Роберт Михелсоны уран бүтээлийг урьд өмнө бид бүхний харж байсан шилэн баримлуудтай зүйрлэхийн арга байхгүй. Нохой, муур, загас, морь, гүнж, бүжигчин гээд дандаа л хуучирсан пянз. Зураачийн гайхалтай бүтээлийг үгээр дүрслэх хэцүү... Дэндүү нарийн, туяхан, эмзэг, чамин... Барималч 1951 онд төрсөн. 20 наснаасаа шил үлээх урлагт гүнзгий шимтэх болсон юм. Авьяаслаг залуу маань шил гэгч ямар материал болох, түүнтэй хэрхэн харьцаж, яаж захирч, юуг бүтээж болохыг яруу тод зааж өгсөн Пол Стенкардын мастер-класст сурж амжсан байна. Энэ цагаас эхлэн Роберт энэ гайхамшигт урлагтай үерхсэн бөгөөд чамин тансаг, аалзны тор мэт хөнгөн агаартай баримлуудыг “үлээж” эхэлсэн билээ. Энэ уран бүтээлчид шилээр үлээж чадахгүй хэлбэр дүрс гэж үгүй мэт санагдана. Түүний урын санд этгээд ургамал, тансаг гоёл байдаг ч жинхэнэ сор нь энэхүү торон нэхээст баримлууд юм. Бараг хүрэх төдийд л энэ бүхэн шүүдрийн түмэн хэлтэрхий болон бутарчихмаар санагдана. 30 жил шилтэй ажиллахдаа Роберт Микелсон ур чадвар, шил үлээх урлагаа байнга хурцалсаар ирсэн. Бусад бүтээлтэй нь түүний сайтан дээр танилцаж болно. Эх сурвалж: mickelsenstudios.com | урлаг соёл |
Өнгөрсөн сард болсон Кино Академийн шагнал гардуулах “Оскар”-ын ёслолын дуулиан намжаагүй байхад ирэх жилийн наадмын тов гарлаа. 2013 оны “Оскар” хоёрдугаар сарын 24-нд болохыг зарлав. Хоёрдугаар сарын сүүлчийн ням гаригийг сонгон энэхүү нэр хүндтэй арга хэмжээг явуулдаг уламжлалыг энэ удаа ч мөн дагав. Харин нэгдүгээр сарын 15-нд Академийн шагналд нэр дэвшигчдийг зарлах юм байна. | урлаг соёл |
Өнгөрсөн долоо хоногт хамгийн олон хувь борлогдсон номын жагсаалтыг хүргэж байна. “Интерном” номын их дэлгүүрийн бестселлер Уран зохиолын бестселлер 1. “Сорхугтани” - Б.Сарантуяа 2. “Ногоон нүдэн лам” - Ц.Оюунгэрэл 3. “Галаар наадагсад” - Сүзаань Коллинз 4. “Бид амьд хүмүүс” - Айн Ренд 5. “Домогт Ану хатан” - Б.Шүүдэрцэцэг 6. “Сэтгэлийн анир” - Б.Шүүдэрцэцэг 7. “Өлсгөлөн тулаан” - Сүзаань Коллинз 8. “Үзэхийн хязгаар” - Л.Өлзийтөгс 9. “Монголын сонгомол өгүүллэг” - Г.Аюурзана, Л.Өлзийтөгс 10. “Оройгүй сүм” - Л.Түдэв Баримтат бүтээлийн бестселлер 1. “Монголын их хатдын нууц товчоо” - Жак Уэтерфорд 2. “Эртний түвдийн залуужуулах нууц жор” - Питер Килдер 3. “Сайхан эмэгтэй байхын нууц” 4. “Хайртай шүү” - Эмпати хэвлэлийн газар 5. “Нууц” - Ронда Берн 6. “Сургамжит өгүүллэг 5” - Эмпати хэвлэлийн газар 7. “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг” - Нам Ин Сү 8. “Оксфорд Монсудар Англи Монгол толь бичиг” - Монсудар хэвлэлийн газар 9. “Оксфорд өврийн толь бичиг Англи Монгол, Монгол Англи толь бичиг” -Монсудар хэвлэлийн газар 10. “Очир огтлогч” - Гэвш Майка Рофи “Мажестик” номын дэлгүүрийн бестселлер 1. “Ногоон нүдэн лам” - Ц.Оюунгэрэл 2. ”Чамдаа би хайргүй байхын аргагүй” - Яруу найргийн алтан цомог 3. “Монголын нууц товчоо” 4. “Шинжлэх ухааны товч түүх” - Билл Брайсон 5. “Үзэхийн хязгаар” - Л.Өлзийтөгс 6. “Хаан цадиг” - Утга зохиол судлалын төв 7. “Сэтгэлийн анир”, “Домогт Ану хатан” - Б.Шүүдэрцэцэг 8. “Очир огтлогч” - Гэвш Майка Рофи 9. “Шанду нутгийн охин” - Дори Жонс Янг 10. Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг - Нам Ин Сүг Г.ДАША | урлаг соёл |
Өнгөрсөн долоо хоногт хамгийн олон хувь борлогдсон номын жагсаалтыг хүргэж байна. “Интерном” номын их дэлгүүрийн бестселлер “Сорхугтани”-Б.Сарантуяа “Ногоон нүдэн лам”-Ц.Оюунгэрэл “Галаар наадагсад”-Сүзаань Колинз Бид амьд хүмүүс”-Айн Рэнд “Домогт Ану хатан”-Б.Шүүдэрцэцэг “Сэтгэлийн анир”-Б.Шүүдэрцэцэг “Өлсгөлөн тулаан”-Сүзаань Колинз “Үзэхийн хязгаар”-Л.Өлзийтөгс “Монголын сонгомол өгүүллэг”-Г.Аюурзана, Л.Өлзийтөгс “Оройгүй сүм”-Л.Түдэв “Мажестик” номын дэлгүүрийн бестселлер “Ногоон нүдэн лам”-Ц.Оюунгэрэл ”Чамдаа би хайргүй байхын аргагүй”-Яруу найргийн алтан цомог “Монголын нууц товчоо” “Шинжлэх ухааны товч түүх”-Билл Брайсон“Үзэхийн хязгаар”-Л.Өлзийтөгс “Хаан цадиг”-Утга зохиол судлалын төв “Сэтгэлийн анир”, “Домогт Ану хатан”-Б.Шүүдэрцэцэг “Очир огтлогч”-Гэвш Майка Рофи “Шанду нутгийн охин”-Дори Жонс Янг Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг-Нам Ин Сүг Г.ДАША | урлаг соёл |
Хавар болгон шинэ мэдрэмжээр дүүрэн байдаг. Ирж яваа цагийн нялх үнэр, сэтгэл зүрхэнд шинэ уур амьсгал, сайхан эрч хүч бэлэглэх найраг эгшгийн үдэш айсуй. Энэ сарын 18-нд “Тусгаар тогтнолын ордон”-д 16.00 цагт үе тэнгийн долоон уран бүтээлч бүсгүй хамтран “Хаврын урилга” яруу найргийн сонгодог үдшийг хийх гэж байна. Энэ үдэш яруу найрагч бүсгүйчүүд хаврыг тээж ирэх шувуу шиг үгийн шид, хайрын уянга, бүсгүйчүүдийн нарийн мэдрэмжээсээ хуваалцах нь. Утга зохиолын 2000 оны үеийнхэн “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл байгуулан нэгдэж, антологи, яруу найраг, дууны цомог хэвлэлтэнд бэлтгээд байгаа юм. Сая тус нэгдлийн үеийн зургаан найрагч залуу эмэгтэйчүүдийн баяраар “Төгөлдөр гоо” нэртэй сайхан тоглолтоо хүргэсэн бол энэ удаад энэ үеийн олон уран бүтээлч бүсгүйчүүдийн төлөөлөл болсон МЗЭ шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ, яруу найрагч Б.Чулуунцэцэг, Д.Оюундэлгэр, Б.Болорцэрэн, Ш.Анхтуяа, Б.Төгсжаргал нар шүлэг дуу, бүтээлийн дээжээсээ цагийн хаврыг улам зөөллөж, амгалан сайхан болон ухаарал уянгын шүлэг дуугаараа уншигч, үзэгчдээ “дайлах” аж. Видеог ЭНД дарж үзнэ үү. Г.ДАША | урлаг соёл |
“A sound” хамтлагийн залуус “Зуун наст”, “Release” цомгуудад багтсан дуунуудаа шинэ тоглолтдоо дуулахаар зэхжээ. Энэ тоглолтын хугацаа саяхныг болтол тодорхойгүй байсан ч одоо бол есдүгээр сарын 13,14-ний өдөр Соёлын төв өргөөнд 19.00 цагаас тоглох нь тодорхой болсон байна. Дуурь, бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимчид энэхүү тоглолтод оролцох гэнэ лээ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Энд надтай учирсан амьтан бүгд Янагуухь үзэгдлийн дороос тонилмаань Утгыг онох болтугай... Данзанравжаа Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” эсээ роман хэвлэгдэн гарч, уншигчдын анхаарлын төвд байгаа билээ. Романы тухай манай утга зохиолын хүрээний шилдэг хөтөч шинжээчид болох Ч.Билигсайхан, Д.Галбаатар, С.Хишигсүх нар үгээ хэлж, үнэлж дүгнэжээ. Др.Ч.