title
stringlengths 4
194
| content
stringlengths 5
342k
⌀ |
---|---|
Хятадууд Монгол залуугийн амийг хөнөөжээ | Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоос 23 км зайд орших Цагаан хадны орчимд монгол залуу хятад иргэдийн гарт амиа алдсан байна
Өмнөговь аймагт хятад жолооч нар Монгол залууг бүлэглэн зодож амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Өмнө нь Хятад улсын иргэд монгол хүний аминд хүрсэн, машинаар дайрсан, зодсон гэх хэрэг хэд хэдэн удаа гарч байсан.
Тэгвэл энэ удаад Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоос 23 км зайд орших Цагаан хадны орчимд монгол залуу хятад иргэдийн гарт амиа алдсан байна.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хил дамнуулан бусдын нүүрсний машин жолоодож гаргаж өгдөг байсан 27 настай залууг зодож хөнөөсөн аж. Хятад иргэд өөрсдийнх нь машиныг жолоодож өгсөнгүй хэмээн бүлэглэн зодож, тийн аминд нь хүрчээ. Одоогоор хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. |
Ард түмэн сонгосон бол эргүүлж татаж чаддаг жишгийг Өвөрхангайчууд тогтоох нь ээ | УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт нарыг эргүүлэн татах өргөдөл өгөв
Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт нарыг эргүүлэн татах тухай өргөдлийг өчигдөр гардуулж өгсөн байна. Уг өргөдөлд УИХ-ын 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймгийн 22 мянган иргэн гарын үсгээ зурж баталгаажуулжээ.
Тэдгээр иргэд “Өвөрхангай аймгийн 2012 оны УИХ-ын сонгуулийн дүнг будлиантуулан илтэд хол зөрүүтэй ялагдсан “АПУ”-гийн босс Г.Батхүү, “Монгол шуудан”-гийн эзэн Д.Зоригт нар Сонгуулийн ерөнхий хорооноос хууль бус шийдвэр гаргуулан УИХ-д орогнож ард түмний сонголтыг үл хүндэтгэсэн хэрэг боллоо” гэж үзэж байгаа аж.
Товчхондоо тус аймгийн саналаа өгсөн нийт иргэдийн 51 хувь буюу 22 мянга нь МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшин өрсөлдсөн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг дэмжиж саналаа өгсөн гэдгээ ч өргөдөлдөө дурджээ.
Тодруулбал өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш жил орчмын дараа Өвөрхангайчууд өөрсдийгөө төлөөлөх төрийн түшээдтэй болсон юм. Гэвч хууль бусаар УИХ-д орогносон гэх дээрх хоёр гишүүнийг бидний илгээсэн төрийн төлөөллүүд биш хэмээн үзэж жагсаал цуглааныг аймагтаа зохион байгуулж тэднийг эсэргүүцэж байсан билээ. Уг нь ялагдал хүлээсэн гэх МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг 23 мянга 494 буюу 48, Н.Төмөрхүү 21 мянга 267 буюу 43 хувийн санал авч, ялалт байгуулж байсан боловч 19 мянга 939 буюу 40 хувийн санал авсан Г.Батхүү, 16 мянган 795 буюу 34 хувийн санал авсан Д.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөн өдгөө төрийн түшээд гэх нэрийг зүүх болсон.
Түүнчлэн тус аймгийн иргэд өнгөрсөн тавдугаар сард ард түмний сонголтыг хүндэтгэхийг УИХ, Засгийн газар, Шүүх засаглалаас шаардаж байсан юм. Сонгогчид “Г.Батхүү, Д.Зоригт нар Өвөрхангайд ирэх нүүргүй”, “Ялалт байгуулсан нь ялтан болж, ялагдсан нь гишүүн боллоо”, “Хууль гууль боллоо”, “Д.Зоригтоо малчдыг гуйлгачин болгосноо мартаа юу”, “Арван жил төр барьсан Г.Батхүү ард түмнийг архинд живүүллээ”, “Ардчилсан нам ардчиллыг булшиллаа”, “Түмний сонголтоор биш түрэмгийллийн аргаар гишүүд боллоо” зэрэг олон арван лоозон барьж Аюуш баатарын талбайд жагсаж байсан юм. Түүнчлэн дээрх 22 мянган иргэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг насанд хүрээгүй хүүхдүүдийг сонгуулийн үйл ажиллагаанд оролцуулсан гэж байгаа бол Г.Батхүү, Д.Зоригт нар сонгуулийн ажил эхлэнгүүт мөнгө тарааж байсан тухай бичлэгийг ч Үндсэн хуулийн цэцэд хүргүүлжээ.
Хэрвээ Үндсэн хуулийн цэц Д.Зоригт, Г.Батхүү нарын мөнгө тараасан асуудлыг шалгаж нотлосон тохиолдолд эргүүлэн татах тогтоол гаргах боломжтой аж. Тодруулбал УИХ-ын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн зургаадугаар зүйлийн 6.6.6-д “ Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан”. Мөн 6.9.1-д “ Гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий поркурор УИХ-д оруулсан” байх болно гэж тусгасан байдаг байна.
Ямартай ч иргэд СЕХ болон Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн УИХ-ын хоёр гишүүнийг эргүүлэн татах ажилд санал нэгтэй байгаа төдийгүй “Ард түмэн сонгосон бол эргүүлж татаж чаддаг жишгийг бид тогтооно” хэмээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөх бичиг барих болно гэдгээ ч уламжилсан байна.
Товчхондоо Өвөрхангайд ялагдсан хэрнээ ялсан мэт суугаа Г.Батхүү, Д.Зоригт нарыг эргүүлэн татах тухай асуудал сөхөгдөж эхэллээ. |
Дэлхийн эмэгтэй шилдэг даамчдын өрсөлдөөн Монголд эхэллээ | 38 дахь удаагийн ДАШТ
Зуун буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Улаанбаатар хотод эхэллээ. “Пума Империал” зочид бууддын хурлын танхимд болж буй 38 дахь удаагийн ДАШТ рапид буюу түргэн тоглолт (15 минут)-ын тэмцээнээр нээлтээ хийлээ.
Анх удаа манай оронд болж буй тус тэмцээнийг Дэлхийн даамын холбоо (FMJD), Монголын даамын холбоо, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, “Пума Империал” зочид буудалтай хамтран зохион байгуулж байна.
Тэмцээнд Монгол, ОХУ, Украин, Латви, Нидерланд, Литва, Эстони, БНХАУ, Польш, Беларусь гэсэн 10 орны шилдэг 16 даамчин тойргийн журмаар өрсөлдөх юм.
Эдэн дундаас дэлхийн 12 удаагийн аварга Литвийн их мастер Зоя Голубева, дэлхийн таван удаагийн аварга ОХУ-ын Тамара Тансыккужина, дөрвөн удаагийн түрүүтэй Украины Дарья Ткаченко, ДАШТ-ий таван удаагийн мөнгөн медальт, Нидерландын Нина Хукман нарын тэргүүтэй шилдэг даамчид манай оронд хөл тавиад байна.
Монголын эмэгтэй даамчдаас Дэлхийн даамын холбооны мастер Ж.Гэрэлчулуун 1999 онд ОХУ-ын Якутскт, спортын мастер М.Хишигбаяр 2005 онд Италийн Латроникод,ДДХМ С.Саранцэцэг ОХУ-ын Якутск хотод болсон ДАШТ-д оролцож байв.
Тэгвэл энэ удаагийн тэмцээнд өнгөрсөн жилийн Азийн аварга, их мастер М.Нямжаргал, энэ оны тивийн аварга Э.Манхдахнаран, 15 настай залуу тамирчин М.Одгэрэл нарын гурван даамчин эх орноо төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр болжээ.
Өчигдөр болсон рапид төрөлд дэлхийн таван удаагийн аварга ОХУ-ын Тамара Тансыккужина, дөрвөн удаагийн түрүүтэй Дарья Ткаченко, Дэлхийн оюуны спортын их наадмын аварга ОХУ-ын Матрена Наговыцина тэргүүтэй 22 даамчин швейцарь системээр долоон өрөгт өрсөлдсөн юм.
Түргэн тоглолтод манай улсаас 11 даамчин оюун ухаанаа уралдуулж байна. Харин өнөөдөр блиц тоглолтын медальтнууд тодрох бол маргаашнаас гол тэмцээн буюу шилдэг 16 тамирчны халз тулаан эхэлнэ.
Тэмцээнд оролцож буй шилдэг 16 даамчин тойргоор өрсөлдөх бөгөөд энэ сарын 15-нд дүнгээ гаргана. Энэ удаагийн тэмцээнийг Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны тэмцээн хариуцсан захирал Польшийн Яцек Павлицки удирдан явуулж байгаа бөгөөд ерөнхий шүүгчээр Литвийн Рима Даниливечене ажиллаж байна.
Ч.БАТ-ЭРДЭНЭ: ДЭЛХИЙН ШИЛДЭГ ДААМЧДААС ТУРШЛАГА СУДЛАХ ЗОРИЛГОТОЙ
Тэмцээний үеэр Монголын даамын холбооны дэд ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Манай оронд анх удаа зуун буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ удаагийн тэмцээн юугаараа онцлог болж байна вэ?
-Үндсэн тэмцээнээс гадна рапид болон блиц тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа. Түүнчлэн анх удаа манай оронд оюуны спортын ДАШТ болж буйгаараа онцлог.
-Манай улс ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг хэзээ авсан бэ?
-Өнгөрсөн жил Францын Лилль хотод болсон Дэлхийн оюуны спортын хоёрдугаарт наадмын үеэр олон улсын даамын холбооны ерөнхий чуулган хуралдсан. Энэ үеэр Монголын даамын холбоонд эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг эх орондоо явуулах эрхийг өгсөн юм. Уг хурлаар манайхаас гадна Полын, Эстони улс дэлхийн аваргыг зохион байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийлж, бидэнтэй өрсөлдсөн. Монголын даамын холбоо тус тэмцээнийг зохион явуулах төлөвлөгөөгөө гурваас дөрвөн жилийн өмнөөс гаргаж, хүсэлтээ удаа дараа өгч байсан. Харин FMJD бидэнд энэхүү нэр хүндтэй тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулах эрхийг өгсөн юм.
-Манай улс өмнө нь тив, дэлхийн чанартай тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байсан уу?
-Бид өмнө нь эх орондоо гурван удаа Азийн АШТ-ийг зохион байгуулсан. Тодруулбал 1999, 2010 онд Улаанбаатарт, 2001 онд Эрдэнэт хотод тивийн аваргын тэмцээнийг явуулж байлаа. Мөн 2006, 2011 онд өсвөрийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулсан туршлагатай.
-ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулахад ямар давуу талтай вэ?
-Нэгдүгээрт, энэ спортын ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой. Манай улсад даамын спортоор 25 мянга орчим хүн сонирхон хичээллэж байгаа. Тэдгээр хүүхэд залуус маань дэлхийн шилдгүүдийн тоглолтыг үзэж сонирхон, нүд тайлах сайхан боломж гарч байгаа. Мөн зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манайх гурван тамирчнаа оролцуулж байна. FMJD-гийн дүрэм ёсоор тивийн аваргад түрүүлсэн тамирчин ДАШТ-д оролцох эрхээ авдаг. Тиймээс их мастер М.Нямжаргал өнгөрсөн жил Азийн аваргад түрүүлж, тэмцээнд оролцох эрхээ авсан. Харин энэ жилийн тивийн аварга болсон их мастер Э.Мандахнаран ирэх жилийн тэмцээнд оролцох эрхтэй.
-Манай даамчид хаана бэлтгэл сургуулилтаа базаасан бэ. Тамирчиддаа хэр найдвар тавьж байна вэ?
-Манай даамчид шигшээ багийн дасгалжуулагч, их мастер Баттулгын удирдлага дор cap гаруй хугацаанд эрчимжүүлсэн бэлтгэл хийсэн. Энэ удаагийн тэмцээнд өрсөлдөх даамчдын өргүүдийг судалж, түүнд дүн шинжилгээ хийх маягаар бэлтгэлээ базаасан. Манай тамирчид онолын хувьд овоо бэлтгэгдсэн гэж бодож байгаа. Харин практик тоглолт дутагдаж байна. Ази тивд даамын тэмцээн жилд цөөхөн болдог. Манай даамчид жилд хоёроос гурван тэмцээнд оролцдог. Европт даамын спорт өндөр хөгжсөн. Тиймээс Европоос ирж байгаа тамирчид жилд дор хаяж арав гаруй тэмцээнд оролцдог байх жишээтэй. Тиймээс бидэнд практик тоглолт дутагдаад байна. Өнөө цагийн эмэгтэй даамчдын өнгө төрхийг тодорхойлж буй дэлхийн шилдэг даамчдын дундаас медаль авна гэдэг бараг боломжгүй. Харин бидэнд дэлхийн шилдгүүдээс туршлага судалж, эмэгтэй даамчдаа ямар түвшинд байгааг энэхүү тэмцээнээс харах боломж олдож байна.
ДАШТ-т өрсөлдөх тамирчид
Тамара Тансыккужина (ОХУ) ОХУ-ын их мастер, Дэлхийн аварга цол эзэмшиж буй, дэлхийн таван удаагийн аварга тэрбээр 1978 ондтөрсөн. 2011 онд Украинд болсон ДАШТ-д түрүүлсэн юм. Дэлхийн чансааны дөрөвт (2314 оноо) бичигддэг.
Зоя Голубева (Латви) ОУИМ. 1967 онд төрсөн. 1986 онд дэлхийн аварга Е.Альтшулийг халз тоглолтод буулган авч анх удаа түрүүлжээ. 2010 онд Уфа хотод болсон ДАШТ-д манлайлсан нь 12 дахь түрүү нь байлаа. Эрэгтэйчүүдийн ДАШТ-д шалгаран оролцсон дорын ганц эмэгтэй тоглогч. Дэлхийн чансааг тэргүүлдэг (2365).
Дарья Ткаченко (Украин) ОУИМ. 1983 онд төрсөн. Дэлхийн дөрвөн удаагийн аварга. Чансаагаараа дэлхийд хоёрт (2318) яваа.
Нина Хукман (Нидерланд) ОУИМ. 1964 онд төрсөн. ДДПГГ-ий мөнгө, хүрэл медальт. Дэлхийн чансааны 3 (2318)-т эрэмбэтэй. Тэмцээний хамгийн ахмад оролцогч.
Ольга Федорович (Беларусь) ОУИМ. 1992 онд төрсөн. Дэлхийн оюуны спортын их наадмын аварга. Чансаагаараа тавд (2306) бичигдэж байгаа.
Матрена Наговыцина (ОХУ) ОУИМ. 1991 онд төрсөн. Дэлхийн оюуны спортын их наадмын аварга. Дэлхийн чансаагаар 6 (2284)-д яваа.
Виктория Мотричко (Украин) ОУИМ. 1989 онд төрсөн. Дэлхийн оюуны спортын их наадмын мөнгөн медальт. Дэлхийн чансааны есдүгээрт (2252)-т бичигдэж буй.
Мөнхбаатарын Нямжаргал (Монгол) ОУИМ. 1996 онд төрсөн. Өнгөрсөн жилийн Азийн аварга, 2010 оны Азийн АШТ-ий хүрэл медальт. Дэлхийн чансааны 71 (2079)-т яваа.
Эрдэнэцогтын Мандахнаран (Монгол) ОУИМ. 1991 онд төрсөн. Энэ жилийн Азийн аварга. Дэлхийд чансаагаар 32 (2193)-т яваа.
Ханчин Жао (БНХАУ) ОУМ. 1994 онд төрсөн. Азийн АШТ-ий мөнгөн медальт, дэлхийн залуучуудын аварга. Дэлхийн чансааны 60 (2121)-т бичигдэж буй.
Наталья Садовска (Полып) ОУМ. 1991 ондтөрсөн. Европын АШТ-ий мөнгөн медальт. Дэлхийн чансааны 14 (2231)-т яваа.
Алына Собакина (ОХУ) ОУМ. 1994 онд төрсөн. ОХУ-ын аварга. Дэлхийн чансааны 16 (2227)-д яваа.
ЛаймаАдлите (Литва) ОУМ. 1971 онд төрсөн. Литва улсын аварга. Дэлхийн чансааны 15 (2228)-д бичигддэг.
Пирет Виирма (Эстони) ДДХМ. 1968 онд төрсөн. Эстонийн аварга. Дэлхийн чансааны 51 (2145)-тяваа.
Гансүхийн Алтанхуар ДПХМ. (БНХАУ) 1993 онд төрсөн. 2010 оны тургэн тоглолтын Азийн аварга, Бүх Хятадын аварга.
Моломжамцын Одгэрэл (Монгол) спортын дэд мастер. 1998 онд төрсөн. Өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт. ДАШТ-ий хамгийн залуу оролцогч. |
Н.Баттөмөр: “Нарантуул”-д гарсан галын шалтгааны эхний дүгнэлт гарсан | Цахилгааны саатлаас "Нарантуул"-д гал гарчээ
“Нарантуул” худалдааны төвийн хүнсний захад гарсан галын шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байна.
Ажлын явцын талаар УМБГ-ын Онц хунд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Н.Баттөмөрөөс тодрууллаа.
-Нарантуул захад гарсан галын шалтгааныг мөрдөж буй ажлын хэсгийг танай хэлтсээс ахалж байгаа. Шалгалтын явц ямар байна вэ?
-Өнгөрсөн наймдугаар сарын 23-нд “Нарантуул” худалдааны төвийн хүнсний зах шатсан хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад шалгалтын ажил одоо ч үргэлжилж байна. Нийт 60 орчим шинжээч ажиллаж байгаа. Мөн түрээслэгчдийг хохирогчоор тогтоох, шатсан эд зүйлийнх нь үнэ, хэмжээг тогтоох ажиллагаа дуусах шатандаа орсон. Одоогоор эхний дүгнэлтүүд гарч байгаа ч галын шалтгаан тодорхойгүй байна.
-Тухайлбал, ямар дүгнэлт гарсан бэ?
-Гамшиг судлалын хүрээлэн, шүүх шинжилгээ, мэргэжлийн хяналтын шинжилгээний хариу гарсан.
-Сэжигтнээр 11 хүнийг холбогдуулан шалгаж байсан?
-Энэ хэрэгт нийт 11 хүнийг шалгаж байгаа. Үүнээс дөрвийг нь цагдан хорьсон ч одоо батлан даалтад гадуур байцаалт өгч байна. |
Д.Норсүрэнгийн тугалнууд цацрагийн бус селений хордлогонд орсныг тогтоожээ | Дорноговь аймагт ажилласан ажлын хэсэг
Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар багийн малчин Д.Норсүрэнгийн тугал хорогдсон шалтгааныг тогтоох ажлын хэсэг өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ажлын хэсгийн дүгнэлтэд тугалнууд ямар нэгэн цацрагийн бодис, хүнд метал зэргээс хордоогүй болох нь тогтоогдсон байна. Харин хордлогын шалтгаан нь селен хэмээх химийн элемэнтээс болжээ.
Селен нь байгальд байдаг биологийн элемент аж. Энэ нь булчингийн эд эст байдаг нэгэн төрлийн элемент бөгөөд манай орны ургамал, усны бүтцээс хамааран хэмжээ нь янз бүр байдаг байна.
Хангайн бүс нутгаар дийлэнхдээ селений хэмжээ бага байдаг нь хужрын төрлийн ургамал бага байдагтай холбоотой гэнэ. Харин говийн нутгаар селений хэмжээ их байх хандлагатай аж.
Дорноговь аймгийн тэр дундаа малчин Д.Норсүрэнгийн байрладаг газар нутаг, тухайн орчин, бэлчээр селен эсрэгээрээ бага хэмжээтэй байгаа нь тогтоогдсон талаар ажлын хэсэг танилцуулсан юм.
Тэгэхээр тугалнуудад малчны өгсөн тэжээл дэх селений хэмжээ их байсан уу эсвэл гадны нөлөөлөл орсон уу гэдэг асуулт болон үлдээд байна.
Энэ тал дээр хуулийн байгууллага үргэлжлүүлэн ажиллаж байгаа бөгөөд эрдэм шинжилгээний баг ямартай ч шинжилгээний дүнгээр тухайн бэлчээр, орчин тойрон нь ямар нэгэн цацрагийн бодисын хордлого илрээгүй болохыг Мэргэжлийн хяналтын газрын лаборторид хийсэн шинжилгээ түүнийг баталгаажуулах Солонгост хийсэн удаа дараагийн шинжилгээ ийнхүү баталгаажуулжээ.
Мал, амьтнаас гадна тухайн орчны 61 хүнд эрүүл мэндийн үзлэг, цус, шээсний хэд хэдэн төрлийн үзлэг хийхэд хүнд метал болоод цацраг, ионы хордлого, нөлөөлөл огт илрээгүй байна. |
Д.Зоригтын тарьсан гай ямар “үнэ” хүрсэн бол | ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт
Ванкуверт төвтэй Энтри Гоулд компанийн зах зээлийн үнэлгээ 10 хувиар өссөн гэсэн мэдээлэл өчигдөр Mining.com цахим хуудсанд тавигдсан нь анхаарал татлаа.
Түүнд “Компанийн албан ёсны вэб хуудсанд Монголын Оюутолгой ордод эзэмшдэг лицензээ хадгалж үлдэх, цаашид үйл ажиллагаа явуулах талаар Монгол Улсын Засгийн газартай хийж байгаа хэлэлцээрт ахиц гарсан” гэсэн мэдээлэл тавигдсаны дараа ийнхүү өссөн” гэж дурьдсан байв.
Тус компани Оюутолгойн бүлэг ордод эзэмшиж байгаа бүх лицензээ “Оюутолгой” ХХК-д шилжүүлэхээр болсон гэдэг мэдэгдлийг манай төлөөлөгчид мягмар гарагт хийсэн билээ. Энэ нь нэг ёсондоо Энтри гоулд Оюутолгойгоос гарч байгаа гэсэн үг.
Гэтэл гурвын гурван лицензээ бусдад шилжүүлэхээр болсон хэлэлцээрийг яагаад “ахицтай” гэж нэрлээд, компанийн зах зээлийн үнэлгээ нь нэмэгддэг билээ. Манай тал уг мэдээллийг хийхдээ “Энтри гоулдын бүх лицензийг ОТ-д шилжүүлэхээр боллоо” л гэсэн болохоос асуудлыг яг яаж шийдсэнээ хэлээгүй.
Гэхдээ нэг л зүйл дэндүү тодорхой. Манай тал ямар нэг байдлаар нөхөн төлбөр хийж таарна.
Тэр нь ойролцоогоор хичнээн хэмжээний юм байх нь ч багцаалагдана. Торонтогийн хөрөнгийн биржийн tmx.com цахим хуудсанд “Энтри гоулд”-ын зах зээлийн үнэлгээ 40 сая ам.доллар байснаа 10 хувиар өсч, 44 сая ам.доллар болсон гэж бичсэнээс үзвэл манай тал дор хаяж дөрвөн сая ам.долларын нөхөн төлбөрийн өрөнд орж байгаа нь ойлгомжтой юм.
Өөрөөр хэлбэл, ЭБЭХ-ий /тухайн үеийн нэрээр/ сайд Д.Зоригтын ганцхан гарын үсэг ийм хэмжээний өрөнд Монгол Улсыг орууллаа. Гэвч нөхөн төлбөр тооцох энэ арга нь дэндүү болхи гэдгийг хэлье.
Компанийн албан ёсны хуудсанд гарсан мэдээлэлд “Бид лиценз шилжүүлэх саналыг хүлээж авсан. Гэвч эцсийн шийдвэр компанийн бүх хувьцаа эзэмшигчдийн хурлаар орж байж баталгаажих ёстой.
Хамгийн гол нь эцсийн үр дүндээ манай хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гарах ёстой юм” гэж бичсэнээс үзвэл эцсийн шийд хараахан гараагүй байгаа юм байна. Талууд тохиролцоонд хүрсэн, галт тэрэг хөдөлсөн ч гэсэн хувьцаа эзэмшигчид хэрвээ шунах юм бол илүү ихийг шаардах боломж үлдсэн гэсэн үг. Тэд хүссэндээ хүрэх боломж бараг үгүй ч гэсэн ингэхгүй байхыг үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл...
Лицензит талбайд дэндүү их нөөц байгаа. Уул уурхайн яамны тооцоолсноор “Энтри гоулд”-ын ашиглалтын лицензийн талбайд Оюутолгойн бүлэг ордын нийт нөөцийн 20 орчим хувь нь хамааралтай байгаа юм. Тухайлбал зэсийн нөөцийн 18 хувь, алтны 32.6 хувь, мөнгөний 23.5 хувь, молибедений 87.9 хувь байдаг аж.
Оюутолгойн нийт үнэлгээг 440 тэрбум ам.доллар гэж үнэлсэн нь бий. Зарим эх сурвалж 241.6 тэрбум гэсэн нь ч байна. Ийм их баялгаа алдаж байгаа компани хэдхэн сая ам.доллар аваад зайгаа тавьж өгөх үү.
Оюутолгойн баялагтай харьцуулаад л “хэдхэн” гэж байгаа болохоос саяар тоологдох их хэмжээний ам.доллар шүү дээ. Гэтэл хамгийн шог нь Оюутолгой бүхэлдээ Монголын баялаг байдаг. Лицензийг ашиглалтын болгосон нь манай талын буруу. Бүр тодруулбал, ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын хууль бус үйлдлээс болж ийм байдал үүссэн.
Д.Зоригт тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохдоо “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 48-ын дөрөвдүгээр заалт, 25-ын нэгдүгээр заалтуудыг зөрчсөн байна. Аливаа орд газрын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /ЭБМЗ/ хэлэлцээд, АМГ-ын дарга нөөцийг бүртгэдэг хуультай.
Гэтэл энэ заалтыг зөрчин “Айвенхоу майнз” компанийн нөөцийг хэлэлцсэн ЭБМЗ-ийн дүгнэлтээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд өөрөө нөөцийг бүртгэсэн байдаг. Энэ нь төрийн захиргааны төв байгууллага төрийн захиргааны байгууллагын хийх ажлыг хийж хууль зөрчсөн нь тогтоогдсон билээ.
“Энтри гоулд”-ын лицензтэй талбайд “Айвенхоу майнз”-тай гэрээ хийсэн. Оюутолгой компани Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулахдаа Оюутолгойн бүлэг ордыг ашиглах гэрээ хийсэн.
Гэтэл гэрээ хийсэн бүлэг орд нь “Энтри Гоулд”-ын ашиглалтын талбайд орчихсон байдаг. Энтри гоулд 2003 оноос эзэмшиж байсан бөгөөд зүй нь бол эхлээд энэ лицензийг цуцалж байж Оюутолгойтой гэрээ хийх учиртай байж.
Заавал зохицуулах ийм нөхцөл үүсчихээд байхад буюу Оюутолгойн гэрээг үзэглэсний дараа “Энтри Гоулд”-д ашиглалтын тусгай зөвшөөрөл өгчихсөнд л Д.Зоригт сайдын гэм оршино.
Нөгөөтөйгүүр түүнийг хэн нэгний шахалтаар ийм ажил хийсэн гэж үзэх нь ч байдаг юм билээ. Боловсролтой залуу хэрнээ хэн ч хийхээргүй алдааг хийсэн нь ингэж дүгнэхэд хүргэдэг билээ. Ийм алдаа гаргасан болохоор манай тал ямар нэгэн байдлаар нөхөн төлбөрөөс зайлах аргагүй болж байгаа юм.
“Энтри гоулд”-ын хувьцаа эзэмшигчид нь Монголчууд байж магадгүй
“Энтри Гоулд”-тай холбоотой асуудал огт яригдаагүй байхад Д.Зоригт сайд өөрөө гүйж очоод ашиглалтын лицензийг нь аваад өгчихсөн байдаг нь ингэж хардах үндлэслэл болж байгаа юм. Энэ компанийн эзэмшлийн хувь нь их сонин.
Айвенхоу майнз компани 2004 оны аравугаар сарын 15–нд “Айвенхоу Майнз Лимитед” болон “Энтри Гоулд Инк” компаниуд “Ашиг хуваах гэрээ” (Equity Participation and Earn-In Agreement) байгуулж, “Энтри Гоулд Инк”-ийн 4.6 сая хувьцааг 4.6 сая Канад доллараар худалдаж авсан байдаг.
Нөгөө талаар, Оюутолгойн ордын 20 хувь эзэмшсэн ийм компанийг байлгаад, эрх баригчид таг дуугай яваад байсан нь сонирхол татдаг юм.
Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээг байгуулахад хүчин зүтгэл гаргасан эрхмүүдэд ногдсон ”бялууны хэрчим”-нь “Энтри гоулд” байж магадгүй гэж. Хэрвээ энэ үнэн бол “Энтри гоулд”-ын хайгуулын лицензийг яагаад Оюутолгойн гэрээ байгуулагдсаны дараа ашиглалтынх болгосны учир тайлагдах юм.
Буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой
Энэ хэрэгт ЭБЭХ-ний сайд Д.Зоригт буруутай гэдэг нь дэндүү ойлгомжтой. Цаана нь бас өөр хүмүүс байгаа нь ч мэдээж. “Энтри гоулд”-ын хэрэг нэг тийшээ шийдэгдээгүй удааширснаас болж хариуцлагын тухай асуудал хойшилж байлаа. Харин одоо тодорхой болсон.
“Энтри гоулд”-д төлөх нөхөн төлбөр түүний учруулсан хохирол байх болно. Тиймээс түүнийг шалгаж, ер нь “Энтри гоулд”-ыг тойрсон нууцлаг асуудлуудыг ил болгох цаг болсон. |
Найзынхаа аминд хүрсэн Ц.Туяад 25 жилийн ял онооно | Шүүгдэгч Ц.Туяа
Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн долоодугаар сарын 2-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн татварын байцаагч, 31 настай эмэгтэй Э бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан.
Хохирогчийг мэргэжил нэгт найз Ц.Туяа гэгч эмэгтэй хардалт, өс хонзонгийн сэдлээр хөнөөсөн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон билээ.
Тэгвэл эл хэргийн шүүх хурал өчигдөр Баянгол дүүргийн шүүхэд нээлттэй эхэлсэн ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон юм.
Учир нь хохирогч Э-г харанхуй орцонд 75 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн шүүгдэгч Ц.Туяа эл хэрэгт хоёр өмгөөлөгч авсан байна.
Харин түүний өмгөөлөгч Э.Ганбат шүүх хуралд ирсэн бөгөөд Оюунтунгалаг өмгөөлөгч саяхан хагалгаанд орсон тул ирж чадахгүй гэдгээ шүүх бүрэлдэхүүнд бичгээр мэдэгджээ.
“Охиныг минь хөнөөсөн алуурчинд цаазын ял өг”
Хоёрын хоёр эмэгтэйн амьдралаар тоглож, нэгийг нь шоронд нөгөөг нь шороонд булсан Д.Батболд гэгч залуу ч шүүх хуралд оролцохоор иржээ. Тэрбээр хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр шүүх хуралд оролцож байгаа аж. Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дараагийн шүүх хурлыг хаалттай явуулж өгөхийг хүссэн ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй байна. Учир нь шүүх бүрэлдэхүүн уг шүүх хурлыг хаалттай хийх ямар ч шаардлагагүй гэж үзсэн юм.
Бусдын гарт зэрлэгээр амиа алдсан талийгаач Э-гийн ээж сэтгэлээ барьж дийлэлгүй шүүх хуралдааны танхимд чанга дуугаар орилж, сэжигтэн Ц.Туяа руу дайрч давшилж байв. Тэрбээр “Миний охиныг хөнөөсөн алуурчинд цаазын ял өгөх хэрэгтэй. Охиныг минь алчихаад байхад шүүх хурал хойшилж байгаа нь ямар учиртай юм. Бидний залуу үе хүн алж байхад би яагаад охиныг минь алсан алуурчинг алж болохгүй гэж” гэлээ.
Ингээд шүүх хурал тарсны дараа хохирогч Э-гийн өмгөөлөгч Б.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Шүүх хурлыг ямар шалтгаанаар хойшлуулахаар болов?
-Шүүгдэгчийн нэг өмгөөлөгч ирээгүй гэсэн. Тиймээс шүүх хурал энэ сарын 11-ний 10:00 цаг хүртэл хойшиллоо.
-Хохирогчийн ар гэрийн зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-Бид хэргийг дутуу шалгасан гэж үзэж байгаа. Өөр нэмэлт тайлбар хэлэх боломж алга.
-Энэ хэрэгт буруутай гэх Д.Батболд хохирогчийн ар гэрийнхэнтэй холбоотой байгаа юу?
-Тийм зүйл байхгүй. Ямартай ч шүүх хуралдаан хойшилсон учир хэргийн нөхцөл байдлын талаар ярих боломжгүй.
Одоогийн байдлаар сэжигтэн Ц.Туяад хүний амь насыг онц хэрцгийгээр, өс хонзонгийн сэдлээр үйлдсэн хөнөөсөн гэх үндэслэлээр хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.
Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3, 91.2.12 гэсэн зүйл ангиар хэрэг үүсгээд байгаа бөгөөд тус зүйл ангид өс хонзонгийн сэдлээр хүнийг онц хэрцгий аргаар хөнөөсөн хэмээн үзэж 25 жилийн ял эсхүл цаазын ял оноох юм.
Гэвч манай улс эмэгтэй хүнд цаазын ял оноодоггүй учраас 25 жилийн ял оноохоор төлөвлөж байгаа аж. |
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталлаа | УИХ-ын намрын чуулган /2013.10.03/
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, уг хуулийг дагалдан гарах хуулиуд, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг байлаа.
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тодорхойлолтыг өөрчлөх, уул уурхай, банк, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн 33, түүнээс дээш хувийг гадаад улсын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших бол хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч байхаар өөрчлөх, хөрөнгө оруулагчид татварын болон бусад дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон асуудлыг нэмж тусгах саналуудыг төсөлд тусгажээ.
Түүнчлэн тогтворжуулах гэрчилгээний хугацааг хөрөнгө оруулалтын төслийн үйл ажиллагааны салбар, байршил, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч ялгаатай буюу 5, 8, 10, 15 жилийн хугацаатай олгохоор өөрчлөх, хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа хийж дуусгах хугацааг тогтоож өгөх, тогтворжуулах гэрчилгээ олгох эсэх асуудлаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Зөвлөл ажиллуулах саналуудыг ч тусгасан байна.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр УИХ дахь МАН-ын бүлгийн гаргасан шинээр татвар бий болгох хуулийн өөрчлөлтөд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийг хамруулахгүй байх асуудлыг нэмж тусгах саналыг гарган санал хураалгасан боловч дэмжигдсэнгүй.
Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Хөрөнгө оруулалтын тухай болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийг баталлаа.
Үүний дараа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. |
Зүүн 4 замын уулзварыг хугацаанаас нь өмнө нээжээ | Зам засварын ажлыг 24 цагийн турш гүйцэтгэжээ
Зүүн 4 замын уулзварын замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 1-ний оройн 22.00 цагаас хаасан.
Харин нээх хугацааг аравдугаар сарын 4-н буюу маргааш 22.00 цаг гэж төлөвлөсөн боловч өчигдөр шөнө хучилтын ажлыг нь хийж дуусгасан байна. Ингэснээр төлөвлөсөн хугацаанаасаа өмнө замын хөдөлгөөнийг нээжээ.
Одоогоор замын тэмдэглэгээ хийх ажил 60 орчим хувьтай үргэлжилж байгаа аж. |
Төрсөн эхдээ гологдсон төв сувиллын хүүхдүүд | Хүүхдийн төв сувилал
Цагаан цаас шиг бяцхан амьтад юугаа ч мэдэхгүй инээж баясна. Өрөөнд орж ирэх хүн бүрийг ажиглаж хаашаа л явна дагуулж харна.
0-3 хүртэлх насны 70 гаруй хүүхэд хүмүүжиж буй уг байгууллага бол улсын хэмжээнд хаягдсан, гээгдсэн, эцэг эхдээ гологдсон асаргаа шаардсан хүүхэд бүрийг халамжилдаг Хүүхдийн төв сувилал юм.
Одоогоос 40 гаруй жилийн өмнө байгуулагдсан тус сувилал нь зөвхөн эмзэг бүлгийн, өнчин, хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийг авдаг байжээ. Гэвч өнөөдрийн байдлаар тус төвд дутуу нярай, төрөлхийн тархи мэдрэлийн гажигтай, эцэг эх нь хаяад явчихсан зэрэг 0-13 насны 75 хүүхэд халамжлуулж байна.
Тээж төрүүлсэн алаг үрээ хэнэг ч үгүй хаяад явсан эх хүн байна гэж бодохоор зүрх шимширмээр.
Харин тэдний оронд эдгээр хүүхдүүдийн төлөө, ирээдүй нь яах бол гэж санаа зовдог хүмүүс бол Хүүхдийн төв сувиллын эмч, сувилагч, асрагч нар. Тэд хүүхдүүдийг өөрийн үр мэт өдөржин шөнөжин, халамжилна.
Сурвалжлагаар очихдоо бид хамгийн түрүүнд хүлээн авах буюу шинээр ирсэн хүүхдийг тусгаарлах өрөөнд орсон юм. Тус тасагт өнөөдрийн байдлаар таван хүүхэд байна. Тэднийг 14 хоног тусгаарласны дараа ангид нь хуваарилдаг юм байна. Хүүхдийн сувиллын сувилагч, асрагч нар дөрвөн ээлжээр 24 цаг ажилладаг аж.
0-3 хүртэлх насны 70 гаруй хүүхэдтэй
Тус сувиллын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Туяа хэлэхдээ “Бид нэг хүүхдийг өсгөхөд ямар хэцүү байдаг билээ.
Гэтэл энд нэг анги нь 13-15 хүүхэдтэй. Тэднийг бүгдийг нь хооллоно, босгоно, унтуулна, хуурайлна, бие засуулна, хувцаслана, тоглуулна, эмчилгээ үйлчилгээнд явуулна гээд ганц асрагч, ганц сувилагчид хүнд ажил. Эмнэлгийн сувилагч, асрагч нараас илүү хүч хөдөлмөр шаарддаг. Манай сувилагч, асрагч нар ачаалал ихтэй ажилладаг.
Гэсэн ч тэд хэзээ ч хэцүү гэж хэлдэггүй. Түүгээр нь бахархдаг” гэж байв. Хүүхдийн төв сувилалд ирдэг хүүхдүүдийн ихэнх нь ямар нэгэн суурь өвчтэй байдаг аж. Тухайлбал, тураалтай, рахиттай, цус багадалттай хүүхэд цөөнгүй гэнэ.
Тэдний олонх нь нийгмийн эмзэг бүлэг буюу гэр оронгүй, орц гудамжаар явдаг, аав, ээж нь шүүхээр эрхээ хасуулсан, бүтэн өнчин гэх хүүхэд дүүргүүдийн Засаг даргын захирамжаар энд ирдэг юм байна.
Хүүхдийн төв сувилал гэх энэ газрыг эмнэлэг, сувилал гэхээсээ илүү цэцэрлэг мэт тохижуулсан нь анги танхим, хонгилоор явах бүрт ажиглагдана. Элдэв янзын тоглоом, үлгэрийн баатруудаар дүүрэн хана гээд тэнд хүүхдийн тохь тухтай байх орчинг үнэхээр бүрдүүлж чаджээ. Ганцхан тэдэнд эцэг, эхийн хайр энэрэл л дутагдаж байна.
Саажилттай хүүхдийн анги руу ороход өлөөний цайгаа ууж байхтай нь таарлаа. Элэг эмтрэм юм. Өөрийнхөө хоолыг ч идэж чадахгүй зөвхөн хэн хэзээ хоол өгнө түүнийг нь хүлээж сууна.
Тус тасгийн сувилагч Цэцэгмаа “Эдгээр хүүхэд саажилттай учраас хөдөлгөөн нь хязгаарлагдмал. Заавал хүний оролцоотой хоолоо идэж, бие засаж, хувцасаа өмсөнө.
Гэтэл манай анги есөн хүүхэдтэй. Хамгийн том нь 13 настай ч явж чадахгүй. Өргөхөд хүнд. Бас ихэнх нь залгих эрхтэн муу учраас дандаа шингэн хоол өгнө. Бүгдийг нь ээлжлээд хооллоно.
Цагаан цаас шиг бяцхан амьтад юугаа ч мэдэхгүй инээж баясана
Хоолыг нь өгөхгүй бол зарим нь орилно, чарлана. Зүгээр сууж хоолоо иднэ гэсэн ойлголт байхгүй” гэсэн юм. Үнэхээр энэ хүүхдүүд цаашид хэрхэх бол ийм байдалтай хэр удаан байх бол гэдгийг бодохоос айдас хүрэх шиг болов. Болдогсон бол таны төрүүлсэн хүү, охин энд байна ганц удаа ч болов ирээд хараач гэж орхиод явсан ээжүүдэд нь хэлэхсэн.
Ингээд тус сувиллын дарга Э.Буянмандахаас цөөн асуултад хариулт авлаа.
Э.Буянмандах: САНХҮҮЖИЛТ ДУТАГДАЛТАЙ БАЙНА
-Таны хувьд ажлаа хүлээж аваад удаагүй юм байна. Ажлаа юунаас эхэлж байна вэ?
-Би Хүүхдийн төв сувиллын даргаар томилогдоод удаагүй байна. Тиймээс эхний ээлжинд үйл ажиллагаатай нь танилцаж байна. Мөн ажилчидтайгаа уулзаж бэрхшээл юу байгаа талаар судалж байна. Мөн өнгөрсөн өвөл Эрүүл мэндийн сайдын тушаалаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн байгууллагыг лавлагаа төв болгох шийдвэр гарсан. Үүний нэг нь манай сувилал.
Тиймээс байгууллагаа өргөжүүлж лавлагаа төв болгох хэрэгтэй. Манай байгууллага гэхэд сувилал биш эмчилдэг, сувилдаг, эрдэм шинжилгээний ажил явуулдаг, бодлого боловсруулахад оролцдог хүүхдийн чиглэлд нэлээд дуу хоолойтой байх ёстой болж байна. Энэ мэт бүтэц үйл ажиллагаа нь өөрчлөгдөж байгаа учраас ямар чиглэлээр хөгжүүлж юу хийх вэ гэдэг саналаа өөрсдөө боловсруулах зэрэг ойрын хугацаанд хийх хамгийн гол ажил маань энэ байна.
-Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн ганц сувилал учраас бэрхшээл нэлээд байгаа биз?
- Улсын хэмжээнд ганцхан байдаг байгууллага учраас бэрхшээл хүндрэл нэлээд байна. Манайх чинь цэцэрлэг гэхэд хэцүү, эмнэлэг гэхэд хэцүү газар. Яагаад гэхээр цэцэрлэг юм уу гэхээр өвчтэй хүүхэд ирнэ. Тиймээс дандаа эмнэлгийн үйлчилгээ үзүүлж эмнэлгийн мэргэжилтэн ажилладаг. Гэтэл яг эмнэлэг юм уу гэхээр өвчтэй хүүхдийг эмчлэх боловсон хүчин болоод тоног төхөөрөмж, шинжилгээ хийх боломжгүй байсан. Гэхдээ өнгөрсөн жилээс цусны ерөнхий болоод бактерлиогийн шинжилгээг өөрийн лабораторидоо хийж эхэлсэн.
Ер нь улсын хэмжээнд байдаг ганц байгууллага гэдэг утгаараа хөдөө орон нутгаас хүүхэд ирэхээр, авна, авахгүй гээд асуудал гардаг юм байна. Ялангуяа дутуу нярайн тасагт энэ асуудал нэлээд гарч байна. Яагаад гэхээр сайдын тушаалын дагуу нийслэлд 1500 грамм, хөдөө орон нутагт 1700 граммаас дээш дутуу төрсөн нярайг авах ёстой гэж заасан байдаг бол 800, 900 грамм төрсөн хүүхэд манайд ирэх гээд байдаг. Гэтэл 1500 грамм хүрээгүй бол нарийн мэргэжлийн эмнэлэгт очих ёстой болж байгаа юм. Мөн манай сувилал нь бусад эмнэлгүүдтэй ижил даатгал, татвар зэргээс санхүүждэггүй учраас хөрөнгө мөнгө нэлээд дутагдалтай. Зөвхөн улсын төсвөөс санхүүждэг. Гэтэл энэ онд орж ирэх ёстой байсан мөнгөнөөсөө танаж байгаа гэсэн. Тэгэхээр авах гэж төлөвлөсөн багаж, тоног төхөөрөмжөө авч чадахгүй болж байна. |
Facebook-ын нүүрнүүд буюу Faces of Facebook | Танд цаг байвал Facebook-ын нүүр зурагнуудыг нэг дор үзэж болохоор болжээ. Гэхдээ зураг нэг бүрээр нь үзэхийн тулд таньд 36 жилийн хугацаа шаардлагатай.
Технологийн мэргэжилтэн Наталиа Рохас (Natalia Rojas) Facebook-ын бүх profile зурагнуудыг цаг хугацааны дарааллаар нь нэгтгэж харуулдаг Faces of Facebook сайт бүтээжээ.
Зургийн цуваа нь Марк Зукербергээс эхэлдэг бөгөөд нийтдээ 1.2 тэрбумд хүрээд байгаа юм байна. Facebook-т хүн нэмэгдэх бүрт зураг нь нэмэгддэг аж.
Та өөрийн Facebook account-аар нэвтэрч ороод өөрийгөө хэд дүгээрт явааг харж болно.
Заавар:
Та өөрийгөө Facebook хэд дэх хэрэглэгч гэдгээ мэдэхийн тулд энд дарна уу.
Үүний дараа баруун дээр булангийн marker-ийн зураг дээр дарна.
Connect гэсэн товчийг дарж өөрийгөө хэд дэх хэрэглэгч вэ гэдгээ хараарай.
The faces of Facebook |
С.Эрдэнэ гишүүнийг шүүхэд өгчээ | Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг Захиргааны хэргийн шүүхэд өгчээ.
Тухайлбал сайд “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийн төслийг санаачлан УИХ-аар батлуулсан.
Эл хууль батлагдсанаар 483.8 мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах боломжтой болсон юм. Мөн иргэдийн 24 хувь нь тав хүртэл, 76 хувь нь 5-11 жилээр ажилласан хугацаагаа нэмэгдүүлж тэтгэврээ дахин шинээр тогтоолгох боломжтой болжээ.
С.Одонтуяа гишүүний хувьд “1994 оноос өмнө дөрвөөс дээш хүүхэдтэй ээжүүд, 25 жил ажилласан цэргийн алба хаагчийг хүчээр шахам тэтгэвэрт гаргаж байсан.
Тэдний ажилласан жил өөрийнх нь хүсэлтээс үл хамааран тасалдсан байдаг учир дээрх хуульд хамруулах ёстой” хэмээн үзэж байгаа тул ийнхүү шүүхэд хандсан гэнэ. Хэрэв шүүхээс УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзвэл хуульд хамруулах хүний тоо 583 мянга болж өсөх юм байна. |
Эрка: Үе үеийн хип хопчид Баавартаа тусална | Дуучин Г.Эрдэнэбилэг
“Дижитал” хамтлагийнхан нэг хэсэг нам гүм байсан ч энэ онд фэнүүддээ шинэ тоглолтоор бэлэг барьсан. Гэвч төд удалгүй эргээд л сураг алдрав. Энд тэндхийн тоглолт дээр гарахгүй л байгаа болохоос тэд зүгээр суугаагүй бололтой. Хамтлагийн гишүүн Эркатай холбогдож хамтлагийн болон уран бүтээлийн сонин сайхнаас нь хуваалцлаа.
-Танай хамтлагаар сонин сайхан юу байна даа. Уран бүгээлийн олз хэр байна?
-Манай хамтлаг ирэх жил 15 нас хүрнэ. Тиймээс хамтлагийн ойд зориулан DVD гаргахаар зэхэж байна. Энэ жилдээ эх бэлтгэлийг нь бэлэн болгочихоод, он гармагц худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа. Мөн бие даасан хоёр дахь цомгийн ажилдаа орчихсон. Ажил ихтэй байна.
-Таны цомгийн ажил ямар шатандаа явж байна вэ?
-Ид дундаа л явж байна даа. Үг, аялгуугаа бүгдийг нь өөрөө бичиж байгаа болохоор хугацаа шаардлагатай байна. Тиймээс сонсогчдын гарт хэзээ хүрэхийг одоо амлаж чадахгүй нь. Поп, R&B урсгалын 10 дуунаас бүтэж байгаа. Утга санааны хувьд хайрын тухай дуу зонхилно.
-Танай хамтлагийн ахлагч Бааварын биеийн байдал ямархуу байгаа вэ?
-Биеийн байдал нь тийм ч муугүй байгаа. Гэхдээ түлэнхийн шарх эдгэхдээ арьс нь хумигдаж эдгэдэг юм байна. Бааварын гарын арьс тэгж эдгээд бүрэн тэнийж чадахгүй байгаа. Түүнийг эмчлүүлэхэд багагүй мөнгө шаарддагатай бөгөөд хагалгаанд орох ёстой юм. Хүнд гар ямар чухал эрхтэн билээ дээ. Тиймээс бид түүний гарыг эмчлүүлэхэд шаардлагатай мөнгийг олох зорилгоор хандивын тоглолт зохион байгуулахаар ярьж байгаа. Түүнийг урлагийн их тайзнаа эргэн ирээсэй гэсэн олон хүн байгаа учраас түүнд гар сунгах байх гэж итгэж байна.
-Баавар одоо хаана, юу хийж байгаа вэ?
-Гадуур байцаагдаж, хажуугаар нь хамтлагийнхаа ойд зориулсан ажилд хамтарч байгаа.
-Хандивын тоглолтыг хэзээ хийнэ гэж товлож байгаа юм. Тоглолтод ямар хүмүүс оролцох вэ?
-Тоглолтын тов одоогоор хараахан гараагүй. Гэнэтийн асуудал үүсчихгүй бол төлөвлөснөөрөө тоглолтыг зохион байгуулна. Тоглолтод Монголын хип хопын түүчээ болох “Дайн ба энх”, “Эрх чөлөө”, “Хоёр хүү”, “Мон Та Peп”, ”Ice top”, ‘Татар” зэрэг хамтлагаас гадна залуу үеийн хип хопчид оролцох болно. Нэг үгээр хэлбэл Монголын үе үеийн хип хопчид нэгэн тайзнаа цуглана. Яагаад гэвэл Монголд хип хоп урлагийг хөгжүүлэхэд Бааварын хувь нэмэр их байсан шүүдээ.
-Уг хагалгааг Монголд хийх боломжгүй юм болов уу. Үнэ хөлсийг нь судалж үзэв үү?
-Үзсэн. Монголд хийдэг гэсэн. Гэхдээ илүү сайн хийлгэе гэвэл гадагшаа явсан нь дээр юм билээ. Гадагшаа явж эмчлүүлбэл эх орондоо хагалгаанд орсноос хамаагүй өндөр тусах юм билээ. |
ГССҮТ-ийн 86 эмч ажлаасаа халагджээ | ГССҮТ-ийн эмч нар мэдээлэл хийлээ
ГССҮТ-ийн эмч, ажилтан, ажиллагсад энэ сарын 26, 27-нд тус эмнэлгийн даргаар шинээр томилогдсон Ц.Энхбаярыг эсэргүүцэн ажил хаялт хийсэн.
Тэгвэл өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямар хэмжээнд хүрсэн тухай ГССҮТ-ийн дүрс оншилгооны тасгийн эрхлэгч Д.Борхүү, гэмтлийн тасгийн клиникийн удирдагч Д.Жаргалсайхан, гар сарвуу, бичил мэс заслын клиникийн удирдагч Б.Бүргэд тэргүүтэй халагдсан эмч, сувилагчид хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Тэд дараах шалтгаанаар шинэ даргаа эсэргүүцэж байгаа гэнэ. Тодруулбал, Ц.Энхбаяр нь томилогдсон өдрөөсөө эмч нарыг хахууль авсан хэмээн ор үндэсгүй гүтгэсэн. Мөн өмнө олон удаагийн сонгон шалгаруулалтад оролцож байсан ч нэг ч удаа тэнцэж байгаагүй, хувийн зохион байгуулалт муутай, хамт олон удирдан авч явах чадваргүй гэдгийг нь мэргэжил нэгт нөхөд нь баталж байгаа гэлээ.
ГССҮТ нь 512 ажилтан, ажиллагсадтайгаас 112 нь нарийн мэргэжлийн эмч бөгөөд өнөөдрийн байдлаар 86 нь халагдах өргөдлөө өгч, халагдсан байна.
Мэдээлэл хийсэн эмч нарийн хэлж байгаагаар уг эсэргүүцлийг зөвхөн эмч нар төдийгүй сувилагчид дэмжин оролцож байгааг онцолж байв.
Харин шинээр томилогдсон Ц.Энхбаярын тухайд эрүүл мэндийн салбарт 23 жил ажилласан нэгэн юм байна. |
Хуулийн төсөлд тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсээс 45.3 га газар чөлөөлүүлэхээр тусгажээ | Богдхан уулын нутаг дэвсгэр
Өнгөрсөн сараас эхэлж Богдхан уулын нутаг дэвсгэрт орших тусгай хамгаалалт бүхий хоёр газрыг манай баячууд “Дархан цаазат” гэх хууль ёсны үгийг баллуурдаж өөрсдөө тэнд эзэн суухаар улайрч байна. Энэ бүхнийг тус газарт амьдардаг иргэд бидэнд учирлан ярьж байсан юм.
Өдгөө Зайсанд ямар хүмүүс амьдардаг вэ гэвэл мөнгөтэй баячууд. Анх тэд өөрсдийн орд харшаа босгохдоо ямар ч холбогдох албаны хүмүүсээс нь зөвшөөрөл авалгүйгээр шууд л үлгэрийн юм шиг тансаг орд харшаа нүд ирмэхийн зуур босгож борчуудыг том том нүсэр техникээр дайрах нь холгүй нэлээд даажигнаж байсан гэнэ.
Бид ч энэ тухай мэдээллийг тухай бүрд нь хангалттай мэдээлж байсан боловч ямар ч арга хэмжээ авалгүй байсаар өнөөдөр Зайсангийн ам болгон баячуудын мэдлийн газар болж хувирсан.
Тэгвэл одоо иргэдийн хэлж буйгаар тус дүүргээс сонгогдсон УИХ-ын хоёр гишүүн “Сонгогчид та бүхний төлөө л бид ажиллана” гэж байсан бол өнөөдөр баячуудынхаа талд ажиллан Зайсанг там болгох тогтоолын төслийг өнгөрсөн сарын 6-нд УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьжээ.
Уг тогтоолын төсөлд Зайсангийн амнаас 23.2, Арцатын амнаас 21.8, Богинын амнаас 0.3, нийт 45.3 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсээс чөлөөлүүлэхээр тусгажээ.
Тус хорооны иргэн Д.Ням-Отгон “Бид манай дүүргээс сонгогдсон Ц.Оюунгэрэл, Л.Болд хоёрт ямар их итгэл өгч сонгож байлаа. Гэтэл тэд бидний төлөө биш зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө УИХ-д суухаар улайрч байж.
Та бүхэн тэдний тогтоолын төслийг хараарай хүн үнэмшмээр зүйл нэг ч байхгүй. Тогтоолын төсөлд тусгасан Арцатын ам, Богинын аманд бидэн шиг жирийн иргэд нэг ч амьдардаггүй шүү дээ. Харин ч эсрэгээрээ Зайсангийн аманд баячуудын хатавчин доор олон жил амьдарч байна бид нар.
Бид энэ баячуудтай их удаан тэмцэж байна. Зарим нь ч залхаад нүүсэн. Одоогоос гурван жилийн өмнө энд бараг 380 орчим айл өрх амьдарч байсан. Одоо бол 40-50 айл үлдсэн. Яах вэ дээ хоёр гишүүн бидний нэрийг барьж тогтоолын төслөө З.Энхболд даргад танилцуулсан юм билээ.
Тэр нь их инээдтэй тогтоол. Тухайлбал нутгийн уугуул иргэдийн газар өмчлөх эрхийг баталгаажуулахын тулд ийм төсөл боловсруулсан гэж тайлбарласан байгаа юм. Яаж ч бодсон бидний төлөө биш шүү дээ. Ингэж л биднээр даажигнаад байгаа хүмүүс.
Ер нь бол уугуул иргэдийг хэдэн талаас нь барилгын компанийн захирлууд болон баячууд нийлж ад үзсээр байгаад зарим нь арагагүй эрхэнд нүүсэн. Бид ч энд үеэ дуустал амьдарна гэж бодож байгаа. Одоо та нар хардаа энд гишгэх зай ч байхгүй.
Ер нь Зайсанд монголын нөлөө бүхий эрхмүүд амьдардаг шүү дээ. Тэд бидний нэрийг барьж ийм төсөл боловсруулсан юм чинь бидэнд алга дарам газрыг маань өгөх ёстой. Тэгээд ч энэ баячуудын байшингуудын нэг нь ч газрын зөвшөөрөлгүй гэдгийг хүн бүхэн мэднэ.
Өчнөөн жил амьдарч байгаа биднийг төр засаг яагаад ингэж ад үзээд байгаа юм бол. Ямартай ч бид газрынхаа төлөө тэмцэх болно” гэлээ.
Уугуул иргэдийн ярьж буй зүйл бүгд бодит үнэн. Богдхан уулын чанх урагшаа дарга, сайд нарын тансаг байшингууд нүд ирмэхийн зуурт боссоор байгаа. Одоо бол тус газарт уугуул иргэд гэх цөөхөн хэдэн хүн л амьдарч байна. Гэтэл үй олноороо зөвшөөрөлгүй баригдсан эдгээр хорооллууд бүгд авлигын шинж чанартай.
Жирийн иргэн Дорж, Дулмаа хэчнээн мөрөөдөөд ч Зайсанд газар авч чадахгүй гэдэг нь гашуун үнэн. Зайсангийн амыг там болгосон баячууд одоо бүр цаашлаад Арцат, Богинын, амыг авахаар ийнхүү улайран зүтгэжээ.
Энэ бүхэн хэнд ашигтай вэ гэвэл товчхондоо эрхэм гишүүд баячуудын захиалгаар дээрх амуудыг үгүй хийхээр аль хэдийн ажлаа эхэлж борчуудыг биш баячуудаа бодсон тогтоолын төсөл боловсруулсан нь харамсалтай. |
В.Путинийг Нобелийн шагналд нэр дэвшүүлэв | ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
Дэлхийн улс орнуудын холбооны Олон улсын академиас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлж байгааг тус академийн тэргүүн Георгий Трапецников мэдэгдлээ.
“Дайн мөргөлдөөнтэй бүс нутагт Ерөнхийлөгч Путиний гүйцэтгэж буй энх тайванч бодлогыг дэлхий даяараа мэднэ. Сири дахь хямралыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх үйлст Кремлийн тэргүүн онцгой хүчин чармайлт гаргасан” хэмээн тэрээр онцоллоо. Нобелийн шагналд тодорхойлж буй захидлыг есдүгээр сарын 16-нд Нобелийн шагналын хороонд илгээсэн байна. Захидлыг хүлээж авснаа Нобелийн шагналын хорооноос мэдэгдсэн аж.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро “В.Путин Нобелийн шагнал авах ёстой хүн. Түүний хүчин чармайлтаар Сирийн дайныг зогсоох боломжтой болсон” хэмээн ярьжээ.
Энэ долоо хоногт Москвад айлчлалаар ирэх Венесуэлийн парламентын тэргүүн Диосдадо Кабельо В.Путинтэй уулзаж Н.Мадурогийн дэмжлэгийг албан ёсоор гардуулах юм. |
"Магнай трейд" даварч байхад О.Магнай хаачив | ШӨХТГ-ын дарга О. Магнай
Нефтийн бүтээгдэхүүн импортлогч “Магнай трейд” ХХК-ийн удирдлагууд өнгөрсөн есдүгээр сарын сүүлийн арваад хоногт “МТ Ойл”, “Жаст Ойл” хаягтай шатахуун түгээх станцуудынхаа түгээгч нарт “Засвартай”, ‘Тог тасарсан”, “Бензин дууссан” гэдэг үлгэр зохиож өгөөд, өнөөдүүл нь ч жолооч нар шатахуун авахаар очиход зааж өгсөн дээрх үгийг нь тоть мэт давтаж байсаар бүх төрлийн шатахууныхаа үнийг литр тутамд 50 төгрөгөөр нэмчихсэн.
Шатахууны үнийг ингэж нэмсэн нь хуурай өвсөнд тавьсан хаврын түймэр мэт хурдан тархаж, бүх юмны үнийг хөөрөгдөж орхилоо.
Энэ байдал хоногийн бор хоолоо залгуулж явдаг даржин амьдралтай олон иргэдийг хатуухан ниргэж байна.
Есдүгээр сарын 30-ны өглөө босоход өчигдөр нь иргэдэд өдрийн цагаар 500, шөнийн цагаар 700 төгрөгөөр үйлчилж байсан Баянхошуу, Толгойт, Шархад зэрэг алсын чиглэлийн микронууд үнээ өдрийн цагт 700, шөнийн цагаар 1000 төгрөг болгоод нэмчихсэн байсан.
Халаас, хэтэвчээ ухаж ухаж, 50, 100 цаас нийлүүлэн 500 болгоод микронд суусан иргэд нэг буудал яваад кондукторт хөөгдөн өглөөний жаварт явгарцгаажээ. Ийм хүндрэлтэй хотын бүх чиглэлд микрогоор хол зам туулан гэртээ харьж, ажилдаа ирдэг иргэд тулж байна.
Ааш муутай, ахиухан мөнгө л олж байвал боллоо гэж боддог микроны боссууд өдөр 700, шөнө 1000 төгрөг гэж гэдийн, мөнгө байхгүй гэсэн иргэдийн өмнөөс жишим ч үгүй “Шатахууны үнэ нэмэгдчихсэн” гэдэг сайхан шалтаг хэлж, дураар дургиж байна. Ийнхүү бараг л бүх худалдаа эрхлэгчид “Бараа, үйлчилгээнийхээ үнийг өсгөх бололцоо олгосон “Магнай трейд”-эд баярлалаа” гэцгээсэн биз ээ.
“Магнай трейд” ингэж үнээ нэмсэн биш дунд нь улсын төсвөөс мөнгө авч, ямар ч асуудалгүй машинаа унан давхидаг дарга нар бус арай ядан хоолоо залгуулдаг жирийн ард түмэн ниргүүлж байна.
“Магнай трейд”-ийн шатахууны үнэ нэмэгдсэнээр далимдуулан худалдаа наймаа эрхлэгчид “Бензин нэмэгдчихсэн, үнээ өсгөхөөс өөр аргагүй” гэж шогширсоор, дор бүртээ гурил, будаа, талх тарианыхаа үнийг 30, 40, 50 төгрөгөөр өсгөөд авлаа. Зарим нь бүр 100-гаас дээш төгрөгөөр нэмсэн.
Төрөөс үнэ хөөрөгдүүлэхгүйн тулд шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл хүртэл өгч дэмжээд байхад “Магнай трейд” ингэж ядарсан иргэдийн нуруун дээр даам гарч байна.
Ингэхэд, төрөөс, угтаа ард түмний татвараас мөнгө авчихаад эргээд тэдний халаасыг хоосолж байгаа “Магнай трейд”-ийн ерөнхий захирал Р.Ганзоригийн шуналд хязгаар гэж байдаг болов уу гэж бодогдоно. Шатахуун импортлогч компаниудаас хамгийн түрүүнд эднийх л эхэлж үнээ нэмж байдаг.
Үүнийг нь дагаад нийгэмд үнийн хөөрөгдөл үүсдэг. Сүүлийн хоёр, гурван жилд лав ийм л байлаа. “Оны шилдэг импортлогч, татвар төлөгч” гэх мэт элдэв цол гуншингаас салдаггүй “Магнай трейд” үндэсний том компанийн хувьд шатахдаа шатаад, олохдоо олоод бизнесээ шударгаар эрхэлж ард иргэдийг хохироохгүй явах ёстой баймаар.
Гэтэл төрөөс өчнөөн тэрбум төгрөгийн дэмжлэг авсан хэрнээ төрийг ч, түмнийг ч үл тоож үнээ нэмчихээд эрхэм захирал Р.Ганзориг нь сураггүй апга болчихсон гэх юм.
Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Түүнээс ямар үндэслэлээр үнээ нэмснийг асууж тодруулах гэхэд хөдөө явчихсан, олдохгүй байна" гэх тайлбар хэвлэлээр хийсэн.
Эрхэм захирал Р.Ганзориг шатахууныхаа үнийг нэмчихээд, бултаж болох ч нэгэнт төрөөс мөнгө авсан бол нэмэхгүй, бас бултахгүй л байх ёстой. Энэ ичдэггүй, ширэн нүүртэй захиралд хариуцлага тооцох байгууллага, дарга ингэхэд байна уу.
Шинэ суудалд заларснаасаа хойш тун ч ширүүхэн, шийдмэг байгаа Шударга өрсөлдөөний О.Магнай даргад иргэд их л найдвар тавьж суусан. Өглөө сэрэхэд л шатахууны үнийг шалтгаангүйгээр нэмж, гэмгүй иргэдийг сөгдүүлээд байгаа энэ компанид ард олны эрх ашгийн төлөө дуугарах үүрэг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайд бий.
Уг нь тэрбээр өнгөрсөн хавар үгсэн хуйвалдаж, шатахууны үнэ нэмсэн нэр бүхий компаниудад тэрбумаар нь торгууль оногдуулж, бизнесээ шударгаар эрхлэхгүй бол ямар шан хүртдэгийг жинтэйхэн харуулсан юм.
Энэ удаад ч бас түүнтэйгээ адил эрсхэн шийдвэр гаргаж, үндэслэлгүйгээр, дур мэдэн үнэ нэмж, дунд чөмгөөрөө жиргээд байгаа “Магнай трейд“-д хатуухан банга хүртээнэ биз хэмээн, хүлээж, горьдож байна.
Гэтэл юм юман дээр дуугарч ард түмний баатар болох дөхөөд байсан өнөөх О.Магнай сураггүй. Таксины үнэ нэмж буруу дуугарсныхаа шанд том зэм хүртэж, улмаар уруулаа унжуулануучлалтгуйсан.Үүнээс хойш таг чиг. Арай энүүхнээр зүрхээ зүсүүлээд дуугарч чадахаа больчихмооргүй юм. О.Магнай хаачив.
“Шатахууны үнэ нэмсэндээ ямар нэгэн тайлбар өгөхгүй” гэж даналзаад байгаа даварсан “Магнай трейд”-д төрийн төмөр нүүрийг харуулах л ёстой шүү дээ, О.Магнай дарга аа. |
Барак Обама: Бүгд найрамдахчууд эдийн засгийг барьцаандаа авлаа | АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама парламентын доод танхимын олонх болох бүгд найрамдахчуудыг эрс шүүмжилж, холбооны засаг захиргааны үйл ажиллагааг аль болох хурдан сэргээхийг уриалжээ.
Тус улсад төсөв батлагдаагүйгээс болж энэ сарын 1-нээс эхлэн төрийн байгууллагууд үүдээ барьсан. Үүнийг бүгд найрамдахчуудын шантааж, улстөрийн ашиг сонирхолтой холбоотой гэж Барак Обама үзэж байна.
Тэрбээр “Холбооны Засгийн газар сүүлийн 17 жилд анх удаа үйл ажиллагаагаа зогсоолоо. Энэ явдал юунаас болов гэдгийг америк хүн бүр мэдээсэй гэж би хүсч байна. Учир нь бүгд найрамдахчуудад нэг хууль таалагдаагүй юм.
Тэд эрүүл мэндийн шинэчлэлийг хойшлуулахыг шаардаж, төсөв батлаагүй. Тэд хэдэн сая америк иргэнийг эрүүл мэндийн даатгалд хамрагдах бололцоогоор хангахгүйн тулд үзэл суртлын загалмайтны аян дайн эхлүүлж, Засгийн газрыг хаалаа” гэж мэдэгджээ.
Түүнчлэн Барак Обама АНУ-д үүсээд буй санхүүгийн асуудлаас болж Малайзад хийх айлчлалаа хойшлуулсан байна.
Обамагийн санаачилсан эрүүл мэндийн томоохон шинэчлэл олон жилийн турш дуншсаны эцэст арайхийн Конгрессоор орсон юм. Энэхүү шинэчлэлийн үр дүнд архаг өвчтэй, орлого багатай америкчуудад даатгалын гэрээ байгуулдаг цахим бирж нээгджээ.
Үүнээс өмнө даатгагчид ийм хүмүүст үйлчилгээ үзүүлдэггүй байснаас болж 40 сая гаруй хүн эмнэлгийн тусламж хүртэх эрхгүй байсан аж.
Гэвч энэхүү шинэчлэлийг баталсныхаа дараа бүгд найрамдахчууд эсэргүүцлээ илэрхийлж, төсвийг батлахаас татгалзжээ.
Үүний улмаас үндэсний цэцэрлэгт хүрээлэн үүдээ барьж, гаалийн ажилтнуудын цөөн хэсэг нь ажиллаж, цагдаа, түргэн тусламжийнхан шаардлагатай дуудлагад л явж байна.
Үүнээс гадна төрийн хэдэн зуун мянган албан хаагч цалингүй амралт авчээ. |
Бар луугийн эсрэг | Энэтхэг, Хятад гэсэн хоёр улс өдгөө дэлхийн бодлогыг тодорхойлохоор барьж тогтоошгүй их хүчээр өндийж ирж байна
АНУ, Их Британи, Япон, Герман гэсэн их гүрнүүдээс дэлхийн хөгжил шалтгаалдаг байсан цаг ард хоцорчээ. Тэдгээр улсын эрхшээлд байсан Энэтхэг, Хятад гэсэн хоёр улс өдгөө дэлхийн бодлогыг тодорхойлохоор барьж тогтоошгүй их хүчээр өндийж ирж байна.
Энэ оны эхний хагас жилд Японыг гүйцэж түрүүлэн дэлхийн хоёр дахь эдийн засагтай орон болсон Хятад тун удахгүй АНУ-ыг ч гүйцэх нь тодорхой болжээ. Хятад ийнхүү хүчирхэгжиж эхэлсний үрээр АНУ-Япон-БНСУ гэсэн холбоотон бий болгов.
Тэд БНХАУ-ын хөгжлийн хурдцыг сааруулахыг хичээж үүндээ Тайвань, Энэтхэгийг ашиглахыг хичээж байна. АНУ саяхан Тайваньд долоон тэрбум ам.долларын өртөг бүхий зэвсэг худалдсан явдал үүнийг баталсан. АНУ-ын энэхүү өдөөн хатгалгыг БНХАУ зүгээр хараад суухгүй нь тодорхой.
Тэд эсрэг эвслийнхээ хүчийг сулруулахын тулд ашиглах өгөөшөөрөө БНАСАУ-ыг сонгож авчээ. Тус улсын удирдагч Ким Чен Ир саяхнаас БНХАУ-д байн байн айлчлах болсон билээ. Айлчлалын шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байгаа боловч үнэнд хамгийн ойр нь Солонгосын хойгт дайн эхлүүлэх эсэхийг Ху Жинтаотой зөвлөж буй гэсэн таамаг юм.
Өрсөлдөгчийнхөө хүчийг сулруулах боломжийг алдахгүйн тулд болзошгүй дайнд тэд умардынхныг далдуур дэмжих нь тодорхой юм. Пентагоноос гаргасан илтгэлд БНХАУ-ын цэргийн хүч, нөөц бололцоо АНУ-ыг сандаргах хэмжээнд арай хүрээгүй байгаа хэмээн дурьдсан байна. Гэсэн ч энэ нь далдуур дэмжихэд нь саад болохгүй юм.
Энэтхэгийн тухайд БНХАУ-тай хэзээний таагүй харьцаатай билээ. БНХАУ-ын талаас хийх өдөөн хатгалга тасрахгүй байгаа нь 50 жилийн өмнө болсон дайнаа мартаагүй байгааг илэрхийлдэг. Түвд, Кашмир мужаас болж тус хоёр улс 1962 онд дайтаж байсан түүхтэй юм.
Үүнээс ч болсон уу хүн амын тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг Энэтхэгийн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд орох боломжийг БНХАУ ямагт хяссаар ирсэн. Одоо Энэтхэг цөмийн их гүрэн болохоор шуурхайлж, энэ ажилдаа аль ч улсаас тусламж авахад бэлэн байна.
Тус улсын Ерөнхий сайд Монмахон Сингх АНУ, ОХУ-д ээлж дараалан айлчилж, тухай бүртээ цөмийн салбарт хамтрах хүсэлтээ илэрхийлж байгаа. Энэ бүхнийг бодолцвол Энэтхэг улс АНУ-тай эвсэх магадлал хавьгүй өндөр.
БНХАУ эдийн засгийн хүчин чадлаараа Энэтхэгээс хавьгүй давуу байгаа боловч энэ байдал удаан үргэлжлэх магадлал бага. Энэ зууныг Хятадынх болно хэмээн бүгд хүлээн зөвшөөрч байгаа энэ үед цэргийн бие бүрэлдэхүүний тоогоор дэлхийд гуравдугаарт орох Энэтхэг улсыг талдаа татсан эвсэл л дэлхий дээр ноёрхох боломж бүрдэх юм.
Тэр эвсэл нь АНУ-Япон-БНСУ байх уу эсвэл ОХУ-Венесуэль-Латин Америкийн орнууд байх уу гэдгийг цаг хугацаа харуулна биз ээ. |
Оросын мисс суллагджээ | ОХУ-ын 1998 оны мисс Анна Малова
ОХУ-ын 1998 оны мисс, тухайн жилийн “Ертөнцийн мисс” уралдааны хагас шигшээд шалгарч шуугиулж байгаад АНУ-д ногоон картаар гарсан, хожим хар тамхи болон дэлгүүрээс хувцас хулгайлсан хэргээр ял эдэлж байсан Анна Маловаг Манхэттэний шүүгч суллажээ.
Бүсгүй бүх буруугаа хүлээж буйн зэрэгцээ сайтар хүмүүжсэн дахиж ийм үйлдэл гаргахгүй гэдэгт итгэж байгаа тул шоронгоос суллаж байгаа гэж хэлсэн байна.
Шүүгч эмэгтэйд “Хэрвээ та бас л ямар нэг алдаа гаргавал дахин миний өмнө зогсох болно. Ийм байдалд орохгүйн тулд хичээгээрэй” гэжээ. |
2020 он гэхэд 100 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн төмөр замаар тээвэрлэнэ | “Монгол Улсын төмөр замын шинэчлэл” сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр “Чингис” зочид буудалд болж байна. Зөвлөгөөнийг нээж, Зам тээврийн сайд А.Гансүх үг хэллээ. Тэрбээр манай улсын төмөр замд маш их асуудал байсан ч бид үүнийг алхам алхамаар шийдэж байна.
Стратегийн томоохон ордуудаа улс төрчдөөр удирдуулах хэрэггүй. Тиймээс л төмөр замын даргаар төмөр замчин хүнийг томилсон. Энэ л хамгийн чухал зүйл юм. Өнөөдрийн байдлаар төмөр замд шүүмжлэх асуудал бага байна. Хэдүүлээ болж бүтэхгүйгээ ярилцахаас илүүтэй хэтдээ хийх их бүтээн байгуулалтын ажлаа ярилцах нь энэ удаагийн зөвлөгөөний гол зорилго юм гэлээ.
Улсын хэмжээнд 5600 км төмөр зам барихаар төлөвлөсөн бөгөөд одоогоор 1800 км төмөр зам барих ажлыг эхлүүлсэн тухай зөвлөгөөнд оролцож буй удирдах албан тушаалтнууд илтгэлдээ дурьдаж байлаа.
Мөн Төмөр замын дээд сургуулийг Тээврийн дээд сургууль болгож, зам тээврийн чиглэлийн зургаан шинэ анги нээсэн байна. Түүнчлэн төмөр замаас гадна далайн тээврийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд 12 хүүхдийг БНСУ-д далайн тээврийн чиглэлээр суралцуулах аж. Цаашлаад энэ тоог 100-д хүргэх гэнэ.
2020 он гэхэд манай улс 100 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүнийг төмөр замаар дамжуулан хөрш орнуудад хүргэж, тэдгээр улсын төмөр замаар дамжуулан далайн боомтод аваачих юм байна.
“Монгол Улсын төмөр замын шинэчлэл” сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөн 16:00 цагт дуусах бөгөөд хаалтын ажиллагаа УДЭТ-т болж, төмөр замчид маань “Сүнжидмаа” дуулалт жүжиг үзнэ.
Дашрамд дурдахад, улсын хэмжээнд энэ жил 21 сая тонн ачааг төмөр замаар тээвэрлэсэн нь өмнөх оноос даруй нэг сая тонноор нэмэгджээ. |
Тариаланчдын буудайг 320 мянган төгрөгөөр авна | ҮХААЯ, Тариалан эрхлэлтийн дэмжих сан тонн улаан буудайг 320 мянган төгрөгөөр худалдан авч, 100 мянган төгрөгийг урамшуулал олгох болсноо албан ёсоор мэдэгдлээ.
Ингэснээр үйлдвэрээс гарах гурилын үнэ кг нь 600 төгрөгт барих боломж бүрдэж байгаа юм байна. Үүнээс өмнө тариаланчид улаан буудайгаа 400-450 мянган төгрөгөөр борлуулах хүсэлтээ ҮХАА-н сайд Х.Баттулгад илэрхийлээд байсан юм.
Учир нь Монгол Улс газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг эх орондоо үйлдвэрлэдэггүй. Тиймээс тариалан эрхлэхэд зардал их гардаг гэнэ.
Түүнчлэн валютын ханш чангарсан энэ үед улаан буудайг 380 мянган төгрөгөөр өгөх нь зах зээлээс хэт доогуур үнэлгээ гэж үзэж байсан аж.
Харин гурил үйлдвэрлэгчид улаан буудайг нэг тонн тутмыг нь 320 мянган төгрөгөөс дээш үнээр авахгүй гэдгээ мэдэгджээ. Үүнээс дээш үнээр худалдан авбал газар тариаланчид ч, гурил үйлдвэрлэгчид ч хэцүүхэн байдалд орно гэдгийг тэд хэлж байсан юм. |
Эдийн засгийг хүндрэлд оруулж, хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудад арга хэмжээ авахыг дахин шаардлаа | УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарт өнөөдөр шаардлага хүргүүллээ.
Саяхан хуралдсан ээлжит бус чуулганы нээлтийн үеэр улс орны эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагааны талаар МАН-ын бүлэг байр сууриа илэрхийлж дүгнэлт гаргасан. Ингэхдээ нэг жилийн хугацаанд улс орны эдийн засгийг хүндрэлд оруулж, хариуцлагагүй ажилласан Засгийн газар, холбогдох яамд, Монголбанкны удирдлагатай зохих хариуцлага тооцохыг УИХ дахь олонхийг бүрдүүлж буй АН, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс шаардсан юм.
Гэтэл энэ талаар холбогдох албан тушаалтнууд одоо болтол ямар нэг хариу, тайлбар ирүүлээгүй байна. Иймд дээрх шаардлагын дагуу УИХ-ын удирдлага, олонхийг бүрдүүлж буй улс төрийн хүчнүүд байр сууриа илэрхийлж, ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаараа тодорхой хариу ирүүлэхийг МАН-ын бүлэг дахин шаардлаа. |
Монгол ахмадуудынхаа амьдралын түвшнээр 74-т жагслаа | НҮБ-аас Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан анх удаа улс орнуудын настайчуудын амьдралын түвшнийг эрэмбэлсэн жагсаалт гаргажээ.
Жагсаалтын эхний тавд Швед, Норвеги,Герман, Нидерланд, Канад орсон байна. Аравдугаар байранд Япон, 20-д Словени, З0-д Панам, 35-д БНХАУ, 74-д Монгол, 78-д Орос оржээ.
Ийнхүү түүвэрчлэн авч үзэхэд жагсаалтын 80 дугаарт Камбож, харин 91-д Афганистан бичигджээ.
Судалгааг улс орны орлого, эрүүлийг хамгаалахын түвшин, боловсрол, хүний эрх, эрх чөлөө гэсэн үзүүлэлтэд тулгуурлан гаргасан байна. Хачирхалтай нь ДНБ өндөр орнуудад ахмад настных нь амьдралын түвшин доогуур дүн гарчээ. |
Шар хантаазтангуудын тоог нэмжээ | Зам цэвэрлэгээний ажилтнууд
Энэ жил нийслэлийн төвийн хэсгийн замын цас, мөс халтиргаа гулгааг нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэл хариуцан ажиллах юм байна.
Өмнөх жилүүдэд зам цэвэрлэгээний ажилтнууд /шар хантаазтан/ цас, мөс цэвэрлэдэг байсан бол энэ жилээс ногоон байгууламжийн цэцэрлэгчид, зам цэвэрлэгээний машины ажилтнууд зэрэг улирлын чанартай ажил гүйцэтгэдэг хүмүүсээр хүний нөөцөө нэмэгдүүлж, нийт 140 хүн ажиллахаар болжээ.
Одоогоор нөөцөнд 300 тн цас хайлуулах давс бэлэн байгаа бөгөөд Захирагчийн Ажлын Албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс нэмж 500 тн бодис авахаар тендер зарлаад байгаа аж.
Мөн байгаль орчинд хор нөлөөгүй цас мөс арилгагч шингэн уусмалыг энэ өвөл шинээр туршиж үзэхээр бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд туршилт амжилттай болбол цааш нь үргэлжлүүлэх гэнэ. |
Төмөр замын тээврийн ялгавартай үнийг болиулав | Төмөр замын ялгавартай үнийг болиулав
Барилга, орон сууц баригдах дулааны улирал эхлэх үе болон баяр ёслолын үеэр төмөр замын тээврийн үйл ажиллагааны хэвийн байдал доголдох, иргэд аж ахуйн нэгжүүдийг чирэгдүүлэх, үнэ тариф өндөр байна гэх гомдол ШӨХТГ-т байнга ирдэг аж.
Тиймээс иргэдийн гомдлын мөрөөр тус газраас шалгалт хийж хэд хэдэн зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээ авчээ.
Тухайлбал "УБТЗ" Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын тушаал гаргаж холимог ачааг Замын-Үүд өртөөнөөс Улаанбаатар хот хүртэл тээвэрлэхдээ иргэд, аж ахуй эрхлэгчдээс шууд авч тээвэрлэхгүй зөвхөн "Дулаан винг" ХХК, "Туулын гүүр далай" ХХК, "МТЗ" ТӨХК, "Эн жи лик" ХХК зэрэг компаниудаар дамжуулан авч тээвэрлэдэг байсан нь тогтоогджээ.
Гэтэл эдгээр компаниуд нь иргэд, ахуй эрхлэгчдийн ачаа, барааг "УБТЗ" ХНН-ийн вагоноор дамжуулан тээвэрлэхдээ төмөр замын батлагдсан тарифаас өндөр үнээр бодон төлбөрийг авч иргэд, аж ахуй эрхлэгчдийг хохироодог байсан байна.
Мөн Замын-Үүд өртөөнөөс хүнс, барилга болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ тус тусад нь ангилан зориулалтын вагонд ачдаггүй, нэг газарт ижил төвшинд дугаарлуулан ачдагаас уг бараа бүтээгдэхүүний тээвэрлүүлэгчдийг ихээхэн чирэгдүүлж эмх замбараагүй дараалал үүсдэг.
Энэ нь Замын-Үүд өртөөнөөс Улаанбаатар хот хүртэл тээвэрлэгдэж буй хүнсний бараа бүтээгдэхүүний хадгалалт тээвэрлэлтийн горим алдагдах, улмаар эрүүл ахуйн чанарын шаардлага хангахгүй нөхцөл болж байжээ.
Тиймээс ШӨХТГ-аас "УБТЗ" ХНН-т албан шаардлага өгчээ. Улмаар тус аж ахуйн нэгжээс иргэдээс ачаа тээврийн тарифыг илүү авдаг байсан үйлдлээ зогсоосон гэдгээ мэдэгджээ. |
Найман хүн тутмын нэг нь архаг өлсгөлөнд нэрвэгджээ | Дэлхийн хүнсний аюулгүй байдлын үзүүлэлт
Өлсгөлөнтэй тэмцэх үйл ажиллагааг дэлхий даяар амжилттай явуулж байгаа хэдий ч 2011-2013 оны байдлаар манай гарагийн найман хүн тутмын нэг нь буюу 842 сая иргэн архаг өлсгөлөнд нэрвэгджээ.
Энэ талаар НҮБ-ийн "Дэлхийн хүнсний аюулгүй байдлын үзүүлэлт" шинэ баримтад дурьдсан байна.
Өлсгөлөнд нэрвэгдэгсэдийн ихэнх нь хөгжиж буй орнуудад аж төрдөг байна. Гэхдээ өндөр хөгжилтэй, баян орнуудад 16 сая хүн өлсөж байгаа тухай хачирхалтай баримтыг дэлгэжээ.
Энэхүү баримтыг Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сан, Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс хамтран гаргасан аж. |
Төрийн ордонд бичил кинотеатр нээгдлээ | Төрийн ордонд байрлах Төрийн түүхийн музейд бичил кинотеатр нээгдлээ
Иргэд энэ жил Төрийн ордондоо чөлөөтэй нэвтэрч, Төрийн түүхийн музейтэй танилцаж, Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл илэрхийлэн, Эзэн Чингисийнхээ хөшөөний дэргэд зургаа татуулах боломжтой болсон.
Тэгвэл өнөөдөр бас нэгэн шинэ үйл явдал боллоо. Тодруулбал, Төрийн ордонд байрлах Төрийн түүхийн музейд бичил кинотеатр нээгдлээ.
Дэлхийн олон орны Төрийн болоод Парламентын ордонд үзвэрийн ийм танхим байдаг бөгөөд зочдодоо зориулан үүх түүхээ таниулах богино хэмжээний кино үзүүлдэг байна. Ийм жишгийг манай улс бас бий болгож чадлаа гэдгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нээлтийн тууз хайчлах үеэрээ хэлж байв.
Төрийн түүхийн музей дэх кино театрын анхны үзэгчид “Монгол төрийн түүхийн товчоо” баримтат киног үзэж сонирхлоо. |
Ангела Меркелийн хуучин байрыг 55 еврогоор хөлслүүлнэ | Германы канцлер Ангела Меркель
Германы канцлер Ангела Меркелийн хуучин байрыг хөлсөлдөг болжээ.
Берлиний ханыг нурааснаас хойш дөрвөн жилийн турш амьдарч байсан түүний энэ байр Берлиний зүүн хэсэгт оршдог аж.
“Канцлер шиг амьдар” уриатай энэхүү өмч нь 55 м.кв бөгөөд нэг шөнө хоноглоход 55 евро гэнэ. Хэдий үнэтэй ч энэхүү домогт байранд хонох хүсэлтэй жуулчид эхнээсээ тодорчээ. Ангела Меркелийн хувьд энэ байрнаасаа нүүж, Бонн хотод нүүж ирсэн.
Тэр цагаас хойш Пренцлауэр Берг дүүрэг жуулчдын дунд нэлээд алдаршжээ. |
Монгол олон улсын хүний эрхийн байгууллагуудын чуулганыг толгойлно | Чуулганд Монгол Улсыг төлөөлж буй Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, Ажлын албаны дарга А.Дашдэлэг нар
Катар Улсын Доха хотноо энэ сарын 1-нд эхэлсэн Ази Номхон Далайн Бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын 18 дахь Чуулганд Монгол Улсыг төлөөлөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, Ажлын албаны дарга А.Дашдэлэг нар оролцож байна.
Уг хурлаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг Ази Номхон Далайн Бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы орлогч даргаар сонгосон бөгөөд 2015 оноос эхлэн тус байгууллагыг толгойлохоор болжээ.
Ази Номхон Далайн Чуулган нь хүний эрхийн үндэсний байгууллагуудын үр дүнтэй үйл ажиллагааг явуулахад шаардагдах хамгийн наад захын олон улсын хэм хэмжээг баримталдаг бөгөөд “бүрэн эрхт” 15 гишүүн байгууллага, мөн гурван “орлогч гишүүн” байгууллагатай. |
“Магнай трейд”-д шаардлага хүргүүллээ | ШӨХТГ-ын дарга О.Магнай
ШӨХТГ-аас шатахууныхаа үнийг нэмсэн импортлогч компанид албан шаардлага хүргүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногоос А-92 шатахууныг 50 төгрөгөөр нэмсэн “Магнай трейд”, “Жаст”-д хүргүүлсэн уг бичигт шатахууны үнэ нэмсэн шалтгаан, судалгааг тодорхой тайлбарлахыг хүссэн байна.
ШӨХТГ-ын дарга О.Магнай “Албан бичгийн хариу ирээгүй байна. “Жаст”-ийг “Магнай трейд” авсан гэсэн албан бус мэдээлэл байгаа ч Өрсөлдөөний тухай хуулиар нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нэгдсэн тохиолдолд манайхаас зөвшөөрөл авах ёстой.
Гэтэл дээрх компаниудаас хүсэлт ирээгүй учраас хоёуланд нь албан бичиг хүргүүлсэн” гэв. |
“Улаанбаатар” олон улсын кино наадам болно | 4-9-ний өдрүүдэд “Улаанбаатар” олон улсын кино наадам болно
Энэ сарын 4-9-ний өдрүүдэд “Улаанбаатар” олон улсын кино наадам анх удаа зохион байгуулагдах гэж байна.
Наадмын хүрээнд “Тэнгис” кино театрын дэлгэцнээ АНУ, Герман, Гүрж, Итали, Мексик, Сингапур, Тайвань, Турк, Франц, Шведийн 12 уран сайхны кино гарахаас ес нь 2012-2013 оны Канн, Берлин ба Венецийн кино наадмуудаас шагнал хүртсэн шинэ шилдэг бүтээлүүд юм.
Эдгээр бүтээлүүд нь монголын үзэгчдийн үзэж заншсан арилжааны шинж чанартай бүтээлүүдээс ангид бөгөөд бүтээлийн үнэ цэнийг тодорхойлогч гоо зүй, утга санаа, ур хийцийн шалгуурыг хангасан арт хаус чиглэлийн кино байх ажээ.
Наадмын үеэр үнэгүй төлбөргүй кино үзэхээс гадна, тухайн кинонуудын найруулагч жүжэгчидтэй уулзалт ярилцлагад оролцох боломжтой юм байна. |
“Аттила ба Хүннү гүрэн” сэдэвт Олон улсын дугуй ширээний ярилцлага болно | Аттила хааны үеийн эзэнт гүрэн
Монголын хувцас загварын томоохон агентлаг болох “Монгол Костюмс” төв, “Сэмүүн” студийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа.
Тэгвэл ойн хүрээнд тус төвийнхөн “Түүх, соёл, өв уламжлалаараа бахархах сар”–ын аян зохион байгуулж байна. Аяны нээлтийн арга хэмжээ өнөөдөр болох бөгөөд “Аттила ба Хүн гүрэн” сэдэвт Олон улсын дугуй ширээний ярилцлагаар эхлүүлэх юм.
Ярилцлага Монгол Уламжлалын Академийн байранд 11.00 цагаас эхэлж, Унгар, ОХУ, Хятад, Монголын эрдэмтэн судлаачид оролцоно. |
Онцгой байдлын албан хаагчид шагнагдлаа | Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Нийслэлийн онцгой байдлын газрын даргын тушаалаар “Нарантуул”, “Сандэй” худалдааны төвд үүссэн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн сөнөөгч, аврагчдаас онцгой байдлын хурандаа цолоор нэг, онцгой байдлын ахлах дэслэгч цолоор нэг, Онцгой байдлын ерөнхий газрын жуух бичгээр гурав, Баярын бичгээр 16, Сайшаалын үнэмлэхээр 11, хугацааны өмнө ахлагч цолоор есөн албан хаагч тус тус шагнууллаа.
Мөн газрын орлогч, Гамшгаас хамгаалах хэлтсийн дарга онцгой байдлын хурандаа Ч.Намсрайжав, БЗД-ийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч онцгой байдлын хошууч Л.Цэрэндорж нарыг сарын үндсэн цалингаар урамшууласан байна.
Шагналыг Шадар сайд Д.Тэрбишдагва, Онцгой байдлын ерөнхий газрын дарга онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж болон албаны бусад хүмүүс гардуулсан. |
Ж.Кэрри: Ираны цөмийн хөтөлбөрийг ойрын хугацаанд шийдэж болно | АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри
“Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулахад тус улсын Ерөнхийлөгч Хасан Роуханийн хэлснээс ч бага хугацаа шаардлагатай байж болно” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри өчигдөр мэдэгдлээ.
Үүний өмнө Ираны Ерөнхийлөгч энэ хугацааг 3-6 cap гэсэн бөгөөд “Үүнээс ч өмнө хэлэлцэж тохиролцох боломж бий. Шийдвэр гаргахад Иран улс хэр бэлэн байхаас л бүх зүйл шалтгаална” хэмээн Ж.Кэрри хэлжээ.
“Иран улс цөмийн хөтөлбөрөө бүрэн энхийн зорилготой гэдгийг тов тодорхой харуулж чадвал бүтэхгүй зүйл гэж байхгүй. Бүх дэлхийд ингэж харуулж чадвал нөхцөл байдал санаснаас хавьгүй хурдан сайжирч болно” хэмээн тэрбээр мөн тэмдэглэсэн байна. |
LG компани нугардаг уян дэлгэцтэй ухаалаг утсаа 11 сард зарлана | Өмнөд Солонгосын LG компани уян дэлгэц бүхий G Flex ухаалаг утас удахгүй танилцуулна гэж ойрын эх сурвалжууд мэдээлж байна.
Уг утас нь 6 инчийн OLED технологитой дэлгэцтэй, энэ нь тодорхой өнцгийн нугаралт хийгдэх боломжтой үйлдвэрлэгдэх гэнэ.
Ухаалаг утасны зах зээлд тоглогчид шинэлэг технолог түрүүлж нэвтрүүлэхээр уралдаж байгаа энэ үед уян дэлгэцтэй утас нь сонирхолтой бүтээгдэхүүн болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Уян дэлгэцтэй ухаалаг утасны загвар
Нутаг нэгтэй нөгөө нэг компани болох Samsung ч бас 10 сард ийм утасны загвараа танилцуулна гэдгээ мэдэгдээд байгаа.
АНУ-ын зах зээл зул сарын баяраар маш том борлуулалт хийдэг нь эдгээр компаниудыг түүнээс өмнө амжиж шинэ содон бүтээгдэхүүн гаргахад хүргэж байгаа бололтой. |
Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийнэ | Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
Аравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр 14.00 цагаас эхэлнэ.
Нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх юм байна.
Чуулганы өчигдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Харин өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсох нь. |
Хэвлэл мэдээллийн салбарынхан өнөөдөр чуулна | "Чөлөөт сэтгүүлзүйн эрх зүйн орчин" хэвлэл мэдээллийн удирдах ажилтнуудын үндэсний хоёрдугаар чуулган өнөөдөр Төрийн ордонд 09.00 цагт эхэлнэ.
Энэ үеэр сэтгүүлзүйн салбарт тулгамдсан асуудал, хууль эрх зүйн орчин, технологийн шинэчлэл, сэтгүүлзүйн салбарыг эдийн засгийн аргаар хэрхэн дэмжих зэрэг асуудлыг авч хэлэлцэх юм байна.
Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож илтгэл тавих бөгөөд салбарынхаа талаар санал бодлоо солилцох юм.
Чуулганыг МСЭ, Өдөр тутмын сонинуудын холбоо, Телевизүүдийн холбоо, Радио, телевизийн холбоо, Хэвлэлийн хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа ажээ. |
2.27 кг хар тамхи устгалаа | Баянзүрх дүүргийн шүүхийнхэн өчигдөр 2.27 кг хар тамхи устгалаа
Баянзүрх дүүргийн шүүхээс өчигдөр 2.27 кг хар тамхийг шатааж устгалаа. Уг хар тамхийг С.Наранбаатар, Э.Онон, Р.Лена, О.Навчаа тэргүүтэй гэмт бүлэглэлийнхэн “Брэндийн бараа зөөлгөх” нэрээр иргэдийг золиослон Монгол, БНХАУ, Малайз улсын хооронд тээвэрлүүлж байсан юм.
Тэд нэр бүхий 35 хүнээр тус бүр 1-4 удаа дээрх замаар мансууруулах бодис тээвэрлүүлсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм. С.Наранбаатар нарын бүлэглэлийн хар тамхийг зөөсөн хүмүүсийн дунд Э.Гоомарал, түүний эцэг Ч.Эрдэнэбаатар нарын хүмүүс бий. Охин нь 2.27 кг герион Малайзаас авчирсан бол аав нь БНХАУ-ын Гуанжоу хотод хүргэх зорилгоор хар тамхи улсын хил нэвтрүүлэн нисэх гэж байгаад баригдсан юм.
Хэрэгт холбогдсон С.Наранбаатар нарын есөн хүн 6-15 жилийн ял сонсчээ
Баянзүрх дүүргийн шүүх уг хэргийг энэ оны нэгдүгээр сарын 15-нд хэлэлцээд С.Наранбаатарт 15 жил, Ч.Эрдэнэбаатар, Э.Гоомарал, Ж.Наранмандах нарт 11 жил, Э.Онон, О.Навчаа, Р.Лена нарт 10 жил зургаан сар хорих ял тус тус оноосон юм. Харин Улсын Дээд шүүхээс С.Наранбаатарын золиос болсон Ч.Эрдэнэбаатарын ялын зүйлчлэлийг өөрчилж, 11 жилийн хорих ялыг зургаан жил зургаан сар хорихоор хөнгөрүүлж, бусад холбогдогчдынх нь ялыг хэвээр үлдээж, улмаар хар тамхийг устгахаар шийдвэрлэсэн юм. Үүний дагуу Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар зургаан хүний бүрэлдэхүүнтэй комисс томилогдож, герионыг устгав. Уг хар тамхины үнэлгээ нь олон улсын ханшаар нэг сая орчим ам.доллараар үнэлэгдэж буй гэнэ.
Тус шүүхээс хар тамхи устгаж буй хоёр дахь үйл ажиллагаа бөгөөд өмнө нь улсын начин Ц.Улаанхүүгийн борлуулахыг завдсан мансууруулах бодисыг шатааж байсан юм. |
ДАШТ-ний блиц тоглолтод ОХУ-ын даамчин түрүүллээ | Блиц тоглолтын мөнгөн медальт В.Мотричко, аварга М.Ноговицына, хүрэл медальт Д.Ткаченко нар (зүүн гараас)
Нийслэл хотноо эхэлсэн даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээний блиц (5 мин+нүүдэл бүрт 3 сек-ийн бонус) тоглолт өчигдөр болж ОХУ-ын ОУИМ Матрена Ноговицына 14 оноогоор аваргалж, Украины Виктория Мотричко 13, Дарья Ткаченко 12 оноогоор удааллаа.
Өчигдөр болсон нээлтийн ажиллагааны үеэр үндсэн тэмцээний сугалаа явагдсан бөгөөд өнөөдрөөс эхлэн энэ сарын 15-г хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 10 орны 16 шилдэг даамчид тойргийн журмаар өрсөлдөнө. |
“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг үнэд хүргэнэ гэв | Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа
Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулдаг “Ерөнхий сайдын 30 минут” нээлттэй ярилцлага боллоо.
Засгийн газрын хөнгөлөлт дэмжлэгт хамрагдах сонирхолтой компани олон байхад төрийн ажлыг уяж гацаадаг заримтай нь зууралдаад байх шаардлага байхгүй
Ерөнхий сайд энэ үеэр иргэдэд хямд нүүрс хүргэх зорилтот хөтөлбөрөө өчигдрөөс дахин эхлүүлсэн гэдгийг дурдаад өнгөрсөн жил “Нүүрс” хөтөлбөрийг 11 дүгээр сард эхлүүлж байсан бол энэ жил бүтэн сарын өмнөөс хэрэгжүүлж байгаа гэлээ. Мөн энэ сарын 22-26-нд өмнөд хөршид хийх Ерөнхий сайдын айлчлалын бэлтгэл хангахаар Батлан хамгаалах, Зам тээвэр, Эдийн засгийн хөгжлийн сайд нар өмнөд хөршид айлчлал хийж байгааг онцолсон.
Гэрээ зөрчсөн компаниудыг хөтөлбөрөөс хасна
Борлуулж буй шатахууны үнээ нэмчихээд байгаа “Магнай трейд” болон түүний эзэмшлийн “Жаст” компанид ямар арга хэмжээ авах талаар сэтгүүлчид сонирхлоо. Шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан компани үнээ нэмж, гэрээ зөрчвөл хөтөлбөрөөс хасна. Хөтөлбөрт хамрагдсан компаниудад Засгийн газраас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгож, нөөцөө нэмэгдүүлэх боломж бүрдүүлж байгаа. Бас валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалсан алдагдал хүлээвэл төр эрсдлийг хамтран хариуцаж байгаа юм.
Шатахууны үнээ нэмсэн компаниудыг хөтөлбөрөөс хасна
Гэрээ зөрчсөн “Магнай трейд” шатахууны үнээ буулгахгүй бол хөтөлбөрөөс хасагдаж, энэ мэт дэмжлэг, хөнгөлөлтөд хамрагдаж чадахгүй гэсэн үг гэж Ерөнхий сайд хэллээ. Үүн шиг жишээ өмнөх долоо хоногт цемент борлуулагч компаниудад, түүний өмнө орон сууцны 8 хувийн хүүтэй зээл олгогч арилжааны банкны салбарт гарсан. Цементийн үнэ тогтворжуулах Засгийн газрын хөтөлбөрт хамрагдахаар өнгөрөгч хавар гэрээ байгуулсан компаниуд намар үнээ нэмж, үүндээ олон шалтгаан, тайлбар хэлсэн.
Өнгөрсөн жил тонн нь 200 мянга давчихаад байсан цементийн үнийг бүтэн таван сарын турш 135-165 мянгад барьж чадсан ч барилгын улирал дуусах үед хариуцлага алдан гэрээ зөрчсөн тул хөтөлбөрөөс хасах болоход яамтайгаа хамтран шуурхай зохицуулалт хийж, богино хугацаанд цементийн үнээ буурууллаа.
Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн хэмжээг нэмсэн “Хас” банк ч мөн гэрээгээ биелүүлж, одоо зээлээ хэвийн олгож байгаа. Засгийн газрын хөнгөлөлт дэмжлэгт хамрагдах сонирхолтой компани олон байхад төрийн ажлыг уяж гацаадаг заримтай нь зууралдаад байх шаардлага байхгүй гэж Ерөнхий сайд хатуу мэдэгдсэн.
“Чингис” бондын эргэн төлөлтөд санаа зовох хэрэггүй гэв
“Чингис” бондын эргэн төлөлтөд санаа зовох хэрэггүй гэлээ
Иргэн бүрт олгосон “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг үнэд хүргэхийн тулд Шинэчлэлийн Засгийн газар олон чиглэлээр ажиллаж байгаа, хувьцааны үнэ өсөх боломж бүрдэхээр хөрөнгийн зах зээл дээр гаргах талаар ч ярьсан. “Чингис” бондын хөрөнгийн дийлэнхийг эргэж ашгаа өгөх том төслүүдэд, тэр дундаа экспортын чиглэлийн үйлдвэрүүд босгоход зарцуулж байгаа учраас эргэн төлөлтөд санаа зоволтгүй. Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулах талаар Лондонд хийсэн хэлэлцээр амжилттай болж, ужгирсан олон асуудлыг талууд ярилцаж ойлголцсон. УИХ-ын намрын чуулганаар хөрөнгө оруулалт, татварын орчинтой холбоотой Засгийн газраас боловсруулж өргөн барьсан хэд хэдэн хууль хэлэлцэгдэнэ. Хууль батлагдвал манай улсын эдийн засагт эерэг үр дүн, өгөөж өгөх олон таатай боломж бүрдэнэ гэлээ. |
Тариалангийн бүс нутгаар энэ сарын 5, 6-нд цас орно | Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй нь. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаар 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, баруун зүгийн нутгаар 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байх аж.
Түүнчлэн Ус, цаг уур, орчин шинжилгээний газрын мэдээллээр энэ сарын 5, 6-нд тариалангийн бүс нутгаар цас орно гэж анхаарууллаа.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Шөнөдөө 2-3 градус дулаан бол өдөртөө 15-20 градус дулаан.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Шөнөдөө 4-1 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.
Харин цаг агаарын тав хоногийн урьдчилсан төлөвийг харахад 5, 8-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 6-нд зарим газраар, 7-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. |
Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын УИХ-ын гишүүний мандатыг хүчингүй болгох нь ээ | УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн
Увсын хоёр гишүүний УИХ-ын гишүүний мандат хүчингүй болох нь ээ. АН-ын “Сэтгүүлчидтэй уулзах цаг 4-11” уулзалт өнөөдөр болж АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон Увс аймагт АН-аас нэр дэвшигч Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар мэдээлэл хийлээ.
2008 оны УИХ-ын сонгуулиар мөнгө тараасан бичлэг нь цацагдаж шуугиан тарьж байсан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 2012 оны сонгуулиар барьцаа улам лавшруулж, хамт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатартайгаа хамтран дахин мөнгө тараагаад Увсчуудын олонхийн саналыг авсан. Гэвч өөрсдийнхөө баталсан хуулиа зөрчсөн тэдний энэ удаагийн үйлдэл бүтэлгүйтжээ.
Өнгөрсөн нэг жлийн хугацаанд Эрүүгийн хэргийн шүүхээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар шадар туслах долоон хүн мөнгө тараасан нь тогтоогдон ял авч хохирсон хэдий ч Увсын хоёр гишүүн УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийдээ юу ч болоогүй мэт тухалсаар байгаа юм.
Харин Захиргааны хэргийн шүүхээр сонгуулийн маргааныг шийдвэрлэхгүй гэдгээ нотолсон билээ. Өөрөөр хэлбэл одоо СЕХ Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын УИХ-ын гишүүний мандатыг хүчингүй болгох үлдээд байна.
Түүнчлэн энэ хэргийн улмаас мөнгө тараасан бол 10 дахин нугалж авах хуулийн заалтаар 13 хүн 13 сая төгрөгөө СЕХ-ноос авчихаад байгаа аж. Цаана нь 1093 хүн мөнгөө 10 дахин өсгөж авах эрх нээгдэж 1 тэрбум 107 орчим сая төгрөгийн төлбөр төлөх шаардлага үүсч мэдэхээр байна.
Энэ мөнгийг хуулийн дагуу зөрчил гаргасан этгээд төлөх ёстой. Тэгэхээр энэ бүхэн нь Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг рүү чирч магадгүй болжээ.
Уулзалтын үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Увс аймагт АН-аас нэр дэвшигч Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа
4-11 уулзалтын үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Увс аймагт АН-аас нэр дэвшигч Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.
-Тангараг өргөсөн гишүүнийг эргүүлэн татаж болох уу ?
Ц.Оюундарь: Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар хууль зөрчсөн учраас мандатыг нь хүчингүй болгох ёстой
Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын асуудал бол эргүүлэн татах тухай асуудал биш. УИХ-ын гишүүн болсон хойноо ямар нэг хууль зөрчсөн үйлдэл гаргаж тэр нь тогтоогдвол эргүүлэн татдаг. Ч.Хүрэлбаатар Б.Чойжилсүрэн нарын хувьд УИХ-ын гишүүн болох үйл явцдаа хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдсон учраас мандатыг нь хүчингүй болгох юм. Тэд саналыг нь авах зорилгоор Увс аймгийн Тариалан сумын 13 хүнд мөнгө тараасан гэдэг нь нэгэнт батлагдсан учраас одоо СЕХ шийдвэрээ гаргах л үлдээд байна. Мөнгө тараах ажлыг нь гүйцэтгэсэн 7 хүн шүүхээс ял аваад байна. Тэдний хууль зөрсөн үйлдэл ийм л муу үр дагаварыг бий болголоо.
Д.Нямхүү: Сэргээш хэрэглэсэн бөх цолоо хураалгах нь зүй ёсны хэрэг
-Сэргээш хэрэглэсэн бөхийн шинжилгээний хариу жилийн дараа гардаг. Солонгос руу явуулаад гаргадаг шүү дээ. Тэр бөх хичнээн ч олон даваа авсан бай хамаагүй хэрэв сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол хүчингүй болгоод дараагийн бөхөд давааг нь шилжүүлдэг. Мөнхбаатар арслан сэргээш хэрэглэсэн нь тогтоогдоход жилийн дараа Санчирын заан цолыг сэргээж өгсөн. Энэ бол амьдрал дээрх жирийн жишээ. Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын асуудал үүнтэй адил.
Тэдний асуудлыг хуулийн байгууллага шалгаж байх хооронд гэртээ хэвтэж байна уу. УИХ дотор ороод сууж байна уу хэнд ч хамаагүй. Хэрэг хийсэн нь нотлогдох л юм бол үнэмлэхээ хураалгах учиртай. Гэтэл шүүхээр нотлогдчихлоо.
-Хүрэлбаатар, Чойжилсүрэн нар ярихдаа шүүхийн шийдвэр бидний талд гарсан гэх юм. Та нар бас бидний талд гэх юм. Аль нь үнэн яриад байгаа юм бэ?
Д.Нямхүү: Сонгуульд нь ажилласан 7 хүн ял авчихаад байгааг ялалт гэж үзэх үү
-Сонгуульд нь ажилласан долоон хүн нь ял авчихаад байхад түүнийг ялалт гэж үзэх юм бол хэцүү л байна. Захиргааны хэргийн шүүх сонгуулийн маргааныг шийдэх боломжгүй гэж үзээд буцаасан. Тэгэхээр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар өөрсдийгөө ялсан мэтээр тайлбарлаад байгаа. Харин сонгуулийн сурталчилгааны явцад мөнгө тараасан гэдэг нь шүүхээр эцэслэн тогтоогдож, долоон хүн ял авсан учраас тэд одоо УИХ-д суух эрхгүй. Увсын иргэдэд тэдний тараасан мөнгийг хуулиар 10 нугалж иргэдэд буцаан олгоход 1 тэрбум 107 сая төгрөг гарна гэсэн тооцоо гарсан. Иргэд мөнгөө 10 нугалж авахаар өргөдлөө гаргасаар байна.
-Тэд УИХ-ын гишүүнээсээ буухаас өөр ямар нэг ял шийтгэл авах уу?
Т.Мэндсайхан: Төрийн эрхийг хууль бусаар булаан авахыг завдсан учраас ял авах ёстой
-Сонгуулийн хуулиар бол төрийн эрх мэдлийг хууль бусаар булаан авахыг оролдсон гэсэн үндэслэлээр 5-10 жилийн хорих ял авах учиртай.
Тэгэхээр тэд түмэн янзаар тайлбарлаж өдөр шөнөгүй гүйхээс өөр аргагүй. Хэрэв буугаад ирэх юм бол шоронд орж таарах байх л даа.
-СЕХ-оо маргааныг ойрын хугацаанд шийдэж чадах уу ?
Т.Мэндсайхан: СЕХ-оо ойрын хугацаанд шийдэх ёстой
-Бид сонгуулийн Ерөнхий хороонд хандахад "Мөнгө тараасан зөрчлийг шүүхээр тогтоосны дараа бид энэ асуудлыг шийдэх боломжтой" гэсэн хариу өгч байсан. Тодруулбал мөнгө тараасан нь тогтоогдвол энэ асуудлыг шийдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон этгээдийн түр үнэмлэхийг хүчингүй болгоно гэдгээ СЕХ мэдэгдсэн. Тариалан сумын 13 иргэнд мөнгө тараасан нь шүүхээр тогтоогдож, тэд хуулийн дагуу мөнгөө 10 дахин нугалж нэг нэг сая, нийт 13 сая төгрөг аваад байгаа. Энэ эрүүгийн хэргийн явцад Увс аймгийн МАН-ын дэд дарга Н.Жамсран, Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, Ч.Хүрэлбаатарын туслах Ш.Чинбат нарын 7 хүн хууль зөрчиж мөнгө тараасан болох нь шүүхээр тогтоогдсон.Ингээд шүүхийн энэ шийдвэрийг үндэслээд СЕХ маргааныг шийдэх боломжтой гэсэн шийдвэрийг Дээд шүүхээс гаргасан. СЕХ хуулиараа сарын дотор энэ асуудлыг шийдэх ёстой. Шүүхийн шийдвэр 9 сарын 13-нд гарсан учраас үүнээс хойш сарын дотор шийднэ гэсэн үг шүү дээ.
-МАН ба АН-аас нэр дэвшигчдийн авсан саналын зөрүү их байхад маргаан гаргах нь дэмий юм бишүү?
-СЕХ санал хураалтын дүнг баталгаажуулсан тойргийн хорооныхоо шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй. Мөн Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүн болсон үйл явцыг хүчингүй болгох ёстой. Түр үнэмлэхийг нь хүчингүй болгож, нэрийн жагсаалтаас хасчих юм бол санал хураалтын дүнг дахиж гаргаад, дараа нь эрэмбэлэгдсэн 28 хувиас дээш санал нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнд тооцох хуулийн заалт бий. Д.Нямхүү 33 хувийн би 31 хувийн санал авсан. Тийм учраас СЕХ-оо арга хэмжээ авч тангараг өргүүлэхээр УИХ-д өргөн барих боломжтой. |
Зэвсэглэсэн этгээд Капитолийн ордон руу дайрч орохыг оролджээ | АНУ-ын Конгресс хуралддаг Капитолийн ордон руу үл таних этгээд машинаар дайрч орохыг оролджээ
Аравдугаар сарын 3-ны өдөр буюу өчигдөр АНУ-ын Конгресс хуралддаг Капитолийн ордон руу үл таних этгээд машинаар дайрч орохыг оролджээ. Хамгаалагчид уг этгээд рүү гал нээж, хууль бус үйлдлийг нь таслан зогсоосон аж.
Гэмт этгээд цагдаа нарын суманд өртөн газар дээрээ амьсгал хурааж, машин нь онхолджээ. Дээрх этгээд эмэгтэй хүн байсан гэдэг нь одоогоор тодорхой болоод байна.
Эмэгтэйн тухай “Цэргийн дүрэмт хувцастай, зэвсэгтэй байсан” гэсэн мэдээлэл эхлээд цацагдаж байсан бол сүүлд нь Эн Би Си, Си Эн Эн агентлагууд зэвсэггүй байсан гэсэн мэдээллийг цацсан юм. Мөн түүний машинд нэг орчим настай хүүхэд байсан гэсэн мэдээлэл ч байна.
Нууц албан төлөөлөгч Э.Донованы мэдээлснээр, энэ хэргээс болж цагдаагийн нэг ажилтан гэмтэл авсан байна. Гэхдээ амь насанд нь аюулгүй гэнэ. Албан тушаалтнууд энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм. |
ZTE АНУ-ын ухаалаг гар утасны зах зээлд цахиур хагална | Хятадын ZTE компани АНУ-д салбараа байгуулаад жил орчим болж байгаа боловч Америкчуудад төдийлөн танигдаагүй хэвээр байна.
Тэгвэл удахгүй ZTE 2 ухаалаг гар утас Хойд Америкын зах зээлд худалдаалж эхлэх гэж байна.
Grand S болон Nubia 5 андройд утаснуудаа өнгөрсөн нэгдүгээр сард болсон CES (Consumer Electronics Show) арга хэмжээний үеэр зарласан билээ.
Эдгээр бүтээгдэхүүн нь Америкын зах зээлд өрсөлдөхүйц чанартай бүтээгдэж байгаагаа ZTE баталж байна.
Grand S загварын ухаалаг гар утас
Хэдий тийм ч нэгэнт байр сууриа эзэлсэн Apple, Samsung зэрэг үйлдвэрлэгчидэй өрсөлдөх хэцүү даалгавар тэднийг хүлээж байна. ComScore-ын сүүлийн судалгаагаар АНУ-ын ухаалаг гар утасны зах зээлийн 40%-ыг Apple, 24%-ыг Samsung, 8%-ыг HTC, 7%-ыг Motorola, 6.8%-ыг LG эзэлдэг байна.
Гэхдээ ZTE өрсөлдөөн ихтэй том зах зээлд ажиллаж чаддаг туршлагатай тоглогч билээ. Тэд Хятадын зах зээлд 9%-тайгаар Samsung, Lenovo, CoolPad-ын араас 4-т жагсдаг юм.
Grand S болон Nubia 5 нь 10 сарын 5-наас захиалгаа авч мөн сарын 16-наас худалдаалагдаж эхэлнэ. |
Тэтгэврийн нэмэгдлийг ирэх оноос олгоно | Тэтгэврийн нэмэгдлийг 2014 оноос эхлэн олгоно
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-аас энэ оны аравдугаар сарын 1-ийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах иргэдийн хүсэлтийг албаныхан хүлээн авчээ.
Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 483.8 мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлт гаргасан байна.
Үүний 24 хувь нь тав хүртэлх 76 хувь нь 5-11 жилээр ажилласан хугацаагаа нэмэгдүүлэх боломжтой болжээ.
Дээрх иргэдийн 45.6 хувь нь эрэгтэйчүүд, 54.4 хувь нь эмэгтэйчүүд байсан талаар албаныхан мэдээллээ.
Насны ангиллын хувьд нийт бүртгүүлсэн иргэдийн 27.5 хувь нь 40 хүртэлх насны иргэд, 60 хувь нь 40-55 насны иргэд, 12.5 хувь нь 55-аас дээш насны иргэд байжээ.
Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх иргэдийн нийт 31.1 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлэх тооцоо гарсан байна.
Ингэснээр 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцож, 1995-2000 оны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар тооцож, нөхөн төлсөнд тооцох ажээ.
Тэтгэврийн нэмэгдлийг 2014 оноос эхлэн тооцож, олгох юм. |
Дуучин Э.Агиймаа тайзнаа эргэн ирнэ | Дуучин Э.Агиймаа
Э.Агиймаа “В” продакшинд харьяалалтай байхдаа овоо хэдэн дуу гаргаж, өөрийнх нь дууг сонсч, даган дуурайдаг фэнүүдтэй болж амжсан.
Болд ахынхаа ивээлээс яагаад мултарсныг мэдэхгүй ч тус продакшнаас өрх тусгаарласнаас хойш бараг шинэ дуу гаргаагүй гэхэд хилсдэхгүй.
Сураг тавих нь ээ хувийн амьдралаа төвхнүүлэхээр урлагийн тайзнаасаа түр буусан гэнэ. Тодруулбап, “Никитон”-ы Баачкагийн төрсөн дүүтэй хайр сэтгэлийн харилцаа үүсгэж, үрийн зулай үнэрлэжээ.
Түүнийг харсан хүмүүс Агий багагүй жин нэмжээ гэлцэх юм билээ. Юутай ч дуучин бүсгүй хэсэг хугацааны дараа уран бүтээлдээ орно хэмээн ярьж яваа сурагтай. |
Хэн юу хэлэв | УИХ-ын гишүүн С.Ганбаатар
С.Ганбаатар: Рио Тинто”-гийнхон 24.3 тэрбум ам.долларын өрийн барьцаанд Монгол Улсыг 16 банкинд тавих гэж байна
Оюутолгойн гэрээ хийгдсэн цагаасаа л эхэлж олон янзын шүүмжлэлийг дагуулсан. Олон эдийн засагчид, нэр бүхий УИХ-ын гишүүд энэ гэрээг муу болсон гэдгийг ярьж байгаа. Түүний нэг нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Саяхан “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн монгол талын гишүүд Лондон хотноо болсон “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцоод ирсан. Эх орондоо ирсэн даруйдаа “Хувь нийлүүлэгчдийн хурлаар 30 асуудал хэлэлцэж, 15-ыг нь шийдлээ. Үлдсэн асуудлыг нь Улаанбаатарт шийдвэрлэхээр боллоо” гэх мэдээллийг өгсөн.
Тэгвэл С.Ганбаатар гишүүн Засгийн газарт хандаж асуулга хүртэл тавиад байгаа. Мөн ямар 30 асуудал хэлэлцсэн, үлдсэн 15 гэдэг юу болох талаар Засгийн газар тайлбар хийхгүй байгаад багагүй бухимдаж байгаа юм. Түүнээс гадна тэрбээр “Алсын бодолгүйгээр “Хог” буюу Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас болж монголчууд ойрын зовлонгоос салахаа болих нь байна гэдгийг би олон хэлсэн. Гэтэл өнөөдөр нөгөө “ХОГ” буюу Хөрөнгө оруулалтын гэрээнийхээ заалтыг зөрчих дээрээ тулчихлаа. Тиймээс өнөөдөр ядахдаа гэрээгээ мөрдөөч ээ гэж гуйж байгаа юм. “Рио Тинто”-гийнхон 24.3 тэрбум ам.долларын өрийн барьцаанд Монгол Улсыг 16 банкинд тавих гэж байна шүү дээ. Миний тооцоолсноор энэ өрнийхөө 5.7 тэрбум ам.долларыг аваад Монголоос гарах магадлал өндөр байна. “Рио Тинто”-гийнхон өнөөдөр хөрөнгө оруулагч биш зээл зуучлагч болчихоод байгаа юм биш үү. Өмнө нь “Тамсаг соко” гэдэг Канадын компани хөрөнгө оруулагч нэрээр манай улсад орж ирчихээд эзэмшиж байсан ордоо “Петро чайна Дачин тамсаг”-т шилжүүлчихээд дундаас нь мөнгөө аваад гарч байсантай ижилхэн үйл явц өрнөх гээд байна” хэмээн мэдэгдлээ.
Мөн тэрбээр “Хэрэв ийм асуудал байхгүй гэж үзэж байгаа бол Засгийн газрын зүгээс С.Ганбаатар гэдэг хүн ард түмний сэтгэлийг үймүүлж худлаа зүйл ярьж байна гэж зарлахгүй байгаа юм” хэмээн ам бардам хэлсэн байна. Магадгүй ирэх долоо хоногийн ихээр Засгийн газрын зүгээс энэ асуудал дээр ямар нэг тайлбар хийх байх. Гэхдээ 24.3 тэрбум ам.доллар гэх тоог юу гэж тайлбарлах нь сонирхолтой байгаа юм. Ямартай ч түүний энэ яриа “Рио Тинто” компани Монгол Улсыг яаж ч магадгүй гэдгийг нийтэд сануулж байна. Харин Монгол Улсын Засгийн газар юу хийхийг харж л суух үлдлээ.
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
Д.Бямбасүрэн: Бид татвараа бууруулж, хөрөнгө оруулагчдыг татах тухай ярьж болохгүй
УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн сарын 16-27-ны хооронд хуралдсан ч дорвитой асуудал шийдэж чадаагүй. Олон хүн ээлжит бус чуулганаар ямар ч асуудал шийдсэнгүй гэж шүүмжилж байгаа. Тэгвэл энэ удаагийн ээлжит бус чуулган болон улс орны эдийн засгийн асуудлаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн дорвитой дуугарчээ. Тэрбээр энэ удаагийн ээлжит чуулганы үеэр УИХ, Засгийн газар нийгэм, эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг даван туулах чадваргүй гэдгээ харуулсан хэмээн хэлсэн байна.
Мөн сүүлийн арваад жил Монголын эдийн засаг улс төрийн золиос болж буй нь харамсалтай. Ямар ч тооцоо, судалгаагүй амлалт өгч, түүнийгээ биелүүлэх гэж улайрснаас болж эдийн засаг өр зээлд баригдан, дотоод бүтэц нь эвдэрч, ер нь бүх зүйл элгээрээ хэвтсэн гэдгийг ч сануулав. Ерөөс манай улс уул уурхайн бодлогоо зөв томъёолж чадаагүй байж, энэ салбар руу шууд гүйгээд орчихсон. Үндсэн хуульд заасны дагуу бид газрын хэвлий дэх баялагтаа эзэн нь байж чадсангүй. Харин гаднынхан бидний баялагт эзэн суучихаад өөрсдийн нөхцлөө бидэнд тулгаад сууж байна. Нүүрсээ гаргах уу үгүй юү, хэдэн төгрөгөөр борлуулах вэ гэдгийг “Чалко”, Оюутолгой ажиллах уу гэдгийг “Рио тинто” л мэддэг болж. Бодлого тодорхойгүй байснаас Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнолоо алдлаа хэмээн ширүүхэн хэлжээ. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар “Бид татвараа бууруулах замаар хөрөнгө оруулагчдыг татах тухай ярьж болохгүй. Тийм ойлголт ч байхгүй. УИХ алсыг хараагүй шийдвэр гаргадаг, уул уурхайн салбарт баримтлах бодлого нь алдаатай байгаа учир шийдвэр нь цагийн аясыг даадаггүй.
Жишээлбэл, 1997 онд баталсан Ашигт малтмалын хуульд орд газрын төлбөрийг тогтоохдоо бүх баялгаасаа 2.5 хувийн татвар авахаар заасан. Дэндүү бага тогтоосон хэрэг. Уурхайнууд ажиллаад, үйл ажиллагаа нь идэвхжээд ирэхээр ийм байж болохгүй юм байна гээд тав болгосон. Тэгж байснаа 2009 онд тухайн хуулийнхаа 47.4 зүйлийн хавсралт гэж гаргаад тав, таван хувиар нэмэхээр болсон. Тэр жилийн аравдугаар сард Оюутолгойн гэрээг хийхдээ 47.4-ийг бус 47.3-ыг мөрдөхөөр боллоо гээд таван хувийн татвар төл гэж бууруулсан. Явц дундаа Оюутолгойгоос ашиг хувь хүртэж чадахаа болих нь гээд 68 хувийн татвар гэдэг зүйлийг гаргаж ирээд бөөн бантан хутгасан. Гаргасан шийдвэрээ хоёр жилийн дараа өөрчилж 68 хувийн татвараа авахгүй гэчихсэн.
Хүүхдийн тоглоом шиг ийм шийдвэр гаргаад байж болохгүй. УИХ ул суурьтай шийдвэр гаргаж чадахгүй болохоор найдваргүй байдал үүсч байгаа юм. Хөрөнгө оруулалтын хууль гаргахын оронд татварын ганц сайн хуультай болох хэрэгтэй. Тэр хуулиа 20 жил өөрчлөхгүй байхаар хийх ёстой. Одоогийн мөрдөж буй Ашигт малтмалын хуулиас 1913 оны Уул уурхайн дүрэм хамаагүй дээр. Алдаатай бодлого, буруу шийдвэрийнхээ хариуд бид Оюутолгойгоо алдчихаад “Рио Тинто”-гийн араас Лондон хүртэл дагаад гүйж байна. “Чалко”-ийн гарын хөдөлгөөнийг хараад хэрхэхээ мэдэхгүй байна. Газрын тосоо боловсруулж чадахгүй “Петро чайна Дачин тамсаг”-ийг хараад сууж байна” хэмээн УИХ-ын гишүүдэд томоохон сануулга өглөө.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
Л.Эрдэнэчимэг: 38-аас дээш градустай архийг заруулахгүй
УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс тамхины эсрэг хуулийг санаачилж, батлуулсан. Хэдийгээр хуульд заасан заалт бүр хэрэгжихгүй байгаа ч зах замбараагүй тамхидалт буурсан нь үнэн. Тэгвэл УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс Архидан сонгууруурахтай тэмцэх тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа аж. Хуулийн төслийн гол санаачлагчийн нэг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг архидан согтууруулахтай тэмцэх тухай хуульд тодорхой зохицуулалтуудыг хийж өгч байгаа.
Түүнээс биш хориглосон заалт орохгүй гэдгийг хэлсэн байна. Ерөөс олон услын туршлагаас харахад архийг хорьж болдоггүй аж. Олон улс орон архины эсрэг хууль гаргасан ч хэрэгжилт багатай, хорих тусам муу үр дагавар гарч байсан учир манайх хатуу чанга заалтууд оруулахгүй аж. Харин архи зардаг дэлгүүрүүдийг бий болгох заалт оруулж өгөх талаар Л.Эрдэнэчимэг гишүүн ярьжээ. Тэрбээр “Ер нь дэлхийн олон улс оронд архийг тусгай дэлгүүрүүдэд зардаг болсон. Гэхдээ хатуулаг ихтэй 38-аас дээш градустай архинуудаа заруулахгүй гэж байгаа. Тийм болохоор найман нэрийн барааны бүх дэлгүүр архи зарах эрхээ хасуулна гэж ойлгох хэрэгтэй. Архинаас хэдэн хувийн ашиг олдог талаарх тооцоо алга байна.
Гэтэл найман нэрийн барааны дэлгүүр ажилуулж байгаа хүмүүс ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Ардаа гэр бүл тэжээдэг гэдгээрээ тэр хүмүүст хатуу хууль болно. Гэхдээ энэ хууль өнөөдөр биш гэхэд хоёр гурван жилийн дараа заавал хэрэгжинэ. Нэг ёсондоо архи, тамхи гэдэг хороор ашиг олдог сэтгэлгээнээсээ одоо салах хэрэгтэй. Тусгай дэлгүүрээр архи зарагдахдаа хамрах хүрээ нь нэлээд том. Одоо 300 хүн тутамд нэг архины дэлгүүр оногдож байна. Тэгвэл энэ хууль батлагдсанаар 3000 хүнд хамаарах байдлаар зааглаж өгнө. Тэгэхээр нэг сум нэг л архины дэлгүүртэй байх юм. Дүүрэгт хүн амын тоотой нь харьцуулж зохицуулна. Архины дэлгүүр цөөхөн байна гэдэг архи худалдаж авахын тулд ямар ч төлөвлөлт хийдэг болно. Төлөвлөж архи ууна гэдэг хариуцлагатай архидалтын хэлбэр болох гээд байгаа биз. Түүнд зарцуулах тээврийн зардал мөнгөө хүн төлөвлөж таарна биз. Энэ нь цаагуураа хүмүүс архийг хэрэглэхгүй байх сэтгэлзүйд суралцдаг гэдэг юм. Тусгай дэлгүүрүүд хяналтад маш сайн ордог.
Цагдаагийн байгууллагатай холбоотой, камертай байх юм. Цагдаагийнхан хянаж байдаг, нэг бол дуртай үедээ ирээд камерийг нь шалгаж үзэх эрх зүйн боломжтой болно. 20.00 цагт хаах ёстой дэлгүүр 20.01 гэхэд хаасан байвал эрхээ хасуулна гэсэн үг. Дээрээс хатуулаг ихтэй архи авч байгаа хүн бүр иргэний үнэмлэхээ шалгуулна” хэмээн хуулийн заалтуудаа тайлбарласан байна. Монголд архидалт хэрээс хэтэрсэн. Архинаас үүдэлтэй гэмт хэрэг, балмад явдал маш ихээр гарч, олон хүн амь насаа алдаж байгаа. Энэ бүхэн нь архины эсрэг хууль гаргах цаг болсныг сануулж байгаа юм. Ямар ч байсан эмэгтэй гишүүдийн зүгээс архины эсрэг хууль батлуулах нь. Хэн дуртай нь архи зардаг байдал ч халагдах бололтой. |
Барилгын цэргийнхэн гурван сарын дотор 16 давхар барилга барина | Гурван сарын дотор 16 давхар барилга барина
Шинэчлэлийн Засгийн газраас батлан гаргасан “Монгол цэрэг-бүтээн байгуулалтад” хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Батлан хамгаалах салбарын бүтцэд төрийн өмчит Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл корпорац байгуулсан юм.
Тус нэгдэлд өчигдөр Турк улсын барилгын тэргүүлэх компаниудын захирлууд зочилж, хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Балдан-Очир энэ үеэр “Монгол цэрэг- бүтээн байгуулалтад” хөтөлбөрт манай анги голлох үүрэгтэй оролцож байгаа. Одоо хоёр том цогцолбор дээр ажиллаж байна. БХЯ-ны харьяа Цэрэг, спорт, соёл амралтын төвийн барилга удахгүй ашиглалтад орно.
Мөн Өмнөговь аймагт барих Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн цогцолборын барилгын ажлыг эхэлнэ. Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл байгуулагдсанаар бид бизнес, менежментийн шинэ арга барилд суралцаж, байнгын ажилтай боллоо. Барилгыг хурдан, чанартай барих шинэ технологийг бид оруулж ирлээ. Энэ бол өмнө байгаагүй технологи учир Монголын барилгын салбарт том дэвшил гарч байна гэсэн үг” гэв.
Харин Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Насанжаргал
“Хөдөө орон нутагт явагдаж буй бүтээн байгуулалтад бид идэвхтэй оролцож байна. Сүхбаатар аймагт ашиглагдахаа байсан объектуудыг сэргээн босголоо, орон сууцны барилгыг богино хугацаанд барьж байна. 16 давхар барилгыг гуравхан сарын дотор барих Туркийн технологийг бид ашиглахаар боллоо. Энэ нь Батлан хамгаалах салбарын хүрээнд барих 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрт ач холбогдолтой. Хүрзнээс өөр багажгүй байсан анги салбарууд орчин үеийн техник, тоног, төхөөрөмжөөр хангагдаж буй нь Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн гавьяа” гэж ярилаа. |
Монгол Улс “Энтри гоулд”-ын 34 хувийг эзэмшинэ | Монгол Улс “Энтри гоулд”-ын 34 хувийг эзэмшинэ
Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд өнгөрсөн мягмар гаригт хэвлэлийнхэнд хандсан билээ. Энэ талаар “Блүүмберг” агентлаг хэрхэн мэдээлснийг хүргэж байна.
Монгол Улс болоод “Рио тинто” компани хамтран хэрэгжүүлж байгаа Оюутолгой төсөл түр зогсоод байгаа. Иймд хоёр талаас харилцан зөвшилцөх уулзалт өрнөж байна.
Тэд өнгөрсөн долоо хоногт Лондон хотноо яриа хэлэлцээгээ хийсэн бол энэ сарын 7-ноос эхлэн Улаанбаатар хотноо хэлэлцээг үргэлжлүүлнэ гэдгийг Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн хэллээ.
“Бид төслийг цааш үргэлжлүүлэхийн тулд санхүүжилтийн зарчимд зөвшилцсөн” хэмээн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуу өгүүлэв. Энэ оны сүүл гэхэд төслийг цааш амжилттай хэрэгжүүлэх яриа хэлэлцээнд ахиц гарна гэдэгт итгэж буйгаа тэрээр хуваалцлаа.
Оюутолгойн үр өгөөжийн Монгол Улсад үлдэх хэмжээ өөрчлөгдөх ёсгүй гэсэн байр суурийг Монголын тал баримталж буйг Ч.Отгочулуу уламжиллаа. Одоогоор Монгол Улс төслийн хоёрдугаар шатны ТЭЗҮ-ийг шинэчлэн батлахыг хүлээж байгаа аж.
Ирэх оны эхэн гэхэд дуусна хэмээн Ч.Отгочулуу мэдэгдлээ. Нийтдээ төслийн үе шатуудын зардал нь 14 тэрбум ам.долларт хүрнэ гэдгийг онцлов. Оюутолгой төсөл өнөөдрийн байдлаар түр зогсоод байгааг хэн бүхэн мэдэх билээ. Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар болсон нь энэхүү үл ойлголцлыг бий болгосон байна.
Монгол Улс нь энэ төслийн 34 хувийг эзэмшдэг бөгөөд хөрөнгө оруулалтаа уурхайн орлогоос нөхөх сонирхолтой байгаа юм. Энэ бүхэн нь эцэстээ “Рио тинто”-той маргаан эхлүүлж, олон нийтийн дунд Монгол Улсын өр нэмэгдэх нь гэсэн сэдэв шуугиан тариад байна.
Түүнчлэн ТУЗ-ийн гишүүд Лондонд хөрөнгө оруулагчидтай уулзсаны дүнд “Энтри гоулд”-ын лицензийг Оюутолгойд шилжүүлсэн тухайгаа мэдээлсэн. Ингэснээр Монголын Засгийн газар “Энтри гоулд”-ын лицензийн 34 хувийг эзэмших юм. |
Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү нүнжгээ “гайхуулав” | Тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор 2013.02.09 -нд шагнуулсан юм
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уяачдаас анх удаа Хөдөлмөрийн баатар цол хүртсэн тод манлай уяач Д.Даваахүү өнгөрсөн ням гаригт цолныхоо мялаалгыг унаган нутаг Төв аймгийн Баянцагаан суманд хийжээ.