Билигсайхан тэнгэрт халихынхаа өмнөх сүүлчийнхээ бичлэг болгож “Гэгээнтэн” романд шүүмж бичсэн нь учиртай биз ээ. Тэрээр: “Равжаа хутагтын багын ядуу тарчиг амьдрал, тэр дотроос эгэл бус хувь заяаны төөргөөр сод билгүүн оюунтай эрхэм хүмүн болон шалгаран гарсан ховор хувь тавиланг Мэнд-Ооёо элит зохиолчийн эрдэм оюун, баримтыг боловсруулах, дүгнэх, утгыг нээн гаргах, холбогдох үүх түүхийг задлан үйл явдлын шугамдаа холбон оюун дүгнэлт хийх гэх мэт өнөөгийн XXI зууны дэлхийн эссэ зохиол бичдэг чадвартнуудын чөлөөтэй атлаа сонгомол гэхээр аргуудыг зохистой сайхан хэрэглэсэн зэрэг нь эл туурвил содон, өнөөгийн дэлхийн ийм төрлүүдийн зиндаанд хүрсэн бүтээл болсны учир шалтгаан бололтой” гэж уг бүтээлийг жинтэй үнэлжээ. Билигсайхан багштан бурхны оронд залрахдаа хутагтын авшигаар мөрөө гаргуулж, хонх дамрынх нь адбиш гайхамшигт дуунаар ихэд гэгээрч нирваан дүрийг олж одсон гэдэгт итгэнэм. “Гэгээнтэн” романы өгүүлэмж цэгцтэй, ойлгомжтой төдийгүй уншигчдад хүртээмжтэй, сонирхолтой болж чаджээ. Романы өгүүлэмж үндсэн хоёр чиг шугамаар өрнөх бөгөөд нэгдүгээр шугам нь ноён хутагт Равжаагийн үе үеийн тахилчдын өнгөн дээр сүүлчийн тахилч Түдэв өвгөний сэтгэлийн өчгөөр дамжуулан XX зуунд болж өнгөрсөн үйл явдлуудыг уншигчдад хүргэж байна. Энэ бол 1937 оны их хэлмэгдүүлэлт хийгээд түүний үр уршиг хамгийн хүндээр туссан Монголын шашны ертөнц, тухайлан монголчуудын оюуны ертөнц болсон бурхан шүтээнийг хэрхэн устгаж үгүй хийсэн тухай, сүм хийд, лам нарыг хэрхэн хэлмэгдүүлсэн тухай хүүрнэл юм. Ингэхдээ 1937 оны их хэлмэгдүүлэлт болоход түүний шавилан сууж асан Хамрын хийд хэрхэн өртөж, ямар аюумшигт хэрэг явдал тэнд болсон тухай, тэр их аймшиг аюулыг сөрөн амь насаа үл хайрлан хутагтын асар их өв сангаас ганц хүний хүч чадлаас хэтийдсэн ихийг уутлан авдарлан авч гарч сайн цаг иртэл нуун хадгалж байгаа тухай, 1960–аад онд удам залгасан тахилчийн эш тэмдэг үзүүлж зээ хүү нь мэндэлж магнай тэнийн баярласан тухай, шашин сурталд халгаатай хүйтэн цэвдэг 1970-аад оныг хэрхэн туулсан тухай хийгээд улмаар зовсны эцэст жаргахын үлгэрээр өнгөрсөн зууны ерээд онд сайн цаг ирж, бурхан шашин сэргэн дэвжихэд өвгөн тахилч сэтгэлдээ нар мандаасаар насны нараа жаргааж буй тухай сэтгэлийн өчиг, гүн бодрол бясалгал, өөрөө өөртэйгөө хийсэн хүүрнэл ярианы хэлбэрээр өгүүлсэн нь зөв шийдэл болж, уншигчдад романы гол утга агуулга, хэлэх гэсэн санааг тод томруунаар хүргэж байна. Товчхон хэлэхэд энэ чиг шугамаар Түдэв өвгөний нэгэн насны намтар үйлийг өгүүлсэн мэт боловч цаана нь бурхан шашны маш нарийн утга учир, гүн утга агуулга, гүнзгий зан үйл, сүнс хувилан шилжих, хойд нас байдаг тухай урьд өмнө ямагт хутагт, хувилгаадтай холбоотой ойлголт ухагдахуун байдаг байсан бол энэ удаад Г.Мэнд-Ооёо эгэл жирийн хүмүн ч хувилан төрдөгийг энгүүн агаад бодит жишээгээр илтгэн өгүүлжээ. Энэ тухай номын хавтсан дээрх тайлбарт: “...Шамбалын нууцад нэвтэрч, ертөнцийн хоосон чанарыг оносон Гэгээн хутагтын оюун санааны нууц эрдэм оршсон өв соёлыг хамгаалж, 1937 оны цуст хэлмэгдүүлэлтийн гал усны гамшиг дундуур амь дүйн авч үлдэж 1990 оны ардчилсан хувьсгалтай золгуулж буй тахилч О.Түдэвийн зориг тэвчээр, эрдэм ухааны бишрэм түүхийг уг романд Данзанравжаагийн цадигтай сүлэлдүүлэн өгүүлнэ” хэмээсэн бий. Романы нөгөө нэг чиг шугам нь Говийн Догшин ноён хутагт хэмээн алдаршсан Монголын их соён гэгээрүүлэгч, яруу найрагч, XIX зууны Монголын төр, шашны том зүтгэлтэн Данзанравжаагийн намтар цадигийг түүний нэгэн насны үйл хэрэгт тулгуурлан мөн л дээрх мэт, гэхдээ тод томруун үйл явдалтай, бясалгал бодролтой, өргөн дэлгэр байдлаар зураглан өгүүлжээ. Номын хавтсан дээрх мөнөөх тайлбарт: “Данзанравжаа төрөлх говь дахь чинадын эрчим оршсон хий бод ертөнцөд хувилгаан эрдмээрээ нэвтэрч, уул ус ургамал чулуу хийгээд амьтны аймаг, эрдэнэт хүмүүний оюун санаа нэгэн бүхэл цогц ертөнц болохыг танин барьжээ. Улмаар Манжийн эрхшээл дэх хүнд бэрх цаг үед атаа хорлол дундуур түмэн үеийн оюун санааны чинадын эрдмийг өвлөж Шамбал хэмээх нууц орныг төрөлх говь нутагтаа нээн оньсолж буй суу гайхамшгийг уг роман шастирлажээ” гэсэн байна. Роман бүхэлдээ чамбай болж, хэл найруулга жигд сайхан, монгол хэлний үгийн сангийн баялгаас сайтар уудлан ашигласан, илүү сул үг хэллэггүй, хэг ёг гэсэн болхи толхи найруулгагүй, хуучны үгээр бол хэлний гэмийг арилгаж, үгийн усыг шахсан, үг яруу, найруулга төгс болсон нь аргагүй л оюуны бяр тэгширсэн, урьдын ёсоор бол бичгийн их утгач, их бичээч, өнөөгийн үг хэлээр бол их зохиолч, уран бүтээлч хүний часхийсэн чамбай бүтээл болсон нь харагдаж байна. Энэ ч тухай др.Ч.Билигсайхан дээрх өгүүлэлдээ: “...Энэ бүх нууцалсан үнэн түүхийн улбааг Мэнд-Ооёо нямбай нэгжин судалж, 200 шахуу жилийн дараа зохих байранд нь гарган тавьж байгаа нь Монголын соёл, буддизмын түүхэнд том дэвшилт үйл болж байна “ хэмээн үнэлжээ. Үүний жишээ болгож зарим хэсгээс энд иш татсу. Тахилч өвгөн Түдэв тэртээх 37 оны цөвүүн цаг эхэлж, сүм хийдийг нураахаар ирсэн орос цэргүүдийн сиймхийгээр үдэш шөнийн цагаар гэгээнтний нандины сүмд сэмхэн орж буй хэсэг дүрслэл бий: “...Дугануудын араар халхалж явсаар Гэгээнийхээ нандины сүм рүү гэтээд орчихлоо. Нандины үзмэрийн гонхон дахь цөгцнүүдийнхээ зулыг сүүлчийн удаа барьчихлаа. Хана чимэглэсэн говийн үзмэн чулууны болор талстууд зулын гэрэлд од түгсэн юм шиг анивалзана. Олон өнгөөр цацраад мөн ч сүртэй сайхан сан. Зул барингуут нөөлгөнд нь адраас дүүжилсэн дагинасын дүрсүүд эргэлдэн бүжиглэх байдалтай нүд илбэнэ. Үржинхандын оронд орж ирж буйгаар сэтгэж хийсэн нь энэ. Гөлтгөнө чулуугаар сийлж хийсэн бурхдын орны дүрсэлгээ ханаар дүүрэн. Ер нь орсон хүн амьдарч буй ертөнцөөсөө тасраад бурхад тэнгэрсийн оронд ороод иржээ л гэж сэтгэлдээ бодохоор.“ Энэ хэсгийг уншихад эгээ л Парисын Эх дагинын сүм рүү явж орох мэт тийм тэнгэрлэг ариун, агуу сүрлэг, ер бишийн гайхамшигт сэтгэгдэл төрж байна. Манайхан Парисын Дарь эхийн сүм гэж эндүү нэрлэдэг алдарт Эх дагинын сүмийг үзсэн хүмүүс түүнийг ямар гайхамшигтай ариун дагшин шүтээний газар болохыг нь мэдэх биз ээ. Газрын дайд, цагийн ялгал, соёл иргэншлийн ялгаа зэргээс үүдэн уг нь энэ хоёр сүмийг хооронд нь адилтгахын аргагүй ч, хүмүн төрөлхтний оюуны охь шим, гүн ухааны туйл, сайн үйлийн дээд болсон ариун шүтээний газар орон хаа ч ийм л агаар нэгэн байдаг ажээ. Социализмын үеэс дунд сургуулийн хэл бичиг, уран зохиолын сурах бичигт түүний амьдрал намтар, уран бүтээлийг аргагүйн эрхэнд оруулахдаа шашин, нийгмийн томоохон зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч байсан тухай нь дурдалгүй орхиж, зөвхөн уран бүтээлч, яруу найрагч байсан тухай нь л заадаг байлаа. Тэгэхдээ “галзуу”, “солиот”, “өвчит” зэрэг хоч нэрийг нь дөвийлгөн дурддаг байсан нь хүмүүст Данзанравжааг үнэхээр тийм гаж этгээд хүн байсан мэт ойлголт гүн бат шингэхэд хүргэжээ. Хэрэг дээрээ тэрбээр тийм этгээд хачин хүн байсан ч юм уу даа. Хүн болгон нэг нэг бие даасан, давтагдашгүй хувь бодгаль байж, хүн болгон өөрийн гэсэн дүр төрхтэй нэг нэг бүхэл бүтэн ертөнцийг бүтээж үлдээдэг. Түүхэнд өөрийнхөөрөө мөнхөрсөн онцгой хүмүүс цөөнгүй. “Гэгээнтэн” романыг уншаад ноён хутагтыг хэнтэй адил байсан юм бэ дээ? хэмээн эргэцүүлэн бодоход хүрэв. Сэтгэлд хоногшсон мөнөөх нийтлэг дүр төрхийг нь бодохул Жа лам Дамбийжаа санаанд орж байна. Хоёулаа л шашин төрд хутгалдсан, сайн муугаар хэлэгдсэн хүмүүс. Нэг үе Дамбийжаагийн талаар монголчууд ямар эндүү ташаа, сөрөг ойлголттой байв аа? Одоо жаахан эерэг тийшээгээ хандаж байна. Гэхдээ л энэ хоёр хүнийг адилтгашгүй. Дамбийжаа бол үнэхээр хурц догшин, даруулгагүй дураараа, дүвчигнэж хяргачих гэсэн харгис хэрцгий хүн байсан гэдэг. Гэхдээ Монголын төлөө, монгол үндэстний сэргэн мандлын төлөө амь нас, амьдралаа зориулсан, үндэсний гавьяат баатар хүн байсан нь мэдээж. Равжаа хутагт арай түүн шиг хүн байгаагүй байх аа. Бидний сайн мэдэх Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар санаанд орж байна. Ноён хутагт Данзанравжаа Дашбалбартай их адилхан байсан мэт. Бүр зөвөөр хэлвэл Балбар найрагч ноён хутагттай адил төстэй хүн байж дээ гэж бодогдоно. Ингэж бодохул юун галзуу, юун солиот, юун өвчит? Монголын төлөө шатаж явсаар бөхсөн Балбар найрагч монгол үндэстний өмнө мөнхийн гавьяат нэгэн билээ. Балбарыг би жаахан мэднэ. Халгиж цалгисан, хавь дэргэд нь удаан байхын аргагүй ааш авир гаргадаг байсан. Түүхэнд цолгорон гарсан хүмүүсийн цаг үе, төр нийгэмтэйгээ зөрчилдөж тэрсэлдсэн “гаж” этгээд зан авир, эвлэршгүй үзэл бодол, эрс зоримог үйлс бүтээл нь гагц улс үндэстнийхээ сайн сайхны л төлөө, хэрэвзаяа сайн сайхан байсан ахул улам сайн сайхан, улам шударга зөв болгохын төлөө л зорьж зүтгэж явсны илрэл буй заа. Романд ноён хутагтыг цэцэг цэлмэг, авьяаслаг яруу найрагч байсныг нь тодорхой илтгэн харуулж, шүлэг дууллаас нь зөв зохистойгоор, үнэмшилтэй сонирхолтойгоор оруулсан нь зохиолыг улам чамбай, чанартай болгожээ. Түүнчлэн эртний монголчуудын бичиг номын соёл гэгээрлийн зан үйлийг ч гярхай мэдэрч, өчүүхэн төдий боловч зүйлээр илэрхийлэн оруулсан нь олзуурхам. Ийм дүрслэл номын 320-р нүүрт байгаа “...Шөнө дундын үест Гэгээнтэн сэргэж “Саранжид хатантанд согтуу Данзанравжаа бээр хашгирав” хэмээн шүлгээ төгсгөн бичээд: –Шулам авгайн бэлэг хүргэж ирсэн элчид өгч явуулаарай хэмээв. Халиут шүлгийг шөнөжин хуулж бичээд эхийг битүүмжлэн тийздэв” гэсэн хэсгээс харагдана. Хятадын эртний их шүлэгч Гао Ши хэмээгч, анд гэрээсээ захидал хүлээж авсан тухай ийм нэгэн шүлэг байдаг: Гэрээсээн илгээсэн захидлыг уншиж завдаагүй суунам. Гэвч сэтгэл амарч, гуниглах зовлон нимгэрэв. Дэнгийн бүүдгэр гэрэлд тамга тэмдэг нь бүртэлзэнэ. Дахин сайтар үзэхүл “Хотлоор амгалан” хэмээжүхүэй... Энэ бол тэртээх X зууны үеийн шүлэг. Мянганы тэртээх цаг үед ч ийм сайхан бичгийн соёл байж дээ хэмээн өчүүхэн бичээч би бээр боддог, атаархдаг байлаа. Гэтэл манайд ч бас тийм ёс соёл байжээ гэдгийг дээрх хэдхэн мөр үгсээс харагднам. Тийм ээ, “Цогт тайж” кинон дээр Гүен баатараас захидал хүргэж ирсэн Улаан малгайтад Цогт хунтайж хариу захидал бичин өгч явуулж байгаа болон “Гэгээнтэн” романд гарч байгаа эл хэсэг дүрслэл чухам монголчуудын эртний бичиг соёлын дүр төрхийг илтгэнэм бус уу. Эртний их өв соёлыг өнөө бидний үед түүчээлэн хүргэсэн Монголын их бичгийн хүн Б.Ринчен зэрэг соён гэгээрүүлэгчид хүнд илгээх захидал бичгээ бичгийн машинаар хоёр хувь үйлдэн, эхийг нь өөртөө авч үлдэн, хувийг нь илгээдэг байсан гэдэг билээ. Романыг уншихад жамаараа яваа энэхэн дэлхий дээр бидний өвөг дээдэс бусдын адил ямар ихийг хийж бүтээгээ вэ? хэмээн өөрийн эрхгүй бахархах сэтгэл, тэр бүхнийг харанхуй мунхагийн гэм, харш буруу үзэл суртлын харгайгаар устгаж үгүй хийсэнд халаглах сэтгэл холилдон төрнө. Ноён хутагтын Өвөр баясгалант Хамрын хийдэд Ламрим дацан, Намтар дуулах дацан, Хүүхдийн, Эмэгтэйчүүдийн, Нууц тарнийн дацангууд, баруун, зүүн хүрээ, Бясалгалын сүм, Сахиусын сүм, Цагаан сүм гээд лав гуч шахам барилга байгууламж цогцолсон, аргагүй л шашин соёлын их төв, улс нийгмийн их хот хүрээ газар байжээ. Гэтэл тэднээс юу ч үлдсэнгүй... Өнөөдөр Лхаса, Утай, Гүмбүм, Дармасалад ямар агуу их сүм хийд, шашин номын ариун дагшин газар орон сүндэрлэсээр байгаа билээ? Гэтэл Монголын хавтгай дээр хэдэн зуу, мянгаараа сүндэрлэж асан тэр олон сүм хийд, хүрээ орноос өнөөдөр нэг нь ч үлдсэнгүй. Миний мэдэхийн, өмнөд хөршийн нийслэл Бээжин хотод ийм сүм хийдийн орон хорь гучаараа бий. Өчнөөн зууны цөвүүн цаг үе олонтаа тохиоход тэдгээрийг устгаж үгүй хийсэн нь үгүй. Хэрэвзаяа дахин цөвүүн цаг ирэх ахул түүнийг мунхагийн харанхуй бүү дагалдаасай билээ. Бүтээлийн нэг олзуурхууштай зүйл бол бурхны шашин хийгээд ерөөс нүүдлийн соёл иргэншилд суурилсан монгол аж төрөх ёс, малчин нүүдэлчин ахуй, иргэний ба шашны утга зохиол, урлаг соёлын талаарх олон талын гүнзгий ойлголт мэдлэгийг тусгасан нь сайшаалтай. Тийм ч учраас эл номыг уншсанаар шашны болоод нүүдэлчин малчин аж төрөх ёсны орхигдож мартагдсан маш олон зан үйл, ёс заншил, монгол ахуй амьдралын мэдлэг ухааныг мэдэж авах болно. Энэ бол уг бүтээлийн бас нэг чухал ач холбогдол мөн. Ноён хутагт Данзанравжаагийн номлол сургаал дахин сэргэж, хүн ардыг дагуулан эрхшээж байгаа энэ цаг үед монголчууд түүний номын ертөнц-бясалгалын оронд сүм хийдийг нь сэргээн босгож, сургаал номлолыг нь хэвлэн нийтэлж, судалж сурталчлан, түгээн дэлгэрүүлж байна. Данзанравжаагийн амьдрал, ялангуяа уран бүтээл, номлол сургаал нь бусад хувагт хувилгаадынхаас нэлээд өөр юм. Тэр нь юу гэвэл тэрбээр зөвхөн бурхны шашныг ухуулан номлосон шашны том мяндагтан тушаалтан байсангүй, харин ард түмнийг шашны болон иргэний ухаанд сурган хүмүүжүүлж, соён гэгээрүүлж байсан, шашны ба үндэсний утга зохиол, яруу найргийг урагшлуулан хөгжүүлсэн, үндэсний урлаг соёлыг өөрийн арга барилаар цогцлоон бий болгосон их уран бүтээлч, соён гэгээрүүлэгч байжээ. Равжаа бол яруу найрагч, сурган хүмүүжүүлэгч, бурхан бүтээгч, театрын урлагч, хот хүрээ босгогч, нэг үгээр хэлэхэд их соён гэгээрүүлэгч байсныг бид багцаалах төдий л мэддэг. Тэгвэл “Гэгээнтэн” роман бидэнд тэр бүх эрдэм мэдлэг, авьяас чадварынх нь талаар нүдэнд харагдаж, сэтгэлд хоногштол хэлж өгч байна. Өнөөдөр соён гэгээрүүлэгч гэдэг энэ нэрийг бид хэн дуртай хүндээ оноон үүрүүлэх болсон нь хөнгөн гоомой хэрэг бөгөөд наад зах нь гэхэд л үгийн үнэ цэнийг үнэгүйдүүлж байгаа хэрэг мөн. Үүнийг өгүүлэгч бээр хятад судлаачийн хувьд нангиадын их сэтгэгч Күнзийг судалдаг, түүний намтар, бүтээл, номлол сургаалыг жаахан гадарладгийн хувьд ноён хутагт Данзанравжааг Күнзтэй адилгадаг байлаа. Өнөөдөр Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” романыг ахин дахин уншихад энэ үзэл бодол маань улам лавширч, түүнийг монголчууд хувьд, монголын түүх, соёлын ертөнцөд Күнз шиг хүн байжээ гэсэн үнэлэлт дүгнэлт маань улам батжив. Гэвч энэ тухай одоо үл өгүүлэн, хойш талбияа. Равжаа хутагтын ойн арга хэмжээний үеэр болох олон улсын хуралд энэ тухай үг хэлэх завшаан олдох буй заа. Цаг хатуу байсан тэртээх 1960-70,80-аад оны үед Ц.Дамдинсүрэн, Д.Цагаан, Д.Ёндон, Л.Хүрэлбаатар гээд манай ахмад үеийн эрдэмтэн мэргэд ая эвийг нь олон Равжаа судлалыг иргэний талаас нь, уран бүтээлч, яруу найрагч талаас нь судалсаар ирсэн. Энэ 2013 онд түүний мэлмий гийсний 210 жилийн ой тохиож байна. Өмнөх тэгш ойнуудаар түүнийг ЮНЕСКО-д бүртгүүлж, олон улсын хэмжээнд тэмдэглэсэн нь сайшаалтай. Г.Мэнд-Ооёогийн энэ роман Данзанравжаагийн судлал сэргэн дэвжихэд их хувь нэмэр болох үгэн сүм мөн. Дэлхийн утга зохиолд нэрт хүмүүсийн намтар цадигийг энэ мэт эсээ-роман, түүхэн роман, намтарчилсан зохиол маягаар бичиж туурвих явдал түгээмэл байдаг. Тухайлбал Орос орныг хөгжилд хөтөлж, оросын шинжлэх ухаан, соёл урлагийг ихэд хөгжүүлсэн нэгдүгээр Петр хаан, Оросын утга зохиолын үндэслэгч их зохиолч А.С.Пушкин, Л.Н.Толстой, Максим Горький, Николай Островский, эсвэл хятадын Тан улсын үеийн их шүлэгч Ли Бай, Дү Фү нарын намтар цадигийг өгүүлсэн ийм уран бүтээл олон бий. Монголд гэхэд ардын уран зохиолч С.Эрдэнийн өндөр гэгээний тухай “Занабазар”, их зохиолч Д.Нацагдоржийн тухай “Сарны гэрэл” зэрэг түүхэн-уран сайхны романууд бий. Тэдний эгнээнд Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” роман зүй ёсоор багтаж, зохих байр сууриа эзлэх нь дамжиггүй. Хэлбичгийн ухааны доктор(Ph.D.) Я.Ганбаатар | урлаг соёл |
Драмын урлагийн хамгийн отгон театр болох “Мөрөөдлийн театр” хоёр дахь уран бүтээлийнхээ нээлтийг энэ сарын 10-нд хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Тэд шинэ уран бүтээлийнхээ постерыг дэлгэлээ. “Мөрөөдлийн театр” энэ удаад дэлгэцийн бүтээлд хүч үзэхээр “Ээжийн дайсан” инээдмийн уран сайхны киног бүтээжээ. “Image” студи, “Милл” энтертайнменттай хамтран “Мөрөөдлийн театр”-ын анхны дэлгэцийн бүтээлийн кино зохиолыг нь Д.Мөнхбат бичиж, ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, зураглаачаар Б.Төгөлдөр нар ажилласан байна. “Ээжийн дайсан” инээдмйин киноны гол дүрд хошин урлагийн Батаа буюу Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөр, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Гавьяат жүжигчин Д.Тунгалаг, Ж.Оюундарь, дуучин Ч.Цэлмүүн, Соёлын тэргүүний ажилтан Д.Бямбацогт, Л.Нурбулан, Т.Баттулга, В.Гэрэлцэцэг, Н.Эрдэнэ гээд хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид нэгджээ. “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид энэхүү киноныхоо нээлтийн дараа хоёр дахь жүжгийнхээ ажилд орох юм байна. Уг инээдмийн жүжиг нь тавдугаар сард нээлтээ хийх бөгөөд оюутнуудын хайр сэтгэл төгсөлтийн баярын тухай байх аж. Мөн энэ зун дахин дэлгэцийн шинэ бүтээлд орон намар томоохон уран бүтээл хийнэ гээд “Мөрөөдлийн театр”-ын уран үтээл ар араасаа ундарсаар байх нь нь ээ. Г.Даша | урлаг соёл |
Оросын алдарт дуучин Виктор Цойг мэдэхгүй, түүний гайхалтай сайхан дуунуудыг сонсож үзээгүй хүн ховор биз ээ. Тэрээр одоогоос 23 жилийн өмнө /наймдугаар сарын 15-ны өдөр/ ослын улмаас сая сая шүтэн бишрэгчдээ орхин одсон юм. Виктор Цойн уран бүтээлийг сонсогчид, Монголын шүтэн бишрэгчид нь түүнийг эргэн дурсахаар шийджээ. Тэдний хүсэлтээр продюсер, ая зохиогч Г.Ганг Виктор Цойн дурсгалд зориулсан амьд тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тоглолт маргааш орой 20.00 цагаас “Street 13” pub-д болох бөгөөд тасалбарын үнэ 15 мянган төгрөг байх аж. Тоглолтод, амьд хөгжмийн зарим хамтлаг, дуучин Daisy нар оролцож, нэрт дуучны уран бүтээлээс дуулна. Агуу Виктор Цойг эргэн дурсах амьд хөгжмийн үдэшт саатаарай. С.ӨЛЗИЙЖАРГАЛ | урлаг соёл |
Өнгөрсөн долоо хоногийн АНУ-ын “Box Office”-ийн шилдэг 10 киног танилцуулж байна. 1. “Dr.Seuss The Lorax” кино долоо хоногт $38,846,020 ам.долларын ашиг 2. “John Carter” кино долоо хоногт $30,180,188 ам.долларын ашиг 3. “Project X-2012” кино долоо хоногт $11,142,103 ам.долларын ашиг 4. “Act of Valor” кино долоо хоногт $6,991,877 ам.долларын ашиг 5. “Silent House-2012” кино долоо хоногт $6,661,234 ам.долларын ашиг 6. “A Thousand words” кино долоо хоногт $6,176,280 ам.долларын ашиг 7. “Safe House” кино долоо хоногт $4,801,510 ам.долларын ашиг 8. “The Vow” кино долоо хоногт $3,842,485 ам.долларын ашиг 9. “This Means War” кино долоо хоногт $3,756,060 ам.долларын ашиг 10. “Journey 2: The Mysterious Island” кино долоо хоногт $3,611,388 ам.долларын ашиг тус тус олжээ. М.Урин | урлаг соёл |
Драмын урлагийн хамгийн отгон театр болох “Мөрөөдлийн театр” хоёр дахь уран бүтээлдээ оржээ. Тэд энэ удаад дэлгэцийн бүтээлд хүч сорихоор шийдсэн байна. “Image” студи, “Милл” энтертайнменттай хамтран Мөрөөдлийн тетар анхны дэлгэцийн бүтээлээ “Ээжийн дайсан” нэртэйгээр тун удахгүй хүргэх нь ээ. Тус уран сайхны киноны авалт хэдийнээ дууссан бөгөөд одоо мантажны ажил ид явагдаж байгаа гэнэ. Уг киноны гол дүрд хошин урлагийн Батаа буюу Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөр, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Гавьяат жүжигчин Д.Тунгалаг, Ж.Оюундарь, дуучин Ч.Цэлмүүн тоглож байгаа аж. Сонирхуулахад дуучин Ч.Цэлмүүн “Ээжийн дайсан” киноны дууг дуулж клипжүүлсэн үзэгчдийн хүртээл болгожээ. “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид энэхүү киноныхоо нээлтийн дараа хоёр дахь жүжгийнхээ ажилд орох юм байна. Уг инээдмийн жүжиг нь тавдугаар сард нээлтээ хийх бөгөөд оюутнуудын хайр сэтгэл төгсөлтийн баярын тухай байх аж. Мөн энэ зун дахин дэлгэцийн шинэ бүтээлд орон намар томоохон уран бүтээл хийнэ гээд “Мөрөөдлийн театр”-ын уран үтээл ар араасаа ундарсаар байх нь нь ээ. Тус театрын анхны уран бүтээл “Миний нууц хүү” жүжиг тун удахгүй тохиох “Гэгээн муза-2011” наадамд дөрвөн номинацид нэр дэвшиж байгаа бөгөөд энэ сарын 21-нд 19.00 цагт УДЭТ-ын тайзнаа шүүгч, үзэгчдийн хамт ганцхан удаа тоглох юм байна. Ингээд “Мөрөөдлийн театр”-ын “Ээжийн дайсан” инээдмийн киноны клипийг ЭНД дарж үзнэ үү. Г.Даша | урлаг соёл |