Энэ үеэр хүчит 128 бөх барилдаж, хоёр насны морь уралдсан нь багахан сумын наадмаас ч том хэмжээний арга хэмжээ болсон гэнэ. Хүчит бөхийн барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлсэн аж. Энэ баярт олон хүндтэй зочид уригдсан бөгөөд тод манлай уяачид нүнжигтэй бэлэг өгсөн сурагтай. Тухайлбал, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, “Монгол-999”-ийн захирал Л.Ариунболд 280 сая төгрөгөөр үнэлэгдэх цул мөнгөн эмээл, хазаар бэлэглэсэн гэнэ.
Харин Хөдөлмөрийн баатар, тод манлай уяач Д.Даваахүү аймгийнхаа Эрүүл мэндийн нэгдлийн эрчимт эмчилгээний тасагт таван сая төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж, Баянцагаан сумын сургуульд компьютерийн танхим тохижуулж өгсөн аж. Мөн тус сумын хүүхдийн цэцэрлэг шатсан байсан учраас хандив болгож иж бүрэн тавилгатай таван ханатай хоёр гэр бэлэглэсэн байна. |
Ц.Сандаг-Очир нарын олгосон газрын үнэлгээг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзэв | Ц.Сандаг-Очир, Газрын албаны дарга Х.Хишигбадрах нарт холбогдох хэргийг Нийслэлийн шүүхэд хэлэлцлээ
Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт холбогдоод буй Ц.Сандаг-Очир, Газрын албаны дарга Х.Хишигбадрах нарт холбогдох хэргийг Нийслэлийн шүүх өчигдөр хэлэлцлээ.
Тэд эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлж, гурван аж ахуйн нэгжид Газрын тухай хууль зөрчин сонгон шалгаруулалтгүйгээр 1-30 га газар эзэмших гэрчилгээ олгосон хэрэгт буруутгагдаж буй юм.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс уг хэргийг шалгаж дуудлага худалдаа зохион байгуулалгүй гэрчилгээ олгосноос улс, нийслэлийн төсөвт төвлөрөх ёстой байсан их хэмжээний орлого бүрдээгүйг тогтоосон аж. Уг нь нэг га газрын эзэмших гэрчилгээний дуудлага худалдааны доод үнэ 529 саяас дээш дуудагдах ёстой байдаг гэнэ.
Харин Ц.Сандаг-Очир, Х.Хишигбадрах нарын улсад учруулсан хохирлын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. |
Хоёр жилд 600 гаруй идлэг шонхор экспортлов | Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улс 600 гаруй идлэг шонхороо экспортолж төсвийн орлого бүрдүүлсэн байна.
Тэгвэл үүнээс гадна 160 толгой угалз, 520 толгой тэх, 20 толгой хар сүүлт, 140 толгой бор гөрөөс, 330 толгой цагаан зээр, 260 толгой чоныг гадаадын анчдаар агнуулж, дотоодын ахуйн хэрэгцээнд 920 толгой бор гөрөөс, 865 толгой зэрлэг гахай, 4950 толгой цагаан зээр, 400 толгой заарт харх, 200 толгой үнэг, хярс, 3100 хөтүү, ятуу,
2000 хур сойр экспортолсон байна. Дашрамд дурьдахад, манай улс ховор амьтныг тусгай төлбөртэйгээр олзворын болон спорт чиглэлээр агнах, барих тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг манай улсад 1962 оноос эхлэн өнөөдрийг хүртэл улсын төсвийг бүрдүүлэх зорилгоор агнуулж ирсэн билээ. |
Цагдаагийн ажилтны холбогдсон гэмт хэргийн тоо буурчээ | Цагдаагийн ажилтны холбогдсон гэмт хэргийн тоо буурсан байна
Цагдаагийн алба хаагч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, цагдаагийнхан өөрсдөө гэмт этгээдийг илрүүлэн хууль хяналтын холбогдох байгууллагад шилжүүлсэн нь өнгөрсөн долоо хоногийн гол дуулианы нэг байсан билээ. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд цагдаагийн алба хаагчдыг гоочилж нүд үзүүрлэх, удирдлагатай нь холбоотой гэж ярих хүн олон болов.
Гэвч цагдаагийн байгууллага иргэддээ ойр нээлттэй байх үүднээс түүхэндээ анх удаа өөрсдийн алба хаагчдын холбогдсон гэмт хэрэг, ёс зүйн зөрчлийн талаарх статистик мэдээллийг дэлгэв.
Сүүлийн гурван жилийн судалгаанаас харахад ёс зүйн зөрчилд 2011 онд 2131 алба хаагч холбогдож байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 1383 болтлоо буурсан үзүүлэлт гарчээ.
Харин хүний амь нас эрүүл мэндийн эсрэг, тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, шүүн таслах ажиллагааны эсрэг, албан тушаалын гээд хэд хэдэн төрлийн гэмт хэрэгт 2011 онд 101 хэрэгт 121 хүн холбогдож байсан бол 2013 оны эхний найман сарын байдлаар 84 болж буурчээ. Статистик судалгаанаас харахад гэмт хэрэг, ёс зүйн зөрчилд дийлэнхдээ офицерууд холбогдсон байх юм.
Цагдаагийн ажилтны ёс зүйн зөрчил, гэмт хэрэгт холбогдсон тохиолдлыг ёс журмын хяналт, ард иргэдийн гомдол санал, дотоодын хяналт шалгалтаараа илрүүлдэг аж. Олон эрсийн дотор сайн муу янз бүрийн хүн байдаг учраас цагдаагийн алба хаагчидтай холбоотой гомдол, санал байвал иргэд 126, 93022510,70121515 гэсэн утсаар холбогдож болох юм байна. |
“УБТЗ”-ын дарга асан Т.Очирхүүгийн гарын үсгийг баталгаатай гэж тогтоожээ | “УБТЗ”-ын дарга асан Т.Очирхүү
Бүх үйл явдал Англи улсын нутаг дэвсгэрт болсон учраас тэд харьяаллын дагуу эл хэргийг яаралтай шийдэхийг хүссэн байна
“УБТЗ”-ын дарга асан Т.Очирхүү, “Жаст”-ын Ш.Батхүүгийн батлан даагч болж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 34 сая ам. долларын зээл авч өгсөн тухай шуугиан гарсан. Харин энэ бүхнийг Т.Очирхүү “Би ямар ч хүний батлан даагч болоогүй. Энэ бүхэн бүгд худал мэдээлэл” гэж үгүйсгэж байсан.
Тэгвэл өнгөрсөн сард манай улсын криминалистик шинжилгээгээр түүний гарын үсэг мөн гэдгийг тогтоосон байна. Түүнчлэн Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар “Стандарт” банкны зүгээс “ГОК” болон “УБТЗ”-ыг барьцаанд тавьсан” гэж мэдээлсэн.
Гэтэл юуны учир Т.Очирхүү энэ бүхнийг үгүйсгэж хэргийг өрөөсөө холдуулах гэж байгаа нь олны сонирхолыг татсаар байна. Өөрөөр хэлбэл уг хэрэгт хариуцагчаар нь манай улс татагдах болоод байгаа.
Учир нь бүх үйл явдал Англи улсын нутаг дэвсгэрт болсон учраас тэд харьяаллын дагуу эл хэргийг яаралтай шийдэхийг хүссэн байна. Товчхондоо тус банкныхан “Эрдэнэт” болон “УБТЗ” хоёрыг Англид дуудсан хэрэг.
Тиймээс ч тэд өнгөрсөн долоодугаар сард манай улсад ирж холбогдох албаны хүмүүстэй зөвшилцсөний эцэст манайхаас ажлын хэсэг гаран нэг сарын өмнө тус улсыг зориод ирсэн юм билээ.
Гэхдээ одоогоор ажлын хэсэг энэ хэргийн талаар хэрхэн яаж ярилцсан эсэх нь нууц байгаа юм. Хэдийгээр өнөөдөр Ш.Батхүү хэргийг ганцаараа үүрэх гэж оролдож байгаа ч түүнийг ганцаараа уг хэргийг үйлдэх боломжгүй гэж хуулийнхан үзэж байгаа.
Иймд тухайн үед Ш.Батхүүтэй хамтарч ажилладаг байсан улстөрийн бүлэглэл болон бизнесийн зарим нөхдийг ч шалгаж эхлээд байгаа.
Ер нь бол Төрийн өмчийн хороонд “УБТЗ”-тай холбоотой янз бүрийн мэдээлэл одоог хүртэл ирсээр байгаа аж. Тэд энэ бүх асуудлыг хуулийн байгууллага шалган тогтоосны дараа тус газартай холбоотой мэдээллийг ил болгоно гэж ярьж байсан.
Т.Очирхүүг Ш.Батхүүтэй халаас нэг байсан гэдгийг маш олон хүн гэрчилдэг. Энэ нь ч үнэний ортой. Т.Очирхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Батлан даагчийн гэрээний гарын үсгээ зээлийн баталгаа биш. “Жаст”, “УБТЗ” хоёрын байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ” гэж ярьсанд учир мэдэх хүмүүс ихээхэн дургүйцэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл 2006 оноос “Жаст” төмөр замд сар болгон 6000-7000 тонн орчим дизель түлш нийлүүлж байсан байна. Үүнийг л эрхэм дарга батлан даагчийн гэрээний гарын үсэгтэйгээ холиод байгаа бололтой.
Ямартай ч өнөөдөр манай улсын криминалистик шинжилгээгээр Т.Очирхүүгийн гарын үсгийг батлагаатай хэмээн тогтоолоо.
Эл гарын үсгийн талаар “Өмнөд Африкийн “Стандарт” банкинд цагаанаас цагаан цаасан дээр дурайтал бичсэн нь хөдөлшгүй баримт болно” гэж тус банкны зүгээс ч манай Засгийн газарт мэдэгдсэн юм билээ.
Тэгэхээр “УБТЗ”-ыг барьцаанд тавьсан гэх Т.Очирхүүгээс болж бид удахгүй Лондоны арбитрын шүүхэд дуудагдах нь баараггүй боллоо.
Өнөөдөр манай улсын эдийн засаг ямар байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Хэрэг хэрхэн өрнөхийг харах л үлдлээ. |
“Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая" аян өрнөх нь | “Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая" аян өрнөнө
“Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” аянг зохион байгуулах талаар Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцжээ.
Гэр хорооллын дулаалга багатай гэр, дулаан алдагдалтай орон сууцанд амьдардаг айл өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, орон сууцаа дулаалах замаар дулаанаа хэмнэдэг зөв дадалд олон нийтийг уриалах зорилгоор дээрх аянг зохион байгуулах юм байна.
Дулааны алдагдал багатай дулаалгын материал, эрчим хүчний хэмнэлттэй төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, импортолдог аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулан сургалт, сурталчилгааг холбогдох газруудтай хамтран хийх гэнэ.
Энэхүү аяны үр дүнд өвлийг өнтэй давахаас гадна эдийн засгийн тодорхой хэмнэлт хийх боломжтой гэж тооцоолж байгаа аж.
Ингээд “Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” аяныг зохион байгуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар болсон байна. |
Facebook ажилтнууддаа зориулж 120 сая доллараар хотхон байгуулна | Facebook ажилтнуудаа зориулан төв оффистоо ойрхон хотхон бариулахаар 120 сая доллар төлөвлөжээ.
Энэ хотхоноос оффис хүртэл явган явах боломжтой байх ба 394 блокоос бүрдэх аж. Хотхонд бүх төрлийн үйлчилгээ бар ресторан, дэлгүүр, эмнэлэг, унадаг дугуй засвар, спорт комплекс байх гэнэ.
Хотхоныг одоогоор “Zuckland”, “Facebookville” зэргээр нэрлэцгээж байгаа юм байна.
Хотхоны загвар
Ер нь Facebook, Apple, Google зэрэг компаниудын ажилтнууддаа олгодог ажиллах орчин хамгийн шилдэг нь байдаг.
Facebook компани нь оффис дотроо фитнес клуб, спортын, тоглоомын булангууд, хөгжмийн зэмсэг тоноглол, эрүүл мэндийн үйлчилгээ, массаж, ресторан зэрэг бүх хэрэгцээгээр хангасан байдаг байна.
Үүний гол зорилго нь ажиллах таатай орчин бүрдүүлж, ажилтнуудын оюуны хөдөлмөрийн бүтээмжийг дээд зэргээр ашиглахад чиглэгддэг юм. |
Байтын Ж.Гантөгс шилдэг 32-т шалгарлаа | Байт харвааны ОУХМ Ж.Гантөгс
Байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Анталья хотод үргэлжилж байна.
47 дахь удаагийн тэмцээнд 69 орны 441 тамирчин рекурв, компаундын гэсэн хоёр төрлөөр эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан, багийн, холимог төрөлд цэц сорьж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчин үндэсний ншгшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ж-Нарантуяа, Ю.Ганзориг нарьг удирдлага дор хүч үзэж байгаа юм.
Сонгодог буюу рекурвын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 62 орны 146 тамирчин хасагдах системээр өрсөлдөж байна.
Дэлхийн чансааны 33 дугаар байрт эрэмбэтэй, ОУХМ Ж.Гантөгс хоёр ялж, шилдэг 32-т шалгарлаа. Тэрбээр эхний тойрогт Финландын Самули Плиппог 5:5 (2:0, 2:0, 0:2, 0:2, 1:1)-аар, дараагийн даваанд Чилийн Гуиллермо Агуиларыг 6:5 (2:0,1:1, 2:0,0:2,1:1)-аар буулган авчээ.
Харин өнөөдөр гуравдугаар тойрогт өнгөрсөн жилийн Европын аварга Нидерландын Рик ван дер Вентэй цэц сорихоор боллоо. Хэрэв тэрбээр түүнийг хожсон тохиолдолд шилдэг 16-д шалгарах юм.
Тус ангилалд өрсөлдсөн ОУХМ БДолгорсүрэн нэгдүгээр тойрогт “Афин-2004” олимпийн наадмын дөрөвдүгээр байрын шагналт, Их Британийн хашир туршлагатай харваач Лэрри Годфрейг 6:4 (0:2, 2:0, 2:0, 0:2, 2:0)-өөр хожиж гараагаа гайхалтай эхлүүлсэн. Гэсэн ч хоёрдугаар тойрогт АНУ-ын Жо Фанчинд 2:6 (0:2, 0:2, 2:0, 0:2)-гаар хожигдсоноор тэмцээнээ өндөрлөлөө.
Харин ОУХМ Г.Ган-Эрдэнэ нэгдүгээр тойрогт Шведийн Себастьян Диефтэд 4:6 (0:2, 0:2, 2:0,0:2)-гаар хожигджээ.
Эмэгтэйчүүдийн рекурвын ганцаарчилсан төрөлд 49 орны 115 харваач хасагдах журмаар өрсөлдөж байгаа бөгөөд “Лондон-2012” олимпод шөвгийн 16-д шалгарсан, ОУХМ Б.Урантунгалаг даваанд Энэтхэгийн Чекроволу Свурог 6:4 (2:0, 0:2, 2:0, 0:2, 2:0)-өөр хожсон ч дараагийн даваанд Лондоны олимпийн хүрэл медальт, Мексикийн Мариана Авитад 2:6 (2:0,0:2,0:2,0:2)-гаар дийлдсэнээр тэмцээнээ дуусгав.
Түүнчлэн ОУХМ А.Энхтуяа 2007 оны Европын аварга, Их Британийн Эми Оливерт 2:6 (0:2, 2:0, 0:2, 0:2)-гаар хожигдсон бол ОУХМ Н.Ариунбилэг “Барселон-1992” олимпийн багийн тэмцээний хүрэл медальт, дэлхийн чансааны 14 дүгээрт эрэмбэтэй АНУ-ын Хатуна Лоригт 0:6 (0:2, 0:2,0:2)-гаар хожигдлоо.
Манай байт харваачид эрэгтэй, эмэгтэй багийн болон холимог харваанд шилдэг 16-д багтаагүй учраас хасагдах шатанд өрсөлдөх боломжгүй болсон юм. |
Хөлбөмбөгийн шүүгчийг талбай дээр толгойг нь тасдан хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа | Шүүгчийг барьж аван хөл, толгойг нь тасдаж, толгойг нь талбайн голд өлгөсөн байна
Ирэх жил хөлбөмбөгийн ДАШТ-ийг хүлээж авах гэж буй Бразил улсад энэ спортод дурлагчдын айдсыг төрүүлсэн жигшүүрт хэрэг гарлаа. Хөлбөмбөгийн шүүгчийг ажлаа хийж байх үед нь буюу хөлбөмбөгийн талбай дээр хөнөөж, хөл, гар, толгойг нь тасдан мөчилсөн байна.
Рио хотноо болж байсан залуучуудын хөлбөмбөгийн багийн тоглолтын үеэр шүүгч Октавио Сильва нь Дос Сантос Обри гэгч тоглогчид дүрэм зөрчсөнийх нь төлөө улаан хуудас гардуулжээ.
Гэвч хөлбөмбөгч шаардлагыг хүлээж авсангүй, шүүгчид гар хүрсэн байна. Тоглогч 30-тай, Шүүгч 20 настай залуу хархүү байсан учир нэлээд гөвшүүлсэн аж. Ингээд хутга гаргаж ирэн тоглогчийг хутгалжээ. Тоглогчийг эмнэлгийн машин авч явж, тоглолт цаашаа үргэлжилсэн байна. Нэгд, тоглогч өөрөө эхлээд гар хөдөлсөн, хоёрт хутгалсан гэж мэдээгүй учир тоглолт цаашаа үргэлжилсэн байна.
Гэтэл Дос Сантос Обри замдаа нас барж, энэ нь багийн галзуу фанатуудын чихэнд хүрснээр тэд талбай руу дайрч орж ирэн шүүгчийг барьж авчээ. Улмаар хөл, толгойг нь тасдаж, толгойг нь талбайн голд өлгөсөн байна.
Цагдаагийн газар энэ хэрэгт Moraes Луис де Соуза гэгч эрийг буруутган баривчлаад байгаа ажээ. Мөрдөх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Өмнөд Америкт шүүгч үргэлж эрсдэлтэй нөхцөлд ажлаа хийдэг учир хүйтэн мэс, тэр ч битгий хэл буу зэвсэг агсан талбайд гарах явдал олон байдаг юм. |
"Хүүхэд үрчилж авч байгаа иргэдэд тавих шаардлагыг өндөрсгөх хэрэгтэй байна" | “Дотоод болон гадаад үрчлэл, асрамж халамжийн үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлэг
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас “Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил шинэчлэл-2013” үндэсний чуулганыг өнөөдрөөс эхлүүллээ. Энэ хүрээнд “Дотоод болон гадаад үрчлэл, асрамж халамжийн үйлчилгээ” сэдвээр өнөөдөр Монголын хүүхдийн ордонд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Хэлэлцүүлэгт ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, яамны мэргэжилтэн, хуульч А.Батбаатар, н.Ойнбаяр, ХТҮГ-ын хүүхэд хамгаалах үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү, УБЕГ, ЭЦГ-ын ажилтанууд, хүүхдийн асрамж хамгааллын “Өнөр бүл” төвийн төлөөлөл, энэ чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг ТББ-ынхан оролцсон. Харамсалтай нь дээрх хэлэлцүүлэгт шийдвэр гаргах түвшний хүмүүс бараг ирсэнгүй.
34 асрамжийн төвд 975 хүүхэд халамжлуулдаг
34 асрамжийн төвд 975 хүүхэд халамжлуулдаг
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 34 асрамжийн төв үйл ажиллагаа явуулж, 975 хүүхэд халамжлуулдаг аж. Эдгээр хүүхдүүдийн өмнө тулгамдаад байгаа маш олон асуудал бийг ХАХНХЯ-ны мэргэжилтэн н.Ойнбаяр цухас дурдав.
Наад зах нь асрах төвийн хүүхдүүдийн бие даан амьдрах чадварыг сайжруулах үүднээс хөтөлбөрт хамруулаж, бэлэнчлэх сэтгэлгээнээс салгах хэрэгтэй гэлээ. Мөн асрах төвийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгайлсан үйлчилгээг үзүүлж, бусад хүүхдүүдээс хоцроохгүй байх нь чухал гэдгийг хэлж байлаа.
“Дотоод болон гадаад үрчлэл, асрамж халамжийн үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож байгаа асрамжийн төвийн багш нар ч цөөнгүй хөндүүр сэдвийг сөхсөн. Тухайлбал, үрчлэгдсэн хүүхдүүдэд улсаас олгож байгаа халамжийн мөнгөний тодорхой хувийг 18 хүртэл нь дансанд хадгалах, зарим нэг төвүүдийн хууль бус шашны номлолыг зогсоох, хүүхдүүдийн архивыг маш сайн бүрдүүлж, хадгалах, хүүхэд үрчилж авч байгаа иргэдэд тавих шаардлагыг өндөрсгөх зайлшгүй хэрэгтэй байна гэсэн юм.
Асралт гэр бүлийн үйлчилгээг нэвтрүүлнэ
Энэ төрлийн үйлчилгээг манайхаас бусад оронд аль хэдийнэ нэвтрүүлсэн байдаг байна. Өөрөөр хэлбэл, хүүхдэд асран хамгаалах эцэг эх байгаа боловч тодорхой нөхцөл шалтгааны улмаас тэд хүүхдээ өөрсдийн хамгаалалтад байгах боломжгүй болдог. Тэгвэл эдгээр хүүхдүүдийг хүүхэд асран хамгаалах хүсэлтэй айлд 6-24 сарын хугацаанд байлгах нь “Асралт гэр бүлийн үйлчилгээ” юм.
ХТҮГ-ынхан энэ чиглэлээр Итали, Чех улсад очиж, туршлага судлаад ирсэн гэнэ.
Итали улсын засгийн газраас “Асралт гэр бүлийн үйлчилгээ” үзүүлдэг өрхөд сардаа 600 евро өгдөг бол Чех улс 400 кроны халамж үзүүлдэг байна.
Харин манай улсын тухайд хэчнээн төгрөгийн тэтгэмж олгох нь одоогоор тодорхой болоогүй тухай ХАХНХЯ-ны мэргэжилтэн, хуульч А.Батбаатар хэллээ.
Дээрх үйлчилгээний нэг онцлог нь хүсэлт тавьсан айлуудаас хүүхэд өөрөө сонгох бөгөөд гэрээт хугацаа дууссаны дараа буюу эцэг эх нь хүлээн авах боломжтой болсон тохиолдолд хүүхдийг заавал буцаан өгөх юм байна.
ХТҮГ-ын хүүхэд хамгаалах үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү
Хэлэлцүүлгийн үеэр ХТҮГ-ын хүүхэд хамгаалах үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүүгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Халамжийн төвүүд дотоод болон гадаад үрчиллийг дэмжих хэрэгтэй байна гэлээ. Өнөөдрийн байдлаар гадны оронд хэчнээн хүүхэд үрчлүүлээд байна вэ?
-Одоогоор 400 гаруй хүүхэд үрчилсэн тоо бий. Тэдний дийлэнх буюу 280 орчим нь АНУ-д байгаа.
-Гадаадад үрчлэгдсэн хүүхдүүдийг эргэж тойрох асуудлыг хэрхэн зохицуулж байгаа бол?
-Харъяа улс дахь Монгол Улсын элчин сайд, Консулын газрын ажилтангууд тогтмол эргэж тойрдог байгаа.
-Дотоод болоод гадаадад үрчлэгдсэн хүүхдүүд буцах тохиолдол хэр гарч байна вэ?
-Гадаад орноос буцаагдсан хүүхдүүд байхгүй. Харин манайд хоёр тохиолдол бий. Тухайн өргөж авсан эцэг эх нь хүүхдийг зодсон байсан учраас бид буцаан авсан гэлээ. |
Хятадуудыг хамраа ухахыг хориглов | Хятадуудыг хамраа ухахыг хориглосон зааврыг “Соёлжсон аялал жуулчлалын хөтөч” номонд хэвлүүлжээ
Хятадын жуулчдад олон нийтийн газар хамраа ухах, бассейнд бие засах, онгоцноос аврах хантааз хулгайлахыг хоригложээ.
Энэхүү зааврыг Хятадын засаг захиргаанаас боловсруулсан “Соёлжсон аялал жуулчлалын хөтөч” номонд хэвлүүлсэн байна.
Хөтчид түүнчлэн хуруугаараа амаа ухахгүй байх, нийтийн 00-д удаан суухгүй байх, суултуур дээр толбо үлдээх, шөлийг аяганаас нь шууд уухгүй байх, тамшаалж идэхгүй байх зэрэг зөвлөгөө өгчээ.
Лавлах номонд түүнчлэн аль улсад биеэ яаж авч явах талаар зөвлөгөө оруулсан аж. Тухайлбал Японд байхдаа хоолны үеэр үс, хувцсаа зулгаахгүй байхыг хатуу сануулжээ.
Харин Испанид аялж буй эмэгтэйчүүд олон нийтийн газар заавал ээмэг зүүсэн байх ёстой. Хэрвээ зүүгээгүй бол хятад жуулчин эмэгтэйчүүдийг бараг нүцгэнд тооцно. (Энэ дүрэм юуг үндэслэж гарсан нь тодорхойгүй).
64 хуудас бүхий энэхүү хөтчийг Үндэсний аялал жуулчлалын холбооноос эрхлэн гаргасан аж.
Учир нь дэлхийн олон оронд Хятадын жуулчид биеэ авч яваа байдлаасаа болж сөрөг үнэлгээ авдаг байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд Ерөнхий сайд Ван Ян “Хилийн чанадад аялж буй хэсэг бүлэг хүмүүсийн биеэ авч яваа байдлаас болж БНХАУ-ын иргэдийн нэр хүнд унаж байна” гэжээ. |
Samsung компани тагнуулын хэрэгт сэжиглэгдэж байна | Өрсөлдөгч компаниудынхаа хооронд хийгдсэн патентын хэлэлцээрийн материалыг хулгайлсан байж магадгүй хэрэгт Samsung компани сэжиглэгдэж байна.
Тус компаний хуулийн мэргэжилтэн Сеунгхо Ан, Нокиа компанитай хэлэлцээр хийж байхдаа Нокиагийн Apple-тай хийсэн патентын гэрээний нөхцлийг мэдэж байгаа тухайгаа ам алдсан байна. Гэтэл энэ баримт нь зѳвхѳн итгэмжлэгдсэн хүмүүс л үзэх боломжтой, дээд зэрэглэлийн нууцад багтдаг байна.
Хуулийнхны үзэж байгаагаар Samsung компаний 50 хүртэл ажилтан үүнд сэжиглэгдэж байгаа ба тэдэнд Apple компаний зѳвхѳн Нокиатай хийсэн бус, мѳн Ericsson, Sharp, Philips компаниудтай хийсэн гэрээний хуулбар байх магадлалтай ажээ.
Гэвч Samsung компани энэ мэдээллийг няцаан ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй гэж мэдэгдээд байна.
АНУ-ын шүүгч Пол Гревал Samsung компаниас тодорхой материалуудыг гаргаж ѳгѳх, хуульч Ангаас мэдүүлэг өгөхийг шаардсан байна. |
Йонбен дахь цөмийн реактороо ажиллуулжээ | Йонбен дахь цөмийн реактор
БНАСАУ 2007 оноос их засварт оруулсан хуучин цөмийн реактороо дахин ажиллуулсан талаар “Чосон ильбо” сонинд мэдээлжээ.
Сансрын хиймэл дагуулаас илгээсэн хамгийн сүүлчийн зургийг үндэслэн Жон Хопкинсын их сургуулийн дэргэдэх Америк-Солонгосын хүрээлэнгийн мэргэжилтнүүд дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтдээ тэд “Йонбен дахь судалгааны төвийн плутоны реактор шинэ хоолойгоор халуун ус дамжуулж, ойролцоох гол руу цутгаж байна” гэжээ.
Өнгөрсөн сард ч тус хүрээлэнгийн шинжээчид Йонбены реактор ажиллаж болзошгүй гэж мэдээлж байсан юм.
Хойд Солонгос улс 2007 онд цөмийн хөтөлбөрөөсөө татгалзсаны хариу болгож, улс орнуудаас эдийн засгийн тусламж авахаар болсон. Ийнхүү зургаан талт хэлэлцээрийг зөвшөөрснөөр Йонбен дахь реактороо зогсоож байсан билээ.
Энэ оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгчийн орлогч Фархан Хак “Хойд Солонгос улс Йонбен дахь цөмийн реактороо сэргээх нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг илт зөрчсөн хэрэг болно” гэж мэдэгдэж байжээ.
Мэргэжилтнүүдийн дүгнэснээр Йонбен дахь реактор 1985-1994, 2002-2007 онд ажиллах хугацаандаа 34-36 кг плутон боловсруулжээ. Энэ бол атомын 12 бөмбөг хийхэд хангалттай хэмжээний плутон юм. |
Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийн II шат эхэлнэ | Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг зургаадугаар сарын 14-өөс арилжааны банкууд олгож эхэлсэн. Харин өмнө нь орон сууцны зээлтэй байсан иргэд энэхүү найман хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой болж зээлээ шилжүүлээд байгаа.
Банкууд одоогоор иргэдэд нийт 900 тэрбум орчим төгрөгийн зээлийг амжилттай олгосон байна. Иймээс цаашид зээлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Монголын ипотекийн корпораци зээлийн багц худалдан авах, орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргахаар төсөл боловсруулан ажиллаж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ талаар МИК-н гүйцэтгэх захирал Д.Гантөгс “Бид санхүүжилтийн нийт хэмжээ нь 100-150 сая ам.доллар байхаар төлөвлөж байгаа. Арилжааны банкуудтай ярилцаж тохиролцон гэрээ хэлэлцээр байгуулна. Үүний дараагаар тодорхой тоо гарах байх” хэмээн ярилаа. |
Санхүүгийн өдөрлөг Чингисийн талбайд 18.00 цаг хүртэл болно | “Санхүүгийн нээлттэй өдөрлөг”
Монголын мэргэшсэн нягтлан бодогчидын холбооноос зохион байгуулж буй “Санхүүгийн нээлттэй өдөрлөг”-т энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 50 орчим компани, аж ахуй нэгж, их, дээд сургууль, санхүүгийн сургалтын төвүүд оролцож байна.
Өдөрлөгийн гол зорилго нь иргэдэд санхүүгийн чиглэлийн анхан шатны мэдээлэл өгч, программ хангамжийн компаниуд санхүүгийн чиглэлийн шилдэг, шинэ программуудаа танилцуулах хэмээн зохион байгуулагчид хэлж байсан.
Өдөрлөг Чингисийн талбайд 18.00 цаг хүртэл болох юм. |
Шалгалтанд бүдэрсэн захуудыг хаахаар боллоо | НМХГ-аас төвийн зургаан дүүргийн 58 томоохон хүнсний зах, худалдааны төвд хийсэн шалгалтын дүнг танилцуулсан. Шалгалтад хамрагдсан компаниудын 80 гаруй хувь нь батлагдаагүй зураг төслөөр өргөтгөл хийсэн, “Нарантуул”, “Өгөөмөр”, “Мишээл экспо”, “Жи эм жи” худалдааны төвүүд “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай” улсын комиссын акт гаргуулаагүй, цахилгаан, дулааны техникийн аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөн нь шалгалтаар илэрчээ.
Нийт 424 зөрчил тогтоож, 53 аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд 11.9 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай” улсын комиссын акт байхгүй үйл ажиллагаа явуулсан “Нарантуул”, “Барс импекс” компанийн “Барс-1”, ”Барс-2”, “Тоса”, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй “Өгөөмөр”, “Мишээл экспо”, “Дүнжингарав” зэрэг худалдааны төвийн үйл ажиллагааг хэсэгчлэн хаах улсын байцаагчийн актыг гаргажээ. Дээрх худалдааны төвүүдийг нийслэлийн Засаг даргын захирамжаар хаах аж.
Хэсэгчлэн хаах захууд
Шалтгаан
Нарантуул
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай” улсын комиссын акт байхгүй үйл ажиллагаа явуулсан
Барс -1
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай” улсын комиссын акт байхгүй үйл ажиллагаа явуулсан
Барс- 2
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай” улсын комиссын акт байхгүй үйл ажиллагаа явуулсан
Тоса
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай” улсын комиссын акт байхгүй үйл ажиллагаа явуулсан
Өгөөмөр
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй
Мишээл экспо
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй
Дүнжингарав
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй |
Т.Билэгтийн шүүх хурлын тов гарав | ИТХ-ын дарга асан Т.Билэгт
Улаанбаатар хотын ИТХ-ын дарга асан Т.Билэгтэд холбогдох хэргийн хяналтын хугацаа дуусч байгаа тул түүний хэргийг шүүх рүү шилжүүлэхээр болжээ.
Тиймээс энэ сарын 15-нд шүүх хурлынх нь товыг ч гаргасан байна.
Түүнийг өнгөрсөн оноос АТГ-аас авлигын хэргээр эрэн сурвалжилж шалгаж эхэлсэн.
Харин тэрээр өөрийн хүсэлтээр өнгөрсөн долоодугаар сарын 6-нд ирж хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа юм. |
ОХУ-ын ЭСЯ-нд болсон халдлагын улмаас таван хүн шархаджээ | ОХУ-ын ЭСЯ-нд болсон халдлагын улмаас таван хүн шархаджээ
Ливийн нийслэл Триполи хот дахь ОХУ-ын ЭСЯ-нд гэмт этгээдүүд халдах үед тэднээс таван хүн шархдаж, нэг нь удалгүй эмнэлэгт нас барсан талаар “Associated Press” агентлаг өчигдөр мэдээлэв.
Өнгөрсөн лхагва гаригт 60 гаруй хүн ЭСЯ-ны хашааг гурван газраар даван орж, яамны цогцолборын хаалгыг эвдэхийн хамт, тагтан дээр байсан Оросын далбааг урсан боловч дотогш нэвтрээгүй байна.
Гэмт этгээдүүд агаарт болоняамны барилгаруу эмхзамбараагүй буудаж байсан боловч хамгаалалтынхан хариу гал нээсний дараа зугтаж оджээ. ЭСЯ-ны ажилтнуудаас гэмтэж бэртсэн хүн гараагүй байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, дайралтын үед яаман дотор нэг ч ажилтан байгаагүй гэнэ.