Холливудын нэрт жүжигчин Барбра Стрейзанд “Gypsy” нэртэй мюзикл кино найруулахаар ажилдаа орчээ. Киноны хоёр дахь найруулагчаар Жоэл Силвер ажиллах юм байна. Тэрээр “Шерлок Холмс: Сүүдрийн тоглоом”, ”Матрица” болон ”Хатуу самар” зэрэг киног найруулж байжээ. Мюзикл кино нь тайчигч Жипси Роуз Лигийн тухай өгүүлсэн 1959 оны киног шинэчлэн найруулж байгаа юм. Түүний амьдралын тухай өгүүлсэн хэд хэдэн киног өмнө нь хийж байсан бөгөөд нэг кино нь 1962 онд Оскарын шагналын гурван төрөлд нэр дэвшиж байсан ажээ. Энэ мюзикл кино нь Барбра Стрейзандын анхны кино биш бөгөөд 1983 онд “Йентл” (Yentl) киног найруулан, өөрөө гол дүрд нь тоглосон юм. Барбра хоёр удаа Оскарын шагнал авч байснаас гадна Эмми, Грэмми болон Алтан бөмбөрцөг шагналуудыг авч байсан дуучин, жүжигчин бас найруулагч аж. Түүний дууны цомог 145 сая хувиар борлогдсон бөгөөд 50 алтан болон 30 цагаан алтан цомог бичүүлсэн авьяаслаг эмэгтэй билээ. Н.Тунгалаг | урлаг соёл |
HBO кабелийн суваг морин уралдааны тухай “Аз” цуврал киноны зураг авалтаас татгалзлаа. Энэ нь зургийн явцад гурван ч морь үхсэнтэй холботой гэж Reuters мэдээлж байна. Кинонд Дастин Хоффман, Ник Нолти зэрэг алдартнууд тоглож байсан юм. Аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж байгаагаас үл шалтгаалан зургийн хэсэг морьдыг эрсдэлгүй ашиглах баталгааг гаргаж чадахгүй байгаа нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн тухай сувгийн захиргаа тайлбарлаж байна. Зураг авалтыг цуцлахыг сувгийн захиргаа ч, төслийн продюсер Девид Милч (“Deadwood”), нэрт найруулагч Майкл Манн нар ч дэмжсэн байна. Эхний улиралд хоёр морь үхсэн бөгөөд саяхан эхэлсэн хоёр дахь улирлаар дахин нэг морь эрсджээ. | урлаг соёл |
“Ядуусын хорооллын саятан” нэртэй Энэтхэг кино 2009 оны “Оскар”-аас найман төрөлд шагнал хүртэн дэлхий даяар дуулиан тарьж байсан. Уг киноны гол дүрийг бүтээсэн тэр үеийн тарчиг амьдралтай ядуу охин, харин өнөөдөр алдартай жүжигчин болсон Рубина Али амжилтын замаа бас нэг шатаар ахиулах гэж байна. Тэрбээр Холливудын од Энтони Хопкинстой хамтран шинэ кинонд тоглохоор болжээ. “Ноён Овений хатагтай” нэртэй Уэльсийн язгууртан ноён, энэтхэг бүсгүй хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлэх энэхүү киноны зураг авалт ирэх есдүгээр сараас Британи болон Энэтхэгт эхлэх юм. Тэрбээр гэрээндээ гарын үсэг зурсан бөгөөд кинонд тоглосны хөлсөнд 20 мянган паунд авах гэнэ. Гурван жилийн өмнө дөнгөж найман настай байхдаа Холливудын улаан хивсэн дээгүүр алхан дэлхийн даяар алдаршсан Рубина охины амьдрал өнгөрсөн хугацаанд багагүй зовлонтой байжээ. Түүний ядуу овоохой нь шатсан, бас ах дүү нар нь түүний олсон мөнгийг булаацалдан муудалцсан зэрэг олон таагүй зүйл тохиолдсон тухай охин ярьж байна. Харин одоо охин менежертэй болжээ. | урлаг соёл |
Уншигч та бүхэндээ нэгэн цоо шинэ дэлгэцийн бүтээлийг танилцуулж байна. Энэ нь "Focus Film" студи, "Herub" энтертайнментийн хамтын бүтээл “Худалч залуу” инээдмийн уран сайхны кино юм. Гантөгс гэгч залуу хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн хөдөө нутгаа орхин хотод ирнэ. Тэрээр Монголд хэзээ ч гарч байгаагүй даатгалын цоо шинэ үйлчилгээг санаачилна. Гэвч түүнийгээ ажил болгоход тийм ч амар байсангүй. Гантөгсд мөнгө хэрэгтэй байлаа. Өөртөө байгаа бүх эд хөрөнгөө зарсан боловч бас л дутсаар... Харин тэрээр эцсийн аргаа хэрэглэж аав, ээждээ эхнэртэй болж байна, хоёр өрөө байрны мөнгө яаралтай явуул хэмээснээр үйл явдал ийнхүү эхэлнэ. Гантөгсийн бодсоноор, ажил сайхан бүтэж байтал гэнэт аав нь шинэхэн бэртэйгээ танилцахаар хотод ирнэ. Эхнэр авах байтугай байр сууц ч үгүй, бүх хөрөнгөө шинэ үйлчилгээндээ зориулчихсан Гантөгс сандрахын эрхэнд, найз Бямбаа ахынхаа байрыг өөрийн байр, эхнэрийг нь өөрийн эхнэр болгох арга сэднэ. Аавдаа баригдахгүйн тулд янз бүрийн арга саам зохиовч худал ярианы үнэн илрэх гэж түүнийг зовооно. Энэ бүх адармаатай байдлаас хэрхэн мултрахыг "Худалч залуу" киноноос үзэх боломжтой юм. Бүтээсэн студи: "Focus Film" студи, "Herub" энтертайнмент Киноны төрөл жанр: Инээдэм Үргэлжлэх хугацаа: 87 минут Ерөнхий найруулагч: С.Баттулга "Herub" энтертайнмент Ерөнхий оператор: Г.Баттулга МУСТА Гол дүрд : Гантөгс - Т.Бархүү "Х-түц" продакшны жүжигчин Аав- С.Лхагвасүрэн "Эрхэм элч" уран бүтээлийн нэгдлийн захирал МУСТА, жүжигчин Бямбаа - Б.Баатархүү МУСТА, жүжигчин Чимгээ - Ж.Цэнд-Аюуш "ТВ-Коктэйль" хамтлагийн жүжигчин Дүрүүдэд - МУСТА, жүжигчин Д.Хүрэлхүү, МУГЖ Ж.Оюундарь, СТА, жүжигчин Ё.Алтангэрэл, Б.Отгонбат Видеог ЭНД үзнэ үү. | урлаг соёл |
Францын нэрт жүжигчин Жерард Депардье секс дуулианд холбогдсон ОУВС-гийн тэргүүн асан Доминик Стросс-Каны тухай кинонд тоглохоор гэрээ байгуулсан гэнэ. Тэрбээр Швейцарийн “RTS” телевизэд өгсөн ярилцлагадаа Стросс-Каныг ичгүүргүй Франц хүн гэж тодорхойлжээ. Жерард Депардье “Би түүнд дургүй. Тийм учраас түүний дүрд тоглохыг зөвшөөрсөн” гэжээ. ОУВС-гийн тэргүүн асан Стросс-Кан Манхеттэны нэгэн зочид буудлын үйлчлэгчийг хүчиндсэн хэрэгт холбогдсоноос албан тушаалаасаа огцорсон билээ. Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай байсан Стросс-Кан секс дуулиан шуугианд нэр холбогдсоноор улс төрийн нэр хүнд нь шаварт унасан юм. Киноны найруулагч Абель Феррера киноны зураг авалтыг Нью Йорк, Парис, Вашингтонд авна гэж мэдэгдсэн байна. Америкийн найруулагч Феррера амьдралыг бараан сүүдэртэй талаас нь харуулсан хүнд кино бүтээдгээрээ алдартай гэнэ. Н.Энх | урлаг соёл |
“Монгол кино” групп, ӨМӨЗО-ны “Нүүдэл соёл” кино компанитай хамтран бүтээсэн “Аравт” түүхэн уран сайхны кино бэлэн болжээ. Үзэгчдийг багагүй хүлээлгэсэн тус киноны нээлт ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр “Тэнгис” кино театрт болох юм. “Аравт” киноны зохиолыг “Монгол фильм” группын уран бүтээлч Н.Эрдэнэ бичиж, найруулагчаар нь Ч.Ганзориг ажиллажээ. Дэлхийг эзэлсэн Чингис хааны цэргийн аравт, зуутын зохион байгуулалт, их Монгол Улсын хаадын мэргэн, холч ухаан бодлыг хэрэгжүүлэхэд нэгэн сэтгэлээр зүтгэж явсан эгэл жирийн баатарлаг цэргүүдийн тухай тус кинонд өгүүлэх гэнэ. Тус киноны хөгжим хэдийнэ үзэгч, сонсогчдын чихэнд хоногшсон биз ээ. Киноны хөгжмийг төгөлдөр хуурч Б.Чинбат бичиж, хоёр ч клип нь үзэгчдийн хүртээл болоод амжсан юм. М.Урин | урлаг соёл |
Кино академийн шагналыг гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд хүртсэн Ираны “Салалт” кино өчигдөр Хонконгод болсон Азийн кино наадмаас дөрвөн төрөлд шилдгийн шагнал хүртлээ. Шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол, шилдэг эвлүүлэгчийн шагналыг тус тус Ираны уран бүтээлчид хүртсэн байна. “Салалт” кино таван төрөлд нэр дэвшсэн байсан бөгөөд шилдэг эмэгтэй жүжигчний шагналаа Хонконгийн жүжигчин бүсгүй Дини Ипэд алджээ. Харин Хятадууд нийт 14 төрлөөс зургаад нь шилдгийн шагналыг гардлаа. Индонезийн Донни Дамара ижил хүйстний дүрээрээ шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэв. Азийн кино наадам Хонконгод 2007 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа юм. | урлаг соёл |
Өнгөрсөн долоо хоногийн АНУ-ын “Box Office”-ийн шилдэг 10 киног танилцуулж байна. 1. “21 Jump Street” кино долоо хоногт $36,302,612 2. “Dr. Seuss" The Lorax” кино долоо хоногт $22,764,760 3. “John Carter” кино долоо хоногт $13,569,795 4. “Project X (2012)” кино долоо хоногт $4,044,159 5. "Act of Valor” кино долоо хоногт $3,733,697 6. “A Thousand Words” кино долоо хоногт $3,632,932 7. “Safe House” кино долоо хоногт $2,716,795 8. “Journey 2: The Mysterious Island” кино долоо хоногт $2,388,320 9. “This Means War” кино долоо хоногт $2,141,760541,5425Fox 10. “Silent House (2012)” кино долоо хоногт $2,113,800 М.Урин | урлаг соёл |
“Х-Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүүгийн тоглосон “Худалч залуу” инээдмийн шинэ кино өнөөдөр “Тэнгис” кино театрт 17.00 цагт албан ёсны нээлтээ хийх гэж байна. “Фокус” фильм болон “Херуб” энтертаймантын хамтын бүтээл “Худалч залуу” инээдмийн киноны гол дүрд жүжигчин Т.Бархүү, “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн захирал, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Лхагвасүрэн болон Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Баатархүү, С.Хүрэлхүү болон Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин Ё.Алтангэрэл, Б.Отгонбат, “ТВ Коктейль”-ын жүжигчин Ж.Цэнд-Аюуш гээд хошин урлагийнхан энэхүү бүтээлд нэгджээ. Өнгөрсөн долоо хоногт кино театруудаар гарч эхэлсэн уг бүтээл үзэгчдийн дунд эрэлт ихтэй байгаа гэнэ. Кино бүтээгчдийн зүгээс өөрсдийн энэхүү бүтээлээрээ дамжуулан өнөөгийн Монгол залуусын амьдралын гэгээлэг зүйлсийг тод томруун, хөгжилтэй байдлаар илэрхийлэхийг зорьсон аж. Гантөгс гэгч залуу хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн хөдөө нутгаа орхин хотод ирнэ. Тэрээр Монголд хэзээ ч гарч байгаагүй даатгалын цоо шинэ үйлчилгээг санаачилна. Гэвч түүнийгээ ажил болгоход тийм ч амар байсангүй. Гантөгсд мөнгө хэрэгтэй байлаа. Өөртөө байгаа бүх эд хөрөнгөө зарсан боловч бас л дутсаар... Харин тэрбээр эцсийн аргаа хэрэглэж аав, ээждээ эхнэртэй болж байна, хоёр өрөө байрны мөнгө яаралтай явуул хэмээснээр киноны үйл эхлэнэ. Гантөгсийн бодсоноор, ажил сайхан бүтэж байтал гэнэт аав нь шинэхэн бэртэйгээ танилцахаар хотод ирнэ. Эхнэр авах байтугай байр сууц ч үгүй, бүх хөрөнгөө шинэ үйлчилгээндээ зориулчихсан Гантөгс сандрахын эрхэнд, найз Бямбаа ахынхаа байрыг өөрийн байр, эхнэрийг нь өөрийн эхнэр болгох арга сэднэ. Аавдаа баригдахгүйн тулд янз бүрийн арга саам зохиовч худал ярианы үнэн илрэх гэж түүнийг зовооно. Энэ бүх адармаатай байдлаас хэрхэн мултрахыг "Худалч залуу" киноноос үзээрэй. Г.Даша | урлаг соёл |
“Хэрэв бид зардлаа багасгахгүй бол дампуурна. Энэ бол өвчтэй хүн амьд үлдэхийн тулд гашуун эм уухтай адил зүйл. Бид улс орноо хэрхэн сүйрэхийг харахын төлөө сонгуульд ялах шаардлагагүй”. Энэ бол Маргарет Тетчэрийн тойрон хүрээлэгчдэдээ хандаж хэлсэн үг. Консерватив намын гишүүд мөнгө хэмнэхийн төлөө төрсөн мэт аягладаг Ерөнхий сайддаа хандаж, “Төсвөө энэ хэвээр танавал удахгүй болох сонгуульд ялагдахаас өөр гарцгүй” хэмээн тайлбарлаж байжээ. Гэвч М.Тетчэр байр суурь дээрээ хатуу зогсоно гэдгээ илэрхийлж байгаагаар “Төмөр хатагтай” киноны хэсэгт дүрсэлдэг. Найруулагч Пиллида Ллойлын энэхүү бүтээлийн гол дүрд тоглосон Мерил Стрийп Оскарын шагнал хүртсэн билээ. Тэр үнэхээр сайн жүжиглэсэн. Гэхдээ түүний бүтээсэн дүр нь Их Британи төдийгүй дэлхийн хэмжээнд нөлөөлөхүйц олон чухал шийдвэрийг гаргасан хүн гэдэг утгаараа илүү ач холбогдолтой байсан. Ерөнхий сайд байх үедээ гаргасан М.Тетчэрийн олон шийдвэр өнөөдөр ч дэлхийн эдийн засагт нөлөөлсөн хэвээр байна. “Төмөр хатагтай” кино хүмүүсийн анхаарлыг татахад хүргэсэн нэг шалтгаан энэ ч байж болох юм. Маргарет Тетчэр Их Британийн түүхэн дэх цорын ганц эмэгтэй Ерөнхий сайд. Тэрбээр гүйцэтгэх засаглалын тэргүүнээр хамгийн удаан буюу 11 жил ажилласан. Түүний тэргүүлж байсан Консерватив нам сонгуульд гурван удаа дараалан ялалт байгуулсан юм. Хүйтэн дайны гал мөхөөгүй байх үед оросууд М.Тетчэрийг “Төмөр хатагтай” хэмээн нэрлэж байсан нь хожим түүний мөнхийн алдар болж үлджээ. Харин “Төмөр хатагтай” кинонд нэгэн цагт олон хүнийг айлган, бас бишрүүлж байсан хүчирхэг эмэгтэй одоо жирийн нэгэн хүн болж хувирсан тухай харуулдаг. Киноны эхэнд нөхөртэйгээ дөнгөж танилцаж байх үедээ М.Тетчэр “Би нөхрийнхөө сүүдэр дор амьдарч, аяга угаахын төлөө төрсөн хүн биш. Би энэ улсын төлөө өөрийгөө зориулна” хэмээн хэлдэг. Харин киноны төгсгөлд нас барсан нөхрийгөө амьд мэтээр төсөөлж, түүнтэй үргэлж ярилцан ганцаардмал байдлаасаа ангижрахыг оролддог настай эмэгтэй цайны аягаа өөрөө угаачихаад цааш явж байгааг харуулсан юм. Өөрийг нь ийнхүү өвчтэй, ганцаардмал хүн болгож харуулсанд өдгөө 87 настай жинхэнэ М.Тетчэр нэлээд гомдолложээ. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон “Түүнийг амьд байсаар байтал сэтгэцийн өвчтэй болсон мэтээр дүрсэлсэн нь хүнлэг биш хэрэг боллоо” хэмээн үүнийг бас шүүмжилсэн байна. “Төмөр хатагтай” киноны үйл явдал М.Тетчэр залуу насаа дурсаж байгаагаар өрнөдөг. Түүнийг багад нь Мааги гэж нэрлэдэг байв. Хүнсний дэлгүүрийн эзний охин Мааги нэг хайрцаг сүүний үнийг сайн мэднэ. Хэрэв үнэ нь өсвөл сүү худалдан авахаар ирдэг бяцхан охинд ямар хүнд тусахыг бас мэднэ. Эцэст нь Оксфордод суралцсаныхаа дараа 24-хөн настай М.