Аюулгүй байдиын үүднээс ЭСЯ-ны ажилтнуудыг нисэх онгоцны буудалд хүргэсэн хэмээн зарим хэвлэлд мэдээлжээ. Яамны барилгад багахан хэмжээний хохирол учирсан бөгөөд одоо байдал бүрэн хяналтад орсон хэмээн ИТАР-ТАСС агентлаг мэдээлсэн байна.
ЭСЯ-ыг дайрсан нь алан хядагчидтай холбоогүй бөгөөд өмнөх өдөр нь Оросын иргэн эмэгтэй Ливийн офицерийн аминд хүрсний өшөөг авах явдал байсан хэмээн зарим эх сурвалж таамаглаж байна.
ИТАР-ТАСС агентлагийн мэдээлснээр, тэрхүү эмэгтэй Ливийн Агаарын цэргийн хүчний офицер Мухаммед ас-Сусийг буудан хөнөөж, эхийг нь хэд хэдэн удаа хутгалж шархдуулжээ.
Мөн “Associated Press” агентлагийн мэдээлснээр алуурчин эмэгтэй талийгаачийн цусаар хэрэг гарсан газрын ханан дээр, 2011 онд Муаммар Каддафийн дэглэмийг түлхэн унагасан бослогын талаар таагүй үг өгүүлбэр бичсэн байсан гэнэ.
Уг эмэгтэйн хэрэг үйлдэх болсон шалтгаан болон өөрөө хаана байгаа нь тодорхойгүй бөгөөд ОХУ-ын ЭСЯ-нд нуугдаж байж болзошгүй хэмээн зарим хэвлэлүүд мэдээлсэн байна.
Триполи дахь ЭСЯ халддагад өртсөн талаар “Аль-Арабия” телевиз анх мэдээлсэн юм. Үүнээс нэг цагийн дараа ОХУ-ын Гадаад хэргийн яам энэ мэдээллийг нотлоод, болсон явдлыг нарийвчлан судалж байна хэмээн мэдэгдсэн билээ.
Дарангуйлагч М.Каддафийг устгаж, дэглэмийг нь түлхэн унагасны дараа шинэ эрх баригчид ихээхэн хүчин чармайлт тавьж байгаа хэдий ч, гадаад орнуудын дипломат төлөөлөгчийн газруудын аюулгүй байдал эрсдэлтэй хэвээр байгаа юм.
Тухайлбал, дөрөвдүгээр сарын сүүлээр Триполид Францын ЭСЯ-ны дэргэд машин дэлбэрсний уршгаар хамгаалалтын ажилтнаас гадна, хажуугаар өнгөрч явсан ливи эмэгтэй амь үрэгдсэн билээ.
Мөн нэгдүгээр сард Бенгази хотод Италийн Консулын машиныг буудсан бол өнгөрсөн оны есдүгээр сард гэмт этгээдүүд АНУ-ын Консулын газарт халдсаны улмаас Элчин сайд Кристофер Стивенс алагдсан юм. |
Хогны уутыг зориулалтаар нь ашиглаагүй тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгоно | Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэл хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлж, орчны бохирдол, агаарын тоосжилтыг багасган иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Хог цэвэрлэгээ-цуглуулалт-тээвэрлэлт”-ийн шинэ менежментийг боловсруулсан байгаа.
Хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог бий болгох, ил задгай хог хаяулахгүй байх зорилгоор хог хаягдлын зориулалтын уутыг өнгөрсөн долдугаар сарын 1-нээс нийслэлийн ногоон бүсийн айл өрхүүдэд тараасан. Харин нийслэлийн есөн дүүргийн айл өрх, албан байгууллагуудад энэ сарын эхнээс тарааж байгаа.
Зориулалтын хогийн уут нь ногоон өнгөтэй, 80*45см-ийн хэмжээтэй, 5 микроны зузаан бөгөөд уутны нүүрэн тал дээр “Хоггүй Улаанбаатар – Азийн цагаан дагина”, “Хогоо ил бүү хаяарай”, “Хогоо зориулалтын уутанд хийж хуваарьт газартаа байрлуулна уу” гэсэн бичигтэй юм.
Сар бүр 15 ширхэг уутыг хог хаягдлын үйлчилгээний хөлс болох 2500 төгрөгийн төлбөрт тооцон айл өрхүүдэд үнэгүй тараана. Харин аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн хөрөнгөөр энэхүү уутыг 95 төгрөгөөр худалдан авах юм. Хог хаягдлын зориулалтын уутыг тараах ажлыг дүүргүүдийн ЗДТГ-аас удирдан зохион байгуулж, хогийн уутыг хороодын хэсгийн ахлагч, эко ажилтнууд, СӨХ-ын тусламжтайгаар айл өрхүүдэд тараах юм.
Хогны уутыг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд ил задгай, зориулалтын бус газар хог хаясанд тооцох бөгөөд “Хог хаягдлын тухай хууль”-ийн 23.1.1 дэх заалтын дагуу иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх аж. |
А.Түмэн-Өлзий: Ямар ч гоёл зохисон үедээ л гангараа болдог | Уртын дуучин А.Түмэн-Өлзий
Нийтийн дуучид дундаас ганган дэгжнээрээ А.Түмэн-Өлзий яах аргагүй ялгардаг гэдэг. Тэрбээр эмэгтэй хүн хаана ч гоё байх ёстой гэдэг зарчмыг баримталдаг нэгэн. Бие даасан тоглолтоо хийх гээд завгүй яваа дуучин бүсгүйг “Дэгжин”-гийн зочноор урилаа.
-Таныг хүмүүс ганган хээнцэр, сайхан бүсгүй гэх юм. Таны бодлоор өөрийг тань юу чимдэг бол?
-Эмэгтэй хүн бүрийг би цэцэгтэй зүйрлэдэг. Өөр хоорондоо өнгө, үнэрээрээ л ялгардаг болохоос бүгд ганган цэцэгс. Намайг тэр олон цэцгээс ялгаруулдаг чимэг нь инээмсэглэл болов уу гэж боддог. Яагаад гэвэл би ямар ч үед чин сэтгэлээсээ инээмсэглэхийг хүсдэг. Тиймээс ч сайхан харагддаг байх. Харин ганган гэдэг өөр ойлголт байх.
-Ганган гэдэг нь гадаад үзэмжийг дүгнэх үг. Та гадаад байдалдаа чамгүй анхаардгийг тань үнэлсэн тодорхойлолт биш үү?
-Эмэгтэй, тэр тусмаа залуу бас урлагийн хүн хаана ч, ямар ч үед гоё байх ёстой. Энэ нь бичигдээгүй л болохоос хууль гэж болно. Тиймээс би үүнийг зарчмаа болгон мөрддөг. Нэг удаа тайзан дээр гарахад бид хэчнээн хүний өмнө зогсч өөрийгөө илэрхийлдэг билээ. Тиймээс гоё, сайхан байх нь бидний үүрэг.
-Гоо сайхандаа хэр их цаг зарцуулдаг вэ?
-Би өөртөө зохисон гоо сайхны бүтээгдэхүүндээ мөнгө хайрладаггүй. Ихэвчлэн Япон брэнд сонгодог. Арьсанд минь илүү зохидог юм. Түүнээс биш гадуур гоо сайхны газраар үйлчлүүлж, хэчнээн цагаар хэвтэж иллэг энэ тэр хийлгээд байдаггүй. Гэрийн нөхдөлд арьс, үсээ өөрөө л арчилчихдаг.
-Та гутал, цүнхээ хослуулах тал дээр нилээн мэдрэмжтэй санагддаг?
Гуталд их анхаардаг. Яагаад ч юм чанартай гутлаа цэмцгэр өмсчихөөр өөртөө илүү итгэлтэй алхдаг. Гутал сайт гурвын өмнө гэдэг байх аа. Чанартай гутал сонгохдоо заавал цүнх хослуулж авдаг. Чанар, хийц, загвар, өнгийг нь чухалчилдаг нь үнэн шүү.
-Өнгөний сонголт чухал байх?
-Залуу болохоороо ч тэр үү тод өнгөнд дуртай. Хурц, тод л бол ямар ч өнгө хамаагүй. Миний гутал, цүнх бүгд тиймэрхүү.
- Гутал , цүнхний хослол хэр олонтой вэ?
-Яг нэг брэндийн өнгө хийцээрээ ижил арав гаруй хослол бий.
-Та нийтийн дуучдаас имижээрээ ялгардаг. Энэ нь зөвхөн таны гутал, цүнхтэй холбоотой биш байх. Ер нь хэр арвин гоёл чимэглэлтэй вэ?
-Би бусдаас ялгарах гэж гоёдоггүй. Зүгээр л хүний хамгийн том гоёл залуу нас. Залуу насаараа гоёж буй энэ үеэ илүү тод үлдээхийг хүсдэг. Тиймдээ ч гял цал юманд дурладаг. Гоёл чимэглэл, элдэв зүүсгэл ч арвинтай. Сонголт хийхдээ брэнд гэж хэт туйлширдаггүй. Сүүлийн үед брэнд хэрэглэж байгаа хүн өөрөө брэнд болчих гэж байгаа юм шиг ойлголттой болсон нь ажиглагддаг. Ямар ч гоёл зохисон үедээ л ганган байж чаддаг. Миний хувьд өөрт таалагдаж, зохиж л байвал үнэтэйг ч, хямдыг ч авдаг. Гэхдээ “Swarowski”-r илүүд үздэг. Яагаад гэвэл тайзны гэрэлд шигтгээ нь гоё гялалздаг. Тав зургаан ээлжийн “Swarowski” хослолтой. |
Хаанаа доромжилсон хэргээр таван жилийн хорих ял сонслоо | Ноппаван Тангудомсукт таван жилийн хорих ял авлаа
Тайландын шүүх энэ сарын 2-нд иргэн Ноппаван Тангудомсукт таван жилийн хорих ял ногдуулжээ.
Учир нь энэ бүсгүй 2008 онд интернэтэд санаандгүй байдлаар сэтгэгдэл үлдээснээс болж хэрэгтэн болсон байна. Тэр хаанаа доромжилсон ялд унажээ.
Тайландын аюулгүйн албаныхан мөрдлөг явуулсны үр дүнд энэхүү доромжилсон сэтгэгдлийг Ноппаван Тангудомсук илгээсэн болохыг илрүүлсэн аж.
Дашрамд дурдахад Тайландын хууль дэлхийд хамгийн хатууд тооцогддог бөгөөд хаан болон хааны гэр бүлийг доромжилбол ялд унадаг байна.
Тухайлбал өнгөрсөн нэгдүгээр сард Үндсэн хуулийн шүүхээс хаан Пхумипон Адульядетыг доромжилсон хэргээр сэтгүүлийн редактор асан, 51 настай Сомьет Пруксакасемсукт 10 жилийн хорих ял ногдуулсан юм.
Ялтан энэхүү хуулийг эрс шүүмжилж, хүний үг хэлэх эрх чөлөөнд халдсан үйлдэл гэж байлаа. Гэвч шүүхээс ард түмний төв болсон хааныг хамгаалж, түүний ялыг хэвээр үлдээсэн аж. |
АТГ-аас УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын 450 сая төгрөгийг шалгана | УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
УИХ-ын гишүүн, Ж.Энхбаярыг “Алтайн хүдэр” компаниас хандив хэмээн 450 сая төгрөг авсан гэх хэргийг АТГ-т шалгахаар болжээ.
Тэрбээр эл 450 сая төгрөгийг өөрийн анх үүсгэн байгуулсан “Алтайн эрин” ТББ-аараа дамжуулан авсан тухай баримт холбогдох албаны хүмүүст байгаа аж.
Өөрөөр хэлбэл тус компани Говь-Алтай аймгийн “Цээл” суманд үйл ажиллагаагаа явууулдаг. Ингэхдээ тэд тус аймгийн эрх мэдэл бүхий хүмүүс болон ТББ-д хандив нэрээр олон зуун сая төгрөгийг жил бүр өгдөг байсан аж.
Тэд өөрсдийн буруутай үйл ажиллагаагаа нуухын тулд нутаг орныг хөгжүүлэх нэрээр өнгөлөн далдлалт хийсэн байж болзошгүй гэж хуулийнхан үзэж байгаа аж.
Үүнээс УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын үүсгэн байгуулсан “Алтайн эрин” ТББ-д бараг хагас тэрбум орчим төгрөгийг зориулсан аж. Тодруулбал 2010 онд 50 сая төгрөг, 2011 онд 400 сая төгрөг буюу нийт 450 сая төгрөгийг түүний ТББ-д хандивлажээ.
Ямартай ч эрхэм гишүүнийг хандив нэрээр авлига авсан уу гэдгийг нь хуулийн байгууллага тогтоохоор болоод байна. |
Зүү залгисан цэргийг шилжүүлж өгөхийг хүсчээ | Зүү залгисан байлдагч П.Хэнмэдэх
Увс аймаг дахь хилийн 311 дүгээр ангид алба хааж байсан байлдагч П.Хэнмэдэхэд Увс аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Байлдагч П.Хэнмэдэх тухайн ангидаа бус өөр ангид байгаа бөгөөд түүнийг цагдаагийн байгууллагад шилжүүлж шалгуулах хүсэлт Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагад илгээсэн гэж тус Цагдаагийн газрын эх сурвалж мэдээлэв.
ХХЕГ-ын дарга, бригадын генерал Ш.Лхачинжавт цагдаагийн хурандаа Д.Бадамрагчаагаас илгээсэн хүсэлтэд “Хилийн 311 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат байлдагч Пүрэвдоржийн Хэнмэдэхийг бэлтгэл заставын офицер, дэслэгч Н.Баатар зодож, дарамтлан зүү залгиулсан тухай мэдээллийн дагуу шалгахад П.Хэнмэдэхэд дарамт учруулсан нь тогтоогдоогүй.
Харин байлдагч П.Хэнмэдэх нь цэргийн албанаас зайлсхийх зорилгоор өөрийн биед гэмтэл учруулж, зүү залгисан болох нь тогтоогдсон тул түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 280 дугаар зүйлд заасан биедээ гэмтэл учруулах замаар цэргийн албанаас зайлсхийсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тиймээс хилийн 0164 дүгээр ангид байгаа байлдагч П.Хэнмэдэхэд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй байгаа тул түүнийг мөрдөн байцаалтад ирүүлнэ үү” гэжээ.
Түүнийг ХХЕГ-аас хараахан цагдаагийн байгууллагад шилжүүлээгүй байгаа ч зарим хэвлэлээр П.Хэнмэдэхийг цагдан хорьсон тухай мэдээлэл цацагджээ. Энэ талаар Увс аймгийн хууль хяналтын байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Шүүгчийн захирамж гарч түүнийг хорьсон зүйл байхгүй. Хилийн 0164 дүгээр ангиас манайд шилжүүлээгүй байгаа шүү дээ. Гэхдээ сэжигтэн ирчихвэл энэ сардаа багтаан мөрдөн байцаалтаа дуусгаж, прокурор, шүүхэд шилжүүлэхээр төлөвлөж байна” гэв. |
Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн засвар энэ сарын сүүлээр дуусна | Д.Нацагдоржийн төв номын сан
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн их засварын ажил өнгөрсөн тавдугаар сарын 24-нөөс эхэлсэн. Засварыг есдүгээр сарын ихээр дуусгах бөгөөд энэ хугацаанд номын сан ажиллахгүй гэж байсан.
Гэтэл аравдугаар cap эхэлж, хичээл сургууль жигдэрсэн ч номын сангийн засвар дуусаагүй байгаа юм.
Чухам юунаас болж ажил удаашралтай байгаа талаар номын сангийн дэд захирал ЧАлтанцэцэгээс тодруулахад “Манайх захиалагч нь биш ашиглагч байгууллага учраас засварын ажил хэзээ дуусахыг сайн мэдэхгүй.
Гүйцэтгэгч компани маань энэ сарын 10-нд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа. Барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай явж байна” гэлээ. Номын сангийн засварт 500 гаруй сая төгрөг зарцуулж байгаа аж. |
МАН-ынхан чуулганы танхимыг орхилоо | УИХ-ын чуулганы хуралдаан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг улс орны цаг үеийн байдалтай холбогдуулж мэдээлэл хийлээ.
Тэрбээр манай улсын эдийн засаг энэ оны I улиралд 7.1 хувийн өсөлттэй байсан бол II улиралд өсөлтийн хурд эрчимжиж, эхний хагас жилд 11.3 хувьд хүрчээ. Оюутолгойн баяжуулах үйлдвэр 6 дугаар сард ашиглалтад орж, зэсийн баяжмалаа 7 дугаар сараас экспортолсон, “Чингис бонд”, Хөгжлийн банкны хөрөнгөөр авто зам, дэд бүтцийн байгууламжууд барьж эхэлсэн, "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-өөр бодит салбарыг дэмжсэн нь өсөлтийн хурдад нөлөөлсөн гэж хэллээ.
Инфляцийн түвшинг бууруулахаар Засгийн газар шатахуун, мах, гурил зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг дэмжих 4 дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд 2012 оны эцэст 14.2 хувь байсан инфляци 6.7 хувьд хүрч буурчээ. Экспорт эхний 8 сард өмнөх оноос 6 хувь буурч, 2.7 тэрбум ам.доллар байлаа. Нүүрсний экспорт 21 хувиар, бас нүүрсний үнэ 30 хувь буурсан нь үүнд голлон нөлөөллөө гэлээ.
Барилгын салбарыг дэмжих зорилгоор дутуу барьсан барилгуудыг гүйцээхэд зориулж хөнгөлөлттэй зээлийг барилгын компаниудад олгосон, мөн орон сууцны хорооллын дэд бүтцэд Засгийн газар хөрөнгө гаргасан. Мөн иргэдэд жилийн найман хувийн хүүтэй зээлийг олгосон нь эргээд барилгын салбарынханд томоохон боломж олгосон байна.
Валютын ханш 2013 оны дунд хүртэл тогтвортой байсан ч сүүлийн сард өсөөд байна.Гадаад валют орж ирэх урсгал буурсан, дэлхийн зах зээлд ам.долларын ханш чангарсантай холбоотой байсан. Харин ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны мөн үеэс 1,1 хувь буурч, 7.3 хувь боллоо. Барилга, бүтээн байгуулалтын ажил эрчимжсэнээр 77 мянган хүн шинээр ажилтай болж, үүнийг дагаад гадаадаас авах ажиллах хүчний тоо эрс буурсан гэж Ерөнхий сайд танилцууллаа.
Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл хэвийн явагдаж байна. Ургац хураалтад цэргийн 800 албан хаагч, 300 гаруй оюутан гэрээгээр ажиллуулсан, борлуулалтад шинэ зохицуулалтууд хийснийг Ерөнхий сайд онцоллоо. Нийслэлд 28 цэгт түр төв байгуулан хүнсний ногооны борлуулалт хийж, үүний зэрэгцээ Дүнжингарав худалдааны төвд 760 гаруй ногоочин худалдаа хийж байна.
Энэ онд 2900 км авто замын барилга, 175 км замын их засвар шинэчлэлт хийж байна. Төмөр зам, барилга, хот байгуулалтын салбарын ажлууд төлөвлөсний дагуу үргэлжилж байна. Нийслэлд шинэ төлөвлөлт хийх, орон нутагт аймгийн төвүүдийг хот болгох хөгжлийн төлөвлөгөөнүүд гаргаж байна. Хилийн боомтуудыг шинэчлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд барих, одоо байгаа станцуудын хүчин чадлыг нэмэх ажлуудыг эрчимжтэй хийж байна гэсэн ерөнхий мэдээллүүд өгөөд, УИХ-ын гишүүдэд бичгээр тарааж өгсөн материалд дэлгэрэнгүй тооцоо, ажлын явцын талаар тайлагнасныг Ерөнхий сайд дурьдлаа. Мэдээллийнхээ төгсгөлд Ерөнхий сайд Япон улсад 9 дүгээр сарын 11-14-нд хийсэн албан ёсны айлчлалын гол үр дүнг болон энэ сарын 21-26-ны өдрүүдэд БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын төлөвлөгөөг танилцууллаа.
Ийн мэдээлэл хийсний дараа гишүүд асуулт асууж хариулт авч байна. Харин энэ үеэр МАН-ын гишүүд чуулганыг орхин гарлаа. |
"Аль Шабааб"-ын бааз руу дайралт хийлээ | Аль Шабааб бүлэглэлийн эзэмшлийн бааз руу АНУ-ын тусгай албаныхан дайралт хийжээ
Кенийн нийслэл Найроби хотын худалдааны төвд болсон халддагын хариуцдагыг өөртөө хүлээсэн “Аль Шабааб” бүлэглэлийн эзэмшлийн бааз руу АНУ-ын тусгай албаныхан өнгөрсөн бямба гарагийн шөнө дайралт хийжээ.
Гэвч эзэлж авч чадаагүй байна. АНУ-ын тусгай алба мөн өдөр Ливийн Триполи хотноо мөн ажиллагаа явуулж, “Аль Каида” бүлэглэлийн толгойлогчдын нэг Анас Аль Либи гэгчийг баривчилсан байна.
Кени Танзани дахь АНУ-ын ЭСЯ-дыг дэлбэлсэн хэргийн гол зохион байгуулагчэрбээр 15 жилийн турш эрэн сурвалжлагдаад баригдсан нь энэ юм байна.
ХМТ түүний байгаа газрын талаархи баттай мэдээллийг таван сая ам.доллараар худалдаж авна гэж зарлаад байсан бөгөөд энэ мөнгийг хэн авах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
АНУ-ын тал өчигдөр хийсэн мэдэгдэлдээ Ливи, Сомали улсуудад цэргийн ажиллагаа явуулсан нь үнэн гээд Могадишод хийсэн ажиллагааны үеэр “Аль Шабааб”-ын том албан тушаалтнуудын нэгийг устгасан гэсэн байна.
АНУ ийнхүү нэг өдөр хоёр ажиллагаа явуулж “Аль Каида” болон тэдний холбоотон “Аль Шабааб” бүлэглэлд цохилт өгч чадлаа. Гэвч энэ нь улс орны тусгаар тогтнол, олон улсын хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гэж буруутгах улс орнууд байна. Тухайлбал ОХУ энэ үйлдлийг таашаахгүй байгаа юм.
Цэргийн ажиллагаа явуулсны дараа Сомали, Ливийн тусгай албад АНУ-тай хамтарсан байж магадгүй гэж байсан ч тэд ямар ч улстай хамтраагүй, цэргийн үйл ажиллагаа явуулаагүй гэж мэдэгдсэний дараа дээрх байр суурь улам хүчтэй болсон юм.
АНУ өмнө нь эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр Пакистаны нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулж Осама Бен Ладены аминд хүрснээс болж хоёр улсын харилцаа хүйтэрсэн удаатай. Харин энэ удаа тэгтлээ хүнд байдал үүсэхгүй бололтой. Учир нь Сомали, Ливийн эрх баригчдын аль, аль нь АНУ-ыг буруутгасан мэдэгдэл хийхгүй байгаа юм.
Сомалийн хувьд, өмнө нь АНУ, Францын цэрэг нэг бус удаа нутаг дэвсгэр дээр нь цэргийн ажиллагаа явуулахад хүчтэй эсэргүүцэл үзүүлэлгүй өнгөрч байсан удаатай юм байна.
Ливийн хувьд ойлгомжтой бөгөөд хурандаа М.Каддафийг амь үрэгдсэний дараа АНУ тус улсыг өөрийн хүсэл сонирхолдоо нийцүүлэн сэргээн босгож байгаа юм. Кенийн нийслэл Найроби хотын худалдааны төвд өнгөрсөн сарын 21-ний өдөр алан хядагчид нэвтэрч, 67 хүний амь хөнөөсөн хэрэг гарсан билээ.
Энэхүү хэргийн хариуцлагыг Сомалийн “Аль Шабааб” бүлэглэл өөртөө хүлээсэн юм. |
Жороор олгодог эмийг даатгалын системд хамруулах хэрэгтэй | Жороор олгодог эмийг даатгалын системд хамруулах хэрэгтэй
Жороор олгодог эм гэдэг нь өвчний онош нь батлагдаад, эмчлэх стандарт, технологи нь гарч, эмчийн бичиж өгсөн эмийг хэлдэг аж.
Гэтэл монголчуудын нийтлэг дутагдал нь эмчид үзүүлэхээсээ урьтаад, өвчиндөө өөрсдөө онош тавьж, энд тэндхийн хүн, эмийн санчаас асууж байгаад хүчтэй эм, антибиотик авч уудаг байна. Эм бол бидний өдөр тутамд хэрэглэдэг талх биш, хор гэдгийг ухаараагүйгээс цаашид ямар үр дагавар гарахыг таашгүй.
Тиймээс эмчид үзүүлээд, өөрт тохирох эм бичүүлж авсан алгын чинээхэн цаас хэчнээн ашигтай болох талаар өчигдөр болсон “Жороор олгодог эмийн олголтын өнөөгийн байдал” нээлттэй хэлэлцүүлгээр хөндлөө.
Жор бол эмч, эмийн санг холбодог хууль эрх зүйн анхны баримт бичиг. Энэ бичигтэй байж л эмч өвчтөнд зөв эм бичиж өгсөн эсэх, эмийн санч шаардлага хангасан эм бэлдмэлийг нь олгосон эсэхийг шалгаж, хэрэглэгчийн эрх ашгийг хангаж болдог. Гэтэл манайд жор бичилт тун хангалтгүй хэрэгждэг байна.
Үүнээс гарах арга зам бол жороор үйлчилдэг эмийг даатгалын системд хамруулах явдал юм. Эдгээр эмийг даатгалд хамруулснаар өвчтөн өөрөө дур мэдэн эм авч хэрэглэхээс урьтаад эмчид хандах нь нэмэгдэнэ. Ингэснээр оношилгоо, шинжилгээндээ хамрагдаж, аливаа өвчнөө хүндрэхээс урьдчилан сэргийлж сурна. Эмч нарын ч хариуцлага дээшилж, жороо нарийн, зөв бичдэг болно.
Хөнгөлөлттэй эмийн жорыг эмч нар маш сайн бичдэг гэнэ. Үүн шиг өвчтөндөө олгож буй бүх жороо нарийн, дэлгэрэнгүй бичсэнээр эмийн санд ч, үйлчлүүлэгчид ч ашигтай байх талаар хэлэлцүүлгийн үеэр ярьж байлаа.
Жоргүй эм авснаас болж гарах үр дагавар их. Эмийн сангууд мэдээж ашгаа бодож хэрэглэгчийн хүссэн эмийг худалдаж л таарна. Гэтэл үүнээс болж эрүүл мэндэд нь ноцтой асуудал үүсвэл өөрөө хүссэн учраас эмч ч биш, эмийн санч ч биш, өвчтөн өөрөө л хохироод үлдэнэ. Тиймээс жор гэдэг тун хэрэгтэй баримт аж.
Харамсалтай нь эмч нарын дөнгөж 29 хувь нь шаардлага хангасан жор бичиж чаддаг гэнэ. Эмийн сангуудад явуулсан шалгалтаар өвчтөнүүд жортой ирэх нь тун цөөн байдаг нь ажиглагджээ. Үүнээс гадна хугацаа нь дууссан, хүчингүй жороор эм олгосон, стандартын бус хуудас хэрэглэсэн, өвчтөний нэр, нас, хүйсийг бичээгүй, эмчийн нэр, гарын үсэг, тамгагүй байх нь элбэг байв. Мөн эмч нарын мэдлэг, мэдээлэл дутмагаас болж эмийн давхцал ихтэй, хоорондоо үл нийцэх эмүүдийг жор дээр бичсэн байх зөрчил ч илэрчээ.
Түүнчлэн өвчтөний уух эм, тун, зааврыг жор дээр бус, картан дээр нь тэмдэглэдгээс болж эмийн санд жор үлддэггүй байна. Энэ мэтчилэн алдаа дутагдал жор бичилтэд их байгаа аж.
Монгол Улсын хэмжээнд 1000 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. МХЕГ-аас эдгээр эмийн санд шалгалт хийхэд 5.4 хувь нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм худалдаалж байжээ. Үүнээс гадна ДЭМБ-тай хамтран явуулсан тандалтаар 35 хуурамч эм илрүүлсэн аж.
Манай улс эм, бэлдмэлийнхээ 80 гаруй хувийг импортоор оруулж ирдэг. Тиймээс ч эмийн хэрэглээндээ анхаарах шаардлагатай орнуудын тоонд ордог байна.
Жоргүйгээр эм авч ууна гэдэг амиараа дэнчин тавьснаас өөрцгүй зүйл тул хэрэглэгч, эмийн сан, эмнэлгийн байгууллагуудыг үүнд анхаарал тавихыг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа. |
Хамгийн тачаангуй жүжигчдийг тодрууллаа | “Empire” сэтгүүл хамгийн дур булаам эрэгтэй, эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг уншигчдынхаа дэмжлэгтэйгээр гаргажээ. Тус сэтгүүлийг шимтэн уншдаг 50 мянга орчим уншигч уг санал асуулгад хамрагдсан байна.
Ийнхүү уншигчдын саналаар тачаангуй эмэгтэйчүүдийн жагсаалтыг ЭммаУотсон, эрчүүдийнхийг Бенедикт Камбербэтч тэргүүлжээ. Жагсаалтын эхний аравт шалгарсан хүмүүсийг сонордуулъя. |
Робот зэрлэг муур 1 мил (1.6 км) зайг 4 минутанд туулна | Анхны робот зэрлэг муурыг 2012 онд бүтээсэн байна. Түүний хурд цагт 46 км хүрч Усайн Болтоос ч хүрданд тооцогдож байлаа. Харин нэг сул тал нь цахилгаан тэжээлд байнга залгаатай байх шаардлагатай байв. Өөрөөр хэлбэл цахилгаанаас “уяатай” ийм хурд гаргах боломжтой байлаа.
Харин тэгвэл одоо энэ робот маань “уяанаасаа” алдуурчээ.
Бостон Динамикс компани уг зэрлэг муурны утасгүй хувилбарыг хийснээ YouTube-д байрлуулжээ.
Түүний хурд цагт 25 км буюу өмнөх загвараасаа удаан боловч ихэнх хүмүүсээс хурданд тооцогдоно.
Нэгэнт утасгүй болсон тул түүнийг лабораториос гаргаж задгай газар гүйлгэж туршсан байна. Тэр яг л зэрлэг амьтан мэт цогиж гүйдэг гэнэ.
Харин мотор нь нэлээд чимээтэй болсон аж.
Энэхүү робот зэрлэг муурыг зэрлэг байгаль дээр ажиллах чадвартай робот бүтээх зорилгоор DARPA-ын санхүүжилтэн дор бүтээж байгаа гэнэ. |
ТӨХ, Төмөр замын удирдлагын тамга, гарын үсгийг “Жаст”-ын Ш.Батхүү хуурамчаар үйлдсэнийг тогтоолоо | “Жаст” группийн захирал Ш.Батхүү
“Хадгаламж” банкны дампуурал, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан хэрэгт татагдаад буй “Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна.
Энэ хэрэгт холбогдуулж төрийн болон хувь нийл үүлсэн байгууллагын хэд хэдэн хүнээс УМБГ-ын ажилтнууд тайлбар авсан тухай НПГ-ын эх сурвалж мэдээллээ. Энэ хэргийн эргэн тойронд юу болж буй талаар эргэн сурвалжлав.
Ш.Батхүүд залилангийн болон бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт ял тулгажээ.
Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас “Жаст” группийн захирал Ш.Батхүү уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж 109 сая ам.доллар зээлсэн хэрэг шуугиан дэгдээж, олны анхаарлын төвд байгаа билээ. Ингэж зээл авахдаа Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн дарга захирал асан Ч.Ганзоригийн тусламжтайгаар 2009 онд зээл авсан аж. Уг зээлийг зургаан жилийн хугацаатай, гурван үе шаттайгаар авсан гэдэг.
Гэвч тэрбээр өнгөрсөн гуравдугаар сараас хойш зээлээ хуваарийн дагуу төлөөгүй учраас “Стандарт” банкнаас тус үйлдвэрт хандсан албан бичиг ирүүлсэн байж. Үүний дараагаар тус банкнаас найман хүнтэй ажлын хэсэг томилогдон “Эрдэнэт” үйлдвэрт хоёр удаа ирж ажиллаад явжээ.
Гэвч “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд тус үйлдвэрийг банкинд зээлийн барьцаанд тавьсан гэх нэг ч баримт олоогүй байна.
Гэтэл “Стандарт” банкнаас Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар болон “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарын баталгаат гарын үсэг бүхий зээлийн баталгааг үзүүлсэн гэнэ.
“Стандарт” банкныхан “Бид хуурамч бичиг баримтад үндэслэн зээл олгоно гэж байхгүй. Бүх зүйл хууль ёсны дагуу явагдсан” хэмээн олон улсын Арбитрын шүүхэд хандаад байгаа юм. Харин УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд Ш.Батхүүгийн “Стандарт” банкнаас авсан зээлийн гэрээний бичиг баримтад шинжээч томилон шалгуулсан гэнэ. Үүний зэрэгцээ төрийн болон хувь нийлүүлсэн байгууллагын холбогдох хүмүүсийн тайлбарыг ч цагдаагийнхан аваад буй аж.
Тухайлбал, тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугараас гэрчийн мэдүүлэг авчээ. Д.Сугар “Хадгаламж” банкны хувьчлалын талаар тайлбар өгөхийн зэрэгцээ “Стандарт” банкнаас зээл авахад ямар нэгэн байдлаар оролцож, гарын үсэг зурж, тамга дараагүй гэдгээ тайлбарласан гэнэ. Харин Ш.Батхүү бичиг баримт хуурамчаар үйлдсэнээ мөрдөн байцаагчдад тайлбарласан гэж НПГ-ын эх сурвалж өгүүлэв. Ш.Батхүүг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнуудын санал, НПГ-ын хүсэлтээр Сүхбаатар дүүргийн шүүхээс энэ оны наймдугаар сарын 13-нд цагдан хорьж эхэлжээ.
НПГ-ын эх сурвалж “Зарим хэвлэл хэвлэлээр Ш.Батхүүг өнгөрсөн долоо хоногт хорьсон мэтээр мэдээлэл цацаж буй нь ташаа юм.
Түүнийг өнгөрсөн наймдугаар сард сэжигтнээр тооцон цагдан хорьж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан тодорхой хугацааны дараа яллагдагчаар тооцон цагдан хорих хугацааг сунгасан” гэв.
Бидний авсан мэдээллээр Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг онц их хэмжээгээр залилан мэхэлж авсан”, 233 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн “Хуурамч бичиг баримт ашиглаж иргэн, аж ахуйн нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан” гэж буруутган яллагдагчаар татжээ.
Хадгаламж банк /хуучнаар/
“Хадгаламж” банкны захирал эмэгтэйг Ш.Батхүүгийн хэрэгт буруутгав уу
“Хадгаламж” банкны дампууралтай холбоотойгоор олон хүн УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст тайлбар өгчээ. Тэдний дунд Ерөнхий сайд асан С.Баяр, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн захирлаар ажиллаж байсан В.Отгондэмбэрэл, Т.Очирхүү нар гэрчийн мэдүүлэг өгсөн гэнэ.
Ш.Батхүү “Улаанбаатар төмөр зам”-аар давхар батлан даагчийн гэрээ “хийлгэж”, тухайн үеийн удирдлагуудаар нь гарын үсэг зуруулсан гэх боловч мөрдөн байцаалтын явцад мөн л хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогджээ. Арга нь ердөө л энгийн.
“Жаст” групп, “Хадгаламж” банкинд ирсэн ТӨХ болон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын гарын үсэг бүхий бичиг баримтаас гарын үсэг, тамгатай хэсгийг нь скайнердаад, компьютер ашиглан гэрээнд буулгасан гэх. Шинжээчдийн дүгнэлтээр энэ нь батлагдаад буй юм билээ. Тиймээс С.Баяр, Т.Очирхүү, В.Отгондэмбэрэл нар гэм буруугүй нь тогтоогдсон гэдгийг НПГ-ын эх сурвалж өгүүлсэн юм.
Ш.Батхүүгийн холбогдоод буй өөр нэг луйврын хэрэг нь “Хадгаламж” банкны хөрөнгөөс үгүй хийсэн явдал. Энэ хэрэгтээ тэрбээр “Жаст” группийнхээ зарим нэг эрх бүхий албан тушаалтныг хөлдөө чирээд буй гэнэ.
Тухайлбал, “Жаст” группийн ерөнхий нягтлан бодогчоос эхлээд Санхүүгийн албаны дарга, эцэстээ “Хадгаламж” банкны нэгэн захирлаар томилогдсон Бадамцэцэг гэх эмэгтэй энэ хэрэгт холбогдоод буй аж.
Тэрбээр УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст тайлбар, мэдүүлэг өгч буй бөгөөд түүний гарын үсгээр баталгаажуулсан санхүүгийн хэд хэдэн баримтыг нотлох баримт болгож хурааж авчээ. |
Хамтран эзэмшигчийг ордероос яаж хасах вэ? | Улсын бүртгэлийн ерөнхий газар
Энэ талаар УБЕГ-ын Сургалт, гадаад харилцаа, сурталчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэгээс тодрууллаа.
Орон сууцны ордероос хамтран эзэмшигчийг хасуулахад ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах вэ?
-Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах хэлцэл /эд хөрөнгө оршин байгаа дүүргийн нотариатаар гэрчлүүлсэн байна/. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувь, мэдүүлэг бөглөнө. Хураамж 8000 төгрөг. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын тав хоногт багтаан бүртгэнэ.
Сүхбаатар, Хан-Уул, Багахангай, Налайх дүүргийн эд хөрөнгийн мэдүүлгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний нэгдүгээр байрны хоёрдугаар давхарт байрлах мэдүүлэг хүлээн авах цонхонд өгнө. Харин Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Багануур дүүргийн эд хөрөнгийн мэдүүлгийг тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газарт байрлах мэдүүлэг хүлээн авах цонхонд хүлээлгэж өгнө. |
Оюутолгойн Монгол дахь хэлэлцээр эхэлнэ | Оюутолгойн ТУЗ-ийн ХБХ, 2013
Оюу толгойн Монголын талын ТУЗ-ийн гишүүд өнгөрсөн сарын 23-27-ны хооронд Лондон хотноо ОТ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцоод ирсэн билээ.
Ингэхдээ Монголын талаас ОТ төсөлтэй холбоотой 22, хөрөнгө оруулагчийн талаас найм гээд нийт 30 асуудлын талаар санал солилцож 15-д нь тодорхой шийдэлд хүрч чадсан. Шийдвэрт хүрсэн 15 асуудалд ОТ-н бүлэг ордод хамаарах боловч гуравдагч этгээдийн эзэмшилд байгаа тусгай зөвшөөрлийг ОТ компанид шилжүүлж улмаар манай тал лизенцийн талбайгаас 34 хувь эзэмших зарчмын шийдэлд хүрсэн тухайгаа хэвлэлийн бага хурал зарлан хэлж байсан юм.
Мөн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн шалтгааныг шалгах хоёр талын аудитын дүгнэлтийг энэ сарын 7-ноос эхлэх ажлын хэсгийн хуралдаанаар тулгаж эхлэхээр болсон. Энэ дагуу өнөөдөр Оюутолгойн Монгол дахь хэлэлцээр эхлэх нь. |
Нисэхийн чиглэлийн замын суурь хучилтын ажил дуусчээ | Нисэхийн товчоо - Биокомбинат - Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын суурь асфальтон хучилтыг хийж дуусчээ. Одоо хэд хэдэн газар ус зайлуулах бетонон гүүр, хоолой хийж байгаа юм байна. Уг ажлыг 10-р сарын 20 гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Энэхүү замын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Тотал Инж" ХХК өргөтгөж байгаа юм.
Хотын дарга зам засварын ажилтай танилцах үеэрээ “2014 оны 8-р сард ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй байсан энэ замыг гүйцэтгэгч компани нэг жилийн өмнө барьж дуусгах амлалт өгсөн. Амлалтын дагуу Нисэхийн товчоо-Био комбинатын чиглэлийн замын эхний ээлжийн суурь хучилт дуусч, хөдөлгөөнийг нээгээд байна. Энэ нь замын ажил бүрэн дууссан гэсэн үг биш. Ирэх онд дахин хучилт хийнэ. Нэг үгээр хэлбэл замын эвдрэл, далангийн суулт зэргийг тооцож, хянах туршилтын хугацаа гэж ойлгож болно. Ингэснээрээ ирэх онд чанартай зам ашиглалтанд орно” гэдгийг хэлж байв.
Мөн Шувуун фабрик, Биокомбинат, Өлзийт хороолол зэрэг алслагдсан хороодод 30 минут тутамд 1 автобус явдаг байсан бол “Автобус-1” нийслэлийн өмчит компанид үүрэг өгч 10 минут тутамд 1 автобус явуулахаар болсон байна. Түүнчлэн хороолол дунд жижиг оврын автобусаар иргэдээ тээвэрлэж, том оврын автобус хүртэл үйлчлэх ажлыг зохион байгуулах юм байна. |
Элчин сайд нарыг эгүүлэн татлаа | Засгийн газрын хуралдаан
Манай улсын идэвхтэй харилцаатай зарим оронд суух Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг эгүүлэн татах, шинээр томилох асуудлыг бямба гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна.
Тодруулбал, Монгол Улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шүхэрийн Алтангэрэл, Холбооны бүгд найрамдах Герман улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Балдоржийн Даваадорж, Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Залаа-Уул, Швейцарийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанцэрэнгийн Оргил нарыг тус тус эгүүлэн татахаар боллоо.
Түүнчлэн, Франц улсад Мундагбаатарын Батсайхан, Германд Цолмонгийн Болор, Канадад Раднаабазарын Алтангэрэл, Швейцарьт Ваанчигийн Пүрэвдорж нарыг Монгол Улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ. |
Google, Samsung зэрэг компаниуд Blackberry-г худалдаж авах талаар ярилцаж байна | Ухаалаг гар утасны бизнес нь урагшгүй яваа Blackberry компанийг бүхэлд нь эсвэл хэсэгчилж зарах талаар Google, Samsung, Cisco, Intel, LG зэрэг компаниудтай хэлэлцээр хийж эхэсэн тухай зарим эх сурвалж мэдээлж байна.
Тус компаний 10%-ыг эзэмшдэг Fairfax Financial Holdings компани 4.7 тэрбум доллараар худалдаж авах саналыг одоогоор тавиад байгаа билээ.
Хэрвээ дээр дурдсан компаниуд энэ үнээс давсан санал тавивал Blackberry-г худалдаж авах боломж байгаа аж.
Ройтерс агентлаг энэ талаар мэдээлсний дараа нэр дурдсан компаниуд ямар нэг тайлбар хийгээгүй байна. Харин LG компаний тѳлѳѳлѳгч энэ асуудлаар ямар нэгэ мэдээлэл сонсоогүй гэдгээ мэдэгджээ.
Blackberry компани өнгөрсөн хоёрдугаар улиралд 1 тэрбум долларын алдагдалтай ажиллаж саяхан ажиллах хүчнийхээ 35%-ыг цомхотгоод байгаа юм.
Хэдийгээр санхүүгийн байдал нь хүнд байгаа боловч уг компаний эзэмшдэг патентууд нь түүнийг багагүй үнэд хүргэж байгаа гэнэ. |
Манай жүдочид мөнгө, хүрэл медалийн амжилт үзүүллээ | МУГТ Х.Цагаанбаатар
Узбекстаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн “Гран при” тэмцээн боллоо. Энэ тэмцээнд Иран, Бразил, Бельги, ОХУ, АНУ, Монгол тэргүүтэй 21 орны 154 жүдоч өрсөлдсөн юм.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66кг-д Б.Батгэрэл мөнгөн медаль, 60кг-д Г.Хэрлэн, 73кг-д Х.Цагаанбаатар нар барилдаж хүрэл медаль, хоёр дахь өдөр нь эмэгтэйчүүдийн +78кг-д О.Жавзмаа хүч үзэж мөнгөн медаль хүртлээ.
Мөн эрэгтэйчүүдийн 81кг-д зодоглосон О.Ууганбаатар, -100кг-д барилдсан Э.Энхбат, 73кг-д барилдсан Г.Одбаяр нар шагналт V байрт шалгарлаа. |
Буйр нуураас аварга Динозаврын толгой олжээ | Динозаврын аварга том толгой олжээ
Дорнод аймгийн Халхгол сумын иргэн н.Цэрэндонров Буйр нуурын хөвөөнөөс өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт динозаврын аварга том толгой олжээ. Нутгийнхан чулуужсан толгойг хэмжиж үзэхэд, дөрвөн төө буюу 80 гаруй см урттай байсан аж.
Мөн хамрынх нь нүхээр зангидсан гар хангалттай багтаж байсан нь ямархуу том байсныг нь гэрчилж байгаа юм. Динозаврын толгойг олох үед эрүү нь байхгүй байсан бөгөөд зарим шүд нь алга байжээ.
Аварга том толгойг үзэж, хэмжсэн Халхгол сумын иргэн Д.Дэлгэрбат тухайн үедээ Эрдэм шинжилгээний хүрээлэн рүү ярьж, албаны хүмүүст хэлэх гэсэн боловч утсаа авахгүй байсан гэнэ.
Одоогоор аварга толгойг Халхгол сумын Засаг дарга авч явсан бөгөөд холбогдох албаныханд нь хэлж, улсад тушаана хэмээсэн байна. Өмнө нь Буйр нуур орчмоос динозаврын яс олдож байсан албан ёсны мэдээлэл байхгүй аж. Тэгэхээр энэ үнэт олдвор нь тус газраас анх удаа олдсон палентологийн ховор баримт ч байж магадгүй ажээ. |
Японыг хар салхи нөмөрлөө | Японы өмнө зүгт орших Окинава мужийн 14 мянган өрх “Фитоу” хар салхины улмаас гэрэл цахилгаангүй болж, таван хүн гэмтэж бэртжээ.
Одоогоор байгалийн гамшигт нэрвэгдсэн дүүргүүдэд засварын ажил явагдаж байгаа талаар “ИТАР-ТАСС” мэдээлэв.
Ялангуяа Сакишимо, Мияко арлууд хар салхинд хамгийн их өртсөн байна. Зарим дүүрэгт салхины хурд секундэд 50 м/сек хүрч байгаа аж. Өнгөрсөн бямба гарагт хар салхинаас болж 350 нислэг хойшлогдож, 30 гаруй мянган хүн зорьсон газраа хүрч чадалгүй саатжээ. |
Иран улс насанд хүрээгүй хүүхэдтэй гэрлэхийг зөвшөөрч болзошгүй | Иран улс насанд хүрээгүй хүүхэдтэй гэрлэхийг зөвшөөрч болзошгүй
Ираны хууль батлагчид эрчүүдэд 13 болон түүнээс дээш насны өргөж авсан охинтойгоо гэрлэхийг зөвшөөрөх хуулийн шинэ төслийг хүлээн авчээ.
Энэхүү хуулийн төслийг парламентын байгууллагын дээд шат болох Үндсэн хуулийн зөвлөл хүлээн зөвшөөрвөл хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм байна. |
Монгол Улсын өр 4.1 тэрбум ам.долларт хүрчээ | 1990 оноос хойш Монгол Улс 2,7 тэрбум ам.доллар зээлжээ
Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб, Сангийн яам хамтран өнгөрсөн бямба гаригт Монгол Улсын төсөв, санхүүгийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Энэ үеэр Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Зарлагын хэлтсийн дарга Б.Нямаа Монгол Улсын өрийн талаар танилцууллаа. Түүний танилцуулсан судалгааг тоймлон хүргэе.
1990 оноос хойш Монгол Улс 2,7 тэрбум ам.доллар зээлжээ
1990 оноос хойш Монгол Улс нийт 2.7 тэрбум ам.долларын гадаад зээлийг авчээ. Одоогийн байдлаар манай улс 990 сая ам.долларыг буцаан төлсөн байна. Цаана нь хоёр тэрбум орчим ам.долларын үлдэгдэл байгаа аж.
Манай улс 2030-аад он хүртэл өрөө эргэн төлөх юм. Ингэхдээ жил бүр бид 50-60 сая ам.доллар төлөх тооцоо байгаа гэнэ.
Судалгаагаар 2015 оноос эхлэн манай гадаад зээлийн эргэн төлөлт өндөр төвшинд очих юм. Өөрөөр хэлбэл, жилдээ 80 орчим сая ам.доллар төлөх хэмжээнд хүрээд эргэн бага түвшинд очих аж.
Нийт авсан зээлийн зарцуулалтын 26 хувь нь нийгмийн салбарт, 74 хувь нь эдийн засгийн салбар буюу үйлдвэр, барилга, холбоо зэрэгт зарцуулагдсан байна. Үүний дагуу хэрэгжүүлсэн 189 төсөл хөтөлбөр байдгаас 161 нь хэрэгжээд дууссан дүнтэй байгаа юм.
Дээр дурдсан манай улсын өр болох хоёр тэрбум ам.доллар дээр 1.5 тэрбумын Чингис бонд, 600 сая ам.долларын Хөгжлийн банкны бондыг нэмбэл бид 4.1 тэрбум ам.долларын өртэй байна. Нэрлэсэн үнээрээ энэ нь долоо орчим их наяд төгрөг болж байгаа гэнэ.
“Нэрлэсэн буюу нийт зээлийнхээ үлдэгдлийг авч үзэхэд энэ нь төдийлөн зөв харьцуулалт биш юм. Энэ зээлийг бид яг одоо төлөх гэж байгаа хэрэг биш. 5-10 жил, заримыг нь 30-40 жилийн дараа төлөх зээл юм.
Одоогийн байдлаар Монгол Улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцэж байгаа” гэж Б.Нямаа хэлсэн юм. Түүнчлэн Чингис бондод жилд 70 орчим сая ам.доллар төлж байгаа аж.
Хөгжлийн банкнаас 600 сая ам.долларын бондыг олон улсын зах зээл дээр гаргасан
2,5 их наяд төгрөгийн үнэт цаасыг арилжаалжээ
Хөгжлийн банкнаас баталгаа гаргаж 600 сая ам.долларын бондыг олон улсын зах зээл дээр арилжсан билээ. Мөн Чингис бондоор 1.5 тэрбум ам.долларын бонд арилжаад байгаа. Үүнээс гадна дотоод зах зээл дээр Засгийн газар үнэт цаас арилжиж эх үүсвэр босгодог.
Үнэт цаас гаргагч нь Сангийн яам. Сангийн яам өөрөө гаргаж байгаа ч хуулийн дагуу Монголбанк Засгийн газрын зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг юм байна. Төвбанк Засгийн газрын бондын арилжааг зохион байгуулдаг гэнэ. Одоогоор энэ бондын гол худалдан авагч нь арилжааны банкууд байна.
Өнгөрсөн оныг хүртэл дотоодын зах зээл дээр 2.5 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг арилжаалжээ. Энэ оны хагас жилийн байдлаар нийт гаргасан үнэт цаас маань эргэн төлөгдсөөр 1.2 их наяд төгрөгийн дотоод зээлийн үлдэгдэлтэй байгаа. Гаргасан хэмжээгээр нь харвал 2009 оноос хойш бондын арилжаа идэвхжсэн байна.
2014 онд улсын өр ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй
Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Засгийн газрын нийт өрийг 2012 онд 60, 2013 онд 50, 2014 оноос 40 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн заалт тавьсан байна.
Их хэмжээний өр тавьснаасаа болоод Засгийн газар өрийн дарамтад орохгүй байхад чухал ач холбогдол өгч байна. |
Англи хэлний багш нарын долдугаар чуулган эхэллээ | Англи хэлний багш нарын чуулган
Монголын англи хэлний багш нарын холбоо, БШУЯ-тай хамтран “Англи хэлний багш нарын чуулган”-ыг энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж байна.
Чуулганы үеэр хот, хөдөөгийн ЕБС, Их, дээд сургуулиудын болон гадаад багш нар өөрсдийн туршлагаасаа хуваалцаж байна.
Чуулганд оролцогч Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвийн ажилтан Жеймс Камерер ярихдаа “Монгол оюутнууд хэл сурах авьяастай, чадварлаг байдаг. Харин хот хөдөөгийн багш нарын чадварын ялгаа, технологийн хөгжлийн зөрүүтэй байдлыг арилгахад анхаарч ажиллах нь зүйтэй” хэмээсэн юм.
“Чуулган энэ сарын 4-6-ны өдрүүдэд ШУТИС дээр үргэлжлэх бөгөөд англи хэлний бүх багш нарт нээлттэй болно” хэмээн МУИС-ийн Англи хэл арга зүйн тэнхимийн эрхлэгч Ц.Бурмаа хэллээ. |
Ч.Хашчулуун: Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай хэрхэн харилцаж байгааг дэлхийн том хөрөнгө оруулагчид ажиглаж суугаа | Сүүлийн үед Монгол Улсын эдийн засаг хямарч байгаа талаар судлаач эрдэмтэд өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна.
Харин Засгийн газар асуудалд харьцангуй өөдрөг үзлээр хандаж байгаа. Энэ талаар эдийн засагч, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Ч.Хашчулуунтай ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засаг хүнд байдалд орсон хэмээн хэн хүнгүй л ярьж байна. Хамгийн гол шалтгаан нь Засгийн газар Оюу толгойн удирдлагуудтай хэл амаа ололцоогүйгээс ийм байдалд хүрлээ гэх хүн ч олон байна. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байна?
-Манай улсын эдийн засаг хүнд байгаа нь үнэн. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Тодруулбал Засгийн газраас үл хамаарсан гадаадын зах зээлийн эрдэс баялгийн үнийн өөрчлөлт ихээхэн нөлөөлж байгаа. Ер нь уул уурхайд түшиглэсэн эдийн засагт мөчлөгийн асуудал гарч ирдэг. Өөрөөр хэлбэл үнэ өсдөг, буурдаг үе байдаг. Одоо дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурчихаад байна. Тэр утгаараа нүүрснээс олох орлого маань эрс буурч, төсөвт орох орлого ч багаслаа.
Нөгөө нэг шалтгаан нь манай дотоодын нөхцөл байдлаас шалтгаалж байна. Монгол Улсын гол зах зээл болох БНХАУ-ын хэрэглээ сүүлийн жилүүдэд өсч байгаа. Гэвч манай нүүрсний нийлүүлэлт муу байгаа нь дэд бүтэц, тээвэр ложистик муу байгаатай холбоотой. Нүүрс нь бусад эрдэс баялагтай харьцуулахад үнэ бага ч тээврийн зардал нь маш их байгаа нь нийлүүлэлт буурахад гол нөлөө үзүүлсэн. Уг нь төмөр замаар нүүрсээ тээвэрлэх талаар олон жил ярьсан ч цаг хугацаа алдсаар л байна.
Манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл нь өнгөрсөн оны сүүлээс энэ он дамжин гадаадын хөрөнгө оруулалт эрс буурч байгаа явдал. Үүнд 2012 оны тавдугаар сард Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг маш богино хугацаанд гаргаж ирсэн явдал. Энэ хуулийн дүрэм журам нь батлагдаагүй жил гаруй хугацаа өнгөрсөн. Дүрэм журамгүй хуулийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт хийе гэсэн ч тэр хуулийг харахаас өөр аргагүй болсон.
Хэрвээ бизнес эрхлэгчдэд татаас өгөөд сургачихвал татаас авахгүй л бол бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх гээд шахалт үзүүлэх болно. Тэр болгонд нь төр өгөөд байвал татвар төлөгчдийн мөнгөөр бизнес эрхлэгчдийг тэтгэдэг хэлбэр болж хувирна.
Мөн Засгийн газрын шийдвэрүүд өөрчлөгдөөд, өмнөх зөвшөөрлүүд цуцлагдахаар хөрөнгө оруулагчдад эрсдэл улам нэмэгддэг. Тодорхой бус байдал бий болж, хөрөнгөө татчихдаг. Манай улсад яг ийм байдлаар хөрөнгө оруулалтаа татсан тоо баримт их байна. Үүнийг батлах ганцхан тоо хэлэхэд гадаадын хөрөнгө оруулалт нэг жилийн хугацаанд 40-50 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна лээ.
-Оюу толгойд үүссэн асуудлыг юу гэж бодож байна вэ?
-Оюу толгойн төсөл нэг, хоёрдугаар ээлжтэй. Нэгдүгээр ээлжийн хөрөнгө оруулалт хийгдээд ил уурхайгаас олборлолт эхэлснийг хүн болгон мэдэж байгаа. Харин гүний уурхайн хөрөнгө оруулалтын асуудал бүтэн жилийн хугацаанд шийдэгдэлгүй байсаар өдий хүрлээ. Үүнээс болж орж ирэх байсан хөрөнгө оруулалт энэ ондоо багтаж орж ирэх үү, үгүй юу гэдэг нь тодорхойгүй байна.
Оюу толгойн хөрөнгө оруулалт төлөвлөгөөний дагуу явагдсан тохиолдолд манай зах зээлд жилд 6-7 тэрбум ам.доллар орж ирэх юм. Энэ хөрөнгө оруулалтын хэмжээгээр эдийн засаг тэлж, ажлын байр нэмэгдэх учиртай. Өөрөөр хэлбэл Оюу толгойн ханган нийлүүлэгч 1500 аж ахуйн нэгж байдаг. Тэдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хэвийн явагдах юм.
Дээрээс нь Оюу толгой төслийн үнэлгээнээс харахад манай улсын ашиг олох том хэсэг нь гүний уурхайд байгаа. Тийм учраас газрын гүнд байгаа ордоо ашиглахгүй юм бол нийт ашиг нь гуравны хоёроор багасах жишээтэй. Тэгэхээр аль болох хугацаа алдалгүйгээр ашиглах нь зүйтэй. Эс тэгвэл манай улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт буурсаар, үйлдвэрлэл үйлчилгээний хэмжээ багасах, төсвийн орлого бүрдэхгүй байх, ажилгүйдэл нэмэгдэх гэх мэт сөрөг талууд гарч ирнэ.
Хөрөнгө оруулалтыг зөвхөн энэ жилд орж ирэх валют гэдэг утгаар нь үзэх биш, цаашид шинэ үйлдвэр, уурхайнууд баригдана гэдэг үүднээс нь харах хэрэгтэй. Өнгөрсөн онд гадаадын хөрөнгө оруулалт ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэж байсан. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Энэ үзүүлэлтээ алдахаар л эдийн засгийн үзүүлэлт дагаад буурдгийг энэ жил харууллаа.
-Оюу толгойн ил уурхай эхэлсэн ч хөрөнгө оруулалтын асуудлаас болж маш олон ажил нь зогсонги байдалтай байна. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зүгээр вэ?
-Оюу толгой бол дэлхийд томд тооцогдох Монгол уурхай. Тэр ч утгаараа манай Засгийн газар 34 хувийг нь эзэлж байгаа. Тиймээс аль болох үйл ажиллагааг нь хурдан эрчимтэй эхлүүлж, авах ёстой татвараа, өөрт оногдох ашгаа авахыг хичээж байгаа байх.
Ер нь Оюу толгойн төсөл гээд аливаа ажлыг улстөржүүлж болохгүй. Энэ том орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаас урьтаж, улстөржүүлж нэр хүнд олох гэсэн хүмүүс байна. Зарим удирдах албан тушаалтнууд энэ тал дээр буруу зөрүү дуугарч, сүүлдээ түүнийгээ залруулах, зарим нэг нь ажлаасаа халагдах жишээтэй байна. Тэгэхээр эхнээсээ энэ асуудалд улстөргүйгээр, эдийн засгийн утгаар нь хандах хэрэгтэй.
Энэ бол хамтарсан үйлдвэр учраас хөрөнгө оруулагчтайгаа аль болох нэгдсэн ойлголтод хүрэх нь хамгийн чухал. 100 хувь манай Засгийн газрын хүссэнээр болохгүй гэдгийг харгалзан үзэх ёстой. Нөгөө талаасаа 100 хувь хөрөнгө оруулагчдын шаардлагаар явахгүй. Энэ хоёрын балансыг л барих хэрэгтэй.
-“Рио Тинто” компани Оюу толгойн ордын бүх баялгийг, тус компанийн өөрийн хөрөнгөтэй хамт гадаадын нэр бүхий 10 гаруй банк санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад мөнгө зээлэх гэж байна гээд зарим улстөрч эсэргүүцээд байгаа?
-Төслийн санхүүжилтийг банк, банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө босгож олдог. Дэлхийд байдаг ганц зарчим нь банкууд ямар ч барьцаагүйгээр зээл олгохгүй. Барьцаагүй зээл гэдэг бичил санхүүд л байдаг байх. Өөрөөр хэлбэл 300 мянган төгрөгийг буцаж ирэх ирэхгүй нь тодорхойгүй ч итгэлээр олгодог.
Харин томоохон хөрөнгө оруулалтын төсөл дээр манай дотоодын банк, санхүүгийн байгууллагууд ч гэсэн барьцаа хөрөнгө шаарддаг биз дээ.
Тиймээс Оюу толгойн энэ асуудал дээр тэмээ гэхээр ямаа гээд бусдаас өөр юм яриад суугаад байж болохгүй. Монгол Улс 100 хувь энэ төслийг хэрэгжүүлэх гээд гадаад зах зээл дээр очвол яг л адилхан нөхцөл тулгах байсан.
Ерөнхий сайд хамгийн түрүүнд өмнөд хөршийг зорих байсан юм.
-2013 оны төсвийн орлого жилийн дүнгээр 1.5 их наяд төгрөгөөр тасалдаж болзошгүй гэсэн тооцоо гарсан. Үүнд мэдээж нүүрснээс олох орлого эрс буурсан нь голлох нөлөө үзүүлж байгаа. Гэтэл манай худалдан авагчийн хэрэглээ буураагүй байдаг?
-Манай улсын гол зах зээл бол өмнөд хөрш. Харин гол өрсөлдөгч маань хойд хөрш болоод байна. Энэ оны эхний найман сарын байдлаар Оросын нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.4 хувиар, коксжих нүүрсний экспорт 73.8 хувиар өсч, 14.4 сая тонн болсон байна.
ОХУ-ын хувьд Европын нүүрсний зах зээлийн 30 хувь, Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын таван хувийг хангадаг маш том зах зээлтэй орон. Тус улсад далайн тээвэр, төмөр зам гээд аль аль нь байгаа. Гэтэл манайд аль аль нь байхгүй, шороо бужигнуулж машинаар зөөхөөс хэтрэхгүй байна шүү дээ.
Манайх түүхээсээ болж өмнөд хөршдөө дургүй байдаг. Гэхдээ манайхаас гарч буй нүүрс, төмрийн хүдэр, арьс шир гэх мэт түүхий эд борлогдох зах зээлтэй байна гэдэг нь авууштай зүйл.
Тиймээс гол худалдан авагчтайгаа харилцаагаа маш сайн хөгжүүлж, магадгүй зах зээлийнх нь баталгааг гаргаж өгөх хэрэгтэй. Дээрээс нь манайх гуравдагч зах зээлийн гүүр болж өгөх учраас транзит тээврийнхээ асуудлыг анхнаасаа сайн ярьж хэлэлцээрээ хийх хэрэгтэй. Энэ мэт төрийн түвшний ажил хийгдээгүйгээс манай хувийн хэвшлийнхэн нэг юм гаргах гээд л зүтгээд байдаг ч болж өгөхгүй байна.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сард өмнөд хөршийг зорьж, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярина гэж байсан?
-Ерөнхий сайд хамгийн түрүүнд БНХАУ-ыг зорих байсан юм. Бид хэрвээ Хятад улстайгаа эртхэн ярилцаад бүх юмаа тохирсон бол нүүрсний худалдаан дээр ямар нэгэн асуудал гарахгүй байсан болов уу.
ОХУ-ын төрийн тэргүүнүүд БНХАУ-д очиж борлуулалтынхаа том том гэрээнүүдийг байгуулан ажиллаж байна. Үүний үр дүнд ОХУ-ын бараа Хятадын зах зээл дээр маш их борлуулалттай байгаа. Гэтэл манайх 200 км-ын зайд байгаа нүүрсээ борлуулж чадахгүй байгаа нь нэг талаасаа төрийн дээд түвшний харилцаа муу байгаагийн шинж.
Манай зах зээл даралт нь ихэсдэг хүн шиг болчихож.
-Шинэчлэлийн Засгийн газраас үнийн өсөлтийн эсрэг үйлдвэрлэгч, импортлогч нарт санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Энэ нь хэр зөв зүйтэй алхам болсон бэ?
-Үнийг тогтворжуулах санаа нь зөв байсан гэх хүн олон байдаг. Би үүнтэй санал нэгддэг. Гэхдээ өргөн утгаар нь авч үзэхэд энэ ажилд 700 тэрбум төгрөг гаргаад инфляцийг найман хувьдаа барина гэж байсан. Гэтэл оны төгсгөл гэхэд үнийн өсөлт аль хэдийнэ хоёр оронтой тоонд шилжиж байх шиг байна. Тэгэхээр анхны зорилго, хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн гурвыг харьцуулахад маш зөрүүтэй байгаа биз. Өөрөөр хэлбэл шинэчлэлийн Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгүй ажил боллоо гэж дүгнэхэд хүрч байна.
Харин ч бүр сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай болж байна. 700 тэрбум төгрөгийг зах зээлд нийлүүлснээр валютын ханш чангарч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөх үндэслэл боллоо шүү дээ.
-Үнэ тогтворжуулах арга хэмжээний хүрээнд инфляцийг барьж чадсангүй. Дээрээс нь зах зээлд сөрөг үр дагавар авч ирлээ гэж байна. Үүнийг тодорхой тайлбарлавал?
-Хэдийгээр Засгийн газар, Монголбанкнаас үнийн өсөлт бага байна гэж мэдээлж байгаа ч бодит байдал дээр өөр байгаа шүү дээ. Ер нь зах зээлийн үйл ажиллагаанд төр орж, бүх зүйлийг зохицуулна гэж байхгүй. Энэ үзэл баримтлал маш аюултай гэдэг нь тодорхой болж ирлээ.
Засгийн газраас авч хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс үзэхэд дандаа зах зээлийн горимоос гадуур, социализмын гэмээр хүчээр хийж байгаа аргууд их байна. Энэ нь эрүүл зах зээлийг гажуудуулдаг. Яг энэ байдлаараа цаашаа явах юм бол төрөөс улам их татаас өгөх шаардлагатай болно. Нэг зүйрлэл хэлье л дээ.
Даралт нь байнгын өсөлттэй байдаг хүн эм уухгүйгээр удаан байж чаддаггүй. Эм уухгүй л бол даралт нь ихсээд байдаг. Хэрвээ бизнес эрхлэгчдэд татаас өгөөд сургачихвал татаас авахгүй л бол бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх гээд шахалт үзүүлэх болно. Тэр болгонд нь төр өгөөд байвал татвар төлөгчдийн мөнгөөр бизнес эрхлэгчдийг тэтгэдэг хэлбэр болж хувирна.
Тиймээс эдийн засагт ийм байдлаар их хэмжээний мөнгө нийлүүлэхээс аль болохоор болгоомжлох хэрэгтэй.
-Засгийн газрын зүгээс шатахууны үнийг нэмэхгүй гэж мэдээлж байсан. Гэтэл зарим компаниуд шатахууныхаа жижиглэнгийн үнийг нэмээд эхэлчихлээ?
-Энэ бол зах зээлийг захиргаадалтын аргаар шийдвэрлэж болдогүй юм аа гэдгийг л харуулж байгаа юм. Төрөөс нефть импортлогчдод татаас өгснөөр тодорхой хэмжээнд үнийг барьж болох ч валютын ханш өсөх, нефтийн бүтээгдэхүүний үнэ ОХУ-ын хил дээр өсөх юм бол манайх яаж ч хичээгээд үнийг нь барьж дийлэхгүй.
-Нөгөө талаасаа бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр ард иргэдийн амьдрал хэцүүдэх гээд байдаг?
-Хамгийн гол нь зах зээлээ эрүүл байлгахад төр анхаарлаа хандуулах ёстой. Өөрөөр хэлбэл чөлөөт өрсөлдөөний зарчмаар л үйл ажиллагаагаа явуулах ёстой.
Үнийн өсөлтийн эсрэг төрөөс авах арга хэмжээ нь валютын ханшийг тогтворуулах байж болох юм. Нэг үе бодвол өнөөдөр валютын ханшийн өсөлт харьцангүй буурлаа. Гэхдээ энэ эцсийн зогсоол уу гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй.