Тетчэр сонгуульд нэр дэвшиж, хожим нь сайд нарын танхимд багтах үедээ хайрцаг сүүний үнийг нэмэхгүйн тулд бүх хүчээ дайчилж ажиллах ёстойг бусдадаа ухуулж байв. М.Тетчэрийг засгийн эрхэнд гарах үед Их Британид инфляцийн түвшин 22 хувьд хүрч, 2.8 сая хүн ажилгүй болж, аж үйлдвэрлэлийн салбар бүхэлдээ унахад ойрхон байв. Үйлдвэрчний эвлэлүүд ажилчдын цалинг нэмүүлэхийн тулд олон хоног үргэлжлэх ажил хаялт зарлаж, Английн эдийн засаг 1930-аад оны үеийн их хямралаас хойш хамгийн том уналтын үедээ очжээ. Хэн ч ажил хийхийг хүсэхээ болилоо. Харин М.Тетчэр “Хөл дээрээ зогсох цаг боллоо. Ажилдаа явах цаг боллоо. Их Британийг дахин хүчирхэг болгохын тулд тэмцэх цаг боллоо” хэмээн уриалж, сонгуульд оролцож байжээ. Тэрбээр Английн үйлдвэрчний эвлэлүүдийн хүч нөлөөг сулруулж, хүн бүрийг ажилдаа дахин явахыг ятгаж чадав. Үүний үр дүнд хөдөлмөрийн зах зээл бүхэлдээ шинэчлэгджээ. Мөн М.Тетчэр төсвийн зардлыг хэд дахин танаж, ширхэг пенс бүрийг хэмнэхийг уриалж байв. Эцэст нь дөрөвхөн жилийн дотор Их Британийн инфляци дөрвөн хувь болон огцом буурч, ажилгүйдлийн түвшин эрс багасчээ. Тэр хайрцаг сүүний үнэ өсөхөөс сэргийлж чадсан юм. “Төмөр хатагтай” киноны эхэнд өндөр настай болсон М.Тетчэр дэлгүүр орж хайрцаг сүү худалдаж авахдаа үнэ нь нэмэгдсэнийг анзаарч байгааг харуулдаг. Тэр ийм байж болохгүй гэдгийг мэдэж байгаа боловч үүнийг өөрчлөхийн тулд юу ч хийж чадахгүй болсон гэдгээ харин ойлгохгүй байлаа. Эдийн засгийн М.Тетчэрийн бодлого бүхэлдээ амжилт дагуулсан гэвэл өрөөсгөл болно. Тэрбээр эдийн засаг дахь төрийн оролцоог сулруулахын тулд томоохон үйлдвэрүүдийг хувьчилж, санхүүгийн тогтолцоог Засгийн газрын хяналтаас гаргасан. Банкуудыг дэмжиж, энэ салбарт ажиллах боловсон хүчнийг олноор нь бэлтгэн гаргасан юм. Төрийн мэдэлд байгаа компаниуд хэрхэвч ашигтай ажиллаж чадахгүй, тэд зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бий болгож байж, ашиг олохын төлөө зүтгэж байж улс орны эдийн засгийг хөл дээр нь босгоно хэмээн М.Тетчэр найдаж байжээ. Үнэхээр ч тухайн үед Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хурдасч, эдийн засгийн хэмжээ нь нэмэгдэж чадсан. Гэхдээ 2000-аад оны эхээр Их Британийн банкны салбар уналтад орж, хэмжээ хязгааргүй, ямар ч зохицуулалтгүй олгосон их хэмжээний зээлээсээ болж дампуурахад ойрхон болсон юм. Тэр ч байтугай энэхүү хямралыг даван туулахын тулд Засгийн газраасаа санхүүгийн тусламж авахад хүрсэн. Өнөөдөр Англид банкны мэргэжилтэн, санхүүчид хэтэрхий олон байна. Харин төмөр зам, барилгын салбарт ажиллах ажилчин дутмаг болжээ. Үүнийг эдийн засагчид тэртээ 1980-аад оны эцэст нэг салбар руу хэт туйлширсны урхаг хэмээн тайлбарладаг. М.Тетчэрийн бодлогын үр дүн 30, 40 жилийн дараа ч харагдсаар байна. Түүнчлэн түүний хийсэн хувьчлал, чинээлэг иргэдэд зориулсан татварын хөнгөлөлт, моргейжийн зээлээс болж Их Британийн газар нутаг хойд, урд хэмээн хуваагджээ. Энэ хоёр хэсэг нь эдийн засгийн хөгжлөөрөө хоорондоо илт ялгагдаж эхэлсэн байна. Гэхдээ алдаа, онооноос үл хамаараад М.Тетчэрийн гаргасан шийдвэр бүхэн хожим нь олон үр дагавар дагуулж, сая сая хүний амьдралыг өөрчилсөн гэдэгтэй маргах аргагүй. “Төмөр хатагтай” киноны хэсэгт М.Тетчэрийн зөвлөхүүд түүнд “Удирдагч хүн шиг ярих ёстой. Хоолойныхоо өнгийг өөрчлөх хэрэгтэй” хэмээн зөвлөдөг. Буржгар үстэй, толгой дээрээ дэгжин малгай тавьж, сургуулийн багш шиг ярьдаг байсан М.Тетчэр үнэхээр өөрчлөгдсөн. Тэр удирдагч хүнд байх ёстой дүр төрхийг бий болгож чадсан. Бодит байдал дээр ч тийм байв. М.Тетчэрийг хэрхэн улстөрч, удирдагч болохоор өөрийгөө бэлдсэн түүхээс нь АНУ, Их Британийн хожмын улстөрчид суралцаж байсан гэдэг. Харин киноны тухайд гэвэл энд түүнийг хэтэрхий их сэтгэлийн хөдөлгөөнтэй мэтээр дүрсэлсэн нь бодит байдлаас өөр болсон хэмээн М.Тетчэрийн дотны хүмүүс дүгнэсэн юм. Гэхдээ урлаг бол урлаг шүү дээ. Үзэгчдийн анхаарлыг татахын тулд төдий дайны хэтрүүлэг хэрэглэх ёстой байсан биз. М.Тетчэрийн нөхөр Денис Тетчэр нэгэн ярилцлагадаа “Дэлхий ертөнц түүнийг “Төмөр хатагтай” гэж нэрлэдэг. Хүүхдүүд нь түүнийг “ээж” гэж дууддаг. Би бол түүнийг “Хайрт минь” гэдэг” хэмээн ярьж байжээ. Харин “Төмөр хатагтай” кинонд дэлхий ертөнцийн төлөө өөрийгөө зориулсан ч эцэст нь жирийн ээж, ганцаардаж хоцорсон эхнэр гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон М.Тетчэрийг дүрслэн харуулсан юм. Гэхдээ тэр олон хүндхэн шийдвэрийг гаргасан. Үүнээсээ болж олон дайсныг өөртөө бий болгоно гэдгээ мэдэж байсан ч өөрийнхөө зөв гэдэгт бат итгэлтэй байсан тухай кинонд дүрсэлжээ. Киноны хэсэгт М.Тетчэр “Би үзэл баримтлалаасаа ухрах гэж байгаа консервативчуудыг туфлийн өсгийний дуугаар сэрээхийг хүсч байна” хэмээн хэлдэг билээ. Т.ЭЛИСА "Улс төрийн тойм" сонин | урлаг соёл |
“Худалч залуу” инээдмийн уран сайхны кино өчигдөр “Тэнгис” кино театрт албан ёсны нээлтээ хийлээ. Ар араасаа төрж буй дэлгэций олон бүтээлийн нэг болон үзэгчдийн хүртээл болсон энэ инээдийн киноны онцлог нь тэр бүр тайз, дэлгэцнээ нэг дор харагдаад байдаггүй хошин урлагийн төлөөлөл болсон авьяаслаг жүжигчдээр баг бүрдүүлсэн байлаа. “Фокус” фильм болон “Херуб” энтертаймантын хамтын бүтээл “Худалч залуу” инээдмийн киноны гол дүрд тус киноны продюесараар ажилласан жүжигчин Т.Бархүү тоглосон бол “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн захирал, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Лхагвасүрэн болон Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Баатархүү, С.Хүрэлхүү болон Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин Ё.Алтангэрэл, Б.Отгонбат, “ТВ Коктейль”-ийн жүжигчин Ж.Цэнд-Аюуш гээд хошин урлагийнхан энэхүү бүтээлд нэгджээ. Өнгөрсөн долоо хоногт кино театруудаар гарч эхэлсэн уг бүтээл үзэгчдийн дунд эрэлт ихтэй байгаа аж. Уг киноны нээлтэд Гавьяат жүжигчин Л.Чаминчулуунаас авхуулаад хошин урлагийн үе үеийн жүжигчид чуулсан байлаа. Түүнчлэн “Х-Түц” продакшны Гавьяат жүжигчин Л.Баттулга буюу Аглуу эхнэрийн хамт, жүжигчин Ц.Онон, Г.Нарансолонго болон тус продакшны залуу жүжигчин, жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг, “ТВ коктейль” хамтлагийнхан, жүжигчин Э.Ууганбаяр гээд дэлгэцийн урлагийн төлөөлөгчид хүрэлцэн ирэв. Харин энэ үдшийн содон зочин бол амаржаад удаагүй байгаа, жүжигчин Т.