Ерөнхий сайд Япон улсад айлчлах үеэрээ “Самурай” бонд босгохоор болсон тухай мэдээлэл тарсан. Энэ валют тийм ч хурдан хугацаанд орж ирэхгүй гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй. Валютын тогтвортой байдлыг хангахад гадаадын хөрөнгө оруулалт чухал.
-Засгийн газрын зүгээс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Хамгийн эхэнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өлгийдөн авлаа. Энэ хэрхэн нөлөөлөх бол?
-Тийм ээ. Энэ бол хөрөнгө оруулагчдыг татах эхний алхам. Энэ хууль хөрөнгө оруулагчдад эерэг нөлөө үзүүлж болох ч биднээс шалтгаалах олон зүйл бий. Өнгөрсөн жилийнх шиг дагаж мөрдөх дүрэм журам нь гарахгүй бол бас л хөрөнгө оруулагчдад хүлээлт үүсгэх болно.
Хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулалтыг татахдаа Мьянмар, Вьетнам зэрэг улстай өрсөлдөж байгаа. Тухайн улсуудад татвараас хөнгөлөх чөлөөлөх арга хэмжээ авдаг. Манайд бол хөрөнгө оруулагчдыг татвараас чөлөөлнө гэж байхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулагчдыг юугаараа татах вэ гэхээр нэгдүгээрт хөрөнгө оруулалтын тогтвортой байдал, хоёрдугаарт хүнд суртал байхгүй, Засгийн газрын шийдвэр нь тэр бүр өөрчлөгдөөд байхгүй гэх мэт эерэг хүлээлтүүдийг бий болгож авч ирэх хэрэгтэй.
Монгол Улсад өнөөдрийг хүртэл Хөгжлийн бодлогын хууль гэж батлагдаагүй. Өөрөөр хэлбэл манай улс хаашаа яаж хөгжих гээд байгаа нь тодорхой бус байдаг. Тэгэхээр ядаж албан ёсны хөгжлийн бодлогоо хүнд харуулах ёстой. Мөнгө зээлэхдээ ч мөн адил хаана юу хийх гэж байгаа талаараа тооцоо судалгаагаа танилцуулах шаардлагатай.
Манай улс хөрөнгө оруулагчдад тийм ч сайхан нэр хүндтэй улс биш болсон. Тиймээс энэ муу нэрээ арилгахын тулд янз янзын улстөржсөн шийдвэрүүдээ болих хэрэгтэй. Мөн манайд өнөө маргаашгүй хөрөнгө оруулалт хийх гэж байгаа нөхөд бол одоогийн хөрөнгө оруулагчидтайгаа ямар харилцаатай байна вэ гэдгийг хардаг. Өөрөөр хэлбэл манайх одоо Оюу толгойн хөрөнгө оруулагчтайгаа хэрхэн харилцаж байгааг дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид харж суугаа.
Тийм ч учраас одоо хамтран ажиллаж байгаа хөрөнгө оруулагчдаа ад үзээд, хөөж туугаад байх нь тийм ч зөв зүйтэй алхам биш гэдгийг санах хэрэгтэй.
-Гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайгүйгээр Монголын эдийн засгийг хэрхэн төсөөлж байна вэ?
-2003 онд манай улсад уул уурхай нэг их хөгжөөгүй байсан. Үндсэндээ “Эрдэнэт”-ээс өөр томоохон уурхай байгаагүй. Тухайн үед манай ДНБ одоогийноос 10 дахин бага байлаа. Төсвийн хөрөнгө оруулалт 40 тэрбум байсан. Одоо дөрвөн их наяд болсон. Дундаж цалингийн хэмжээ 30 мянган төгрөг, экспортын хэмжээ 600 сая орчим доллар байсан. Одоо дөрвөн тэрбум ам.доллар болчихоод байна.
Нэг хүнд ногдох ДНБ 385 ам.доллар байсан. Одоо 3500 болсон. Эдийн засаг ингэж суга өсөхөд уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт чухал нөлөө үзүүлсэн. Бид уул уурхайгаа ашиглаагүй, хөрөнгө оруулагчид хэрэггүй гээд малаа маллаад явж байсан бол ямар бяцхан эдийн засагтай орон байсан нь миний хэлсэн харьцуулалтаас харагдаж байгаа байх.
Тэгэхээр ийм байдалд орохгүй, одоо байгаа түвшиндээ санаа амар суухгүйгээр хүн амынхаа эрэлт хэрэгцээг хангах, цалин орлогыг нэмэгдүүлэх, хотуудаа хөгжүүлэх гэх мэт маш олон зүйл байна. Үүнийг хийхийн тулд уул уурхайгаа ашиглах л хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл бид нүүрс, төмрийн хүдрээ ашиглахгүйгээр хав дараад суугаад байх юм бол манай хойч үе ядуу буурай орнуудын эгнээнд л орно. Тиймээс одоо байгаа юмаа үр дүнтэй ашиглаад хойч үедээ гэрэлт ирээдүйг л бий болгох нь өнөөгийн бидний гол үүрэг. |
Хүүхэд асрагч биш “тамлагч” цэцэрлэгийн багш болох гэж байжээ | Бусдын нялх үрийг харааж загнаж, зүхэж, газар авч шидэж, тамлаж байсан нь илэрчээ
Хүний санаанд оромгүй жигтэй хэргүүд өнгөрсөн долоо хоногт гарлаа. Тэр дундаа дөнгөж ой хүрсэн нялх хүүхдийг аймшигтайгаар харааж, газар шидэж зоддог байсан хэрэг илэрч, нийгмийг цочроогоод байна.
Мөн татварын байцаагч бүсгүйг хөнөөсөн мэргэжил нэгт эмэгтэйг шүүх хурал боллоо. Энэ үеэр хохирогч бүсгүйн ээж ухаан алдан унаж хүмүүсийг сандаргасан. Авлига авсан цагдаа нарт ял оноосон гээд нарийвчлан тоочоод байвал олон хэрэг явдал өрнөсөн юм.
Орос тамлагчийн монгол хувилбар
Орост хүүхэд асрагч эмгэн хүний нялх үрийг алгадаж, зодож тамлаж байгаа бичлэг интернэтээр цацагдаж, дэлхий нийтийг цочирдуулж байсан нь саяхан. Манайхан ч гэсэн тэрхүү бичлэгийг үзэж, эрүүгээ мултлах шахаж байсан билээ.
Гэтэл түүнээс дутахааргүй хэрцгий нэгэн бусдын нялх үрийг харааж загнаж, зүхэж, газар авч шидэж, тамлаж байсан нь илэрч, нийгмийг цочирдуулаад байна. Хэрэг явдлыг бага зэрэг тодруулъя.
Хохирогч болсон гэр бүл “Отгонтэнгэр” их сургуулийн оюутан А гэгчээр ой таван сартай хүүхдээ 11 сартай байхаас нь харуулжээ. Хөдөөний, даруу төлөв охин байсан учир итгэж найдаад л харуулсан гэж байгаа. Гэтэл сүүлийн үед нялх хүүхэд нь шөнө цочиж сэрээд, асрагч руугаа очихоос дургүйлхэж уйлаад байсан аж.
Эхэндээ хүүгийн эцэг, эх хүүхдээ жаахан томроод элдэв ааш зан сурч байна даа гэж бодоод байсан юм байх. Гэхдээ л юмыг яаж мэдэх вэ гээд шүүгээн дотроо ipad тавьж, гэр дотор өрнөж байгаа зүйлийг бичиж авсан гэнэ.
Тэгээд бичлэгээ үзтэл хүүг нь асарч байгаа нэр зүүсэн хөдөөний даруухан охин бяцхан үрийг нь янз бүрээр элдэвлэдэг нь илэрч, тэд цочролд орсон аж. Хүүгийн ээжийн хэлснээр асрагч гэх оюутан охин бяцхан үрийг нь газар шидэж, дээрээс нь юм шидэж байсан гэж байгаа.
Мөн “Чи ээж, аавынхаа дэргэд намайг алгаддаг, п.. минь, ална шүү” гэж заналхийлж, цохиж байсан гэсэн. Юугаа ч мэдэхгүй, хэл ярьж ч чадахгүй бяцхан амьтныг тэгж харааж, зүхэж, цохиж зодно гэдэг яавч эрүүл хүний хийх хэрэг биш. Нөгөө талаар хүүгийн эцэг, эхийн хийсэн бичлэг ердөө л дөрвөн цагийнх гэсэн.
Нэг өдрийн дөрөвхөн цагийн бичлэг дээр тийм зүйл хураагдсан байна гээд бодохоор бусад өдрүүдэд яаж тамладаг, зоддог байсан бэ гэдгийг бодохоос ч жихүүдэс төрж байна.
Одоогоор хүүгийн бие гайгүй, шөнө цочиж сэрж, уйлахаа больж байгаа талаар ээж Г.Анар нь ярьсан байсан.
Ямар ч байсан ил харагдах шарх, элдэв гэмтэл байхгүй нь аз. Харин нөгөө талд асрагч хийж байсан охин цэцэрлэгийн багш болохоор “Отгонтэнгэр” их сургуульд суралцаж байсан нь сэтгэл зовоогоод байгаа юм.
Харин “Отгонтэнгэр” их сургуулийн багш, удирдлагаас тухайн оюутанг нэгдүгээр дамжаанаасаа алга болсон гэж ярьсан байсан.
Зарим нь бүр хөөгдсөн хүүхэд гэж цахим хуудсаар мэдээлээд байгаа. Харин хүүгийн ээж түүнийг сургуулийн удирдлагууд нь өнөөдөр хөөнө гэсэн хэмээн ярьсан байна. Аль нь ч үнэн байлаа гэсэн иймэрхүү яргачин сэтгэхүйтэй хүн цэцэрлэгийн багш болохоор суралцаж байж.
Энэ бол цаашид цэцэрлэгийн багш болох хүнийг маш нарийн шалгуураар авч байх хэрэгтэй гэдгийг сануулсан хэрэг.
Нөгөө талд хамгийн гол зүйл нь нялх хүүхдийг хэнээр ч хамаагүй харуулах нь ямар их аюултай вэ гэдгийг харууллаа, санууллаа.
Дээрээс нь хүүхэд асрагч нэрийн дор бусдын нялх үрийг ямар нэгэн байдлаар зодож, гэмтээвэл ямар хариуцлага хүлээлгэх ёстойг хууль журамд нарийн тусгаж өгөх шаардлагатай гэдгийг ч сануулав. Түүнээс гадна олон эцэг, эх анхаарал болгоомжтой байх цаг болж.
Өнөөгийн нийгэмд асрагч хөлсөлж хүүхдээ харуулдаг гэр бүл олон болсон. Тэгвэл тэд ч гэсэн бяцхан үрийг нь асрагч ямархуу янзтай харж байгааг нэг тагначихад буруудахгүй гэдгийг энэ хэрэг санууллаа.
Жолооны сургуулийн багш хүн дайрчээ
Өнөөдөр Монголд хамгийн их байгаа сургалтын байгууллага бол жолооны курс гээд хэлчихвэл буруудсан болохгүй байх. Хоёр гурван машин аваад л, нэг танхим нээгээд жолооны курс. Дээрээс нь жолооны курсийн багш нар нь мэргэшсэн хүмүүс биш.
Захын машин унаж чаддаг нөхрийг авчраад тавьчихдаг. Нөгөөдүүл нь жолооч болох гэж байгаа хүнд ном журмынх нь дагуу юм заахаасаа урьдаар харааж зүхэж, элдвээр дуудаж, архи, тамхи авахуулахдаа л сайн. Мөн жолооны курсынх нь материалууд гэж авах юмгүй.
Дром нь ямар ч стандартын шаардлага хангадаггүй. Хотын жолоонд явуулахгүй. Төлбөрөө авсан л бол гүйцээ гэсэн сэтгэлгээгээр хандаж байгаа юм. Тэгвэл жолооны курсын багш нар ямар ч чадваргүй гэдгийг баталсан нэгэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарлаа.
Цахим сайтуудын мэдээлж байгаагаар “Зул цэцэглэн” жолооны курсийн багш эмэгтэй осол гаргаж, таван иргэн гэмтээсэн аж. Тэрбээр машинаа жолоодож яваад ногоон гэрлээр гарч байсан таван иргэнийг дайрч, улмаар гарцны цаана очиж зогсжээ.
Гэтэл тухайн үед үед жолооны багш бус дадлага хийж явсан иргэн осол гаргасан хэмээн мэдэгдсэн ч жолооны багш байсан хэмээн эх сурвалж мэдээлж байгаа юм.
Гэмтэл авсан иргэдийн хувьд одоогоор ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаа юм байна. “Зул цэцэглэн” авто сургуулийн хувьд СБД-ийн 10-р хороо, “Их билигт” ХХК-ны байранд үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Ерөнхийдөө энэ хэрэг борооны дараах мөөг шиг олширсон олон жолооны сургуулийг шалгах цаг болсныг сануулж байгаа юм.
Сургуулийн сурагчийг хутгалж гэмтээжээ
Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд байрлах Нийслэлийн 60 дугаар сургуульд ноцтой хэрэг гарсан талаар албаны эх сурвалж мэдээлж байгаа юм. Хэрэг өнгөрөгч баасан гарагийн өдөр гарчээ.
Тус сургуулийн манаачийг эзгүй байх зуур согтуу этгээд сургуулийн бүсэд нэвтэрч, ариун цэврийн өрөөнд байсан сурагч охин болон цэвэрлэгээ хийж байсан үйлчлэг хоёрыг хутгалсан байна. Хэрэг гарсан даруйд түүнийг Хан-Уул дүүргийн цагдаагийнхан баривчилжээ.
Хэрэгтэн ямар шалтгаанаар сурагч охин, цэвэрлэгч эмэгтэй хоёрыг хутгалсан шалтгаанаа хэлээгүй бөгөөд согтуугийн гайгаар ийм хэрэг хийчихсэн байна гэсэн мэдүүлэг өгөөд байгаа аж.
Ерөнхийдөө сургуулийн сурагчдыг сургууль дээрээ, анги танхимдаа байхад гэмтээсэн хэрэг үе үе гарах болсон. Энэ нь сургуулийн орчмын харуул хамгаалалтыг сайжруулах цаг болсон гэдгийг сануулж байгаа юм.
Одоо бүр согтуу нөхөр гэгээн цагаан өдрөөр сургууль руу орж, хүүхэд хутгалж байгаа нь харуул хамгаалалт хэчнээн сул байгааг илэрхийлсэн хэрэг болж байна. Тиймээс төр засаг энэ тал дээр анхаарч ажиллах цаг болж.
Тэгэхгүй бол сурагч хүүхдүүд сургууль дээрээ ч айх аюулгүй суух аргагүйд хүрэх нь. Зүгээр нэг сүржигнэл төдийнхөөр асуудлыг хүлээж авах биш харин ч арга хэмжээ авахыг сануулсан хэрэг боллоо гэсэн өнцгөөс нь хармаар байна. |
Google компани зургийн дижитал жаазны патентыг эзэмшлээ | 10 сарын 1-нд Google компани зургийн дижитал жаазны патентыг өөрийн болгож баталгаажууллаа.
Гэхдээ энэ бүтээл нь бидний мэдэх жаазнаас өөр юм байна. Санаа нь утасгүй холболтоор таны гар утастай холбогдож contact book-ыг Sync хийснээр хүмүүсийн зурагнуудыг жаазанд байршуулдаг. Мѳн зурган дээрх хүмүүсийг tag-лаж болдог тул жаазанд байгаа зурган дээрх хэн нэгний нүүрэн дээр дарахад л утас тань автоматаар тэр хүн рүү залгах юм.
Мөн хэн хэгэн тань руу залгахад зураг нь жаазан дотор харагдах гэнэ.
Яг одоогоор ийм төхөөрөмж зах зээлд гараагүй цаасан дээр буусан санаа төдий байгаа боловч Google нэгийг бодож байгаа гэдэг нь эргэлзээгүй. |
“Тавантолгой” үнэт цаасны ханш буурлаа | Монголын Хөрөнгийн Бирж
Хөрөнгийн бирж өнгөрсөн баасан гаригт 50 хэлцэл хийж, 19 компанийн 22 мянга 48 ширхэг үнэт цаас арилжжээ. Энэ өдрийн арилжаагаар >дөрвөн компанийн ханш өмнөх өдрөөсөө өссөн бол зургаан компанийн хувьцааны ханш буурсан үзүүлэлттэй гарлаа.
Тухайлбал, “Max Импекс”-ийн ханш 9.59, “Оллоо”-ийн үнэт цаас 7.5, “Адуун чулуун” компанийн хувьцаа 0.47 хувиар өссөн байна. Харин хувьцааных нь ханш нь буурсан компаниудын олонхи нь уул уурхайн компани байна. “Шивээ Овоо” 3.33, “Тавантолгой” 3.23, “Шарын гол” үнэт цаас 2.53 хувиар буурчээ. |
Их мастер Э.Мандахнаран шилдгүүдийн эгнээнд багтлаа | Их мастер Э.Мандахнаран
Улаанбаатар хотноо болж буй 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж буй.
Өчигдөр тус тэмцээний дөрөв дэх өрөг болсон бөгөөд Украины тамирчин олон улсын их мастер Виктория Мотричкодолоо оноотойгоор урьдчилсан байдлаар тэргүүлж байна.
Тэрээр өчигдөр болсон тавилд өөрийн учраа болох манай тамирчин М.Нямжаргалыг 2:0-ийн харьцаагаар буулгасан юм. Виктория Мотричко тус өргийн өмнө таван оноотойгоор тэмцээний дэд байрт бичигдэж байсан билээ.
Улмаар тэмцээнийг хошуучилж байсан дэлхийн 12 удаагийн аварга Латвийн тамирчин олон улсын их мастер Зоя Голубева, дэлхийн таван удаагийн аварга ОХУ-ын даамчин олон улсын их мастер Тамара Тансыккужина нар зургаан оноотойгоор удаалж буй.
Энэ өдөр манай их мастер Э.Мандахнаран нутаг нэгт Азийн аваргын мөнгөн медальт М.Одгэрэлийг 2:0-ээр дийлж, таван оноотойгоор эхний тав руу орж ирлээ. Маргааш тэмцээний тав дахь өргийн тоглолт эхэлнэ. |
Хог тээвэрлэх үнэ нэмэгджээ | 1-10 км 3000 төгрөгөөр хогоо тээвэрлүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын 09 сарын 26-ны ээлжит хуралдаанаар “Хог тээврийн тариф”-ийг шинэчлэн тогтоосон. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 2-р сарын 4-ний өдрийн 12 дугаар тогтоолоор хог тээврийн үйлчилгээний хөлсийг тонн километрийн системд шилжүүлэн 1 тонн хог хаягдлыг 1 километрт тээвэрлэх зардлыг тогтоосон бөгөөд тус тогтоолоор 1 тонн ахуйн хог хаягдлыг тээвэрлэх тарифыг 1-10 км-т 1350төг, 11-20км-т 1300төг, 21-30км-т 1240төг, 31-40км-т 1200төг, 41-ээс дээш 1180 төгрөг байхаар баталжээ.
Харин энэ тарифыг шинэчилж аравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлжээ. Тодруулбал, 1-10 км 3000 төгрөг, 11-15 км-т 2700 төг, 16-20 км-т 2300 төгрөг, 21-ээс дээш км-т 1800 төгрөг байхаар тогтоосон байна.
Шинэчлэгдсэн тариф
Хогийн төвлөрсөн цэг хүртэлх зай
1км-т 1тн хог тээвэрлэх тариф
1-10 км
3000 төгрөг
11-15 км
2700 төгрөг
16-20 км
2300 төгрөг
21-дээш км
1800 төгрөг
Тарифаа нэмэх болсон шалтгаан нь шатахууны үнэ 50 хувиар, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 75 хувиар өссөн нь цаашид бензин шатахууны үнийн өсөлт, цалин хөлсний нэмэгдэл, зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хог тээврийн үйлчилгээг үзүүлдэг байгууллагууд алдагдалд орох байдал үүссэн зэрэг аж.
Шинэ тарифын нэмэгдлээ ажилчдын цалин, техникийн шинэчлэлтэд голчлон зарцуулах юм байна.
Хог тээвэрлэлтийн тариф ингэж нэмэгджээ |
Дэнжийн мянгын замыг ирэх долоо хоногт нээнэ | Дэнжийн мянгын замыг ирэх долоо хоногт нээнэ
Дэнжийн мянгын зам буюу 39-р сургуулийн зүүн урд уулзвараас Хүчит шонхор захын эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг "Баткубик" ХХК хариуцан ажиллаж байгаа.
Тус компани замыг гурав хувааж хаах график гарган ажлаа эхэлсэн.
Төлөвлөгөөний дагуу эхний хоёр хэсгийг засаж дууссан бөгөөд гурав дахь хэсэг буюу Нарантуул-2 захаас Зам гүүрийн бааз хүртэлх 450 метр замыг аравдугаар сарын 4-ний орой 22:00 цагаас эхлэн хаасан юм.
Харин засварын ажил 10 хоног үргэлжилж энэ сарын 14-ний орой замын зорчих хэсгийг бүрэн нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. |
Цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн бол 68 мянган төгрөг тушаана | Цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн бол 68 мянган төгрөг тушаана
Иргэний цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн буюу шинээр авахад ямар материал бүрдүүлэх талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сургалт, сурталчилгаа, гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэгээс тодрууллаа.
-Иргэний цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд иргэд ямар хариуцлага хүлээх вэ?
-Иргэд иргэний цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд нийслэлд бол өөрийн оршин суугаа хороо, дүүргийнхээ улсын бүртгэлийн газарт хандана. Хөдөө орон нутагт бол баг болон сумынхаа Тамгын газарт байрлах улсын бүртгэлийн байгууллагад хандаж, иргэний цахим үнэмлэхээ авах боломжтой. Цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн бол захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу 40 мянган төгрөг хүртэлх мөнгөн дүнгээр торгоно. Торгуулийг тухайн дүүргийн хяналтын улсын байцаагч өөрийн эрх мэдлийн хүрээнд хуулийн дагуу 40 мянга хүртэлх төгрөгөөр торгох болно.
-Цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн иргэд ямар материал бүрдүүлж очих вэ. Нийтдээ хэдэн төгрөг тушаах вэ?
-Иргэний шинэчилсэн бүртгэлээр хурууны хээ, гэрэл зургийг нь авч бүртгэлжүүлчихсэн учир дахин хурууны хээгээ өгөх буюу гэрэл зургаа авч очих шаардлагагүй. Өөрийн оршин суугаа хороондоо хүсэлт гаргаж, маягт аваад дүүрэгт шилжүүлээд цахим үнэлэхээ авна. Цахим үнэмлэхний үнэ болох 15 мянган төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 3300 төгрөгийг тушаах хэрэгтэй. “Голомт” банкны 1165004534 тоот дансанд 15 мянган төгрөгөө тушаана. Харин 3300 төгрөгийг тухайн дүүрэг, орон нутгийн татварын албанд тушаах ёстой. Тэгэхээр цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн иргэд нийтдээ 68 мянган төгрөг тушааж, цахим үнэмлэхээ дахин авах эрхтэй болно.
-Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн гэрэл зургаа солиулах хүсэлтэй иргэд цөөнгүй байдаг. Тэдгээр иргэд цахим үнэмлэхээ солиулахын тулд хэдэн төгрөг тушаах вэ?
-Шинэчилсэн бүртгэлээр авахуулсан зураг нь шаардлага хангахгүй эсвэл өөрөө цахим үнэмлэхний зургаа дахин солиулах хүсэлтэй иргэд өөрийн харьяа дүүргийнхээ улсын бүртгэлийн газарт хүсэлтээ гаргаад гэрэл зургаа шинээр авахуулаад цахим үнэмлэхээ шинэчилж авах боломжтой. Өөрийн хүсэлтээр гэрэл зургаа солиулах, шаардлага хангахгүй гэрэл зурагтай цахим үнэмлэхээ солиулах гэж байгаа учир нэмэлт мөнгө төлөхгүй. Харин цахим үнэмлэхний 15 мянган төгрөг, тэмдэгтийн хураамж 3300 төгрөгөө төлнө.
-Иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж чадаагүй иргэд байгаа байх. Тэдгээр иргэд хэрхэн шинэчилсэн бүртгэлд хамрагдах вэ?
-2010 онд иргэний шинэчилсэн бүртгэлийг улс орон даяар явуулаад иргэдийн биеийн давхцахгүй өгөгдөл хурууны хээг авч бүртгэлжүүлсэн. Уг бүртгэлээс ямар нэгэн шалтгаанаар хоцорсон иргэд биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ өөрийн биеэр харьяа дүүргийнхээ Улсын бүртгэлийн газарт заавал очино. Ингэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, оршин суугаа баг, хорооны хаягийн бүртгэлийн тодорхойлолт, шаардлагатай тохиолдолд бусад нотлох баримт бичгийг авчраад хүсэлт гаргаж, маягт бөглөнө. Тэгээд цахим үнэмлэхний төлбөр, тэмдэгтийн хураамжийг төлөөд 30 хоногийн дараа цахим үнэмлэхээ авна.
-16 нас хүрээд иргэний цахим үнэмлэх авах хүүхдүүд хэрхэн авах вэ?
-16 нас хүрсэн иргэд маань өөрийн оршин суугаа газрын Улсын бүртгэлийн газартаа хүсэлтээ гаргаад, шинэчилсэн бүртгэлдээ хамрагдана. Шинэчилсэн бүртгэлийн мэдээлэл улсын мэдээллийн санд баталгаажиж орсны дараа цахим үнэмлэх нь хэвлэгдэх болно. Хүсэлт гаргахаар ирэхдээ эцэг эхийн иргэний үнэмлэх, өөрийн суралцдаг сургуулийн тодорхойлолт, сурагчийн хувийн хэрэг зэрэг шаардлагатай материалыг бүрдүүлээд цахим үнэмлэхний болон тэмдэгтийн хураамжийг төлөөд цахим үнэмлэхээ авч болно. |
Я.Цэрэнханд: Үнэхээр Ц.Мөнхбаяр нар буруутай юу, эсвэл гадны нөлөөтэй юу гэдгийг тогтоох л хэрэгтэй | Ангир нүдэн Мөндөөхэй” хөдөлгөөний тэргүүн, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Я.Цэрэнханд
“Гал үндэстэн” холбоо болон Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний гишүүд өнгөрсөн есдүгээр сарын 16-нд төрийн тусгай хамгаалалттай бүс болох төрийн ордны хойд цэцэрлэгт галт зэвсэг агсан орж олон нийтийг цочирдуулсан.
Үүний улмаас жагсаал, цуглааныг зохион байгуулсан гэх “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ. Энэ талаар “Ангир нүдэн Мөндөөхэй” хөдөлгөөний тэргүүн, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Я.Цэрэнхандтай уулзаж, ярилцлаа.
-“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнийг цагдан хориод нэлээд хугацаа өнгөрлөө. Тэдэнтэй холбоотой байгаа биз дээ?
-Үгүй ээ, баригдсанаас нь хойш нэг ч удаа уулзаагүй. Бид битгий хэл ар гэрийнхэнтэй нь ч уулзуулахгүй байгаа.
-Олон нийт Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнийг л саатуулсан гэдгийг мэдэхээс биш яг хэн хэнийг хориод байгаа талаар мэдээлэлгүй байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Бидэнд ч гэсэн энэ талаар мэдээлэл хомс байна. Миний мэдэж байгаагаар Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Г.Чагнаадорж, Ганболд, Төмөрбаатар нар байгаа.
-Тэдний биеийн байдал ямархуу байгаа бол оо?
-Яаж л олигтой байв гэж дээ. Тэд чинь хоригдож байгаа хүмүүс шүү дээ. Төмөрбаатар гуайн бие хүндхэн байгаа гэж сонссон. Өнгөрсөн онд гэрийнхээ гадаа хүнд хутгалуулаад маш хүнд хагалгаанд орсон хүн шүү дээ. Бусад нь ч гэсэн ялгаагүй, бие нь тааруухан байгаа гэж сонссон юм байна.
-Ингэхэд өнгөрсөн есдүгээр сарын 16-нд яг юу болоод өнгөрөв өө. Та бүхэн үнэхээр “Централ таур” болон Уул уурхайн яаманд тэсрэх бөмбөг байрлуулсан юм уу?
-Хууль хяналтынхны яриад байгаа шиг тэдгээр газарт тэсрэх бөмбөг тавьсныг үнэхээр мэдэхгүй байна. Ц.Мөнхбаяр бид хоёрын хооронд буу зэвсэг авч төрийн ордон руу орно гэсэн яриа байгаагүй. Магадгүй тэр хүн урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах журмыг эсэргүүцэж, тэрхүү хуулийг хэрэгжүүлэх гэж байдаг бүхий л аргаа хэрэглэснийг үгүйсгэхгүй. Гэхдээ би тэр хүнтэй 2006 оноос хойш хамтран ажиллаж байна. Миний олж харснаар Ц.Мөнхбаяр гуай олон нийтийг айдаст автуулж, түгшээх зүйл хийхээр хүн биш.
-Та “Бидний хооронд буу зэвсэг авч орох тохиролцоо байгаагүй” гэж хэллээ. Тэгвэл та бүхний хооронд ямар тохиролцоо байсан юм бэ?
-Бид есдүгээр сарын 16-ны өдрийн жагсаал, цуглааныг зохион байгуулаагүй шүү дээ.
-Тэгээд хэн зохион байгуулсан гэж?
-Ямар ч хөдөлгөөнийхөн албан ёсоор зохион байгуулаагүй. Бид жагсаал, цуглаан хийе гэж төлөвлөөгүй. Төрийн гурван өндөрлөг, 76 гишүүнд бичиг хүргүүлэх л зорилготой байсан.
-Ямар бичиг?
-Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах тухайгаа 30 минутын дотор татаж авахыг шаардсан бичиг хүргүүлэх зорилготой байсан. Түүнийгээ ч хүргүүлсэн. Бидний тооцоолсноор үндсэндээ бүх үйл ажиллагаа цагийн дотор болох байсан. Ард иргэдэд энэ хуульд өөрчлөлт оруулахыг яагаад эсэргүүцэж байгаагаа л тайлбарлаж ойлгуулах зорилготой байсан юм.
-Уучлаарай, та нэг асуултад хариулсангүй. Ц.Мөнхбаяр гуай та хоёрын хооронд ямар тохиролцоо байсан юм бэ?
-Би хэвлэл мэдээллийнхэнд шаардах бичиг хүргүүлэх гэж байгаагаа мэдэгдэх ёстой байсан. Би мэдэгдсэн. Харин Ц.Мөнхбаяр гуай болж өгвөл хэвлэлийн хурал хийх л тохиролцоо байсан. Түүнээс өөр ямар нэгэн яриа, хэлэлцээр ч гэх юм уу тийм зүйл бидний хооронд байгаагүй.
-Та бүхэн 2010 оны есдүгээр сарын 2-нд “Сентерра гоулд” руу буудаж, цагдаа, шүүх гэж явсаар 2011 оны зургаадугаар сарын 14-нд суллагдсаныг санаж байна. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл чимээгүй байлаа. Гэтэл гэнэт яагаад зэр зэвсэг агсаад төрийн ордонд нэвтрэхийг завдав. Ингэж зэр зэвсэг агсан гарч ирж төрийн тусгай хамгаалалттай газар руу дайрсан нь олон хүнд хардлага төрүүлж байна. Магадгүй та бүхний цаана ямар нэг нууц ноёнтон байгаа гэж үзэхэд ч хүргэж байна?
-Өнгөрсөн хугацаанд бид чимээгүй байсан нь учиртай. Энэ хууль маань өөрөө шүүхийн албадан гүйцэтгэлээр хэрэгжиж байгаа. Тийм болохоор бид оролцоод байх шаардлага байгаагүй.
Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байдаг биз дээ. Хүн хулгай хийлээ гэхэд түүний хохирлыг шүүхээс барагдуулдаг. Уг нь энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой эзэн нь Засгийн газар. Гэтэл өнгөрсөн 1.7 жилийн хугацаанд эдгээр хүмүүс яагаад ажиллаж чадахгүй байгаа юм, үнэхээр гайхаж байна.
Бид зүгээр суугаагүй, зөндөө л ажил хийсэн шүү дээ. Төрийн гурван өндөрлөгт албан бичиг хүргүүлсэн. Тэр ч бүү хэл УЕПГ-т байгаль орчны дагнасан прокурор байгуулах саналыг ч хүргүүлсэн. Учир нь 2006 оноос хойш гурван жил урт нэртэй хуулийг батлуулахын төлөө явсан. Батлагдсанаасаа хойш өнөө хэр нь хэрэгжээгүй байна.
Дээр нь нэмж хэлэхэд хүн хэрэгтэн болохыг хэзээ ч хүсэхгүй. Хэн ч биднийг энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө яв гэж хэлээгүй. Гэхдээ энэ хууль хэрэгжсэнээр Монгол Улсын бүрэн эрх, газар нутаг эрүүл үлдэнэ.
-Дээр өгүүлснээр энд тэнд бөмбөг суурилуулсан нь танай хүмүүстэй ямар ч холбоогүй гэж байх шиг байна. Тэгвэл гадны ямар нэгэн нөлөө байгаа гэж үзэж болох уу?
-Одоог хүртэл Ц.Мөнхбаяр нарын хүмүүсийн хэнтэй нь холбоотой вэ гэдгийг тогтоогоогүй байгаа. Үнэхээр манай баригдаад байгаа хүмүүстэй холбоотой юу эсвэл хөндлөнгийн хэн нэгэн байна уу гэдгийг тогтоох л хэрэгтэй.
-Гэхдээ ТЕГ болон ЦЕГ-ын хамтарсан хурлаар танай хүмүүсийн гэрээс галт зэвсэг олдсон тухай мэдээлсэн шүү дээ?
-Яг олдсон эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Уг нь хууль хяналтынхан дээр хэлсэн шиг яг хэний буруу вэ гэдгийг нь албан ёсоор тогтоосны дараа олон нийтэд зарлах ёстой биз дээ. Дээр нь мэдээлэл өгсний дагуу гэж байгаа. Ямар хүн мэдээлэл өгсөн, тэр хүнээс нь асууж тодруулах хэрэгтэй. Хамгийн гол нь үнэн зөв, шударгаар тогтоох хэрэгтэй. |