Бархүүгийн гэргий Гавьяат жүжигчин И.Одончимэг байсан юм. Тус киноны уран бүтээлчдийн зүгээс өөрсдийн энэхүү бүтээлээрээ дамжуулан өнөөгийн Монгол залуусын амьдралын гэгээлэг зүйлсийг тод томруун, хөгжилтэй байдлаар илэрхийлэхийг зорьсон аж. “Худалч залуу” киноны гол дүрийн жүжигчин Т.Бархүүтэй уулзлаа. -“Худалч залуу” кино ямар хугацаанд бүтсэн бэ? “Фокус” фильм болон “Херуб” энтертаймантын хамтын бүтээл “Худалч залуу” инээдмийн киног өнгөрсөн наймдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд хийсэн. Өдийг болтол монтаж, дуу шумын ажлыг нь хийж гүйцэтгэн өнөөдөр дэлгэцнээ гарган үзэгчдийн хүртээл болгож байгаадаа баяртай байна. Найруулагчаар нь “Зөрлөг” кинонд тоглодог жүжигчин, найруулагч С.Баттулга ажилласан. Миний бие гол дүрд тоглосон. Мөн жүжигчин С.Лхагвасүрэн, Б.Баатархүү, “ТВ Коктейль”-ийн Ж.Цэнд-Аюуш зэрэг чадварлаг уран бүтээлчид тоглосон, чанартай сайн кино болсон гэдэгт итгэлтэй байгаа. -Энэхүү бүтээлээрээ үзэгчдэд юу хэлэхийг зорив? -Залуучуудын амьдрал дээр гараад хөл тавьж буйг нэгэн залуугаар төлөөлүүлэн гаргасан. Гэхдээ амьдрал дээр хүн худлаа ярьж болох вэ, худлаа ярих ямар байдаг, тэгсний үр дүнд ямар хор уршигтай вэ гэдгийг хошин байдлаар харуулж байгаа. Гэтэл энэ залуу буруу зүйлийн төлөө худлаа яриагүй. Дөнгөж оюутан насаа үдээд амьдралд хөл тавьж байгаа залуу амьдралд хэрэгцээтэй, ажил хөдөлмөрөө хийхийн тулд мөнгө хэрэгтэй болсон. Үүний тулд өөрийнхөө бүх эд хөрөнгийг зарсан, сольсон. Гэсэн ч мөнгө дутаад байсан учраас аав, ээж хоёроосоо худлаа хэлж мөнгө авдаг. Хэдийгээр буцаагаад хэдэн сарын дараа өгчих байсан ч аав нь мөнгө өгснийхөө хэдхэн хоногийн дараа хөдөөнөөс хотод орж ирснээр үйл явдал өрнөдөг. Ер нь залуучуудын амьдралыг харуулсан кино. -Яагаад заавал энэ сэдвийг сонгов. Кино зохиолыг хэн бичсэн бэ? -Нийгэм маань стресс бухимдалтай байгаа учраас инээдмийн кино хийе гэж зорьсон. Зохиолыг Төв аймгийн “Монгол туургатан” тетарын найруулагч Ганхуягийн “Ааваа” жүжгийн зохиолоос ерөнхий идеа, санааг нь аваад түүн дээр баяжуулаад Гавьяат жүжигчин, миний гэргий И.Одончимэг бичиж, би редакторласан. Г.ДАША | урлаг соёл |
“Цагийн тоосонд бүдгэрсэн түүхэн үнэнийг таньд хүргэнэ” уриатай баатарлаг долоон залуугийн тухай кино нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Дэлгэцнээ амилсан цагаасаа үзэгчдийг шууруулаад байгаа “Долоон бурхан харвадаггүй” кино хөдөө орон нутгийн үзэгчдээ ч мартсангүй. Одоогийн байдлаар Завхан, Дархан, Эрдэнэт, Дорнод аймагт тус тус нээлтээ хийгээд байгаа бөгөөд гуравдугаар сарын 28-нд буюу маргааш Сэлэнгэ аймагт үзэгчдийн хүртээл болох аж. Зөвхөн Сэлэнгэ аймагт гэхэд гурван сар тасралтгүй зураг авалт хийсэн учраас нутгийн иргэд киног тэсэн ядан хүлээж байгаа нь мэдээж хэрэг. Тус аймгийн ард иргэд зураг авалтын туршид ёстой л сэтгэлээрээ бүхий л зүйлээ барьж гүйсэн гэдэг шүү. Тун удахгүй 30-наас Булган, Архангай, Дорноговь, Говь-Алтайд нээлтээ хийж, дөрөвдүгээр сардаа багтаан бусад аймгуудад гаргах юм байна. Т.Маша | урлаг соёл |
Өчигдөр Лондонд 3D хувилбараар шинэчлэгдсэн “Титаник” киноны нээлт боллоо. Тус киноны найруулагч Жэймс Камерон, гол дүрийн жүжигчин бүсгүй Кэйт Уинслит нар нээлтийн улаан хивсний ёслолд оролцов. 1997 онд бүтээгдсэн уг киног “Титаник” онгоцны сүйрэл болсны 100 жилийн ой өнөө жил тохиож буйд зориулан хийсэн байна. “Энэ киноны эгзэгтэй хэсгүүдийг илүү бодитой, сэтгэл хөдлөм болгож өгсөн нь тун сайхан” хэмээн Жэймс Камерон хэлэв. Харин Кэйт Уинслит өөрийнхөө нүцгэн байдаг тэр агшныг 3D-ээр харахаас ичиж байгаагаа сэтгүүлчдэд ярьжээ. 3D “Титаник” Лондонгийн бүхий л томоохон кино театруудад дөрөвдүгээр сарын туршид гарах юм. | урлаг соёл |
Ирэх долоо хоногт зураг авалтаа эхлэх “Ану хатан” кино группийнхэн Япон, Ану-д захиалан үйлдвэрлүүлсэн “Canon” брэндийн “ЭОС CИ-300 КИИО” маркийн мэргэжлийн камер оруулж иржээ. Түүнчлэн кино камераар авах боломжгүй хүнд зураглалуудыг нарийвчлан авах зориулалттай бичил камерыг ч мөн авчирсан байна. Энэ нь “Canon”-оос 2012 үйлдвэрлэж гуравдугаар сарын 1-нд Америкт худалдаж эхэлсэн шинэ загварын өндөр хүчин чадалтай камер юм байна. Ерөнхий зураачаар Ж.Цог, тайзны зураачаар Н.Батжаргал, зургийн даргаар В.Мандах, зөвлөх найруулагчаар АЖ Г.Жигжидсүрэн, ерөнхий зураглаачаар Д.Ангараг нар ажиллаж байгаа нь “Ану хатан” кино хамгийн чадварлаг баг бүрдүүлсний илрэл юм. Энэ нь сүүлийн жилүүдэд техник технологио шинэчлэн кино урлагт томоохон хөрөнгө оруулж байгаа хоёр дахь кино болж байгаа ажээ. Урьд нь “Үхэж үл болно, Чингис хаан” кино багийнхан зураг авалтын хүчин чадал ихтэй гэрэл, кран зэрэг техник хэрэгслүүд оруулж ирж байсан юм. Түүнчлэн борлуулалт ихтэй ном дэлгэцийн бүтээл болж байгаагаараа ч онцог ажээ. С.Сүндэр | урлаг соёл |
Сүүлийн 20-иод жилийн туршид томоохон, даацтай кино бүтээлүүдийг уран бүтээлчдээс нэхсээр, үгүйлсээр ирсэн.Үзэгчдийн удтал хүлээсэн хүлээлтийг “Долоон бурхан харвадаггүй” бүтээл чанар чансаагаараа нөхөж чадлаа.1921 оны үйл явдал бол Монголын түүхэнд чухал байр эзлэх үйл явдал болсон юм. Ардчилсан Монголын өдий зэрэгтэй явах эхлэлийг халуун цустай эрэлхэг, эрхэм хүмүүс минь бидэнд олгосныг хүн бүр төдий л сайн мэддэггүй. Монголын кино урлаг жилээс жилээс хөгжсөөр байгаа өнөө цаг үед зөвхөн монголдоо бус Ази тив, цаашлаад дэлхийн хэмжээнд өрсөлдөх үе ойртжээ. Саяхны албан бус мэдээгээр азийн томоохон кино шүүмжлэгч тус киног үзэж, уран бүтээлчидтэй уулзан тун ч сэтгэл хангалуун нутаг буцсан сурагтай. Мэдээллийн дэлгэрэнгүйг уншигч танд удахгүй хүргэнэ. Т.Маша | урлаг соёл |
Өнгөрсөн долоо хоногийн АНУ-ын “Box Office”-ийн шилдэг 10 киног танилцуулж байна. 1. “The Hunger Games” кино долоо хоногт $152,535,747 ам.долларын ашиг 2. “21 Jump Street” кино долоо хоногт $20,471,187 ам.долларын ашиг 3. “Dr. Seuss" The Lorax” кино долоо хоногт $13,182,045 ам.долларын ашиг 4. “John Carter” кино долоо хоногт $5,073,832 ам.долларын ашиг 5. “Act of Valor” кино долоо хоногт $2,041,362 ам.долларын ашиг 6. “A Thousand Words” кино долоо хоногт $1,950,154 ам.долларын ашиг 7. “Project X” кино долоо хоногт $1,931,336 ам.долларын ашиг 8. “October Baby (2012)” кино долоо хоногт $1,697,130 ам.долларын ашиг 9. “Safe House” кино долоо хоногт $1,403,035 ам.долларын ашиг 10. “Journey 2: The Mysterious Island” кино долоо хоногт $1,357,412 ам.долларын ашиг тус тус олжээ. М.Урин | урлаг соёл |